Монголд хүн амьд явах эрхтэй юу?

Олон Улсын Хүний Эрхийн Өдөр - жил бүрийн 12 сарын 10

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс нь Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2005 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна:
1. 11.00 – 14.00 цагийн хооронд их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиосон “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Э� ХИЙН ТУХАЙ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” сэдвийн хүрээнд зохион байгуулсан тэмцээний төгсгөлийн буюу 2-р шат Улсын филармонид зохион байгуулагдана.
Мөн тус тэмцээний үеэр ХЭҮК болон ТЕГ-ын Дээд Сургуулийн Эрх зүй, Нийгэм судлалын танхимтай хамтран зохион байгуулсан “ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ Э� Х, ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА” сэдэвт шилдэг эссений шагнал гардуулах ёслол болно.

Мяраалаг найз охин чинь шинэ жилээр өмсөх юмгүй гээд байна уу?












Мяраалаг (эсвэл чиний тийм болгочихсон ч байж болно) найз охин чинь шинэ жилээр өмсөх юмгүй гээд байна уу? Лондонгийн лангуунаас тусгай захилгын даашинз байвал ямар?
Энд нэг дараад үз дээ

Вирусаа цэвэрлэе


Улс орон маань элдэв их идэгч, эрх мэдэлтэй вирусаар өвчилжээ. Та компьютерийн эзэн болохоос вирус таны компьютерийн эзэн биш үүний адил таа ч гэсэн эх ороныхоо эзэн нь байх ёстой. Бид ардчилал гэдэг үйлдлийн системийг суулгасан цаг саяхан. Гэвч урьдах үйлдлийн системийг бүр мөсөн форматлаагүйгээс болж өнөөдөр бидний улс төрөл бүрийн вирусын уул уурхай болжээ. Одоо энэ байдыг өөрчилж бүх зүйлийг форматлаж Элбэгдорж гэдэг шинэ прогрaмм суулгачихлаа янзтай байна шүү Залуусаа!!!!

Гэсэн ч би ардчилалаа сонгоно


Саналыг чинь хулгайлна гэх
Хулгайлуулахгүй гэхээр худалдаж авна гэх
Худалдахгүй ээ гэхээр булааж авна гэх
Булаалгахгүй гэхээр шоронд хийнэ гэх

Сонгууль өгөхгүй байхаар-өмнөөс өгчих юм,
Очоод өгөхөөр- буруу гарчих юм,
Буруу гарчлаа гэхээр -буудаад байх юм,
Гэсэн ч би ардчилалаа сонгоно
(Билэг танхай нэгэн)

Latvia Wants Compensation for Russian Environmental Damage

Latvia hits Russia with massive eco bill
28 April, 2009, 20:42

The Baltic state of Latvia is demanding $712 million (356 million lat) from Russia for environmental damage allegedly caused during the Soviet era.

Edmunds Stankevich, who heads the official Latvian commission looking into the issue, said: "these are the preliminary figures. The total damage has yet to be calculated." Press here for continuation...

Homemade hydrogen fuel

"Сүйрэл" номны талаарх хэвлэлийн мэдээ




Монгол ямар дансанд орчихов оо? Хаа нэгтээ гуравдугаар ертєнцєд балар эртний нийгмийн сvйрэл мєхлєєс сургамж авах газар бий юу гэдгийг асууя. Эхлээд Зааны ясан эрэгт амьдардаг ер сонин уншдаггvй, улс тєр сонирхдоггvй, зєвхєн байгаль орчноо л сонирхож, судалдаг, энэ салбартаа ч их юм мэддэг байх ёстой академич нэгнээс экологийн дарамттай, байгаль орчин нь хамгийн их сvйдэж байгаа, эсвэл хvн амын хэт єсєлтийн асуудалтай, орон болон тэсрэхэд бэлэн байгаа экологийн халуун цэгvvдийг дэлхийн газрын зураг дээр зааж нэрлээч гэдгийг бас лавлая. Харин экологичид "Энэ чинь мэдээжийн асуулт. Байгаль орчин доройтсон, хvн амын хэт єсєлтийн асуудалтай улс гэвэл хамгийн тvрvvнд Афганистан, Бангладеш, Бурунди, Хайти, Индонез, Ирак, Мадагаскар, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Руанда, Соломоны арал, Сомали зэрэг улсууд" гэж хариулна.

Одоо байгаль орчин, хvн амын асуудал сонирхдоггvй, мэддэг ч vгvй нэгдvгээр ертєнцийн нэгэн улс тєрч дээр очоод энэ дэлхий дээр байгаа улс тєрийн халуун цэгvvд, тєр засаг нь унахын даваан дээр эсвэл аль хэдийнэ унасан, саяхан иргэний дайн болсон, эсвэл хариугvй дотоодын vймээн самуун болох ирмэг дээр байгаа, улмаар энэ асуудлаасаа болж нэгдvгээр ертєнцийн улс орнуудад эрсдэл учруулж байгаа, нэг бол тэдгээрээс гадаадын зээл тусламж авахад хvрч байгаа, аль эсвэл маш олон цагаач дvрвэгсэд тэндээс орж ирэх гэж байгаа тул хууль бус цагаачдыг хvлээх, эсвэл тэдэнд дотоодын vймээн самуун гаргачдыг дарахад цэргийн туслалцаа vзvvлэх, тэр ч байтугай АНУ єєрийн цэргээ илгээхэд хvрч болох тийм улс орныг нэрлэхийг хvсье.

Улс тєрч: "Мэдээж хэрэг, улс тєрийн хувьд тогтворгvй улс орны жагсаалтанд юун тvрvvнд Афганистан, Бангладеш, Бурунди, Хайти, Индонез, Ирак, Мадагаскар, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Руанда, Соломоны арал, Сомали зэрэг улс орох ёстой" гэж хариулах болно. Гайхалтай! Гайхаж байна уу? Хоёр жагсаалт яв цав нийцэж байна. Энэ хоёр жагсаалтын хоорондын уялдаа холбоо их ил тод байна. Орчин цагийн ертєнцєд нєгєє л эртний маяа, анасазичууд болон Ийстэр арлын асуудал давтагдаж байна. Єнєє ч гэсэн яг л эрт балар vеийнх шиг байгаль орчноо доройтуулан сvйтгэсэн улс орон, хvн ам нь хэт их єссєн, эсвэл энэ хоёр асуудал бvгд байдаг улс орон улс тєрийн хувьд тогтворгvй болж, тєр засаг нь дээсэн дєрєєн дээр дэнжигнэж байна. Хvмvvс арга мухардаж, єлсгєлєн ядуу зvдvvгийн туйлд хvрч итгэл алдрах vедээ тєр засгаа буруутгах нь жам, энэ бvх асуудлыг шийдэж чадахгvй байгаа засгийн газар, эрх баригчдаа хариуцлагад татна. Тэд улс орноо орхиж ямар ч vнээр хамаагvй цагаачлан гадаадад гарахыг хvснэ. Тэд газар нутгаа булаацалдан нэг нэгнийгээ хорооно, алж тална. Иргэний дайн дэгдээнэ. Тэдэнд алдах зvйл байхгvй хэмээн сэтгэж, алан хядагч балмад этгээд болно. Эсвэл тийм этгээдийг хvлцэн тэвчиж, дэмжих болно... Үргэлжлэлийг энд дарж уншина уу





Collapse: What Makes Jared Diamond Facsinating?


The New Yorker
The Vanishing
In “Collapse,” Jared Diamond shows how societies destroy themselves.
by Malcolm Gladwell


WikipediA Collapse: How Societies Choose to Fail or Succeed

'Collapse': How the World Ends By GREGG EASTERBROOK

The Crash of Civilizations



Ном гэснээс


Онлайн худалдаа /Жич: Энэ мэдээллийн тухайд тухайн блог аливаа хариуцлага үл хүлээнэ./





”Сүйрэл” номын нээлт болно



"Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг" вэб-сайт

“СҮЙРЭЛ” Шинэ номын нээлтийн ажиллагаа
























Эрхэм хүндэт Та бүхнийг Нээлттэй Нийгэм Форумаас орчуулан гаргасан “СҮЙРЭЛ: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай” шинэ номын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлт 2009 оны 4-р сарын 10 - ны өдрийн 16.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Энэ тухай дэлгэрэнгүй сонирхвол энд дарж үзнэ үү.

Жич: Нээлтийн үеэр номыг хямдралтай үнээр худалдах болно.

PS: 4 сарын 10-ны нээлт амжилттай болсон бөгөөд дараагийнх нь номын "Интерном" дэлгүүрт болно. Огноо, цагийн хувьд osf@forum.mn цахим хаяг болон 313207 дугаарын утаснаас лавлаж болох юм байна. Өргөнөөр сонирхоно уу?

Тус номын зарим хэсэг бүлгээс түүвэрлэн "Зууны мэдээ" сонинд цуврал өгүүлэл 2008 оны хавар дараах гарчигтай хэвлэгдсэн билээ. Үүнд:
-Монтаны уул уурхай Монголын ирээдvй мєн vv,
-Хєгжингvй орнууд сvйрэх, мандан бадрахаа хэрхэн сонгодог вэ,
-Уул уурхайн компани нєхєн сэргээлт хийхээс “зvршээдгийн” учиг ,
-Уурхайн экологийн зардлыг хэн тєлєх вэ?,
-Том бизнес байгаль сvйтгэх эрхгvй ,
-Мөхлийн шийдэлд хамтдаа.

Уншигч авхай англи хэлтэй бол Жэред Даймонд профессорын өөрийнх нь номынхоо тухай ярьсан лекц зэргийг видео хэлбэрээр энд дарж сонирхоно уу.