Т.Цэгмид андын гэгээн дурсгалд

Нэгэн сэтгэлийн үзүүрээр хэрмэн ханыг ч нэвтэлнэ
Нэгэнт өнгөрсөн андыг дурсахад хүрэл зүрх ч хайлна
/Монголын эртний яруу найргаас/

            Бидний хэдэн залуус ерээд онд "Монгол улсын төлөө зүтгэе!" гэж цусан тангараг тавьж залуу халуу насныхаа эрчээр нэгдэн нийлж, тэмцсээр ирсэн билээ. Тэрнээс хойш унаж боссон ч төр түмнийхээ төлөө гэсэн тангарагтаа үнэнч үлдсэн нь бас тийм ч олон биш. Харин бурхан болооч Т.Цэгмид анд минь тангарагтаа үнэнч зүтгэсээр дүүрсэн, ёстой л дуунд гардаг шиг "хамаатнаас дутуугүй" анд, төрийн жинхэнэ түшээ явсныг эргэн дурсахад хүний энэ нас ямар ахархан, андын  журмын сэтгэл гэж ямар агуу болохыг л ухаарах байна даа. Хоолой зангираад олигтой үг гарахгүй байна.

            Өршөөгөөрэй!

            Үр хүүхэд, хань ижил, элгэн саданд нь эмгэнэл илэрхийлэх байна.

            Аум сайн амгалан болог!

            Халхын Сайнноён ханы Дайчин ван Я.Очирсүх





No comments: