Д.Болдхуяг “Ази тивийн 2008 оны шилдэг сэтгvvлч” боллоо.
Д.Болдхуяг: Энэ шагнал монголын сэтгvvлчдэд урам, зориг нэмлээ
“Зууны мэдээ” сонины эрхлэгч Д.Болдхуяг “Ази тивийн 2008 оны шилдэг сэтгvvлч”-ийн шагналыг хvртэж редакцийн хамт олноо баярлууллаа. Энэ баяр манай сонины мянга мянган уншигчдын баяр тєдийгvй мэдээллийн тvvчээнд гар гараасаа хєтлєлцєн хамтдаа зvтгэж яваа vзэг нэгт нєхдийн маань баяр юм. Эрхлэгчдээ баяр хvргэж, Азийн сэтгvvлчдийн эвлэлийн чуулганы сонин сайхныг дvvргэсэн аяны богцыг нь уудаллаа.
Нэр хvндтэй шагналын эзэн болсонд баяр хvргэе. Энэ шагналыг ямар шалгаруулалтаар олгодог юм бэ? Шагнал авах нь гэдгийг танд хэдийд дуулгав?
-Баярлалаа. Шалгаруулалт нь ёс журамтай юм билээ. Удирдах зєвлєл, тэргvvлэгчид нь тухайн шагнагдаж байгаа хvнтэй харилцалгvйгээр бичсэн, хийсэн бvтээлийг нь интернэтээр дамжуулан авч судалж дvгнээд шалгаруулдаг юм байна.
Бvтээлvvдээ ирvvлнэ vv гэсэн захидлыг надад ирvvлсэн. Ингээд и-мэйлээр танилцуулгаа явуулсан. Энэ шагналыг авчихна гэсэн итгэл бvрэн дvvрэн байгаагvй. Аравдугаар сарын 7-ны орой 1988 оны Сєvлийн олимпийн хотхонд болсон ёслол дээр шагналыг сюрприз маягаар зарлаж хvлээж авсан. Шагналыг Азийн сэтгvvлчдийн эвлэлийн /Asian journalists association/ ерєнхийлєгч Санг Ки Ли гардуулсан. Хятад, Энэтхэгийн алдартай хоёр сэтгvvлчийн хамт шагнагдсан. Энэтхэгийн сэтгvvлч нь 78 настай, ахмадын болон байгаль орчны сэдвээр ихээхэн гаршсан Бражеш Бхатиа гэдэг хvн. Энэтхэгийн тэрбум гаруй хvний бичиг vсэгт тайлагдсан бvхэнд шахуу танил болсон, алдартай сэтгvvлч юм билээ. Хоёр дахь нь Сычуанийн газар хєдлєлтийн vеэр єєрєє vнс нурман дунд амьдарч, аймшигт vхэл хагацал дундуур олон мянган хvмvvсийн хамт туучиж, гамшгийн хор нєлєєг олон тvмэнд мэдээлэн таниулахад эр зориг гаргасан Хятадын “Байгаль орчны мэдээ” сонины эрхлэгч Янг Минг Сен гэдэг сэтгvvлч байсан. Манайхан чинь танилцуулга сайн хийж чаддаггvй юм байна шvv дээ. Гадныхан цєєхєн єгvvлбэрт гол санаагаа илэрхийлж чаддаг бол бид тэр талаар дутагдалтай юм шиг байгаа юм. Бараг л арваад хуудас танилцуулга явуулсан. Тэр дотор “Ард тvмний мєнгийг хэмнэе” уриалга, тєсвийн хєрєнгєнєєс бодитоор хэмнэгдсэн баримт орсон. Тухайлбал, 2008 оны улсын тєсєвт 8-9 тэрбум тєгрєгєєр найр наадам, хvлээн авалт зохион байгуулах байсныг бид тэмцсээр, бичиж нийтэлсээр зогсоож, Засгийн газрын албан даалгавар гарсан. Энэ жил найр наадам тєрийн байгууллагын тvвшинд илт татарсан. Улаанбаатар хотод улсын мєнгєєр жийп унах, 100 км-т 14 литрээс