Хонг-Конг сvvн бvтээгдэхvvнээ эргvvлэн татлаа



Нийтэлсэн: 2008-09-22 14:20:10 , Мэдээний дугаар: #1136716

БНХАУ-ын сvvний компаниуд хvvхдийн сvvндээ химийн хортой бодис меламин хэрэглэсний улмаас дєрвєн хvvхэд нас бараад байна. Vvнтэй холбогдуулан Хонг Конг тус компаниудын сvvн бvтээгдэхvvнийг зах зээлээсээ эргvvлэн татаж байна.
Одоогоор уг химийн бодисийг агуулсан сvv, зайрмаг, тараг зэргийг илрvvлээд байгаа бєгєєд тvvнчлэн бидний хэрэглэж байгаа “Yili” сvvн бvтээгдэхvvнийг Хятад улс зах зээлээсээ эргvvлэн татаж байгаа ажээ.

Сvv орлуулагч дээрхи бvтээгдэхvvнээр хооллосон 6200 гаруй хvvхэд Хятадад эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байгаа бол дєрвєн хvvхэд уг бvтээгдэхvvнд хордож нас бараад байна. Дахиж хvvхэд нас барсан тохиолдол одоогоор тодорхойгvй байна.

Энэ хэрэгтэй холбоотой 18 хvнийг Хятадын цагдаа нар баривчилжээ. Хамгийн анх Хятадын Санлу Групп меламин химийн хорт бодисыг хvvхдийн сvvнд хэрэглэсэн нь тогтоодсон бол дараа нь “Yili” болон нийт 22 компани хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Эдгээр компаниудын хоёр нь Бангладеш, Еймен, Габон, Бирм зэрэг улсуудад сvvгээ экспортолдог байна.

Хонг Конг “Yili” vйлдвэрийн 30 гаруй сvvн бvтээгдэхvvний наймыг нь худалдаанд гаргахыг хориглоод байна.

Меламин химийн хорт бодис нь хvнийг бєєрний чулуутай болоход нь нєлєєлдєг. Ийм ч учраас Хятадын Бээжин хотод эцэг эхчvvд хvvхдээ бєєрний чулуутай болсон эсэхийг тогтоохын тулд эмнэлэгт шинжилгээ єгєж байна. Одоогоор мянга гаруй байцаагчид улс даяар сvv худаалдалж байгаа болон vйлдвэрлэж байгаа бvх газруудыг шалгаж байна.

Орчуулгын эх сурвалж: http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/7623037.stm
Olloo.mn

No comments: