НЭГ ОРОНТОЙ ИНФЛЯЦИЙГ МЄРЄЄДЄЄД Ч ХЭРЭГГVЙ


Б.Батжаргал: Тєсвийн алдагдал 244 тэрбумд хvрэхээр байна

--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-09-30 09:12:49 , Мэдээний дугаар: #1137531

Сангийн яамны Тєсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.

-Инфляцийг бууруулахаар Монголбанк бодлогын хvvгээ єсгєлєє. Vр дvнг нь хэрхэн тєсєєлж байна вэ?
-Тєвбанк гурван ч удаа мєнгєний бодлогоо чангаллаа. Ингэхэд тєсєв нь улам тэлээд байвал vр дvнгvй. Харин ч муу. Энэ нєхцєлд арилжааны банкууд иргэдээс єндєр хvvтэй хадгаламж татаж, зээлийн хvv єсдєг. Тєвбанкны мєнгєний бодлого бvр ихээр хатуурсан vед нь Засгийн газар хєдєлж, тєсвєє хумих ёстой. Одоо л ингэхгvй бол инфляци маш амархан 50-60 хувьд хvрнэ. Тєсєв, мєнгєний бодлого тодорхойлогчдын vгийг шийдвэр гаргагчид сонсохгvй байна. Уул уурхайгаас гэнэт олдсон орлого улсдаа халтай гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Олон орны туршлагаас харахад ийм орлогыг манайх шиг нийгмийн халамжийн зардал болон бусад зvйлд аажим аажмаар оруулдаг. Гэтэл бид цалингаа 200 хувь нэмсэн. Єнєєдрийн байдлаар цалин, тэтгэвэр, халамжийн татаасын зардал нийлээд улсын тєсвийн 76 хувийг эзэлж байна.

-Энэ оны эцэст инфляцийг УИХ єнгєрсєн жил Тєрийн мєнгєний бодлогоо баталсан шигээ зургаан хувьд багтааж чадах болов уу?
-Зургаан хувийн инфляцийн тухай мєрєєдєєд ч хэрэггvй. Яагаад гээч. Импортлогдож байгаа инфляц нь 8-9 хувь хvрчихсэн юм чинь. Тэгэхээр ямар ч аргагvй. Инфляц нэг оронтой тоонд орно гэдэгт би vнэндээ итгэхгvй байна.

ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ 2005 ОНООС 9.5 ДАХИН ЄССЄН
-Монголбанк УИХ-д орж мэдэгдэл хийж, бодлогынхоо хvvгээ ч єсгєсєн. Сангийн яамнаас тєсвийг танах талаар тєдийлєн зоригтой мэдэгдэл хийж байгаагvй. Эндээс харахад та бvхний буруу тодорхой хэмжээгээр байгаа юм биш vv?
-Бид инфляц єсєх нь гэдгийг 2008 оны тєсєв батлагдаж байх тэр торгон мєчид их сайн мэдэрсэн. Хєрєнгє оруулалт нь 2005 онтой харьцуулахад 9,5 дахин нэмэгдсэн. Цалинг биднээс хамаарахгvйгээр 200 хувь єсгєсєн. Шинээр маш олон нийгмийн халамжийн арга хэмжээ хэрэгжvvлсэн. Энэ бvхэн нь инфляцийг асар ихээр єсгєх нь гэсэн дохиог бидэнд єгчихсєн байсан. Бидэнд зангарагтай мэдэгдэл хийх цаг хугацаа байгаагvй, эндээ маш их ажилтай байдаг. Мэдэгдэл хийж, дуу хоолойгоо гаргах ганц боломж нь энд тэндэхийн уулзалтууд. Vvнээс єєрєєр бидэнд vгээ хэлэх боломж байдаггvй. Бид ийм их зардал гаргаж болохгvй гэж танилцуулга материалаа байнга л єгч байгаа. Сангийн яамны санал Засгийн газарт хvлээн зєвшєєрєгдєхгvй байсаар удаж байна.

-Та тєсєв батлагдаж байх vед инфляц єсєх нь гэдгийг мэдэрсэн гэлээ. Тэрнээс ємнє огт мэдээгvй, судалж vзээгvй байсан гэсэн vг vv?
-Ємнє ч бид мэдэрсэн. Гэхдээ Засгийн газраас хамаарахгvйгээр УИХ-ын чуулганы vеэр зардлаа нэмчихэж байна. Тухайн vед зэсийн vнэ галзуурч байсан шvv дээ.

ТЄСВИЙГ БИД МАШ ИХ ТАНАСАН
-Засгийн газарт тєсвийн тодотгол хэлэлцэгдээд эхэллээ. 200-гаад тэрбум тєгрєг танахаар болсон. Яагаад 200 тэрбум гэж. Vvнээс ч илvvгээр тєсвийг хэмнэх ёстой юм биш vv?
-Энэ их зарлагыг нь бид тэсрэлт гэж нэрлэж байгаа. 2008 оны сvvлийн улиралд тєсвийн нєхцєл байдал маш хvндрэхээр дvр зураг харагдаж байна. Єнгєрсєн сарын гvйцэтгэлээр 178 тэрбум тєгрєгийн алдагдалтай гарсан. Оны эцэст 244 тэрбум тєгрєгийн алдагдал хvлээж мэдэхээр байна. Засгийн газар энэ алдагдлыг бонд гаргаж санхvvжvvлэх ганц арга бий. Ингэвэл эргээд эдийн засагтаа муу нєлєєтэй. Хоёрдугаарт, Засгийн газар бонд гаргая ч гэсэн хvv багатай учир зах зээл худалдаж авахгvй байна. Монголбанк бодлогын хvvгээ єсгєєд байдаг. Тєвбанкны vнэт цаасны хvvнээс илvv хvv бодож бонд гаргая гэвэл зардалд нь 34-44 тэрбум тєгрєг гаргах тооцоо байна. Энэ бол галзуурал. Бид тєсвийг танахаар шийдсэн. Ингэснээр Монголбанкныхаа мєнгєний бодлогыг дэм¬жиж, дараа онд гарах алдагдлыг бууруулах ганц гарц байсан. Бид ч танасан. Одоо алдагдалгvй. Бид алдагдлыг энэ оны тодотголоор vгvй болгочихвол ирэх онд танах бодлогоор явах учир тэнцвэртэй.

-УИХ-аар тєсвийн тодотголыг баталсан уу?
-Бид єнєєдєр (єчигдєр) УИХ-д єргєн барина. 2009 оны тєсвийн тєслийг маргааш єргєн барих юм.

-Та бvхний санал ємнє нь УИХ-д ороод єєрчлєгдєєд л гардаг байсан. Энэ удаад яах бол?
-Одоо улстєрчид хариуцлагатай бодох цаг болсон. Бийлэгжvv хvмvvст инфляц мэдрэгдэхгvй байж магадгvй. Бvх мєнгєний урсгалыг дээрээс нь хараад сууж байгаа хvний хувьд 80 мянган тєгрєгийн тэтгэвэр авч байгаа хvнд ямар их нєлєєлж байгаа бол гээд бодоод vз л дээ.

ТЭТГЭВРИЙГ 20, ЦАЛИНГ ТАВААС ДООШГVЙ ХУВИАР ЄСГЄХ БОЛОМЖТОЙ
-Vйлдвэрчний эвлэлvvдийн холбооноос цалинг нэмэх тухай шаардлага гаргаад байгаа. Та энэ тухай яриад байна уу?
-Тийм. Vйлдвэрчний эвлэлvvдийн холбооноос бидэнд дахин мєнгє гаргахгvйгээр доторх мєнгєнєєсєє хасалт хийгээд тєрийн албаны цалинг єсгєхийг хvссэн. Насаараа эх орондоо ажилласан хvмvvсийн тэтгэврийг нэмэх тухай ярихгvй байж тєсвийн буюу тєрийн албан хаагчдын цалинг єсгєнє гэдгийг би л хувьдаа хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй. Энэ бvхнийг жингийн туухайн дээр тавиад vзээрэй. Аль нь олон дахин цалингаа єсгvvлсэн билээ. Тэгээд ч шударга ёсны тухай бодох хэрэгтэй.

-Цалин, тэтгэврийг яг хэдээр єсгєх боломжтой гэж?
-Тэтгэврийг 20, цалинг тав буюу тvvнээс бага хувиар єсгєх боломж бий.

-Ер нь цалинг єсгєхдєє хєдєлмєрийн бvтээмжийг хэр сайн тооцоолж байна вэ?
-Єнгєрсєн хугацаан дахь цалингийн єсєлт хэтэрхий улстєржчихсєн байсан. Шийдвэр дээрээс ирдэг. Ємнє нь тєрийн алба vнэгvйдчихээд байсан юм. Цалинг нь єсгєх шаардлага байсан. Гэнэт ихээр нэмэх ёсгvй байлаа. Бага багаар єсгєсєн бол єнєєдрийнх шиг хvнд байдалд орохгvй байсан. Хамгийн гол нь тєсєв, мєнгєний бодлого боловсруулагчдын vгийг сонсоогvй шvv дээ.

-Дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ унаж байна. Єнєєдрийн (єчигдрийн) байдлаар “Блvvмберг”-т мэдээлснээр тонн зэс 6829 доллар байна. Байдал хэцvvдвэл бэлэн мєнгєний амлалтууд vргэлжилж чадах уу?
-Зэсийн vнэ цаашид хурдтайгаар унавал нєхцєл байдал хvндэрнэ. Иймд 2009 онд зэсийн vнийг бид 6700 доллараар тооцсон. Одоо анзаараарай. Ирэх оны тєсвийн ерєнхийлєн захирагчид ямар их ууртай байх нь вэ. Тэр хvмvvс хэр зэрэг ууртай байна гэдэг нь тєсвийн таналтын шалгуур байх болно. Бид vнэхээр их хасалт хийсэн. Єєр арга алга.

-Зэсийн vнийн уналттай зэрэгцээд “Эх орны хишиг”-ийг олгох боломжгvй болж байх шиг?
-Нийт 4,5 их наяд тєгрєг хэрэгтэй. Уг нь бид газар доорхи нєєцєє баялаг болгож чадвал хэнээс ч дутахааргvй сайхан амьдрах боломжтой. Гэтэл одоо хоосон улс тєр хийж болохгvй шvv дээ. Газар доор байгаа юм бол зєвхєн нєєц. Газар доор байгаа юмыг баялаг мэтээр иргэдэд буруу ойлгуулж, урьдчилаад зарчихлаа шvv дээ. Vvнийхээ оронд эдийн засгийн vндэслэлтэй судалгаатайгаар vнэнээ хэлчих хэрэгтэй байсан юм.

Ж.Цогзолмаа
Дугаар 234/2994/

No comments: