Ямаалаг нийгэмд хамтдаа.


Ямаа гэж адтай амьтан. Сvлд хиймориороо бараг л чоно гэсэн vг. Сvргийн магнайд явна, євс ногооны шим шvvстэйг нь иднэ. Бvр идэх ногоо, тэжээл олдохгvй бол гэрийн бvрээс ч болов зулгааж амь зууна. Оршин тогтнохын тулд хазахыг ч хvртэл хийнэ. Хэдийгээр жаал дутуу яваа ч тєл бойжилтоор бол зарим жилд хvн гєрєєсний тєл бойжилтоос ч дутахааргvй vр тєлдєє анхаарал халамж тавьдаг хосгvй адгуус.Энэ vзvvлэлтээрээ сум нэгдлийн дарга нарын соц нийгмийн vед бол бvр тvрvvлж явсан гээч.Харин цагаан морин жилээс хойш хvмvvс єєрсдийгєє, бас vр хvvхдээ асрах нь арай дээрдсэн юм болов уу гэмээр. Гэсэн ч юуны тул ямаа баатар билээ бас ч тийм амар байр сууриа тавилгvй vзсээр л...

Таван хошуу малд тооцогдох тул Монгол Улсын vндсэн хуулиар тєрийн хамгаалалтад хэдэн жилийн ємнє сум нэгдлийн дарга голцуу девтаат хэдэн боолыг хєлслєж амжилттай лообийдсон. Бараг л тєрийн гурван єндєрлєгтэй зиндаархана. Энгийн нэг хvн гєрєєснєєс хавьгvй дархан эрхтэй. “Эх орны хишиг”-ийг ч хvмvvн гєрєєснєєс тvрvvлээд хvртчихэв дээ. Бvгдээрээ, бултаараа нvдээ бvлтийтэл харж байхад л болоод єнгєрєв биз дээ.
Хvн, ямаа хоёр баридаж хvн унаж, ямаа ийн тvрvvлэв. Тиймээс, хvний нийгэм байгуулж яадаг юм, сайхан ямаалаг иргэний нийгэм байгуулцгаая. Монголчууд унасан бєхєд угаасаа дургvй юм чинь. Удам судар ч сайтай, цуутай байлдан дагуулагч. Олон ч эзэнт улсыг сєнєєж мєхєєсєн гээд тvvх судар сєхвєл амжилт ялалтын арвин их тvvхтэй. Чингэс хаан ч тийм олон улс гvрнийг сvйрvvлж чадаагvй биз. Яадаг ч байсан МАХН-аас илvv ялгуусан тvvх гэгч ямаа баатрын домог туульсийн дэргэд юу ч биш.

Монгол хvн ямаагаа хvйтэн хошуутай мал, євс ногоог vндсээр зулгааж иддэг угийн саддист, гээд цєлжилтийг бий болгогч энэ тэр гэдэг нь нэгэнт єнгєрч баларсан євгєчvvлийн яриа мэт болж. Тєв Азийн зvрхэн энэ нутагт ямаа баатарт ялагдаж мєхєх нь нэгэнт тодорхой болсон хvн гєрєєсний ингэж уйлагнах нь “Унасан бєхєд шалтаг мундахгvй”-н л vлгэр мэт сонсогдох ажгуу.
Хvн гєрєєс бас мєчєєрхєж, надад ч гэсэн “Эх орны хишиг” єгнє гэсэн гэж гэнэдэж магад л даа. Горьдсоны гарз. Хамаг сонгууль єнгєрч, ган хийх гэхээр нь хурц гэрэл тусгаж байгаад яг л бор гєрєєс шиг хядуулснаа санахгvй байна уу. Єгнє гэсэн ч, єгєх юм нь байхгvй. Харин тийм молиго бий болгох нэрийдлээр сvvлчийн турсагыг чинь хуулах гэж байгааг эс мэдэв vv.Гэтэл монгол хvмvvний турсага гэгч єнєє зэсийн vнэ дээр л тогтож байсныг нь дэлхий даяарх их шуурга ноорхой гэрийн дээврийг хийсгэдэг шиг аваад талийв. Алт нэгэн туурга болдог ч ямаа баатрын туршуул хамжуул тул хvнд тус болохоосоо ус болох илvvтэй. Ингээд хєєрхий Хvмvvн гєрєєс ганцаар ямаа баатар, тvvний vнэнч нохой Алт баатрын єєдєєс дэмий л гараа гозогнуулахаас цаашгvй хоцров. Юутай харуусал, юутай гуниг!
Гэхдээ яахав, хvмvvнлэг иргэний нийгэм байгуулж болдоггvй юм бол хэдvvлээ нийлж байгаад сайхан ямаалаг иргэний нийгмийг хамтдаа байгуулцгаая!
PS:заавал хамтдаа байдаг нь юу юм бил ээ. Энэ Ху овогтнууд ер нь группэн-сэкс гэдэг юманд улангассан гаж донтнууд бололтой. Тэрнээс биш тусдаа оюун сvнстэй амьтан яавчиг сав хийвэл “Хамтдаа!” гэж чарлаад байв гэж. Яавчиг эрvvл бус. Ямаа баатарт Алт баатар гээд сайн анд байхад энэ Ху овогтноор л дутаж гэнэ дээ. Шал дэмий юманд хєл алдаж, ялихгvй зусар баяжихад садаа гэгчийн vлгэр болж байх юм.
Я.Очирсvх www.ochirsukh.blogspot.com

Нийтэлсэн: 2008-10-15 09:27:15 , Мэдээний дугаар: #1139063 http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=154&sid=1139063

дугаар 247/3007/

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5590&mode=thread&order=0&thold=0

1 comment:

Idea said...

Сайн байна уу? Таны энэ бичлэгийг өнөөдрийн "Зууны мэдээ"-гээс уншлаа. Улиг болсон асуудлыг өөр өнцгөөс харж, егөө хэлбэрээр өвөрмөц сонирхолтой бичсэн нь их таалагдав. Сайн эдийн засагч, Сангийн сайд асан хүний хувьд дуу хоолойгоо энэ мэтээр хүчтэй хүргэж байгаасай гэж сэтгүүлч хүнийхээ хувьд хүсч байна. Мөн блог ертөнцөд залуус бидэнтэй хөл нийлүүлж яваад талархмаар санагдлаа.

Сонирхвол миний блог хаяг http://addidea.blogspot.com Гэхдээ миний хувьд энэ блогыг сэтгүүлзүйгээс ангид, зүгээр чөлөөт хэлбэрээр хөтөлдөг учир хэрэгтэй зүйл олон биш байхаа.
Танд амжилт хүсье.