Written by William Kennedy
Thursday, October 30, 2008.
RISING interest rates have caused concern in Mongolia's real estate industry, where developers have found themselves virtually cut off from credit sources. Some builders claim that in its fight to combat inflation, Mongolia's Central Bank, which recently set its interest rate near 11 percent, has endangered their projects, their businesses, and even the real-estate industry at large. Others, however, view the industry's current woes and the government's action as a less dire, and even necessary, step toward regulating the market.
"Actually the government's policies have worked," said Lee Cashell, who founded and manages Mongolian Properties. "Prices are coming down, and prices were rising too fast last September."
With help from a worldwide drop in the price of construction materials—triggered by global economic turbulence—inflation in Mongolian real estate, which rose by 30 percent last September alone, has disappeared from the market, according to Cashell.
"I would also say that prices overshot what they were supposed to be in the first place," he said. "The economy has cooled off a little bit, and the real estate market has cooled off a little bit."
Developers like Cashell and Roy Dongen—the General Director of Ganymedes Consultancy and Management, who has a housing development planned outside Ulaanbaatar—say that despite cooling off, Mongolia's industry, particularly in Ulaanbaatar, will inevitably remain strong because of high demand.
"The city center is small. There's still people who want to live in the city center," Dongen said. Moreover he added, "there's still about 600,000 living in the ger areas; a lot of them would also prefer to live in houses with a sewer system and water."
With the slow winter season approaching and both buyers and sellers unable to access credit, the economic cooldown does not mean the coming months will be painless for the industry. Nor does it mean that some entrepreneurs are necessarily wrong to fret over the safety of their business. "Property developers, who put money or built things they cannot sell easily, could have a cash flow problem," Dongen said.
These difficulties set off alarms for Mongolia's real estate market, which had grown for years unabated, but Cashell and others believe it may not be a bad thing for the industry at large.
"I guess it's a shakeout in a sense," he said. "In Mongolia, at this stage of its economic development, a lot of people trying to build buildings don't have proper experience. Going forward from here, we have to become a more professional industry of property developers rather than entrepreneurs who try to put up a building and fail."
With inflation decreasing and better quality developers surviving, Cashell added, the government should reopen credit to the industry and rekindle growth. But, he admits, the decision is not entirely theirs to make. Many developers depend on individual banks in Mongolia to provide loans and if those financial institutions cannot access resources from abroad—where potential lenders currently face their own severe problems—credit may continue to be elusive.
For his part, Dongen thinks he has found a solution to these challenges by working with a German company that manufactures inexpensive, lightweight, but sturdy construction material, known as Expanded Polystyrene (EPS). EPS offers a very fast rate of construction, particularly important in Mongolia where building shuts down in the winter.
"If you can build a house in two weeks instead of three months," Dongen said, "You can get your [investment returns] quite fast."
If traditional construction materials, despite the drop in prices, remain too expensive to buy without credit, more and more developers may also look for new strategies.
Ultimately, how the real estate development market emerges from its current difficulties may depend as much on what happens outside Mongolia, as what happens internally.
Mongolian Greens on Global Greens Annual Conference-May 2008
Australian Greens have supported Mongolian Greens participation in the Global Greens 2008 Annual meeting
Mr.Boum-Yalagch, renowned green activist of Mongolia, one of initiators of Mongolian Green Movement (MGM) with a delegate from India
Ms.Saruul, Leader, MGM with Ms.Margaret Balkers, Global Greens Coordinator for Asia Pacific
Mr.Boum-Yalagch of Mongolia on Global Greens 2008 hearing
Australian greens (The tall man in the middle is Australiin Senator Bob Brown) and Ms.Saruul, Leader, Mongolian Green Movement (first from right)
Australian Greens and Mr.Boum-Yalagch of Mongolia

Швейцарь лугаа хөгжицгөөе!
З.Батболд
2008 оны 10-р сарын 23
1920-иод оны үеийн Монголын гол удирдагчид болох Цэрэндорж, Амар, Жадамбаа, Дамбадорж нар үндэсний асуудал шийдэх таван гол бодлогыг томьёолж, улс орноо “үлгэрлэвээс Швейцарь лугаа адил” болгох зорилго тавьж байжээ. Хожим нь коммунистуудын зүгээс эдгээр хүмүүсийг “баруунтан” гэж цоллон, Монгол улсыг Швейцарь шиг хөрөнгөтний замд оруулах гэлээ хэмээн буруутгаж байлаа. Харин өнөөдрийн өнцгөөс харахад энэ нь улс орноо төвийг сахисан, ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засагтай болгохыг хүсэн, сайтар бодож боловсруулсан Монгол улсын алсын хараа (vision) байжээ.
Тэгвэл Монгол шиг орон Швейцарь шиг хөгжих боломжтой юу? 2008 оны 9 сард эдийн засагч Б.Ведер, Р.Ведер нар 200 жилийн өмнө Европ тивийн ядуу буурай орнуудын нэг байсан Швейцарь улс хэрхэн дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг болсон, энэхүү туршлагаас нь одоогийн хөгжиж буй орнууд чухам юуг авч хэрэгжүүлбэл тус болох талаар судалгааны ажил хийснээ гаргажээ. Тэд Швейцарьт шууд ардчиллын тогтолцоо амжилттай хэрэгжсэн, мөн эдийн засгийн хөгжил нь өрсөлдөх чадварыг дэмжихэд суурилсан болохыг онцолсон байна. Швейцарийн хөгжлийн энэхүү хоёр чухал хүчин зүйл Монголд хэрхэн хэрэгжиж болох вэ?
Шууд ардчилал
Хэдийгээр швейцарьчууд бусад ардчилсан улсын иргэдийн нэгэн адил сонгуулийн журмаар парламентын гишүүдээ сонгодог ч, дээр нь засаглалын аль ч түвшинд хэд хэдэн “ардын эрх” (Volksrechte) эдэлдэг байна. Эдгээрийн дотроос иргэд хууль санаачлах, мөн парламентаас гарсан аливаа хууль, тогтоомжид бүх нийтийн санал асуулгын журмаар хориг тавих эрх эдэлдэг нь шууд ардчиллын чухал элемент болдог. 7,3 сая хүн амтай Швейцарь улсад 100 мянган иргэн гарын үсэг зуран хууль санаачилдаг бол 50 мянган иргэн гарын үсэг зуран парламентаас гарсан аливаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжтой болдог.
Эдгээр эрх нь Швейцарийн улс төрийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг. Нэг талаас иргэдийн зүгээс нийгмийн шаардлагаар гарч ирж буй аливаа шинэ хуулийг санаачлахыг парламентын гишүүдээсээ хүлээх хэрэггүй болдог. Нөгөө талаас парламентын зүгээс иргэдийн эрх ашигт халтай “түүхий” хууль, тогтоомжууд гарах магадлал багасдаг. Мөн энэ нь иргэний нийгэм, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийнхэн болон улс төрийн цөөнх болсон хүчний зүгээс гарсан санал санаачлагыг төр, засгийн бодлогод тусгах, наад зах нь авч хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх чухал хөшүүрэг болдог байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад шууд болон төлөөллийн ардчиллыг хөгжүүлэхэд түлхэц болох бүх нийтийн санал асуулга явуулах, УИХ-ын гишүүдийг эргүүлэх татах, сонгуулийг пропорциональ системээр явуулах, гадаадад байгаа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, эмэгтэйчүүдийн квотыг хэрэгжүүлэх, аймаг, хотын засаг даргыг иргэд шууд сонгодог болох, орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохыг хязгаарлах зэрэг олон санал, санаачлага гарч байсан ч хэрэгжиж байсан тохиолдол тун ховор байна.
Хууль санаачлах эрхийг зөвхөн УИХ, ерөнхийлөгч, засгийн газар эдэлдэг. Иргэд зөвхөн дөрвөн жилд нэг удаа, сонгуулийн өдөр л төрийн эрхийг барьдаг гэсэн ойлголт улам лавширч, сонгуулиас сонгуулийн хоорондох хугацаанд шийдвэр гаргах, бодлого боловсруулахад оролцох боломж, бололцоо нь хязгаарлагдмал байна. УИХ-аас ч иргэдийн эрх ашигт тэр бүр нийцдэггүй хууль, тогтоомж гарах нь олширох хандлагатай боллоо. Үүнийг бүх нийтийн санал асуулга явуулдаг болж, хяналттай парламентыг бий болгох замаар шийдэх боломжтой юм.
Монголд орон нутгийн сонгууль явуулах зардал 1,5 тэрбум төгрөгт багтаж байна. Аливаа асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах зардал энэ хэмжээнд юмуу, үүнээс бага гарна. Жишээ нь, ямаанд олгох 30,5 тэрбум төгрөгийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, иргэдийн олонхийн саналаар хориг тавьж цуцаллаа гэж үзэхэд хэмнэсэн 29 тэрбум төгрөгийг илүү үр ашигтай зүйлд зарцуулах боломжтой болох юм. Парламентаас ч цаашдаа иймэрхүү сөрөг үр дагавар дагуулсан хууль, тогтоомжууд гарах нь багасах болно.
Өрсөлдөх чадвар
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2008 оны өрсөлдөх чадварын индексээр Швейцарь улс 134 орноос АНУ-ын дараа хоёрт бичигджээ (Монгол 100-р байр). Чөлөөт өрсөлдөөний орчин нь зах зээлд шинээр орж ирэх боломжийг нээлттэй хангасан учир Швейцарийн компаниудад бараа, үйлчилгээний чанар болон бүтээмжээ өсгөн, шинэ зах зээлийг байнга эрэлхийлэхээс өөр замаар ашиг, орлогоо хадгалж үлдэх, нэмэгдүүлэх боломж байдагггүй. Ийнхүү дотоодын зах зээлдээ ширүүн өрсөлдөөнийг давж гарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болж, олон тооны үндэстэн дамнасан корпорациуд төрөн гарчээ. Жижигхэн Швейцарь улсаас эмийн салбарт Novartis, Roche, банкны салбарт UBS, Credit Suisse, хүнсний салбарт Nestle, даатгалын салбарт Suisse Re, Winterthur зэрэг дэлхийд танигдсан олон компани үүсэн гарав. Чөлөөт өрсөлдөөний ачаар Швейцарь улс хамгийн чанартай бараа үйлдвэрлэгч гэсэн имижийг нэгэнт олж авчээ.
Үүнээс гадна Швейцарийн засаг, захиргааны нэгж болох кантонуудын хооронд өрсөлдөөний бодлого хэрэгждэг байна. Кантонууд хоорондоо өрсөлдөх нь төсөв, санхүү, татварын бодлогыг үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд тустай байдаг. Үүний үр дүнд Швейцарьт ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээ 35 хувиас хэтэрдэггүй байна.
Өнөөдөр Монголд өрсөлдөх чадварыг дэмжих бизнесийн орчин ихээхэн үгүйлэгдэж байна. Компаниуд хоорондоо бүтээмжийн өсөлт, инновацийн түвшингээр өрсөлдөхийн оронд төр, засгийн албан хаагчидтай “нягт хамтран ажиллах” замаар давуу байдал олж авахыг хичээх боллоо. Төсвийн санхүүжилтээр хийгддэг худалдан авалт, ажил үйлчилгээг ихэвчлэн сайд, дарга нарын компани гүйцэтгэж байна. Энэ нь чөлөөт өрсөлдөөнийг хумиж, пүүс, компаниудыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нь ихээхэн саад учруулж байна.
Монгол оронд мах, сүү болон газар тариалангийн өндөр чанарын бүтээгдэхүүнээр Зүүн Хойд Азийн том зах зээлийг хангах боломж байгаа ч харьцангуй өндөр өртгөөр тээвэрлэгдэн ирдэг, алс холын Австрали, Шинэ Зеландын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байна. Оюутолгой, Тавантолгойгоос гарах баялагт суурилан нэмүү үнэлэмж бий болгох бүтээгдэхүүн гаргах, салбарын төвлөрсөн бүлэглэл (cluster) байгуулах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно.
Мөн аймгууд хоорондоо хувийн хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг нэмэх чиглэлээр өрсөлдөх шаардлагатай болжээ. Энэ тохиолдолд ихэнх аймгийн улсын төсвөөс татаасаар амьдардаг өнөөгийн байдал өөрчлөгдөж, эдийн засгийн хувьд бие даах боломжтой болно.
Дүгнэлт
Швейцарийн нэгэн адил улс төрд шууд ардчиллыг хөгжүүлж, эдийн засагт өрсөлдөх чадварыг дэмжсэн бизнесийн орчинг бүрдүүлснээр Монгол улс тогтвортой хөгжилд хүрэх болно.
Монгол улсад өнөөдөр тулгараад байгаа парламентын засаглалын үйл ажиллагааны доголдлыг засах хамгийн сайн арга нь зарим хүмүүсийн үзэж байгаачлан ерөнхийлөгчийн засаглал бус, харин иргэдэд бүх нийтийн санал асуулга явуулах, хууль санаачлах, хуульд хориг тавих эрхийг олгох зэргээр шууд ардчиллыг хөгжүүлэх явдал юм.
Монгол орон өрсөлдөх чадвартай байна гэдэг бол Монголын компаниуд өрсөлдөх чадвартай байна гэсэн үг. Үүний тулд бизнесийн салбарыг төрийн хүнд суртал, авилгаас ангид байлгаж чанар, бүтээмжийн өсөлт, инновацид тулгуурласан чөлөөт өрсөлдөөний орчныг бий болгох цаг болжээ.
Монгол улс Швейцарь лугаа хөгжих болтугай!

Дэлхийн санхүүгийн хямрал ба Монгол Улс
----------------------------------------------------------------------------
Wednesday, October 22 @ 00:17:10 GMT+8
доктор Теренс Меллон Kеннеди
МУИС-Эдийн засгийн сургууль
Өнөөдөр дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралд автаад байна. Өнгөрсөн 25 жилийн туршид олон улс орон санхүүгийн хямралтай тулгарч байсан ч энэ удаагийн хямрал сүүлийн хэдэн долоо хоногт улам эрчээ авч, дэлхий нийтийг хамарсан глобаль шинж чанартай болохоо харуулав. Үүнтэй зэрэгцээд дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай боллоо. Санхүүгийн хямрал болон эдийн засагт бий болоод буй нөхцөл байдал харилцан бие биедээ нөлөөлж байна. Энэ хямрал хэр гүнзгийрэх, дэлхийн эдийн засгийн зогсонги байдал хэзээ арилахыг таамаглан хэлэхэд хэцүү юм. Хямралын эсрэг дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн бодлого боловсруулагчид хурдан шуурхай хариу үйлдэл үзүүлж байгаа нь сайн хэрэг. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Европ, Их Британи, Швед болон Швейцарийн төв банкууд нэгэн зэрэг зээлийн хүүгээ бууруулсан юм. Мөн Европ болон АНУ-ын бодлого боловсруулагчид өөрсдийн санхүүгийн системийг дэмжих замаар дэлхийн санхүүгийн хямралыг бууруулах чухал алхмуудыг хийж эхэлсэн.
Саяхныг хүртэл инфляци нь дэлхийн улс орнуудын бодлого боловсруулагчдын санааг зовоосон "шүдний өвчин" байсан бол дэлхийн эдийн засаг удааширснаар бараа болон эрдэс бүтээгдэхүүний үнэ ихээхэн хэмжээгээр буурч байна. Тухайлбал, зэсийн үнэ сүүлийн гурван жилд байгаагүйгээр уналаа. Өнгөрсөн долдугаар сараас хойш зэсийн үнэ 50 хувиар буураад байна. Мөн хүнсний бүтээгдэхүүн, газрын тосны үнэ ч буурав. Инфляцид нөлөөлөгч гол бараа бүтээгдэхүүний үнийн бууралт болон дэлхийн эдийн засгийн удаашралтаас шалтгаалан үнийн түвшин тодорхой хэмжээгээр буурч байгаа ч зарим улс орны хувьд инфляцийн түвшин харьцангуй өндөр хэвээр байсаар байна.
АНУ-ын эдийн засаг уналтын байдалтай болж байна. Зарим эдийн засагчид ойрын саруудад эдийн засгийн үйл ажиллагаа сайжрахгүй гэж таамаглаж байгаа юм. Сүүлийн үеийн статистик мэдээллийг харвал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад АНУ-ын аж үйлдвэрлэл дөрвөн хувиар буурчээ. Гэтэл энэ тоон мэдээ хямрал хурцадсан сүүлийн хэдэн долоо хоногоос өмнө гарсан билээ.
АНУ-д хүмүүсийн хэрэглээ нэлээд багасч байна. Мөн сүүлийн есөн сарын туршид ажил эрхлэлт тасралтгүй буурлаа. Орон сууцны үнийн бууралт, үнэт цаасны зах зээлийн уналтаас шалтгаалан хэрэглэгчдийн баялаг, хөрөнгө ч үнэ цэнээ алдаж буураад байна. Ялангуяа 1998- 2006 онд АНУ-ын орон сууцны зах зээл үсрэнгүй хөгжиж, орон сууцны үнэ хэт их нэмэгдсэний зэрэгцээ орон сууцны зээлийг хавтгайруулан олгосон. 2006 онд энэхүү хий хөөрөгдлийн "хөөс" хагарч, орон сууцны үнэ тасралтгүй буурах боллоо. Үнэн хэрэгтээ орон сууцны үнийн энэхүү "шаталт" зөвхөн АНУ-аар хязгаарлагдсангүй, бусад орныг ч хамрав. Жишээлэхэд, зөвхөн энэ оны эхэн үеэс Канад, Герман, Их Британи, Шинэ Зеланд зэрэг улсад орон сууцны үнэ 5-12 хувиар уначихаад байна. Түүнчлэн 14 000 шүргэж байсан Нью-Йоркийн хөрөнгийн биржийн индекс огцом унаж өнгөрсөн долоо хоногийн байдлаар дөнгөж 9000-тай боллоо. Ялангуяа сүүлийн хэдэн өдөр дэлхий даяар үнэт цаас, хөрөнгийн зах зээлүүд хямарч байна.
Санхүүгийн зах зээл "бүсээ чангалахын" хэрээр АНУ дахь пүүс компаниуд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл олоход төвөгтэй болж, улмаар бизнесийн зарцуулалт, хөрөнгө оруулалт буурч байна. Боломжийн хүүтэй, богино болон урт хугацааны зээл олоход хэцүү болов.
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаас АНУ-аас бусад улс руу хийх экспортын хэмжээ буурна. Үнэн хэрэгтээ сүүлийн жилүүдэд Америк долларын ханш үлэмж хэмжээгээр буурч байсан нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болж байсан юм. Одоо долларын ханш чангарснаар экспорт болон эдийн засгийн өсөлт буурах болно.
Эдийн засгийн өсөлтийн тулгуур хүчин зүйл нь санхүүгийн эрүүл систем байдаг. Өнөөгийн энэ хямрал дэлхийн зарим санхүүгийн зээллэгийн зах зээлүүдийг царцанги байдалд оруулчихаад байна. Эрсдлийн менежмент ч үндсэн үүргээ гүйцэтгэж чадсангүй.
Санхүүгийн зах зээлийн хямралын үндсэн шалтгааны нэгэнд хямралаас өмнө санхүүгийн системд хөрөнгийн өсөлтийг бий болгосон санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн шүүмжлэл зонхилж байна. Америк дахь орон сууцны зээлийн хэт их өсөлт нь санхүүгийн зах зээлд орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас болон бусад санхүүгийн багц хэрэгслүүдийг шинээр гаргаснаас үүдэлтэй ба энэ нь хямралыг улам даамжруулжээ. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ үүнийг дагасан санхүүгийн эрсдлийг дэлхий даяар тархаасан. Эдгээр шинэ санхүүгийн бүтээгдэхүүний бодит үнийг тогтоох нь маш төвөгтэй бөгөөд асар их хэмжээний мэдээллийг шаарддаг.
АНУ дахь орон сууцны зээлийн хэт өсөлтийн ихэнх нь 100 хувийн орон сууцны зээлээс шалтгаалсан. Өөрөөр хэлбэл хүмүүс орон сууц худалдан авахдаа өөрсдөөсөө мөнгө гаргахгүй зөвхөн зээлээр авч байсан гэсэн үг юм. Энэ төрлийн зээл нь маш их эрсдэлтэй. Учир нь орон сууцны үнэ буурвал тухайн орон сууцны үнэ цэнэ нь худалдан авсан зээлийн хэмжээнээс бага болох аюултай. Түүнчлэн энэ төрлийн зээл ихэвчлэн хувьсах хүүтэй байдаг. Жишээлэхэд, зээлийн хүү эхний жилүүдэд харьцангуй доогуур байснаа дараагийн жилүүдэд нэмэгдэх эрсдэлтэй. Хүмүүс зээлийн хүү бага байхад орон сууцныхаа зээлийн төлбөрийг хийгээд байх боломжтой боловч хүү өсмөгц төлбөрөө төлөх чадваргүй болдог. Орон сууцны үнэ буурах тусам хүмүүсийн зээлээ төлөх чадвар муудаж, түүнийг төлөхгүй байх сонирхол эрс өсөн улмаар орон сууцны зээлээ төлөхгүй орхих явдал ихэссэн. Энэ нь орон сууцны зээлийн төлбөрөөс үйл ажиллагаа нь хамааралтай санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын хувьд хүнд цохилт болсон ба үүнээс үүдэн хуримтлагдсан алдагдал асар их хэмжээгээр нэмэгджээ.
Тулгараад байгаа хямралын бас нэг хүндрэлтэй асуудал нь АНУ болон зарим улс дахь банкуудын капитал маш доогуур байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн системд санхүүгийн байгууллагуудын өөрсдийнх нь авсан зээл маш их болж хөрөнгө капиталын харьцаа хэт өндөр болсон. Мөн санхүүгийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг санхүүжүүлэх богино хугацааны зээллэг олоход төвөгтэй болсон. Улмаар тайлан балансаа сайжруулахын тулд олон санхүүгийн байгууллагууд хөрөнгөө зарах сонирхолтой болсон нь хөрөнгийн үнийн уналтад шууд нөлөөлсөн. Өмнө дурдсанчлан бодлого боловсруулагчид хямралын эсрэг хурдан шуурхай, уялдаа холбоо бүхий арга хэмжээнүүдийг авч байна. Хөрвөх чадварыг дээшлүүлэхийн тулд банкуудын капиталыг өсгөх, санхүүгийн байгууллагуудын хөрөнгө, өр төлбөрийн нөхцөл байдлыг сайжруулах талаар тодорхой алхмууд хийгдээд байгаа.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал болон эдийн засгийн царцанги байдал нь Монголын бодлого боловсруулагчдын өмнө томоохон сорилыг бий болгож байгаа ба хямралаас сэргийлэх, зайлсхийх зөв оновчтой бодлого боловсруулахыг шаардаж байна. Сүүлийн жилүүдэд Монголын макро эдийн засгийн өмнө тулгарч буй үндсэн асуудал инфляци байв. Инфляцийн өсөлтийн шалтгааныг дараахь гурван хүчин зүйлээр тайлбарлаж болох юм. Үүнд нэгдүгээрт, импортын бараа бүтээгдэхүүний болон бензин шатахууны үнийн өсөлт, хоёрдугаарт мөнгө болон зээлийн өсөлт, гуравдугаарт төсвийн тэлэх бодлогын өргөжилт орно. Ялангуяа хүнсний болон бензин шатахууны үнийн өсөлт нь нийгмийн ядуу буурай эмзэг бүлгийнхэнд илүү хүндээр тусч байна. Учир нь тэдний өрхийн орлогын дийлэнх хувь хүнсний бараанд зарцуулагддаг. Сүүлийн үед Монголбанк болон Засгийн газраас инфляцийг хазаарлах бодлогыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголбанк бодлогын хүүгээ нэмэх замаар зах зээлд нийлүүлэгдэх мөнгөний хэмжээг тогтмол түвшинд барих, орон сууцны зээлийн хэт өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.
Дэлхийн эдийн засагт үйл явдал өрнөх тутам Монгол Улсын бодлого боловсруулагчдын өмнө тулгарах асуудал улам нарийн төвөгтэй болж байна. Инфляцийг бууруулах нь чухал ач холбогдолтой байгаа бөгөөд нөгөө талаас нийгмийн халамжийн асуудал ч чухал байна. Мөн ирээдүйд эдийн засгийн бүтээмж дээшлүүлэх салбаруудад Засгийн газрын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Түүнчлэн, дэлхийн шинж чанартай үйл явдлууд Монголд яаж нөлөөлөх вэ гэдгийг давхар тооцоолох хэрэгтэй болоод байна. Дэлхийн эдийн засгийн удаашрал Монголд нөлөөлж болзошгүй бөгөөд аливаа нөлөөллийг нь тооцох, хариу арга хэмжээг авах эгзэгтэй цаг үе ирчихээд байна. Дэлхийн эдийн засгийн өөрчлөлт Монголд нөлөөлөх гол суваг нь эрдэс бүтээгдэхүүний зах зээл юм. Эрдэс бүтээгдэхүүний компаниуд Монголын ДНБ-ий 20 орчим, экспортын 50-иас илүү, Засгийн газрын төсвийн орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг. Дэлхийн эдийн засгийн байдал дордоход эрдэс бүтээгдэхүүнүүдийн эрэлт буурч, эдгээр бүтээгдэхүүний үнийг улам доошлуулах магадлалтай. Сүүлийн хэдэн долоо хоногт зэсийн үнэ огцом буурлаа. Зөвхөн энэ долоо хоногт сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшинд очиж, энэ оны долоон сарын үеийнхээс даруй 50 хувь уначихаад байна. Зэсийн үнийн энэ уналт эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй хувьсамтгай түүхэн шинжтэй гэдгийг эргэн сануулав. Саяхныг хүртэл ихэнх эдийн засагчид болон бодлого боловсруулагчид Хятад, Энэтхэг зэрэг хурдацтай хөгжлөөс хамааран эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд харьцангуй өндөр байна гэж үзэж байлаа. Энэ үзэл бодол магадгүй буруу байж болохыг түүхээс харж болно. 1970-аад онд зэсийн үнэ саяхны өндөр байсан үеийнхээс ч (инфляцийг засварласан байдлаар) 50 хувь илүү байсан. Харин 10 гаруйхан жилийн өмнө зэсийн үнэ одоо буурчихаад байгаа үнээс гэхэд 50 хувь доогуур байв. Зэс гэх мэт эрдэс бүтээгдэхүүний үнэ ийм хэлбэлзэмтгий тул Засгийн газрын төсөвлөлт, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөг зах зээлийн тухайн нэг үеийн нөхцөл байдал дээр бус алсыг харж, урт хугацааны стратегид суурилж гаргах шаардлагатай.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал болон эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг багасгах эрсдлийг дагуулж байна. Олон улсын зээлийн зах зээлийн хумигдалт болон үнэт цаас хөрөнгийн зах зээлийн уналт нь зарим гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд өөрсдийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг олж авах, хөрөнгө оруулалтын сан бий болгоход хүндрэл учруулах, улмаар хөрөнгө оруулалтын зардлыг ихэсгэж болзошгүй. Үүнтэй зэрэгцэн, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт нь уул уурхайн салбарын зарим компанийн хүлээгдэж буй ашгийг бууруулахаар байна.
Дэлхийн эдийн засагт учраад буй эрсдлийн менежментийн алдаанаас суралцан Монголын санхүүгийн секторын эрсдлийн менежментийн өнөөгийн байдлыг үнэлэх, сайжруулах цаг үе ирээд байна. Мөн өнөөдөр Монголын банкны санхүүгийн байгууллагууд зах зээлд шинэ нэр төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнүүд, хэрэгслүүдийг нэвтрүүлж байна. Иргэд эдгээр бүтээгдэхүүнүүд нь тэдний хувийн санхүүгийн байдалд ямар утга агуулгатай болох, яаж нөлөөлөхийг ойлгох хэрэгтэй. Иймд иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
REPRINTED FROM: http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&catid=7&sid=19814

Мэдлэгжсэн Монголын ирээдvй ойрхон уу
REPRINTED FROM: http://www.gateway.mn/modules.php?name=News&file=article&sid=8680
Ч.Баяртогтох
Улс орны хєгжлийг єргєн их газар нутаг, нэг хvнд ногдох байгалийн баялаг, газрын хэвлий дэхь vнэт зvйлсээр хэмжихээ хэдийнэ больжээ. Аливаа улс орны хєгжлийн шалгуур vзvvлэлт нь нэг хvнд ногдох Дотоодын нийт бvтээгдэхvvн буюу тэр улс нэг жилд юу хийж, бvтээж, баялаг хуримтлал бий болгож байгааг гол болгодог. Тvvний дараагийн vзvvлэлт бол нэг иргэнийх нь дундаж наслалт юм. Энэ vзvvлэлт улс орон иргэндээ нийгмийн ямар vйлчилгээ, хангамж vзvvлж байгааг харна гэсэн vг ээ. Тvvний зэрэгцээ нэг хvнд ногдох тєвлєрсєн хангамжаар дамжин хvрэх цэвэр усны хэмжээг шалгуур болгодог. Єєрєєр хэлбэл энэ vзvvлэлт нь суурин иргэншлийн хєгжлийн тєвшинг харуулдаг хэрэг. Дээрхи vзvvлэлтээс харж vзвэл манайх нэг иргэнд ногдох ДНБ-ны хэмжээгээр хамгийн бага орлоготой орнуудын ангилалд багтаж байхад дундаж наслалтын хэмжээ нь 64,5 нас гэгдэж дунд орлоготой орнуудын ангилалд ордог. Харин нь нэг хvнд ногдох тєвлєрсєн цэвэр усны хангамжаар мєн буурай хєгжилтэй орнуудын тvвшинд орж байна. Энэ бvхнээс харвал тєвлєрсєн тогтолцооны vед хvний тєлєє тавих халамж анхаарал єндєр байснаас боловсрол, эрvvл мэнд зэрэг дундаж наслалтад нєлєєлдєг хvний хєгжлийг хангах нийгмийн vзvvлэлт илvv єндєр байна. Одоогоор манай улс дээрхи шалгууруудаар буурай хєгжилтэй орны ангиллаас дєнгєж салж, хєгжиж байгаа орнуудын тоонд багтах зааг дээр очоод байна гэж болох юм. Дундаж хєгжилтэй орнуудын ДНБ-ны vйлдвэрлэл 735-9075 ам-доллароор зааглагдаж байгаа гэдгийг анхаарвал бид 2005 оноос нэг хvнд 734 ам. доллар ногдох болсноор энэ босгыг давах гэж байна. Хэрвээ манай эдийн засаг цаашид 6.0-7.0 хувийн єсєлтийг жил бvр хадгалж чадах юм бол 2020 он гэхэд нэг хvнд 7000 орчим ам. доллар ногдох хэмжээнд очиж, єндєр хєгжилтэй орнуудын босгонд дєхєх боломжтой болно. Монгол Улс яаж, хєгжлийн ямар замаар явж байж энэ єндєр амжилтыг хангаж, 2020 он хvртэл ядуурлаа хоёр дахин бууруулж чадах вэ гэдэг нь одоогоор тийм ч тодорхой бус байгаа билээ. Манай эдийн засгийг хєгжvvлэх vндэсний хєгжлийн хєтєлбєрvvдээс харж байхад дэлхийн зах зээлд єрсєлдєх чадвараа нэмэгдvvлэх замаар экспортын хандаагатай эдийн засгийг хєгжvvлэх, иргэдийнхээ оюуны чадамжид тvшиглэсэн мэдээлэл, технологийн хєгжлийг давамгайлах байр сууринд тавина гэж vздэг. Энэ сонголт нь vнэхээр дэлхийн хєгжлийг чиг хандлагад нийцсэн, манай єєрийн онцлог давуу талуудыг тодруулж єгєх зєв гарц болох нь ер нь илэрхий байгаа юм. Нєгєє талаас энэ бvх зорилтыг ажил vйлс болгоход юу хийх ёстойг л чандлан тогтоох, хєгжлийн хэтийн тєлєвлєгєє, хєрєнгє санхvvжилтын эх vvсвэрvvдийн найдвартай эх булаг бvрийг одооноос тодорхой болгох учиртай. Дэлхийн банкнаас 121 орнуудыг хамруулан мэдлэг, мэдээлэлжvvлтийн тvвшинг vнэлэх 14 шалгуур vзvvлэлтийг vндэслэн мэдлэгт суурилсан эдийн засгийн индексийг 2002-2003 оны байдлаар тогтоожээ. Энэхvv индекс нь 0-10 гэсэн оноогоор хэмжигддэг бєгєєд ДНБ-ны єсєлт, хууль дээдлэх ёс, 1000 хvнд ногдох телефон, гар утас, компьютер,интэрнэт хэрэглэгчдийн тоо зэрэг vзvvлэлтээр тооцогддог. Єєрєєр хэлбэл 10-т ойрхон бол мэдлэг мэдээлэлд суурилсан эдийн засагтай гэсэн vг. Монгол Улсын индекс 2003 оны байдлаар 4,23 байгаа аж. Энэ vзvvлэлтээр Вьетнам, Киргиз, Узбекстан, Казакстан, Хятад улсаас дээгvvр, Япон, БНСУ, Гvрж улсаас доогуур буюу дэлхийн дундажаас нэлээд хол, Ойрхи Дорнотоос муу, Латин америкийн орнуудаас дээгvvр байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бvтээхэд vндсэндээ хvний хєгжил, эдийн засгийн урамшуулал, дэмжлэг, инновацийн систем, мэдээллийн дэд бvтцийн хєгжил гэсэн дєрвєн гол чиглэлийг гол болгодог. Бvхэлдээ манай эдийн засгийн хєгжил нь хvний хєгжилд тvшиглэсэн бvх салбартаа мэдлэг, мэдээллийг єргєн ашигласан єндєр vр ашигтай ажилладаг тогтолцоо бvхий мэдээллийн сvлжээ болон шинэчлэгдэх болно. Єєрєєр хэлбэл, монголын бизнесийн гол нэгжvvд, судалгааны шинжлэх ухааны тєвvvд, их дээд сургуулиудыг мэдлэг мэдээллийг импортлох дэлхийн мэдлэг, мэдээллийн сvлжээтэй холбож, шинэ мэдлэгийг "vйлдвэрлэн бvтээнэ" гэсэн vг. Vvнийг инновацийн систем хэмээн нэрийдэж байна. Гэтэл улсын тєсвєєс шинжлэх ухаан зарцуулах зардлын эзлэх хувь дєнгєн данган 0.07, гадаадын шууд хєрєнгє оруулалтын эзлэх хувь 2,4, хvний хєгжлийн индексээр дэлхийн 175 орноос 117-д орж байна. Энэ бvхэн бид энэ тогтолцоог шинэчлэн хєгжvvлэхэд маш амаргvй гэдгийг харуулж байна. Хэдийгээр манай улс 2021 оныг хvртэл хєгжvvлэх Мэдээллийн технологийн Vндэсний хєтєлбєрєє баталж, мэдээллийн технологи, биотехнологи, боловсролын экспорт, импортыг анхаарал тавих тэргvvлэх чиглэл хэмээн сонгож аваад байгаа ч жил тутам яг юу хийж алхам алхмаар энэ зорилтоо хангах талаар vнэндээ тодорхой мэдээлэл алга. Яг бие нь гvйцээгvй, бэлчир нь томдсон хvvхдийн байдалтай байгаа юм. Нєгєє талаас єртєг шингэсэн экспортын бvтээгдэхvvний vйлдвэрлэлийг хєгжvvлэх талаар бас ч гэж амжилттай эхлэл байгаа гэж болох юм. Энэ нь юуны ємнє Европын зах зээлийг нээлттэй болгосноор эхэлж байгаа ч одоогоор энэ боломжийг хэрхэн гvйцэд ашиглах вэ гэдэг талаар доривтой алхам хийгдээгvй байна. Энэ зах зээлд єрсєлдєх бvтээгдэхvvний эрэлтийг судлах, нэр тєрєл, брэндийг сонгохоос авахуулаад мєнєєх л бизнес худалдааг мэдлэгжvvлэх, мэдээлэлжvvлэх алхмууд нь хоцорч явна. Барилгын суурийг тавихад газрыг хєрснєєс эхлээд бєх батыг тооцсон суурь судалгаа, шинжилгээг нарийвчлан хийдэгтэй адил мэдлэгт суурилсан, экспортын vйлдвэрлэл бvхий эдийн засгийн хєгжлийг сонгохдоо энэ мэтчилэн хєгжлийг зєв тєлєвшлийг бий болгох суурийг мэдлэгжvvлсэн судалгаа, сайтар боловсруулсан мэдээллийг vндсэн дээр бий болгох асуудал ч бас нухацтай хєндєгдєж байгаа биш vv.
Эх сурвалж: Монцамэ 2006-2-25

Швед 10 сая хүн, 10 яамтай
Тогтвортой байдлын гэрээг өөрчилж улсын төсөвт хөрөнгө оруулалт хийнэ
Бэлтгэсэн Ж.БАЙГАЛ
Monday, 10 November 2008
Ирэх оны төсвийг Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийг зөрчин боловсруулсан гэж аудиторууд үзсэн. Учир нь зун баталсан ирэх оны Төсвийн хүрээний мэдэгдлийн дөрвөн үзүүлэлт 2008 оны төслөөр орж ирсэн аж. Улсын Ерөнхий аудиторын саналаар ирэх оны төвсийн орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга бий аж. Монголбанкны ирэх оны ашгаас төсөвт таван тэрбум төгрөг оруулах, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын давхар хөнгөлөлтийг цуцлах хоёр дахь арга байгаа. Хэрэв ингэвэл улсын төсвийн орлого 40 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой болох аж. Үүнээс үүдээд Монгол Улсын хөгжлийн санг 53 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх өөр боломжуудыг ч мөн дурьдсан Хэрэв дээрх саналуудыг хэрэгжүүлж чадвал ирэх онд манай улсын төсөв нийтдээ 127.5 тэрбум төгрөгөөр арвижих учиртай тооцоо гарчээ. Түүнээс гадна зарим орон тоог цомхотгох саналыг ерөнхий аудитор дэвшүүлсэн. Илүүдэл орон тоог хассанаар 57 тэрбум, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зөөврийн компьютер олгох зардлыг хассанаар 1.2 тэрбум төгрөгийг хэмнэх боломж байгаа гэнэ. Энэ нь зөөврийн компьютерийг хүүхдүүдэд үнэгүй өгөх бус эцэг, эхчүүд хүүхдүүддээ худалдан авч өгөх боломж бий. Саналд дотоод, гадаадын томилолтын зардлыг хэмнэхийг ч сануулсан. Үүнээс 7.2 тэрбум, цаашлаад 81.2 тэрбум төгрөгийн зардал хэмнэх бололцоотой. Түүнчлэн өр авлагыг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулж чадвал төсвийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм байна.
Ерөнхий аудитор сүүлийн хэдэн жил төсвийн хэрхэн зүй зохистой ашиглах, хэмнэх саналаа хүргүүлж ирсэн. Энэхүү саналд Засгийн газрын бүтцийг багасгах талаар байнга дурьддаг. Энэ удаад ч мөн адил үүнийгээ хэлсэн. Тухайлбал, Засгийн газар хоёр жилийн өмнө Засгийн газрын бүтцэд аудит хийгээд манай улс 9-10 яамтай байхад хангалттай гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Энэхүү дүгнэлтийг гаргахдаа 10 гаруй оронд судалгаа явуулсан тухайгаа дурьдаж байсан. 10 сая хүн амтай Швед улс 10 яамтай байхад 2.5 сая хүнтэй Монголд 13 яам байна гэж тэд үзсэн. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар зэрэг агентлагийг сайд толгойлж байгаа нь зохимжгүй, яамдад дэд сайд байх шаардлагагүй гэсэн саналаа давхар хүргүүлж байжээ. Үндэсний аудитын газраас нэг жилийн өмнө төрийн албан хаагчдын гар утас, автомашины хэрэглээг судлаж үзээд үрэлгэн байна гэсэн дүгнэлт гаргаж байсан.
100 км-т 6-7 литр шатахуун хэрэглэх автомашиныг төрийн үйлчилгээнд ашиглана гэсэн Засгийн газрын тогтоол байдаг ч энэ тогтоол хэрэгжихгүй өдий хүрсэн байна. Түүнчлэн гар утасны лимит нь байнга хэтэрч байдаг. Төсвийн зарлагын дэд хорооны гишүүд үндэсний аудитын газраас гаргасан саналыг хэлэлцээд төсвийн орлого нэмэгдүүлэх зарим заалтыг дэмжин ирэх оны төсвийн дараагийн хэлэлцүүлгийн үеэр санал оруулахаар болжээ. Тус хорооны гишүүд “Чинхуа Мак”, “Нарийн Сухайт” компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээг өөрчлөх замаар ирэх онд улсын төсөвт зургаан тэрбум төгрөг оруулах саналыг дэмжсэн. Мөн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож байгаа компаниудад үзүүлдэг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг хүчингүй болгосноор улсын төсөвт 40 тэрбум төгрөг оруулах санал ч олонхийн дэмжлэг авчээ.
Powered by !JoomlaComment 3.26
3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

Ivanhoe strongly doubt about 51% Government ownership
А.Munkhbat, Vice President of Ivanhoe Mines: I strongly doubt about if investors will accept the demand for 51% ownership of the Government of Mongolia
Written on November 8, 2008 – 1:01 am | by hERERA |
Q: What is the most pick of this year’s forum?
А.Munkhbat : Participants decreased by 30%. Especially, too few delegates from junior exploration companies. It is because of the commodity price fall. Participants worry only about the reaction of the Government. Quite numerous participants commented about urgent reaction measures from the Government in this crisis time.
Q: Government has intention to acquire 51% of the investment. Recently, Rio Tinto disclosed that it will not invest in new projects. Is Mongolia facing the risk of loosing chance to exploit Oyu Tolgoi?
А.Munkhbat: It is natural to demand fair split of the Government’s benefit form mining industry, when commodity price was high. Investor side also agrees this demand. But today the situation is changed. The world financial crisis is strongly affecting mining industry. Mineral price is decreasing for three months in a row. Therefore, a new environment is formed in mining industry. Expense increased enormously and the main product price is decreasing. Therefore, Rio Tinto announced that it will stop its further investment in new projects few days ago. But I didn’t see Mongolia especially Oyu Tolgoi from this list. Hence it is wrong if to understand that announcement in relation with Oyu Tolgoi. On the other hand, the Government of Mongolia shall worry about urgent measures to ensure immediate realization of this project. I strongly doubt about if investors will accept the demand for 51% ownership of the Government of Mongolia.
Reprinted from: http://www.business-mongolia.com/mongolia-news/%D0%B0munkhbat-vice-president-of-ivanhoe-mines-i-strongly-doubt-about-if-investors-will-accept-the-demand-for-51-ownership-of-the-government-of-mongolia/

Subscribe to:
Posts (Atom)