www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3920
2008-04-30 08:22:56 , Мэдээний #: 100883
Хvдэр олборлолтын компанийг газрын тос, нvvрсний салбарынхантай харьцуулахад нєхєн сэргээлтийн зардлыг тэсвэрлэхэд бэрх. Эдийн засгийн нєхцєл байдлын улмаас ашиг нь багасч тогтворгvйжиж, цэвэрлэгээ нєхєн сэргээлтийн ажлын зардал их, илvv аюултай болох магадлалтай.
Урт хугацаанд vргэлжлэх бохирдол, байгаль цэвэрлэх зардлыг хэрэглэгчдэдээ шилжvvлэх боломж бага. Єєрсдєє гаргая гэхэд харьцангуй их хєрєнгє дутагдахын дээр ажиллах хvчний хувьд ч ялгаатай. Зарим уурхайн компани бусдаасаа илvv ашигтай ажилладаг ч сvvлийн 25 жилийн байдлаар салбарын ашиг маш бага байв. Хєрєнгє оруулалтын vр єгєєж нь ч гаргасан зардлаа нєхєхтэй vгvйтэй байна. Энэ нь уул уурхайн компанийн гvйцэтгэх захирал 1979 онд 1000 доллараар хєрєнгє оруулалтын хувьцаа худалдан аваад 2000 онд vр єгєєжєє тооцоход гангийн vйлдвэрлэлд оруулсан бол дєнгєж 2220, ган ширэмнээс бусад металлд оруулсан бол 1530, алтны уурхайн хувьцаа худалдан авсан бол ердєє л 590 доллартай vлдэхтэй адил эмгэнэлтэй тохиолдлуудын нэг.
Мєнгєний ханш унасныг тооцохгvй байлаа ч алдагдалд орж буй нь илэрхий. Харин жирийн нэг хамтын санд хєрєнгє оруулсан бол 9320 доллар болж єсєх байлаа. Vvнээс гадна салбарын хувьд ч тухайн уурхайд ч ашиг нь тогтворгvй байдаг. Нєєц нь батлагдсан газрын тосны талбайн аль нэг цооног хатаж, тос гарахгvй болох тохиолдол ч бий. Гэсэн ч нийт талбайнх нь газрын тосны нєєц ба агуулгыг урьдчилан таамаглаж болно. Хvдрийн биетийг олборлох явцад хvдрийн агуулга (тvvнийг дагаад ашиг) ямар ч байдлаар єєрчлєгдєж болох. Харин vvнийг урьдчилан таамаглах аргагvй. Ашигласан бvх уурхайн тэн хагас нь алдагдал хvлээдэг. Салбарын ашигт ажиллагааны дундаж тєвшин тогтворгvйгээс гадна урьдчилан тодорхойлох хэцvv. Учир нь металлын vнэ ханш нvvрс, нефтийг бодвол хамаагvй хєдєлгєєнтэй байдаг. Vнэ ханшийн савалгаа нь ч нарийн учир шалтгаантай. Ялангуяа, металлын хэрэглээ нvvрс, нефтийг бодвол бага байдагтай холбоотой. Металлыг хадгалж хураахад харьцангуй хялбар. Нvvрс, газрын тос vргэлж эрэлттэй байдаг бол алт, мєнгийг зєвхєн хямралын хэрэглээ хэмээн ойлгодог.
Алтны vйлдвэрлэлийн хэрэглээтэй ямар ч хамааралгvй хvчин зvйлс хvртэл vнэд нь нєлєєлдєг. Тухайлбал, хєрєнгє оруулагчид, дамчид vнэт цаасны зах зээл ая тухгvй байгаа мэт санагдсан vедээ алт худалдан авдаг.
ХVДЭР ОЛБОРЛОХ УУРХАЙ ГАЗРЫН ТОСНЫ ЦООНОГИЙГ БОДВОЛ ИХ ХАЯГДАЛ ГАРГАДАГ
Хvдэр олборлох уурхай газрын тосны цооногийг бодвол хог хаягдал их гаргадаг. Цэвэрлэгээ (нєхєн сэргээлт)-ний зардал ч тэр хэмжээгээр єндєр байдаг. Газрын тосны цооногооос шахуургадан гаргадаг хаягдал гээд байгаа зvйлийн ихэнх нь зvгээр л ус. Зєвшєєрєгдсєн зам болон газрын тосыг санамсаргvй асгасныг эс тооцвол газрын тос, байгалийн хийн олборлолтын хор хєнєєл бага. Хvдэр олборлолтыг vvнтэй харьцуулахад хvдэрт металлын агуулга маш бага, нийт уулын чулуулаг дотор эзлэх хувийн жин нь ч адил бага. Иймээс хаягдал чулуулаг ба металл хоёрын хоорон дахь харьцаа зэсийн уурхайд 1:400, алтныхад 1:5.000.000 байдаг. Уурхайн компанид цэвэрлэвэл зохих хаягдал тэр хэмжээгээрээ ихэснэ гэсэн vг.
Газрын тосны vйлдвэрлэлийг бодвол хvдэр олборлогч уул уурхайн компанид хаягдал, байгаль орчны хордлого, бохирдолт илvv хор хєнєєлтэй. Эдгээр нь он удаан жил ужгирах хандлагатай. Газрын тосны хувьд бохирдолт, асгаралт тvргэн илэрдэг. Нефть єєрєє байгальд задардаг онцлогтой. Хvдэр олборлох уурхайгаас хорт бодис асгарсан тохиолдолд олон амьтан, ургамлыг хордуулах vр дагавартай ч (Оюу Толгойн уурхайг ажиллуулах гэж байгаа "Айвенхоу майнз"-ийн Роберт Фрийдландын удирдаж байсан Саммитвиллэ уурхайгаас цианид хальж, голын загасыг олноор нь устгасан гэх мэт) ихэнх хорт металл, хvчил байгальд задардаггvй. Харин ч архагшин ужгирдаг.
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХЄРЄНГЄ БАГА ГЭЖ VV
Уул уурхайн компаниуд газрын тосны аж ахуйн нэгжvvдийг бодвол байгаль орчны цэвэрлэгээний зардлаа даахад хєрєнгє нь багадна. Нєхєн сэргээлтийн зардлыг тєлєхийн тулд уул уурхайн нийт салбарын хєрєнгєжvvлэлт нь 2001 онд ердєє 250 тэрбум дол-лар байв. Хамгийн том гурван компани "Алкоа", "Би Эйч Пи" болон "Рио Тинто" тус бvр 25-хан тэрбум долларын дvрмийн сантай. Эдгээрийг бусад салбарын тэргvvлэгч компанитай харьцуулвал, "ВаллМарт" дэлгvvрийн сvлжээ, "Майкрософт", "Сиско", "Пфайзэр", "Сити групп", "Эксон Мобил" зэрэг компани тус бvр 250 тэрбум долларын бэлтэй байх юм. "Женерал Электрикс"-ийн хувьцааны vнэлгээ 470 тэрбум доллар буюу уул уурхайн зах зээлийн vнэлгээнээс бараг хоёр дахин илvv.
АНУ-д хамгийн их удаж байгаа "Пхэлпс-Додж" компани ємнє нь ашигласан уурхай хаагдсантай холбоотой хоёр тэрбум долларын цэвэрлэгээний тєлбєрийн vvрэг хvлээжээ. Єєрєєр хэлбэл, нийт хувьцааных нь vнэлгээтэй тэнцэнэ. Компанийн актив найман тэрбум доллар. Тvvний ихэнх нь Чилид байрших бєгєєд vvнийг хойд Америкийн єрийг дарахад ашиглах, боломжгvй. Харин Буттэ дахь зэсийн уурхайг нэг тэрбум долларын цэ¬вэрлэгээний єртєгтэй нь хамт "Анаконда" компанийг єв залгамжилж, худалдан авсан газрын тосны АРКО компани хойд Америкт 20 тэрбум долларын хєрєнгєтэй. "Пхэлпс-Додж" компани уурхай цэвэрлэх зардал гаргахдаа АРКО-гоос хамаагvй хойрго ханддаг болохыг тайлбарлаж болох талтай. Уул уурхайн компаниуд байгаль орчны цэвэрлэгээний зардлаа тєлєхєд газрын тосны компаниудаас илvv бэрхшээлтэй байдаг нь цаанаа эдийн засгийн олон шалтгаантай. Байгаль орчныг цэвэрлэх сул зохицуулалт, муу хуультай байлгахын тулд улстєрчид болон лобби бvлгvvдэд хахууль єгєх нь хямд тусдаг байж мэднэ.
АНУ-ын тvvхэнд Баруун нутгийг эзэмшихэд, ємнєд Африк, Австралид ч Засгийн газраас уул уурхайн салбарыг шинэ газар эзэмших, суурьшуулахыг бодлогын хvрээнд vзэж, дэмжин тэтгэжээ. Уул уурхайн салбарт эрх мэдэл ба намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэсэн vзэл санаатай салбарын "соёл" бvрдэж, єєрсдийгєє хууль, дvрмээс дээгvvр тавьж, зэрлэг єрнєдийг номхотгосон аврагчийн дvрээр тєлєвшсєн явдал vеэ єнгєрєє. Байгаль орчинд халтай vйл ажиллагаа явуулж байгаа талаар нь шvvмжлэхэд компанийн "захирлууд Уул уурхайгvйгээр соёл иргэншил оршин тогтнохгvй. Хууль, тогтоомжоор тvvнийг боомилвол бvх юм vгvй болно" хэмээн урт лекц уншиж томорно. Бидний мэдэж байгаагаар соёл иргэншил газрын тос, vр тариа, ногоо, мод, номгvйгээр оршин тогтнохгvй боловч захирлуудын "Бурхан металлыг хvний тусын тулд ухаж гарга гэж энд тавьсан" гэсэн бараг мухар сvсэг мэт уриаг газрын тосны vйлдвэрлэлийнхэн, тариачид болон хэвлэлийн салбарынхан хуваалцдаггvй.
Америкийн уул уурхайн хамгийн том компанийн захирал, удирдах ажилтнууд нэгэн сvмд очиж "Бурхан удахгvй газар дээр эргэж ирнэ. Бид газрын баялгийг ухаж гаргахыг дахиад 5-10 жилээр хойшлуулвал тэртэй тэргvй хэрэггvй болно" гэж сургадаг. Энэ салбарт ажилладаг миний найз нєхєд єєр хоорондоо тэдний нийтлэг хандлагыг тодорхойлдог олон янзын євєрмєц vг хэллэг хэрэглэнэ. "Хvчин-дээд-зугт", "Дээрэмчин бароны сэтгэлгээ", "Нэг хvний байгалийн эсрэг хийж буй унаж, боссон тэмцэл", "Надтай таарсан хамгийн хуучинсаг vзэлтэй бизнесмэнvvд", "Газрын тосны компанийн захирлууд хувьцаа эзэмшигчдийнхээ хєрєнгийг нэмэгдvvлэхийг зорьдог бол уул уурхайн компанийн захирлууд эхийгээ худалдаад ч болов хувьдаа баяжихыг боддог" зэрэг хэллэг бий. Уурхай дээр хордуулалтын асуудал гарлаа гэхэд компани шууд л тvvнийг инерцээрээ vгvйсгэдэг. Асгарсан газрын тосыг аюултай гэдгийг аль ч компанийн тєлєєлєгч хvлээн зєвшєєрдєг байхад уул уурхайн компанийхан хальж, асгарсан металлын хvчил аюултай гэдгийг vгvйсгэж, мэлзсээр.
ОЛОН НИЙТИЙГ ДЭВЭРГЭСЭН ХАНДЛАГА
Уул уурхайн салбарынхны байгаль орчны єнєєгийн бодлого, хандлагад дээр дурьдсан эдийн засгийн болон салбарын доторхи хандлага, vзэл баримтлалаас гадна єєр нэг хvчин зvйл буюу Зас-гийн газар болон олон нийт уул уурхайнхны бодлогыг хvлээн зєвшєєрч, дэвэргэсэн хандлага байдаг. АНУ-д уул уурхайн асуудлыг одоог хvртэл ерєнхийлєн зохицуулж байгаа холбооны улсын эрх зvйн акт нь 1872 онд батлагдсан Уул уурхайн ерєнхий хууль билээ. Энэ хууль уул уурхайн компаниудад маш их хєнгєлєлт, татаас єгсєєр байгаагийн дотор улсын мэдлийн газраас жил бур нэг тэрбум долларын ашигт малтмал ашигласны тєлбєрєєс чєлєєлєх, зарим тохиолдолд улсын мэдлийн газрыг ямар ч хязгаарлалтгvй, уул уурхайн хаягдлаа хаяхад vнэ тєлбєргvй ашиглуулах, татвар тєлєгчдєд жил бvр 250 сая доллар зардалд хvргэж буй бусад хєнгєлєлтийг vзvvлэх зэрэг ордог. Холбооны Засгийн газраас 1980 онд баталсан "3809-ын журам" хэмээх дэлгэрэнгvй зааварт уул уурхайн компаниас цэвэрлэгээний зардлыг урьдчилан баталгаажуулах шаардлага ороогvй тєдийгvй уурхай хаах, сэргээх асуудлыг оновчтой тодорхойлоогvй.
Зєвхєн 2000 онд л Клинтоны засаг захиргаа уул уурхайн компаниудад дээрх хоёр шаардлагыг хангах, тэдний байгаль орчны цэвэрлэгээ хийх талаарх хэзээ ч хэрэгждэггvй амлалт буюу аман баталгааг vгvйсгэсэн уул уурхайн хууль, тогтоомжийг санал болгосон. Харин 2001 оны аравдугаар сард шинээр гарч ирсэн Бушийн засаг захиргаа дээрх санаачилгыг бараг бvгдийг нь хvчингvй болгож, зєвхєн санхvvгийн баталгааг vргэлжлvvлэн шаардахыг л хэвээр vлдээсэн. Энэ заалт нь тэрхvv баталгаагаар хийгдэх нєхєн сэргээх, цэвэрлэгээний ажлын нарийн тодорхойлолт байхгvй нєхцєлд ямар ч утгагvй болон хувирсан.
Уул уурхайн салбарыг байгаль орчинд vзvvлсэн хор хохирлынх нь тєлєє бодитой хариуцлага хvлээлгэсэн тохиолдол манай нийгэмд ховор. Хууль зєрчсєн уурхайчдын хойноос ангуучлах эрх зvйн бодлого болон улс тєрийн эр зориг ямагт дутдаг. Маш урт хугацааны турш Монтана муж улсын хууль тогтоогчид уул уурхайн лоббистууд байсан бол Аризона, Невада муж улсуудын Засгийн газар єнєєг хvртэл ийм хэвээр. Жишээ нь, Шинэ Мексик дэх "Пхэлпс-Додж" корпорацийн Чино хэмээх зэсийн уурхайн нєхєн сэргээх зардал анх 780 сая доллараар тєсєвлєгдсєн боловч "Пхэлпс-Додж"-ийн улс тєрийн лобби орсноор 391 сая доллар болж буурсан. Америкийн Засгийн газар болон олон нийт уул уурхайн салбарт ийнхvv бага шаардлага тавьж байгаад гайхаагvй атлаа уул уурхайнхныг сайн дураараа байгаль хамгаалахад ер санаа тавьдаггvйг гайхаад єнгєрєх гэж vv.
Жэред Даймонд, Сvйрэл: Нийгэм мєхєж сєнєх, мандан бадрахаа хэрхэн сонгодог тухайд 15 дугаар бvлэг
Хэвлэлд бэлтгэсэн Я.Очирсvх
yochir@hotmail.com
дугаар 104/2864/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment