Гэсэн ч би ардчилалаа сонгоно


Саналыг чинь хулгайлна гэх
Хулгайлуулахгүй гэхээр худалдаж авна гэх
Худалдахгүй ээ гэхээр булааж авна гэх
Булаалгахгүй гэхээр шоронд хийнэ гэх

Сонгууль өгөхгүй байхаар-өмнөөс өгчих юм,
Очоод өгөхөөр- буруу гарчих юм,
Буруу гарчлаа гэхээр -буудаад байх юм,
Гэсэн ч би ардчилалаа сонгоно
(Билэг танхай нэгэн)

No comments: