Ард тvмний мєнгийг хэмнэв. Ази тивийн шилдгээр тодров


“Ази тивийн 2008 оны шилдэг сэтгvvлч”-ийн шагналыг “Зууны мэдээ” сонины ерєнхий эрхлэгч Д.Болдхуяг аравдугаар сарын 7-нд хvлээн авсан байна. Сєvл хотод болсон ёслолын vеэр Азийн сэтгvvлчдийн эвлэлийн /Asian journalists association/ ерєнхийлєгч ноён Санг Ки Ли шагналыг гардуулжээ.
“Зууны мэдээ” сонин “Ард тvмний мєнгийг хэмнэе!” гэж уриалан, татвар тєлєгчдийн хєрєнгийг vр ашиггvй, vрэлгэн зvйлд зарцуулахын эсрэг гаргасан санаачилгууд нь бодит vр дvнд хvрч ийнхvv Ази тивд vнэлэгдлээ. Иргэдийн хєлс хєдєлмєрєєс бvрдсэн хєрєнгийг хэмнэх шахалт шаардлагыг УИХ-ын гишvvн Лу.Гантємєр хvчтэй тавьж, тєр, засгийн шийдвэрvvд дараалан гарсан билээ.
Улаанбаатарт улсын хєрєнгєєр жийп хєлєглєхийг зогсоох шаардлага Засгийн газрын тогтоол болон хэрэгжсэнээр 11 тэрбум тєгрєг хэмнээд байгаа юм.

“Зууны мэдээ” сонины цєлжилтийг сааруулахын тєлєєх цуврал нийтлэл, SOS экологийн сvйрэл тогтмол булан, аль нэг намын vзэл сурталд автаагvй тэнцвэртэй мэдээллийн бодлого нь “Азийн оны шилдэг”-ээр нэрлэгдэхэд тvлхэц болсон юм.
Д.Болдхуяг “Ардчилал нь залуу, тvvх нь арвин Монголын чєлєєт хэвлэлийг шагнасанд гvн талархал илэрхийлье. Бид улам сайн ажиллах болно. Авлигын индексийн жагсаалтад манай улс жилээс жилд уруудсаар байна. Мєнгє дагасан эрх мэдлийг хумих, татвар тєлєгчдийн эрх ашгийг хамгаалахын тєлєєх тэмцэлд энэ шагнал хvч нэмлээ. Ашигт малтмалаар баялаг Монголынхоо унаган байгалийг аврахын тєлєєх хонхоо vргэлж хvчтэй дуугарахад урам нэмлээ” гэж ёслолын тайзан дээрээс хэлсэн байна.
Энэтхэгийн сэтгvvлч, “Daily Tribune” сонины тоймч Бражеш Бхатиа, Хятадын “China Enviroment news”-ийн эрхлэгч Яанг Минг Сен нар мєн “2008 оны Азийн шилдэг сэтгvvлч”-ээр нэрлэгдлээ.
Бражеш Бхатиа нь vзэг цаас салгалгvй жаран жил болсон, 78 настай, алдартай сэтгvvл. Хятадын сэтгvvлч Сычуанийн дэлхийг цочоосон газар хєдлєлттэй амь насаараа дэнчин тавин сурвалжилсан хvн юм.
Азийн сэтгvvлчдийн эвлэлийн чуулган Солонгост дєрвєн єдєр vргэлжилж, дэлхийн цаг уурын єєрчлєлт, хэвлэл мэдээллийн vvрэг оролцооны талаар хэлэлцжээ. Ази, Америк, далайн 30 гаруй орны тєлєєлєгч чуулж, Олон улсын сэтгvvлчдийн холбооны ерєнхийлєгч Жим Бумелла, Солонгосын парламентын дарга, анагаах ухаан, байгаль орчин, спортын зvтгэлтнvvд оролцсон байна.

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5569

No comments: