Боловсролын зөвлөгөө өгөх төв

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв Төрийн бус байгууллага (БЗМТ) нь 1996 онд Монгол оронд нээлттэй нийгэм хөгжүүлэхэд нэмэр хандив болох зорилготой Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гээс хэрэгжүүлж эхэлсэн анхны хөтөлбөрүүдийн нэг юм. Тус төв 2003 оны 5 сард бие даасан төрийн бус байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь АНУ-ын Засгийн Газрын дэргэдэх ОЛон улсын боловсролын зөвлөгөө өгөх төвийн сүлжээний гишүүн байгууллага бөгөөд Америкт сурах хүсэлтэй оюутан залуусыг дэмжих зорилгоор АНУ-ын Элчин сайдын яамтай нягт хамтран ажилладаг.
АНУ-ын Засгийн Газрын дэргэдэх БЗМТ нь (ECA/A/S/A) нь АНУ-д суралцах сонирхолтой оюутнуудыг АНУ-ын дээд боловсролын талаархи мэдээлэл, суралцах боломж, тэтгэлэг болон бусад мэдээллээр хангадаг.  ECA/A/S/A нь дэлхий даяар 450 гаруй боловсролын зөвлөгөө өгөх төвтэй бөгөөд АНУ-ын боловсролын тухай мэдээллийг түгээж байна.
Байгууллагын гол зорилго нь гадаад болон дотоодод боловсрол эзэмших боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаархи мэдээллийг нийслэл болон орон нутгийн оюутан залуус, олон нийтэд түгээх, боловсролын байгууллага хувь хүмүүсийн хооронд харилцааны гүүр болох улмаар улс орнуудын соёлын талаар олон талт мэдлэгийг дэмжихэд оршино.
БЗМТ нь чанартай боловсрол эзэмших, гадаадад сурах хүсэл сонирхолтой оюутан залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар долоон жилийн нүүр үзэж буй бөгөөд энэ хугацаанд тус төвөөс үзүүлэх үйлчилгээний хүрээ тэлж, үйлчлүүлэгчдийн тоо хурдан нэмэгдэж ирлээ.

Улаанбаатар хотод байрлаж буй төвөөс гадна Эрдэнэт, Ховд, Дархан, Дорнод, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. Дэлгэрэнгүй ==>