Туул голын бохирдлоос болж єнгєрсєн жил 3.2 тонн загас vхжээ

Нийтэлсэн: 2008-09-23 12:34:15 , Мэдээний дугаар: #1136849

Хан-Уул дvvргийн нэгдvгээр хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын тусгай хамгаалалттай, Чандмань амны орчим Туул голд хятад иргэд алт угааж байхад нь єнгєрсєн бямба гаригт илрvvлэн харъяа дvvргийн цагдаагийн хэлтэст хvлээлгэн єгсєн.
Хэрэг ямар шатанд явж байгаа талаар тус дvvргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мєрдєн байцаагч, ахмад Д.Хєхєєгєєс тодрууллаа.

-Туул голд алт угаасан хэргээр хэчнээн хvнийг байцаан шалгаж байна вэ?
-Долоон хvн саатуулсан. Тэднээс хорихыг нь хориод бvгдийг нь ашигт малтмалын журам зєрчсєн гэсэн зvйл ангиар эрvvгийн хэрэг vvсгээд шалгаж байна.

-Энэ хvмvvс бvгдээрээ “Jamp krown” компанийн ажилчид уу. Хэдэн монгол байсан бэ?
-Ганц хоёр нь л тэндэхийн ажилчин. Бусад нь урдаас ирсэн хєрєнгє оруулагчид гэсэн. Орчуулагч нь гээд нэг монгол байсан.

-Та нарыг газар дээр нь очиход байдал ямар байсан бэ. Хэргийн эцсийн дvгнэлт хэзээ гарах бол?
-Газар дээр нь очоогvй болохоор мэдэхгvй. Єнєєдєр хавтаст хэрэгтэй нь танилцаж байна. Долоо хоногийн дараа дvгнэлт нь гарна даа. Хэрэв мєнгєн ус хэрэглэсэн байвал асуудал vvснэ. Харин хэрэглээгvй бол дараагийн єєр асуудал яригдана. Шороо, уснаас дээж аваад шинжилгээнд єгчихсєн байгаа. Хариу нь гарахад мєнгєн ус хэрэглэсэн vгvй нь мэдэгдэнэ.

ЗАГАС VХЭЭД Л БАЙДАГ. ГЭТЭЛ...
Ганц энэ ч биш єнгєрсєн оны зургадугаар сарын 18-нд нийслэлийн Хан-Уул дvvргийн 13 дугаар хороо, Биокомбинат дахь 120 дугаар ангийн ард Туул голд чебак, цурхай, алган, гутаарь, цулбуурт зэвэг зэрэг таван тєрлийн загас vхсэн. Мєн Тєв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгойн гvvр орчим, Салхитын гацаа зэрэг хоёр газраас усны дээж болон таван загас авчирчээ. Уснаас арьс шир боловсруулахад ялгардаг байсан vнэр vнэртэж байсан аж. Загас голынхоо хоёр талаар томоосоо жижиг хvртлээ голын сайран дээр ил гарч муудаж, ємхийрсєн янзтай байж. Голын дагуухь 10 цэгээс сорьц авахад голын усны бохирдол, усанд байх химийн бодисын хэмжээ хэтэрсэн, хvчилтєрєгчийн дутагдлаас болсон гэж мэргэжилтнvvд vзэж байсан. Тєв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан бохир усны лагын байршлыг тогтоосон мєртлєє цэвэрлэх ажил хийгээгvйгээс Туул голын ус багассан vед бохирдолт нэмэгдэх шалтгаан болжээ. Хоёрдугаарт, нян судлалын шинжилгээгээр vхсэн загаснаас эмгэг тєрєгч нян илэрчээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн тєв лабораторийн шинжилгээгээр гоц халдварт євчин илрээгvй, бактерлогийн шинжилгээгээр хvчилтєрєгчийн дутагдлаас болж vхсэн гэсэн байна. Нийт 3,2 тонн загасыг мал эмнэлгийн мэргэжилтний заавраар мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын хяналтан дор 3,2 тонн загас устгасан билээ.

ТЭЖЭЭЛИЙН ХОМСДОЛООС БОЛЖ ОЛОН ЗАГАС VХСЭН ГЭЖ ДVГНЭСЭН
Харин энэ он гарсаар Баянзvрх товчооны гvvр орчимд Туул голын салаанд гуравдугаар сарын 10-нд, мєн Хан-Уул дvvргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын “Чандмань” амны ойролцоох Туул голд дєрєвдvгээр сарын 12-нд олон загас, жараахай vхсэн юм. Туул голд ямар шалтгаанаар загас vй олноороо vхээд байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан “Туулын салааны ус, загас химийн ямар нэгэн бодист хордоогvй, харин усан дахь хvчилтєрєгчийн хомсдлоос болж vхсэн” гэсэн дvгнэлтийг гаргажээ. Онцгой байдлын ерєнхий газраас ирvvлсэн мэдээлэлд Улсын мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дvнгийн талаар: “Туул голд vхсэн олон загаснаас гуравдугаар сарын 13-нд авсан дээжийг Улсын мал эмнэлгийн лабораторид шинжлvvлэхэд ямар нэгэн нян, євчнєєр vхээгvй ба химийн хорт бодис /цианит натри/-ын илэрц байгаагvй. Голын ус гvехэн байсан тул ихэнх загас мєсєнд барьцалдан хєлдєж, усны урсгал тасарснаас тэжээлийн хомсдолд орсон байна” гэжээ. Загас vхээд байгаагийн шалтгааныг ингэж тайлбарлан сонин дvгнэлт гаргасаар ирсэн. Гэтэл Туулд хятадууд алт угааж байдаг. Шалтгааныг єєр газраас хайх ёстой байсан юм биш vv гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинэхэн сайд Л.Гансvхийн сонорт хvргэе.

Р.Оюун
Дугаар 228/2988/

Мэдээллийн эх сурвалж:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136849&catid=2274

No comments: