"Сүйрэл" номны талаарх хэвлэлийн мэдээ




Монгол ямар дансанд орчихов оо? Хаа нэгтээ гуравдугаар ертєнцєд балар эртний нийгмийн сvйрэл мєхлєєс сургамж авах газар бий юу гэдгийг асууя. Эхлээд Зааны ясан эрэгт амьдардаг ер сонин уншдаггvй, улс тєр сонирхдоггvй, зєвхєн байгаль орчноо л сонирхож, судалдаг, энэ салбартаа ч их юм мэддэг байх ёстой академич нэгнээс экологийн дарамттай, байгаль орчин нь хамгийн их сvйдэж байгаа, эсвэл хvн амын хэт єсєлтийн асуудалтай, орон болон тэсрэхэд бэлэн байгаа экологийн халуун цэгvvдийг дэлхийн газрын зураг дээр зааж нэрлээч гэдгийг бас лавлая. Харин экологичид "Энэ чинь мэдээжийн асуулт. Байгаль орчин доройтсон, хvн амын хэт єсєлтийн асуудалтай улс гэвэл хамгийн тvрvvнд Афганистан, Бангладеш, Бурунди, Хайти, Индонез, Ирак, Мадагаскар, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Руанда, Соломоны арал, Сомали зэрэг улсууд" гэж хариулна.

Одоо байгаль орчин, хvн амын асуудал сонирхдоггvй, мэддэг ч vгvй нэгдvгээр ертєнцийн нэгэн улс тєрч дээр очоод энэ дэлхий дээр байгаа улс тєрийн халуун цэгvvд, тєр засаг нь унахын даваан дээр эсвэл аль хэдийнэ унасан, саяхан иргэний дайн болсон, эсвэл хариугvй дотоодын vймээн самуун болох ирмэг дээр байгаа, улмаар энэ асуудлаасаа болж нэгдvгээр ертєнцийн улс орнуудад эрсдэл учруулж байгаа, нэг бол тэдгээрээс гадаадын зээл тусламж авахад хvрч байгаа, аль эсвэл маш олон цагаач дvрвэгсэд тэндээс орж ирэх гэж байгаа тул хууль бус цагаачдыг хvлээх, эсвэл тэдэнд дотоодын vймээн самуун гаргачдыг дарахад цэргийн туслалцаа vзvvлэх, тэр ч байтугай АНУ єєрийн цэргээ илгээхэд хvрч болох тийм улс орныг нэрлэхийг хvсье.

Улс тєрч: "Мэдээж хэрэг, улс тєрийн хувьд тогтворгvй улс орны жагсаалтанд юун тvрvvнд Афганистан, Бангладеш, Бурунди, Хайти, Индонез, Ирак, Мадагаскар, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Руанда, Соломоны арал, Сомали зэрэг улс орох ёстой" гэж хариулах болно. Гайхалтай! Гайхаж байна уу? Хоёр жагсаалт яв цав нийцэж байна. Энэ хоёр жагсаалтын хоорондын уялдаа холбоо их ил тод байна. Орчин цагийн ертєнцєд нєгєє л эртний маяа, анасазичууд болон Ийстэр арлын асуудал давтагдаж байна. Єнєє ч гэсэн яг л эрт балар vеийнх шиг байгаль орчноо доройтуулан сvйтгэсэн улс орон, хvн ам нь хэт их єссєн, эсвэл энэ хоёр асуудал бvгд байдаг улс орон улс тєрийн хувьд тогтворгvй болж, тєр засаг нь дээсэн дєрєєн дээр дэнжигнэж байна. Хvмvvс арга мухардаж, єлсгєлєн ядуу зvдvvгийн туйлд хvрч итгэл алдрах vедээ тєр засгаа буруутгах нь жам, энэ бvх асуудлыг шийдэж чадахгvй байгаа засгийн газар, эрх баригчдаа хариуцлагад татна. Тэд улс орноо орхиж ямар ч vнээр хамаагvй цагаачлан гадаадад гарахыг хvснэ. Тэд газар нутгаа булаацалдан нэг нэгнийгээ хорооно, алж тална. Иргэний дайн дэгдээнэ. Тэдэнд алдах зvйл байхгvй хэмээн сэтгэж, алан хядагч балмад этгээд болно. Эсвэл тийм этгээдийг хvлцэн тэвчиж, дэмжих болно... Үргэлжлэлийг энд дарж уншина уу





Collapse: What Makes Jared Diamond Facsinating?


The New Yorker
The Vanishing
In “Collapse,” Jared Diamond shows how societies destroy themselves.
by Malcolm Gladwell


WikipediA Collapse: How Societies Choose to Fail or Succeed

'Collapse': How the World Ends By GREGG EASTERBROOK

The Crash of Civilizations



Ном гэснээс


Онлайн худалдаа /Жич: Энэ мэдээллийн тухайд тухайн блог аливаа хариуцлага үл хүлээнэ./





”Сүйрэл” номын нээлт болно



"Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг" вэб-сайт