Монголд үнэд орж дэлхийд хямдрагч бензин



Saturday, September 20 @ 01:29:16 GMT+8

Нефтийн үнэ өсч дэлхий нурах шахаж байгаа тухай мэдээлж байсан нь саяхан. Гэтэл Монголд 1600 төгрөгөөр зарагдаж байгаа бензин дэл­хийд 660 төгрөг болов. Урьд дэлхийн үнэнд дарлуулж бай­сан нефть импортлогч ком­паниуд өнөөдөр агуулахын үнэнд шахуулж байна гэнэ. Тэд "Урьд нь өндөр үнэтэй бензин худалдаад авчихсан тул нефтийн үнийг хямд­руулах боломжгүй болсон" гэж ярьж байна. Нөгөө л урь­дын хэлдэг "Ганц компаниас нефть авдаг. Нефтийг түүний хэлсэн үнээр авахаас өөр зам байхгүй" гэнэ. Гэхдээ бас яhttp://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=19139&catid=18аж ард түмэн ядарч, яс нь цуу­рах шахаж байхад зүгээр харж суухав. 50-60 төгрөгөөр хямдруулах гэнэ. Гадны биз­несүүд барааг хямдхан бай­хад авч дараад үнэд ороход нь гаргаж зардаг.

Харин мон­гол бизнес бол үнэтэй байхад авч дараад хямдхан болохоор нь зарж байна. Татвар тө­лөгчдөөс тэтгэмж авч, тат­вараас чөлөөлүүлж, төрөөр сурталчилгаагаа хийлгэдэг нефтийн компаниуд айлын юм сурдаггүй хүүхэд шиг цагаандаа гарч байна. Тэдэнд айх зүйл үнэхээр алга бол­жээ. Дэлхийн нефтийн илэр­сэн нөөц жил хангалттай. Америкчууд дэлхийн нөөцийн гуравхан хувийг эзэмшдэг. Харин дэлхийн үйлдвэрлэсэн нефтийн 25 хувийг хэрэг­лэдэг. Хэрэв Америкийн төр Монголын төр шиг нефтийн компаниудаа "энхрийлсэн" бол өнөөдөр хөгжиж буй жа­раад оронд явуулж байгаа зээл тусламж зогсож, Америкийн гадаад хөрөнгө оруулалт тэглэнэ гэнэ. Энэ нь 40-өөд тэрбум хүн арваад жил ямар ч хэрэглээгүйгээр амьдарна гэсэн үг. Манай нефтийн компаниуд ямар их хөнгөлөлт эдэлж байгааг томсгож хар­вал ийм зураг гарна. Өнөөдөр нефтийн компаниуд үнэ буул­гаж сонгуулийн шоунд орол­цох шаардлага байхгүй. Тэд­ний буулгасан үнэ өнөөгийн тогтсон барааны үнийг буул­гах нь өнгөрсөн. Өнөөдөр 50-иар буулгачихаад маргааш 100-гаар нэмэхийн хэрэггүй. Төртэй нийлж зугаацаж бай­гаа үнийн шоу чинь хувь хүн бизнес хийснээс сайдын суул­туур цэвэрлэх нь ашиг­тай гэдэг сэтгэхүй бий бол­гоно. Нефтийн компаниуд үнэхээр ашиггүй ажиллаж байгаа бол нефть оруулах эрхээ шилжүүлнэ. Төр үнэ­хээр нефтийн үнийг буулга­хыг хичээж байгаа бол хүн бүрт юм бүр олж ирэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Төр нефтийн компаниуд хоёр биенээ буруутгаж байна. Гэхдээ дэлхийд буурсан нефтийн үнийг харалгүй үнэ бууруулах гэж дайтаж байна.

Х.Баттөгс
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=19139&catid=18

No comments: