МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДОЖ БУЙ MЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮДИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХИЙН СУРГАЛТ |
Улаанбаатар хот (www.mca.mn). Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх” дэд төслийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн нийгмийн ажилтнуудад зориулсан Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх нэг сарын сургалтын нээлтийн арга хэмжээ 2011 оны 12 сарын 05-ны өдөр Таван богд плаза-д болж өнгөрлөө. Энэхүү 4 долоо хоногийн сургалтанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол сургалтын газраас томилсон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) нийт 50 гаруй нийгмийн ажилтан Монголын өнцөг булан бүрээс ирж хамрагдаж байна. Тус сургалтанд ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд бэлтгэгдээд удаагүй байгаа Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээгээр мэргэшсэн сургагч багш нар хичээл зааж байгаа юм. Харин удирдагч багшаар дэд төслийг хэрэгжүүлэгч гэрээт байгууллага болох Аппликацио-ПЭМ консорциумын мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэхүү сургалт Монголын мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоог цаашид тогтвортой хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой цуврал сургалтын гурав дахь үе шат юм. МСҮТ-ийн нийгмийн ажилтнууд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн сургалтанд хамрагдсанаар МСҮТ-ийн оюутнууд болон элсэх сонирхолтой байгаа залуус, насанд хүрэгчдэд цаашдын ажил мэргэжлийн сонголтоо хийхэд нь хэрэгцээтэй шинэ мэдээллээр ханган, зөвлөгөө өгч улмаар тэднийг шинэ ажлын байрны нөхцөл, орчинд дасан зохицоход нь туслах болно. Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл болон тус дэд төслийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу. Үүнд: Я.Очирсүх, ММСС-гийн МБС-ын төслийн “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем болон мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ” дэд төслийн багийн дэд ахлагч, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний мэргэжилтэн Цахим шуудан: ochirsukh@applicatio-pem.org утас: 464411; Цахим хуудас: http://www.applicatio-pem.org Х.Отгонгэрэл, ММСС-гийн МБС-ын төслийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Цахим шуудан: otgongerel@mca.mn (99184179, 70150407) http://www.mca.mn/index.php?option=news&task=detail&parent=79&id=625 |
TRAINING WORKSHOP FOR TVET SCHOOL SOCIAL WORKERS IN CAREER GUIDANCE “DEVELOPMENT OF LABOR MARKET INFORMATION SYSTEM AND CAREER GUIDANCE SERVICES” SUB PROJECT |
Ulaanbaatar city (www.mca.mn). The first Career Guidance Training Workshop in Mongolia for TVET School Social Workers organized by “Development of Labor market information system and career guidance services” sub project, being implemented under the Vocational Education and Training Project of Millennium Challenge Account-Mongolia (MCA-Mongolia) began today on 05 December 2011 in the Tavan Bogd Plaza, Ulaanbaatar. 50 Social Workers from TVET schools in Aimags and Ulaanbaatar, nominated by the Government Agency of Vocational Education and Training (AVET) began the four week long training course in Career Guidance. The trainers are selected from a group who successfully graduated from a Trainer Training in Career Guidance Qualification program under the VET Project, MCA which took place recently in Ulaanbaatar. The training will be supervised by specialists from Applicatio-PEM the consortium contracted to carry out the sub-project. The training workshop represents the third phase of a training plan to build a sustainable Career Guidance system for Mongolia. The Social Workers trained in Career Guidance will assist current students and those youths who are interested in TVET schools to choose suitable occupations by providing information and counseling and help adapt the workforce to the work opportunities in the Mongolian economy. The opening ceremony was attended by Mr. Aidan Maloney, Team Leader, LMIS&CGS Project and Mr. Enkhtuvshin, Director of Administration Department, AVET. Full information on activities of MCA-M TVET Project can be obtained from the address below: Ya. Ochirsukh, CGS Specialist, Deputy Director, “Technical Support Consulting for Development of LMIS & CGS in Mongolia” Email: ochirsukh@applicatio-pem.org Website: http://www.applicatio-pem.org/ TEL: 464411 Kh. Оtgongerel, Public Relations Specialist, Vocational Education and Training Project, Mongolia MCA Email: otgongerel@mca.mn Website: www.mca.mn TEL: 70150407 / 99184179 http://www.mca.mn/en/index.php?option=news&parent=31&id=612&task=detail |
No comments:
Post a Comment