Уурхайн экологийн зардлыг хэн тєлєх вэ?
2008-04-23 15:22:01 , Мэдээний дугаар: #99877
Хvдэр олборлох уул уурхайн талаар миний бичсэн зvйлс энэ салбарын чиг хандлага, vзэл баримтлал нэгэн жигд гэсэн хуурмаг тєсєєллийг бий болгосон байж болох.
Энэ нь vнэнд нийцэхгvй ч зарим компани яагаад байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжvvлдгийг тогтоох нь чухал. Ийм тав, зургаан сайн жишээг дурдаж болно. Тухайлбал, нvvрс олборлолт, Монтана дахь “Анаконда” компанийн газрын єнєєгийн дvр тєрх, цагаан алтны уурхайнууд, саяхан байгуулагдсан MMSD (Уул уурхай ба Тогтвортой Хєгжлийн санаачилга), “Рио Тинто” болон “Дью Понт” зэрэг компани энэ жагсаалтад орно.
Монтана дахь Зортман-Ландускийн хаядсан уурхайн дүр зураг.
Єнгєц харахад нvvрс олборлолт газрын тосны гэхээсээ хvдэр олборлох уул уурхайтай илvv тєстэйн дээр байгальд их нєлєєлдєг. Жил бvр олборлох нvvрсний хэмжээ их тул хvдэр олборлох уурхайгаас ч илvv хэмжээний хєрс хуулдаг. Олборлож байгаа бvх тєрлийн металлын нийт хэмжээнээс гурав дахин их байдаг. Хєрс хуулахад хамрагдаж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээ vлэмж том, зарим тохиолдолд vндсэн чулуулагт хvрэхийн тулд хєрсийг хуулахдаа уулын оройг огтолж голд хийх явдал ч гарна. Нєгєє талаас, нvvрс нь 10 фvvт хvртэл зузаан, хэдэн милл урт vргэлжлэх давхарга болон тогтдог учир хаягдал ба бvтээгдэхvvн хоорондын харьцаа 1:1 байдаг. Vvнийг 1:400 харьцаатай зэс, 1:5’000’000 харьцаатай алттай харьцуулах аргагvй юм.
Хойд тэнгист болсон Эксон Валдэзийн гамшиг газрын тосны vйлдвэрлэлд ямар нєлєє vзvvлсэнтэй адил АНУ-ын Буффало Грийкт 1972 онд болсон аймшигт явдал нvvрсний vйлдвэрлэлийн эрх зvйн орчныг шинэчлэх дуудлага болов. Хvдэр олборлох уул уурхай Гуравдугаар ертєнцєд багагvй “сvvдэр” дагуулсан хэдий ч Нэгдvгээр ертєнцийн хvмvvсийн нvднээс далд болсон нь хууль эрх зvйн ийм єєрчлєлтєд хvргэж чадаагvй. Буффало Грийкт болсон явдалд сэтгэл хєтлєгдєж, хєглєгдсєн АНУ-ын холбооны Засгийн газар 1970-1980 онд нvvрсний уурхайнуудад хvдэр олборлолтоос ч хатуу жишиг тогтоосон. Ийм єєрчлєлтийг нvvрсний vйлдвэрлэлийнхэн анх манай салбарыг “боймолж” байна хэмээн хvлээн авав. Яваандаа тэд энэ тухай мартаж, салбар нь ч шинэ эрх зvйн орчинд дасч байна.
Нvvрсний уурхайнууд ашиглахаа больсноосоо хойш 1-2 жилийн дотор нєхєн сэргээлт олонтаа хийдгээрээ бусад уурхайнаас ялгаатай. Бас хэрэглэгч бид нvvрсийг (газрын тосны адил, гэхдээ алтнаас ялгаатай) юунд хэрэглэдгийг сайн мэддэг. Хэрэгцээ шаардлагыг нь ойлгодог хэр нь зэсийг чухам юунд, яаж хэрэглэдгээ ухаардаггvй тул нvvрс vйлдвэрлэгчид байгаль орчныг цэвэрлэх, нєхєн сэргээхэд гарах нэмэгдэл зардлаа хэрэглэгчдэдээ шилжvvлж чадсан юм.
ЗЭС ОЛБОРЛОГЧИД НЄХЄН СЭРГЭЭЛТЭЭС ТАТГАЛЗДАГ
Нvvрсийг уурхайгаас цахилгаан эсвэл гангийн vйлдвэрт ганц нэг зуучлагчийг оролцуулвал ихэвчлэн шууд бэлтгэн нийлvvлдэг. Иймээс тухайн нvvрсийг хэрэглэгч байгаль орчинд халтай, ээлтэйг нь мэдэхэд хялбар. Газрын тос бэлтгэн нийлvvлэх сvлжээ vvнээс ч бага, хэдхэн компанийн хvрээнд эргэлддэг. Нийлvvлэлт нь газар зvйн алслагдмал байдлаас vл хамаардаг. “Чэврон-Тэксако”, “Эксон-Мобиль”, “Шэлл”, “Би Пи” зэрэг томоохон компани газрын тосоо боловсруулаад шатахуун тvгээх станцуудаараа дамжуулан борлуулдаг. Жишээ нь, “Эксон Валдэз”-ийн гамшиг болсны дараа олон нийт “Эксон”-ы шатахуун тvгээгvvрээс бензин авахаа болих замаар эсэргvvцэх бололцоотой байв. Харин алтны хувьд цэвэршvvлэх vйлдвэр, агуулах, Энэтхэгийн гоёл чимэглэлийн дархан, Европын бєєний худалдаачид гэх мэтээр учир нь тэр бvр олддоггvй. Олон гар дамжсаар эцэстээ нэг жижиглэнгийн дэлгvvрийн лангуун дээр л очно. Та хуримынхаа алтан бєгжийг хар даа. Энэ бєгжийг хаанахын ямар уурхайгаас олборлосон алтаар хийсэн, хэзээ олборлосон, агуулахад 20 жил хадгалагдсан эсэх, уурхай нь аль компанийх, байгаль орчныг хэрхэн сvйтгэсэн талаар ямар ч ойлголтгvй байгаа шvv дээ. Зэсийн хувьд хайлуулах vйлдвэр гэсэн нэг дамжлагатай. Та гар утас, машин худалдан авахдаа зэс худалдан авч байгаагаа ч мэддэггvй. Энэ урт сvлжээ, олон гар дамжиж эцсийн хэрэглэгчдэдээ хvрдэг нь олборлогчдод байгаль орчин сvйтгэсний тєлєє хариуцлага хvлээлгэхээс зайлсхийх боломж олгодог.
ХАРИУЦЛАГЫГ БVV VГVЙСГЭ
Монтанад байгаль сvйтгэсэн тvvхэн “єр”-ийг єв залгамжлан авч vлдсэн уурхайнууд дотроос цэвэрлэгээний зардлаа хамгийн сайн тєлж байгаа нь Буттэ голын сав газарт байрладаг хуучин “Анаконда” зэсийн уурхайн компанийн уурхайнууд. “Анаконда”-г АРКО хэмээх газрын тосны том компани худалдан авсан. Тэрхvv компанийг Их Британийн “Би Пи” (Бритиш Пэтролеум) єєрийн болгосон юм. Vр дvнд нь хvдэр олборлох, газрын тосны компаниудын байгаль орчинд vзvvлж байгаа хор хєнєєл илvv тод ажиглагдав. Эхлээд АРКО, дараа нь “Би Пи” ямар аймшигтай байгаль орчны хєнєєлийг євлєж авснаа мэдмэгцээ зардал, тєлбєрєє хэмнэхээр шийдэж. Тэд “Хариуцлагыг vгvйсгэх бус, асуудлыг шийдвэрлэх нь ирээдvйн ашиг сонирхолд нь нийцнэ” гэж vзжээ. Аль аль нь хэдэн зуун сая доллар гаргах болсондоо баяр хєєртэй байсан гэсэн vг биш. Харин ч хорт хаягдлын хордлого бодитой бус хэмээж, орон нутгийн зарим тєрийн бус байгууллагыг санхvvжvvлэв. Засгийн газарт дарамт vзvvлэхийг оролдож, тєрєєс санал болгосноос хямд тєсєл сєргvvлэн тавьж эсэргvvцлийн улиг болсон арга, тактик хэрэглэсэн. Эцэст нь тэд их хєрєнгє зарсан ч, цаашид илvvг гаргах тєлєвтэй. Зєвхєн Монтана дахь хэдэн уурхайгаасаа болж дампуурал зарлахад хэтэрхий том компаниуд нь тэд билээ.
Монтана дахь байгаль хамгаалах нийгэмлэгvvдтэй сайн хєршийн гэрээ байгуулсан “Стилватэр” уул уурхайн компанийн (АНУ-ийн гэрээ байгуулсан цорын ганц компани) эзэмшлийн цагаан алтны хоёр уурхай юм. Гэрээний дагуу компани эдгээр нийгэмлэгт мєнгє тєлж, уурхайн талбайгаар чєлєєтэй нэвтрэх эрх олгосон. “Троут Анлимитэд” хэмээх загас хамгаалах нийгэмлэгт Боулдэр голын хулд загасны сvрэгт уурхайн vзvvлж байгаа нєлєєллийг хянахыг санал болгов. Тvvгээр ч барахгvй нутгийн иргэдтэй хєдєлмєр, эрчим хvч, сургууль, хотын ахуйн vйлчилгээг дэмжих гэрээ давхар хийсний хариуд байгаль хамгаалах байгууллагууд “Стилватэр” компанийн ажиллагааг тасалдуулахгvй байхаар тохирчээ. Тус компани байгаль хамгаалагчид болон орон нутгийнхны хооронд гэрээ байгуулсан нь тал бvрийн эрх ашгийг хамгаалсан нь ойлгомжтой. Монтанагийн олон уурхайнуудаас зєвхєн “Стилватэр” л ийм гэрээ хийж чадсан баримтыг хэрхэн тайлбарлах вэ.
Vvнд хэд хэдэн хvчин зvйл хувь нэмэр оруулжээ. “Стилватэр”-ийн эзэмшиж байгаа орд туйлын их vнэтэй. Ємнєд Африкаас гадна байдаг, хамгийн том цагаан алт, паллади (автомашин vйлдвэрлэл, химийн аж vйлдвэрт єргєнєєр хэрэглэгддэг)-ийн ордыг эзэмшдэг. Энэ орд маш баялаг, дор хаяж 100 жил тvvнээс ч урт хугацааны нєєцтэй тул “хvчиндээд зугт” гэдэг зарчмаас єєр. Тvvний хvдэр дэх хvхрийн агуулга харьцангуй бага тул хvхрийн хvчил шvvрэх магадлал бага. Монтанагийн зэс, алтны бусад уурхайг бодвол бага зардлаар байгаль орчинд vзvvлэх хор хєнєєлийг багасгаж болно. 1999 онд энэ компани шинэ гvйцэтгэх захирлаараа Билл Нэттлзийг уламжлалт уул уурхайгаас бус, автомашин vйлдвэрлэлийн салбараас томилжээ. Тэрээр байгаль орчинтой дайсагнасан бодол сэдэлгvй нэгэн байв. Энэ салбарынхны олон нийттэй харьцах харилцаа аймшигтай буруу гольдролоор явдгийг мэддэг, шинэлэг, алсын чиг баримжаатай бодлогыг эрэлхийлсэн нь тvvний онцлог байлаа. “Стилватэр”-ийн ажилтнууд 2000 онд дээр дурьдсан зарим гэрээ хэлцлийг хийхдээ байгаль орчны идэвхтэй бодлого баримтлагч Ал Горыг АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд ялж, Монтана муж улсын захирагчийн сонгуульд бизнесийг эсэргvvцэгч хэн нэгэн сонгогдчих вий гэдгээс эмээж байсан. Тэгэхээр ийм сайн хєршийн гэрээ л “Стилватэр”-т тогтвортой ирээдvйг авчрах юм. Єєрєєр хэлбэл, ажилтнууд нь компанийнхаа хэтийн ашиг сонирхлыг сайн хєршийн гэрээ байгуулах замаар хангасан бол Америкийн уул уурхайн бусад томоохон компани ашиг сонирхлоо бодол, итгэл vнэмшлээрээ томьёолж, байгальд учруулсан хор хєнєєлєє цэвэрлэх хариуцлагыг vгvйсгэж байв. Бvр Засгийн газрын хууль, зохицуулалтыг эсэргvvцэх лоббистуудыг хєлслєн ажиллуулаж,болохгvй бол дампуурлаа зарласаар.
“РИО ТИНТО” НЄХЄН СЭРГЭЭЛТЭЭР ТЭРГVVЛЭГЧ
1998 онд дэлхийн олон улсын томоохон уул уурхайн компаниуд хамтран “Vйл ажиллагаа эрхлэх нийгмийн лиценз”-ээ алдаж байгаагаа ухамсарлажээ. Тэд “Уул уурхай болон тогтвортой хєгжил” (Mining Minerals and Sustainable Development-MMSD) санаачилга гаргаж, Vндэсний онгон байгаль хамгаалах нийгэмлэг (National Wildlife Federation)-ийн ерєнхийлєгчєєр тєслєє удирдуулж, судалгаа хийлгэж, бусад нийгэмлэгийг татан оруулахыг хичээсэн ч амжилтанд хvрээгvй. Байгаль хамгааллынхан уурхайчдыг нэг нvдээрээ ч vздэггvй тvvхэн “уламжлалаасаа” салж чадаагvй билээ. Эдгээр судалгааны хvрээнд 2002 онд хэд хэдэн заалттай зєвлємж гарсан. Харамсалтай нь, ихэнх оролцогч компани зєвлємжийг хэрэгжvvлэхээс татгалзав.
Тэдний дотроос нэг компани зєвлємжийн зарим заалтыг санаачилгаараа хэрэгжvvлэхээр болсон. Энэ нь Британийн уул уурхайн хамгийн том компани “Рио Тинто”. “Рио Тинто” Боугэйнвиллэ дэх Пангунагийн зэсийн уурхайд болсон экологийн гамшгаас болж нэр хvндээрээ их хохирол амссан. Шинэ гvйцэтгэх захирал болон Британийн хувьцаа эзэмшигчдээсээ шахалтад орох зэрэгт vндэслэн ийм шийдвэр гаргасан хэрэг. “Чэврон ойл” компани Норвегийн Засгийн газартай хэлэлцээр хийхдээ нээж олсон шиг “Рио Тинто” нийгмийн хариуцлагыг ухамсарлах тал дээр тэргvvлэгч байх бизнесийн давуу талаа олж харжээ. Энэхvv компанийн Калифорни муж улсын Дээф хєндийд байрладаг Бораксын уурхай АНУ-ын хамгийн цэвэр ажиллагаатай.
ОЛОН НИЙТЭЭС КОМПАНИУДАД ХVЧТЭЙ ЭСЭРГVVЦЭЛ VЗVVЛНЭ
Эерэг сайн жишээ болох сvvлчийн компани бол дуунаас хурдан онгоц, сансрын хєлгийн хєдєлгvvрт ашиглагддаг титани ба титанийн хайлшийг дэлхий даяар худалдан авагч АНУ-д бvртгэлтэй “Дью Понт” билээ. Ихэнх титанийг Австралийн эрэг дагуух элснээс авдаг. Энд бараг цэвэр титанийн давхар ислээс бvрдсэн рутайл хэмээх эрдэс тvгээмэл. “Дью Понт” нь аж vйлдвэрийн компани тул рутайлаа Австралийн уул уурхайн компаниудаас худалдан авдаг. Тус компани єєрийнхєє бvх бvтээгдэхvvнд худалдааны тэмдэг, нэр тавьдаг. Иймээс бvтээгдэхvvнийхээ нэр хvндэд санаа тавиад зогсохгvй бэлтгэн нийлvvлэгчдийнхээ байгальд хор хєнєєлтэй vйл ажиллагаа явуулсан гэдгээр уурссан хэрэглэгчдийн зvгээс буруутгагдахыг хvсдэггvй. “Дью Понт” олон нийтийн тєлєєллийн оролцоотойгоор худалдан авах гэрээний болон бэлтгэн нийлvvлэгчийн хариуцлагын жишиг тєсєл боловсруулжээ. Тvvнийгээ Австрали дахь титанийн бvх бэлтгэн нийлvvлэгчдээрээ дагаж мєрдvvлдэг. “Тиффани энд Ко” ба “Дью Понт” компанийн энэ жишээ маш чухал санааг дэвшvvлж байна. Олон нийт буюу хэрэглэгчид єєрсдєє эвлэлдэн нэгдэх явдал газрын тосны компаниудын эсрэг нилээн их, нvvрсний компаниудын хувьд тvvнээс арай бага ч бас л нєлєєлєх чадвартай. Олон тvмэн тэднийг хаанаас, аль уурхайгаас нvvрс, газрын тосоо худалдан авч байгааг мэднэ. Харин хэрэглэгчид хvдэр олборлох уурхайгаас найман уулын цаана байдаг тул бохир vйл ажиллагаа явуулж байгаа уурхайг шууд эсэргvvцэх боломж бараг vгvй. Зэсийн жишээн дээр л гэхэд олонх хэрэглэгч худалдан авсан аль зvйлд нь зэс агуулагдаж байгааг тэр бvр мэддэггvй тул тэдгээрийг худалдан авахыг шууд бусаар ч атугай эсэргvvцэх боломжгvй. Гэвч хэрэглэгчдэд “Тиффани энд Ко” болон “Дью Понт” зэрэг металл худалдан авагчийн аль нь цэвэр, бохир ажиллагаатай уурхайнууд болохыг ялгах техникийн чадвартай жижиглэнгийн сvлжээнvvдэд хєшvvрэг тавих бололцоо бий.
Энэ зардлыг хэн тєлєх вэ. Тєрийн хяналт сул байснаас ємнє нь уул уурхайн компаниудын хуулийн хvрээнд хийсэн байгалийн хор хєнєєлийг цэвэрлэх, илааршуулах, хязгаарлах зэрэг ажилд гарах зардлыг яалт ч vгvй Засгийн газрын татварын орлогоос тєлєх болдог. Хэдийгээр, бид уул уурхайн компаний захирлууд компаниа дампууруулахаас ємнє єєрсдєдєє шагналт цалин, урамшууллыг их хэмжээгээр хуваарилж байсныг хичнээн зэвvvцэвч, єєр арга байхгvй. Харин vvний оронд, єнєєгийн уул уурхайн байгаль экологийн зардлыг болон цаашид ирээдvйд гарах зардлыг хэн тєлєх вэ гэдэг нь илvv практик асуудал.
Бодит амьдрал дээр уул уурхайн салбар бvхэлдээ тийм ч ашигтай ажилладаггvй. Уул уурхайн компаниудыг байгаль орчинд vзvvлсэн хор хохирлоо цэвэрлэхийг шаардахын учир бол олон нийт бид уул уурхайн байгаль орчинд учруулдаг энэ хордуулалтаас болж хохирдог билээ. Уул уурхайд ашигласан газрын гадаргууг єєр зориулалтаар ашиглах боломжгvй болдог, ундны усны аюулгvй байдал алдагдаж, агаар бохирддог. Нvvрс болон зэс олборлох хамгийн цэвэр технологи ч гэсэн маш их хэмжээний хаягдал гаргадаг.
НЄХЄН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫГ ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ
Хэрэв бидэнд нvvрс болон зэс хэрэгтэй л байгаа юм бол тэдгээрийг ухаж гаргахад ашигладаг бульдозер болон хvдэр хайлуулах vйлдвэрийн тоног тєхєєрємжинд зарцуулдагтай адил зардал хууль ёсны байдгийн нэгэн адил байгаль орчны цэвэрлэгээ, нєхєн сэргээлт хийх зардлыг мєн тэр тvвшинд аваачиж хуульчлах ёстой.
Жэред Даймонд, Сvйрэл: “Нийгэм мєхєж сєнєх, мандан бадрахаа хэрхэн сонгодог тухайд”
15 дугаар бvлэг
НОМЫН ТУХАЙ ХЭДЭН VГ
Энэхvv ном 2005 онд анх хэвлэгдсэн, 2003 оны хоёрдугаар сарын 19-нд бичиж эхэлсэн. Тэр vеэс хойш эрдэс баялгийн vнэ хэд дахин нэмэгдсэнийг бодвол энд яригдаад байгаа экологийн цэвэрлэгээний зардлыг vнэнд шингээж чадсан гэж дvгнvvштэй. Харин манай улсад экологийн зардлыг урьдчилж шаарддаггvй гэнэн хонгор, буурай хєгжилтэй. Тэгэхээр “хvчиндээд зугтвал” асар их хэмжээний зардал хэмнэхийг ашгийн тєлєє vндэстэн дамнасан болон том, жижиг бизнесийнхэн олж харалгvй дээ. Харин тэдний лоббид орсон Их хурлын гишvvд маань харин ойлгож байна уу vгvй юу. Юундаа яараад хvрдал тvргэл болоод байна даа.
Бушуу туулай борвиндоо юутай гэдэг бил ээ.
Я.Очирсvх
yochir@hotmail.com
Дугаар 98/2858/
www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3812
Уурхайн экологийн зардлыг хэн тєлєх вэ?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment