“Ази тивийн аварга”-д баяр хvргэе


“Зууны мэдээ” сонины эрхлэгч Д.Болдхуяг “Ази тивийн 2008 оны шилдэг сэтгvvлч” шагналын эзэн боллоо. Энэ бол Монголын сэтгvvлзvйг vнэлсэн vнэлэмж. Тэр дундаа “Зууны мэдээ” сониныг, тvvний удирдлагыг vнэлсэн vнэлэмж. Азийн сэтгvvлчдийн эвлэл нь дэлхийн хамгийн олон хvн амтай тивийн мянга мянган сэтгvvлчдийн тєлєєлєл болсон том байгууллага бєгєєд оны шилдэг хэмээх алдар цолыг хатуухан шvvлтvvрээр шvvж, ихээхэн єрсєлдєєн дундаас тодруулдаг. Энэ бол хэн нэгэн хvсэлтээ явуулаад мєнгєєр худалдаад авчихдаг “єргємжлєл” биш. Мэргэжлийн, єндєр нэр хvндтэй шагнал. Тvvнийг сэтгvvлч Д.Болдхуяг хvртсэнээр Монголын сэтгvvлзvйн нэр хvндийг олон улсын тvвшинд єргєж єглєє. Тамирчин хvн хурд хvч, эр зориг, авхаалж самбаа, ур чадвараараа илvvрхэж байж аварга болдог бол тэрбээр мэргэжлийн ур чадвар, иргэний зориг, эх оронч сэтгэл, нийтлэлийн оновчтой бодлогоороо илvvрхэж “Ази тивийн аварга” боллоо.
“Зууны мэдээ” сонин 2007 оны зун бvтцийн єєрчлєлт хийж, удирдлагын шинэ баг нь нийтлэлийн ямар бодлого барихаа ил тод мэдээлсэн. Авлига хээл хахуультай эвлэршгvй тэмцэнэ, байгаль орчныг хайрлан хамгаалахын тєлєє эрчтэй дуугарна гэхэд нь нийгэм тєдийлєн итгээгvй ч байж мэднэ. Гэвч хэрхэн дуугарах, юу хийхээ сайн мэдэж байсан “Зууны мэдээ”-гийнхэн “SOS! Экологийн сvйрэл” булангаараа байгаль орчны асуудлыг ултайхан хєндєж, цєлжилтийн эсрэг аянд сониныхоо зай талбайг харамгvй зориулж, уншигчдын экологийн боловсролыг дээшлvvлэхийн тєлєє чадах бvхнээ хийсэн. Гаж хєгжилтэй нийгмийн таних тэмдэг болсон тєсвийн vрэлгэн байдалтай тэмцэж, ард тvмний мєнгийг хэмнэх санал санаачилга гаргаснаар эрх баригчдын тансаг, vрэлгэн байдлыг бага ч болов хазаарлаж, 11 тэрбум тєгрєг хэмнvvлж чадсан. Азийн баян орнуудын хувьд энэ нь мэдээж шалихгvй ч бидний хувьд том тоо. Ард тvмний халааснаас гарсан нэг мєнгє ч vнэтэй гэдэг vvднээс авч vзвэл vнэ цэнэ нь бvр ч их. Сэтгvvлчид, нэг сонины хамт олон сэтгэл зvтгэл гаргаад ийм vр дvнд хvрсэн нь vнэлэх ёстой, бахархах ёстой амжилт гэдгийг Азийн сэтгvvлчдийн эвлэл олж харснаар тус тивийн оны шилдэг сэтгvvлч Монголоос тодорсон хэрэг. Хариуцлагатай, чанартай сэтгvvлзvй Монголд тєлєвшиж буй, тvvний тєлєєлєл, нэрийн хуудас болсон сонин, сэтгvvлч тєрснийг олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрсєн хэрэг. Хов жив, хор найруулга, хий хоосон дуулиан шуугианаас ангид байж, тэнцвэртэй, бодитой, хэрэгтэй мэдээллээр уншигчдыг хангаж, чєлєєт хэвлэлийн тулгуур зарчимд vнэнч явж ирсэн уламжлалаа улам бататгаж, эх байгалиа хамгаалах, иргэн Таныг ємгєєлєх, шударга бус бvхнийг сєрєн зогсоход нь энэ шагнал “Зууны мэдээ”-гийнхэнд ихээхэн эрч хvч єгєх нь эргэлзээгvй.
Монголын нийгэм тэр чигээрээ гаж хєгжилд автаж, ёс зvйгvй байдал ноёлж, сэтгvvлзvй нь ч тvvнийгээ дагаад бохирдсон, мэдээллийн vнэ хvнд буурсан энэ цаг vед тєв шударга байж, асуудлын голд олны анхаарлыг хандуулж, тєр засгийн шийдвэрт нєлєєлж чадна гэдэг тухайн сонин нийтлэлийн бодлогын хувьд эрийн цээнд хvрч, “ардчиллын хоточ нохой”-н vvргээ сайн биелvvлж буйн илрэл юм.
Монгол орноо угтан тосох аюул сvйрэл, алдаа эндэгдлээс аврахын тєлєє, ард тvмнээ сануулж сэрvvлэхийн тєлєє хонхоо улам хvчтэй дуугаргахаа сэтгvvлч Д.Болдхуяг шагнал хvлээн авах ёслолын ажиллагаан дээр амлажээ. Энэ бол Монголын сэтгvvлзvй улам хариуцлагатай, улам чанартай болох ёстойг хэлсэн хэрэг. Мєн Монголын сэтгvvлчид тивдээ тєдийгvй дэлхийд нэрээ гаргах, хvлээн зєвшєєрєгдєхийн тулд хичээх ёстойг сануулсан хэрэг. Vvний тулд хичээцгээе, сэтгvvлчид ээ!
Б.Галаарид

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5615&catid=10

No comments: