Нэгэн сэтгэлийн үзүүрээр хэрмэн ханыг ч нэвтэлнэ
Нэгэнт өнгөрсөн андыг дурсахад хүрэл зүрх ч хайлна
/Монголын эртний яруу найргаас/
Бидний хэдэн залуус ерээд онд "Монгол улсын төлөө зүтгэе!" гэж цусан тангараг тавьж залуу халуу насныхаа эрчээр нэгдэн нийлж, тэмцсээр ирсэн билээ. Тэрнээс хойш унаж боссон ч төр түмнийхээ төлөө гэсэн тангарагтаа үнэнч үлдсэн нь бас тийм ч олон биш. Харин бурхан болооч Т.Цэгмид анд минь тангарагтаа үнэнч зүтгэсээр дүүрсэн, ёстой л дуунд гардаг шиг "хамаатнаас дутуугүй" анд, төрийн жинхэнэ түшээ явсныг эргэн дурсахад хүний энэ нас ямар ахархан, андын журмын сэтгэл гэж ямар агуу болохыг л ухаарах байна даа. Хоолой зангираад олигтой үг гарахгүй байна.
Өршөөгөөрэй!
Үр хүүхэд, хань ижил, элгэн саданд нь эмгэнэл илэрхийлэх байна.
Аум сайн амгалан болог!
Халхын Сайнноён ханы Дайчин ван Я.Очирсүх