Д.Бямбасvрэн: Yймээнтэй холбоотой гараа цустсан хvмvvсийн нэрийг гаргах хэрэгтэй

УИХ-ын сонгуулийн будилаан, СЕХ-ны даргын хууль бус vйлдлvvд нь парламентыг зогсонги байдалд оруулаад байгаа билээ. Улстєрчид, тєр засгийн удирдах тєвшинд гарц хайж байх шиг байна. Монгол Улсын гvйцэтгэх засаглалыг тэргvvлж байсан хvний хувьд Дашийн Бямбасvрэн гуайтай ярилцлаа.

-Парламентыг гацаанаас гаргах арга зам байна уу?
-Олон тvмний дунд янз бvрээр л ярьцгааж байх шиг байна. Нийгмийн сэтгэхvйн илрэлийг ихэд анхаарах ёстой шvv дээ. Ялангуяа ийм эгзэгтэй vед. Зарим хvн улс тєрийн хvчнvvд зєвшилцєєд гар гараасаа барилцаад явья гээд байх шиг. Миний бодлоор гацаанд оруулсан шалтгаан нь юу вэ гэдгийг эхлэн тогтоох учиртай. Монголын нийгэмд сvvлийн vед нvvрлэсэн хээл хахууль, авлига, тєрийн нэн хариуцлагагvй байдал, ард тvмний амьдралын доройтол, ядуурал, vнийн хєєрєгдєл энэ бvхэн чинь наад vйл явдлын чинь шалтгаан нь шvv дээ. Уг шалтгааныг арилгаагvйгээр, арилгах хvсэл зоригоо илэрхийлсэн алхам хийлгvйгээр энэ гацаанаас гарч чадахгvй байх. Зарим хvн Ерєнхийлєгчид тулгаж байгаа. Тухайлбал Ц.Нямдорж. Ийм замаар явахгvй ээ. МАХН єєрсдєє энэ будлиан хийсэн СЕХ-г огцруулах асуудлыг одоогийнхоо бvрэн эрх нь хvчин тєгєлдєр байгаа УИХ-аараа хэлэлцээд шийдчих хэрэгтэй.
Энэ хvнийг зайлуулахгvйгээр орон нутгийн сонгуульд орвол харин ч Монголын нийгэм хойшоо дахин ухарч магадгvй. Долдугаар сарын 1-ний vйл явдалтай холбоотойгоор гартаа цустай улсуудынхаа нэрийг гаргаж тэднийгээ цэвэрлэх хэрэгтэй. Наад зах нь энэ хоёр алхмыг хийх ёстой. Yvний дараа асуудал яригдах байх. Тvргэн зуурт шийдэгдчих асуудал энэ биш ээ.
-Долдугаар сарын 1-ний жагсаалыг сонгуулийн будлианаас болоогvй юм шиг ярьцгаах боллоо. Та vvнийг хэрхэн vзэж байна вэ?
-Олон тvмний дургvйцлийг хамгийн ихээр хvргэсэн зvйл бол єнгєрсєн сонгууль шvv дээ. Энэ эмгэнэлт vйл явдал юунаас болсныг ард тvмэн мэднэ. Сонгуулийг будлиантай болсон гэсэн нэг ерєнхий ойлголт байдаг. Гэхдээ тєрийн тэргvvний хэлж байгаагаар зуун хувь будлиангvй зєрчилгvй ч юм шиг будлиантай ч юм шиг. Тєрийн хууль тогтоох дээд байгууллага УИХ дээр СЕХ-ны дарга нь сонгуулийг vнэхээр будлиантуулснаа єєрєє л яриад байна шvv дээ. Иргэний vнэмлэхээр санал єгєх нэрсийн жагсаалтад ороогvй хvмvvсийг баахан санал єгvvлэх ажлыг зохион байгуулчихсан юм байна.Тойргийн хороод нь асуудлаа шийдээд ирэхээр нь єєрєє алагчилж vзээд заримыг нь Ерєнхийлєгчид єргєн бариад заримыг нь аваад vлдчихсэн л юм байна. Тойргийн хороо нь тодруулбал, Булганд нэр дэвшигч Ц.Цэнгэлийг батлахгvй ээ гээд байхад тойргийн хорооны дарга нь болно гээд гарын vсгээ зурж, єєр бичиг хийгээд Ерєнхийлєгчид єргєн мэдvvлчихсэн юм байна. Энэ мэтийн будлиан зєндєє болжээ.
Энэ бvхэнд ард иргэд дургvйцэж, тэр жагсаал цуглаан болж, тvvнийг дагалдсан эмх замбараагvй байдал гарлаа. Тэр хvнд хэцvv цагт тєрийн цагдаа нь ч юм уу хэн нь ч бvv мэд жагсч байгаа иргэдээ зээр шиг хєєж яваад буудлаа шvv дээ. Yvний vнэн учрыг олоогvй цагт юуны чинь эвсэл, юуных нь зєвшил байх вэ. Ардчилсан намынхан тэнд байр сууриа илэрхийлж л байна. Намынхантайгаа ул суурьтай яриагvй, уулзаагvй уджээ.
-Таны санааг хамгийн ихээр юу зовоож байна вэ?
-Миний бодож байгаагаар Ардчилсан намынхан гараа цусаар будсан хvмvvстэй цуг УИХ-д орж суучихаад тєсєв хувааж идэх тухай яриад суух вий дээ гэдэгт санаа их зовж сууна. Эхний нааштай алхам бол тєр засаг нь, улс тєрийн хvчнvvд нь энэ мухардмал байдалд оруулсан учир шалтгааныг гэтлэх, шударга ёсыг тогтоох, тєр нь хариуцлагатай байх, ард тvмэндээ vнэнийг хэлэх, ард тvмнийхээ санаа бодлыг ойлгож хvлээж авах, дорвитой алхам хийж тvvгээрээ олон тvмний болон сєрєг хvчнийхээ итгэлийг олж цаашаа явах нь гацаанаас гарах арга зам нь юм болов уу гэж бодож сууна.
-Онц байдал тогтоосон vед хvн амь насаа алдсан нь улс тєрд доргио vvсгэлээ. Одоо нэлээд хурцадмал шинжтэй буруу, зєв гэсэн шаардлагууд тавигдаж эхэллээ. Онц байдал тогтоосон нь цагаа олсон уу?
-Онц байдал тогтоож болно. Онц байдал тогтоосон тэр шєнє таван хvний амь нас vрэгдлээ. Онц байдал тогтоогоогvй бол хэчнээн ч хvний амь vрэгдэх байсныг хэлж мэдэхгvй шvv дээ. Онц байдал тогтоох нь янз бvр. Нэгдvгээрт: Онц байдал тогтоолоо гээд Ерєнхийлєгч зарлиг гаргалаа. Тvvнийг олон тvмэнд зарлаж, анхааруулж, хvргэлгvйгээр буу бариад жагсагчдаа хумиж эхэлсэн нь л хамгийн муухай зvйл л дээ. Энэ vйл явдлаас хойш Монголын нийгэмд хvчирхийллийн философи явагдаад эхэллээ.Сvхбаатар дvvргийн зарим орон сууцны иргэдийг дєч тавиар нь чирч гулдраад зодож нvдээд байдаг. Уржигдар тэр Зайсангийн аманд “Хар муур” ч билvv юу ч билээ, нэг байгууллагынхан айлын гэрийг эвдээд явж байгаа харагдах юм. Эздийг нь барьж хашаанаас гавлачихаад Монгол хvн монгол айлын голомтыг бусниулж явна гэсэн чинь юу гэсэн vг вэ. Энэ чинь тэр vйл явдлаас тєрж гарсан философи шvv дээ. Тєрийн vзэл болж байгаа нь энэ. Долдугаар сарын vйл явдалд тєрийн талаасаа авч хэрэгжvvлсэн бодлого нь Монголд хvчирхийллийг бий болгож байгаа ард тvмнийхээ эсрэг цус урсгасан ч болох юм байна гэсэн эмгэнэлтэй ойлголт буй болгосон муухай явдал боллоо.
-Хариуцлага байна уу. Ард иргэд хариуцлага шаардаж байна?
-Хариуцлага талаасаа ярих юм бол Онцгой байдлыг зохицуулах штаб гэж байгуулсан юм билээ.Тэр штабын дарга нь ХЗДХ-ийн сайд Ц.Мєнх-Оргил гэдэг хvн юм байна. Одоо сонгогдчихоод УИХ-д эргээд суух гэж байгаа биз дээ. Тэр сайд хамгийн тvрvvнд огцрох ёстой. Тэр нєхєр хамгийн тvрvvнд хариуцлага хvлээх ёстой. Нийгмийг ийм байдалд хvргэснийхээ тєлєє тэр хvн єєрєє буудах тушаал єгєєгvй ч гэсэн ийм гэсгээл гаргахад хvргэснийхээ тєлєє тэр хvн ард иргэдээ сэргийлж хамгаалж чадаагvйнхээ тєлєє, гэмт vйлдлийн ул мєрийг vнэн зєвєєр олж илрvvлэхийн тулд зай тавьж огцрох ёстой байсан. Гэтэл хэн бэ. УИХ дээр очоод Ардчилсан намынханд ном айлтгаад сууж байх юм. Яахаараа нvvрэндээ шир наачихсан тєрийн зvтгэлтнvvд ингэдэг байна аа. Ийм юмнууд чинь л хvний аминд хvргэж байгаа байхгvй юу. Хэнэггvй, дээрэнгvй, харгис, албан тушаалдаа эрдэж байна. Харвардын их сургууль тєгссєн гэж би сонссон. Ингэхэд тэр их сургууль чинь ийм коммунистуудыг сургаж тєгсгєдєг болж байна уу. Ер нь, хаашаа юм бэ. Харвардын их сургууль тєгссєн гэж онгироод байдаг юу юм бэ тэр нєхєр. Хувьсгалт нам ийм хvмvvсийг нэр дэвшvvлээд, гаргаж байна л даа. УИХ-ыг тєрийн дээд байгууллагын хувьд ард тvмэн цэвэрших байх гэж хvлээж байсан. Гэтэл нєгєє л газрын наймаачид, нєгєє л эрдэс баялгийн наймаачид чинь, нєгєє л казино тоглодог этгээд чинь бvгдээрээ л гараад ирлээ шvv дээ. Ингэж байхад чинь ард тvмний уур хилэн хvрэхгvй яахав. Ард тvмний амьдрал ямар байна. Монголын биш гаднынхны хийсэн судалгаагаар монголчууд 70 хувь нь ядуу, єлєн зэлмvvн амьдарч байна. Ийм байхад нь дээрээс нь буудаад эхлэхээр ямар vе эхэлж байна гэж ойлгох болж байна. Минийхээр Монголын нийгэм одоо улам хурц зєрчил рvv, улам хурц мухардал руу гулсч байна. Аюул руу унаж явна. Yvнийг чухамхvv эцэслэн цэг тавихад хэцvv.
-Хууль хяналтынханд энэ буу сумны хэргийг яг vнэнээр нь олж тогтоож чадна гэх итгэл байна уу?
-Онцгой байдал зарласан бvсэд, цагдаа нарын хvрээлэл дотор жип машин хєлєглєєд жагсагчдыг буудаж яваа хvнийг олж чаддаггvй юм бол цагдаа, тагнуулынхан юу хийдэг болж таарах вэ. Харин олохыг хvсэхгvй байна. Оллоо гэхэд хариуцлага нь єєрсєд дээр нь буух учраас тvvнийгээ зарлаж чадахгvй байна. Олоогvй гэж огт бодохгvй байна. Олсон гэж бодож байна. Манай тэр мєрдєгчид чинь тийм ч муу хvмvvс биш байх. Гагцхvv цаг хугацааны асуудал байгаа байх. Дараа нь гэмт хэрэгтнvvд ч юм уу, рецевтив гэмт этгээдvvд ч юм гэнэ vv булзаж бас магадгvй л дээ. Тэгвэл асуудал бvр єєрєєр тавигдана. Монголын нийгэмд чинь Онц байдал зарласан бvс дотор нь машин уначихаад хvн буудаад явдаг тийм зэвсэгт бvлэглэлтэй болчихсон хэрэг vv. Yvнийг яагаад олж илрvvлж чадахгvй байнаа гэсэн асуулт нєгєє талаасаа тавигдана. Зайлшгvй vнэн зєв хариуг олж ард иргэддээ хэлж єгєх асуудал чухал. Yvнийг vнэн зєвєєр нь олж тогтоогоогvй цагт нийгэм тайвширахгvй. Єнєєдєр магадгvй зуны дэлгэр, дулаан цагт найр наадам, амралт зугаалга гээд хvмvvс яваад амар жимэр юм шиг байж болно. Эргээд хэзээ нэгэн цагт vvний хариуг тєр, Засгийн газраас нэхэж л таарна.
-Yймээн самууны бурууг Ардчилсан нам тус намын дарга Ц.Элбэгдоржид тохоод нийт ардчилсан хvчнийг хамруулаад эрх баригчид улс тєрийн тавцанд цэвэр гарах философи эхэл¬чихжээ. Радио, телевиз, мэдээ мэдээллийнхэн ч хоёр хуваагдлаа. Нийгмийн сэтгэхvй ч хуваагдмал байдалд орлоо. Эрх баригчид Yндэсний эвлэрэл рvv явцгаая гэж ярьцгаадаг боллоо. Эвлэрэх болов уу?
-Ер нь vйл явцын єрнєлт нь єєрєє маш тодорхой шvv дээ.БНН, Эх орон нам, YШН, Иргэний эвслийн удирдлагаас жагсаал цуглааныг зохион байгуулсан юм билээ. Олон хvн очсон нь нийгмийн дургvйцлийн илэрхийлэл. Жагсаал бол маш хvчирхэг болж харагдсан. Одоо Хувьсгалт нам бvх бурууг Ардчилсан нам руу тонгорч, єєрєє єрєвдєлтэй хvний дvрд тоглох гээд байгаа л даа. С.Баяр яг тэр vед сэтгvvлчдэд єрєєндєє мэдээлэл хийхдээ Ц.Элбэгдорж ийм болгочихлоо гээд яриад сууж байсан хvн. Ингээд бодоход МАХН-ын нєхєд хоёр асуудал байх шиг байна. Нэгдvгээрт: БНН, Иргэний эвсэл хоёр учиргvй олон хvн дагуулж ирээд биднийг зодож, байрыг маань шатаачихлаа гэхээр єє МАХН яасан єєдгvй дорой юм бэ гэсэн ойлголт гарна, цаад утгаараа. Хоёрдугаарт. Барьцтайгаар нь АН-тай ноцолдоод байх нь тэдэнд ашигтай. Энгийн ойлголцлын тєвшинд шvv дээ. Цаад нарийн учир шалтгаан нь юу юм бэ гэхээр болсон vйл явдлыг далимдуулан Монголын ардчиллыг боймлох, ардчиллын нэр тєрийг гутаах, устгах, ардчилсан хvчний удирдагчдыг гутааж удирдлагагvй болгох башир арга явагдаж байна шvv дээ. Эцсийн дvндээ МАХН дангаараа улс тєрд ноёрхлоо тогтоох, болж єгвєл хойд хєршийн загвараар тєр барих албан тушаалтнуудыг нэг загвараар олж томилдог замаар явах нь л дээ. Ийм замыг мєрєєдєвч бvтэхгvй л дээ.
-Ардчилал Монголд анх хvрсэн тєвшингєєсєє ихэд ухарч, маш эмзэг байдалд орлоо. Таны бодол ямар байна вэ?
-Эмзэг байна. Маш эмзэг болсон. Энэ нь олон шалтгаантай. 2000 оноос хойш Монголд улс тєрийн нєхцєл ихэд бохирдсон. Тєрийн ялзрал, доройтол хоёр зэрэгцээд явж ирлээ. Хvчирхийллийг єєгшvvлэн дэвэргэж байгааг зvгээр хараад сууж байх эрх Монголчуудад байхгvй. Ардчилал анархизм боллоо гэж яриад байдаг болж. Манай Хvний эрхийн комиссын дарга маань тийм дvгнэлт хийлээ. Ямар ч ухааны хvн юм бэ дээ. Мэдэхгvй юм. Ийм хууль явж байгаа нь ардчиллын байр суурийг сулруулж байгаа хэрэг. Ардчилсан намын дотор ч гэсэн янз бvрийн vзэл санаа гарч, зарим нь намаасаа салан одож, тэр хэмжээгээрээ ардчиллынхаа нэр хvндийг унагааж янз янзын єнгєєр будсан байх. Эгнээгээ нэгдмэл байлгаж чадаагvй. Одоо ч гэсэн МАХН-тай нэгдээд хамтарсан Засгийн газар байгуулна ч гэх шиг яриа єрнєєд л хашгичаад л байгаа. Хувьсгалт намынхан бvр илэн далангvй сонин хэвлэлд бичиж байх юм. АН-ын дотроос МАХН-д талтай их шударга vнэнч хvмvvсийг намдаа элсvvлж аваад тангаргаа єргєєд гацаанаас гаргаад явцгаая гэсэн байна. Энэ бол нийгмээ хойш нь ухрааж, тvvхэн хєгжлийг гэдрэг нь эргvvлээд коммунист vзлийн дор нэгдэж гарах гарц л даа. Хэдийгээр ардчиллын тєлєєх тэмцэл хvнд дарамт шахалтад орж байгаа ч жагсаал цуглаан хийхийг хязгаарлаж, санаа бодлоо чєлєєтэй хэлэх эрх чєлєє хавчигдсан ч Монголын ард тvмэн сонгосон замаасаа ухрахгvй байх аа. Тийм бололцоо манайд байгаа.
- МАХН-ын дарга С.Баяр долдугаар сарын 1-ний ємнєх Монгол, дараахь Монгол гэсэн хоёр улстай болоод байна гэж хэлсэн. Нэг хэсэг нь дарангуйллыг магтан дэвэргэж байна. Нєгєє хэсэг нь хэдийгээр дарамтлуулж байсан ч ардчиллынхаа тєлєє зvтгэхээр нийгмийн сэтэхvй талцсан байдалд орлоо. Эвлэрэх болов уу, таны бодлоор?
-МАХН эвлэрье гэж байна уу. МАХН-ын дотор гол vзэл санааг хэн тодорхойлж байна гэдгээс харах хэрэгтэй. МАХН-ын дайчин эрчvvдийн дуу хоолой улам чангараад л байна шvv дээ. Ардчилал Монголд бараг хэрэггvй ч гэх шиг. Оросын зохиолч Солжинецын таалал тєгслєє. Нэг сонинд ингэж бичсэн байна билээ. Солжинецын Орост буудаж алах явдлыг сэргээхийн тєлєє байсан. Монголд ч гэсэн vvнийг бодож vзэх хэрэгтэй гэсэн байна билээ. Yvнээс эргэцvvлэхэд vнэхээр одоогийн Монгол vйл явдлын ємнєхєєс єєр Монгол болчихжээ. Нэг явдал санаанаас минь огт гардаггvй юм. 1992 оны зургадугаар сарын 22-нд сонгууль явагдсан. Долдугаар сарын 15-нд Засгийн газраа байгуулах гээд МАХН-ын бага хурал хуралдсан.Тэр єдрийн “Yнэн” сонин “Гvйцээж дар” гэсэн тэргvvн єгvvлэлтэй гарч байсан. Ингэж Ардчиллынхныг устга гэж шууд хэлж байсан тvvх бас бий. Єнєєгийн хэвлэлvvд яг тэр “Гvйцээж дар” гэдгийг л илэрхийлээд байгаа юм даа.
Л.Цэрэн-Очир

http://www.ardchilal.com/modules.php?name=News&file=article&sid=7578&catid=100

Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх, эрх чєлєєгєє хамгаалах “7 сарын 1” ТББ-уудын Эвсэл байгуулагдлаа

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=112737&catid=153

Б.Батчулуун: Зүй нь бол С.Баяр гараад ирчих хэрэгтэй байсан

Нэг ийм гарчигтай нийтлэлийг манай философийн багш Батчулуун бичсэнийг хуваалцмаар санагдчихлаа। Сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=112567&catid=144

Философийн ухааны доктор Б।Батчулуунтай ярилцлаа.-Таныг улс төрийн фи­ло­софи чиглэлээр нэлээд уншиж мэдсэн хүн болохыг тодорхой хүрээнийхэн га­дарлах байх аа?


-Өөрийгөө улс төр суд­лаач гэж тодорхойлоод анализ хийдэг хүмүүс байна л даа। Би бол өөрийгөө тийм хүн гэж хэлэхгүй। Бүр зорьж тодорхой судалгаа явуулдаггүй. Гэхдээ улс төр нийгмийн болсон яв­далд өөрийн дүгнэлттэй суу­даг. Дүгнэлт хийхэд хүний боловсрол, уншсан мэдсэн нь эх үндэс болно л доо. МУИС-д, гадаадын их сургуульд ч багшилж байсан. Миний дүг­нэлтүүд аль нэг нам, улс төрийн хүчинтэй ямар ч хол­боогүй л дээ. Тухайлбал, би сонгуульд оролцдоггүй. Хэн нь ч гарсан хэрэг алга байна, гарах гэж өөрийгөө суртал­чилсан хүмүүсийн яриа бу­руу худлаа биелшгүй байна. Тэд "Би амьдралыг тань тийм сайхан болгоод өгнө..." гээд л сурталчилгаа хийж байгаа юм. Өмнө нь ч тэгж л 76-гийн нэг болсон шүү дээ. Гэтэл хаана байна, амьдралыг сай­хан болгосон нь. Тэгж ярьж байгаа л бол эрх мэдэлд хүрэхийг санаархаж, биднийг хуурч байна гэж л харах хэ­рэгтэй. Ер нь би зарим нэг дүгнэлтүүдээ хэлчихээр хү­мүүст буруу сонсогдчих байх гэж айдаг. Одоо ч эмээж л байна. Тухайлбал, би Магнай билүү Отгонжаргалын хүү. Отгонжаргалтай бол би МУИС-д хамт багшилж, ажил­лаж явсан л даа. Түүний хүүг, бас тэр Батзандан нарыг хорь­­дог нь туйлын буруу. Энэ талд надад олон дүгнэлт бий л дээ.-Сонгуульд оролцоогүй гэхээр санал өгөөгүй юм уу?-Тийм ээ, энэ сонгуульд оролцоод ашиггүй гэж боддог хүн. Манайд ардчилал төлөв­шөөгүй байна. Төлөвшчихсөн Герман, Английн хүмүүсийн амьдрал засаг, төрөөсөө ер их хамааралгүй. Өнөөдөр эмч хүн гэхэд ямар ч засаг гарч ирж байсан ажлаа хийж л байдаг, аль нам, улс төрийн хүчин гарах нь цалин, эрх ашиг, гүйцэтгэх ажилд нь нөлөөлдөггүй. Ер нь сонгууль гэдэг бол өөрсдийнхөө ха­лааснаас мөнгө төлж, цалин­жуулах хүмүүсээ гаргаж ирж байна гэсэн үг. Эцсийн эцэст би тэр санал өгсөн хүнд л татвараасаа мөнгө өгнө. Ин­гэж би татвараасаа олон хүнийг тэжээж байгаа хэр нь өнөөдөр цагдаагаараа хам­гаа­луулж чадахгүй, эмчээр эмчлүүлж чадахгүй, 76 руу өөрийгөө төлөөлүүлээд явсан хүнийхээ ач тусыг үзэхгүй, эрх ашгийнхаа төлөө ажил­луулж чадахгүй байна. Тэгэ­хээр сонгууль утгагүй болчи­хож байгаа юм л даа. Тиймийг нь мэдсээр байж би санал өгнө гэдэг бол дээрх бусармаг бүхнийг иргэн хүнийхээ хувьд би хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Ямар нэг илэрхийлэл­гүйгээр дуугүй хүлээн зөв­шөөрөх гэж нэг зүйл байна шүү дээ. Сонгуульд оролцсон тул би үр дүнг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Төр зас­гийн хариуцлагагүйг хүлээн зөвшөөрөөгүй болохоор би саналаа өгөөгүй, сонгуульд оролцоогүй би харин ч ард­чилсан нийгмийн хариуцлага­тай иргэн. Энэ 76, миний санал өгсөн гишүүн улс тө­рийн бохир заваан үйл хийсэн ч тэр явдалд би ямар ч ха­маагүй л шударга, ухам­сар­тай, нийгмийн идэвхтэй иргэн.-О.Магнай, Ж.Батзандан нарыг хорьдог нь туйлын буруу гэсэн дүгнэлтээсээ хуваалцахгүй юу?-Ер нь өнөөгийн төр засаг бол жагсаал, цуглаан гэдэг зүйлийг дээр үеийнх шиг л болох ёстой гэж бодоод байх шиг байгаа юм. Зүй нь аливаа жагсаал, цуглаан гэдэг бол оршин буй дэглэмийг эсэр­гүү­цэж байгаа утгаараа ту­хайн цагийн хууль тогтоом­жийн хүрээнд баригдах алба­гүй. Аливаа нийгмийн тогтол­цоо бол хууль гаргаж байна л даа. Гэхдээ яг өөрийнхөө хамгаалалтыг л хуульчилдаг юм. Гэтэл жагсаал, цуглаан чинь түүний эсрэг, байгаа хэм хэмжээг буруутгасан л утга агуулж байгаа биз дээ. Тэгэ­хээр хуулиас давж байж л эсэргүүцэж байгаагаа илэр­хийл­сэн явдал болно. Үүний эсрэгээр цуглах цагийг нь заагаад, явах зам, хэлэх үг, хашгирах хугацааг нь зааж өгөөд тараавал хуурамч ард­чи­лал байгаагийн илрэл, жагсаал цуглаан биш болно. Ер нь улс төрийн хамгийн тайван замыг эрхэмлэдэг байсан Мартин Лютер Кинг, Махатма Ганди мэт хүмүүс бол иргэний дуулгаваргүй байдлыг байдаг ёстой зүйл, байх ёстой гэж л хэсэн байдаг юм. Хууль дүрмийн хүрээнд жагсаал цуглаан хийнэ гэдэг бол эрх баригчдад ямар ч цочроо өгөхгүй л дээ. Үүнээс илүү хашгирч болохгүй, дуу чинь арай чанга байна, лооль, өндөг шидэж болохгүй шүү гэдэг хүрээнд нь жагсаж цуглавал шаардлагыг хүлээж авахгүй байгаа эрх баригчдын дуулгавраар, "Тэг ээ, бидний шаардлагыг бүү хүлээж ав" гэж хүлээн зөвшөөрсөн л утга болж байгаа биз дээ. Ер нь бол Магнай, Батзандан нарыг хорьсон нь Хойд Солонгос шиг л улс болчихлоо. Арай ч ял төлөвлөөгүй байлгүй дээ гэж би найдаж байна. Баривч­лагдаад байгаа хүүмүүс бүг­дээ­рээ галдсан, архи уусан, хулгайлсан гэж би бодохгүй байна. Тэгтэл хоморголж шийтгэх гээд байна уу. Тэгвэл л энэ төрийн буруу л даа

Таны хэлж байгаагаар долдугаар сарын 1-нээс өмнө болж байсан иргэний нийгмийн хөдөлгөө­нүү­дийг жагсаал цуглаан эрх баригчдад цочроо өгөөгүй аж?-
Заавар, дүрэм журмаа­раа жагсаалуулдаг, цуглуул­даг эрх баригчдын хаалтыг авснаараа ардчилсан ний­гэмд явагдах л ёстой нэг үзэгдэл гарлаа гэж би ойлгож байгаа। Мэдээж, байшин ша­таах, хүн үхдэг, буудуулдаг мэт нь харамсалтай л даа। Гэхдээ энэ бүхнийг тооцох аргагүй мэт санагдаад байгаа юм, надад। Тэр байтугай ерөөсөө жагсаал цуглааныг толгойж, оройлж байгаа хү­мүүс хариуцлага хүлээх ёс­той гэсэн хуулийн заалт бол жагсаал, цуглаан явуулахгүй л гэсэн хориг байхгүй юу। Өнөөх эрх баригчид өөрсдий­гөө хамгаалж хууль баталдаг гэдгийн нотолгоо нь. Үймээд, хуулийг нь зөрчсөнийг үзэн ядаад байгаа бол цагдаа нар өөрсдөө л хэв журам сахиу­лах ёстой. Тэрнийхээ төлөө л тэд биднээс мөнгө авдаг шүү дээ. Тэрнээс биш Батзандан нь ч байна уу, Магнай, Энхбат нь "За, энд нэг согтуу хүн байна, та харь, энэ цуглааныг бүү үймүүлээрэй" гээд хэ­лээд зогсож байх утгагүй, үүрэг ч байхгүй, хүч нь ч хүрэхгүй.-Хуулийн дагуу бо­лоо­гүй жагсаал хүний аминд хүрдэг гэж олон нийтийг гэмшүүлэх, өөрсдийг нь буруутгах суртал удаан явагдаж байна шүү дээ?-Тэр таван хүн нас бар­санд би хамгийн их эмзэглэж байгаа. Нас барах ч юу байхав дээ, буудаад алчихсан юм чинь. Гэтэл өнөөдрийг болтол буудсан этгээдийг олохгүй байгааг би гайхаад байгаа юм. Нэг хүн таван өөр хүнийг буудаад алсан байна уу, та­ван хүн таван талд элдэж яваад буудсан байна уу ха­маа алга. Буудуулж үхсэн таван хүний ядаж нэгнийх нь гэм буруутныг өнөө болтол олохгүй, ил гаргахгүй, нуугаад л байна шүү дээ. Тэр бай­тугайг л илрүүлдэг биз дээ. Үхсэн нь тав болохоос буу­дуулсан шархтай хүн олон л байна гэсэн, 700 залууг хорь­чихоод "Та нарыг буудчихна шүү, буудах эрхийг нь өгчих­сөн байгаа шүү..." гээд л тэр цагдаа нар нь харааж байсан л гэсэн. Хамгийн гол нь цаг­даа л буудахгүй бол буу бариад, энгийн номхон иргэ­дийг адгуус мал шиг намнах танхай этгээд явж байх ямар ч боломжгүй байхгүй юу.-Хүчний байгуулла­гынх­ны л хийсэн ажил гэж үзэж байна уу, та?-Тийм. Манай хүчний бай­гууллагынхан маш боловс­ролгүй. Тийм хүмүүст эрх өгчихөөр яах нь ойлгомжтой шүү дээ. Ерөөсөө өнөөдөр хэн цагдаа вэ гэхээр гудам­жинд ажилгүй хоёр залуу алхаж явдаг, арай азтай нь цагдаа болчихдог. Нөгөө нь гудамжиндаа үлддэг. Энэ хоёр хүний хооронд зарчмын ялгаа алга. Цагдаа болоод форм өмссөнөөрөө л ялгаа­тай. Ерөөсөө цагдааг боловс­руулах, хүний төлөө ажиллах сэтгэлзүйд сургах шаардлага энэ төрд алга. Харин хүч хэрэглэдэг хэрэгсэл л бол­го­жээ гэсэн ойлголт нэгэнт байна.Би боловсролтой, гэтэл зүгээр жагсаал цуглааны дунд явж байхад цагдаа ирээд л харанхуй мунхгаа дэлгээд эхэлбэл эгдүүцэх шинжтэй. Гэтэл тэр жагсаал голчлон амьдрал тааруу, боловсрол соёлгүй, залуу омголон хү­мүүс ирсэн шинжтэй. Цаг­даагийн үйлдлийг хэрхэн хү­лээж авах нь тодорхой. Зүй нь бол С.Баяр гараад ирчих хэрэгтэй байсан. Хүмүүс харааж зүхнэ л биз дээ. Эсвэл цагдаа нарыг гаргаж сүржигнээгүй бол хү­мүүс өмнөх сонгуулийн дараа Үндэсний телевизийн байр руу ордог шиг шил толь хага­лаад л гарах байсан гэж одоо би харж байгаа. Сайндаа л нэг хүнийг заамдана биз дээ.
Бараг тайван жагсах байсан хүмүүсийн өмнөөс цагаан байшин, МАХН-ынх­ныг хамгаалах гэж ирсэн цагдаа өдөөж, дургүйцлийг нь хүргэж хурцадсан бай­дал үүсгэсэн гэх хүмүүсийн яриа ч бий. Цагдаагийн нэр хүнд тэгж муудсан, ард түмэн тэднийг өөрсдийн­хөө хамгаалагч биш өстөн гэж ойлгох болжээ гэж хэлээд байгаа хэрэг л дээ?-Би нэг тохиолдлоор цаг­даатай харилцах болсон юм л даа। Гэтэл тэндхийн цагдаа нарт хэлэхгүй муу үг, зүхэл хараал гэж алга. Тэгээд хул­гайд юмаа алдчихлаа гэхээр өөрийг маань буруутгаад байхаар би хаачих вэ. Тийм л хүмүүст бид мөнгө төлж, тэ­жээж байна. Хүнийг гүтгэдэг. Байрны жижүүр хийгээд, хү­ний учир олчихдог өвгөнөөс л долоон дор, хүнтэй ажиллах чадваргүй хүмүүс л цагдаа болж байна. Хүний дургүй хүргэдэг, үзэн ядагддаг цаг­даа нарын талаар төр, зас­гийн тодорхой түвшинд ярих, анхаарах хэрэгтэй болсон цаг байна. Өнөөдөр болж байгаа улс төр, нийгмийн бүх үйл явдал, тэр долдугаар сарын 1-ний үймээнийг сон­гуулиас л үүдсэн гэж хэн ч хэлнэ дээ.
Монголд ямар хүн цагдаа болдог, цагдаа хүний эрхийг хэрхэн хөсөр хаяж ажилладаг тухай яриг­дах болсон нь ч сонгуулиас л үүдэлтэй?-Асар их санал будлиан­туулсан олон Дондог­маа­нуудаас өнөөдрийн бүх үр дагавар хамаарч байгаа. Сон­гинохайрхан дүүрэгт санал будлиантуулдаг нөхөр шүү дээ, Дондогмаа бол. МАХН-д хэтэрхий хайртай, шат шатны жижиг улсуудын гай асар их байдаг. Дээр нь сонгуулийн дүн гараагүй байхад баярлаж хөөрөөд, биестээ цэцэг барьж хэвлэлийн хурал хийгээд, орой нь баяраа тэмдэглэж архи дарсаа уусан гээ биз дээ. Энэ бүхэн чинь хүмүүсийн эсэргүүцэх сэтгэлгээг улам бүр өдөөсөн. Арван хүн хоо­рондоо АН-ыг сонгосон гээд ярилцтал дүн нь илэрхий өөр гарахаар тэд уурсаж л таарна даа. Ер нь ийм массын оролц­сон явдалд хэнийг ч буруутгах аргагүй. Явж явж массыг тэгж бухимдуулахад хүргэсэн, ядууруулсан эрх баригч МАХН буруутай. Эрх баригчид эрх мэдэлдээ ташуурч, гал­зуурч, сохорч болохгүй.Ард түмнийг басамжилмааргүй байна. Өнөөдөр масс ийм байдал гаргаж байхад эрх баригчид өөрсдөдөө дүгнэлт хийх л ёстой. Өнөөдөр нийг­мийн бухимдал л их байна. Харж байхад тэр жагсаал цуглаанд нэг их улс төр мэд­дэг хүмүүс очоогүй байх. Голдуу л амьдралын боломж тааруу хүмүүс. Тэд өөрийн нь сонгосон хүн гараад ирвэл л амьдрал нь дээшилчих юм шиг санаж саналаа өгсөн л дөө. Тэгтэл өөр хүн гараад ирэхээр ирэх дөрвөн жилд дахиад ядарч зүдрэх нь гэж бодсон.Өөрөө амьдралынхаа бүх­нийг даах, зохион бай­гуулах ёстой гэхээсээ илүү нэг хүнд итгэдэг ядуу иргэн­тэй болсон байна. Тэр жаг­саал цуглааны сүүлээр бол өөрийг нь айлгадаг байсан цагдааг өөрсдөө айлгаж, дийл­чихсэн ч юм шиг санаад, баясаад хөхөж хөөрсөн байх. Ер нь "Бид нар та нарыг сайхан болгоно" гэсэн амлалт л өнөөдрийн олон сөрөг да­гав­рыг гаргалаа. Төрийн эрх мэдлийг хязгаарласан тохиол­долд л хувь хүний эрх ашиг дээшилдэг. Хувь хүний эрх чөлөөг хамгийн их боог­дуулдаг нь төр юм байна л даа. Хулгайч, дээрэмчин бол яа­хав ээ, айл хотлоороо ний­лээд хулгайлахаа боль гээд загнахад малын хулгайгүй болно. Эднийхэн их өөдгүй, удмаараа муу гээд ёс сурта­хуунаар хялайхад хүн бол засагддаг юм. Төр бол хуулиар өөрийгөө хамгаа­луулаад, татвар идээд ард иргэдийг басамжилж байвал төрөөс аль болох болгоомж­лох хэрэгтэй.Б.Хажидмаа Мэдээллийн эх сурвалж: Өдрийн сонин

 Уул уурхайн компани нєхєн сэргээлт хийхээс “зvршээдгийн” учиг

www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3920

2008-04-30 08:22:56 , Мэдээний #: 100883



Хvдэр олборлолтын компанийг газрын тос, нvvрсний салбарынхантай харьцуулахад нєхєн сэргээлтийн зардлыг тэсвэрлэхэд бэрх. Эдийн засгийн нєхцєл байдлын улмаас ашиг нь багасч тогтворгvйжиж, цэвэрлэгээ нєхєн сэргээлтийн ажлын зардал их, илvv аюултай болох магадлалтай.
Урт хугацаанд vргэлжлэх бохирдол, байгаль цэвэрлэх зардлыг хэрэглэгчдэдээ шилжvvлэх боломж бага. Єєрсдєє гаргая гэхэд харьцангуй их хєрєнгє дутагдахын дээр ажиллах хvчний хувьд ч ялгаатай. Зарим уурхайн компани бусдаасаа илvv ашигтай ажилладаг ч сvvлийн 25 жилийн байдлаар салбарын ашиг маш бага байв. Хєрєнгє оруулалтын vр єгєєж нь ч гаргасан зардлаа нєхєхтэй vгvйтэй байна. Энэ нь уул уурхайн компанийн гvйцэтгэх захирал 1979 онд 1000 доллараар хєрєнгє оруулалтын хувьцаа худалдан аваад 2000 онд vр єгєєжєє тооцоход гангийн vйлдвэрлэлд оруулсан бол дєнгєж 2220, ган ширэмнээс бусад металлд оруулсан бол 1530, алтны уурхайн хувьцаа худалдан авсан бол ердєє л 590 доллартай vлдэхтэй адил эмгэнэлтэй тохиолдлуудын нэг.

Мєнгєний ханш унасныг тооцохгvй байлаа ч алдагдалд орж буй нь илэрхий. Харин жирийн нэг хамтын санд хєрєнгє оруулсан бол 9320 доллар болж єсєх байлаа. Vvнээс гадна салбарын хувьд ч тухайн уурхайд ч ашиг нь тогтворгvй байдаг. Нєєц нь батлагдсан газрын тосны талбайн аль нэг цооног хатаж, тос гарахгvй болох тохиолдол ч бий. Гэсэн ч нийт талбайнх нь газрын тосны нєєц ба агуулгыг урьдчилан таамаглаж болно. Хvдрийн биетийг олборлох явцад хvдрийн агуулга (тvvнийг дагаад ашиг) ямар ч байдлаар єєрчлєгдєж болох. Харин vvнийг урьдчилан таамаглах аргагvй. Ашигласан бvх уурхайн тэн хагас нь алдагдал хvлээдэг. Салбарын ашигт ажиллагааны дундаж тєвшин тогтворгvйгээс гадна урьдчилан тодорхойлох хэцvv. Учир нь металлын vнэ ханш нvvрс, нефтийг бодвол хамаагvй хєдєлгєєнтэй байдаг. Vнэ ханшийн савалгаа нь ч нарийн учир шалтгаантай. Ялангуяа, металлын хэрэглээ нvvрс, нефтийг бодвол бага байдагтай холбоотой. Металлыг хадгалж хураахад харьцангуй хялбар. Нvvрс, газрын тос vргэлж эрэлттэй байдаг бол алт, мєнгийг зєвхєн хямралын хэрэглээ хэмээн ойлгодог.

Алтны vйлдвэрлэлийн хэрэглээтэй ямар ч хамааралгvй хvчин зvйлс хvртэл vнэд нь нєлєєлдєг. Тухайлбал, хєрєнгє оруулагчид, дамчид vнэт цаасны зах зээл ая тухгvй байгаа мэт санагдсан vедээ алт худалдан авдаг.

ХVДЭР ОЛБОРЛОХ УУРХАЙ ГАЗРЫН ТОСНЫ ЦООНОГИЙГ БОДВОЛ ИХ ХАЯГДАЛ ГАРГАДАГ
Хvдэр олборлох уурхай газрын тосны цооногийг бодвол хог хаягдал их гаргадаг. Цэвэрлэгээ (нєхєн сэргээлт)-ний зардал ч тэр хэмжээгээр єндєр байдаг. Газрын тосны цооногооос шахуургадан гаргадаг хаягдал гээд байгаа зvйлийн ихэнх нь зvгээр л ус. Зєвшєєрєгдсєн зам болон газрын тосыг санамсаргvй асгасныг эс тооцвол газрын тос, байгалийн хийн олборлолтын хор хєнєєл бага. Хvдэр олборлолтыг vvнтэй харьцуулахад хvдэрт металлын агуулга маш бага, нийт уулын чулуулаг дотор эзлэх хувийн жин нь ч адил бага. Иймээс хаягдал чулуулаг ба металл хоёрын хоорон дахь харьцаа зэсийн уурхайд 1:400, алтныхад 1:5.000.000 байдаг. Уурхайн компанид цэвэрлэвэл зохих хаягдал тэр хэмжээгээрээ ихэснэ гэсэн vг.

Газрын тосны vйлдвэрлэлийг бодвол хvдэр олборлогч уул уурхайн компанид хаягдал, байгаль орчны хордлого, бохирдолт илvv хор хєнєєлтэй. Эдгээр нь он удаан жил ужгирах хандлагатай. Газрын тосны хувьд бохирдолт, асгаралт тvргэн илэрдэг. Нефть єєрєє байгальд задардаг онцлогтой. Хvдэр олборлох уурхайгаас хорт бодис асгарсан тохиолдолд олон амьтан, ургамлыг хордуулах vр дагавартай ч (Оюу Толгойн уурхайг ажиллуулах гэж байгаа "Айвенхоу майнз"-ийн Роберт Фрийдландын удирдаж байсан Саммитвиллэ уурхайгаас цианид хальж, голын загасыг олноор нь устгасан гэх мэт) ихэнх хорт металл, хvчил байгальд задардаггvй. Харин ч архагшин ужгирдаг.

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХЄРЄНГЄ БАГА ГЭЖ VV
Уул уурхайн компаниуд газрын тосны аж ахуйн нэгжvvдийг бодвол байгаль орчны цэвэрлэгээний зардлаа даахад хєрєнгє нь багадна. Нєхєн сэргээлтийн зардлыг тєлєхийн тулд уул уурхайн нийт салбарын хєрєнгєжvvлэлт нь 2001 онд ердєє 250 тэрбум дол-лар байв. Хамгийн том гурван компани "Алкоа", "Би Эйч Пи" болон "Рио Тинто" тус бvр 25-хан тэрбум долларын дvрмийн сантай. Эдгээрийг бусад салбарын тэргvvлэгч компанитай харьцуулвал, "ВаллМарт" дэлгvvрийн сvлжээ, "Майкрософт", "Сиско", "Пфайзэр", "Сити групп", "Эксон Мобил" зэрэг компани тус бvр 250 тэрбум долларын бэлтэй байх юм. "Женерал Электрикс"-ийн хувьцааны vнэлгээ 470 тэрбум доллар буюу уул уурхайн зах зээлийн vнэлгээнээс бараг хоёр дахин илvv.

АНУ-д хамгийн их удаж байгаа "Пхэлпс-Додж" компани ємнє нь ашигласан уурхай хаагдсантай холбоотой хоёр тэрбум долларын цэвэрлэгээний тєлбєрийн vvрэг хvлээжээ. Єєрєєр хэлбэл, нийт хувьцааных нь vнэлгээтэй тэнцэнэ. Компанийн актив найман тэрбум доллар. Тvvний ихэнх нь Чилид байрших бєгєєд vvнийг хойд Америкийн єрийг дарахад ашиглах, боломжгvй. Харин Буттэ дахь зэсийн уурхайг нэг тэрбум долларын цэ¬вэрлэгээний єртєгтэй нь хамт "Анаконда" компанийг єв залгамжилж, худалдан авсан газрын тосны АРКО компани хойд Америкт 20 тэрбум долларын хєрєнгєтэй. "Пхэлпс-Додж" компани уурхай цэвэрлэх зардал гаргахдаа АРКО-гоос хамаагvй хойрго ханддаг болохыг тайлбарлаж болох талтай. Уул уурхайн компаниуд байгаль орчны цэвэрлэгээний зардлаа тєлєхєд газрын тосны компаниудаас илvv бэрхшээлтэй байдаг нь цаанаа эдийн засгийн олон шалтгаантай. Байгаль орчныг цэвэрлэх сул зохицуулалт, муу хуультай байлгахын тулд улстєрчид болон лобби бvлгvvдэд хахууль єгєх нь хямд тусдаг байж мэднэ.

АНУ-ын тvvхэнд Баруун нутгийг эзэмшихэд, ємнєд Африк, Австралид ч Засгийн газраас уул уурхайн салбарыг шинэ газар эзэмших, суурьшуулахыг бодлогын хvрээнд vзэж, дэмжин тэтгэжээ. Уул уурхайн салбарт эрх мэдэл ба намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэсэн vзэл санаатай салбарын "соёл" бvрдэж, єєрсдийгєє хууль, дvрмээс дээгvvр тавьж, зэрлэг єрнєдийг номхотгосон аврагчийн дvрээр тєлєвшсєн явдал vеэ єнгєрєє. Байгаль орчинд халтай vйл ажиллагаа явуулж байгаа талаар нь шvvмжлэхэд компанийн "захирлууд Уул уурхайгvйгээр соёл иргэншил оршин тогтнохгvй. Хууль, тогтоомжоор тvvнийг боомилвол бvх юм vгvй болно" хэмээн урт лекц уншиж томорно. Бидний мэдэж байгаагаар соёл иргэншил газрын тос, vр тариа, ногоо, мод, номгvйгээр оршин тогтнохгvй боловч захирлуудын "Бурхан металлыг хvний тусын тулд ухаж гарга гэж энд тавьсан" гэсэн бараг мухар сvсэг мэт уриаг газрын тосны vйлдвэрлэлийнхэн, тариачид болон хэвлэлийн салбарынхан хуваалцдаггvй.

Америкийн уул уурхайн хамгийн том компанийн захирал, удирдах ажилтнууд нэгэн сvмд очиж "Бурхан удахгvй газар дээр эргэж ирнэ. Бид газрын баялгийг ухаж гаргахыг дахиад 5-10 жилээр хойшлуулвал тэртэй тэргvй хэрэггvй болно" гэж сургадаг. Энэ салбарт ажилладаг миний найз нєхєд єєр хоорондоо тэдний нийтлэг хандлагыг тодорхойлдог олон янзын євєрмєц vг хэллэг хэрэглэнэ. "Хvчин-дээд-зугт", "Дээрэмчин бароны сэтгэлгээ", "Нэг хvний байгалийн эсрэг хийж буй унаж, боссон тэмцэл", "Надтай таарсан хамгийн хуучинсаг vзэлтэй бизнесмэнvvд", "Газрын тосны компанийн захирлууд хувьцаа эзэмшигчдийнхээ хєрєнгийг нэмэгдvvлэхийг зорьдог бол уул уурхайн компанийн захирлууд эхийгээ худалдаад ч болов хувьдаа баяжихыг боддог" зэрэг хэллэг бий. Уурхай дээр хордуулалтын асуудал гарлаа гэхэд компани шууд л тvvнийг инерцээрээ vгvйсгэдэг. Асгарсан газрын тосыг аюултай гэдгийг аль ч компанийн тєлєєлєгч хvлээн зєвшєєрдєг байхад уул уурхайн компанийхан хальж, асгарсан металлын хvчил аюултай гэдгийг vгvйсгэж, мэлзсээр.

ОЛОН НИЙТИЙГ ДЭВЭРГЭСЭН ХАНДЛАГА
Уул уурхайн салбарынхны байгаль орчны єнєєгийн бодлого, хандлагад дээр дурьдсан эдийн засгийн болон салбарын доторхи хандлага, vзэл баримтлалаас гадна єєр нэг хvчин зvйл буюу Зас-гийн газар болон олон нийт уул уурхайнхны бодлогыг хvлээн зєвшєєрч, дэвэргэсэн хандлага байдаг. АНУ-д уул уурхайн асуудлыг одоог хvртэл ерєнхийлєн зохицуулж байгаа холбооны улсын эрх зvйн акт нь 1872 онд батлагдсан Уул уурхайн ерєнхий хууль билээ. Энэ хууль уул уурхайн компаниудад маш их хєнгєлєлт, татаас єгсєєр байгаагийн дотор улсын мэдлийн газраас жил бур нэг тэрбум долларын ашигт малтмал ашигласны тєлбєрєєс чєлєєлєх, зарим тохиолдолд улсын мэдлийн газрыг ямар ч хязгаарлалтгvй, уул уурхайн хаягдлаа хаяхад vнэ тєлбєргvй ашиглуулах, татвар тєлєгчдєд жил бvр 250 сая доллар зардалд хvргэж буй бусад хєнгєлєлтийг vзvvлэх зэрэг ордог. Холбооны Засгийн газраас 1980 онд баталсан "3809-ын журам" хэмээх дэлгэрэнгvй зааварт уул уурхайн компаниас цэвэрлэгээний зардлыг урьдчилан баталгаажуулах шаардлага ороогvй тєдийгvй уурхай хаах, сэргээх асуудлыг оновчтой тодорхойлоогvй.

Зєвхєн 2000 онд л Клинтоны засаг захиргаа уул уурхайн компаниудад дээрх хоёр шаардлагыг хангах, тэдний байгаль орчны цэвэрлэгээ хийх талаарх хэзээ ч хэрэгждэггvй амлалт буюу аман баталгааг vгvйсгэсэн уул уурхайн хууль, тогтоомжийг санал болгосон. Харин 2001 оны аравдугаар сард шинээр гарч ирсэн Бушийн засаг захиргаа дээрх санаачилгыг бараг бvгдийг нь хvчингvй болгож, зєвхєн санхvvгийн баталгааг vргэлжлvvлэн шаардахыг л хэвээр vлдээсэн. Энэ заалт нь тэрхvv баталгаагаар хийгдэх нєхєн сэргээх, цэвэрлэгээний ажлын нарийн тодорхойлолт байхгvй нєхцєлд ямар ч утгагvй болон хувирсан.

Уул уурхайн салбарыг байгаль орчинд vзvvлсэн хор хохирлынх нь тєлєє бодитой хариуцлага хvлээлгэсэн тохиолдол манай нийгэмд ховор. Хууль зєрчсєн уурхайчдын хойноос ангуучлах эрх зvйн бодлого болон улс тєрийн эр зориг ямагт дутдаг. Маш урт хугацааны турш Монтана муж улсын хууль тогтоогчид уул уурхайн лоббистууд байсан бол Аризона, Невада муж улсуудын Засгийн газар єнєєг хvртэл ийм хэвээр. Жишээ нь, Шинэ Мексик дэх "Пхэлпс-Додж" корпорацийн Чино хэмээх зэсийн уурхайн нєхєн сэргээх зардал анх 780 сая доллараар тєсєвлєгдсєн боловч "Пхэлпс-Додж"-ийн улс тєрийн лобби орсноор 391 сая доллар болж буурсан. Америкийн Засгийн газар болон олон нийт уул уурхайн салбарт ийнхvv бага шаардлага тавьж байгаад гайхаагvй атлаа уул уурхайнхныг сайн дураараа байгаль хамгаалахад ер санаа тавьдаггvйг гайхаад єнгєрєх гэж vv.


Жэред Даймонд, Сvйрэл: Нийгэм мєхєж сєнєх, мандан бадрахаа хэрхэн сонгодог тухайд 15 дугаар бvлэг

Хэвлэлд бэлтгэсэн Я.Очирсvх
yochir@hotmail.com
дугаар 104/2864/

Уурхайн экологийн зардлыг хэн тєлєх вэ?


2008-04-23 15:22:01 , Мэдээний дугаар: #99877

Хvдэр олборлох уул уурхайн талаар миний бичсэн зvйлс энэ салбарын чиг хандлага, vзэл баримтлал нэгэн жигд гэсэн хуурмаг тєсєєллийг бий болгосон байж болох.

Энэ нь vнэнд нийцэхгvй ч зарим компани яагаад байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжvvлдгийг тогтоох нь чухал. Ийм тав, зургаан сайн жишээг дурдаж болно. Тухайлбал, нvvрс олборлолт, Монтана дахь “Анаконда” компанийн газрын єнєєгийн дvр тєрх, цагаан алтны уурхайнууд, саяхан байгуулагдсан MMSD (Уул уурхай ба Тогтвортой Хєгжлийн санаачилга), “Рио Тинто” болон “Дью Понт” зэрэг компани энэ жагсаалтад орно.
Монтана дахь Зортман-Ландускийн хаядсан уурхайн дүр зураг.

Єнгєц харахад нvvрс олборлолт газрын тосны гэхээсээ хvдэр олборлох уул уурхайтай илvv тєстэйн дээр байгальд их нєлєєлдєг. Жил бvр олборлох нvvрсний хэмжээ их тул хvдэр олборлох уурхайгаас ч илvv хэмжээний хєрс хуулдаг. Олборлож байгаа бvх тєрлийн металлын нийт хэмжээнээс гурав дахин их байдаг. Хєрс хуулахад хамрагдаж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээ vлэмж том, зарим тохиолдолд vндсэн чулуулагт хvрэхийн тулд хєрсийг хуулахдаа уулын оройг огтолж голд хийх явдал ч гарна. Нєгєє талаас, нvvрс нь 10 фvvт хvртэл зузаан, хэдэн милл урт vргэлжлэх давхарга болон тогтдог учир хаягдал ба бvтээгдэхvvн хоорондын харьцаа 1:1 байдаг. Vvнийг 1:400 харьцаатай зэс, 1:5’000’000 харьцаатай алттай харьцуулах аргагvй юм.

Хойд тэнгист болсон Эксон Валдэзийн гамшиг газрын тосны vйлдвэрлэлд ямар нєлєє vзvvлсэнтэй адил АНУ-ын Буффало Грийкт 1972 онд болсон аймшигт явдал нvvрсний vйлдвэрлэлийн эрх зvйн орчныг шинэчлэх дуудлага болов. Хvдэр олборлох уул уурхай Гуравдугаар ертєнцєд багагvй “сvvдэр” дагуулсан хэдий ч Нэгдvгээр ертєнцийн хvмvvсийн нvднээс далд болсон нь хууль эрх зvйн ийм єєрчлєлтєд хvргэж чадаагvй. Буффало Грийкт болсон явдалд сэтгэл хєтлєгдєж, хєглєгдсєн АНУ-ын холбооны Засгийн газар 1970-1980 онд нvvрсний уурхайнуудад хvдэр олборлолтоос ч хатуу жишиг тогтоосон. Ийм єєрчлєлтийг нvvрсний vйлдвэрлэлийнхэн анх манай салбарыг “боймолж” байна хэмээн хvлээн авав. Яваандаа тэд энэ тухай мартаж, салбар нь ч шинэ эрх зvйн орчинд дасч байна.
Нvvрсний уурхайнууд ашиглахаа больсноосоо хойш 1-2 жилийн дотор нєхєн сэргээлт олонтаа хийдгээрээ бусад уурхайнаас ялгаатай. Бас хэрэглэгч бид нvvрсийг (газрын тосны адил, гэхдээ алтнаас ялгаатай) юунд хэрэглэдгийг сайн мэддэг. Хэрэгцээ шаардлагыг нь ойлгодог хэр нь зэсийг чухам юунд, яаж хэрэглэдгээ ухаардаггvй тул нvvрс vйлдвэрлэгчид байгаль орчныг цэвэрлэх, нєхєн сэргээхэд гарах нэмэгдэл зардлаа хэрэглэгчдэдээ шилжvvлж чадсан юм.

ЗЭС ОЛБОРЛОГЧИД НЄХЄН СЭРГЭЭЛТЭЭС ТАТГАЛЗДАГ
Нvvрсийг уурхайгаас цахилгаан эсвэл гангийн vйлдвэрт ганц нэг зуучлагчийг оролцуулвал ихэвчлэн шууд бэлтгэн нийлvvлдэг. Иймээс тухайн нvvрсийг хэрэглэгч байгаль орчинд халтай, ээлтэйг нь мэдэхэд хялбар. Газрын тос бэлтгэн нийлvvлэх сvлжээ vvнээс ч бага, хэдхэн компанийн хvрээнд эргэлддэг. Нийлvvлэлт нь газар зvйн алслагдмал байдлаас vл хамаардаг. “Чэврон-Тэксако”, “Эксон-Мобиль”, “Шэлл”, “Би Пи” зэрэг томоохон компани газрын тосоо боловсруулаад шатахуун тvгээх станцуудаараа дамжуулан борлуулдаг. Жишээ нь, “Эксон Валдэз”-ийн гамшиг болсны дараа олон нийт “Эксон”-ы шатахуун тvгээгvvрээс бензин авахаа болих замаар эсэргvvцэх бололцоотой байв. Харин алтны хувьд цэвэршvvлэх vйлдвэр, агуулах, Энэтхэгийн гоёл чимэглэлийн дархан, Европын бєєний худалдаачид гэх мэтээр учир нь тэр бvр олддоггvй. Олон гар дамжсаар эцэстээ нэг жижиглэнгийн дэлгvvрийн лангуун дээр л очно. Та хуримынхаа алтан бєгжийг хар даа. Энэ бєгжийг хаанахын ямар уурхайгаас олборлосон алтаар хийсэн, хэзээ олборлосон, агуулахад 20 жил хадгалагдсан эсэх, уурхай нь аль компанийх, байгаль орчныг хэрхэн сvйтгэсэн талаар ямар ч ойлголтгvй байгаа шvv дээ. Зэсийн хувьд хайлуулах vйлдвэр гэсэн нэг дамжлагатай. Та гар утас, машин худалдан авахдаа зэс худалдан авч байгаагаа ч мэддэггvй. Энэ урт сvлжээ, олон гар дамжиж эцсийн хэрэглэгчдэдээ хvрдэг нь олборлогчдод байгаль орчин сvйтгэсний тєлєє хариуцлага хvлээлгэхээс зайлсхийх боломж олгодог.

ХАРИУЦЛАГЫГ БVV VГVЙСГЭ
Монтанад байгаль сvйтгэсэн тvvхэн “єр”-ийг єв залгамжлан авч vлдсэн уурхайнууд дотроос цэвэрлэгээний зардлаа хамгийн сайн тєлж байгаа нь Буттэ голын сав газарт байрладаг хуучин “Анаконда” зэсийн уурхайн компанийн уурхайнууд. “Анаконда”-г АРКО хэмээх газрын тосны том компани худалдан авсан. Тэрхvv компанийг Их Британийн “Би Пи” (Бритиш Пэтролеум) єєрийн болгосон юм. Vр дvнд нь хvдэр олборлох, газрын тосны компаниудын байгаль орчинд vзvvлж байгаа хор хєнєєл илvv тод ажиглагдав. Эхлээд АРКО, дараа нь “Би Пи” ямар аймшигтай байгаль орчны хєнєєлийг євлєж авснаа мэдмэгцээ зардал, тєлбєрєє хэмнэхээр шийдэж. Тэд “Хариуцлагыг vгvйсгэх бус, асуудлыг шийдвэрлэх нь ирээдvйн ашиг сонирхолд нь нийцнэ” гэж vзжээ. Аль аль нь хэдэн зуун сая доллар гаргах болсондоо баяр хєєртэй байсан гэсэн vг биш. Харин ч хорт хаягдлын хордлого бодитой бус хэмээж, орон нутгийн зарим тєрийн бус байгууллагыг санхvvжvvлэв. Засгийн газарт дарамт vзvvлэхийг оролдож, тєрєєс санал болгосноос хямд тєсєл сєргvvлэн тавьж эсэргvvцлийн улиг болсон арга, тактик хэрэглэсэн. Эцэст нь тэд их хєрєнгє зарсан ч, цаашид илvvг гаргах тєлєвтэй. Зєвхєн Монтана дахь хэдэн уурхайгаасаа болж дампуурал зарлахад хэтэрхий том компаниуд нь тэд билээ.

Монтана дахь байгаль хамгаалах нийгэмлэгvvдтэй сайн хєршийн гэрээ байгуулсан “Стилватэр” уул уурхайн компанийн (АНУ-ийн гэрээ байгуулсан цорын ганц компани) эзэмшлийн цагаан алтны хоёр уурхай юм. Гэрээний дагуу компани эдгээр нийгэмлэгт мєнгє тєлж, уурхайн талбайгаар чєлєєтэй нэвтрэх эрх олгосон. “Троут Анлимитэд” хэмээх загас хамгаалах нийгэмлэгт Боулдэр голын хулд загасны сvрэгт уурхайн vзvvлж байгаа нєлєєллийг хянахыг санал болгов. Тvvгээр ч барахгvй нутгийн иргэдтэй хєдєлмєр, эрчим хvч, сургууль, хотын ахуйн vйлчилгээг дэмжих гэрээ давхар хийсний хариуд байгаль хамгаалах байгууллагууд “Стилватэр” компанийн ажиллагааг тасалдуулахгvй байхаар тохирчээ. Тус компани байгаль хамгаалагчид болон орон нутгийнхны хооронд гэрээ байгуулсан нь тал бvрийн эрх ашгийг хамгаалсан нь ойлгомжтой. Монтанагийн олон уурхайнуудаас зєвхєн “Стилватэр” л ийм гэрээ хийж чадсан баримтыг хэрхэн тайлбарлах вэ.

Vvнд хэд хэдэн хvчин зvйл хувь нэмэр оруулжээ. “Стилватэр”-ийн эзэмшиж байгаа орд туйлын их vнэтэй. Ємнєд Африкаас гадна байдаг, хамгийн том цагаан алт, паллади (автомашин vйлдвэрлэл, химийн аж vйлдвэрт єргєнєєр хэрэглэгддэг)-ийн ордыг эзэмшдэг. Энэ орд маш баялаг, дор хаяж 100 жил тvvнээс ч урт хугацааны нєєцтэй тул “хvчиндээд зугт” гэдэг зарчмаас єєр. Тvvний хvдэр дэх хvхрийн агуулга харьцангуй бага тул хvхрийн хvчил шvvрэх магадлал бага. Монтанагийн зэс, алтны бусад уурхайг бодвол бага зардлаар байгаль орчинд vзvvлэх хор хєнєєлийг багасгаж болно. 1999 онд энэ компани шинэ гvйцэтгэх захирлаараа Билл Нэттлзийг уламжлалт уул уурхайгаас бус, автомашин vйлдвэрлэлийн салбараас томилжээ. Тэрээр байгаль орчинтой дайсагнасан бодол сэдэлгvй нэгэн байв. Энэ салбарынхны олон нийттэй харьцах харилцаа аймшигтай буруу гольдролоор явдгийг мэддэг, шинэлэг, алсын чиг баримжаатай бодлогыг эрэлхийлсэн нь тvvний онцлог байлаа. “Стилватэр”-ийн ажилтнууд 2000 онд дээр дурьдсан зарим гэрээ хэлцлийг хийхдээ байгаль орчны идэвхтэй бодлого баримтлагч Ал Горыг АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд ялж, Монтана муж улсын захирагчийн сонгуульд бизнесийг эсэргvvцэгч хэн нэгэн сонгогдчих вий гэдгээс эмээж байсан. Тэгэхээр ийм сайн хєршийн гэрээ л “Стилватэр”-т тогтвортой ирээдvйг авчрах юм. Єєрєєр хэлбэл, ажилтнууд нь компанийнхаа хэтийн ашиг сонирхлыг сайн хєршийн гэрээ байгуулах замаар хангасан бол Америкийн уул уурхайн бусад томоохон компани ашиг сонирхлоо бодол, итгэл vнэмшлээрээ томьёолж, байгальд учруулсан хор хєнєєлєє цэвэрлэх хариуцлагыг vгvйсгэж байв. Бvр Засгийн газрын хууль, зохицуулалтыг эсэргvvцэх лоббистуудыг хєлслєн ажиллуулаж,болохгvй бол дампуурлаа зарласаар.

“РИО ТИНТО” НЄХЄН СЭРГЭЭЛТЭЭР ТЭРГVVЛЭГЧ
1998 онд дэлхийн олон улсын томоохон уул уурхайн компаниуд хамтран “Vйл ажиллагаа эрхлэх нийгмийн лиценз”-ээ алдаж байгаагаа ухамсарлажээ. Тэд “Уул уурхай болон тогтвортой хєгжил” (Mining Minerals and Sustainable Development-MMSD) санаачилга гаргаж, Vндэсний онгон байгаль хамгаалах нийгэмлэг (National Wildlife Federation)-ийн ерєнхийлєгчєєр тєслєє удирдуулж, судалгаа хийлгэж, бусад нийгэмлэгийг татан оруулахыг хичээсэн ч амжилтанд хvрээгvй. Байгаль хамгааллынхан уурхайчдыг нэг нvдээрээ ч vздэггvй тvvхэн “уламжлалаасаа” салж чадаагvй билээ. Эдгээр судалгааны хvрээнд 2002 онд хэд хэдэн заалттай зєвлємж гарсан. Харамсалтай нь, ихэнх оролцогч компани зєвлємжийг хэрэгжvvлэхээс татгалзав.
Тэдний дотроос нэг компани зєвлємжийн зарим заалтыг санаачилгаараа хэрэгжvvлэхээр болсон. Энэ нь Британийн уул уурхайн хамгийн том компани “Рио Тинто”. “Рио Тинто” Боугэйнвиллэ дэх Пангунагийн зэсийн уурхайд болсон экологийн гамшгаас болж нэр хvндээрээ их хохирол амссан. Шинэ гvйцэтгэх захирал болон Британийн хувьцаа эзэмшигчдээсээ шахалтад орох зэрэгт vндэслэн ийм шийдвэр гаргасан хэрэг. “Чэврон ойл” компани Норвегийн Засгийн газартай хэлэлцээр хийхдээ нээж олсон шиг “Рио Тинто” нийгмийн хариуцлагыг ухамсарлах тал дээр тэргvvлэгч байх бизнесийн давуу талаа олж харжээ. Энэхvv компанийн Калифорни муж улсын Дээф хєндийд байрладаг Бораксын уурхай АНУ-ын хамгийн цэвэр ажиллагаатай.

ОЛОН НИЙТЭЭС КОМПАНИУДАД ХVЧТЭЙ ЭСЭРГVVЦЭЛ VЗVVЛНЭ
Эерэг сайн жишээ болох сvvлчийн компани бол дуунаас хурдан онгоц, сансрын хєлгийн хєдєлгvvрт ашиглагддаг титани ба титанийн хайлшийг дэлхий даяар худалдан авагч АНУ-д бvртгэлтэй “Дью Понт” билээ. Ихэнх титанийг Австралийн эрэг дагуух элснээс авдаг. Энд бараг цэвэр титанийн давхар ислээс бvрдсэн рутайл хэмээх эрдэс тvгээмэл. “Дью Понт” нь аж vйлдвэрийн компани тул рутайлаа Австралийн уул уурхайн компаниудаас худалдан авдаг. Тус компани єєрийнхєє бvх бvтээгдэхvvнд худалдааны тэмдэг, нэр тавьдаг. Иймээс бvтээгдэхvvнийхээ нэр хvндэд санаа тавиад зогсохгvй бэлтгэн нийлvvлэгчдийнхээ байгальд хор хєнєєлтэй vйл ажиллагаа явуулсан гэдгээр уурссан хэрэглэгчдийн зvгээс буруутгагдахыг хvсдэггvй. “Дью Понт” олон нийтийн тєлєєллийн оролцоотойгоор худалдан авах гэрээний болон бэлтгэн нийлvvлэгчийн хариуцлагын жишиг тєсєл боловсруулжээ. Тvvнийгээ Австрали дахь титанийн бvх бэлтгэн нийлvvлэгчдээрээ дагаж мєрдvvлдэг. “Тиффани энд Ко” ба “Дью Понт” компанийн энэ жишээ маш чухал санааг дэвшvvлж байна. Олон нийт буюу хэрэглэгчид єєрсдєє эвлэлдэн нэгдэх явдал газрын тосны компаниудын эсрэг нилээн их, нvvрсний компаниудын хувьд тvvнээс арай бага ч бас л нєлєєлєх чадвартай. Олон тvмэн тэднийг хаанаас, аль уурхайгаас нvvрс, газрын тосоо худалдан авч байгааг мэднэ. Харин хэрэглэгчид хvдэр олборлох уурхайгаас найман уулын цаана байдаг тул бохир vйл ажиллагаа явуулж байгаа уурхайг шууд эсэргvvцэх боломж бараг vгvй. Зэсийн жишээн дээр л гэхэд олонх хэрэглэгч худалдан авсан аль зvйлд нь зэс агуулагдаж байгааг тэр бvр мэддэггvй тул тэдгээрийг худалдан авахыг шууд бусаар ч атугай эсэргvvцэх боломжгvй. Гэвч хэрэглэгчдэд “Тиффани энд Ко” болон “Дью Понт” зэрэг металл худалдан авагчийн аль нь цэвэр, бохир ажиллагаатай уурхайнууд болохыг ялгах техникийн чадвартай жижиглэнгийн сvлжээнvvдэд хєшvvрэг тавих бололцоо бий.

Энэ зардлыг хэн тєлєх вэ. Тєрийн хяналт сул байснаас ємнє нь уул уурхайн компаниудын хуулийн хvрээнд хийсэн байгалийн хор хєнєєлийг цэвэрлэх, илааршуулах, хязгаарлах зэрэг ажилд гарах зардлыг яалт ч vгvй Засгийн газрын татварын орлогоос тєлєх болдог. Хэдийгээр, бид уул уурхайн компаний захирлууд компаниа дампууруулахаас ємнє єєрсдєдєє шагналт цалин, урамшууллыг их хэмжээгээр хуваарилж байсныг хичнээн зэвvvцэвч, єєр арга байхгvй. Харин vvний оронд, єнєєгийн уул уурхайн байгаль экологийн зардлыг болон цаашид ирээдvйд гарах зардлыг хэн тєлєх вэ гэдэг нь илvv практик асуудал.
Бодит амьдрал дээр уул уурхайн салбар бvхэлдээ тийм ч ашигтай ажилладаггvй. Уул уурхайн компаниудыг байгаль орчинд vзvvлсэн хор хохирлоо цэвэрлэхийг шаардахын учир бол олон нийт бид уул уурхайн байгаль орчинд учруулдаг энэ хордуулалтаас болж хохирдог билээ. Уул уурхайд ашигласан газрын гадаргууг єєр зориулалтаар ашиглах боломжгvй болдог, ундны усны аюулгvй байдал алдагдаж, агаар бохирддог. Нvvрс болон зэс олборлох хамгийн цэвэр технологи ч гэсэн маш их хэмжээний хаягдал гаргадаг.

НЄХЄН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫГ ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ
Хэрэв бидэнд нvvрс болон зэс хэрэгтэй л байгаа юм бол тэдгээрийг ухаж гаргахад ашигладаг бульдозер болон хvдэр хайлуулах vйлдвэрийн тоног тєхєєрємжинд зарцуулдагтай адил зардал хууль ёсны байдгийн нэгэн адил байгаль орчны цэвэрлэгээ, нєхєн сэргээлт хийх зардлыг мєн тэр тvвшинд аваачиж хуульчлах ёстой.

Жэред Даймонд, Сvйрэл: “Нийгэм мєхєж сєнєх, мандан бадрахаа хэрхэн сонгодог тухайд”
15 дугаар бvлэг

НОМЫН ТУХАЙ ХЭДЭН VГ
Энэхvv ном 2005 онд анх хэвлэгдсэн, 2003 оны хоёрдугаар сарын 19-нд бичиж эхэлсэн. Тэр vеэс хойш эрдэс баялгийн vнэ хэд дахин нэмэгдсэнийг бодвол энд яригдаад байгаа экологийн цэвэрлэгээний зардлыг vнэнд шингээж чадсан гэж дvгнvvштэй. Харин манай улсад экологийн зардлыг урьдчилж шаарддаггvй гэнэн хонгор, буурай хєгжилтэй. Тэгэхээр “хvчиндээд зугтвал” асар их хэмжээний зардал хэмнэхийг ашгийн тєлєє vндэстэн дамнасан болон том, жижиг бизнесийнхэн олж харалгvй дээ. Харин тэдний лоббид орсон Их хурлын гишvvд маань харин ойлгож байна уу vгvй юу. Юундаа яараад хvрдал тvргэл болоод байна даа.
Бушуу туулай борвиндоо юутай гэдэг бил ээ.

Я.Очирсvх
yochir@hotmail.com
Дугаар 98/2858/


www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3812

Уурхайн экологийн зардлыг хэн тєлєх вэ?

Том бизнес байгаль сvйтгэх эрхгvй


БИЗНЕС БА ОЛОН НИЙТ2008-04-16 09:15:38, Мэдээний #:98723

Дvгнээд хэлэхэд, том бизнесийнхний байгаль орчинтой харьцдаг практик шударга ёсны тухай бvхий л ойлголтыг доромжилсон мэт байгаа нь баримтаар нотлогдсон.

Нєхцєл байдлаасаа хамаарч єєрийн ашгийг богино хугацаанд ч атугай єсгєх зорилгоор байгаль орчин болон бусад хvмvvсийг хохироохоос юман чинээ бодохгvй. Vvнд авлигал хээл хахуульд идэгдсэн Засгийн газар, туршлагагvй газар эзэмшигчидтэй улсын ой ширэнгэд мод бэлтгэх тvр зєвшєєрєл авсан олон улсын аж ахуйнуудыг дурдаж болно. 1969 онд Санта Барбарагийн суваг дахь газрын тосны гамшгаас ємнєх газрын тосны компаниудад тєдийгvй, Монтанад батлагдсан байгаль цэвэрлэх хуулиас ємнє vйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудад ч хамаатай. Олон нийт байгаль экологидоо сонор сэрэмжтэй, хууль тогтоомжоо ягштал мєрдвєл том аж ахуйн нэгж компаниуд єрсєлдєєнд ялна. Эсрэг тохиолдолд нь байдал муугаар эргэж, ялангуяа тєрийн хууль хэрэгждэггvй юм уу олон нийт санаа тавихгvй байх аваас сєрєг vр дагавар, гамшиг нэг их удаан хvлээлгэхгvй.

Бидний хувьд бизнесийнхийг олон нийтийг хохироох замаар єєртєє ашиг хуримтлуулж байна гэж буруутгах амархан бєгєєд хямдхан арга. Гэсэн ч, зєвхєн шvvмжилж, буруутгаснаар єєрчлєлт гарахгvй. Шvvмжлэх нь хєрєнгийн зах зээлд хувьцаа гаргасан компани ашгийн, буяны байгууллага биш, харин хувь нийлvvлэгчдийнхээ хєрєнгийг хуулийн хvрээнд єсгєн vржvvлэх vvрэг хvлээсэн байдаг баримтыг vгvйсгэж байгаад хэргийн учир байна. АНУ-ын хуулиар компанийн захирал ашиг бууруулах vйлдлийг санаатайгаар хийсэн бол "breach of fiduciary responsibility" буюу "итгэл алдсаны хариуцлага" хэмээн томьёологддог зvйл ангиар хуулийн хариуцлага хvлээдэг. 1919 онд автомашин vйлдвэрлэгч Хэнри Форд ажилчдынхаа цалингийн доод хэмжээг нэмж, єдрийн таван доллараар тогтооход хувьцаа эзэмшигчид нь тvvнийг шvvхэд єгч, шийдвэрийг нь хvчингvй болгуулж байсан баримт бий. Шvvхийн тогтоолд "Форд ажилчдыхаа тєлєє санаа тавьсан нь сайн хэрэг боловч, бизнес бол хувь нийлvvлэгчдэд ашиг єгєхєд оршдог" гэж дурдсан байдаг.

Бид бизнесийг хий хоосон шvvмжлэх нь олон нийтийг хохироох замаар ашиг олох бололцоог бусдад олгож эцсийн хариуцлагаас чєлєєлєх осолтой. Єєрєєр хэлбэл, уул уурхайн компанийг цэвэрлэгээ, нєхєн сэргээлт хийхийг шаарддаггvй, ой модыг бvхэлд нь устгаж байгаа компаний бvтээгдэхvvнийг худалдан авдаг гэх мэт. Эцсийн эцэст, олон нийт шууд болон шууд бус замаар, єєрсдийн сонгосон улс тєрчдєєрєє дамжуулан байгаль орчинд хор хєнєєлтэй бизнесийг ашиггvй болгож чадна. Тvvгээр ч барахгvй хууль бус болгож, байгаль орчинд ээлтэй бизнесийг ашигтай болгох арвин баялагтай. Иргэд бизнесийнхнийг шvvхэд єгєх замаар тухайлбал, Эксон Валдез, Пайпэр Альфа болон Бхопалын гамшгийн дараа болсон шиг, байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлаар хураан авсан бvтээгдэхvvнийг худалдан авах замаар гэх мэт. Жишээ нь, Хоум Дэпо болон Юниливэрийн анхаарлыг татсан шиг, байгаль орчинд хор хєнєєлтэй vйл ажиллагаа явуулсан компанийн ажилтнуудад ичих, санаа зовох сэтгэл тєрvvлснээр удирдлагаа шvvмжлэх, гомдол мэдvvлэхэд хvргэдэг.

Засгийн газартаа байгаль орчны сайн хандлага, бодлого, туршлагатай компанитай гэрээ байгуулахыг санал болгож, тухайлбал, Норвегийн Засгийн газар Чэвронтой гэрээ хийхэд хvргэсэн шиг, 1970-1980-аад онд АНУ-д нvvрсний vйлдвэрлэлийг зохицуулсан шинэ сайн хууль, тогтоомжийг гаргуулсан шиг Засгийн газартаа байгаль орчны шинэ сайн чанд стандарт, хууль тогтоомж гаргаж, vр дvнтэй мєрдvvлэх тал дээр даралт шахалт vзvvлэх гэх мэт олон арга зам бий. Нєгєє талаас том бизнесийнхэн тєрийн болон олон нийтийн санаа бодлыг vл тоомсорлодог бэлтгэн нийлvvлэгчиддээ бодитой бєгєєд vр дvнтэй дарамт шахалт vзvvлэх чадвартай. Жишээ нь, АНУ-ын Хvнс ба эмийн яамнаас vхрийн галзуу, шvлхий євчин дэлгэрэхээс урьдчилан сэргийлэх заавар шинэчлэн боловсруулж гаргасны дараа мах савлагч, бэлтгэн нийлvvлэгчид шинэ журам зааврыг мєрдєх нь хэтэрхий vнэтэй тусч байна гэж цааргалсаар бvтэн таван жил єнгєрчээ. Гэсэн ч, "Мак Дональдс" бэлтгэн нийлvvлэгчдэдээ дагаж мєрдєх шаардлага тавьснаар хамбургэрийнх нь борлуулалт эрс єсч, махны vйлдвэрлэл бvхэлдээ тvvнээс хойш хэдэн долоо хоногийн дотор л уг журмыг ягштал баримталж эхэлсэн байдаг. "Мак Дональдс"-ын тєлєєлєгч vvний шалтгааныг "Бид хамгийн том худалдан авагч учраас л тэр" гэж тайлбарлажээ. Олон нийтийн зvгээс нийлvvлэлтийн гинжин цуваанд хамгийн эмзэг, хамгийн чухал цэг хаана байгааг тодорхойлох явдал бол тэдний гол зорилт мєн.

Жишээ нь, "Макдональдс", "Хоум Депо", "Тиффани" тодорхойлох явдал чухал болохоос мах бэлтгэгч, мод бэлтгэгч, алтны уурхайнуудыг тодорхойлох нь чухал биш. Ард тvмнийг хохироосных нь тєлєє эцсийн хариуцлагыг єєрсдєд нь vvрvvлж байгааг уншаад зарим хvн ундуйцаж, зарим нь бvр уурсаж ч мэдэх. Vvнээс гадна би байгаль орчинд ээлтэй бодлого явуулахтай холбогдсон зардлыг (миний бодлоор энэ нь бизнесийн ердийн л нэг зардал билээ) ч мєн адил олон нийтэд vvрvvлж байгаа. Миний энэхvv vзэл бодол аливаа бизнес єєртєє хамгаас илvv ашигтай байгаа эсэхээс vл хамаарч ёс суртахууны зарчмыг дагах ёстой гэсэн vзэл баримтлалыг vгvйсгэж байгаа мэт санагдаж болох юм. Харин би vvнд "Хvн тєрєлхтний бvхий л тvvхийн явцад аливаа улс тєрийн хувьд нарийн нийлмэл нийгэм, хvмvvс єєрсдийнхєє цусан тєрєл биш, эсвэл єєр овог, аймгийнхантай харьцах тєвшинд ёс суртахууны харилцаа холбоо, зарчмыг бататгаж, сахин хамгаалах зорилгоор тєрийн зохицуулалт зайлшгvй шаардагдаж байсныг дурдах нь зvйтэй. Мэдээж хэрэг, ёс суртахууны сайн зарчмууд байгаль орчинтой ээлтэй, хайр гамтай харьцах байдлыг бий болгоход чухал боловч, дангаараа яагаад ч хангалттай бєгєєд хvрэлцээтэй нєхцєл болж чадахгvй.

Тvмэн олон эцсийн бvлэгт том бизнесийн vйл ажиллагаа, тэдний биеэ авч явж байгаа байдлынх нь тєлєє хариуцлага хvлээнэ гэдэг нь гap мухардуулсан гэхээсээ илvv итгэл найдвар тєрvvлсэн, хvсэл зориг бадраасан єєдрєг дvгнэлт. Энэхvv дvгнэлт бол хэн нь зєв, хэн нь буруу, хэн нь хувиа хичээсэн, хэн нь бахдан дагамаар, хэн нь сайн, хэн нь муу гэсэн ёс суртахууны дvгнэлт огт биш. Энэ бол эрт балар vеэс эхлэн єнгєрсєн бvх тvvхэнд vндэслэсэн урьдчилсан зєгнєл, таамаглал гэмээр зvйл. Иргэдийн хvсэн хvлээсэн, шахаж шаардсан байдлаар бизнес ажил хэргээ хєтлєсєн бизнес цэцэглэн хєгжиж, харин vгvй бол ажил хэргээ явуулдаг бизнес оршин тогтнох боломжгvй болох замаар л тэд тэмцэж чадна. Эрт балар єнгєрсєн vеийн нэгэн адил ирээдvйд ч гэсэн олон нийтийн санаа бодол, хандлага, хvчин чармайлт бизнесийн байгаль орчинд хандах хандлага практикийг тодорхойлох болно.

МОНГОЛ ЯМАР ДАНСАНД ОРЧИХОВ
Хаа нэгтээ гуравдугаар ертєнцєд балар эртний нийгмийн сvйрэл мєхлєєс сургамж авах газар бий юу гэдгийг асууя. Эхлээд Зааны ясан эрэгт амьдардаг ер сонин уншдаггvй, улс тєр сонирхдоггvй, зєвхєн байгаль орчноо л сонирхож, судалдаг, энэ салбартаа ч их юм мэддэг байх ёстой академич нэгнээс экологийн Дарамттай, байгаль орчин нь хамгийн их сvйдэж байгаа, эсвэл хvн амын хэт єсєлтийн асуудалтай, орон болон тэсрэхэд бэлэн байгаа экологийн халуун цэгvvдийг дэлхийн газрын зураг дээр зааж нэрлээч гэдгийг бас лавлая. Харин экологичид "Энэ чинь мэдээжийн асуулт. Байгаль орчин доройтсон, хvн амын хэт єсєлтийн асуудалтай улс гэвэл хамгийн тvрvvнд Афганистан, Бангладеш, Бурунди, Хайти, Индонез, Ирак, Мадагаскар, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Руанда, Соломоны арал, Сомали зэрэг улсууд" гэж хариулна.

Одоо байгаль орчин, хvн амын асуудал сонирхдоггvй, мэддэг ч vгvй нэгдvгээр ертєнцийн нэгэн улс тєрч дээр очоод энэ дэлхий дээр байгаа улс тєрийн халуун цэгvvд, тєр засаг нь унахын даваан дээр эсвэл аль хэдийнэ унасан, саяхан иргэний дайн болсон, эсвэл хариугvй дотоодын vймээн самуун болох ирмэг дээр байгаа, улмаар энэ асуудлаасаа болж нэгдvгээр ертєнцийн улс орнуудад эрсдэл учруулж байгаа, нэг бол тэдгээрээс гадаадын зээл тусламж авахад хvрч байгаа, аль эсвэл маш олон цагаач дvрвэгсэд тэндээс орж ирэх гэж байгаа тул хууль бус цагаачдыг хvлээх, эсвэл тэдэнд дотоодын vймээн самуун гаргачдыг дарахад цэргийн туслалцаа vзvvлэх, тэр ч байтугай АНУ єєрийн цэргээ илгээхэд хvрч болох тийм улс орныг нэрлэхийг хvсье.

Улс тєрч: "Мэдээж хэрэг, улс тєрийн хувьд тогтворгvй улс орны жагсаалтанд юун тvрvvнд Афганистан, Бангладеш, Бурунди, Хайти, Индонез, Ирак, Мадагаскар, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Руанда, Соломоны арал, Сомали зэрэг улс орох ёстой" гэж хариулах болно. Гайхалтай! Гайхаж байна уу? Хоёр жагсаалт яв цав нийцэж байна. Энэ хоёр жагсаалтын хоорондын уялдаа холбоо их ил тод байна. Орчин цагийн ертєнцєд нєгєє л эртний маяа, анасазичууд болон Ийстэр арлын асуудал давтагдаж байна. Єнєє ч гэсэн яг л эрт балар vеийнх шиг байгаль орчноо доройтуулан сvйтгэсэн улс орон, хvн ам нь хэт их єссєн, эсвэл энэ хоёр асуудал бvгд байдаг улс орон улс тєрийн хувьд тогтворгvй болж, тєр засаг нь дээсэн дєрєєн дээр дэнжигнэж байна. Хvмvvс арга мухардаж, єлсгєлєн ядуу зvдvvгийн туйлд хvрч итгэл алдрах vедээ тєр засгаа буруутгах нь жам, энэ бvх асуудлыг шийдэж чадахгvй байгаа засгийн газар, эрх баригчдаа хариуцлагад татна. Тэд улс орноо орхиж ямар ч vнээр хамаагvй цагаачлан гадаадад гарахыг хvснэ. Тэд газар нутгаа булаацалдан нэг нэгнийгээ хорооно, алж тална. Иргэний дайн дэгдээнэ. Тэдэнд алдах зvйл байхгvй хэмээн сэтгэж, алан хядагч балмад этгээд болно. Эсвэл тийм этгээдийг хvлцэн тэвчиж, дэмжих болно.

Ийм ил тод уялдаа холбооноос шалтгаалсан жишээ саяхан Бангладеш, Бурунди, Индонези, Руандад vй олноор хомроголон устгах геноцид, иргэний дайн самуун, хувьсгал гарсан. Дээрх жагсаалтанд орсон ихэнх оронд болсон явдал саяхан Сомали болон Соломоны арлуудад болж, засаг тєр нь унаж, дээрх жагсаалтанд орсон бvх улс оронд нийтлэг, нийтийг хамарсан ядуурал, єлсгєлєн гуйланчлал газар авсан. Иймээс орчин цагийн "тєрийн сvйрэл" нь тухайлбал, хувьсгал, тєр засгийг хvчээр тvлхэн унагаах, засаглал мєхєх, дээр нь vй олноор хомроголон устгах геноцид зэрэг vйл явдал болохыг хамгийн сайн таамаглах "шинж тэмдгvvд" нь байгаль экологийн болон хvн амын дарамтын гол vзvvлэлтvvд бєгєєд эдгээр нь нялхсын эндэгдэл єндєрт байх, хvн амын єсєлтийн их єндєр хурд, идэр залуу насныхны нийт хvн амд эзлэх хувийн жин тэнцвэргvй их, ажил олдох найдвар тасарсан, аливаа "цэрэгжсэн" байгууллагад элсэхэд бэлэн, хийх ажилгvй хєлхсєн залуучуудын арми бэлэн болж байгаагаар илэрхийлэгдэнэ. Энэ бvх дарамт шахалт /Руандад байсан шиг/ газар, ус, ой мод, загас, газрын тос, алт, эрдсийн тєлєєх маргаан, мєргєлдєєн, сєргєлдєєнийг бий болгож байдаг. Энэ нь зєвхєн дотооддоо ужгирсан зєрчлийг бий болгоод зогсохгvй, улс тєрийн болон эдийн засгийн цагаачдыг бий болгож, эзэрхэг дэглэм тогтсон газар олон нийтийн анхаарлыг дотоодын хvнд асуудлаас сарниулах зорилгоор бусдын газар нутаг уруу єнгєлзєх, улс хооронд дайн самуун дэгдээхэд хvрнэ. (Орч: Яг л Монгол улс хєрш зэргэлдээ хvчирхэг гvрнvvд рvvгээ довтлоод дийлэхгvй болохоор нь алс холын Монголд огтын падгvй дайнд цэргээ явуулж, тэгснээрээ террорист адал балмадуудын хар дансанд Улаанбаатар хот-улсаа орчихсон атлаа сvх далайтал vхэр амар царайлж сууж буйн vлгэр болой.) Энэхvv материал (номыг Нээлттэй Нийгмийн Форумын санхvvгийн дэмжлэгтэйгээр бvрэн эхээр орчуулсан бєгєєд монгол хэлнээ хэвлэгдэн уншигч авхайн гар дээр мєд очих болно)-ыг хэвлэлд бэлтгэгч бээр зохиогчийн дээрх дvгнэлттэй, ялангуяа байгаль орчны талаар эцсийн санхvvгийн болон бусад хариуцлагыг олон нийт хvлээх учиртай, олон нийт єєрийн сонгосон улс тєрчдєє шахах шууд бус замаар болон шууд аргаар байгаль хамгаалах, хvний эрvvл амьдрах орчины цэвэрлэгээ, нєхєн сэргээлтийг шаардаж бий болгож, сахин хамгаалах vvрэгтэй гэсэнтэй санал бvрнээ нийлж байгаа.
Тиймийн учир нэгд, манай Монголд єнєє тулгамдаад байгаа цианид, мєнгєн усны хордлоготой тэмцэх тусгай татварыг бий болгох, цаашлаад цианид, мєнгєн усны технологийг бvрмєсєн хориглох хууль санаачлахыг уриалж байна.

Хоёрт, аливаа томоохон хєрєнгє оруулалтын гэрээ зурах асуудал, эсвэл Ашигт малтмалын хуулинд нэмэлт єєрчлєлт оруулах зэргээр эргэлт буцалтгvй самарчихаагvй дээрээ ядаж уурхайн байгаль орчны цэвэрлэгээ, нєхєн сэргээлтийн єртгийг АНУ-ын жишээгээр уурхайчдаас урьдчилан гаргуулж, тусгай сан бvрдvvлэхийг давын ємнє хуульчлахыг уриалах байна.
Энэ бол Тєв Азийн єндєрлєгт монгол нийгэм орших эс оршихын асуудал болоод байгааг хаа байсан америк зохиогч бидэнд дохио єгєєд байна шvv дээ. Энд алдвал улаантан цагаантнаас болсон гэж хожмын тvvхч vзэхгvй бєгєєд зvгээр л Маяа, Анасази, Ийстэр зэрэг сєнєж мєхсєн эртний нийгмийн адил монголчууд гэж нэг нийгэм байсан, єєрийн амьдрах орчноо сvйтгээд, экологийн асуудлаа шийдэж чадалгvй алтны араас яваад мєхєж сєнєн тvvхийн тавцангаас арилсан гэж л тvvх, археологийн сурах бичигт vлдэх дээрээ тулсанаа нэг харья.
Элбэг, Баяраа юм бодогдож байна уу?
Бvv март! Мартвал сєнєнє!

Хэвлэлд бэлтгэсэн Я.Очирсvх
yochir@hotmail.com

дугаар 92/2852/ www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3705

Хєгжингvй орнууд сvйрэх, мандан бадрахаа хэрхэн сонгодог вэ


www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3584

Хєгжингvй орнууд сvйрэх, мандан бадрахаа хэрхэн сонгодог вэ

2008-04-09 09:55:16 , Мэдээний дугаар: #97572

ХVДЭР ОЛБОРЛОХ УУЛ УУРХАЙ

АНУ-ын баруун нутгийн гол мєрний тэн хагас нь эх авч байгаа газартаа юм уу, эсвэл аль нэг хэсэгтээ уул уурхайгаас хорджээ. Цагаачдын эх орон даяар хvдэр олборлох уул уурхайн салбар мєхлийн ирмэгт тулаад байна.

Байгаль орчныг хамгаалахаар 1998 онд гарсан олон улсын санаачилга анх ирээдvйтэй санагдаж, ашиг тустай олон тоо баримттай байсан. Єнгєц харахад энэ салбар бидний дээр авч vзсэн газрын тос, байгалийн хий болон нvvрс олборлох салбаруудын нэгэн адил нєхєн сэргээгддэггvй. Нєєцийг л олборлодог. Эдийн засгийн vр ашиг, технологийнхоо хувьд бусад салбараас єєр. Хvдэр олборлолтын байгаль орчинд vзvvлж буй хор хєнєєл их. Газар ухаж тєнхсєнєєр єнгєн хєрсийг хуулж, сvйтгэнэ. Ил уурхайд хvдэр газрын хєрсєнд ойрхон байгаа нєхцєлд дээр нь байгаа газрын хєрсийг хуулж зайлуулахад гардаг. Харин нефтийг газрын хєрсийг бvтнээр нь хуулж олборлодоггvй. Єнгєн хєрсний маш єчvvхэн жижиг талбайг цоолон єрємдєж, хоолойг нєєцєд хvргэж, шахуургадан олборлодог.

Хvдрийн биет газрын гадаргуугаас доош нэлээн гvн байгаа нєхцєлд, зарим уурхайд газрыг нvхэлж, хонгил гарган олборлолт хийж, хаягдлаа цувуулж газрын єнгєн хєрсний маш бага хэсгийг гэмтээдэг юм. Хvдэр олборлох уул уурхайн байгаль орчинд vзvvлж буй хор хєнєєл, олборлож гаргаж байгаа металлыг боловсруулж, баяжуулахад ашигладаг химийн хорт бодис, хvчлийн шvvрлээр ус, хєрсийг хордуулдаг. Хvдэрт агуулагдаж байгаа металл ба vvний адил элементvvд, ялангуяа зэс, кадмий, тугалга, мєнгєн ус, цинк, хvхэр, хvнцэл, сурьма зэрэг бодисууд маш хортой. Олборлолтын явцад ойр орчмын гол горхи, гvний усанд нэвчих аюул эрсдлийг vргэлж дагуулдаг. Жишээ дурдахад, Японд зэс, тугалганы уурхайгаас кадмий урсч, Жинзу голд орсноос ясны євчин дэлгэрсэн юм. Уул уурхайд ашигладаг химийн бодисын ихэнх нь цианид, мєнгєн ус, хvхрийн хvчил, тэсрэх бодисоос гаргаж авдаг нитрат байдаг.

Мєн уурхайгаас гарсан шавар шороо, хог хаягдлыг хааш нь зайлуулж байгааг судлах учиртай. Энэ нь хvдрийн биетэд хvрэхийн тулд хуулж хаясан хєрс шороо, хvдрийн биетэд орсон боловч, ялгаж авах явцад эдийн засгийн хувьд vр ашиггvй, бага агуулгатай давхаргаас гарсан чулуулгийн хаягдал, тэйлинг буюу эрдэс бодис агуулагдах хэсгийг аваад vлдсэн хаягдал чулуулаг, болон овоолго дундуур хvчил урсгаж эрдсийг нь авены дараахь хаягдал шороо зэрэг дєрвєн тєрєлтэй. Сvvлчийн хоёр тєрлийн хаягдлыг зориулалтын цєєрєм болон ус нэвтэрдэггvй материалаар доторлосон нvхэн дотор vлдээдэг. Хуулсан хєрс, агуулга багатай шороог ихэвчлэн тэр чигээр нь хаяж орхидог байна. Дэлхий даяар ийм хаягдал хашсан далан сэтэрснээс жил бvр томоохон осол гардаг. АНУ-ын баруун Виржиниягийн Буфалло Грийкт 1972 онд125 хvн vрэгдсэн осол дээрх шалтгаанаас л болж гарсан юм.

Шинэ Гвиней орчмын арлуудад байрладаг vнэт металл олборлодог дєрвєн уурхайн єнєєгийн байдал ч дээрхийн жишээ болоод байна. Папуа Шинэ Гвинейн Боугэйнвиллэ арлын Пангуна дахь зэсийн орд ємнє нь тус улсын орлогын ихэнхийг бvрдvvлэгч болж байлаа. Энэ уурхай тэйлинг буюу ашигласан хаягдлаа Жаба голын салаа голд шууд цутгадаг байсан нь байгалийг танихын аргагvй болгов. Засгийн газар vvссэн асуудлыг шийдвэрлээгvйгээс иргэний дайн болж хэдэн мянган хvн амь насаа алдсан билээ. Дайнаас хойш 15 жил єнгєрсєн ч Боугэйнвиллэгийн байдал тайван бус хэвээр.

УУЛ УУРХАЙН ГАШУУН ТУРШЛАГУУДААС
Лихир арал дээрх алтны уурхай ашигласан хаягдлаа гvнзгий хоолойгоор цутгаж далай руу хаядаг. Байгаль хамгаалагчид маш хортойд тооцож байхад эзэд нь аюулгvй хэмээнэ. Шинэ Гвинейн их газар дахь Ок Тэди голын орчим байрладаг зэсийн уурхайд хаягдлаа хаших далан барьсан ч мэргэжилтнvvд удахгvй нурна гэж сэрэмжлvvлжээ. Тэдний хэлсэнчлэн хэдхэн сарын дараа далан нурж, 200000 тн уурхайн хаягдал Ок Тэди голын загас, жараахайг устгажээ. Ок Тэди гол Шинэ Гвинейн хамгийн том загас агнуурын гол нєєц Флай голд цутгадаг бєгєєд усанд нь хорт тунадасны агуулга тав дахин ихэсч, гол vерлэхэд хvрчээ. Уурхайн хаягдал vерийн хэмжээгээр тархаж, одоогийн байдлаар 200 хавтгай дєрвєлжин майл [518 кв.км] газрыг хордуулж, євс ургамал тариаланг устгаад байна.

Ок Тэди голын орчим уурхай ажиллуулж байсан компани бол дэлхийн дєрєв дэх том уул уурхайн компани болох "Би Эйч Пи Биллитон". Ок Тэди (Монголд ч гэсэн орж ирэх гэж нилээн идэвхтэй vзэж буй компани бєгєєд Оюу Толгойн тєсєлтэй ч бас холбоотой) нь манай экологийн vнэт зvйлстэй таарахгvй байгаа, компани энд ерєєсєє орооцолдох ёсгvй байсан" гэж зарлан тунхаглаад уурхайг хаах шийдвэр гаргав. Гэвч, Ок Тэди нь Шинэ Гвинейн экспортын орлогын 20 хувийг єгдєг тул Засгийн газар "Би Эйч Пи Биллитон"-ыг гарч явахыг зєвшєєрсєн хэдий ч уурхайг цааш нь ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Єнєєдєр нvvрсний vйлдвэрлэл явуулахдаа уурхайн хаягдлыг цэвэрлэж, олборлолт хийсэн талбайд нєхєн сэргээлт хийдэг. Харин бусад уул уурхайн салбарын хувьд зєвхєн олборлолт дуусч, уурхайг хаасны дараа л хаягдлаа цэвэрлэх замаар хор хєнєєлийг арилгадаг. Єєрєєр хэлбэл цэвэрлэгээ, нєхєн сэргээлтэд байж болох хамгийн бага зардал гаргах, vvнд уурхайг хаасны дараа 2-12 жил л зарцуулах (цаашид ямар нэг єєр хариуцлага хvлээхгvйгээр гараад явчих), чингэхдээ орчны сvйтгэсэн шороог хєрсний эвдрэлээс сэргийлж, зvгээр л тэгшлэх, дээрээс нь ургамалжилтыг сэргээх зорилгоор нугын зvлэг авч ирж хучиж, олборлолт хийсэн талбайгаас урсан гарах усыг хэдхэн жилийн турш анхаарсан болоод хаядаг. Vнэн хэрэгтээ, ямар ч том уурхайн ийм хямдхан "хаяад гарах" стратеги шаардлага хангаж байсан тохиолдол байдаггvй бєгєєд усны стандартыг ямагт зєрчдєг.

Харин vvний оронд хvчил нэвчсэн байж болох бvх талбайд хучилт хийж, дахин ургамалжуулах ёстой бєгєєд талбайгаас урсан гарч буй гадаргуугийн болон гvний усны хордсон хэсгийг барьж, цэвэршvvлж байх ёстой ба энэ vйл ажиллагааг ус бохирдолтой байх бvх хугацааны туршид хийж гvйцэтгэх шаардлагатай бєгєєд энэ нь ихэнх тохиолдолд vvрд тєгсгєлгvй гэсэн vг болно. Хvчил нэвчvvлдэг уурхайн хувьд "хаяад гарах" стратегийн цэвэршvvлэлт, нєхєн сэргээлтийн шууд болон шууд бус, бодит зардал уул уурхайн компани єєрєє гаргадаг тооцооноос ойролцоогоор 1.5-2 дахин их болдог, харин хvчил нэвчсэн тохиолдолд дунджаар 10 дахин их болдог нь нотлогдоод байгаа билээ. Эдгээр зардлуудыг тооцоход хамгийн бэрхшээлтэй асуудал бол уурхайгаас хvчил нэвчиж байгаа эсэх, ирээдvйд нэвчих эсэхийг тодорхойлох явдал ба энэ асуудлыг зєв¬хєн саяхнаас л зэсийн уурхайнууд хvлээн зєвшєєрч эхэлж байгаа боловч бусад уурхай дээр vнэлгээ хийсэн ч vvнийг урьдчилан зєв тооцож байгаагvй.

Хvдэр олборлогч уул уурхайн компаниуд цэвэршvvлэлтийн зардал гаргах болоод ирэхээр тvvнээс зугтах арга саам хайж, дампуурлаа зарлаж хэдэн хувь нийлvvлэгчид нь эзэмшдэг хянадаг єєр компанийн нэр дээр хєрєнгєє шилжvvлэх явдал элбэг. Жишээ нь, Монтана дахь Зортман-Ландускийн алтны ил уурхайг Пегасус Голд Инк. хэмээх Канадын компани ажиллуулж байжээ. 1979 онд энэ уурхай анх нээгдэхдээ цианит ашиглан овоолго дундуур урсгах технологи хэрэглэсэн АНУ-ын хамгийн том тєсєл байсан тєдийгvй Монтанадаа хамгийн том алтны уурхай байсан. Тус компани АНУ-ын холбооны Засгийн газар, Монтана мужийн засаг, захиргааны аль аль нь хvчил урсах ба хvчлийн нэвчилтэнд хяналт шалгалт хийхийг шаардаагvйг далимдуулан цианит асгах, халих, нэвчин шvvрэх зэрэг олон тохиолдол гаргажээ. 1992 онд мужийн хянан шалгах байцаагчид тус уурхай ойр орчмынхоо гол горхины усыг хvнд металл, хvчлээр хордуулж байгааг илрvvлжээ. 1995 онд холбооны Засгийн газар, Монтана мужийн засаг захиргаа болон орон нутгийн индиан овгийнхон шvvхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Пегасус Голд Инк нийтдээ 36 сая ам.доллар тєлєхийг зєвшєєрсєн байна.

Эцэст нь, 1998 онд уурхайн талбайнуудад хєрсний гадаргуугийн 15 хvрэхгvй хувьд л зєвхєн техникийн нєхєн сэргээлт хийгдсэн байхад Пегасус Голд Инк-ийн захирлууд єєрсдєдєє таван сая ам.долларын шагнал урамшууллыг санал нэгтэй олгож, дараа нь Пегасусын бvх vлдэгдэл хєрєнгийг єєрсдийн шинээр байгуулсан Аполло Голд компанийн нэр дээр шилжvvлжээ. Улмаар Пегасус Голд Инк дампуурал зарлав. (Ихэнх уул уурхайн компанийн захирлуудын нэгэн адил Пегасус Голд Инк-ийн захирлууд Зортман-Ландускийн уурхайн урсгал дор амьдардаггvй, єєрийн vйл ажиллагааны муу vр дагавраас хол, дээдсийн давхаргынхан байлаа) Улмаар АНУ-ын холбооны Засгийн газар Монтана мужийн засаг захиргаатай хамтран уурхайн талбайн гадаргуугийн техникийн нєхєн сэргээлт хийхэд 56 сая ам.долларын тєсєлтэй тєлєвлєгєє баталж vvний 30 саяыг нь Пегассусаас нэхэмжилж, дээр дурьдсан 36 сая долларыг тус компани шvvхийн шийдвэрийн дагуу гаргаж болж, харин vлдсэн 22 сая ам.долларыг америкийн татвар тєлєгчдийн хармаанаас гаргахаар болсон. Гэвч зєвхєн єнгєн хєрсний техникийн нєхєн сэргээлт хийх энэхvv тєлєвлєгєєнд усны цэвэршvvлэлт, тvvнийг хязгааргvй vргэлжлэх хугацаанд аюулгvй байлгах зардлыг ерєєсєє тусгаагvй. Учир нь энэ нь татвар тєлєгчдєєс хамаагvй их зардал шаардана. Монтанад сvvлийн vед ашигласан, vндсэн ордын хамгийн том 13 уурхайн дєрєв нь дампуурсан Пегасус Голдын эзэмшиж байсан ил задгай овоолго дундуур цианитын хvчил урсгаж, олборлох технологи ашигласан. Эдгээрийн 10 нь хязгааргvй vргэлжлэх хугацаанд ус цэвэршvvлэх асуудлыг шийдэх шаардлагатай ба тэдгээрийг хаах болон ядаж техникийн нєхєн сэргээлт хийхэд зардал нь анх тооцсоноос 100 дахин их болсон байна.

АНУ-ын татвар тєлєгчдєд илvv их зардалтай єєр бас нэг ийм дампуурал Канадын компани болох Галактик Рисоурсэс. [Galactic Resources] Энэ уурхайн ерєнхий захирлаар монголчуудын танил Оюу толгойн ордыг ажиллуулж байгаа "Айвенхоу майнз"-ын Робэрт Фрийдланд гэгч эр ажиллаж байжээ, Тэрээр 'Toxic Bob' буюу хорт Боб хэмээх хочоороо дэлхий нийтэд танил болж, бvр Канадын нэвтэрхий толинд хvртэл нэрээ мєнхлєєд амжсан. Сурвалж: http:// thecanadianencyclope dia.com/index.cfm?Pg Nm=TCE&Params= M1ARTM0010992, http:// www.sourcewatch.org/ index. php?title = Ro bert_Freidland, http://www. minesandcom munities.org/ dda/dda1.htm] цианит овоолгын арга ашигласан Саммитвиллэ дахь алтны ил уурхай дээр болсон билээ. Энэ уурхай Колорадо мужийн жилдээ 32 фут хур тунадас буюу цас ордог ууланд байдаг. Колорадо мужаас Галактик Рисорсэсд ашиглалтын лиценз олгосноос хойш найман жилийн дараа буюу 1992 онд тус компани гэнэт дампуурал зарлаж долоо хоног ч хvрэхгvй хугацаанд уурхайгаа хааж, орон нутгийн их хэмжээний татвар тєлєлгvй vлдээж, ажилтнуудаа халж, байгаль орчин хамгаалах чухал арга хэмжээг тасалдуулж, талбайг тэр чигт нь хаяад явжээ. Тvvнээс хэдэн сарын дараа євлийн цас хайлж эхлэхэд цианит ашигласан хаягдал овоолгоных нь системийнх нь хамгаалалт задран Аламоса гол дотор цутган орж, 18 майлаас [29 км] илvv хэсэг газарт цианид тархаж, амьтай бvхнийг нь бvрмєсєн устгасан байна.

Колерадо муж ашиглалтын лиценз олгохдоо Галактик Рисорсэс (Galactic Resources) компаниас ердєє л 4.500.000 ам.долларын санхvvгийн баталгаа шаардсан бол энэхvv хордлогыг цэвэрлэхэд 180.000.000 ам.доллар зарцуулжээ. Компани дампуурсантай холбоотой тооцоогоор Засгийн газар мєн л 28.000.000 ам.долларыг тус компаниас гаргуулж авсан хэдий ч, vлдсэн 147. 500.000 ам.долларыг татвар тєлєгчид Байгаль Хамгаалах яамаар дамжуулан тєлєх болсон. Ингэж юм vзэж, туршлага суусан АНУ-ын муж улсууд болон холбооны Засгийн газар яваандаа хvдэр олборлогч уул уурхайн компаниудаас дараа нь цэвэршvvлэлт, нєхєн сэргээлт хийхээс татгалзах буюу vvнийг хийхэд санхvvгийн чадваргvй болох нь нотлогдох асуудал гаргахгvй байхын тулд санхvvгийн баталгаа урьдчилан гаргаж байхыг шаардах болсон. Харамсалтай нь, ийм баталгаа гаргах тооцоо судалгааг тухайн уул уурхайн компанийн єєрийнх нь хийсэн судалгаан дээр vндэслэдэг, учир нь АНУ-ын Холбооны Засгийн газрын зохицуулагч яам, агентлагуудад єєрсдийн vнэлгээ, тооцоо, судалгаа хийх мэдлэг чадвар, цаг хугацаа дутмагаас гадна уурхай ашиглалтын дэлгэрэнгvй зураг, тєлєвлєгєє байдаггvй. Уул уурхайн компани цэвэрлэгээ, нєхєн сэргээлт хийлгvй яваад єгсєн ихэнх тохиолдолд Засгийн газар нєгєє урьдчилан гаргасан санхvvгийн баталгааг ашиглах болоход нєхєн сэргээлтийн нийт зардал нь компанийн гаргаж єгсєн тооцоо, vнэлгээнээс 100 дахин илvv гарах тохиолдол байна. Vvнд нэг их гайхаад байх зvйлгvй, учир нь компани зардлаа хэмнэхийн тулд байгаль орчны нєхєн сэргээлтийн зардлаа vргэлж дарж тооцдог тєдийгvй ийнхvv дарж, худлаа тооцохыг хориглосон хууль, эрх зvйн зохицуулалт, албадан сахиулах, хэрэгжилт хангалтгvй байдаг.

Санхvvгийн баталгааг дараах гурван тєрлийн аль нэгээр гаргаж єгєх ёстой. Vvнд: бэлэн мєнгє, тvvнтэй дvйцэх хэрэгсэл, аккредитив зэрэг зvйлс нь хамгийн сайн хэрэгсэл ба даатгалын компаниас бонд худалдаж авч жил бvр хvvг нь бодуулж авдаг, дээр нь компаний "єєрийн баталгаа", єєрєєр хэлбэл компани санхvvгийн бvрэн чадвартай ба нєхєн сэргээлтийн зардлаа хариуцах болно гэсэн амлалт тєдий зvйл юм. Гэвч ийм амлалтыг байнга зєрчдєг тул єнєє vед АНУ-ын холбооны Засгийн газрын мэдлийн нутаг дэвсгэр дээр ийм амлалтыг хvлээж авахаа больжээ. 2004 оны байдлаар АНУ-ын татвар тєлєгчид хvдэр олборлох уурхайн орхисон хаягдлыг цэвэрлэхэд нийтдээ 12 тэрбум ам.долларын єртэй болчихоод сууж байна. Цэвэрлэх зардлыг гаргуулах баталгаа нэхсээр атал бидний єр яахаараа ийм их болчихдог байна. Vvнд гарч байгаа бэрхшээл бол дээр дурьдсан санхvvгийн баталгааг vндэслэсэн тооцоо, vнэлгээг уул уурхайн компаниуд дарж, дутуу тооцдог. Хагас дутуу тооцсон ч гэсэн даатгалын компанийн бонд бодитой байгаа тохиолдолд ч гэсэн татвар тєлєгчдийг тєлєєлсєн Засгийн газар мєнгєє гаргуулж авахын тулд байшин нь галд шатсан зэргээс болж, томоохон хэмжээний нєхєн олговор даатгалын компаниас нэхэмжилж vзсэн бидний хэн нэгэнд ойлгомжтой тэр л шалтгааны улмаас нэмэлт зардал, шимтгэл хvлээнэ.

Татвар тєлєгчдийн нуруун дээр хамгийн их цэвэрлэгээний зардал vvрvvлсэн 10 уурхай (нийлбэр дvнгээрээ 12 тэрбумын тэн хагаст дєхєж очих)-гаас хоёрыг нь дампуурлын ирмэг дээр байгаа уул уурхайн компани (АСАРКО, нийт зардал 1 тэрбум доллар) эзэмшдэг, зургааг нь эзэмшдэг компаниуд хvлээсэн vvргээ ерєєсєє биелvvлдэггvй, тэгээд ч арваад уурхайгаас хvчил нэвчиж байгаа тул усыг цэвэршvvлэх, хамгаалах асуудал магадгvй эцэс тєгсгєлгvй vvрд яригдах биз. Мэдээж хэрэг, татвар тєлєгчдийг ийнхvv цэвэрлэх, нєхєн сэргээх ажлын єрєнд оруулаад орхисон явдал нь Монтана болон бусад муж улсад олон нийтийн санаа бодлыг уул уурхайн эсрэг болгож, тvvнийг эсэргvvцсэн дайралт, хурц шvvмжлэлийн бай болгосон.

АНУ-д уул уурхайн салбар маш ирээдvй муутай харагддаг. Уул уурхай эрчимтэй хєгжиж байх vед энэ чиглэлээр суралцаж байсан оюутны тоо тэсрэлтийн байдлаар єсч байсан бол 1998 онд Америкийн коллежийн нийт оюутны 0.25 хувь буюу АНУ даяар ердєє 578 хvн уул уурхайн мэргэжлээр суралцаж байна. 1995 оноос хойш АНУ-д уул уурхайн тєслийг эсэргvvцсэн олон нийтийн эсэргvvцэл улам бvр амжилттай болж, уул уурхайн салбар бvхэлдээ ч лобби хийгээд хууль тогтоогчдын дэмжлэгт найдах аргагvй болсон билээ. Уул уурхайн бизнес єєрийн тvр зуурын эрх ашгийг нийгмийн урт хугацааны язгуур эрх ашгаас дээгvvрт тавьсны улмаас яваандаа єєрийгєє булшилсан тод жишээ.

Я.Очирсvх
Дугаар 86/2846/

Монтаны уул уурхай Монголын ирээдvй мєн vv


2008-03-26 17:16:41, Мэдээний #:95422

Монгол, Монтана хоёр газар тэнгэр мэт єєр боловч бас тєстэй зvйл олон. Монтана манай Тэрэлж хавь шиг унаган уул ус, мод хосолсон сайхан хангай.
Хойд талаараа Канадтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хувьд Монголоос дєрєв дахин бага, хvн амын нягтшилаар АНУ-даа хамгийн сийрэг.
Дандаа Африкийн улстай зэрэгцvvлж байхаар ашдын билгээс амны билэг гэгчээр дэлхийн тэргvvлэгч гvрний хэлтэрхийтэй нутгаа жишиж vзмээр санагдав.
Монтана АНУ-ын баруун хойд хязгаарт оршдог муж улс. Тєв болон баруун талдаа Рокки уулсын олон салаа нуруудтай. Тиймээс, montaсa буюу испаниар “уулс” гэсэн нэр авчээ. Бас “Эрдэнэсийн муж”, “Гялбаа уулсын нутаг”, “Хєх мєнгєн тэнгэрийн орон”, “Сvvлчийн диваажин” ч гэдэг. АНУ-даа нутаг дэвсгэрээр дєрєвт, харин хvн амаар 44 дугаарт жагсдаг. Мод бэлтгэл, уул уурхайгаа vндсэнд нь булшилснаар нэг хvнд ногдох орлогоор АНУ-даа айргийн тавд байснаа “баян ходоод” болтлоо ядуурсан. Одоо Холбооны Засгийн газраасаа татаас авч тєсвєє бvрдvvлж байгаа. Эх сурвалж: Jared Diamond, Collapse: How Societies Choose to Fail or Succeed, Penguin books, 2005, 35-41т.

Монгол Улс. Цэрэгт тэнцэлгvй голомт сахиж vлдсэн доожоогvй эрсийнх нь vлдэгдэл ертєнцийг эзэлж явсан хэдийнхээ гавьяаг єєрсєддєє наасан дурсамжаар амьдардаг 2,5 сая хvн. Амиа аргацаасан бэлчээрийн мал аж ахуй, цианид мєнгєн усаар угаах алт зэс мэтийг зэрлэг єрнєдийн vеийн уул уурхай голчилсон.
Аялал жуулчлалын тухай их ярих ч, Бээжин vзэх далимандаа дайраад єнгєрєх хэдэн жуулчныг дахиж ирэхгvй болтол нь хашраагаад явуулна. Сvvлийн vед vйлчилгээний салбар гэж ярьж буй ч юун тухай хэлээд байгаагаа мэдэхгvй цэцэрхэлдэнэ. Удахгvй танайхыг гvйцэж тvрvvлнэ гэж хєрш улсдаа очиж мєрєєдлєє ярина.

Монтанад нєхєн сэргээлтийг дараахь хоёр аргын аль нэгээр хийдэг. Жижиг компанийн эзэд дампуурал зарлаад хєрєнгєє нуун дарж, хуучин уурхайг цэвэрлэхэд санхvvгийн хариуцлага хvлээхгvй, бусдад шилжvvлэн замхруулаад алга болох эрсдэл бий. Компани цэвэрлэгээний зардалд шатан дампуурахааргvй хєрєнгєтэй бол санхvvгийн хариуцлагаа vгvйсгэж зардлаа бууруулахыг оролддог.
“АСАРКО” (Америкийн хайлуулах, цэвэршvvлэх компани)-г єєрийн эзэмшлийн гоц хортой уурхайг цэвэрлэж, нєхєн сэргээгээгvйн тєлєє буруутгах vндэслэл байхгvй. Америкийн бизнес эзэддээ мєнгє хийхийн тулд оршдог. Энэ бол Америкийн капитализмын хєдєлгvvр. Мєнгє хийх vйл явцын амин сvнс нь vргvй зардал гаргахгvй байхыг шаарддаг.

Бизнесийн лидерvvд нягтлан бодогч, хуульч байдаг ч буяны байгууллагын гишvvн байх нь цєєн”. Энэхvv тайлбарыг АСАРКО-ийн гvйцэтгэх захирал хийсэн бус харин байгаль орчны зєвлєх Давид Стиллер єєрийн “Єрнийг шархлуулсан нь: Монтаны уул уурхай ба байгаль орчин” хэмээх номондоо Монтаны уул уурхайн хорт хаягдлын асуудал хэрхэн бий болсон хийгээд тvvнийг шийдэхийн тулд нийгэм чухам юу хийх ёстойг ойлгох оролдлого хийхээр єгчээ. Тvрvv vеийн уурхайчид засаг тэднээс бараг юу ч шаарддаггvй байсан мєн Давид Спиллерийн тайлбарласан бизнесийн vйл ажиллагааны зарчим учир элдвээр авирласан. Уул уурхайн компаниуд уурхайг хаахдаа єєрийн эзэмшлийг цэвэрлэхийг шаардсан хуулийг Монтана 1971 онд баталсан.
АРКО, АСАРКО шиг томоохон компаниуд ч луу унжиж эхэлсэн юм. Дараа нь боломжгvй зvйл шаардах, гарах зардал асар єндєр байх ба хvрч болох vр дvн нь олон нийтийн хvлээлтэд хvрэхгvйг мэдсэн болоод ч тэр vv хойрго хандсан. Уурхайн эзэд тєлбєр хийж чадахгvй нєхцєлд татвар тєлєгч тэрбум тэрбумаар тоологдох нєхєн сэргээлтийг хийхгvй нь мэдээж.

1882 Коламбия голын Кларк Фок дахь цутгалангийн ойролцоох Буттед хожим нь зэс олборлох “Анаконда” компанид нэгдсэн уул уурхайн компаниуд vйл ажиллагаагаа эхэлсэн юм. 1900 онд Бутте АНУ-ын зэсийн vйлдвэрлэлийн тэн хагасыг гаргаж байв. 1955 он хvртэл Бутте дахь олборлолт далд аргаар газрын гvнд явагдаж байв. Ингээд 1955 онд “Анаконда” Беркелли Питэд ил аргаар олборлох болж нэг майл илvv голчтой 1800 фvvт аварга том нvх ухаж орхив. Хорт металл бvхий уурхайн хvчиллэг хаягдал их хэмжээгээр Кларк Фокийн голд цутгалаа. Тэр vед “Анаконда” Чили дэх уурхайнуудаа тєрийн мэдэлд алдаж, гадаадын єрсєлдєєнд цохигдохын зэрэгцээ АНУ дахь байгаль орчны асуудлаар олон нийтийн хєдєлгєєн зэргээс шалтгаалан урьдын байр сууриа алдав. АНУ-ын суперфондын хамгийн зардалтай том тєсєл бол Беркелли Питийг оролцуулан Кларк голыг цэвэршvvлэх явдал байлаа. АРКО-гийнхоор бол суперфондын хуулиас ємнє оршиж байсан уурхайн хуучин эздийн хийсэн хор хєнєєлийн тєлєє АРКО хариуцлага хvлээх нь шударга бус.
Харин Холбооны болон мужийн Засгийн газрын vзэж байгаагаар “АРКО” “Анаконда”-гийн хєрєнгє (актив)-ийг худалдан авсан болохоор vvрэг (пассив)-ийг нь ч мєн худалдан авсан гэсэн vг. Ямартай ч “АРКО” ч тэр, “Би Пи” ч тэр дампуурлаа арай зарлаагvй байна. Нэг инвайронменталист найз маань надад “Тэд аль болохоор багыг тєлсєн болоод яс салах гээд байгаа юм. Тэгэхдээ “АРКО”-гоос долоон дор компани бас бий шvv” гэсэн юм. Беркелли Питэд нэвчин орсон хортой усыг сорж аваад бvрэн цэвэршvvлэх юм. Кларк Фокийн хордлогыг саармагжуулахад зориулж “АРКО” Монтана мужид хэдэн зуун сая доллар тєлсєн. Тєслийн нийт тєсєв нь нэг тэрбум доллар боловч энэ тооцоо бас л vндэслэл муутай, усыг соруулж авахад маш их эрчим хvч шаарддаг, 40 жилийн дараа эрчим хvч ямар vнэтэй болохыг хэн мэдлээ.

Хоёр дахь кэйс маань Буттегээс доош Кларк Фок голын ойролцоох мод хєрєєдєх цехийг эрчим хvчээр хангах зорилгоор 1907 онд барьсан Миллтауны далан юм. Тvvнээс хойш далангийн ар талд vvссэн усан сангийн хэмжээгээр 6.600’000 куб ярд хурдас Буттегийн уурхайгаас урсч ирсэн хvнцэл, кадмий, зэс, тугалга, цинкээр хордож хуримтлагдсаар. Далан барьснаас vvдэлтэй бас нэг “жижиг” асуудал бол загасны нvvдэл, тэр дотроо алдарт Норман Маклэны зохиолоор хийсэн Роберт Редфордын “Гол тvvний дундуур урсдаг” хэмээх кинонд гардаг хулд загасны нvvдэл саатсан юм. 1981 онд орон нутгийнхан худгийн усанд эвгvй амт орсныг мэдсэнээр асуудал дэгдэж, газрын гvний ус усан сангаас нэвчин хордож, хорт бодисын усанд байх хэмжээ Холбооны Засгийн газраас тогтоосон усны стандартаас 42 дахин илvv байгаа нь тогтоогдов. Далан хуучирч муудан засвар шаардсан байдалтай, угаасаа суурь муутай хийгээд газар хєдлєлтийн бvсэд оршдог, 1996 онд мєсєнд хавчуулагдан бараг нурах шахсан юм.
Ийм муу далан барих тєсєєлєл єнєєдєр хэний ч санаанд багтахгvй. Хэрэв энэ далан нураад тvvний тогтоож байгаа хорт тунадас урсаад ороод ирэх юм бол урсгал дор нь долоохон майлд байгаа Монтаны хамгийн том хот Миссоула ундны усгvй, харин Кларк Фок гол загасгvй болно гэсэн vг.
Зэс олборлох “Анаконда” компанийг худалдан авахдаа “АРКО” далангаас хойшхи хорт хурдасны талаар хариуцахаар болжээ. 1996 онд, дараа нь 1998 онд далан мєсєнд хавчуулагдан нурах шахаж, урсгал доош vхсэн загас таарч байсан нь гамшиг тун ойртсоныг сануулав.

Холбооны болон муж улсын эрдэмтэн судлаачид даланг, хорт хаягдлын хамт зайлуулах, тvvний зардал болох 100 сая ам.доллар (1998 оны 100 сая доллар шvv дээ)-ыг “АРКО”-гоос гаргуулахыг санал болгов. “АРКО” загасны vхэл хорт хурдаснаас болсон, Миллтоуны гvнийн усны бохирдол, Миллтоуны орчин тойронд хорт хавдар тvгээмэл болсныг vгvйсгэв. Бvр ойролцоох Боннер хотод даланг зайлуулахыг эсэргvvцсэн “Євсний vндэс” хєдєлгєєнийг санхvvжvvлж, зайлуулахын оронд даланг сайжруулан бэхжvvлэх арай хямд 20 сая долларын тєслийг сєргvvлэн тавьсаар нилээн хугацаа єнгєрлєє. Гэвч эхэндээ даланг зайлуулах нь галзуу тэнэг хэрэг болно гэж vзэж байсан Миссоула хотын улс тєр, бизнесийнхэн болон олон нийт санаа бодлоо єєрчлєн гайхамшигтайгаар нэгдэлтэй болж чадсан юм. 2003 онд Холбооны Байгаль хамгаалах агентлаг саналыг нь хvлээн зєвшєєрснєєр даланг зайлуулах нь улам бvр тодорхой боллоо.
Сvvлчийн кэйс бол Пегасус Голд компанийн эзэмшдэг Зортман-Ландускийн уурхайн тухайд юм. Энэ уурхай 50 тонн хvдрээс нэг унци алт гаргаж авах, агуулга багатай ордыг овоолго шороон дундуур цианидын уусмал урсган баяжуулж, алтыг нь барьж авдаг [Орч cianid heap-leaching] аргыг хэрэглэж байв. Хvдрийг ил аргаар ухаж, жижгэвтэр уул толгойн хэмжээтэй фильтр бvхий зэрэгцvvлсэн уутнуудад овоолоод цианидын уусмалаар шvршинэ.

МОНТАНЫ ЕРЄЄЛИЙН ЕСЄН СУРГАМЖ: ДVГНЭЛТ БА ТАЙЛБАР
Уул уурхай байгаль бєгєєд хvний амьдрах орчинд хєнєєл бvхий хорт хаягдал, ялгадас дайвар байдлаар тєрvvлнэ. Тvvнийг нь цэвэрлэж, ядаж тархалтыг нь зогсооход манайхны “Нvглийн нvдийг гурилдах хэдэн бор тєгрєг” биш, харин хэдэн зуу, бvр хэдэн арван тэрбум доллар шаардана (АНУ-ын Холбооны Суперфонд гэгч нь 2004 онд татвар тєлєгчийн мєнгєнєєс 12 тэрбум доллар зарцуулсан байна.)
Энэ мєнгийг нь уул уурхайн компаниас урьдчилан гаргуулахгvй юм бол эцэст нь Хонгорын цианидын татвар, Баянхонгорыг мєнгєн усыг саармагжуулах татвар гэж шинэ татвар дуншиж байна. Дээр яриад байгаа их мєнгє иймэрхvv татвараар бvрдсэн Америкийн татвар тєлєгчдийн мєнгє юм.
Уурхай ашиглаж эхлэх гэж байгаа компани дампуурсан, байгаль орчны цэвэрлэгээ, манайхны “нєхєн сэргээлт” гэж сvржин томьёолдог vйлдлээс зугтах, бултах гэсэн тохиолдлоос урьдчилан сэргийлэх vvднээс тэрхvv уурхайн ашигласан газрыг ашиглалтын дараа цэвэрлэх санхvvгийн хариуцлагыг (бэлэн мєнгєний барьцаа авах, хvлээх этгээдийн єрийн бичгийг худалдан авах vvргийг) хуулийн дагуу хvлээлгэх боломжтой бєгєєд АНУ-д ийм хууль байдаг.

Цианид, мєнгєн ус мэтийн хортой технологийг хориглож болдог юм байна!
Олон нийт єєрсдийн сонгосон улс тєрчдийг дарамтлан уурхайчдад хариуцлага ногдуулах хууль батлуулж чадсан нєхцєлд л уурхайчид зохих ёсоор аашилж номондоо орно.
Монтана шиг уул уурхайгаа булшилчихвал монголчууд бидэнд татаас олгож зогоох Холбооны Засгийн газар гэж байхгvй. Ядахад АНУ-ын 52 дахь муж улс болох шаанс ЗХУ-ын 16 дахь БНУ болохоос илvv бvрхэг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу.

Сонгогч маань эрх ашиг сонирхлоо зєв тодорхойлж чадах ухаан суусан бол одоо л уг нь хууль тогтоох байгууллагад хєєрхєн дээрээ яваа нэр дэвшигч, улс тєрийн намуудад энэ талаар сургааль айлдан ам єчгийг авдаг цаг даа. Тэрнээс биш гудамжны хогоо арилгуулж, дєрвєн жилд нэг удаа шуудайлдаг vvрэгтэй ч улс биш. Эцэст нь, сонгогч ямар байна, тийм л тєр засагтай болно. Хєєрхий санал авах гэж байгаа юм болохоор хэдэн улс тєрийн нам ч юу гэж энэ тухай дуугарав гэж. Дахиад амаа барих юм болох вий.
Монголын уурхайчид Монтаны туршлагыг харахгvй бол Монтаны уул уурхай шиг Монголд уул уурхай бас хаагдана. 68 хувийн гэнэтийн ашгийн албан татвар, тєр 51 хувь эзэмшинэ гэх зэрэг Монгол тєрийн байгалийн гамшиг лугаа адил аашлах vйлдлийг нэг талаас нь харвал, уурхайчдад сануулах гэсэн “ухамсрын шанаа”-ны Монгол хувилбар гэж ойлгож болно. Монтанад биеэр очиж, нvдээр vзсэн гэж Америк зохиолчийн [Жэред Даймонд “Сvйрэл: Мєхєж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухайд”, Нээлттэй нийгмийн хvрээлэнгийн санхvvжилтээр орчуулагдан хэвлэлтэд гарахаар нєєцлєгдєж буй] номонд мєнхєрсєн тэр Монгол уурхайчид саналаа хэлнэ vv!

yochir@hotmail.com
Сангийн сайд асан Я.Очирсvх
дугаар 74/2834/


www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3347

Эрдэс баялгийн хараал Монголд туссан уу

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3218

Бид яана гэлээ, зах зээл vv, нийгэм журам уу

www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3094