АНУ-ын Аляскийн байнгын сангийн тухай танилцуулга


НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

Эрхэм Таныг

Газрын тосны орлогыг иргэддээ хүртээх зорилгоор олон жил амжилттай ажиллаж буй АНУ-ын Аляскийн байнгын сангийн тухай танилцуулга уулзалтад урьж байна. Танилцуулгыг тус санд олон жил ажилласан Олон улсын валютын сангийн зөвлөх Дэвид Жентри хийнэ.

Уулзалт 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт Нээлттэй Нийгэм Форумын уулзалтын танхимд болно.

Оролцохыг хүсэгчид 313207 утсаар, мөн Dolgorsuren@forum.mn хаягаар Долгорсүрэнд бүртгүүлнэ үү.

Хөтөлбөр

11:00-11:10 Танилцуулгын нээлт,
П. Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын Гүйцэтгэх Захирал

11:10-11:40 Аляскийн байнгын сан: түүх, үйл ажиллагаа
Дэвид Жентри, Олон Улсын Валютын Сангийн Зөвлөх

11:40-12:30 Асуулт хариулт, хэлэлцүүлэг

Аляскийн байнгын сан нь 1976 онд Аляска мужийн үндсэн хуулиар байгуулагдсан, ашигт малтмал, газрын тосны борлуулалтын орлого, нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг хуримтлуулах замаар бүрддэг байна. Анх 800,000 долларын хөрөнгөөс бүрдэж байсан бол 2007 онд 40 тэрбум долларын хөрөнгөтэй болтлоо өсч, 2008 онд 3269 долларыг иргэн бүрт олгожээ.

No comments: