“СҮЙРЭЛ” Шинэ номын нээлтийн ажиллагаа
























Эрхэм хүндэт Та бүхнийг Нээлттэй Нийгэм Форумаас орчуулан гаргасан “СҮЙРЭЛ: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай” шинэ номын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлт 2009 оны 4-р сарын 10 - ны өдрийн 16.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Энэ тухай дэлгэрэнгүй сонирхвол энд дарж үзнэ үү.

Жич: Нээлтийн үеэр номыг хямдралтай үнээр худалдах болно.

PS: 4 сарын 10-ны нээлт амжилттай болсон бөгөөд дараагийнх нь номын "Интерном" дэлгүүрт болно. Огноо, цагийн хувьд osf@forum.mn цахим хаяг болон 313207 дугаарын утаснаас лавлаж болох юм байна. Өргөнөөр сонирхоно уу?

Тус номын зарим хэсэг бүлгээс түүвэрлэн "Зууны мэдээ" сонинд цуврал өгүүлэл 2008 оны хавар дараах гарчигтай хэвлэгдсэн билээ. Үүнд:
-Монтаны уул уурхай Монголын ирээдvй мєн vv,
-Хєгжингvй орнууд сvйрэх, мандан бадрахаа хэрхэн сонгодог вэ,
-Уул уурхайн компани нєхєн сэргээлт хийхээс “зvршээдгийн” учиг ,
-Уурхайн экологийн зардлыг хэн тєлєх вэ?,
-Том бизнес байгаль сvйтгэх эрхгvй ,
-Мөхлийн шийдэлд хамтдаа.

Уншигч авхай англи хэлтэй бол Жэред Даймонд профессорын өөрийнх нь номынхоо тухай ярьсан лекц зэргийг видео хэлбэрээр энд дарж сонирхоно уу.

No comments: