Том бизнес байгаль сvйтгэх эрхгvй
БИЗНЕС БА ОЛОН НИЙТ2008-04-16 09:15:38, Мэдээний #:98723
Дvгнээд хэлэхэд, том бизнесийнхний байгаль орчинтой харьцдаг практик шударга ёсны тухай бvхий л ойлголтыг доромжилсон мэт байгаа нь баримтаар нотлогдсон.
Нєхцєл байдлаасаа хамаарч єєрийн ашгийг богино хугацаанд ч атугай єсгєх зорилгоор байгаль орчин болон бусад хvмvvсийг хохироохоос юман чинээ бодохгvй. Vvнд авлигал хээл хахуульд идэгдсэн Засгийн газар, туршлагагvй газар эзэмшигчидтэй улсын ой ширэнгэд мод бэлтгэх тvр зєвшєєрєл авсан олон улсын аж ахуйнуудыг дурдаж болно. 1969 онд Санта Барбарагийн суваг дахь газрын тосны гамшгаас ємнєх газрын тосны компаниудад тєдийгvй, Монтанад батлагдсан байгаль цэвэрлэх хуулиас ємнє vйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудад ч хамаатай. Олон нийт байгаль экологидоо сонор сэрэмжтэй, хууль тогтоомжоо ягштал мєрдвєл том аж ахуйн нэгж компаниуд єрсєлдєєнд ялна. Эсрэг тохиолдолд нь байдал муугаар эргэж, ялангуяа тєрийн хууль хэрэгждэггvй юм уу олон нийт санаа тавихгvй байх аваас сєрєг vр дагавар, гамшиг нэг их удаан хvлээлгэхгvй.
Бидний хувьд бизнесийнхийг олон нийтийг хохироох замаар єєртєє ашиг хуримтлуулж байна гэж буруутгах амархан бєгєєд хямдхан арга. Гэсэн ч, зєвхєн шvvмжилж, буруутгаснаар єєрчлєлт гарахгvй. Шvvмжлэх нь хєрєнгийн зах зээлд хувьцаа гаргасан компани ашгийн, буяны байгууллага биш, харин хувь нийлvvлэгчдийнхээ хєрєнгийг хуулийн хvрээнд єсгєн vржvvлэх vvрэг хvлээсэн байдаг баримтыг vгvйсгэж байгаад хэргийн учир байна. АНУ-ын хуулиар компанийн захирал ашиг бууруулах vйлдлийг санаатайгаар хийсэн бол "breach of fiduciary responsibility" буюу "итгэл алдсаны хариуцлага" хэмээн томьёологддог зvйл ангиар хуулийн хариуцлага хvлээдэг. 1919 онд автомашин vйлдвэрлэгч Хэнри Форд ажилчдынхаа цалингийн доод хэмжээг нэмж, єдрийн таван доллараар тогтооход хувьцаа эзэмшигчид нь тvvнийг шvvхэд єгч, шийдвэрийг нь хvчингvй болгуулж байсан баримт бий. Шvvхийн тогтоолд "Форд ажилчдыхаа тєлєє санаа тавьсан нь сайн хэрэг боловч, бизнес бол хувь нийлvvлэгчдэд ашиг єгєхєд оршдог" гэж дурдсан байдаг.
Бид бизнесийг хий хоосон шvvмжлэх нь олон нийтийг хохироох замаар ашиг олох бололцоог бусдад олгож эцсийн хариуцлагаас чєлєєлєх осолтой. Єєрєєр хэлбэл, уул уурхайн компанийг цэвэрлэгээ, нєхєн сэргээлт хийхийг шаарддаггvй, ой модыг бvхэлд нь устгаж байгаа компаний бvтээгдэхvvнийг худалдан авдаг гэх мэт. Эцсийн эцэст, олон нийт шууд болон шууд бус замаар, єєрсдийн сонгосон улс тєрчдєєрєє дамжуулан байгаль орчинд хор хєнєєлтэй бизнесийг ашиггvй болгож чадна. Тvvгээр ч барахгvй хууль бус болгож, байгаль орчинд ээлтэй бизнесийг ашигтай болгох арвин баялагтай. Иргэд бизнесийнхнийг шvvхэд єгєх замаар тухайлбал, Эксон Валдез, Пайпэр Альфа болон Бхопалын гамшгийн дараа болсон шиг, байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлаар хураан авсан бvтээгдэхvvнийг худалдан авах замаар гэх мэт. Жишээ нь, Хоум Дэпо болон Юниливэрийн анхаарлыг татсан шиг, байгаль орчинд хор хєнєєлтэй vйл ажиллагаа явуулсан компанийн ажилтнуудад ичих, санаа зовох сэтгэл тєрvvлснээр удирдлагаа шvvмжлэх, гомдол мэдvvлэхэд хvргэдэг.
Засгийн газартаа байгаль орчны сайн хандлага, бодлого, туршлагатай компанитай гэрээ байгуулахыг санал болгож, тухайлбал, Норвегийн Засгийн газар Чэвронтой гэрээ хийхэд хvргэсэн шиг, 1970-1980-аад онд АНУ-д нvvрсний vйлдвэрлэлийг зохицуулсан шинэ сайн хууль, тогтоомжийг гаргуулсан шиг Засгийн газартаа байгаль орчны шинэ сайн чанд стандарт, хууль тогтоомж гаргаж, vр дvнтэй мєрдvvлэх тал дээр даралт шахалт vзvvлэх гэх мэт олон арга зам бий. Нєгєє талаас том бизнесийнхэн тєрийн болон олон нийтийн санаа бодлыг vл тоомсорлодог бэлтгэн нийлvvлэгчиддээ бодитой бєгєєд vр дvнтэй дарамт шахалт vзvvлэх чадвартай. Жишээ нь, АНУ-ын Хvнс ба эмийн яамнаас vхрийн галзуу, шvлхий євчин дэлгэрэхээс урьдчилан сэргийлэх заавар шинэчлэн боловсруулж гаргасны дараа мах савлагч, бэлтгэн нийлvvлэгчид шинэ журам зааврыг мєрдєх нь хэтэрхий vнэтэй тусч байна гэж цааргалсаар бvтэн таван жил єнгєрчээ. Гэсэн ч, "Мак Дональдс" бэлтгэн нийлvvлэгчдэдээ дагаж мєрдєх шаардлага тавьснаар хамбургэрийнх нь борлуулалт эрс єсч, махны vйлдвэрлэл бvхэлдээ тvvнээс хойш хэдэн долоо хоногийн дотор л уг журмыг ягштал баримталж эхэлсэн байдаг. "Мак Дональдс"-ын тєлєєлєгч vvний шалтгааныг "Бид хамгийн том худалдан авагч учраас л тэр" гэж тайлбарлажээ. Олон нийтийн зvгээс нийлvvлэлтийн гинжин цуваанд хамгийн эмзэг, хамгийн чухал цэг хаана байгааг тодорхойлох явдал бол тэдний гол зорилт мєн.
Жишээ нь, "Макдональдс", "Хоум Депо", "Тиффани" тодорхойлох явдал чухал болохоос мах бэлтгэгч, мод бэлтгэгч, алтны уурхайнуудыг тодорхойлох нь чухал биш. Ард тvмнийг хохироосных нь тєлєє эцсийн хариуцлагыг єєрсдєд нь vvрvvлж байгааг уншаад зарим хvн ундуйцаж, зарим нь бvр уурсаж ч мэдэх. Vvнээс гадна би байгаль орчинд ээлтэй бодлого явуулахтай холбогдсон зардлыг (миний бодлоор энэ нь бизнесийн ердийн л нэг зардал билээ) ч мєн адил олон нийтэд vvрvvлж байгаа. Миний энэхvv vзэл бодол аливаа бизнес єєртєє хамгаас илvv ашигтай байгаа эсэхээс vл хамаарч ёс суртахууны зарчмыг дагах ёстой гэсэн vзэл баримтлалыг vгvйсгэж байгаа мэт санагдаж болох юм. Харин би vvнд "Хvн тєрєлхтний бvхий л тvvхийн явцад аливаа улс тєрийн хувьд нарийн нийлмэл нийгэм, хvмvvс єєрсдийнхєє цусан тєрєл биш, эсвэл єєр овог, аймгийнхантай харьцах тєвшинд ёс суртахууны харилцаа холбоо, зарчмыг бататгаж, сахин хамгаалах зорилгоор тєрийн зохицуулалт зайлшгvй шаардагдаж байсныг дурдах нь зvйтэй. Мэдээж хэрэг, ёс суртахууны сайн зарчмууд байгаль орчинтой ээлтэй, хайр гамтай харьцах байдлыг бий болгоход чухал боловч, дангаараа яагаад ч хангалттай бєгєєд хvрэлцээтэй нєхцєл болж чадахгvй.
Тvмэн олон эцсийн бvлэгт том бизнесийн vйл ажиллагаа, тэдний биеэ авч явж байгаа байдлынх нь тєлєє хариуцлага хvлээнэ гэдэг нь гap мухардуулсан гэхээсээ илvv итгэл найдвар тєрvvлсэн, хvсэл зориг бадраасан єєдрєг дvгнэлт. Энэхvv дvгнэлт бол хэн нь зєв, хэн нь буруу, хэн нь хувиа хичээсэн, хэн нь бахдан дагамаар, хэн нь сайн, хэн нь муу гэсэн ёс суртахууны дvгнэлт огт биш. Энэ бол эрт балар vеэс эхлэн єнгєрсєн бvх тvvхэнд vндэслэсэн урьдчилсан зєгнєл, таамаглал гэмээр зvйл. Иргэдийн хvсэн хvлээсэн, шахаж шаардсан байдлаар бизнес ажил хэргээ хєтлєсєн бизнес цэцэглэн хєгжиж, харин vгvй бол ажил хэргээ явуулдаг бизнес оршин тогтнох боломжгvй болох замаар л тэд тэмцэж чадна. Эрт балар єнгєрсєн vеийн нэгэн адил ирээдvйд ч гэсэн олон нийтийн санаа бодол, хандлага, хvчин чармайлт бизнесийн байгаль орчинд хандах хандлага практикийг тодорхойлох болно.
МОНГОЛ ЯМАР ДАНСАНД ОРЧИХОВ
Хаа нэгтээ гуравдугаар ертєнцєд балар эртний нийгмийн сvйрэл мєхлєєс сургамж авах газар бий юу гэдгийг асууя. Эхлээд Зааны ясан эрэгт амьдардаг ер сонин уншдаггvй, улс тєр сонирхдоггvй, зєвхєн байгаль орчноо л сонирхож, судалдаг, энэ салбартаа ч их юм мэддэг байх ёстой академич нэгнээс экологийн Дарамттай, байгаль орчин нь хамгийн их сvйдэж байгаа, эсвэл хvн амын хэт єсєлтийн асуудалтай, орон болон тэсрэхэд бэлэн байгаа экологийн халуун цэгvvдийг дэлхийн газрын зураг дээр зааж нэрлээч гэдгийг бас лавлая. Харин экологичид "Энэ чинь мэдээжийн асуулт. Байгаль орчин доройтсон, хvн амын хэт єсєлтийн асуудалтай улс гэвэл хамгийн тvрvvнд Афганистан, Бангладеш, Бурунди, Хайти, Индонез, Ирак, Мадагаскар, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Руанда, Соломоны арал, Сомали зэрэг улсууд" гэж хариулна.
Одоо байгаль орчин, хvн амын асуудал сонирхдоггvй, мэддэг ч vгvй нэгдvгээр ертєнцийн нэгэн улс тєрч дээр очоод энэ дэлхий дээр байгаа улс тєрийн халуун цэгvvд, тєр засаг нь унахын даваан дээр эсвэл аль хэдийнэ унасан, саяхан иргэний дайн болсон, эсвэл хариугvй дотоодын vймээн самуун болох ирмэг дээр байгаа, улмаар энэ асуудлаасаа болж нэгдvгээр ертєнцийн улс орнуудад эрсдэл учруулж байгаа, нэг бол тэдгээрээс гадаадын зээл тусламж авахад хvрч байгаа, аль эсвэл маш олон цагаач дvрвэгсэд тэндээс орж ирэх гэж байгаа тул хууль бус цагаачдыг хvлээх, эсвэл тэдэнд дотоодын vймээн самуун гаргачдыг дарахад цэргийн туслалцаа vзvvлэх, тэр ч байтугай АНУ єєрийн цэргээ илгээхэд хvрч болох тийм улс орныг нэрлэхийг хvсье.
Улс тєрч: "Мэдээж хэрэг, улс тєрийн хувьд тогтворгvй улс орны жагсаалтанд юун тvрvvнд Афганистан, Бангладеш, Бурунди, Хайти, Индонез, Ирак, Мадагаскар, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Руанда, Соломоны арал, Сомали зэрэг улс орох ёстой" гэж хариулах болно. Гайхалтай! Гайхаж байна уу? Хоёр жагсаалт яв цав нийцэж байна. Энэ хоёр жагсаалтын хоорондын уялдаа холбоо их ил тод байна. Орчин цагийн ертєнцєд нєгєє л эртний маяа, анасазичууд болон Ийстэр арлын асуудал давтагдаж байна. Єнєє ч гэсэн яг л эрт балар vеийнх шиг байгаль орчноо доройтуулан сvйтгэсэн улс орон, хvн ам нь хэт их єссєн, эсвэл энэ хоёр асуудал бvгд байдаг улс орон улс тєрийн хувьд тогтворгvй болж, тєр засаг нь дээсэн дєрєєн дээр дэнжигнэж байна. Хvмvvс арга мухардаж, єлсгєлєн ядуу зvдvvгийн туйлд хvрч итгэл алдрах vедээ тєр засгаа буруутгах нь жам, энэ бvх асуудлыг шийдэж чадахгvй байгаа засгийн газар, эрх баригчдаа хариуцлагад татна. Тэд улс орноо орхиж ямар ч vнээр хамаагvй цагаачлан гадаадад гарахыг хvснэ. Тэд газар нутгаа булаацалдан нэг нэгнийгээ хорооно, алж тална. Иргэний дайн дэгдээнэ. Тэдэнд алдах зvйл байхгvй хэмээн сэтгэж, алан хядагч балмад этгээд болно. Эсвэл тийм этгээдийг хvлцэн тэвчиж, дэмжих болно.
Ийм ил тод уялдаа холбооноос шалтгаалсан жишээ саяхан Бангладеш, Бурунди, Индонези, Руандад vй олноор хомроголон устгах геноцид, иргэний дайн самуун, хувьсгал гарсан. Дээрх жагсаалтанд орсон ихэнх оронд болсон явдал саяхан Сомали болон Соломоны арлуудад болж, засаг тєр нь унаж, дээрх жагсаалтанд орсон бvх улс оронд нийтлэг, нийтийг хамарсан ядуурал, єлсгєлєн гуйланчлал газар авсан. Иймээс орчин цагийн "тєрийн сvйрэл" нь тухайлбал, хувьсгал, тєр засгийг хvчээр тvлхэн унагаах, засаглал мєхєх, дээр нь vй олноор хомроголон устгах геноцид зэрэг vйл явдал болохыг хамгийн сайн таамаглах "шинж тэмдгvvд" нь байгаль экологийн болон хvн амын дарамтын гол vзvvлэлтvvд бєгєєд эдгээр нь нялхсын эндэгдэл єндєрт байх, хvн амын єсєлтийн их єндєр хурд, идэр залуу насныхны нийт хvн амд эзлэх хувийн жин тэнцвэргvй их, ажил олдох найдвар тасарсан, аливаа "цэрэгжсэн" байгууллагад элсэхэд бэлэн, хийх ажилгvй хєлхсєн залуучуудын арми бэлэн болж байгаагаар илэрхийлэгдэнэ. Энэ бvх дарамт шахалт /Руандад байсан шиг/ газар, ус, ой мод, загас, газрын тос, алт, эрдсийн тєлєєх маргаан, мєргєлдєєн, сєргєлдєєнийг бий болгож байдаг. Энэ нь зєвхєн дотооддоо ужгирсан зєрчлийг бий болгоод зогсохгvй, улс тєрийн болон эдийн засгийн цагаачдыг бий болгож, эзэрхэг дэглэм тогтсон газар олон нийтийн анхаарлыг дотоодын хvнд асуудлаас сарниулах зорилгоор бусдын газар нутаг уруу єнгєлзєх, улс хооронд дайн самуун дэгдээхэд хvрнэ. (Орч: Яг л Монгол улс хєрш зэргэлдээ хvчирхэг гvрнvvд рvvгээ довтлоод дийлэхгvй болохоор нь алс холын Монголд огтын падгvй дайнд цэргээ явуулж, тэгснээрээ террорист адал балмадуудын хар дансанд Улаанбаатар хот-улсаа орчихсон атлаа сvх далайтал vхэр амар царайлж сууж буйн vлгэр болой.) Энэхvv материал (номыг Нээлттэй Нийгмийн Форумын санхvvгийн дэмжлэгтэйгээр бvрэн эхээр орчуулсан бєгєєд монгол хэлнээ хэвлэгдэн уншигч авхайн гар дээр мєд очих болно)-ыг хэвлэлд бэлтгэгч бээр зохиогчийн дээрх дvгнэлттэй, ялангуяа байгаль орчны талаар эцсийн санхvvгийн болон бусад хариуцлагыг олон нийт хvлээх учиртай, олон нийт єєрийн сонгосон улс тєрчдєє шахах шууд бус замаар болон шууд аргаар байгаль хамгаалах, хvний эрvvл амьдрах орчины цэвэрлэгээ, нєхєн сэргээлтийг шаардаж бий болгож, сахин хамгаалах vvрэгтэй гэсэнтэй санал бvрнээ нийлж байгаа.
Тиймийн учир нэгд, манай Монголд єнєє тулгамдаад байгаа цианид, мєнгєн усны хордлоготой тэмцэх тусгай татварыг бий болгох, цаашлаад цианид, мєнгєн усны технологийг бvрмєсєн хориглох хууль санаачлахыг уриалж байна.
Хоёрт, аливаа томоохон хєрєнгє оруулалтын гэрээ зурах асуудал, эсвэл Ашигт малтмалын хуулинд нэмэлт єєрчлєлт оруулах зэргээр эргэлт буцалтгvй самарчихаагvй дээрээ ядаж уурхайн байгаль орчны цэвэрлэгээ, нєхєн сэргээлтийн єртгийг АНУ-ын жишээгээр уурхайчдаас урьдчилан гаргуулж, тусгай сан бvрдvvлэхийг давын ємнє хуульчлахыг уриалах байна.
Энэ бол Тєв Азийн єндєрлєгт монгол нийгэм орших эс оршихын асуудал болоод байгааг хаа байсан америк зохиогч бидэнд дохио єгєєд байна шvv дээ. Энд алдвал улаантан цагаантнаас болсон гэж хожмын тvvхч vзэхгvй бєгєєд зvгээр л Маяа, Анасази, Ийстэр зэрэг сєнєж мєхсєн эртний нийгмийн адил монголчууд гэж нэг нийгэм байсан, єєрийн амьдрах орчноо сvйтгээд, экологийн асуудлаа шийдэж чадалгvй алтны араас яваад мєхєж сєнєн тvvхийн тавцангаас арилсан гэж л тvvх, археологийн сурах бичигт vлдэх дээрээ тулсанаа нэг харья.
Элбэг, Баяраа юм бодогдож байна уу?
Бvv март! Мартвал сєнєнє!
Хэвлэлд бэлтгэсэн Я.Очирсvх
yochir@hotmail.com
дугаар 92/2852/ www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3705
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment