МХБ-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЭХЭЛНЭ
МХБ-ээс явуулдаг үнэт цаасны зах зээлийг сонирхогчдод зориулсан суурь мэдлэг олгох ээлжит сургалт 2008 оны 11-р сарын 07-ноос 21-ны өдрүүдэд явагдах гэж байна.
Сургалт дараах сэдвүүдийн дагуу явагдана. Үүнд:
Үнэт цаасны зах зээлийн үүсэл хөгжил, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хөгжлийн чиг хандлага
Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт
Үнэт цаасны арилжаа болон бонд түүний шинж чанар
Үнэт цаасны өөрийгөө зохицуулах байгууллага, түүний чиг үүрэг, хөрөнгийн биржийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа
Үнэт цаас гаргах буюу үнэт цаасаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа
Үнэт цаасны хоёрдогч зах зээл болон брокер дилерийн үйл ажиллагаа
Үнэт цаасны зах зээлийн хяналт
Гадаадын хөрөнгийн зах зээлийн туршлагаас
Монгол улсын үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд зэрэг олон сонирхолтой сэдвээр явагдах бөгөөд хичээлийг СЗХ, МХБ-ийн удирдах албаны хүмүүс, мэргэжилтэнүүд зааж явуулах юм.
Сургалтын бүртгэл явагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авна уу.
Утас: 313747
http://www.mse.mn/index.php
Таамаг биелээгvйгээс валютын нєєц буурчээ?
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5703&catid=1
Ирэх онд тєрєєс баримтлах мєнгєний бодлогын талаар УИХ хэлэл¬цэж эхэллээ. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны єчигдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Дэлхийн санхvvгийн хямрал манай улсад нєлєєлж арилжааны банкууд зээлээ хааж, харин хадгаламжийн хvvгээ єсгєсєн. Vvнийг Монголбанкнаас баримталж буй мєнгєний хатуу бодлого хэмээн эдийн засагчид дvгнэсэн. Мєнгєний энэ бодлого ирэх жилд ч vргэлжлэх хандлагатай байна.
2009 онд тєрєєс баримтлах мєнгєний бодлогын vндсэн чиглэлд тусгаснаар инфляцийг 9.5 хувьд барих юм байна. Єнгєрсєн хугацаанд арилжааны банкууд их хэмжээний зээл гаргаж мєнгєний нийлvvлэлт ихэссэн нь vнэ хєєрєгдєхєд нєлєєлсєн гэх судалгаа бий. Єнєєдрийн байдлаар манай улс 34 хувийн инфляцтай, Азидаа нэлээд дээгvvрт бичигдээд байна. Уг нь єнгєрсєн жил баталсан мєнгєний бодлогын vндсэн чиглэлд инфляцийг мєн л нэг оронтой тоонд барих зорилт тавьсан ч 34 хувь болтлоо єсєв. “Оны эцэст буурна” гэж Монголбанкны удирдлагууд vзэж байна. “Бид боломжоороо ажилласан ч инфляц ийм єндєр vзvvлэлттэй байгаа нь улаан буудай, нефтийн vнэ дэлхийн зах зээл дээр єссєнийх. Тvvнийг дагаад манайд єргєн хэрэглээний ба¬рааны vнэ хєєрєгдсєн” гэх тайлбарыг бас хэлж байна.
Монголбанкны удирдлагууд инфляцийг барьж чадаагvй, мєнгєний хатуу бодлого баримталсан, хариуцлагагvй ажилласан гэж Эдийн засгийн байнгын хорооны гишvvд шvvмжлэв. Хуралдааны явцад єрнєсєн асуулт, хариултаас тvvвэрлэв.
Г.Батхvv:
-Алт худалдаж авах талаар ямар бодлого баримталж байна вэ. Монголын хєрснєєс олборлосон алтыг Монголбанкаар дамжуулж худалдаалах ёстой шvv. Инфляцийг бууруулах ямар чиглэл байна вэ?
Монголбанкны ерєнхийлєгч А.Батсvх:
-Борлуулсан алтны хэмжээ буурсан ч манай банкинд тушаасан алтны хэмжээ єссєн. Инфляц 40 хувьд хvрнэ, тvvнээс ч илvv єснє гэж ярьдаг. Гэхдээ тийм биш. Цаашид буурах хандлагатай байна.
Г.Батхvv:
-Алтны нийлvvлэлт нэмэгдсэн гэлээ. Хэдэн хувийг нь гадаад руу гаргачихав. Ер нь Монголд олборлож байгаа алтны гуравны нэгийг гаргаж байгаа биз дээ?
Монголбанкны дэд ерєнхийлєгч Д.Энхжаргал:
-Манай улс жилдээ 30 орчим тонн алт олборлох тєлєвлєгєєтэй. Vvний 10 орчим тонныг Монголд банкинд авах бодлого баримталдаг. Одоогоор 7-8 тонн нь орж ирээд байна.
“Бороо гоулд” компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулсан юм байна. Монгол хэл дээр байгуулсан гэрээнд тус компани 15 тонн алт Монголбанкинд тушаах заалт байсан. Гэтэл англи хэл дээр vйлдсэн гэрээнд ийм заалт байгаагvй. Гэрээний дор англи хэл дээрх гэрээ хvчинтэй гэсэн байна лээ. Тус компани олборлосон алтаа гадаад руу гаргадаг. Ер нь Хятад руу холбогддог хэд хэдэн боомтоор хэдий хэмжээний алт гаргаж байгааг хянах техник алга. Алт олборлодог компаниуд 68 хувийн татвараа тєлдєггvй нь vvнтэй холбоотой. 68 хувийнхаа талыг єєртєє, vлдсэнийг нь Хятад руу гаргах нь тэдэнд ашигтай юм байна.
Г.Занданшатар:
-Монголбанк мєнгєний хатуу бодлого барьж, арилжааны банкууд зээлээ хаалаа. Єнгєрсєн жил зээлийн хvv дєрвєн удаа нэмэгджээ. Мєнгєний нийлvvлэлт буурснаас банкууд хадгаламжийн хvvгээ єсгєх уралдаан зарлаж байна. Монгол Улсын валютын нєєц хэр байна вэ?
Монголбанкны валютын сангийн захирал Дэлгэрмаа:
-Манай улсын валютын нєєц 2007 онд 975 сая ам.доллар байснаас 2008 онд 845 сая ам.долларт хvрсэн. Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглаж эхэлбэл валютын нєєц нэмэгдэх таамаг байсан. Ийм хvчин зvйл хэрэгжээгvй учраас валютын нєєц тєлєвлєсєн хэмжээндээ хvрээгvй. Монголын валютыг гадаадын єндєр зэрэглэлтэй Тєвбанкинд найдвартай байршуулсан.
Онигооны улс тєр
Идэх юмны vнэ єссєн тул оронд нь дуу сонс. Ерєнхий сайд продюсерээр нь ажилласан дуу єл дарна. Та бvхнийг дуу сонсож байх зуур Ерєнхий сайд хоолоо иднэ.
* * *
-Эрvvл мэндийн сайдаар ажиллахад ямар шалгуур чухал вэ? -Єєрєє туршлагатай євчтєн байхад л болоо.
* * *
-Vнийн єсєлт хэзээ зогсох вэ? -Сангийн сайд насанд хvрч, єсєлт нь зогсохоор л...
* * *
-2б ангид эдийн засгийн хичээл орж байна. Хамгийн урд талын ширээнд сурагч Баяр, Баярцогт нар сууна. “Уг нь ахлах ангийн хичээл биз дээ?”
* * *
Лу.Болд, Лу.Гантємєр гэдэг шиг нэрсийн жагсаалтыг vргэлжлvvлбэл: Чи.Сайханбилэг (Тийм ээ, би сайхан), Са. Баярцогт (Сангийн мєнгийг саана аа) Но.Алтанхуяг (Би но-той гэж vv?), Лv.Гансvх (Лvv болтлоо идээгvй байна, мэдэв vv.) Ёо Отгонбаяр (Ёо ёо, МУИС-ийнхан хэрэлдээд хэцvv л байна) Ха. Баттулга (Халтуур хийдэг нь би биш).
* * *
-Эрvvл мэндийн сайдаар ажиллахад ямар шалгуур чухал вэ? -Єєрєє туршлагатай євчтєн байхад л болоо.
* * *
-Vнийн єсєлт хэзээ зогсох вэ? -Сангийн сайд насанд хvрч, єсєлт нь зогсохоор л...
* * *
-2б ангид эдийн засгийн хичээл орж байна. Хамгийн урд талын ширээнд сурагч Баяр, Баярцогт нар сууна. “Уг нь ахлах ангийн хичээл биз дээ?”
* * *
Лу.Болд, Лу.Гантємєр гэдэг шиг нэрсийн жагсаалтыг vргэлжлvvлбэл: Чи.Сайханбилэг (Тийм ээ, би сайхан), Са. Баярцогт (Сангийн мєнгийг саана аа) Но.Алтанхуяг (Би но-той гэж vv?), Лv.Гансvх (Лvv болтлоо идээгvй байна, мэдэв vv.) Ёо Отгонбаяр (Ёо ёо, МУИС-ийнхан хэрэлдээд хэцvv л байна) Ха. Баттулга (Халтуур хийдэг нь би биш).
Subscribe to:
Posts (Atom)