Монголын төр шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын зарлиг

“Эрхэм сүлд тахилга бүхий газар болбоос эрхэмлэж үл малтах зүйл мөн. Бус энгийн зэрэг газар нутаг дан ганц алт бус ямар зоорь бий аваас зохихыг үзэж нээн авбаас зохилтой. Авсан түүнийгээ ганцхан миний төлөө хэмээн бүү санагтун! Харьяат бүх улсын хэрэглэл болмой. Улс хэмээгч нь Та бүхнийг цөмийг өгүүлсний тул учрыг бүрнээ ухамсарлаж, ёс журмыг дагаж явтугай! Битгий зөрүүд бурууд дурлаж зөрчигтун”