илvv шатахуун зарцуулдаг тансаг хэрэглээний машин хэрэглэхийг хориглуулах санаачилга гаргасан. УИХ-ын зарим гишvvн ч сонгуультай, сонгуульгvй энэ асуудлыг цааш нь хvчтэй тавьж, нийгмийн анхаарлыг татаж, тєр засгийн шийдвэр болгож чадсанаар 11 тэрбум тєгрєг хэмнэгдсэн гэсэн гол vндэслэл энэ шагналыг авахад тvлхэц болсон. Дээр нь “Зууны мэдээ” сонин улс тєрийн аль нэг намд vйлчилдэггvй, харьцангуй тэнцвэртэй, шvvмжлэлт байр суурийг баримталж байгаа болон экологи, байгаль орчны цуврал нийтлэлvvд шагнал авахад нєлєєлснийг хэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь “Зууны мэдээ” сонины мянга мянган уншигчиддаа, хамтран зvтгэж байгаа хамт олондоо их баярлалаа. Энэ бол зєвхєн намайг шагнасан явдал биш “Зууны мэдээ” сониныхоо уншигчидтайгаа хамт авсан шагнал гэдгийг хэлэх ёстой.
-Шагнал гардуулах ёслолд Азийн орнуудын сэтгvvлчдийн тєлєєлєл бvгд оролцсон уу?
-Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Азийн сэтгvvлчдийн эвлэлийн чуулганы нэг л арга хэмжээ байсан. Энэ удаагийн чуулган “Хvрээлэн байгаа орчны єєрчлєлт, ногоон хувьсгал дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” гэсэн сэдвээр зохион байгуулагдсан. 30 гаруй орны тєлєєлєл оролцсон. Зєвхєн Ази тивийн Хятад, Энэтхэг, Тайланд, Вьетнам, Камбож, Солонгос, Япон, Арабын орнуудаас гадна Мексик, Америк, Канад, Австралийн сэтгvvлчдийн эвсэл, холбоодын удирдлага, сэтгvvлч, редакторууд, олон улсын байгууллагын тэргvvнvvд оролцсон. Солонгосын спорт, аялал жуулчлалын сайд vг хэлж, парламентын дарга нь мэндчилгээ дэвшvvлсэн. Бельгид тєвтэй олон улсын сэтгvvлчдийн холбооны ерєнхийлєгч Жим Бумелла чуулганд оролцсон. Дарангуйлалт нийгмийн vед байгалийн унаган тєрх, гол горхийг хамгаалах гэж яваад орон шоронд орж явсан амьд домог Чой Юvль гэдэг алдартай байгаль авран хамгаалагч оролцсон гэх зэргээр чуулган єргєн тєлєєлєлтэй зохион байгуулагдсан. Гол сэдэв нь хvн тєрєлхтний єлгий болсон байгаль дэлхий. Энд Монгол, Япон гээд улсын ялгаа байхгvй. Ази, Европ гэх тивийн ялгаа vгvй. Бид нэг л тэнгэртэй, нар сартай. Бидний дээвэр болсон тэнгэрийн маань озоны давхарга цоорхой байна. Нэг л дэлхийн агаар, хєрс нь бохирдолтой. Энд тэндгvй цэвэр усны хомсдолд орсон байна. Хvний арьсны єнгє, шvтдэг шашин, эдийн засгийнх нь хєгжлєєс эс хамаарч байгаль цаг уурын єєрчлєлт єнєєдрийн амьдарч байгаа бидэнд, ирээдvйд тєрєх vр хvvхдийн минь ємнє тулгарч байгаа хамгийн гол асуудал юм. Саяхан л хvн тєрєлхтєн байгалийг ялан дийлснээрэ бахархдаг. Уулыг нураан, усыг эргvvлж, уул уурхйан аварга том vйлдвэрvvд байгуулснаараа гайхуулдаг. Байгалийг бид дийлнэ гэж боддог байсан бол одоо яаж аргадах вэ, хэрхэн авран хамгаалах вэ гэдэг єєрчлєлт рvv шилжсэн тухай чуулганд оролцогчид ярьж байлаа. Солонгост гэхэд л 1988 оныг хvртэл байгаль орчныг хамгаалах талаар харанхуй vе, дєнгєж л дуу хоолой сонсогдож байсан эхлэл vе, тvvнээс хойш байгаль орчныг хамгаалах бодлогын vе гэж хувааж vзэх жишээтэй. Бид бол хєгжлєєрєє тvvнээс хоцорсон учраас харанхуй vе vv, эсвэл хамгаалах талаар дєнгєж дуу хоолой гарч байгаа vедээ л байна. Єнєєдєр “Эх орны хишиг” 1.5 сая тєгрєг авах нь эх байгалиа хамгаалахаас зарим талаар илvv сонсогдоод байгаа шvv дээ. Тухайлбал, сонгуульд “Эх орны хишиг” 1.5 сая тєгрєг гэдэг амлалт эх байгалиа хамгаалъя гэдэг уриал¬гаас илvv vнэлгээ авч олон сонгогчдын эдийн засаг, амьд¬рал ахуй нь хэцvv байгаа учраас мєнгєний тєлєє сонголт хийж байх жишээтэй. Тэгэхээр бид байгаль орчноо хамгаалах талаар харанхуй vе дээрээ байгаа гэдгээ чуулган дээрээс харсан, мэдэрсэн.
-Тэндээс єєр ямар сонин, шинэлэг санаа тээж ирэв?
-Азийн сэтгvvлчдийн холбооны удирдлага, удирдах зєвлєл анх дєрєв таван орны сэтгvvлчид цуглаад бид нэг санаа зорилготой юм чинь нэгдээд сэтгvvлчдийн байгууллага байгуулъя гэснээр 2004 оноос vйл ажиллагаа эхлvvлж, єнєєдрийг хvртэл чанар чансаа нь эрс нэмэгдсэн. Цаашид бvтэц зохион байгуулалтаа сайжруулж, гишvvн орнуудын хоорондын харилцааг єргєжvvлж, сэтгvvлчдийн боловсролыг дээшлvvлж, давтан сургалтанд хамруулах талаар анхаарна гэж ярьж байгаа юм билээ. Азийн бусад орнуудтай харьцуулахад бидэнд давуу тал ч бий, сул нь ч байна. Ямар ч єндєр албан тушаалтныг шууд шvvмжилж чаддагаараа бид илvv эрх чєлєєтэй юм шиг. Тэгсэн атлаа ямар ч албан тушаалтанд худалдагдчих хэмжээний бага цалинтайгаараа эрх чєлєєгvй ч юм шиг. Санхvvгийн хараат бус байдал, авч байгаа цалингаа дагаад ур чадвар, хэрэглэж байгаа компьютер, барьж байгаа аппарат, ашиглаж байгаа диктофон, мэдээллийг дамжуулах хурд, уншигч vзэгчдийнх нь тоо хvрээ гээд олон талаар бидэнд дутуу юм бий. Хэвлэлийн бага хурал гэхэд л тэнд цаасан дээр тэмдэглэж байгаа хvн бараг байхгvй. Бvгд л зєєврийн компьютер тавчихсан, нvднийх нь харц хэвлэлийн бага хурал хийлгэгчдийн зvг ширтээстэй, арван хуруу нь товчоо дараад л, яг тэр мєчид мэдээллийг редакц руугаа дамжуулж байна. Манайхан цаасан дээр буулгаж ирээд орой нь бичээчдээ єгдєг, тэр нь макетчинд дамжуулж, макетчин дугаарын удирдагчид єгч, тэр нь цааш эрхлэгчид vзvvлээд цааш гаргадаг. Тэр шат дамжлага, хурд, чадвар ямар єндєр байгааг харуулж байна. Дээр нь асар нарийн мэргэшсэн байна. Техник хєгжсєнєєр Бээжингийн олимпийг vнэхээр олон телевиз дамжуулсан. Олон сэтгvvлч олимпийн тєрлєє ялгаж мэдэхгvй нааш нь дамжуулаад л “Эх орондоо хандаж юу хэлэх вэ”, “Ард тvмэндээ баярлаж байна уу” гэх жижvvрийн асуулттай. Анхныхаа учраатай тоглоод бууж байгаа боксчноос ямар єрсєлдєгч нь хvчтэй байв аа гэж асууж байх ч шиг. Ганц хvнтэй тоглоод бууж байгаа хvн шvv дээ тэр чинь. Мэдэхгvй зvйлээ ярьж, бичихээс гадна суурь мэдлэг дутах явдал бидэнд их байна. Гэхдээ ажлаа хийгээд амьдарч болдог ахуй нєхцлийг бий болгож чадаагvй байж япон сэтгvvлч шиг материал гараасаа гаргахыг шаардах ёс суртахууны эрх надад лав байхгvй. “Зууны мэдээ” сонины хувьд ч єнгєрсєн нэг жилийн хугацаанд шинэчлэлт єєрчлєлтийн тєлєвлєгєє боловсруулаад ажиллаж байна. Давуу тал бий. Хvрээгvй, болоогvй бvтээгvй юм ч их бий. Тиймээс би шагналын тавцан дээрээс “Энэ шагнал бол авлигын индексийн жагсаалтанд жилээс жилд ухарч хойшилж байгаа Монгол оронд татвар тєлєгчдийнхєє хєрєнгийг хэмнэх, тєсвийн зарцуулалтыг ил тод болгох, шударга ёсыг тогтоохын тєлєє бидний ажилд урам нэмлээ. Уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэнд тvргэн оруулахын зэрэгцээ унаган байгалиа тєрхєєр нь хадгалахын тєлєє бидний ажилд зориг нэмлээ гэж хэлсэн. Энэ бол нэг талаасаа шагнал, нєгєє талаас биднийг улам эрчтэй ажиллах шатахуун юм. Монголын сэтгvvл зvйд хvрэх зам хол, буух буудал нvдний vзvvрт харагдахгvй шахам л байна шvv дээ. Хурдан, хvчтэй урагшлах хэрэгтэй байна. Маркетинг, менежмент, хэвлэлийн хvргэлт, сонины мэдээллийн агуулгын єргєн хvрээ, сэтгvvлчдийн цалин, урамшууллын систем, нийгмийн ахуй хангамж гээд их ажил ємнє байна. Хийсэн ажил багагvй ч хийх ажил тvvнээс их байна.
-Энэ мєчид vзэг нэгт нєхєд болон уншигчиддаа хандаж юу хэлэх бол?
-Энэ бол “Зууны мэдээ” сонины хамт олны, уншигчдын шагнал. Бидэнтэй нэгэн цаг vед нэг гал тогоонд мєр зэрэгцэн зvтгэж яваа vзэг нэгт анд нєхдийн маань шагнал. Тийм болохоор улам хурдан хєгжиж, бахархах юмтай байж сул юмаа засварлаж, илvv чадварлаг, цалингаараа амьдардаг алдар хvндтэй олон сэтгvvлчтэй болохын тєлєє зvтгэж, “Зууны мэдээ” сонин зах зээлд байр сууриа бэхжvvлэн єсч хєгжих болно гэдгийг амлаж байна.
-Танд баярлалаа, амжилт хvсье.
-Баярлалаа.
Ч.Vл-Олдох
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5591&mode=thread&order=0&thold=0
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment