Швед 10 сая хүн, 10 яамтай

Тогтвортой байдлын гэрээг өөрчилж улсын төсөвт хөрөнгө оруулалт хийнэ
Бэлтгэсэн Ж.БАЙГАЛ

Monday, 10 November 2008

Ирэх оны төсвийг Тө­рийн байгууллагын удирд­лага, санхүүжилтын ту­хай хуулийг зөрчин бо­ловс­­руул­сан гэж аудито­рууд үзсэн. Учир нь зун ба­талсан ирэх оны Төсвийн хү­рээний мэ­дэгдлийн дөр­вөн үзүүлэлт 2008 оны төс­лөөр орж ирсэн аж. Улсын Ерөнхий аудито­рын са­на­лаар ирэх оны төвсийн ор­логыг нэмэгдүү­лэх хэд хэ­дэн арга бий аж. Монгол­банк­ны ирэх оны ашгаас тө­сөвт таван тэрбум төгрөг оруу­лах, мөн нэмэгд­сэн өрт­гийн албан татварын дав­хар хөнгөлөлтийг цуцлах хоёр дахь арга байгаа. Хэ­рэв ингэвэл улсын төс­вийн орлого 40 тэрбум төг­рөгөөр нэмэгдэх боломжтой болох аж. Үүнээс үүдээд Монгол Улсын хөгжлийн санг 53 тэр­бум төгрөг хүр­тэл нэ­мэг­дүү­лэх өөр бо­ломжуу­дыг ч мөн дурьд­сан Хэрэв дээрх сана­луу­дыг хэрэг­жүүлж чадвал ирэх онд ма­най улсын төсөв нийтдээ 127.5 тэрбум төг­рөгөөр ар­ви­жих учиртай тоо­цоо гар­чээ. Түүнээс гад­на за­рим орон тоог цомхот­гох са­налыг ерөнхий ауди­тор дэв­шүүлсэн. Илүүдэл орон тоог хассанаар 57 тэр­бум, ерөнхий боловсролын сур­­гуулийн сурагчдад зөөв­рийн компьютер олгох зард­лыг хассанаар 1.2 тэрбум төг­­рөгийг хэмнэх боломж бай­­гаа гэнэ. Энэ нь зөөв­рийн компьютерийг хүүх­дүү­дэд үнэгүй өгөх бус эцэг, эхчүүд хүүхдүүддээ худал­дан авч өгөх боломж бий. Са­налд дотоод, гадаадын то­милол­тын зардлыг хэм­нэхийг ч сануулсан. Үүнээс 7.2 тэр­бум, цаашлаад 81.2 тэрбум төгрөгийн зардал хэм­нэх бололцоотой. Түүнч­лэн өр авлагыг бараг­дуулах ажлыг шуурхай зо­хион байгуулж чадвал төс­вийн орлого то­дор­хой хэм­жээгээр нэмэг­дэнэ гэж тоо­цож байгаа юм байна.
Ерөнхий аудитор сүү­лийн хэдэн жил төсвийн хэр­хэн зүй зохистой ашиглах, хэмнэх саналаа хүргүүлж ирсэн. Энэхүү саналд Зас­гийн газрын бүтцийг багас­гах талаар байнга дурьддаг. Энэ удаад ч мөн адил үүний­­гээ хэлсэн. Тухайл­бал, Засгийн газар хоёр жи­лийн өмнө Засгийн газрын бүтцэд аудит хийгээд манай улс 9-10 яамтай байхад хан­галттай гэсэн дүгнэлтийг гар­гаж байжээ. Энэхүү дүг­нэл­тийг гаргахдаа 10 гаруй оронд судалгаа явуулсан тухайгаа дурьдаж байсан. 10 сая хүн амтай Швед улс 10 яамтай байхад 2.5 сая хүн­тэй Монголд 13 яам бай­на гэж тэд үзсэн. Түүнч­лэн Онцгой байдлын ерөн­хий газар, Улсын мэргэж­лийн хя­налтын газар зэрэг агент­лагийг сайд толгойлж байгаа нь зохимжгүй, яам­дад дэд сайд байх шаардла­га­гүй гэ­сэн саналаа дав­хар хүр­гүүлж байжээ. Үндэс­­­ний аудитын газраас нэг жилийн өмнө төрийн албан хаагчдын гар утас, авто­­­машины хэ­рэг­лээг судлаж үзээд үрэл­гэн байна гэсэн дүгнэлт гаргаж байсан.

100 км-т 6-7 литр шата­хуун хэрэглэх автомашиныг төрийн үйлчилгээнд ашиг­лана гэсэн Засгийн газрын тогтоол байдаг ч энэ тогтоол хэрэгжихгүй өдий хүрсэн байна. Түүнчлэн гар утасны лимит нь байнга хэтэрч бай­даг. Төсвийн зарлагын дэд хо­рооны гишүүд үндэс­ний аудитын газраас гарга­сан саналыг хэлэлцээд төс­вийн орлого нэмэгдүүлэх зарим заалтыг дэмжин ирэх оны төс­вийн дараагийн хэлэл­цүүлгийн үеэр санал оруу­лахаар болжээ. Тус хороо­ны гишүүд “Чинхуа Мак”, “На­рийн Сухайт” ком­пани­тай байгуулсан Тогт­вортой байдлын гэрээг өөрч­лөх за­маар ирэх онд улсын тө­сөвт зургаан тэр­бум төг­рөг оруу­лах саналыг дэмжсэн. Мөн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож байгаа компа­ниудад үзүүл­дэг нэмэгдсэн өрт­гийн ал­бан татвараас чө­лөөлөх хөн­гөлөлтийг хү­чин­гүй бол­гос­ноор улсын тө­сөвт 40 тэр­бум төгрөг оруу­лах санал ч олонхийн дэмжлэг авчээ.

Powered by !JoomlaComment 3.26
3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

No comments: