Санжаасүрэнгийн ЗОРИГ: Улс үндэснийхээ сонирхлыг тэргүүнд тавья
Ганц єдєр цэцэг єргєснєєр тvvх мартагдах учиргvй
----------------------------------------------
Нийтэлсэн: 2008-10-02 09:21:43 , Мэдээний дугаар: #1137774
Тэр "Надад улс тєрийн зvтгэлтэн болох боломж бий" гэж шууд хэлдэг байжээ. Харин одоогийн улс тєрчид шиг сайд болохын тєлєє vхэн хатан зvтгэдэггvй байж. "Тайван хувьсгалын удирдагч" гэдэг нь хэн бvхэнд илэрхий болчихсон vед тэрээр єєрийнхєє тухай ингэж хэлж байжээ. Харин тvvний "Улс тєрч хvн эхлээд vндэстний эрх ашгаа, дараагаар нь нам бvлгийн ашиг сонирхол, хамгийн сvvлд хувийн сонирхолдоо хєтлєгдєх ёстой" гэсэн vг Монголын улс тєрд vлдсэн юм. Харин талийгаачийн энэхvv зарчмыг биелvvлдэг нь ховор болжээ. Энэ хvн бол Монголын ардчиллын алтан хараацайн нэг, УИХ-ын гишvvн агсан С.Зориг байлаа.
Тvvнийг арван жилийн ємнєх энэ єдєр алуурчид гэрт нь хэрцгийгээр хєнєєсєн юм. Тэр vед С.Зориг агсан УИХ-ын гишvvн, Дэд бvтцийн сайдын vvрэг гvйцэтгэгчээр ажиллаж байлаа. Энэ аймшигт аллагыг илрvvлэх vvрэгтэй цагдаа, тангуулынхан оролцсон хамтарсан ажлын хэсэг тэр даруй байгуулагдан ажиллаж єдий хvрсэн ч энэ хугацаанд хэргийн талаар ганц ахиц гаргасан олигтой vг цухуйлгасангvй ирлээ. "Энэ хэргийг илрvvлнэ" хэмээн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж гарсан зарим нам, хvчин, хvний амлалтыг эс тооцвол тэр шvv дээ. Гэтэл эх орны vнэнч хєвгvvдийн нэг байсан тvvний амийг ар гэрийнхэн, ах дvv, тєрєл тєрєгсдєєс аваад Монголын ард тvмэн хууль хяналтынхнаас нэхсээр, харсаар, хvлээсээр горьдлого тасрахгvй сууна.
1998 он.
-Аравдугаар сарын 3-ны єглєє тэр vеийн Ерєнхий сайд Ц.Элбэгдоржийн хэвлэлийн тєлєєлєгч орон даяар "УИХ-ын гишvvн, Дэд бvтцийн сайдын vvрэг гvйцэтгэгч С.Зориг бусдын гарт амиа алдлаа" гэсэн эмгэнэлт мэдээг дамжуулав.
-Хэргийг илрvvлэх ажлын хэсгийг тэр vеийн Хууль зvйн сайд агсан С.Батчулуунаар удирдуулан цагдаа, тагнуулын байгууллага болон эмч нарын бvрэлдэхvvнтэй хамтарсан хvчээр байгуулан ажилд нь оруулав.
-Энэ хэрэгт холбогдуулан талийгаачийн эхнэр Б.Булганыг эхлээд гэрчээр байцаахад тэрээр "Гэмт хэрэгтнvvд бие биенээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан" гэсэн мэдvvлэг єгч байв. Б.Булганыг эхлээд хохирогчоор, дараа нь сэжигтнээр татаж байцаан хорьж байлаа. Тэрээр одоо хvртэл сэжигтнээр гэгдэн явж байгаа аж.
1999 он.
-Хэргийн газар vлдсэн ганц ширхэг vс, татаад хаясан тамхины ишийг ашиглан гэмт хэргийг илрvvлдэг тохиолдол олон гэдэг. Гэтэл тухайн vед хэргийн газарт цагдаагийнхан гурван ч удаа vзлэг хийж, нотлох баримт цуглуулсан боловч тэдний єєрсдийн хариуцлагагvйгээс болж хэргийн газар vзлэг хийхдээ хєтєлсєн анхны протокол алга болсон. Ийм учраас цагдаагийнхан ингэж олон удаа vзлэг хийсэн ч гэдэг.
2000 он
-Хэргийг хянаж шалган мєрдєх ажлын хэсгийн бvрэлдэхvvн єєрчлєгдєв. Ажлын хэсгийг мєрдєн байцаах талаас нь ахлаж байсан хурандаа н.Алтангэрэлийг солив. Єнгєрсєн хугацаанд ажлын хэсэг зургаан удаа єєрчлєгдєн солигджээ. Тухайн vеийн ТЕГ болон ЦЕГ-ын дарга нар ажлын хэсгийг удирдан ахалж байв.
-Тэр vед ЦЕГ-ын дарга байсан хурандаа Д.Мєрєн энэ хэргийг илрvvлнэ хэмээн УИХ-ын сонгуульд MAXН-аас нэр дэвшиж парламентын гишvvнээр сонгогдов. Гэвч хэргийн илрvvлтэд ахиц гарсангvй тат чиг байсаар байв.
2001-2003 он
-Мєрдєн байцаалтын нууцтай холбоотой гэдгээр хэргийг мєрдєх ажлын хэсгийнхэн болон ТЕГ, ЦЕГ, ХЗДХЯ зэрэг холбогдох хууль, хяналтын байгууллагаас мэдээлэл хийлгvй єнгєрч байв.
-Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Анх хэргийн газар дээр vзлэг хийхдээ том алдаанууд гаргасан учраас илрvvлэхэд хvнд байна" гэж мэдэгдэж байв.
2004 он
-БНХАУ-ын Євєр Монголын иргэн Д "Єдрийн сонин"-д "Би Монголд жуулчлалын шугамаар 1998 оны есдvгээр сарын 29-нд орж ирээд аравдугаар сарын 2-ны шєнєє (С.Зоригийг хєнєєсєн шєнє) хилээр гарч байсан. Тэр vед би хилээр чєлєєтэй гарч байсан. Ямар ч хяналт, шалгалт байгаагvй" гэсэн ярилцлага єгч байв.
2007 он
-Талийгаачийн дvv, УИХ-ын гишvvн С.Оюун болон УИХ-ын зарим гишvvдийн санал хvсэлтээр энэ хэргийг мєрдєн шалгахад Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ноос тусламж авах хvсэлт тавив. Vvнийг ОУПХ-ны гишvvн, УИХ-ын гишvvн Н.Энхболд дамжуулан уламжилж байв. Гэвч манай талаас хугацаа алдсан гэдэг. Дээрх саналын дагуу Герман, Япон зэрэг орны парламентын зvгээс хамтран ажиллахаа илэрхийлсний дагуу Ерєнхий сайд М.Энхболд дээрх орнууд руу захидал явуулж байв.
2008 он.
-Энэ хэргийг мєрдєн шалгах ажлын хэсэг салж, одоо ТЕГ, ЦЕГ тус тусдаа ажлын хэсэг болон шалгаж байгаа мэдээтэй байна.
-Хоёрдугаар сард УИХ-аас тогтоол гаргаж энэ хэрэгт гадаадын шинжээчдийг ажиллуулахаар болов. Гэвч одоогоор гадаадын шинжээчид энэ хэрэг дээр ажиллаж байгаа тухай тодорхой мэдээлэл байхгvй байна.
ТЭР ХЭН БАЙВ?
НЭГ. АРДЧИЛСАН ХОЛБООНЫ С.ЗОРИГ
Монголын Ардчилсан холбоо (МоАХ)-ны vндэс суурь тавигдснаар ардчилсан хєдєлгєєн эхэлсэн гэдэг. С.Зориг vvнийг сэдэгч залуусын нэг байлаа. МУИС-ийн аспирант тэр МоАХ байгуулагдахаас хоёр жилийн ємнєєс улс тєрийн шинэ хvчин зохион байгуулах талаар бодож оролдож байжээ. Энэ талаар єдгєє МоАХ-ны анхдагч гишvvдийн нэг Д.Рэнцэнтавхай "Ардчилсан холбоо байгуулагдахаас аль ємнє, 1988 оны намар МУИС-ийн танхимд тэр vед ЗХУ-д аспирантурт суралцаж байсан улс тєр судлаач Л.Эрдэнэтуул, миний бие МУИС-ийн хоёрдугаар курсын оюутан, лам Д.Баасан нарын хэдэн хvн уулзаж улс тєрийн байгууллага байгуулах талаар нууцаар ярьж цугладаг байлаа" хэмээн дурсан ярьж байна.
Монголд ардчилсан хувьсгал ялж, МоАХ-ныхон зорилтынхоо эхний vеийг биелvvлж нэг сурталт намын дарангуйлалт тогтолцоо мєхєх vеэс МоАХ дотроо зєрчилдєж Г.Бошигт болон доктор Т.Нэргvй нар мєр мєрєє хєєж билээ. Тэр vеэс С.Зоригч лидер нєхєддєє адлагдах болж, энэ нь 1991 онд тvvнийг МоАХ-ны удирдлагаас татгалзахад хvргэсэн гэж ардчилсан хєдєлгєєний тогоонд олон жил чанагдаж ирсэн архаг гишvvд ярьдаг. 1991 оны намар болсон МоАХ-ны Онц их хурал С.Зоригийг удирдлагаас шахан зайлуулахад "гарамгай" vvрэг гvйцэтгэсэн гэх юм билээ. Талийгаачийн байгуулсан Бvгд найрамдах нам удаж тєдєлгvй Чєлєєт хєдєлмєрийн нам, Г.Бошигтын жигvvртэй нэгдэж Нэгдсэн нам болж билээ. Удалгvй ардчилагчид нэгдмэл зорилгодоо захирагдан улс орны эрх ашгийн тєлєв хvчээ нэгтгэхийн чухлыг 1992 оны УИХ-ын анхны сонгуулийн vр дvн, С.Зориг хоёр бусаддаа ойлгуулсан гэдэг.
Учир нь ардчиллын удирдагчид 1992 оны парламентын сонгуульд хиартлаа цохиулж энэ нь тэднийг сvр сvлд болсон нэгнийгээ бараадах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулжээ. МVАН байгуулагдаж С.Зориг болон бусад лидерvvд ч vvнийг мэдэрч, ардчиллаа бэхжvvлэн авч vлдэхийн тулд орон нутагт "хєлтэй" болох тєвд байгаа "толгойгоо" цэнэглэх их ажлыг єрнvvлж билээ. Тэр vеийн УИХ дахь зургаахан ардчилагчдын нэг нь С.Зориг агсан байв.
УЛС ТЄРЧ С.ЗОРИГ
Дєрвєн жил шургуу ажилласны vр дvнд ардчилагч залуус сонгуульд ялж, тэдэнд єргєн боломж нээгдэв. Гэвч хоорондоо маргаантай тэр vед аль ч бvлэг, фракцийнхан С.Зоригийн амыг харж, харцыг нь дагадаг байсан гэхэд хилсдэхгvй. Эвсэл єєрийн удирдагчдын нэг Да.Ганболдыг Ерєнхий сайд болгочих санаатай удаа дараа оролдоод аргаа барав. МVАН-ын удирдагчид С.Зоригийг Ерєнхий сайдад нэр дэвшvvлээгvй байсан гэж мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвшvvлсэн бичиг баримт vйлдэж тамгалаад Ерєнхийлєгчид барих нь хэрэг дээрээ хамгийн сvvлчийн техникийн ёс тєдий, гvйцэтгэх ажиллагаа байжээ. Хожим УИХ-ын гишvvн асан, "Казино"-ын гэгдэх Д.Энхбаатар хэвлэлд єгсєн ярилцлагадаа "С.Зориг Ерєнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны аравдугаар сарын 2) надтай хамт Улаан-Vд явалгvй хоцорсон юм" гэсэн нь бий. Энэ нь С.Зориг 2-3 хоногийн дараа Ерєнхий сайд болох бараг зуун хувийн магадлал бvхий боломжтой байжээ гэсэн vг. Учир нь тэр vеийн Ерєнхийлєгч Н.Багабанди С.Зоригийг "хана мєргvvлж" зvрхлэхгvй нь мэдээж байж. Гэвч хэдхэн хоногийн дараа тvvний амийг хєнєєсєн тухай эмгэнэлт гаслант мэдээг Монголын ард тvмэн сонссон юм.
ЭНЭ ХЭРГИЙГ ХЭН VЙЛДСЭНИЙГ ЄНЄЄДЄР Ч ЗАРЛАЖ БОЛОХ БАЙХ
Талийгаачийн ах С.Баяр: -Дvv маань АН-ын том лидер, нэртэй зvтгэлтэн байж байгаад л алуулсан. Тус намынхан єєрийнхєє эгнээнээс тєрсєн, журмын нєхрийнхєє амь насаа хэрцгийгээр алдсан энэ хэрэгт анхаарлаа vргэлж хандуулж байх ёстой гэж vздэг. УИХ-д ажлын хэсэг байгуулж, vе vеийн Ерєнхий сайдууд энэ асуудалд анхаарч байсан л даа. Ялангуяа талийгаач Ж.Наранцацралтыг энд дурдах хэрэгтэй. Энэ хэрэгт анхаарлаа хандуулах ёстой хvмvvс бvгд бvр мєсєн хаячихсан гэж хэлж болохгvй. Гол нь энэ хэргийн илрvvлэлтэд ахиц гарахгvй байгаа нь л тийм яриа гарахад хvргэж байна. Нєгєє талаар цаг хугацаа дэндvv их алдлаа. Ингэх тусам аливаа асуудал бvдгэрдэг муу талтай. Энэ ч бас нєлєєлж байж болох юм. Бодит байдал ийм л байна. Миний хувьд дvvгийнхээ бусдад алуулсан энэ хэргийг илрvvлэхийн тулд насан эцэстлээ хєєцєлдєнє. Шинээр эмхлэгдсэн парламент, Засгийн газарт энэ асуудлаа мєн тавина. С.Зориг сангийн арван жилийн ойн хvрээнд дvvгийнхээ амьдрал vйлсийг эргэн сануулж Байгаа нь ч мєн энэ аллагын эзэн холбогдогч илрэхгvй удааширч байгааг олон тvмэнд дахин мэдээлэх зорилготой юм.
Хэрэг гарах vед Эрvvл мэнд, нийгмийн хамгаалалын сайд байсан, АН-ын нарийн бичгийн дарга Ша.Батбаяр:
-Энэ хэргийг хэн хийснийг єнєєдєр ч зарлаж болох байх. Гэвч нотлох бvх эд мєрийн баримт байхгvй болсон шvv дээ. Vvнийг газар дээр нь байсан би батлан хэлэх байна. Энэ хэрэг тухайн vедээ, бараг хэрэг гарсан тэр шєнєдєє илрэх боломжтой байсан юм.
Талийгаачийн дvv, УИХ-ын гишvvн С.Оюун:
-Би анхнаасаа юу гэж хэлж байсан бэ гэхээр энэ хэргийг илрvvлэхэд эхнээсээ л улстєрийн хvсэл эрмэлзэл бага байсан, vvнд цагдаагийнхнаас гадна улс тєрийн хvрээнийхний дэмжлэг чухал байсан гэж боддог.
Б.Болд Дугаар 236/2996/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment