Нэг ийм гарчигтай нийтлэлийг манай философийн багш Батчулуун бичсэнийг хуваалцмаар санагдчихлаа। Сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=112567&catid=144
Философийн ухааны доктор Б।Батчулуунтай ярилцлаа.-Таныг улс төрийн философи чиглэлээр нэлээд уншиж мэдсэн хүн болохыг тодорхой хүрээнийхэн гадарлах байх аа?
-Өөрийгөө улс төр судлаач гэж тодорхойлоод анализ хийдэг хүмүүс байна л даа। Би бол өөрийгөө тийм хүн гэж хэлэхгүй। Бүр зорьж тодорхой судалгаа явуулдаггүй. Гэхдээ улс төр нийгмийн болсон явдалд өөрийн дүгнэлттэй суудаг. Дүгнэлт хийхэд хүний боловсрол, уншсан мэдсэн нь эх үндэс болно л доо. МУИС-д, гадаадын их сургуульд ч багшилж байсан. Миний дүгнэлтүүд аль нэг нам, улс төрийн хүчинтэй ямар ч холбоогүй л дээ. Тухайлбал, би сонгуульд оролцдоггүй. Хэн нь ч гарсан хэрэг алга байна, гарах гэж өөрийгөө сурталчилсан хүмүүсийн яриа буруу худлаа биелшгүй байна. Тэд "Би амьдралыг тань тийм сайхан болгоод өгнө..." гээд л сурталчилгаа хийж байгаа юм. Өмнө нь ч тэгж л 76-гийн нэг болсон шүү дээ. Гэтэл хаана байна, амьдралыг сайхан болгосон нь. Тэгж ярьж байгаа л бол эрх мэдэлд хүрэхийг санаархаж, биднийг хуурч байна гэж л харах хэрэгтэй. Ер нь би зарим нэг дүгнэлтүүдээ хэлчихээр хүмүүст буруу сонсогдчих байх гэж айдаг. Одоо ч эмээж л байна. Тухайлбал, би Магнай билүү Отгонжаргалын хүү. Отгонжаргалтай бол би МУИС-д хамт багшилж, ажиллаж явсан л даа. Түүний хүүг, бас тэр Батзандан нарыг хорьдог нь туйлын буруу. Энэ талд надад олон дүгнэлт бий л дээ.-Сонгуульд оролцоогүй гэхээр санал өгөөгүй юм уу?-Тийм ээ, энэ сонгуульд оролцоод ашиггүй гэж боддог хүн. Манайд ардчилал төлөвшөөгүй байна. Төлөвшчихсөн Герман, Английн хүмүүсийн амьдрал засаг, төрөөсөө ер их хамааралгүй. Өнөөдөр эмч хүн гэхэд ямар ч засаг гарч ирж байсан ажлаа хийж л байдаг, аль нам, улс төрийн хүчин гарах нь цалин, эрх ашиг, гүйцэтгэх ажилд нь нөлөөлдөггүй. Ер нь сонгууль гэдэг бол өөрсдийнхөө халааснаас мөнгө төлж, цалинжуулах хүмүүсээ гаргаж ирж байна гэсэн үг. Эцсийн эцэст би тэр санал өгсөн хүнд л татвараасаа мөнгө өгнө. Ингэж би татвараасаа олон хүнийг тэжээж байгаа хэр нь өнөөдөр цагдаагаараа хамгаалуулж чадахгүй, эмчээр эмчлүүлж чадахгүй, 76 руу өөрийгөө төлөөлүүлээд явсан хүнийхээ ач тусыг үзэхгүй, эрх ашгийнхаа төлөө ажиллуулж чадахгүй байна. Тэгэхээр сонгууль утгагүй болчихож байгаа юм л даа. Тиймийг нь мэдсээр байж би санал өгнө гэдэг бол дээрх бусармаг бүхнийг иргэн хүнийхээ хувьд би хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Ямар нэг илэрхийлэлгүйгээр дуугүй хүлээн зөвшөөрөх гэж нэг зүйл байна шүү дээ. Сонгуульд оролцсон тул би үр дүнг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Төр засгийн хариуцлагагүйг хүлээн зөвшөөрөөгүй болохоор би саналаа өгөөгүй, сонгуульд оролцоогүй би харин ч ардчилсан нийгмийн хариуцлагатай иргэн. Энэ 76, миний санал өгсөн гишүүн улс төрийн бохир заваан үйл хийсэн ч тэр явдалд би ямар ч хамаагүй л шударга, ухамсартай, нийгмийн идэвхтэй иргэн.-О.Магнай, Ж.Батзандан нарыг хорьдог нь туйлын буруу гэсэн дүгнэлтээсээ хуваалцахгүй юу?-Ер нь өнөөгийн төр засаг бол жагсаал, цуглаан гэдэг зүйлийг дээр үеийнх шиг л болох ёстой гэж бодоод байх шиг байгаа юм. Зүй нь аливаа жагсаал, цуглаан гэдэг бол оршин буй дэглэмийг эсэргүүцэж байгаа утгаараа тухайн цагийн хууль тогтоомжийн хүрээнд баригдах албагүй. Аливаа нийгмийн тогтолцоо бол хууль гаргаж байна л даа. Гэхдээ яг өөрийнхөө хамгаалалтыг л хуульчилдаг юм. Гэтэл жагсаал, цуглаан чинь түүний эсрэг, байгаа хэм хэмжээг буруутгасан л утга агуулж байгаа биз дээ. Тэгэхээр хуулиас давж байж л эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн явдал болно. Үүний эсрэгээр цуглах цагийг нь заагаад, явах зам, хэлэх үг, хашгирах хугацааг нь зааж өгөөд тараавал хуурамч ардчилал байгаагийн илрэл, жагсаал цуглаан биш болно. Ер нь улс төрийн хамгийн тайван замыг эрхэмлэдэг байсан Мартин Лютер Кинг, Махатма Ганди мэт хүмүүс бол иргэний дуулгаваргүй байдлыг байдаг ёстой зүйл, байх ёстой гэж л хэсэн байдаг юм. Хууль дүрмийн хүрээнд жагсаал цуглаан хийнэ гэдэг бол эрх баригчдад ямар ч цочроо өгөхгүй л дээ. Үүнээс илүү хашгирч болохгүй, дуу чинь арай чанга байна, лооль, өндөг шидэж болохгүй шүү гэдэг хүрээнд нь жагсаж цуглавал шаардлагыг хүлээж авахгүй байгаа эрх баригчдын дуулгавраар, "Тэг ээ, бидний шаардлагыг бүү хүлээж ав" гэж хүлээн зөвшөөрсөн л утга болж байгаа биз дээ. Ер нь бол Магнай, Батзандан нарыг хорьсон нь Хойд Солонгос шиг л улс болчихлоо. Арай ч ял төлөвлөөгүй байлгүй дээ гэж би найдаж байна. Баривчлагдаад байгаа хүүмүүс бүгдээрээ галдсан, архи уусан, хулгайлсан гэж би бодохгүй байна. Тэгтэл хоморголж шийтгэх гээд байна уу. Тэгвэл л энэ төрийн буруу л даа
Таны хэлж байгаагаар долдугаар сарын 1-нээс өмнө болж байсан иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийг жагсаал цуглаан эрх баригчдад цочроо өгөөгүй аж?-
Заавар, дүрэм журмаараа жагсаалуулдаг, цуглуулдаг эрх баригчдын хаалтыг авснаараа ардчилсан нийгэмд явагдах л ёстой нэг үзэгдэл гарлаа гэж би ойлгож байгаа। Мэдээж, байшин шатаах, хүн үхдэг, буудуулдаг мэт нь харамсалтай л даа। Гэхдээ энэ бүхнийг тооцох аргагүй мэт санагдаад байгаа юм, надад। Тэр байтугай ерөөсөө жагсаал цуглааныг толгойж, оройлж байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэсэн хуулийн заалт бол жагсаал, цуглаан явуулахгүй л гэсэн хориг байхгүй юу। Өнөөх эрх баригчид өөрсдийгөө хамгаалж хууль баталдаг гэдгийн нотолгоо нь. Үймээд, хуулийг нь зөрчсөнийг үзэн ядаад байгаа бол цагдаа нар өөрсдөө л хэв журам сахиулах ёстой. Тэрнийхээ төлөө л тэд биднээс мөнгө авдаг шүү дээ. Тэрнээс биш Батзандан нь ч байна уу, Магнай, Энхбат нь "За, энд нэг согтуу хүн байна, та харь, энэ цуглааныг бүү үймүүлээрэй" гээд хэлээд зогсож байх утгагүй, үүрэг ч байхгүй, хүч нь ч хүрэхгүй.-Хуулийн дагуу болоогүй жагсаал хүний аминд хүрдэг гэж олон нийтийг гэмшүүлэх, өөрсдийг нь буруутгах суртал удаан явагдаж байна шүү дээ?-Тэр таван хүн нас барсанд би хамгийн их эмзэглэж байгаа. Нас барах ч юу байхав дээ, буудаад алчихсан юм чинь. Гэтэл өнөөдрийг болтол буудсан этгээдийг олохгүй байгааг би гайхаад байгаа юм. Нэг хүн таван өөр хүнийг буудаад алсан байна уу, таван хүн таван талд элдэж яваад буудсан байна уу хамаа алга. Буудуулж үхсэн таван хүний ядаж нэгнийх нь гэм буруутныг өнөө болтол олохгүй, ил гаргахгүй, нуугаад л байна шүү дээ. Тэр байтугайг л илрүүлдэг биз дээ. Үхсэн нь тав болохоос буудуулсан шархтай хүн олон л байна гэсэн, 700 залууг хорьчихоод "Та нарыг буудчихна шүү, буудах эрхийг нь өгчихсөн байгаа шүү..." гээд л тэр цагдаа нар нь харааж байсан л гэсэн. Хамгийн гол нь цагдаа л буудахгүй бол буу бариад, энгийн номхон иргэдийг адгуус мал шиг намнах танхай этгээд явж байх ямар ч боломжгүй байхгүй юу.-Хүчний байгууллагынхны л хийсэн ажил гэж үзэж байна уу, та?-Тийм. Манай хүчний байгууллагынхан маш боловсролгүй. Тийм хүмүүст эрх өгчихөөр яах нь ойлгомжтой шүү дээ. Ерөөсөө өнөөдөр хэн цагдаа вэ гэхээр гудамжинд ажилгүй хоёр залуу алхаж явдаг, арай азтай нь цагдаа болчихдог. Нөгөө нь гудамжиндаа үлддэг. Энэ хоёр хүний хооронд зарчмын ялгаа алга. Цагдаа болоод форм өмссөнөөрөө л ялгаатай. Ерөөсөө цагдааг боловсруулах, хүний төлөө ажиллах сэтгэлзүйд сургах шаардлага энэ төрд алга. Харин хүч хэрэглэдэг хэрэгсэл л болгожээ гэсэн ойлголт нэгэнт байна.Би боловсролтой, гэтэл зүгээр жагсаал цуглааны дунд явж байхад цагдаа ирээд л харанхуй мунхгаа дэлгээд эхэлбэл эгдүүцэх шинжтэй. Гэтэл тэр жагсаал голчлон амьдрал тааруу, боловсрол соёлгүй, залуу омголон хүмүүс ирсэн шинжтэй. Цагдаагийн үйлдлийг хэрхэн хүлээж авах нь тодорхой. Зүй нь бол С.Баяр гараад ирчих хэрэгтэй байсан. Хүмүүс харааж зүхнэ л биз дээ. Эсвэл цагдаа нарыг гаргаж сүржигнээгүй бол хүмүүс өмнөх сонгуулийн дараа Үндэсний телевизийн байр руу ордог шиг шил толь хагалаад л гарах байсан гэж одоо би харж байгаа. Сайндаа л нэг хүнийг заамдана биз дээ.
Бараг тайван жагсах байсан хүмүүсийн өмнөөс цагаан байшин, МАХН-ынхныг хамгаалах гэж ирсэн цагдаа өдөөж, дургүйцлийг нь хүргэж хурцадсан байдал үүсгэсэн гэх хүмүүсийн яриа ч бий. Цагдаагийн нэр хүнд тэгж муудсан, ард түмэн тэднийг өөрсдийнхөө хамгаалагч биш өстөн гэж ойлгох болжээ гэж хэлээд байгаа хэрэг л дээ?-Би нэг тохиолдлоор цагдаатай харилцах болсон юм л даа। Гэтэл тэндхийн цагдаа нарт хэлэхгүй муу үг, зүхэл хараал гэж алга. Тэгээд хулгайд юмаа алдчихлаа гэхээр өөрийг маань буруутгаад байхаар би хаачих вэ. Тийм л хүмүүст бид мөнгө төлж, тэжээж байна. Хүнийг гүтгэдэг. Байрны жижүүр хийгээд, хүний учир олчихдог өвгөнөөс л долоон дор, хүнтэй ажиллах чадваргүй хүмүүс л цагдаа болж байна. Хүний дургүй хүргэдэг, үзэн ядагддаг цагдаа нарын талаар төр, засгийн тодорхой түвшинд ярих, анхаарах хэрэгтэй болсон цаг байна. Өнөөдөр болж байгаа улс төр, нийгмийн бүх үйл явдал, тэр долдугаар сарын 1-ний үймээнийг сонгуулиас л үүдсэн гэж хэн ч хэлнэ дээ.
Монголд ямар хүн цагдаа болдог, цагдаа хүний эрхийг хэрхэн хөсөр хаяж ажилладаг тухай яригдах болсон нь ч сонгуулиас л үүдэлтэй?-Асар их санал будлиантуулсан олон Дондогмаануудаас өнөөдрийн бүх үр дагавар хамаарч байгаа. Сонгинохайрхан дүүрэгт санал будлиантуулдаг нөхөр шүү дээ, Дондогмаа бол. МАХН-д хэтэрхий хайртай, шат шатны жижиг улсуудын гай асар их байдаг. Дээр нь сонгуулийн дүн гараагүй байхад баярлаж хөөрөөд, биестээ цэцэг барьж хэвлэлийн хурал хийгээд, орой нь баяраа тэмдэглэж архи дарсаа уусан гээ биз дээ. Энэ бүхэн чинь хүмүүсийн эсэргүүцэх сэтгэлгээг улам бүр өдөөсөн. Арван хүн хоорондоо АН-ыг сонгосон гээд ярилцтал дүн нь илэрхий өөр гарахаар тэд уурсаж л таарна даа. Ер нь ийм массын оролцсон явдалд хэнийг ч буруутгах аргагүй. Явж явж массыг тэгж бухимдуулахад хүргэсэн, ядууруулсан эрх баригч МАХН буруутай. Эрх баригчид эрх мэдэлдээ ташуурч, галзуурч, сохорч болохгүй.Ард түмнийг басамжилмааргүй байна. Өнөөдөр масс ийм байдал гаргаж байхад эрх баригчид өөрсдөдөө дүгнэлт хийх л ёстой. Өнөөдөр нийгмийн бухимдал л их байна. Харж байхад тэр жагсаал цуглаанд нэг их улс төр мэддэг хүмүүс очоогүй байх. Голдуу л амьдралын боломж тааруу хүмүүс. Тэд өөрийн нь сонгосон хүн гараад ирвэл л амьдрал нь дээшилчих юм шиг санаж саналаа өгсөн л дөө. Тэгтэл өөр хүн гараад ирэхээр ирэх дөрвөн жилд дахиад ядарч зүдрэх нь гэж бодсон.Өөрөө амьдралынхаа бүхнийг даах, зохион байгуулах ёстой гэхээсээ илүү нэг хүнд итгэдэг ядуу иргэнтэй болсон байна. Тэр жагсаал цуглааны сүүлээр бол өөрийг нь айлгадаг байсан цагдааг өөрсдөө айлгаж, дийлчихсэн ч юм шиг санаад, баясаад хөхөж хөөрсөн байх. Ер нь "Бид нар та нарыг сайхан болгоно" гэсэн амлалт л өнөөдрийн олон сөрөг дагаврыг гаргалаа. Төрийн эрх мэдлийг хязгаарласан тохиолдолд л хувь хүний эрх ашиг дээшилдэг. Хувь хүний эрх чөлөөг хамгийн их боогдуулдаг нь төр юм байна л даа. Хулгайч, дээрэмчин бол яахав ээ, айл хотлоороо нийлээд хулгайлахаа боль гээд загнахад малын хулгайгүй болно. Эднийхэн их өөдгүй, удмаараа муу гээд ёс суртахуунаар хялайхад хүн бол засагддаг юм. Төр бол хуулиар өөрийгөө хамгаалуулаад, татвар идээд ард иргэдийг басамжилж байвал төрөөс аль болох болгоомжлох хэрэгтэй.Б.Хажидмаа Мэдээллийн эх сурвалж: Өдрийн сонин
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment