Showing posts with label Montana. Show all posts
Showing posts with label Montana. Show all posts

Хєгжингvй орнууд сvйрэх, мандан бадрахаа хэрхэн сонгодог вэ


www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3584

Хєгжингvй орнууд сvйрэх, мандан бадрахаа хэрхэн сонгодог вэ

2008-04-09 09:55:16 , Мэдээний дугаар: #97572

ХVДЭР ОЛБОРЛОХ УУЛ УУРХАЙ

АНУ-ын баруун нутгийн гол мєрний тэн хагас нь эх авч байгаа газартаа юм уу, эсвэл аль нэг хэсэгтээ уул уурхайгаас хорджээ. Цагаачдын эх орон даяар хvдэр олборлох уул уурхайн салбар мєхлийн ирмэгт тулаад байна.

Байгаль орчныг хамгаалахаар 1998 онд гарсан олон улсын санаачилга анх ирээдvйтэй санагдаж, ашиг тустай олон тоо баримттай байсан. Єнгєц харахад энэ салбар бидний дээр авч vзсэн газрын тос, байгалийн хий болон нvvрс олборлох салбаруудын нэгэн адил нєхєн сэргээгддэггvй. Нєєцийг л олборлодог. Эдийн засгийн vр ашиг, технологийнхоо хувьд бусад салбараас єєр. Хvдэр олборлолтын байгаль орчинд vзvvлж буй хор хєнєєл их. Газар ухаж тєнхсєнєєр єнгєн хєрсийг хуулж, сvйтгэнэ. Ил уурхайд хvдэр газрын хєрсєнд ойрхон байгаа нєхцєлд дээр нь байгаа газрын хєрсийг хуулж зайлуулахад гардаг. Харин нефтийг газрын хєрсийг бvтнээр нь хуулж олборлодоггvй. Єнгєн хєрсний маш єчvvхэн жижиг талбайг цоолон єрємдєж, хоолойг нєєцєд хvргэж, шахуургадан олборлодог.

Хvдрийн биет газрын гадаргуугаас доош нэлээн гvн байгаа нєхцєлд, зарим уурхайд газрыг нvхэлж, хонгил гарган олборлолт хийж, хаягдлаа цувуулж газрын єнгєн хєрсний маш бага хэсгийг гэмтээдэг юм. Хvдэр олборлох уул уурхайн байгаль орчинд vзvvлж буй хор хєнєєл, олборлож гаргаж байгаа металлыг боловсруулж, баяжуулахад ашигладаг химийн хорт бодис, хvчлийн шvvрлээр ус, хєрсийг хордуулдаг. Хvдэрт агуулагдаж байгаа металл ба vvний адил элементvvд, ялангуяа зэс, кадмий, тугалга, мєнгєн ус, цинк, хvхэр, хvнцэл, сурьма зэрэг бодисууд маш хортой. Олборлолтын явцад ойр орчмын гол горхи, гvний усанд нэвчих аюул эрсдлийг vргэлж дагуулдаг. Жишээ дурдахад, Японд зэс, тугалганы уурхайгаас кадмий урсч, Жинзу голд орсноос ясны євчин дэлгэрсэн юм. Уул уурхайд ашигладаг химийн бодисын ихэнх нь цианид, мєнгєн ус, хvхрийн хvчил, тэсрэх бодисоос гаргаж авдаг нитрат байдаг.

Мєн уурхайгаас гарсан шавар шороо, хог хаягдлыг хааш нь зайлуулж байгааг судлах учиртай. Энэ нь хvдрийн биетэд хvрэхийн тулд хуулж хаясан хєрс шороо, хvдрийн биетэд орсон боловч, ялгаж авах явцад эдийн засгийн хувьд vр ашиггvй, бага агуулгатай давхаргаас гарсан чулуулгийн хаягдал, тэйлинг буюу эрдэс бодис агуулагдах хэсгийг аваад vлдсэн хаягдал чулуулаг, болон овоолго дундуур хvчил урсгаж эрдсийг нь авены дараахь хаягдал шороо зэрэг дєрвєн тєрєлтэй. Сvvлчийн хоёр тєрлийн хаягдлыг зориулалтын цєєрєм болон ус нэвтэрдэггvй материалаар доторлосон нvхэн дотор vлдээдэг. Хуулсан хєрс, агуулга багатай шороог ихэвчлэн тэр чигээр нь хаяж орхидог байна. Дэлхий даяар ийм хаягдал хашсан далан сэтэрснээс жил бvр томоохон осол гардаг. АНУ-ын баруун Виржиниягийн Буфалло Грийкт 1972 онд125 хvн vрэгдсэн осол дээрх шалтгаанаас л болж гарсан юм.

Шинэ Гвиней орчмын арлуудад байрладаг vнэт металл олборлодог дєрвєн уурхайн єнєєгийн байдал ч дээрхийн жишээ болоод байна. Папуа Шинэ Гвинейн Боугэйнвиллэ арлын Пангуна дахь зэсийн орд ємнє нь тус улсын орлогын ихэнхийг бvрдvvлэгч болж байлаа. Энэ уурхай тэйлинг буюу ашигласан хаягдлаа Жаба голын салаа голд шууд цутгадаг байсан нь байгалийг танихын аргагvй болгов. Засгийн газар vvссэн асуудлыг шийдвэрлээгvйгээс иргэний дайн болж хэдэн мянган хvн амь насаа алдсан билээ. Дайнаас хойш 15 жил єнгєрсєн ч Боугэйнвиллэгийн байдал тайван бус хэвээр.

УУЛ УУРХАЙН ГАШУУН ТУРШЛАГУУДААС
Лихир арал дээрх алтны уурхай ашигласан хаягдлаа гvнзгий хоолойгоор цутгаж далай руу хаядаг. Байгаль хамгаалагчид маш хортойд тооцож байхад эзэд нь аюулгvй хэмээнэ. Шинэ Гвинейн их газар дахь Ок Тэди голын орчим байрладаг зэсийн уурхайд хаягдлаа хаших далан барьсан ч мэргэжилтнvvд удахгvй нурна гэж сэрэмжлvvлжээ. Тэдний хэлсэнчлэн хэдхэн сарын дараа далан нурж, 200000 тн уурхайн хаягдал Ок Тэди голын загас, жараахайг устгажээ. Ок Тэди гол Шинэ Гвинейн хамгийн том загас агнуурын гол нєєц Флай голд цутгадаг бєгєєд усанд нь хорт тунадасны агуулга тав дахин ихэсч, гол vерлэхэд хvрчээ. Уурхайн хаягдал vерийн хэмжээгээр тархаж, одоогийн байдлаар 200 хавтгай дєрвєлжин майл [518 кв.км] газрыг хордуулж, євс ургамал тариаланг устгаад байна.

Ок Тэди голын орчим уурхай ажиллуулж байсан компани бол дэлхийн дєрєв дэх том уул уурхайн компани болох "Би Эйч Пи Биллитон". Ок Тэди (Монголд ч гэсэн орж ирэх гэж нилээн идэвхтэй vзэж буй компани бєгєєд Оюу Толгойн тєсєлтэй ч бас холбоотой) нь манай экологийн vнэт зvйлстэй таарахгvй байгаа, компани энд ерєєсєє орооцолдох ёсгvй байсан" гэж зарлан тунхаглаад уурхайг хаах шийдвэр гаргав. Гэвч, Ок Тэди нь Шинэ Гвинейн экспортын орлогын 20 хувийг єгдєг тул Засгийн газар "Би Эйч Пи Биллитон"-ыг гарч явахыг зєвшєєрсєн хэдий ч уурхайг цааш нь ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Єнєєдєр нvvрсний vйлдвэрлэл явуулахдаа уурхайн хаягдлыг цэвэрлэж, олборлолт хийсэн талбайд нєхєн сэргээлт хийдэг. Харин бусад уул уурхайн салбарын хувьд зєвхєн олборлолт дуусч, уурхайг хаасны дараа л хаягдлаа цэвэрлэх замаар хор хєнєєлийг арилгадаг. Єєрєєр хэлбэл цэвэрлэгээ, нєхєн сэргээлтэд байж болох хамгийн бага зардал гаргах, vvнд уурхайг хаасны дараа 2-12 жил л зарцуулах (цаашид ямар нэг єєр хариуцлага хvлээхгvйгээр гараад явчих), чингэхдээ орчны сvйтгэсэн шороог хєрсний эвдрэлээс сэргийлж, зvгээр л тэгшлэх, дээрээс нь ургамалжилтыг сэргээх зорилгоор нугын зvлэг авч ирж хучиж, олборлолт хийсэн талбайгаас урсан гарах усыг хэдхэн жилийн турш анхаарсан болоод хаядаг. Vнэн хэрэгтээ, ямар ч том уурхайн ийм хямдхан "хаяад гарах" стратеги шаардлага хангаж байсан тохиолдол байдаггvй бєгєєд усны стандартыг ямагт зєрчдєг.

Харин vvний оронд хvчил нэвчсэн байж болох бvх талбайд хучилт хийж, дахин ургамалжуулах ёстой бєгєєд талбайгаас урсан гарч буй гадаргуугийн болон гvний усны хордсон хэсгийг барьж, цэвэршvvлж байх ёстой ба энэ vйл ажиллагааг ус бохирдолтой байх бvх хугацааны туршид хийж гvйцэтгэх шаардлагатай бєгєєд энэ нь ихэнх тохиолдолд vvрд тєгсгєлгvй гэсэн vг болно. Хvчил нэвчvvлдэг уурхайн хувьд "хаяад гарах" стратегийн цэвэршvvлэлт, нєхєн сэргээлтийн шууд болон шууд бус, бодит зардал уул уурхайн компани єєрєє гаргадаг тооцооноос ойролцоогоор 1.5-2 дахин их болдог, харин хvчил нэвчсэн тохиолдолд дунджаар 10 дахин их болдог нь нотлогдоод байгаа билээ. Эдгээр зардлуудыг тооцоход хамгийн бэрхшээлтэй асуудал бол уурхайгаас хvчил нэвчиж байгаа эсэх, ирээдvйд нэвчих эсэхийг тодорхойлох явдал ба энэ асуудлыг зєв¬хєн саяхнаас л зэсийн уурхайнууд хvлээн зєвшєєрч эхэлж байгаа боловч бусад уурхай дээр vнэлгээ хийсэн ч vvнийг урьдчилан зєв тооцож байгаагvй.

Хvдэр олборлогч уул уурхайн компаниуд цэвэршvvлэлтийн зардал гаргах болоод ирэхээр тvvнээс зугтах арга саам хайж, дампуурлаа зарлаж хэдэн хувь нийлvvлэгчид нь эзэмшдэг хянадаг єєр компанийн нэр дээр хєрєнгєє шилжvvлэх явдал элбэг. Жишээ нь, Монтана дахь Зортман-Ландускийн алтны ил уурхайг Пегасус Голд Инк. хэмээх Канадын компани ажиллуулж байжээ. 1979 онд энэ уурхай анх нээгдэхдээ цианит ашиглан овоолго дундуур урсгах технологи хэрэглэсэн АНУ-ын хамгийн том тєсєл байсан тєдийгvй Монтанадаа хамгийн том алтны уурхай байсан. Тус компани АНУ-ын холбооны Засгийн газар, Монтана мужийн засаг, захиргааны аль аль нь хvчил урсах ба хvчлийн нэвчилтэнд хяналт шалгалт хийхийг шаардаагvйг далимдуулан цианит асгах, халих, нэвчин шvvрэх зэрэг олон тохиолдол гаргажээ. 1992 онд мужийн хянан шалгах байцаагчид тус уурхай ойр орчмынхоо гол горхины усыг хvнд металл, хvчлээр хордуулж байгааг илрvvлжээ. 1995 онд холбооны Засгийн газар, Монтана мужийн засаг захиргаа болон орон нутгийн индиан овгийнхон шvvхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Пегасус Голд Инк нийтдээ 36 сая ам.доллар тєлєхийг зєвшєєрсєн байна.

Эцэст нь, 1998 онд уурхайн талбайнуудад хєрсний гадаргуугийн 15 хvрэхгvй хувьд л зєвхєн техникийн нєхєн сэргээлт хийгдсэн байхад Пегасус Голд Инк-ийн захирлууд єєрсдєдєє таван сая ам.долларын шагнал урамшууллыг санал нэгтэй олгож, дараа нь Пегасусын бvх vлдэгдэл хєрєнгийг єєрсдийн шинээр байгуулсан Аполло Голд компанийн нэр дээр шилжvvлжээ. Улмаар Пегасус Голд Инк дампуурал зарлав. (Ихэнх уул уурхайн компанийн захирлуудын нэгэн адил Пегасус Голд Инк-ийн захирлууд Зортман-Ландускийн уурхайн урсгал дор амьдардаггvй, єєрийн vйл ажиллагааны муу vр дагавраас хол, дээдсийн давхаргынхан байлаа) Улмаар АНУ-ын холбооны Засгийн газар Монтана мужийн засаг захиргаатай хамтран уурхайн талбайн гадаргуугийн техникийн нєхєн сэргээлт хийхэд 56 сая ам.долларын тєсєлтэй тєлєвлєгєє баталж vvний 30 саяыг нь Пегассусаас нэхэмжилж, дээр дурьдсан 36 сая долларыг тус компани шvvхийн шийдвэрийн дагуу гаргаж болж, харин vлдсэн 22 сая ам.долларыг америкийн татвар тєлєгчдийн хармаанаас гаргахаар болсон. Гэвч зєвхєн єнгєн хєрсний техникийн нєхєн сэргээлт хийх энэхvv тєлєвлєгєєнд усны цэвэршvvлэлт, тvvнийг хязгааргvй vргэлжлэх хугацаанд аюулгvй байлгах зардлыг ерєєсєє тусгаагvй. Учир нь энэ нь татвар тєлєгчдєєс хамаагvй их зардал шаардана. Монтанад сvvлийн vед ашигласан, vндсэн ордын хамгийн том 13 уурхайн дєрєв нь дампуурсан Пегасус Голдын эзэмшиж байсан ил задгай овоолго дундуур цианитын хvчил урсгаж, олборлох технологи ашигласан. Эдгээрийн 10 нь хязгааргvй vргэлжлэх хугацаанд ус цэвэршvvлэх асуудлыг шийдэх шаардлагатай ба тэдгээрийг хаах болон ядаж техникийн нєхєн сэргээлт хийхэд зардал нь анх тооцсоноос 100 дахин их болсон байна.

АНУ-ын татвар тєлєгчдєд илvv их зардалтай єєр бас нэг ийм дампуурал Канадын компани болох Галактик Рисоурсэс. [Galactic Resources] Энэ уурхайн ерєнхий захирлаар монголчуудын танил Оюу толгойн ордыг ажиллуулж байгаа "Айвенхоу майнз"-ын Робэрт Фрийдланд гэгч эр ажиллаж байжээ, Тэрээр 'Toxic Bob' буюу хорт Боб хэмээх хочоороо дэлхий нийтэд танил болж, бvр Канадын нэвтэрхий толинд хvртэл нэрээ мєнхлєєд амжсан. Сурвалж: http:// thecanadianencyclope dia.com/index.cfm?Pg Nm=TCE&Params= M1ARTM0010992, http:// www.sourcewatch.org/ index. php?title = Ro bert_Freidland, http://www. minesandcom munities.org/ dda/dda1.htm] цианит овоолгын арга ашигласан Саммитвиллэ дахь алтны ил уурхай дээр болсон билээ. Энэ уурхай Колорадо мужийн жилдээ 32 фут хур тунадас буюу цас ордог ууланд байдаг. Колорадо мужаас Галактик Рисорсэсд ашиглалтын лиценз олгосноос хойш найман жилийн дараа буюу 1992 онд тус компани гэнэт дампуурал зарлаж долоо хоног ч хvрэхгvй хугацаанд уурхайгаа хааж, орон нутгийн их хэмжээний татвар тєлєлгvй vлдээж, ажилтнуудаа халж, байгаль орчин хамгаалах чухал арга хэмжээг тасалдуулж, талбайг тэр чигт нь хаяад явжээ. Тvvнээс хэдэн сарын дараа євлийн цас хайлж эхлэхэд цианит ашигласан хаягдал овоолгоных нь системийнх нь хамгаалалт задран Аламоса гол дотор цутган орж, 18 майлаас [29 км] илvv хэсэг газарт цианид тархаж, амьтай бvхнийг нь бvрмєсєн устгасан байна.

Колерадо муж ашиглалтын лиценз олгохдоо Галактик Рисорсэс (Galactic Resources) компаниас ердєє л 4.500.000 ам.долларын санхvvгийн баталгаа шаардсан бол энэхvv хордлогыг цэвэрлэхэд 180.000.000 ам.доллар зарцуулжээ. Компани дампуурсантай холбоотой тооцоогоор Засгийн газар мєн л 28.000.000 ам.долларыг тус компаниас гаргуулж авсан хэдий ч, vлдсэн 147. 500.000 ам.долларыг татвар тєлєгчид Байгаль Хамгаалах яамаар дамжуулан тєлєх болсон. Ингэж юм vзэж, туршлага суусан АНУ-ын муж улсууд болон холбооны Засгийн газар яваандаа хvдэр олборлогч уул уурхайн компаниудаас дараа нь цэвэршvvлэлт, нєхєн сэргээлт хийхээс татгалзах буюу vvнийг хийхэд санхvvгийн чадваргvй болох нь нотлогдох асуудал гаргахгvй байхын тулд санхvvгийн баталгаа урьдчилан гаргаж байхыг шаардах болсон. Харамсалтай нь, ийм баталгаа гаргах тооцоо судалгааг тухайн уул уурхайн компанийн єєрийнх нь хийсэн судалгаан дээр vндэслэдэг, учир нь АНУ-ын Холбооны Засгийн газрын зохицуулагч яам, агентлагуудад єєрсдийн vнэлгээ, тооцоо, судалгаа хийх мэдлэг чадвар, цаг хугацаа дутмагаас гадна уурхай ашиглалтын дэлгэрэнгvй зураг, тєлєвлєгєє байдаггvй. Уул уурхайн компани цэвэрлэгээ, нєхєн сэргээлт хийлгvй яваад єгсєн ихэнх тохиолдолд Засгийн газар нєгєє урьдчилан гаргасан санхvvгийн баталгааг ашиглах болоход нєхєн сэргээлтийн нийт зардал нь компанийн гаргаж єгсєн тооцоо, vнэлгээнээс 100 дахин илvv гарах тохиолдол байна. Vvнд нэг их гайхаад байх зvйлгvй, учир нь компани зардлаа хэмнэхийн тулд байгаль орчны нєхєн сэргээлтийн зардлаа vргэлж дарж тооцдог тєдийгvй ийнхvv дарж, худлаа тооцохыг хориглосон хууль, эрх зvйн зохицуулалт, албадан сахиулах, хэрэгжилт хангалтгvй байдаг.

Санхvvгийн баталгааг дараах гурван тєрлийн аль нэгээр гаргаж єгєх ёстой. Vvнд: бэлэн мєнгє, тvvнтэй дvйцэх хэрэгсэл, аккредитив зэрэг зvйлс нь хамгийн сайн хэрэгсэл ба даатгалын компаниас бонд худалдаж авч жил бvр хvvг нь бодуулж авдаг, дээр нь компаний "єєрийн баталгаа", єєрєєр хэлбэл компани санхvvгийн бvрэн чадвартай ба нєхєн сэргээлтийн зардлаа хариуцах болно гэсэн амлалт тєдий зvйл юм. Гэвч ийм амлалтыг байнга зєрчдєг тул єнєє vед АНУ-ын холбооны Засгийн газрын мэдлийн нутаг дэвсгэр дээр ийм амлалтыг хvлээж авахаа больжээ. 2004 оны байдлаар АНУ-ын татвар тєлєгчид хvдэр олборлох уурхайн орхисон хаягдлыг цэвэрлэхэд нийтдээ 12 тэрбум ам.долларын єртэй болчихоод сууж байна. Цэвэрлэх зардлыг гаргуулах баталгаа нэхсээр атал бидний єр яахаараа ийм их болчихдог байна. Vvнд гарч байгаа бэрхшээл бол дээр дурьдсан санхvvгийн баталгааг vндэслэсэн тооцоо, vнэлгээг уул уурхайн компаниуд дарж, дутуу тооцдог. Хагас дутуу тооцсон ч гэсэн даатгалын компанийн бонд бодитой байгаа тохиолдолд ч гэсэн татвар тєлєгчдийг тєлєєлсєн Засгийн газар мєнгєє гаргуулж авахын тулд байшин нь галд шатсан зэргээс болж, томоохон хэмжээний нєхєн олговор даатгалын компаниас нэхэмжилж vзсэн бидний хэн нэгэнд ойлгомжтой тэр л шалтгааны улмаас нэмэлт зардал, шимтгэл хvлээнэ.

Татвар тєлєгчдийн нуруун дээр хамгийн их цэвэрлэгээний зардал vvрvvлсэн 10 уурхай (нийлбэр дvнгээрээ 12 тэрбумын тэн хагаст дєхєж очих)-гаас хоёрыг нь дампуурлын ирмэг дээр байгаа уул уурхайн компани (АСАРКО, нийт зардал 1 тэрбум доллар) эзэмшдэг, зургааг нь эзэмшдэг компаниуд хvлээсэн vvргээ ерєєсєє биелvvлдэггvй, тэгээд ч арваад уурхайгаас хvчил нэвчиж байгаа тул усыг цэвэршvvлэх, хамгаалах асуудал магадгvй эцэс тєгсгєлгvй vvрд яригдах биз. Мэдээж хэрэг, татвар тєлєгчдийг ийнхvv цэвэрлэх, нєхєн сэргээх ажлын єрєнд оруулаад орхисон явдал нь Монтана болон бусад муж улсад олон нийтийн санаа бодлыг уул уурхайн эсрэг болгож, тvvнийг эсэргvvцсэн дайралт, хурц шvvмжлэлийн бай болгосон.

АНУ-д уул уурхайн салбар маш ирээдvй муутай харагддаг. Уул уурхай эрчимтэй хєгжиж байх vед энэ чиглэлээр суралцаж байсан оюутны тоо тэсрэлтийн байдлаар єсч байсан бол 1998 онд Америкийн коллежийн нийт оюутны 0.25 хувь буюу АНУ даяар ердєє 578 хvн уул уурхайн мэргэжлээр суралцаж байна. 1995 оноос хойш АНУ-д уул уурхайн тєслийг эсэргvvцсэн олон нийтийн эсэргvvцэл улам бvр амжилттай болж, уул уурхайн салбар бvхэлдээ ч лобби хийгээд хууль тогтоогчдын дэмжлэгт найдах аргагvй болсон билээ. Уул уурхайн бизнес єєрийн тvр зуурын эрх ашгийг нийгмийн урт хугацааны язгуур эрх ашгаас дээгvvрт тавьсны улмаас яваандаа єєрийгєє булшилсан тод жишээ.

Я.Очирсvх
Дугаар 86/2846/

Монтаны уул уурхай Монголын ирээдvй мєн vv


2008-03-26 17:16:41, Мэдээний #:95422

Монгол, Монтана хоёр газар тэнгэр мэт єєр боловч бас тєстэй зvйл олон. Монтана манай Тэрэлж хавь шиг унаган уул ус, мод хосолсон сайхан хангай.
Хойд талаараа Канадтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хувьд Монголоос дєрєв дахин бага, хvн амын нягтшилаар АНУ-даа хамгийн сийрэг.
Дандаа Африкийн улстай зэрэгцvvлж байхаар ашдын билгээс амны билэг гэгчээр дэлхийн тэргvvлэгч гvрний хэлтэрхийтэй нутгаа жишиж vзмээр санагдав.
Монтана АНУ-ын баруун хойд хязгаарт оршдог муж улс. Тєв болон баруун талдаа Рокки уулсын олон салаа нуруудтай. Тиймээс, montaсa буюу испаниар “уулс” гэсэн нэр авчээ. Бас “Эрдэнэсийн муж”, “Гялбаа уулсын нутаг”, “Хєх мєнгєн тэнгэрийн орон”, “Сvvлчийн диваажин” ч гэдэг. АНУ-даа нутаг дэвсгэрээр дєрєвт, харин хvн амаар 44 дугаарт жагсдаг. Мод бэлтгэл, уул уурхайгаа vндсэнд нь булшилснаар нэг хvнд ногдох орлогоор АНУ-даа айргийн тавд байснаа “баян ходоод” болтлоо ядуурсан. Одоо Холбооны Засгийн газраасаа татаас авч тєсвєє бvрдvvлж байгаа. Эх сурвалж: Jared Diamond, Collapse: How Societies Choose to Fail or Succeed, Penguin books, 2005, 35-41т.

Монгол Улс. Цэрэгт тэнцэлгvй голомт сахиж vлдсэн доожоогvй эрсийнх нь vлдэгдэл ертєнцийг эзэлж явсан хэдийнхээ гавьяаг єєрсєддєє наасан дурсамжаар амьдардаг 2,5 сая хvн. Амиа аргацаасан бэлчээрийн мал аж ахуй, цианид мєнгєн усаар угаах алт зэс мэтийг зэрлэг єрнєдийн vеийн уул уурхай голчилсон.
Аялал жуулчлалын тухай их ярих ч, Бээжин vзэх далимандаа дайраад єнгєрєх хэдэн жуулчныг дахиж ирэхгvй болтол нь хашраагаад явуулна. Сvvлийн vед vйлчилгээний салбар гэж ярьж буй ч юун тухай хэлээд байгаагаа мэдэхгvй цэцэрхэлдэнэ. Удахгvй танайхыг гvйцэж тvрvvлнэ гэж хєрш улсдаа очиж мєрєєдлєє ярина.

Монтанад нєхєн сэргээлтийг дараахь хоёр аргын аль нэгээр хийдэг. Жижиг компанийн эзэд дампуурал зарлаад хєрєнгєє нуун дарж, хуучин уурхайг цэвэрлэхэд санхvvгийн хариуцлага хvлээхгvй, бусдад шилжvvлэн замхруулаад алга болох эрсдэл бий. Компани цэвэрлэгээний зардалд шатан дампуурахааргvй хєрєнгєтэй бол санхvvгийн хариуцлагаа vгvйсгэж зардлаа бууруулахыг оролддог.
“АСАРКО” (Америкийн хайлуулах, цэвэршvvлэх компани)-г єєрийн эзэмшлийн гоц хортой уурхайг цэвэрлэж, нєхєн сэргээгээгvйн тєлєє буруутгах vндэслэл байхгvй. Америкийн бизнес эзэддээ мєнгє хийхийн тулд оршдог. Энэ бол Америкийн капитализмын хєдєлгvvр. Мєнгє хийх vйл явцын амин сvнс нь vргvй зардал гаргахгvй байхыг шаарддаг.

Бизнесийн лидерvvд нягтлан бодогч, хуульч байдаг ч буяны байгууллагын гишvvн байх нь цєєн”. Энэхvv тайлбарыг АСАРКО-ийн гvйцэтгэх захирал хийсэн бус харин байгаль орчны зєвлєх Давид Стиллер єєрийн “Єрнийг шархлуулсан нь: Монтаны уул уурхай ба байгаль орчин” хэмээх номондоо Монтаны уул уурхайн хорт хаягдлын асуудал хэрхэн бий болсон хийгээд тvvнийг шийдэхийн тулд нийгэм чухам юу хийх ёстойг ойлгох оролдлого хийхээр єгчээ. Тvрvv vеийн уурхайчид засаг тэднээс бараг юу ч шаарддаггvй байсан мєн Давид Спиллерийн тайлбарласан бизнесийн vйл ажиллагааны зарчим учир элдвээр авирласан. Уул уурхайн компаниуд уурхайг хаахдаа єєрийн эзэмшлийг цэвэрлэхийг шаардсан хуулийг Монтана 1971 онд баталсан.
АРКО, АСАРКО шиг томоохон компаниуд ч луу унжиж эхэлсэн юм. Дараа нь боломжгvй зvйл шаардах, гарах зардал асар єндєр байх ба хvрч болох vр дvн нь олон нийтийн хvлээлтэд хvрэхгvйг мэдсэн болоод ч тэр vv хойрго хандсан. Уурхайн эзэд тєлбєр хийж чадахгvй нєхцєлд татвар тєлєгч тэрбум тэрбумаар тоологдох нєхєн сэргээлтийг хийхгvй нь мэдээж.

1882 Коламбия голын Кларк Фок дахь цутгалангийн ойролцоох Буттед хожим нь зэс олборлох “Анаконда” компанид нэгдсэн уул уурхайн компаниуд vйл ажиллагаагаа эхэлсэн юм. 1900 онд Бутте АНУ-ын зэсийн vйлдвэрлэлийн тэн хагасыг гаргаж байв. 1955 он хvртэл Бутте дахь олборлолт далд аргаар газрын гvнд явагдаж байв. Ингээд 1955 онд “Анаконда” Беркелли Питэд ил аргаар олборлох болж нэг майл илvv голчтой 1800 фvvт аварга том нvх ухаж орхив. Хорт металл бvхий уурхайн хvчиллэг хаягдал их хэмжээгээр Кларк Фокийн голд цутгалаа. Тэр vед “Анаконда” Чили дэх уурхайнуудаа тєрийн мэдэлд алдаж, гадаадын єрсєлдєєнд цохигдохын зэрэгцээ АНУ дахь байгаль орчны асуудлаар олон нийтийн хєдєлгєєн зэргээс шалтгаалан урьдын байр сууриа алдав. АНУ-ын суперфондын хамгийн зардалтай том тєсєл бол Беркелли Питийг оролцуулан Кларк голыг цэвэршvvлэх явдал байлаа. АРКО-гийнхоор бол суперфондын хуулиас ємнє оршиж байсан уурхайн хуучин эздийн хийсэн хор хєнєєлийн тєлєє АРКО хариуцлага хvлээх нь шударга бус.
Харин Холбооны болон мужийн Засгийн газрын vзэж байгаагаар “АРКО” “Анаконда”-гийн хєрєнгє (актив)-ийг худалдан авсан болохоор vvрэг (пассив)-ийг нь ч мєн худалдан авсан гэсэн vг. Ямартай ч “АРКО” ч тэр, “Би Пи” ч тэр дампуурлаа арай зарлаагvй байна. Нэг инвайронменталист найз маань надад “Тэд аль болохоор багыг тєлсєн болоод яс салах гээд байгаа юм. Тэгэхдээ “АРКО”-гоос долоон дор компани бас бий шvv” гэсэн юм. Беркелли Питэд нэвчин орсон хортой усыг сорж аваад бvрэн цэвэршvvлэх юм. Кларк Фокийн хордлогыг саармагжуулахад зориулж “АРКО” Монтана мужид хэдэн зуун сая доллар тєлсєн. Тєслийн нийт тєсєв нь нэг тэрбум доллар боловч энэ тооцоо бас л vндэслэл муутай, усыг соруулж авахад маш их эрчим хvч шаарддаг, 40 жилийн дараа эрчим хvч ямар vнэтэй болохыг хэн мэдлээ.

Хоёр дахь кэйс маань Буттегээс доош Кларк Фок голын ойролцоох мод хєрєєдєх цехийг эрчим хvчээр хангах зорилгоор 1907 онд барьсан Миллтауны далан юм. Тvvнээс хойш далангийн ар талд vvссэн усан сангийн хэмжээгээр 6.600’000 куб ярд хурдас Буттегийн уурхайгаас урсч ирсэн хvнцэл, кадмий, зэс, тугалга, цинкээр хордож хуримтлагдсаар. Далан барьснаас vvдэлтэй бас нэг “жижиг” асуудал бол загасны нvvдэл, тэр дотроо алдарт Норман Маклэны зохиолоор хийсэн Роберт Редфордын “Гол тvvний дундуур урсдаг” хэмээх кинонд гардаг хулд загасны нvvдэл саатсан юм. 1981 онд орон нутгийнхан худгийн усанд эвгvй амт орсныг мэдсэнээр асуудал дэгдэж, газрын гvний ус усан сангаас нэвчин хордож, хорт бодисын усанд байх хэмжээ Холбооны Засгийн газраас тогтоосон усны стандартаас 42 дахин илvv байгаа нь тогтоогдов. Далан хуучирч муудан засвар шаардсан байдалтай, угаасаа суурь муутай хийгээд газар хєдлєлтийн бvсэд оршдог, 1996 онд мєсєнд хавчуулагдан бараг нурах шахсан юм.
Ийм муу далан барих тєсєєлєл єнєєдєр хэний ч санаанд багтахгvй. Хэрэв энэ далан нураад тvvний тогтоож байгаа хорт тунадас урсаад ороод ирэх юм бол урсгал дор нь долоохон майлд байгаа Монтаны хамгийн том хот Миссоула ундны усгvй, харин Кларк Фок гол загасгvй болно гэсэн vг.
Зэс олборлох “Анаконда” компанийг худалдан авахдаа “АРКО” далангаас хойшхи хорт хурдасны талаар хариуцахаар болжээ. 1996 онд, дараа нь 1998 онд далан мєсєнд хавчуулагдан нурах шахаж, урсгал доош vхсэн загас таарч байсан нь гамшиг тун ойртсоныг сануулав.

Холбооны болон муж улсын эрдэмтэн судлаачид даланг, хорт хаягдлын хамт зайлуулах, тvvний зардал болох 100 сая ам.доллар (1998 оны 100 сая доллар шvv дээ)-ыг “АРКО”-гоос гаргуулахыг санал болгов. “АРКО” загасны vхэл хорт хурдаснаас болсон, Миллтоуны гvнийн усны бохирдол, Миллтоуны орчин тойронд хорт хавдар тvгээмэл болсныг vгvйсгэв. Бvр ойролцоох Боннер хотод даланг зайлуулахыг эсэргvvцсэн “Євсний vндэс” хєдєлгєєнийг санхvvжvvлж, зайлуулахын оронд даланг сайжруулан бэхжvvлэх арай хямд 20 сая долларын тєслийг сєргvvлэн тавьсаар нилээн хугацаа єнгєрлєє. Гэвч эхэндээ даланг зайлуулах нь галзуу тэнэг хэрэг болно гэж vзэж байсан Миссоула хотын улс тєр, бизнесийнхэн болон олон нийт санаа бодлоо єєрчлєн гайхамшигтайгаар нэгдэлтэй болж чадсан юм. 2003 онд Холбооны Байгаль хамгаалах агентлаг саналыг нь хvлээн зєвшєєрснєєр даланг зайлуулах нь улам бvр тодорхой боллоо.
Сvvлчийн кэйс бол Пегасус Голд компанийн эзэмшдэг Зортман-Ландускийн уурхайн тухайд юм. Энэ уурхай 50 тонн хvдрээс нэг унци алт гаргаж авах, агуулга багатай ордыг овоолго шороон дундуур цианидын уусмал урсган баяжуулж, алтыг нь барьж авдаг [Орч cianid heap-leaching] аргыг хэрэглэж байв. Хvдрийг ил аргаар ухаж, жижгэвтэр уул толгойн хэмжээтэй фильтр бvхий зэрэгцvvлсэн уутнуудад овоолоод цианидын уусмалаар шvршинэ.

МОНТАНЫ ЕРЄЄЛИЙН ЕСЄН СУРГАМЖ: ДVГНЭЛТ БА ТАЙЛБАР
Уул уурхай байгаль бєгєєд хvний амьдрах орчинд хєнєєл бvхий хорт хаягдал, ялгадас дайвар байдлаар тєрvvлнэ. Тvvнийг нь цэвэрлэж, ядаж тархалтыг нь зогсооход манайхны “Нvглийн нvдийг гурилдах хэдэн бор тєгрєг” биш, харин хэдэн зуу, бvр хэдэн арван тэрбум доллар шаардана (АНУ-ын Холбооны Суперфонд гэгч нь 2004 онд татвар тєлєгчийн мєнгєнєєс 12 тэрбум доллар зарцуулсан байна.)
Энэ мєнгийг нь уул уурхайн компаниас урьдчилан гаргуулахгvй юм бол эцэст нь Хонгорын цианидын татвар, Баянхонгорыг мєнгєн усыг саармагжуулах татвар гэж шинэ татвар дуншиж байна. Дээр яриад байгаа их мєнгє иймэрхvv татвараар бvрдсэн Америкийн татвар тєлєгчдийн мєнгє юм.
Уурхай ашиглаж эхлэх гэж байгаа компани дампуурсан, байгаль орчны цэвэрлэгээ, манайхны “нєхєн сэргээлт” гэж сvржин томьёолдог vйлдлээс зугтах, бултах гэсэн тохиолдлоос урьдчилан сэргийлэх vvднээс тэрхvv уурхайн ашигласан газрыг ашиглалтын дараа цэвэрлэх санхvvгийн хариуцлагыг (бэлэн мєнгєний барьцаа авах, хvлээх этгээдийн єрийн бичгийг худалдан авах vvргийг) хуулийн дагуу хvлээлгэх боломжтой бєгєєд АНУ-д ийм хууль байдаг.

Цианид, мєнгєн ус мэтийн хортой технологийг хориглож болдог юм байна!
Олон нийт єєрсдийн сонгосон улс тєрчдийг дарамтлан уурхайчдад хариуцлага ногдуулах хууль батлуулж чадсан нєхцєлд л уурхайчид зохих ёсоор аашилж номондоо орно.
Монтана шиг уул уурхайгаа булшилчихвал монголчууд бидэнд татаас олгож зогоох Холбооны Засгийн газар гэж байхгvй. Ядахад АНУ-ын 52 дахь муж улс болох шаанс ЗХУ-ын 16 дахь БНУ болохоос илvv бvрхэг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу.

Сонгогч маань эрх ашиг сонирхлоо зєв тодорхойлж чадах ухаан суусан бол одоо л уг нь хууль тогтоох байгууллагад хєєрхєн дээрээ яваа нэр дэвшигч, улс тєрийн намуудад энэ талаар сургааль айлдан ам єчгийг авдаг цаг даа. Тэрнээс биш гудамжны хогоо арилгуулж, дєрвєн жилд нэг удаа шуудайлдаг vvрэгтэй ч улс биш. Эцэст нь, сонгогч ямар байна, тийм л тєр засагтай болно. Хєєрхий санал авах гэж байгаа юм болохоор хэдэн улс тєрийн нам ч юу гэж энэ тухай дуугарав гэж. Дахиад амаа барих юм болох вий.
Монголын уурхайчид Монтаны туршлагыг харахгvй бол Монтаны уул уурхай шиг Монголд уул уурхай бас хаагдана. 68 хувийн гэнэтийн ашгийн албан татвар, тєр 51 хувь эзэмшинэ гэх зэрэг Монгол тєрийн байгалийн гамшиг лугаа адил аашлах vйлдлийг нэг талаас нь харвал, уурхайчдад сануулах гэсэн “ухамсрын шанаа”-ны Монгол хувилбар гэж ойлгож болно. Монтанад биеэр очиж, нvдээр vзсэн гэж Америк зохиолчийн [Жэред Даймонд “Сvйрэл: Мєхєж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухайд”, Нээлттэй нийгмийн хvрээлэнгийн санхvvжилтээр орчуулагдан хэвлэлтэд гарахаар нєєцлєгдєж буй] номонд мєнхєрсєн тэр Монгол уурхайчид саналаа хэлнэ vv!

yochir@hotmail.com
Сангийн сайд асан Я.Очирсvх
дугаар 74/2834/


www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3347