УИХ-ын сонгуулийн будилаан, СЕХ-ны даргын хууль бус vйлдлvvд нь парламентыг зогсонги байдалд оруулаад байгаа билээ. Улстєрчид, тєр засгийн удирдах тєвшинд гарц хайж байх шиг байна. Монгол Улсын гvйцэтгэх засаглалыг тэргvvлж байсан хvний хувьд Дашийн Бямбасvрэн гуайтай ярилцлаа.
-Парламентыг гацаанаас гаргах арга зам байна уу?
-Олон тvмний дунд янз бvрээр л ярьцгааж байх шиг байна. Нийгмийн сэтгэхvйн илрэлийг ихэд анхаарах ёстой шvv дээ. Ялангуяа ийм эгзэгтэй vед. Зарим хvн улс тєрийн хvчнvvд зєвшилцєєд гар гараасаа барилцаад явья гээд байх шиг. Миний бодлоор гацаанд оруулсан шалтгаан нь юу вэ гэдгийг эхлэн тогтоох учиртай. Монголын нийгэмд сvvлийн vед нvvрлэсэн хээл хахууль, авлига, тєрийн нэн хариуцлагагvй байдал, ард тvмний амьдралын доройтол, ядуурал, vнийн хєєрєгдєл энэ бvхэн чинь наад vйл явдлын чинь шалтгаан нь шvv дээ. Уг шалтгааныг арилгаагvйгээр, арилгах хvсэл зоригоо илэрхийлсэн алхам хийлгvйгээр энэ гацаанаас гарч чадахгvй байх. Зарим хvн Ерєнхийлєгчид тулгаж байгаа. Тухайлбал Ц.Нямдорж. Ийм замаар явахгvй ээ. МАХН єєрсдєє энэ будлиан хийсэн СЕХ-г огцруулах асуудлыг одоогийнхоо бvрэн эрх нь хvчин тєгєлдєр байгаа УИХ-аараа хэлэлцээд шийдчих хэрэгтэй.
Энэ хvнийг зайлуулахгvйгээр орон нутгийн сонгуульд орвол харин ч Монголын нийгэм хойшоо дахин ухарч магадгvй. Долдугаар сарын 1-ний vйл явдалтай холбоотойгоор гартаа цустай улсуудынхаа нэрийг гаргаж тэднийгээ цэвэрлэх хэрэгтэй. Наад зах нь энэ хоёр алхмыг хийх ёстой. Yvний дараа асуудал яригдах байх. Тvргэн зуурт шийдэгдчих асуудал энэ биш ээ.
-Долдугаар сарын 1-ний жагсаалыг сонгуулийн будлианаас болоогvй юм шиг ярьцгаах боллоо. Та vvнийг хэрхэн vзэж байна вэ?
-Олон тvмний дургvйцлийг хамгийн ихээр хvргэсэн зvйл бол єнгєрсєн сонгууль шvv дээ. Энэ эмгэнэлт vйл явдал юунаас болсныг ард тvмэн мэднэ. Сонгуулийг будлиантай болсон гэсэн нэг ерєнхий ойлголт байдаг. Гэхдээ тєрийн тэргvvний хэлж байгаагаар зуун хувь будлиангvй зєрчилгvй ч юм шиг будлиантай ч юм шиг. Тєрийн хууль тогтоох дээд байгууллага УИХ дээр СЕХ-ны дарга нь сонгуулийг vнэхээр будлиантуулснаа єєрєє л яриад байна шvv дээ. Иргэний vнэмлэхээр санал єгєх нэрсийн жагсаалтад ороогvй хvмvvсийг баахан санал єгvvлэх ажлыг зохион байгуулчихсан юм байна.Тойргийн хороод нь асуудлаа шийдээд ирэхээр нь єєрєє алагчилж vзээд заримыг нь Ерєнхийлєгчид єргєн бариад заримыг нь аваад vлдчихсэн л юм байна. Тойргийн хороо нь тодруулбал, Булганд нэр дэвшигч Ц.Цэнгэлийг батлахгvй ээ гээд байхад тойргийн хорооны дарга нь болно гээд гарын vсгээ зурж, єєр бичиг хийгээд Ерєнхийлєгчид єргєн мэдvvлчихсэн юм байна. Энэ мэтийн будлиан зєндєє болжээ.
Энэ бvхэнд ард иргэд дургvйцэж, тэр жагсаал цуглаан болж, тvvнийг дагалдсан эмх замбараагvй байдал гарлаа. Тэр хvнд хэцvv цагт тєрийн цагдаа нь ч юм уу хэн нь ч бvv мэд жагсч байгаа иргэдээ зээр шиг хєєж яваад буудлаа шvv дээ. Yvний vнэн учрыг олоогvй цагт юуны чинь эвсэл, юуных нь зєвшил байх вэ. Ардчилсан намынхан тэнд байр сууриа илэрхийлж л байна. Намынхантайгаа ул суурьтай яриагvй, уулзаагvй уджээ.
-Таны санааг хамгийн ихээр юу зовоож байна вэ?
-Миний бодож байгаагаар Ардчилсан намынхан гараа цусаар будсан хvмvvстэй цуг УИХ-д орж суучихаад тєсєв хувааж идэх тухай яриад суух вий дээ гэдэгт санаа их зовж сууна. Эхний нааштай алхам бол тєр засаг нь, улс тєрийн хvчнvvд нь энэ мухардмал байдалд оруулсан учир шалтгааныг гэтлэх, шударга ёсыг тогтоох, тєр нь хариуцлагатай байх, ард тvмэндээ vнэнийг хэлэх, ард тvмнийхээ санаа бодлыг ойлгож хvлээж авах, дорвитой алхам хийж тvvгээрээ олон тvмний болон сєрєг хvчнийхээ итгэлийг олж цаашаа явах нь гацаанаас гарах арга зам нь юм болов уу гэж бодож сууна.
-Онц байдал тогтоосон vед хvн амь насаа алдсан нь улс тєрд доргио vvсгэлээ. Одоо нэлээд хурцадмал шинжтэй буруу, зєв гэсэн шаардлагууд тавигдаж эхэллээ. Онц байдал тогтоосон нь цагаа олсон уу?
-Онц байдал тогтоож болно. Онц байдал тогтоосон тэр шєнє таван хvний амь нас vрэгдлээ. Онц байдал тогтоогоогvй бол хэчнээн ч хvний амь vрэгдэх байсныг хэлж мэдэхгvй шvv дээ. Онц байдал тогтоох нь янз бvр. Нэгдvгээрт: Онц байдал тогтоолоо гээд Ерєнхийлєгч зарлиг гаргалаа. Тvvнийг олон тvмэнд зарлаж, анхааруулж, хvргэлгvйгээр буу бариад жагсагчдаа хумиж эхэлсэн нь л хамгийн муухай зvйл л дээ. Энэ vйл явдлаас хойш Монголын нийгэмд хvчирхийллийн философи явагдаад эхэллээ.Сvхбаатар дvvргийн зарим орон сууцны иргэдийг дєч тавиар нь чирч гулдраад зодож нvдээд байдаг. Уржигдар тэр Зайсангийн аманд “Хар муур” ч билvv юу ч билээ, нэг байгууллагынхан айлын гэрийг эвдээд явж байгаа харагдах юм. Эздийг нь барьж хашаанаас гавлачихаад Монгол хvн монгол айлын голомтыг бусниулж явна гэсэн чинь юу гэсэн vг вэ. Энэ чинь тэр vйл явдлаас тєрж гарсан философи шvv дээ. Тєрийн vзэл болж байгаа нь энэ. Долдугаар сарын vйл явдалд тєрийн талаасаа авч хэрэгжvvлсэн бодлого нь Монголд хvчирхийллийг бий болгож байгаа ард тvмнийхээ эсрэг цус урсгасан ч болох юм байна гэсэн эмгэнэлтэй ойлголт буй болгосон муухай явдал боллоо.
-Хариуцлага байна уу. Ард иргэд хариуцлага шаардаж байна?
-Хариуцлага талаасаа ярих юм бол Онцгой байдлыг зохицуулах штаб гэж байгуулсан юм билээ.Тэр штабын дарга нь ХЗДХ-ийн сайд Ц.Мєнх-Оргил гэдэг хvн юм байна. Одоо сонгогдчихоод УИХ-д эргээд суух гэж байгаа биз дээ. Тэр сайд хамгийн тvрvvнд огцрох ёстой. Тэр нєхєр хамгийн тvрvvнд хариуцлага хvлээх ёстой. Нийгмийг ийм байдалд хvргэснийхээ тєлєє тэр хvн єєрєє буудах тушаал єгєєгvй ч гэсэн ийм гэсгээл гаргахад хvргэснийхээ тєлєє тэр хvн ард иргэдээ сэргийлж хамгаалж чадаагvйнхээ тєлєє, гэмт vйлдлийн ул мєрийг vнэн зєвєєр олж илрvvлэхийн тулд зай тавьж огцрох ёстой байсан. Гэтэл хэн бэ. УИХ дээр очоод Ардчилсан намынханд ном айлтгаад сууж байх юм. Яахаараа нvvрэндээ шир наачихсан тєрийн зvтгэлтнvvд ингэдэг байна аа. Ийм юмнууд чинь л хvний аминд хvргэж байгаа байхгvй юу. Хэнэггvй, дээрэнгvй, харгис, албан тушаалдаа эрдэж байна. Харвардын их сургууль тєгссєн гэж би сонссон. Ингэхэд тэр их сургууль чинь ийм коммунистуудыг сургаж тєгсгєдєг болж байна уу. Ер нь, хаашаа юм бэ. Харвардын их сургууль тєгссєн гэж онгироод байдаг юу юм бэ тэр нєхєр. Хувьсгалт нам ийм хvмvvсийг нэр дэвшvvлээд, гаргаж байна л даа. УИХ-ыг тєрийн дээд байгууллагын хувьд ард тvмэн цэвэрших байх гэж хvлээж байсан. Гэтэл нєгєє л газрын наймаачид, нєгєє л эрдэс баялгийн наймаачид чинь, нєгєє л казино тоглодог этгээд чинь бvгдээрээ л гараад ирлээ шvv дээ. Ингэж байхад чинь ард тvмний уур хилэн хvрэхгvй яахав. Ард тvмний амьдрал ямар байна. Монголын биш гаднынхны хийсэн судалгаагаар монголчууд 70 хувь нь ядуу, єлєн зэлмvvн амьдарч байна. Ийм байхад нь дээрээс нь буудаад эхлэхээр ямар vе эхэлж байна гэж ойлгох болж байна. Минийхээр Монголын нийгэм одоо улам хурц зєрчил рvv, улам хурц мухардал руу гулсч байна. Аюул руу унаж явна. Yvнийг чухамхvv эцэслэн цэг тавихад хэцvv.
-Хууль хяналтынханд энэ буу сумны хэргийг яг vнэнээр нь олж тогтоож чадна гэх итгэл байна уу?
-Онцгой байдал зарласан бvсэд, цагдаа нарын хvрээлэл дотор жип машин хєлєглєєд жагсагчдыг буудаж яваа хvнийг олж чаддаггvй юм бол цагдаа, тагнуулынхан юу хийдэг болж таарах вэ. Харин олохыг хvсэхгvй байна. Оллоо гэхэд хариуцлага нь єєрсєд дээр нь буух учраас тvvнийгээ зарлаж чадахгvй байна. Олоогvй гэж огт бодохгvй байна. Олсон гэж бодож байна. Манай тэр мєрдєгчид чинь тийм ч муу хvмvvс биш байх. Гагцхvv цаг хугацааны асуудал байгаа байх. Дараа нь гэмт хэрэгтнvvд ч юм уу, рецевтив гэмт этгээдvvд ч юм гэнэ vv булзаж бас магадгvй л дээ. Тэгвэл асуудал бvр єєрєєр тавигдана. Монголын нийгэмд чинь Онц байдал зарласан бvс дотор нь машин уначихаад хvн буудаад явдаг тийм зэвсэгт бvлэглэлтэй болчихсон хэрэг vv. Yvнийг яагаад олж илрvvлж чадахгvй байнаа гэсэн асуулт нєгєє талаасаа тавигдана. Зайлшгvй vнэн зєв хариуг олж ард иргэддээ хэлж єгєх асуудал чухал. Yvнийг vнэн зєвєєр нь олж тогтоогоогvй цагт нийгэм тайвширахгvй. Єнєєдєр магадгvй зуны дэлгэр, дулаан цагт найр наадам, амралт зугаалга гээд хvмvvс яваад амар жимэр юм шиг байж болно. Эргээд хэзээ нэгэн цагт vvний хариуг тєр, Засгийн газраас нэхэж л таарна.
-Yймээн самууны бурууг Ардчилсан нам тус намын дарга Ц.Элбэгдоржид тохоод нийт ардчилсан хvчнийг хамруулаад эрх баригчид улс тєрийн тавцанд цэвэр гарах философи эхэл¬чихжээ. Радио, телевиз, мэдээ мэдээллийнхэн ч хоёр хуваагдлаа. Нийгмийн сэтгэхvй ч хуваагдмал байдалд орлоо. Эрх баригчид Yндэсний эвлэрэл рvv явцгаая гэж ярьцгаадаг боллоо. Эвлэрэх болов уу?
-Ер нь vйл явцын єрнєлт нь єєрєє маш тодорхой шvv дээ.БНН, Эх орон нам, YШН, Иргэний эвслийн удирдлагаас жагсаал цуглааныг зохион байгуулсан юм билээ. Олон хvн очсон нь нийгмийн дургvйцлийн илэрхийлэл. Жагсаал бол маш хvчирхэг болж харагдсан. Одоо Хувьсгалт нам бvх бурууг Ардчилсан нам руу тонгорч, єєрєє єрєвдєлтэй хvний дvрд тоглох гээд байгаа л даа. С.Баяр яг тэр vед сэтгvvлчдэд єрєєндєє мэдээлэл хийхдээ Ц.Элбэгдорж ийм болгочихлоо гээд яриад сууж байсан хvн. Ингээд бодоход МАХН-ын нєхєд хоёр асуудал байх шиг байна. Нэгдvгээрт: БНН, Иргэний эвсэл хоёр учиргvй олон хvн дагуулж ирээд биднийг зодож, байрыг маань шатаачихлаа гэхээр єє МАХН яасан єєдгvй дорой юм бэ гэсэн ойлголт гарна, цаад утгаараа. Хоёрдугаарт. Барьцтайгаар нь АН-тай ноцолдоод байх нь тэдэнд ашигтай. Энгийн ойлголцлын тєвшинд шvv дээ. Цаад нарийн учир шалтгаан нь юу юм бэ гэхээр болсон vйл явдлыг далимдуулан Монголын ардчиллыг боймлох, ардчиллын нэр тєрийг гутаах, устгах, ардчилсан хvчний удирдагчдыг гутааж удирдлагагvй болгох башир арга явагдаж байна шvv дээ. Эцсийн дvндээ МАХН дангаараа улс тєрд ноёрхлоо тогтоох, болж єгвєл хойд хєршийн загвараар тєр барих албан тушаалтнуудыг нэг загвараар олж томилдог замаар явах нь л дээ. Ийм замыг мєрєєдєвч бvтэхгvй л дээ.
-Ардчилал Монголд анх хvрсэн тєвшингєєсєє ихэд ухарч, маш эмзэг байдалд орлоо. Таны бодол ямар байна вэ?
-Эмзэг байна. Маш эмзэг болсон. Энэ нь олон шалтгаантай. 2000 оноос хойш Монголд улс тєрийн нєхцєл ихэд бохирдсон. Тєрийн ялзрал, доройтол хоёр зэрэгцээд явж ирлээ. Хvчирхийллийг єєгшvvлэн дэвэргэж байгааг зvгээр хараад сууж байх эрх Монголчуудад байхгvй. Ардчилал анархизм боллоо гэж яриад байдаг болж. Манай Хvний эрхийн комиссын дарга маань тийм дvгнэлт хийлээ. Ямар ч ухааны хvн юм бэ дээ. Мэдэхгvй юм. Ийм хууль явж байгаа нь ардчиллын байр суурийг сулруулж байгаа хэрэг. Ардчилсан намын дотор ч гэсэн янз бvрийн vзэл санаа гарч, зарим нь намаасаа салан одож, тэр хэмжээгээрээ ардчиллынхаа нэр хvндийг унагааж янз янзын єнгєєр будсан байх. Эгнээгээ нэгдмэл байлгаж чадаагvй. Одоо ч гэсэн МАХН-тай нэгдээд хамтарсан Засгийн газар байгуулна ч гэх шиг яриа єрнєєд л хашгичаад л байгаа. Хувьсгалт намынхан бvр илэн далангvй сонин хэвлэлд бичиж байх юм. АН-ын дотроос МАХН-д талтай их шударга vнэнч хvмvvсийг намдаа элсvvлж аваад тангаргаа єргєєд гацаанаас гаргаад явцгаая гэсэн байна. Энэ бол нийгмээ хойш нь ухрааж, тvvхэн хєгжлийг гэдрэг нь эргvvлээд коммунист vзлийн дор нэгдэж гарах гарц л даа. Хэдийгээр ардчиллын тєлєєх тэмцэл хvнд дарамт шахалтад орж байгаа ч жагсаал цуглаан хийхийг хязгаарлаж, санаа бодлоо чєлєєтэй хэлэх эрх чєлєє хавчигдсан ч Монголын ард тvмэн сонгосон замаасаа ухрахгvй байх аа. Тийм бололцоо манайд байгаа.
- МАХН-ын дарга С.Баяр долдугаар сарын 1-ний ємнєх Монгол, дараахь Монгол гэсэн хоёр улстай болоод байна гэж хэлсэн. Нэг хэсэг нь дарангуйллыг магтан дэвэргэж байна. Нєгєє хэсэг нь хэдийгээр дарамтлуулж байсан ч ардчиллынхаа тєлєє зvтгэхээр нийгмийн сэтэхvй талцсан байдалд орлоо. Эвлэрэх болов уу, таны бодлоор?
-МАХН эвлэрье гэж байна уу. МАХН-ын дотор гол vзэл санааг хэн тодорхойлж байна гэдгээс харах хэрэгтэй. МАХН-ын дайчин эрчvvдийн дуу хоолой улам чангараад л байна шvv дээ. Ардчилал Монголд бараг хэрэггvй ч гэх шиг. Оросын зохиолч Солжинецын таалал тєгслєє. Нэг сонинд ингэж бичсэн байна билээ. Солжинецын Орост буудаж алах явдлыг сэргээхийн тєлєє байсан. Монголд ч гэсэн vvнийг бодож vзэх хэрэгтэй гэсэн байна билээ. Yvнээс эргэцvvлэхэд vнэхээр одоогийн Монгол vйл явдлын ємнєхєєс єєр Монгол болчихжээ. Нэг явдал санаанаас минь огт гардаггvй юм. 1992 оны зургадугаар сарын 22-нд сонгууль явагдсан. Долдугаар сарын 15-нд Засгийн газраа байгуулах гээд МАХН-ын бага хурал хуралдсан.Тэр єдрийн “Yнэн” сонин “Гvйцээж дар” гэсэн тэргvvн єгvvлэлтэй гарч байсан. Ингэж Ардчиллынхныг устга гэж шууд хэлж байсан тvvх бас бий. Єнєєгийн хэвлэлvvд яг тэр “Гvйцээж дар” гэдгийг л илэрхийлээд байгаа юм даа.
Л.Цэрэн-Очир
http://www.ardchilal.com/modules.php?name=News&file=article&sid=7578&catid=100
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment