ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ

МХБ-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЭХЭЛНЭ

МХБ-ээс явуулдаг үнэт цаасны зах зээлийг сонирхогчдод зориулсан суурь мэдлэг олгох ээлжит сургалт 2008 оны 11-р сарын 07-ноос 21-ны өдрүүдэд явагдах гэж байна.
Сургалт дараах сэдвүүдийн дагуу явагдана. Үүнд:

Үнэт цаасны зах зээлийн үүсэл хөгжил, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хөгжлийн чиг хандлага
Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт
Үнэт цаасны арилжаа болон бонд түүний шинж чанар
Үнэт цаасны өөрийгөө зохицуулах байгууллага, түүний чиг үүрэг, хөрөнгийн биржийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа
Үнэт цаас гаргах буюу үнэт цаасаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа
Үнэт цаасны хоёрдогч зах зээл болон брокер дилерийн үйл ажиллагаа
Үнэт цаасны зах зээлийн хяналт
Гадаадын хөрөнгийн зах зээлийн туршлагаас
Монгол улсын үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд зэрэг олон сонирхолтой сэдвээр явагдах бөгөөд хичээлийг СЗХ, МХБ-ийн удирдах албаны хүмүүс, мэргэжилтэнүүд зааж явуулах юм.
Сургалтын бүртгэл явагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авна уу.

Утас: 313747
http://www.mse.mn/index.php

No comments: