Монтаны уул уурхай Монголын ирээдvй мєн vv
2008-03-26 17:16:41, Мэдээний #:95422
Монгол, Монтана хоёр газар тэнгэр мэт єєр боловч бас тєстэй зvйл олон. Монтана манай Тэрэлж хавь шиг унаган уул ус, мод хосолсон сайхан хангай.
Хойд талаараа Канадтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хувьд Монголоос дєрєв дахин бага, хvн амын нягтшилаар АНУ-даа хамгийн сийрэг.
Дандаа Африкийн улстай зэрэгцvvлж байхаар ашдын билгээс амны билэг гэгчээр дэлхийн тэргvvлэгч гvрний хэлтэрхийтэй нутгаа жишиж vзмээр санагдав.
Монтана АНУ-ын баруун хойд хязгаарт оршдог муж улс. Тєв болон баруун талдаа Рокки уулсын олон салаа нуруудтай. Тиймээс, montaсa буюу испаниар “уулс” гэсэн нэр авчээ. Бас “Эрдэнэсийн муж”, “Гялбаа уулсын нутаг”, “Хєх мєнгєн тэнгэрийн орон”, “Сvvлчийн диваажин” ч гэдэг. АНУ-даа нутаг дэвсгэрээр дєрєвт, харин хvн амаар 44 дугаарт жагсдаг. Мод бэлтгэл, уул уурхайгаа vндсэнд нь булшилснаар нэг хvнд ногдох орлогоор АНУ-даа айргийн тавд байснаа “баян ходоод” болтлоо ядуурсан. Одоо Холбооны Засгийн газраасаа татаас авч тєсвєє бvрдvvлж байгаа. Эх сурвалж: Jared Diamond, Collapse: How Societies Choose to Fail or Succeed, Penguin books, 2005, 35-41т.
Монгол Улс. Цэрэгт тэнцэлгvй голомт сахиж vлдсэн доожоогvй эрсийнх нь vлдэгдэл ертєнцийг эзэлж явсан хэдийнхээ гавьяаг єєрсєддєє наасан дурсамжаар амьдардаг 2,5 сая хvн. Амиа аргацаасан бэлчээрийн мал аж ахуй, цианид мєнгєн усаар угаах алт зэс мэтийг зэрлэг єрнєдийн vеийн уул уурхай голчилсон.
Аялал жуулчлалын тухай их ярих ч, Бээжин vзэх далимандаа дайраад єнгєрєх хэдэн жуулчныг дахиж ирэхгvй болтол нь хашраагаад явуулна. Сvvлийн vед vйлчилгээний салбар гэж ярьж буй ч юун тухай хэлээд байгаагаа мэдэхгvй цэцэрхэлдэнэ. Удахгvй танайхыг гvйцэж тvрvvлнэ гэж хєрш улсдаа очиж мєрєєдлєє ярина.
Монтанад нєхєн сэргээлтийг дараахь хоёр аргын аль нэгээр хийдэг. Жижиг компанийн эзэд дампуурал зарлаад хєрєнгєє нуун дарж, хуучин уурхайг цэвэрлэхэд санхvvгийн хариуцлага хvлээхгvй, бусдад шилжvvлэн замхруулаад алга болох эрсдэл бий. Компани цэвэрлэгээний зардалд шатан дампуурахааргvй хєрєнгєтэй бол санхvvгийн хариуцлагаа vгvйсгэж зардлаа бууруулахыг оролддог.
“АСАРКО” (Америкийн хайлуулах, цэвэршvvлэх компани)-г єєрийн эзэмшлийн гоц хортой уурхайг цэвэрлэж, нєхєн сэргээгээгvйн тєлєє буруутгах vндэслэл байхгvй. Америкийн бизнес эзэддээ мєнгє хийхийн тулд оршдог. Энэ бол Америкийн капитализмын хєдєлгvvр. Мєнгє хийх vйл явцын амин сvнс нь vргvй зардал гаргахгvй байхыг шаарддаг.
Бизнесийн лидерvvд нягтлан бодогч, хуульч байдаг ч буяны байгууллагын гишvvн байх нь цєєн”. Энэхvv тайлбарыг АСАРКО-ийн гvйцэтгэх захирал хийсэн бус харин байгаль орчны зєвлєх Давид Стиллер єєрийн “Єрнийг шархлуулсан нь: Монтаны уул уурхай ба байгаль орчин” хэмээх номондоо Монтаны уул уурхайн хорт хаягдлын асуудал хэрхэн бий болсон хийгээд тvvнийг шийдэхийн тулд нийгэм чухам юу хийх ёстойг ойлгох оролдлого хийхээр єгчээ. Тvрvv vеийн уурхайчид засаг тэднээс бараг юу ч шаарддаггvй байсан мєн Давид Спиллерийн тайлбарласан бизнесийн vйл ажиллагааны зарчим учир элдвээр авирласан. Уул уурхайн компаниуд уурхайг хаахдаа єєрийн эзэмшлийг цэвэрлэхийг шаардсан хуулийг Монтана 1971 онд баталсан.
АРКО, АСАРКО шиг томоохон компаниуд ч луу унжиж эхэлсэн юм. Дараа нь боломжгvй зvйл шаардах, гарах зардал асар єндєр байх ба хvрч болох vр дvн нь олон нийтийн хvлээлтэд хvрэхгvйг мэдсэн болоод ч тэр vv хойрго хандсан. Уурхайн эзэд тєлбєр хийж чадахгvй нєхцєлд татвар тєлєгч тэрбум тэрбумаар тоологдох нєхєн сэргээлтийг хийхгvй нь мэдээж.
1882 Коламбия голын Кларк Фок дахь цутгалангийн ойролцоох Буттед хожим нь зэс олборлох “Анаконда” компанид нэгдсэн уул уурхайн компаниуд vйл ажиллагаагаа эхэлсэн юм. 1900 онд Бутте АНУ-ын зэсийн vйлдвэрлэлийн тэн хагасыг гаргаж байв. 1955 он хvртэл Бутте дахь олборлолт далд аргаар газрын гvнд явагдаж байв. Ингээд 1955 онд “Анаконда” Беркелли Питэд ил аргаар олборлох болж нэг майл илvv голчтой 1800 фvvт аварга том нvх ухаж орхив. Хорт металл бvхий уурхайн хvчиллэг хаягдал их хэмжээгээр Кларк Фокийн голд цутгалаа. Тэр vед “Анаконда” Чили дэх уурхайнуудаа тєрийн мэдэлд алдаж, гадаадын єрсєлдєєнд цохигдохын зэрэгцээ АНУ дахь байгаль орчны асуудлаар олон нийтийн хєдєлгєєн зэргээс шалтгаалан урьдын байр сууриа алдав. АНУ-ын суперфондын хамгийн зардалтай том тєсєл бол Беркелли Питийг оролцуулан Кларк голыг цэвэршvvлэх явдал байлаа. АРКО-гийнхоор бол суперфондын хуулиас ємнє оршиж байсан уурхайн хуучин эздийн хийсэн хор хєнєєлийн тєлєє АРКО хариуцлага хvлээх нь шударга бус.
Харин Холбооны болон мужийн Засгийн газрын vзэж байгаагаар “АРКО” “Анаконда”-гийн хєрєнгє (актив)-ийг худалдан авсан болохоор vvрэг (пассив)-ийг нь ч мєн худалдан авсан гэсэн vг. Ямартай ч “АРКО” ч тэр, “Би Пи” ч тэр дампуурлаа арай зарлаагvй байна. Нэг инвайронменталист найз маань надад “Тэд аль болохоор багыг тєлсєн болоод яс салах гээд байгаа юм. Тэгэхдээ “АРКО”-гоос долоон дор компани бас бий шvv” гэсэн юм. Беркелли Питэд нэвчин орсон хортой усыг сорж аваад бvрэн цэвэршvvлэх юм. Кларк Фокийн хордлогыг саармагжуулахад зориулж “АРКО” Монтана мужид хэдэн зуун сая доллар тєлсєн. Тєслийн нийт тєсєв нь нэг тэрбум доллар боловч энэ тооцоо бас л vндэслэл муутай, усыг соруулж авахад маш их эрчим хvч шаарддаг, 40 жилийн дараа эрчим хvч ямар vнэтэй болохыг хэн мэдлээ.
Хоёр дахь кэйс маань Буттегээс доош Кларк Фок голын ойролцоох мод хєрєєдєх цехийг эрчим хvчээр хангах зорилгоор 1907 онд барьсан Миллтауны далан юм. Тvvнээс хойш далангийн ар талд vvссэн усан сангийн хэмжээгээр 6.600’000 куб ярд хурдас Буттегийн уурхайгаас урсч ирсэн хvнцэл, кадмий, зэс, тугалга, цинкээр хордож хуримтлагдсаар. Далан барьснаас vvдэлтэй бас нэг “жижиг” асуудал бол загасны нvvдэл, тэр дотроо алдарт Норман Маклэны зохиолоор хийсэн Роберт Редфордын “Гол тvvний дундуур урсдаг” хэмээх кинонд гардаг хулд загасны нvvдэл саатсан юм. 1981 онд орон нутгийнхан худгийн усанд эвгvй амт орсныг мэдсэнээр асуудал дэгдэж, газрын гvний ус усан сангаас нэвчин хордож, хорт бодисын усанд байх хэмжээ Холбооны Засгийн газраас тогтоосон усны стандартаас 42 дахин илvv байгаа нь тогтоогдов. Далан хуучирч муудан засвар шаардсан байдалтай, угаасаа суурь муутай хийгээд газар хєдлєлтийн бvсэд оршдог, 1996 онд мєсєнд хавчуулагдан бараг нурах шахсан юм.
Ийм муу далан барих тєсєєлєл єнєєдєр хэний ч санаанд багтахгvй. Хэрэв энэ далан нураад тvvний тогтоож байгаа хорт тунадас урсаад ороод ирэх юм бол урсгал дор нь долоохон майлд байгаа Монтаны хамгийн том хот Миссоула ундны усгvй, харин Кларк Фок гол загасгvй болно гэсэн vг.
Зэс олборлох “Анаконда” компанийг худалдан авахдаа “АРКО” далангаас хойшхи хорт хурдасны талаар хариуцахаар болжээ. 1996 онд, дараа нь 1998 онд далан мєсєнд хавчуулагдан нурах шахаж, урсгал доош vхсэн загас таарч байсан нь гамшиг тун ойртсоныг сануулав.
Холбооны болон муж улсын эрдэмтэн судлаачид даланг, хорт хаягдлын хамт зайлуулах, тvvний зардал болох 100 сая ам.доллар (1998 оны 100 сая доллар шvv дээ)-ыг “АРКО”-гоос гаргуулахыг санал болгов. “АРКО” загасны vхэл хорт хурдаснаас болсон, Миллтоуны гvнийн усны бохирдол, Миллтоуны орчин тойронд хорт хавдар тvгээмэл болсныг vгvйсгэв. Бvр ойролцоох Боннер хотод даланг зайлуулахыг эсэргvvцсэн “Євсний vндэс” хєдєлгєєнийг санхvvжvvлж, зайлуулахын оронд даланг сайжруулан бэхжvvлэх арай хямд 20 сая долларын тєслийг сєргvvлэн тавьсаар нилээн хугацаа єнгєрлєє. Гэвч эхэндээ даланг зайлуулах нь галзуу тэнэг хэрэг болно гэж vзэж байсан Миссоула хотын улс тєр, бизнесийнхэн болон олон нийт санаа бодлоо єєрчлєн гайхамшигтайгаар нэгдэлтэй болж чадсан юм. 2003 онд Холбооны Байгаль хамгаалах агентлаг саналыг нь хvлээн зєвшєєрснєєр даланг зайлуулах нь улам бvр тодорхой боллоо.
Сvvлчийн кэйс бол Пегасус Голд компанийн эзэмшдэг Зортман-Ландускийн уурхайн тухайд юм. Энэ уурхай 50 тонн хvдрээс нэг унци алт гаргаж авах, агуулга багатай ордыг овоолго шороон дундуур цианидын уусмал урсган баяжуулж, алтыг нь барьж авдаг [Орч cianid heap-leaching] аргыг хэрэглэж байв. Хvдрийг ил аргаар ухаж, жижгэвтэр уул толгойн хэмжээтэй фильтр бvхий зэрэгцvvлсэн уутнуудад овоолоод цианидын уусмалаар шvршинэ.
МОНТАНЫ ЕРЄЄЛИЙН ЕСЄН СУРГАМЖ: ДVГНЭЛТ БА ТАЙЛБАР
Уул уурхай байгаль бєгєєд хvний амьдрах орчинд хєнєєл бvхий хорт хаягдал, ялгадас дайвар байдлаар тєрvvлнэ. Тvvнийг нь цэвэрлэж, ядаж тархалтыг нь зогсооход манайхны “Нvглийн нvдийг гурилдах хэдэн бор тєгрєг” биш, харин хэдэн зуу, бvр хэдэн арван тэрбум доллар шаардана (АНУ-ын Холбооны Суперфонд гэгч нь 2004 онд татвар тєлєгчийн мєнгєнєєс 12 тэрбум доллар зарцуулсан байна.)
Энэ мєнгийг нь уул уурхайн компаниас урьдчилан гаргуулахгvй юм бол эцэст нь Хонгорын цианидын татвар, Баянхонгорыг мєнгєн усыг саармагжуулах татвар гэж шинэ татвар дуншиж байна. Дээр яриад байгаа их мєнгє иймэрхvv татвараар бvрдсэн Америкийн татвар тєлєгчдийн мєнгє юм.
Уурхай ашиглаж эхлэх гэж байгаа компани дампуурсан, байгаль орчны цэвэрлэгээ, манайхны “нєхєн сэргээлт” гэж сvржин томьёолдог vйлдлээс зугтах, бултах гэсэн тохиолдлоос урьдчилан сэргийлэх vvднээс тэрхvv уурхайн ашигласан газрыг ашиглалтын дараа цэвэрлэх санхvvгийн хариуцлагыг (бэлэн мєнгєний барьцаа авах, хvлээх этгээдийн єрийн бичгийг худалдан авах vvргийг) хуулийн дагуу хvлээлгэх боломжтой бєгєєд АНУ-д ийм хууль байдаг.
Цианид, мєнгєн ус мэтийн хортой технологийг хориглож болдог юм байна!
Олон нийт єєрсдийн сонгосон улс тєрчдийг дарамтлан уурхайчдад хариуцлага ногдуулах хууль батлуулж чадсан нєхцєлд л уурхайчид зохих ёсоор аашилж номондоо орно.
Монтана шиг уул уурхайгаа булшилчихвал монголчууд бидэнд татаас олгож зогоох Холбооны Засгийн газар гэж байхгvй. Ядахад АНУ-ын 52 дахь муж улс болох шаанс ЗХУ-ын 16 дахь БНУ болохоос илvv бvрхэг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу.
Сонгогч маань эрх ашиг сонирхлоо зєв тодорхойлж чадах ухаан суусан бол одоо л уг нь хууль тогтоох байгууллагад хєєрхєн дээрээ яваа нэр дэвшигч, улс тєрийн намуудад энэ талаар сургааль айлдан ам єчгийг авдаг цаг даа. Тэрнээс биш гудамжны хогоо арилгуулж, дєрвєн жилд нэг удаа шуудайлдаг vvрэгтэй ч улс биш. Эцэст нь, сонгогч ямар байна, тийм л тєр засагтай болно. Хєєрхий санал авах гэж байгаа юм болохоор хэдэн улс тєрийн нам ч юу гэж энэ тухай дуугарав гэж. Дахиад амаа барих юм болох вий.
Монголын уурхайчид Монтаны туршлагыг харахгvй бол Монтаны уул уурхай шиг Монголд уул уурхай бас хаагдана. 68 хувийн гэнэтийн ашгийн албан татвар, тєр 51 хувь эзэмшинэ гэх зэрэг Монгол тєрийн байгалийн гамшиг лугаа адил аашлах vйлдлийг нэг талаас нь харвал, уурхайчдад сануулах гэсэн “ухамсрын шанаа”-ны Монгол хувилбар гэж ойлгож болно. Монтанад биеэр очиж, нvдээр vзсэн гэж Америк зохиолчийн [Жэред Даймонд “Сvйрэл: Мєхєж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухайд”, Нээлттэй нийгмийн хvрээлэнгийн санхvvжилтээр орчуулагдан хэвлэлтэд гарахаар нєєцлєгдєж буй] номонд мєнхєрсєн тэр Монгол уурхайчид саналаа хэлнэ vv!
yochir@hotmail.com
Сангийн сайд асан Я.Очирсvх
дугаар 74/2834/
www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3347
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment