Дэлхий бөөрөнхий биш эргээд хавтгай болов. Хаа холын Америкээс эхэлсэн санхүүгийн хямрал хормын төдийд хаяанд буулаа.
Уг нь анхааруулж, хэлж, сануулж л байсан Сонгууль, үймээн, цагдалт, хэлмэгдэл, бас түүнийг цайруулах наадам, Олимп гэсээр олсон жаахныгаа үрэн таран хийв.
Одоо яах вэ? Модоо барихаасаа өмнө нэгийг бодно байгаа. 92-оны бор давснаас өөр юмгүй лангууг дахин хармааргүй л байна. Энэ хямралын маньд тусах эерэг сөрөг үр дагавар хийгээд хэн юу хийвэл зохиолтойн талаар ний нууцгүй ярилцая.
Эм гашуун ч анагаах увдистай. Болгооно уу.
Сөрөг үр дагавар:
• (Алт-?), зэс, ноолуур зэрэг гол нэр төрлийн экспортын үнийн уналт
• Гадаадад ажиллаж амьдрагчдын нутаг руугаа хийдэг шилжүүлэг буурах
• Төлбөрийн тэнцэл хүндрэх
• Төсөв хүндрэх
• Хувийн хэвшлийн орлого буурах, зарим нь хаалгаа барих
• Ажилгүйдэл нэмэгдэх
Эерэг үр дагавар:
• Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлөөс улбаатай “хэрүүлийн алим” багасч, улс төр, эдийн засгийн эрүүл бүтэц бий болох нөхцөл бүрдэх
• ‘Эрдэс баялгийн хараал’-аас танагтай салсны баяр!
• Голлох импорт болох түлш, шатахууны үнэ буурах
• Импортын инфляци багасах
• Хичнээн хмравч дэлхийд №1 хэвээр байгаа АНУ-аас технологи, ажиллах хүчин авахад дөхөм хямд болно
• Сайн ажиллаж чадвал бусад улсаас гарсан хөрөнгийн урсгалын өчүүхэн ч болов /гэхдээ Монголдоо хангалттай, мэдээж хэрэг алуурчин хулгайч нараасаа салж чадвал ш дээ/ хэсгийг татаж чадах бололцоо байна
Хэн юу хийх вэ?
Улсын Их Хурал (MCS Holding-ийн Их Хурал уу, Монгол улсын Их Хурал уу гэдгээ ядаж өөрснөө тодруулж авах)• Банкны дансны нууцлалыг шуурхай нэвтрүүлэх хууль батлах /монголчуулын Швейцарын банкуудад байгаа мөнгө нутагтаа буцаж ирнэ дээ/
• Сонгуулийн цэвэр пропорциональ системд яаралтай шилжих /төсөв эрүүлших улс төрийн нэн тэргүүний урьдчилсан нөхцөл/
• УИХ, орон нутгийн сонгуулийг нэг дор, нэг мөр явуулдаг болох
• Улс төрийн намын тухай хуулинд “801-ээс дээш гишүүнтэй байх” гэснийг “800-аас доош гишүүнтэй байх” гэж өөрчилж, 800-аас дээш байхыг үндсэн хуулиар хорих
• Нам, сонгуулийн санхүүжилтийн механизмыг ил тод, нээлттэй болгох /мөн нэг нам, нэг нэр дэвшигчид олгох хандивын дээд хэмжээг ардчилсан орны жишгээр тогтоох/
• Эдийн засгийн эрх чөлөөний индексийг ахиулж, хууль ёсоор орлого олох боломжийг нээж өгөх цаг нь болсон юм биш үү?
• Эрх зүйн салбарт яаралтай шинэчлэл хийж: орон нутгийн ерөнхий шүүгч, цагдаагийн дарга нарыг ард нийтээр сонгодог сонгуульт албан тушаал болгох /Гүржийн туршлага/
• Төсвийн зарлагыг ДНБ-ний 20-иас үл хэтрүүлэх явдлыг хуулчилах
• Илүү гарсан төсвийн орлогыг Монголбанкинд тусгай данс нээн /Аляскийн байнгын сан, Чилийн зэсийн тогтворжуулалтын сангийн жишгээр/ дуртай үедээ зардаг зарцуулалтын данс биш, харин цаг хэцүүдсэн үеээр ашиглах байнгын хуримтлалын данс болгох. “Монгол улсыг хөгжүүлэх сан”-ийн үлдэгдлийг түүн рүү шилжүүлэх
• Газар хувьчлалын асуудлыг гүйцээх: “байрны эзэн” биш “газрын эзэд” бий болгох
• Ашигт малтмалын хуулийг олон улсны жишигт нийцүүлэх
• Гэнэтийн ашгийн татварыг /ялангуяа алтны хувьд/ хүчингүй болгох
• Байгалийн нөөц ашигласны татвар /роялти/-ыг нэмэгдүүлэх
• НӨТ-ийн хувь хэмжээг бууруулах
• Уул уурхайн ашиглалтын өмнө ашиглаж дууссаны дараа нөхөн сэргээлт хийх нэгдсэн төлбөрийг нэгмөсөн татах татварын шинэ хууль батлах
• Монголбанкийн дотоодын зах зээл дээрээс алт худалдаж авахыг хориглох
• Ерөнхий сайдын гадаад /ялангуяа ойрын хөрш улсад/ айлчлал, жуулчлалын томилолт олгох эрхийг өөртөө авах
• Монголбанкны ерөнхийлөгчөөр хувьдаа банк санхүүгийн байгууллагатай, /зээлийн хүүг өндөр байргах/ эрх ашгийн зөрчилтэй хүнийг сонгохгүй байх
Засгийн газар
ОУВС-нд хадаг барьж уучлал гуйн оройтойгүй дээр нь үлдээх
• Дэлхийн банк санхүүгийн хямралд өртсөн хөгжиж буй орныг орхихгүй гэсэн дуун дээр эртхэн очих /мань мэт 200 улс байгаа/
• Хадгаламж /харилцах/-ийн даатгалын тогтолцоог Монголбанкны хамт яаралтай боловсруулж хэрэгжүүлэх /2000 онд ярьж байсан асуудал/
• Хувийн хөрөнгө оруулагчийн мөнгөөрөө бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлье гэвэл бушуухан зөвшөөрөх /ядаж авилга нэхээд шилийг нь харахгүй байх/
• Эдийн засгийн шинэ салбар /аялал жуулчлал, цахим худалдаа/ бий болгох татварын таатай нөхцлийг бүрдүүлэх. Энэ талаар сангийн дэд сайд энэ хавар дуугарсныг Батцэрэг маань Баттүрүүч болчихлоо гэж биш харин хэрхэн хэрэгжүүлэхийг бодох,
• Нийгмийн салбар /эрүүл мэнд, боловсрол/-ыг яаралтай хувьчлах,
• Эдийн засаг дах аливаа оролцоог болих: Элдэв төрлийн хөтөлбөр санаачлахгүй тэсэх. Нэгэнт эхэлчихсэнээс өөр бүх төсвийн хөрөнгө оруулалтын төслийг зогсоох.
• Төсвийн нарийн хэмнэлтийн горимд орох, төрийн байгууллагад цомхотгол хийх
• Цагдаагийн өнөөгийн бие бүрэлдэхүүнийг татан буулгах үүднээс нөхөн олговор төлөх механизмыг боловсруулж, алгуурлалгүй авч хэрэгжүүлэх,
• Барууны хэв загварын иргэндээ үйлчлэх шинэ цагдаагийн албыг байгуулах,
• Ерөнхий сайд + 9 сайд гэсэн аравтын зарчмаар танхимаа бүрдүүлэх:
• Байгаль орчны сайдад таслах эрхтэй Шадар сайдын эрхийг давхар олгох
• Хөрөнгийн биржийг хувийн мэдэл /ХАҮйлдвэрийн Танхим ч юм уу/-д шилжүүлэх
• Засгийн Газрын олон агентлагуудын хэрэгтэй хэрэггүйг ялгаж салгаж холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, цөөлөх, төрийн ихэнх үйлчилгээг төрийн бус байгууллагад шилжүүлэх
• “Атрын III аян” гэгчийн талаар: нэгэнт матрын 3-р паян болсон тул чимээгүй орхиж харин усалгаанд хэмнэлттэй, чулуун хучлагатай гм манай мэтийн хуурай уур амьсгалтай газар тохирох тариалангийн технологийг оруулж ирж нэвтрүүлэх тал дээр судалгаа хийх үүргийг өөрийн санхүүжүүлдэг ЭШХ-үүдэд өгөх.
• Ажлын 6 хоногт төрийн байгууллагуудыг шилжүүлэх
Монголбанк
• Банкны дансны нууцлалыг шуурхай нэвтрүүлэх хууль УИХ-д өргөн барих замаар Швейцар лугаа улс болох мөрөөдлйиг нэг биелүүлэх
• Хадгаламж /харилцах/-ийн доод хэмжээний даатгалын тогтолцоог яаралтай боловсруулж хэрэгжүүлэх /2000 оноос ярьсан асуудал/
• Алтны арилжааны бизнесээс “гарах” бодлого боловсруулж, УИХ-д өргөн барих
• Ингэснээр инфляцитай тэмцэх тал дээрээ санаа шулуудах
• Зээлийн бодит хүүг бууруулах /хямралаар АНУ болон бусад улсын төв банк хүүгээ бууруулж банкууддаа зээл илүү өгөх болсныг судлах, болж өгвөл хэрэгжүүлэх/
• Монголын бизнесмен хөөрхий жилийн нэг оронтой тооны хүүтэй зээл авч үзэг.
Улаанбаатар хотын захирагч.
Оюутнуудад мөнгө өгч орсон цасыг мөс болтол хүлээлгүй шөнөд нь арилгуулж сурвал сонгуулийн булхайг чинь уучильё. Олон хүн гэмтэлд хэвтэхгүй. Оюутан ч өлсөхгүй.
Улс төрийн намууд:
• Сонгуульд өгсөн “эх орны хишиг”, “эрдэнийн хувь” гм эрүүл бус хөтөлбөр амлалтаас зоригтой татгалзах /дэлхийн хямралд тохоод бултахгүй юу даа/
• Ерөнхий сайдад өрнөдөд боловсорсон эдийн засагчийг томилж байх
• Ерөнхийд яавчиг Орост дээр нь бас Оросын хууль үзэж байсан хүн нэр дэвшүүлэхгүй байх
• Халхын ноёд чуулж байгаад сайн дураараа шийд гарган Автономит эрхээ устган Думдад улсын ерөнхийлөгс Да Жунтангийн патээранд Богд хаанаа наймантаа мөргүүлдэн Чэн И-гийн 64 зүйл гэгчид гарын үсэг зуран 1911 онд байлдан олсон тусгаар тогтнолоо амжилттай арилжсаны 100 жилийн ой дөхөж байгааг санаж явах
• Сангийн сайдад дөрвөн аргын тоотой хүн дахин гаргахгүй байх
• Бүр зодоон нүдээнд хүрэх гээд байвал сайхан интернет гэдэг юмаар зарлаж байгаад АНУ-аас ерөнхий сайд, сангийн сайд хөлслөөд авч ирээд тавьчих (Миний л мэдэх 1996 онд Грекийн төв банкны ерөнхийлөгчийг яг л ингэж томилсон дог).
o МАНХ ("Монголын Алуурчин Хулгайч Нар" гэх нь бий):
Хадгаламж зээлийн хоршооны хохирлыг намынхаа данснаас төлөх
1937 оны оны их хэлмэгдүүллийн нөхөн олговрын төр /татвар төлөгч/-ийн мөнгийг намынхаа данснаас төсөвт төлж бараглдуулах
7 сарын 1-ний хохирлыг намынхаа данснаас барагдуулах
Чадахгүй бол татан буух (Дахин байгуулахаа 7 хэмжиж нэг огтлох)
o Ардчилсан Нам:
Ордны хов жив, үгсэн хор хутгах, гараа цусдсан улстай нам нийлж, сэм хуйвалдахаа “улс төр” гэж үл ойлгох. Үзэлдээ үнэнч бай.
Цус сэлбэ. МАХН-ыг хуулиар хориглох, чадахгүй бол татан буух /Монголд хоёрдахь коммунист нам хэрэггүй. Нэгийгээ яая гэж байна/
Иргэд
• Эзэрхэг төрийг бий болгохгүй байх
• Иргэн төрөө сонгож, татвараар угжиж буй тул хөлсний боолоо өөрийн эзэн болгох эсэхээ сайн боох
• Хужаа Coca-cola уухаа болж, Эм Си Эс Cola-гаа уу
• Хөрөнгийн бирж гэдэг газраар нэг орж үзэх
• Мөнгөө гудсан доороосоо гаргаж, банкинд хадгалах
• “Нинжа”-даж олсон алтаа Монголынхоо банкинд зарах
• Гэрээ зараад цагаан сар хийхгүй байх, зээл мөд олдохгүй
• Гэрлээ унтраалгүй орхилгүй, хэмнэлтийн горимд орох
Худалдаа аж үйлдвэрийн танхим
• Хөрөнгийн биржийг төр засгаас салгах
• Гишүүн компаниудаа биржээр орж гардаг болгох /хуучнаар “Элдэв-Очир” кинотеатр гэвэл андахгүй/
• Ноолуурын бирж байгуулах ажлыг тэргүүлэх
Ноолуур эрхлэгчид /Ноолуурын бирж яаралтай байгуулж, үнэ ханшийн эрдслээс сэргийлэх аргыг сурах/
Нийтийн хоолны газрууд
• Байгаа нь энэ гэж хужаа Coca-cola тулган шахахаа болж, Эм Си Эс Coca-cola-гаа цэсэндээ оруулж, залхууралгүй татаж авдаг болох
• Цианидтай төмс, мөнгөн устай махаар хоол хийхгүй байх
Нефьт импортлогч компаниуд
• Англи, араб хэлтэй маркетингийн менежер болон санхүүгийн дериватив /үнийн эрсдлээс хамгаалах арга чарга мэддэг/ мэргэжилтнүүдийг ажилд авах
• Ингэснээр татан авалтын зах зээлээ төрөлжүүлж, нефтийн үнэ дахин өсөхөд “Роснефть” гэдэг дуугаа мартсан байх
• Бөөнөөр болон ганц нэгээрээ ганцхан улсаас, тэр дотроо гацхан үйлдьэр дээр очиж овоорон нэгэндээ шавар хаахыг зогсоох
• Үнэ буурсны баярт бялхахгүй бол сайнсан. Үнийг дахиад тавиад туучихгүйн тулд санхүүчдээс зөвлөлгөө аван “Коол опшин” худалдаж авах гэж бий дээ, уг нь.
Алтны компаниуд
• Нөхөн сэргээлтээ нэхэл дагуулгүй хийх
• Алтнаас олсоноо өөр бизнест оруулж эрсдлийг тараан байршуулах, үлдсэнийг нь шоудаж үрэлгүй хавдартай өвчтөнд сан байгуулж хандивлах. Хүнд өгөх хайран бол өөрийгөө хавдар тусахаар эмчлүүлэх санг дансанд нээж банкинд хадгалах
• Үнийн эрсдлийн даатгалыг Монголбанкны ерөнхийлөгчөөс өөр хүнээр хийлгэх
Я.Очирсүх
www.ochirsukh.blogspot.com
Also Printed on http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=6106
Zuunii medee No ... (....) 2008.11.19 Lhagva garag
Zuunii medee No 283 (3043) 2008.11.26 Lhagva garag
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
sain niitlel yumaa. tani shig ondor medleg bolovsroltoi bas eh ornoo geh chin setgeltei humuusiig uls ornii bank sanhuugiin baiguullagiig udirduulbal zohino. bichsen yumaa busdad sain tugeeh tal deer anhaaraarai!!!
Mongold iim bolovsroltoi bas ekh oronoo uls shig uls bolgoh yumsan gej bodoj setgej yavdag khun bidentei khamt baigaad ikh bayartai bna. Uunees khoish uuriin chin bichsen bukh zuiliig unshij baina
Post a Comment