PRESS RELEASE







PRESS RELEASE

Consecutive Trainings for Career Guidance Counselors successfully accomplished by
 “Technical Support Consulting Services for Development of the Labor Market Information System and Career Guidance Services in Mongolia” sub project under Vocational Education and Training Project, MCA-Mongolia

Ulaanbaatar city (www.mca.mn). Career Guidance Counselor Training for social workers of TVET schools overall Mongolia as the third phase of the consecutive trainings was successfully accomplished by sub project “Technical Support Consulting Services for Development of the Labor Market Information System and Career Guidance Services in Mongolia”, being implemented under the Vocational Education and Training Project of Millennium Challenge Account-Mongolia (MCA-Mongolia) on 20 January 2012. This training was conducted in two phases; the first was between 05 and 16, December, 2011 in the training hall of Bank Association, Mongolia, the other was between 09 and 20 January, 2012 in the V building, NUM. The qualified 17 trainers of career guidance from LSWSO, LECO and MED conducted the training who were trained in previous training held between October-November, 2011. Trainings were conducted and supervised by Professor Ts. Tsetsegmaa, training specialist, the sub project.

Main objectives of the VET Project, MCA-Mongolia are to secure private-sector participation, to create skills standards, and competency-based training system, to introduce a new career guidance system and to establish national labor market information system. Hence, the consortium formed from Applicatio and PEM Consultancy companies of Germany as the sub project has started its tasks on technical support consulting services for development of the labor market information system and career guidance services in Mongolia since March, 2011.

The sub project has designed the LMIS based on the research/survey in websites with relevant information, determined the main users in LMIS and included ILO key 20 indicators plus additional 34 indicators for the system. LECO department of CGS has accompanied to adapt and install online career guidance system in Mongolia.

Successful 52 participants from TVET schools all over Mongolia were awarded by the certificates with the signatures of Mrs. Ts.Undrakh, deputy director, VET project, Mr. B. Mishigjav, Chairman of ATVET and Mr. Aidan Maloney, team leader of the sub project.   

The curriculum of the training contains of the following eight modules: An introduction to the Career Guidance System, Career Guidance Process (CGP), Counseling process, How to operate internally and externally, Active job information, Organizing CGS, An introduction to the Trainer/Coach, Training management/methodology. Training methodology is based on practical, entertaining and interactive approach, using a wide variety of delivery techniques which trainees enjoyed.  
Career guidance counselor training for specialists from Aimag and District LSWSDs was successfully organized in Flower Hotel between 14 and 18 November, 2011.   

It should be emphasized that gender equality and human trafficking issues were also included in the curricula in accordance with MCC Gender Policy. 

Full information on activities of MCA-M TVET Project and LMIS and CGS can be obtained from the address below:

Ya. Ochirsukh, CGS Specialist, Deputy Director, “Technical Support Consulting for Development of LMIS & CGS in Mongolia” Email: ochirsukh@applicatio-pem.org
TEL: 464411
Kh. Оtgongerel, Public Relations Specialist,  Vocational Education and Training Project, Mongolia MCA
Email: otgongerel@mca.mn
Website: www.mca.mn
TEL: 70150407 / 99184179












ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Монголын Мянганы сорилтын сангийн хүрээнд
мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний зөвлөхийн цуврал сургалт амжилттай өндөрлөлөө 

Улаанбаатар хот (www.mca.mn). Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл болон түүний харьяа Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх дэд төслийн хүрээнд “Ажил, мэргэжлийн зөвлөх” бэлтгэх цуврал сургалтын отгон сургалт болох МСҮТ-ийн нийгмийн ажилтанд зориулсан сургалт 2012 оны 01 дүгээр сарын 20-ны Баасан гаригт амжилттай явагдаж өндөрлөлөө.  МСҮТ-ийн нийгмийн ажилтанд зориулсан ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэх энэ удаагийн сургалт  хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний ээлжийн 2 долоо хоногийнх нь 2011 оны 12 дугаар сарын 05-16 хооронд Монголын Банкуудын холбооны сургалтын танхимд, дараагийн ээлжийн 2 долоо хоногийнх нь 2012 оны 1 дүгээр сар 09-20 хооронд МУИС-ийн V байранд болж өнгөрлөө. Сургалтыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газрын ажилтан, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний 17 сургагч багш явуулсан билээ. Эдгээр 17 сургагч багш нарыг өмнө нь буюу 2011 оны 10-11 дүгээр сард тус төслийн хүрээнд бэлтгэсэн бөгөөд төслийн сургалтын мэргэжилтэн, профессор Ц.Цэцэгмаа удирдан зохион байгуулсан юм.
Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн үндсэн зорилго бол эдийн засгийн тэргүүлэх салбарт олон улсын түвшинд өрсөлдөх  чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын орчин нөхцлийг буй болгох улмаар хичээлийн агуулга, хөтөлбөрийн чанар, заах арга зүйг боловсронгуй болгоход оршино. Энэхүү зорилгын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх ажлыг Герман улсын Аппликатио/ПЕМ зөвлөх үйлчилгээний хоёр компаниас бүрдсэн консорциум 2011 оны 3 сараас эхлэн хэрэгжүүлж байна. Тус дэд төслийн хүрээнд одоо байгаа хөдөлмөрийн зах зээлийн цахимжсан мэдээллийн эх үүсвэр болон мэдээ, мэдээллийн боломжит холбоосыг задлан шинжилсний үндсэн дээр хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцооны загварыг боловсруулж үндсэн хэрэглэгчдийн хүрээг тогтоон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийн түлхүүр 20 үзүүлэлт, нэмэлт 34 үзүүлэлтийг тодорхойлоод байгаа юм. Түүнчлэн, дэд төслийн баг Хөдөлмөрийн төв биржийн мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний газартай хамтран Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын загвар дээр суурилан Монголын нөхцөлд тохируулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний цахим хувилбарын бүтцийг боловсруулан ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна.
Амжилттай суралцаж төгссөн улсын хэмжээний бараг бүх МСҮТ-ийн нийт 52 нийгмийн ажилтанд Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн дэд захирал бөгөөд захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Ундрах захирал, Мэргэжлийн боловсрол, сургалын газрын дарга Б.Мишигжав, Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх дэд төслийн багийн ахлагч А.Малони нарын гарын үсэгтэй сертификат гардууллаа.
Тус сургалтыг сургалтын үр дүнг тодорхойлох, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээний үйл явц, ажил мэргэжлийн шийдвэр гаргах, сургалтын төлөвлөгөөг боловсруулах сургалтын үр дүн үнэлэх зэрэг нийт найман модулийн дагуу практикт тулгуурласан, харилцан оролцооны болон бусад тохиромжтой арга техник ашиглан  арга зүйгээр зохион байгууллаа. Сургалтын туршид суралцагчид олон төрлийн дасгал ажиллан даалгаваруудыг гүйцэтгэсэн.
Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн ажилтнуудад зориулсан сургалт 2011-11-14-өөс 2011-11-18-ны хооронд Цэцэг зочид буудалд мөн амжилттай зохион байгуулсан болно.
Сургалтын явцад ММСС-ийн жендэрийн бодлогын хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах, хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар зочин багш уригдан хичээл заасныг онцлон дурьдах нь зүйтэй гэж үзэж байна.
ММСС-гийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн үйл ажиллагааны талаар болон Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем болон мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу. Үүнд:

ММСС-гийн МБС-ын төслийн “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем болон мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ” дэд төслийн багийн дэд ахлагч, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний мэргэжилтэн Я.Очирсүх
Цахим шуудан: ochirsukh@applicatio-pem.org (464411)
Цахим хуудас: http://www.applicatio-pem.org/
ММСС-гийн МБС-ын төслийн
Олон нийттэй харилцах мэргэжилтэн
Цахим шуудан: otgongerel@mca.mn (99184179, 70150407)
Х.Отгонгэрэл


МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДОЖ БУЙ MЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮДИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХИЙН СУРГАЛТ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДОЖ БУЙ MЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮДИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХИЙН СУРГАЛТ

Улаанбаатар хот (www.mca.mn). Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх” дэд төслийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн нийгмийн ажилтнуудад зориулсан Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх нэг сарын сургалтын нээлтийн арга хэмжээ 2011 оны 12 сарын 05-ны өдөр Таван богд плаза-д болж өнгөрлөө. 

Энэхүү 4 долоо хоногийн сургалтанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол сургалтын газраас томилсон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) нийт 50 гаруй нийгмийн ажилтан Монголын өнцөг булан бүрээс ирж хамрагдаж байна. Тус сургалтанд ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд бэлтгэгдээд удаагүй байгаа Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээгээр мэргэшсэн сургагч багш нар хичээл зааж байгаа юм. Харин удирдагч багшаар дэд төслийг хэрэгжүүлэгч гэрээт байгууллага болох Аппликацио-ПЭМ консорциумын мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэхүү сургалт Монголын мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоог цаашид тогтвортой хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой цуврал сургалтын гурав дахь үе шат юм.  


МСҮТ-ийн нийгмийн ажилтнууд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн сургалтанд хамрагдсанаар МСҮТ-ийн оюутнууд болон элсэх сонирхолтой байгаа залуус, насанд хүрэгчдэд цаашдын ажил мэргэжлийн сонголтоо хийхэд нь хэрэгцээтэй шинэ мэдээллээр ханган, зөвлөгөө өгч улмаар тэднийг шинэ ажлын байрны нөхцөл, орчинд дасан зохицоход нь туслах болно.

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл болон тус дэд төслийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу. Үүнд:

Я.Очирсүх, ММСС-гийн МБС-ын төслийн “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем болон мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ” дэд төслийн багийн дэд ахлагч, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний мэргэжилтэн 
Цахим шуудан: ochirsukh@applicatio-pem.org утас: 464411; Цахим хуудас: http://www.applicatio-pem.org

Х.Отгонгэрэл, ММСС-гийн МБС-ын төслийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн
Цахим шуудан: otgongerel@mca.mn (99184179, 70150407)

http://www.mca.mn/index.php?option=news&task=detail&parent=79&id=625


TRAINING WORKSHOP FOR TVET SCHOOL SOCIAL WORKERS IN CAREER GUIDANCE “DEVELOPMENT OF LABOR MARKET INFORMATION SYSTEM AND CAREER GUIDANCE SERVICES” SUB PROJECT

 

Ulaanbaatar city (www.mca.mn). The first Career Guidance Training Workshop in Mongolia for TVET School Social Workers organized by “Development of Labor market information system and career guidance services” sub project, being implemented under the Vocational Education and Training Project of Millennium Challenge Account-Mongolia (MCA-Mongolia) began today on 05 December 2011 in the Tavan Bogd Plaza, Ulaanbaatar.

50 Social Workers from TVET schools in Aimags and Ulaanbaatar, nominated by the Government Agency of Vocational Education and Training (AVET) began the four week long training course in Career Guidance. The trainers are selected from a group who successfully graduated from a Trainer Training in Career Guidance Qualification program under the VET Project, MCA which took place recently in Ulaanbaatar. The training will be supervised by specialists from Applicatio-PEM the consortium contracted to carry out the sub-project. The training workshop represents the third phase of a training plan to build a sustainable Career Guidance system for Mongolia. 

The Social Workers trained in Career Guidance will assist current students and those youths who are interested in TVET schools to choose suitable occupations by providing information and counseling and help adapt the workforce to the work opportunities in the Mongolian economy.

The opening ceremony was attended by Mr. Aidan Maloney, Team Leader, LMIS&CGS Project and Mr. Enkhtuvshin, Director of Administration Department, AVET.

Full information on activities of MCA-M TVET Project can be obtained from the address below: 

Ya. Ochirsukh, CGS Specialist, Deputy Director, “Technical Support Consulting for Development of LMIS & CGS in Mongolia” Email: ochirsukh@applicatio-pem.org
Website: http://www.applicatio-pem.org/ 
TEL: 464411    Kh. Оtgongerel, Public Relations Specialist,  Vocational Education and Training Project, Mongolia MCA 
Email: otgongerel@mca.mn
Website: www.mca.mn
TEL: 70150407 / 99184179

http://www.mca.mn/en/index.php?option=news&parent=31&id=612&task=detail