Сангийн сайд С.Баярцогт: Зардлыг царцаах бодлого баримтална



Нийтэлсэн: 2008-09-23 12:50:55 , Мэдээний дугаар: #1136854

Энэ онд инфляц 34 хувьд хvрэхэд гадаад зах зээлийн нєхцєл нєлєєлсєн ч багагvй хэсгийг нь тєсвийн vрэлгэн зарлага эзэлж буй.
Тєсєвт тодотгол хийж, зардлыг танах тєслийг Сангийн яамнаас гаргасан. Засгийн газрын хуралдаанаар тєслийг єчигдєр авч хэлэлцэж ирэх лхагва гаригт эцсийн байдлаар ярилцахаар болов. Энэ оны тєсвийн орлого алт, зэсийн дэлхийн зах зээл дээрх vнэ, дотоодын ажил, vйлчилгээ, газрын тосны экспорт, импортын хэмжээ єссєн зэргээр 210.3 тэрбум тєгрєгєєр нэмэгджээ. Нєгєє талаас татварын буцаан олголт нэмэгдэж, дотоодын зарим бvтээгдэхvvний татвар багассанаас орлого 204.5 тэрбум тєгрєгєєр хасагдах хандлагатай байна. Урсгал зарлага 124 тэрбумаар нэмэгджээ. Гvйцэтгэл, биелэлтийн хувьд хэрэгжихгvй арга хэмжээний зардлыг бууруулахад 41 тэрбум тєгрєг мєн танах тооцоог Сангийн яамныхан гаргасан байна.
Эхний найман сарын гvйцэтгэлийг vндэслэн энэ онд хэрэгжих боломжгvй хєрєнгє оруулалтыг дараа онд шилжvvлснээр 147.5 тэрбум тєгрєгийн хасахаар тєсєлд тусгажээ. Сангийн сайд С.Баярцогтоос зарим зvйлийг тодруулав.

-Тєсвийн орлого, зарлагын биелэлт ямар байна?
-Энэ оны тєсєвт Тавантолгой, Оюутолгойгоос орох ёстой байсан 90,3 тэрбум тєгрєг тэр чигээрээ орж ирээгvй. Бас “Алтандорнод Монгол” компанийн гэнэтийн ашгийн албан татварын 26,5 тэрбум тєгрєг орох боломжгvй болсон зэргээр тооцоолоогvйгээр орлого буурсан.

-Ирэх орны тєсвийг батлах цаг ойртож байна. Яамнаас ямар чиг баримтлах вэ?
-Сvvлийн гурван жил нийгэм, эдийн засгийн байдал нааштай байснаас тєсвийн зарлага ихээр єссєн. Vvнтэй зэрэгцээд жилийн инфляц 34 хувьд хvрлээ. Инфляцийн єсєлтийн 30-40 хувь нь гадаадаас хамааралтай. 60-70 хувь нь захиргааны зардал єссєнєєс болжээ. Энэ бvхэнтэй уялдуулан хатуу бодлоготой тєсвийн тєсєл оруулна. Захиргааны зардлыг одоо байгаа хэмжээнд нь царцаах, тєрийн албан хаагчдын тоо, цалинг нэмэхгvй байхад анхаарна.

-Танай яамнаас хєрєнгє оруулалтын зардлыг 85 тэрбумаар танах санал гаргасан. Инфляцийг бууруулах хангалттай хэмжээ мєн гэж та vзэж байна уу?
-Улсын тєсвєєс 350 орчим, Монгол Улсын хєгжvvлэх сангаас 200 гаруй тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт тусгагдсан. Бид улсын тєсвєєс орж байгаа хєрєнгє оруулалтыг багасгаж, Монгол Улсын хєгжvvлэх сангийн хєрєнгєд суурилан ажиллана.

-Яагаад заавал хєрєнгє оруулалтын зардлыг бууруулахаар болсон юм бэ. Єєр зардал байж болоогvй юмуу?
-Энэ онд зураг тєсєл нь хийгдээгvй, тендер нь зарлагдаагvй хєрєнгє оруулалтууд байгаа учраас ингэж шийдсэн. Эдгээрийг ирэх оны тєсєвт vргэлжлvvлнэ гэж vзэж байна. Ойролцоогоор 220 обьект багтсан.

-Єнгєрсєн долоо хоногт дэлхийн зах зээл дээр тонн зэсийн vнэ 6780 ам.доллар болтлоо буурлаа. Манай улс тєсвєє тєлєвлєхдєє тонн зэсийг 6800 “ногоон” байхаар тусгасан. Эндээс харахад тєсєв эрсдэлд ойрхон байх шиг?
-Энэ оны тєсєвт зэсийн vнийг 6800 ам.доллараар бодсон нь их vндэслэлтэй тоо гэдэг нь харагдаж байна. Бид одоо тєсвийн тодотголд тонн зэсийг 6500 ам.доллараар авч байгаа. Тэгэхээр боломжийн хэмжээ гэж vзэж байна.

-Яагаад 6500 ам.доллараар гэж?
-Эхний найман сарын гvйцэтгэлээс vзвэл зэсийн vнэ 8100 ам.доллар байна. Ирэх 2-3 сард 6700 ам.доллар болтлоо буурна гэж vзвэл дундаж vнэ 7500 ам.доллар гэж гарах бололцоотой. Энэ бол бодитой тооцоо. Дэлхийн томоохон банкууд, байгууллагуудын судалгааны дvнгээс vзэхэд 4-6 сарын зэсийн vнийн дундаж нь ойролцоогоор 7500 ам.доллар байна. Алтны vнэ єсєх хандлагатай байгаа шvv дээ.

-Монгол Улсыг хєгжvvлэх сангийн гуравны нэг буюу эрсдлийн санд 200 гаруй тэрбум тєгрєг байна. Эрсдлээс хамгаалахад хангалттай юу?
-Эрсдлээс хамгаалах сан 2006 онд гэнэтийн ашгийн албан татвар авч эхэлснээс хойш хэрэгжиж, бий болсон. Єнгєрсєн хоёр жилийн хугацаанд чамлахааргvй мєнгє хуримтлуулсан. Энэ мєнгє бидний экспортолдог зэс, алтны vнийн єсєлтєєс их хамааралтай. Тиймээс эрсдлээс хамгаалахад хангалттай гэж хэлэхэд хэцvv байна.

-Зэсийн vнэ цаашид “царцах” нь гэж эдийн засагчид тааварлаж байгаа. Тэгэхээр “Эх орны хишиг” болон “Эрдэнийн хувь”-ийг тараах боломжгvй юм биш vv?
-Хvн бvрт нэг сая тєгрєг олгоно гэвэл хоёр манай тєсєвтэй тэнцvv мєнгє гарна. 1,5 сая тєгрєг бvх хvнд олгоно гэвэл 4,5 их наяд тєгрєг болохоор байгаа. Ийм их хэмжээний мєнгийг бэлнээр тараавал инфляц хэдэн мянга дахин єсєх магадлалтай. Тиймээс бэлэн бусаар тараах уу гээд аргачлалын хувьд маш єргєн хvрээтэй. Манай худалдааны гол тvнш Хятадын эдийн засаг тогтвортой байна. Тэр бvv хэл Тєвбанк нь бодлогын хvvг буурууллаа. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн хямралд бага єртєх боломж бидэнд бий шvv дээ.

-Ирэх оны тєсвийн хєрєнгє оруулалт энэ жилийнхээс єсєх vv?
-Зардлыг царцаах бодлого баримтална.

-Та хэдий хэмжээний хєрєнгєтэй Сангийн яамыг хvлээж авав?
-Ч.Улаан сайд надад 547 тэрбум тєгрєгийн хєрєнгийн тооцоог єгсєн.

Ж.Золмаа
Дугаар 228/2988/
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136854&catid=173

No comments: