Сайдуудын амлалт


Saturday, September 20 @ 00:47:57 GMT+8

Монгол Улсын Ерөн­хий­лөгч өчигдөр Засгийн газрын сайдад нэр дэвшиг­чид­тэй нэг бүрчлэн уулзаж ярилцлаа. Сайд нар ажлаа юунаас эхлэх гэж байгаа талаар сэтгэгдлийг нь сонслоо.

С.Баярцогт:
-Хамгийн их санаа зовоож буй асуудал бол инфляцийн өсөлт. Нэг жилд 34 хувиас давсан нь ажиг­лагдаж байна. Иймээс хам­гийн түрүүнд Сангийн яам­наас инфляцийг тогтоон барих ёстой. Инфляци өсөхөд дэл­хийн эдийн засаг хямралын байдалтай гэсэн прогнозыг эрдэмтэд гаргаад байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгөөс үүдэл­тэй санхүүгийн хямрал үргэл­жилж байна. Хэдийгээр энэ нь жижиг оронд нөлөөлдөггүй гэдэг боловч зайлшгүй нөлөө­лөх байдал ажиглагдаж байна. Манай хоёр хөршийн хувьд БНХАУ-ын эдийн засаг харь­цангуй тогтвортой байна. Төсвийн болон мөнгөний ха­туу бодлогыг уялдуулж явуу­лах шаардлагатай гэж бодож байна. Ингэхдээ Засгийн газрын зардлыг бууруулах ёстой, мөн тэвчиж болохуйц зардлыг хязгаарлах ёстой гэсэн бодолтой байна.

Х.Баттулга:
-Энэ салбарт өмнө нь хөгжүүлье босгоё гэсэн санаанууд байсан учир нэлээн дөхөмтэй байгаа. Юуны түрүүнд БНХАУ, ОХУ-ын хоорондох худалдааны эргэлтийг сайжруулахад га­зар зүйн байрлалын хувьд манай улсын зам ашигтай. Мөн давхар төмөр замын асуудал яригдаж байгаа юм билээ. Мөн Улаанбаатар хотын замыг сайжруулах, хөдөлгөөний түгжрэлийг арил­гах зэрэг асуудалтай тулга­раад байгаа. Аймгуудын хатуу хучилттай замаар холбоно гэсэн санаа байгаа юм билээ. Төмөр зам болон засмал замыг барьж байгуулах түү­хий эд нь манайд байдаг.

Орон сууцны хэрэгцээ жилээс жилд өсч байгаа. 2005 онд 130 мянга байсан бол энэ онд 150 мянга болж өссөн байгаа. Орон сууцжуулснаар утааны асуудал зэрэг ший­дэг­дэх боломж бий. Мөн орон сууцны өртөг жилээс жилд өсч байгаа гэсэн тооцоо байдаг. Үүнийг багасгахын тулд це­ментний үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах шаард­лагатай. Манай улсад түүхий эд бий. Мөн арматурын төм­рийг дотооддоо үйлдвэрлэх тухай бодолтой байна.

Т.Ганди:

-НХХЯ бол Монгол Улсын нийт хүн амын хувь заяатай шууд хамааралтай. Нийгмийн хамгааллын бодлого зөвхөн ядуу хүнд үйлчилдэггүй. Тэт­гэ­вэр тэтгэмж, цалин хөлс хөдөлмөрийн үнэлэмж, даат­гал гэхчилэн бүхий л бод­логоороо хүн болгонд хамаа­ралтай үйл ажиллагааг зохи­цуулж байдаг. Юуны түрүүнд ажлын байр бий болгох, ядуур­лыг бууруулах асууд­лаар хамтарсан Засгийн газ­рын тавьж байгаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаас оновчтой бодлогуудыг гаргаж яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Мөн УИХ дээр хүлээгдэж байгаа олон эрх зүйн актууд бий. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсны хувьд хэлэлцүүлгийн эхний шатанд тавьсан ахмад дайчдын орон сууцны хангалтын асуудал, ядуурлын индексийг оновчтой тогтоох зэрэг асуудлуудыг эрхзүйн түвшинд боловс­ронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн асуудлуудыг хийж эхэлнэ.

Н.Алтанхуяг:

-Ерөнхийлөгчид Засгийн газарт орж ажиллах болсон шалтгаан нөхцөл байдлын тухай хэлэхдээ хоёр нам хамтарч хүмүүсийнхээ амь­жиргааг дээшлүүлэх чиглэлд хамтарч ажиллая гэсэн юм. Миний хамаарч ажиллах асууд­лын хүрээнд олон асууд­лууд бий. Тэр дотроос томоохон нь үйлдвэржилтийн асуудал байгаа. Үүнийг хэрэг­жүүлэхийн төлөө ажиллана. Намуудын зөвшилцлийг хан­га­хын тулд зүтгэнэ. Ерөн­хий­лөгч хүмүүсийн ахуй амь­жир­гааг дээшлүүлэхийн тулд сайн ажиллаарай гэж захиж байна. Бас Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд тэргүүн шадар сайдыг оролцуулж байя гэсэн.

Лу.Болд:

-АН Засгийн газарт ажил­лах хөтөлбөр болон бүтцэд орж ажиллах хүмүүсээ ну­хац­тайгаар томилсон. Миний хувьд энэ салбарыг хариуцан ажиллана гэж урьдаас төлөв­лөсөн зүйл байгаагүй. АН-ын удирдлагаас итгэл хүлээлгэж үүрэгт ажил хүлээн авсан. Тусгаар тогтнолын баталгаа болсон энэ салбарыг хөгжүү­лэхийн төлөө өөрөөсөө шалт­гаалах бүгдийг хийх болно. Аюулгүй байдлын зөвлөлтэй байнга хамтран ажиллана. Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе.

Л.Гансүх:

-Дэлхийн дулаарал, бай­галь орчны бохирдол, бай­га­лийн экологийн тэнцвэрийг алдагдуулж байгаа асуудал­тай аль болох тэмцэх нь зүйтэй юм. Монгол Улсын хувьд эрчимтэй хөгжих жи­лүүдэд уул уурхайн чиглэлийг барих нь ойлгомжтой. Эдийн засгийн хөгжлийн энэ явц Засгийн газрын олон жилийн хүлээгдэж байгаа үүргийн нэг. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн сацуу ирээдүй хойч үеэ эрүүл зөв, экологийг хадгалахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцгой бодлоготой ажил­лах ёстой болоод байна. Энэ чиглэлээр тусгай бодлого явуулна. Бэлчээрийн цөл­жилт, усны бодлогыг анхаа­ралдаа авч байна.

Шинэ Засгийн газрын мө­рийн хөтөлбөрт тусгагдах шинэ зорилтыг хэрэгжүүлнэ.

С.Ламбаа:

-Олон жил парламентад сууж байсан ч гүйцэтгэх за­саг­лалд анх удаа орж ажил­лах гэж байна. Эрүүл мэн­дийн салбарт 2021 он хүртэл үе шаттайгаар хийгдэх ши­нэчлэлийн ажил байна. Орчин үеийн оношилгоо, эмчил­гээний төв байгуулах нь нэн чухал. Эрүүл мэндийн даат­га­лын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүн бүрийг даатгалд хамрагддаг байхад анхаарлаа хандуулах нь зүй­тэй. Бүтэц тогтолцооны зэрэг­цээ эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлье.

http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=19117&catid=49

No comments: