Миний ээж

БОРЖИГОН овгийн ЗАНЫН ДУЛМАА.


Занын Дулмаа Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1944 онд 11 хүүхэдтэй өнөр өтгөн айл Занын 3 дугаар хүүхэд буюу ууган охин болон төрсөн.
Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин Баян-Овоо сумын бага дунд сургууль, Баянхонгор хотын 1 дүгээр арван жилийн сургуулийг 1963 онд дүүргэж, ЗХУ-ын Эрхүү хотноо Улс ардын аж ахуйн их сургуульд суралцаж, 1968 онд банкны эдийн засагчийн мэргэжлийг эзэмшиж ирснээс хойш Улсын банкны Ерөнхий хорооны харьяа Их барилга, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх газар, Улсын банкны хотын контор зэрэг газар эдийн засагч, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн банкинд салбарын эрхлэгч зэрэг ажил албыг 30 гаруй жил үр бүтээлтэй хийж гүйцэтгэж ирсэн.
Банкны дан шатлалт хуучин системиэс хоёр шатлалт банкны тогтолцоог үүсгэн бий болгох ажлын тэргүүн эгнээнд зүтгэж, дорвитой хувь нэмэр оруулсан билээ. Тухайлбал, зах зээлийн шилжилтийн ороо бусгаа 1990-ээд оны эхэнд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн зээлийн бүтээгдэхүүнийг санаачилж, Монгол улсад анхны интернет үйлчилгээг үүсгэн байгуулах ажлыг санхүүжүүлэн олон жижиг дунд үйлдвэрийг хөл дээрээ босгох үйлсэд хувь нэмэр оруулж, АНУ-ын элчин сайдын яам зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, 500 сая төгрөгний алдагдалтай салбар хүлээж аваад 2-3 жилийн дотор 500 сая төгрөгний ашигтай салбар болгож байсан ажил хөдөлмөрийн бүтээлч, авьяаслаг зохион байгуулагч, үнэнч шударга банкны тэргүүний ажилтан байлаа.
Занын Дулмаагийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж, санхүү банкны, аж үйлдвэрийн, их барилга хөрөнгө оруулалт зэрэг салбарын тэргүүний ажилтан, улс, хувьсгалын ойн медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, одон тэмдгээр удаа дараа урамшуулан шагнасан билээ.

Хамтран ажиллагч, ангийн хамт олон, ах, дүү, үр хүүхэд ач нартаа зөв шударга амьдралын төлөө тэмцэх, бэрхшээлийн өмнө үл сөгдөн даван туулах хатан зоригийн утга учрыг үлгэрлэн ойлгуулсан эгэл даруу, элгэмсүү тусархаг сайхан хүн байлаа.

Фото зураг
Оюутан ахуй цаг 1963-1968



Сурагч ахуй нас, Баянхонгор 1960

1976 Алма-Ата Их барилгын хөрөнгө оруулалт Мэргэжил дээшлүүлэх сургалт


Москва хотод туршлага судалж буй нь 1980-аад оны эх

Хотын банкны орлогч дарга
Эрхүү хотноо мэргэжил дээшлүүлсэн нөхдийн хамт 1990


Их барилгын санхүүжилтийн ээлжит семинарын дараа 1980-аад он

ХОТШ Банкны хамт олон 1990-ээд оны эхэн үе
 

Нью Йорк, Дэлхийн Худалдааны төв, 1996


АНУ-д Жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийн дадлага, Вашингтон Ди Си 1995
Дэлхийн банк, Вашингтон Ди Си хот 1996
Олон улсын валютын сан 1996

Турк улсад ЖДҮ-ийн танилцах аялал 1994



Боловсролын диплом, гэрчилгээ




Шагнал, урамшил