Сайдуудын амлалт
Saturday, September 20 @ 00:47:57 GMT+8
Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газрын сайдад нэр дэвшигчидтэй нэг бүрчлэн уулзаж ярилцлаа. Сайд нар ажлаа юунаас эхлэх гэж байгаа талаар сэтгэгдлийг нь сонслоо.
С.Баярцогт:
-Хамгийн их санаа зовоож буй асуудал бол инфляцийн өсөлт. Нэг жилд 34 хувиас давсан нь ажиглагдаж байна. Иймээс хамгийн түрүүнд Сангийн яамнаас инфляцийг тогтоон барих ёстой. Инфляци өсөхөд дэлхийн эдийн засаг хямралын байдалтай гэсэн прогнозыг эрдэмтэд гаргаад байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгөөс үүдэлтэй санхүүгийн хямрал үргэлжилж байна. Хэдийгээр энэ нь жижиг оронд нөлөөлдөггүй гэдэг боловч зайлшгүй нөлөөлөх байдал ажиглагдаж байна. Манай хоёр хөршийн хувьд БНХАУ-ын эдийн засаг харьцангуй тогтвортой байна. Төсвийн болон мөнгөний хатуу бодлогыг уялдуулж явуулах шаардлагатай гэж бодож байна. Ингэхдээ Засгийн газрын зардлыг бууруулах ёстой, мөн тэвчиж болохуйц зардлыг хязгаарлах ёстой гэсэн бодолтой байна.
Х.Баттулга:
-Энэ салбарт өмнө нь хөгжүүлье босгоё гэсэн санаанууд байсан учир нэлээн дөхөмтэй байгаа. Юуны түрүүнд БНХАУ, ОХУ-ын хоорондох худалдааны эргэлтийг сайжруулахад газар зүйн байрлалын хувьд манай улсын зам ашигтай. Мөн давхар төмөр замын асуудал яригдаж байгаа юм билээ. Мөн Улаанбаатар хотын замыг сайжруулах, хөдөлгөөний түгжрэлийг арилгах зэрэг асуудалтай тулгараад байгаа. Аймгуудын хатуу хучилттай замаар холбоно гэсэн санаа байгаа юм билээ. Төмөр зам болон засмал замыг барьж байгуулах түүхий эд нь манайд байдаг.
Орон сууцны хэрэгцээ жилээс жилд өсч байгаа. 2005 онд 130 мянга байсан бол энэ онд 150 мянга болж өссөн байгаа. Орон сууцжуулснаар утааны асуудал зэрэг шийдэгдэх боломж бий. Мөн орон сууцны өртөг жилээс жилд өсч байгаа гэсэн тооцоо байдаг. Үүнийг багасгахын тулд цементний үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах шаардлагатай. Манай улсад түүхий эд бий. Мөн арматурын төмрийг дотооддоо үйлдвэрлэх тухай бодолтой байна.
Т.Ганди:
-НХХЯ бол Монгол Улсын нийт хүн амын хувь заяатай шууд хамааралтай. Нийгмийн хамгааллын бодлого зөвхөн ядуу хүнд үйлчилдэггүй. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс хөдөлмөрийн үнэлэмж, даатгал гэхчилэн бүхий л бодлогоороо хүн болгонд хамааралтай үйл ажиллагааг зохицуулж байдаг. Юуны түрүүнд ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах асуудлаар хамтарсан Засгийн газрын тавьж байгаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаас оновчтой бодлогуудыг гаргаж яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Мөн УИХ дээр хүлээгдэж байгаа олон эрх зүйн актууд бий. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсны хувьд хэлэлцүүлгийн эхний шатанд тавьсан ахмад дайчдын орон сууцны хангалтын асуудал, ядуурлын индексийг оновчтой тогтоох зэрэг асуудлуудыг эрхзүйн түвшинд боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн асуудлуудыг хийж эхэлнэ.
Н.Алтанхуяг:
-Ерөнхийлөгчид Засгийн газарт орж ажиллах болсон шалтгаан нөхцөл байдлын тухай хэлэхдээ хоёр нам хамтарч хүмүүсийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлд хамтарч ажиллая гэсэн юм. Миний хамаарч ажиллах асуудлын хүрээнд олон асуудлууд бий. Тэр дотроос томоохон нь үйлдвэржилтийн асуудал байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Намуудын зөвшилцлийг хангахын тулд зүтгэнэ. Ерөнхийлөгч хүмүүсийн ахуй амьжиргааг дээшлүүлэхийн тулд сайн ажиллаарай гэж захиж байна. Бас Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд тэргүүн шадар сайдыг оролцуулж байя гэсэн.
Лу.Болд:
-АН Засгийн газарт ажиллах хөтөлбөр болон бүтцэд орж ажиллах хүмүүсээ нухацтайгаар томилсон. Миний хувьд энэ салбарыг хариуцан ажиллана гэж урьдаас төлөвлөсөн зүйл байгаагүй. АН-ын удирдлагаас итгэл хүлээлгэж үүрэгт ажил хүлээн авсан. Тусгаар тогтнолын баталгаа болсон энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүгдийг хийх болно. Аюулгүй байдлын зөвлөлтэй байнга хамтран ажиллана. Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе.
Л.Гансүх:
-Дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдол, байгалийн экологийн тэнцвэрийг алдагдуулж байгаа асуудалтай аль болох тэмцэх нь зүйтэй юм. Монгол Улсын хувьд эрчимтэй хөгжих жилүүдэд уул уурхайн чиглэлийг барих нь ойлгомжтой. Эдийн засгийн хөгжлийн энэ явц Засгийн газрын олон жилийн хүлээгдэж байгаа үүргийн нэг. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн сацуу ирээдүй хойч үеэ эрүүл зөв, экологийг хадгалахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцгой бодлоготой ажиллах ёстой болоод байна. Энэ чиглэлээр тусгай бодлого явуулна. Бэлчээрийн цөлжилт, усны бодлогыг анхааралдаа авч байна.
Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдах шинэ зорилтыг хэрэгжүүлнэ.
С.Ламбаа:
-Олон жил парламентад сууж байсан ч гүйцэтгэх засаглалд анх удаа орж ажиллах гэж байна. Эрүүл мэндийн салбарт 2021 он хүртэл үе шаттайгаар хийгдэх шинэчлэлийн ажил байна. Орчин үеийн оношилгоо, эмчилгээний төв байгуулах нь нэн чухал. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүн бүрийг даатгалд хамрагддаг байхад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Бүтэц тогтолцооны зэрэгцээ эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлье.
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=19117&catid=49
Монголд үнэд орж дэлхийд хямдрагч бензин
Saturday, September 20 @ 01:29:16 GMT+8
Нефтийн үнэ өсч дэлхий нурах шахаж байгаа тухай мэдээлж байсан нь саяхан. Гэтэл Монголд 1600 төгрөгөөр зарагдаж байгаа бензин дэлхийд 660 төгрөг болов. Урьд дэлхийн үнэнд дарлуулж байсан нефть импортлогч компаниуд өнөөдөр агуулахын үнэнд шахуулж байна гэнэ. Тэд "Урьд нь өндөр үнэтэй бензин худалдаад авчихсан тул нефтийн үнийг хямдруулах боломжгүй болсон" гэж ярьж байна. Нөгөө л урьдын хэлдэг "Ганц компаниас нефть авдаг. Нефтийг түүний хэлсэн үнээр авахаас өөр зам байхгүй" гэнэ. Гэхдээ бас яhttp://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=19139&catid=18аж ард түмэн ядарч, яс нь цуурах шахаж байхад зүгээр харж суухав. 50-60 төгрөгөөр хямдруулах гэнэ. Гадны бизнесүүд барааг хямдхан байхад авч дараад үнэд ороход нь гаргаж зардаг.
Харин монгол бизнес бол үнэтэй байхад авч дараад хямдхан болохоор нь зарж байна. Татвар төлөгчдөөс тэтгэмж авч, татвараас чөлөөлүүлж, төрөөр сурталчилгаагаа хийлгэдэг нефтийн компаниуд айлын юм сурдаггүй хүүхэд шиг цагаандаа гарч байна. Тэдэнд айх зүйл үнэхээр алга болжээ. Дэлхийн нефтийн илэрсэн нөөц жил хангалттай. Америкчууд дэлхийн нөөцийн гуравхан хувийг эзэмшдэг. Харин дэлхийн үйлдвэрлэсэн нефтийн 25 хувийг хэрэглэдэг. Хэрэв Америкийн төр Монголын төр шиг нефтийн компаниудаа "энхрийлсэн" бол өнөөдөр хөгжиж буй жараад оронд явуулж байгаа зээл тусламж зогсож, Америкийн гадаад хөрөнгө оруулалт тэглэнэ гэнэ. Энэ нь 40-өөд тэрбум хүн арваад жил ямар ч хэрэглээгүйгээр амьдарна гэсэн үг. Манай нефтийн компаниуд ямар их хөнгөлөлт эдэлж байгааг томсгож харвал ийм зураг гарна. Өнөөдөр нефтийн компаниуд үнэ буулгаж сонгуулийн шоунд оролцох шаардлага байхгүй. Тэдний буулгасан үнэ өнөөгийн тогтсон барааны үнийг буулгах нь өнгөрсөн. Өнөөдөр 50-иар буулгачихаад маргааш 100-гаар нэмэхийн хэрэггүй. Төртэй нийлж зугаацаж байгаа үнийн шоу чинь хувь хүн бизнес хийснээс сайдын суултуур цэвэрлэх нь ашигтай гэдэг сэтгэхүй бий болгоно. Нефтийн компаниуд үнэхээр ашиггүй ажиллаж байгаа бол нефть оруулах эрхээ шилжүүлнэ. Төр үнэхээр нефтийн үнийг буулгахыг хичээж байгаа бол хүн бүрт юм бүр олж ирэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Төр нефтийн компаниуд хоёр биенээ буруутгаж байна. Гэхдээ дэлхийд буурсан нефтийн үнийг харалгүй үнэ бууруулах гэж дайтаж байна.
Х.Баттөгс
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=19139&catid=18
Аймхай Монгол
Нийтэлсэн: 2008-09-19 09:04:56 , Мэдээний дугаар: #1136452
Монголын тєрд айдас нvvрлэчихэж. Иргэдээсээ айна. Иргэний хєдєлгєєнийхнєєс айна. Vнэнээс бол бvр vхтлээ айна. Vнээс бол арай бага айна. Тэмцэгчдээс айна. Тэнд болсон vймээнээс айна.
Айдас их олон янз л даа. Тєрєлхийн хийгээд олдмолоос гадна цочдог, бантдаг, нэрэлхдэг, эргэж ноцдог гээд хєвєрч єгнє. Будилаан маргаан vvсгэж хаячихаад олон тvмэн vймээд эхлэхээр нь баригдах нь, гэм буруутан болох нь гэж айсандаа иргэдийнхээ ємнєєс галт зэвсэг хэрэглэнэ. Амьдрах гэж зvдэж явааг нь буудаад хороочих хэрнээ vхээд єгье хэмээн хэний ч шахалтгvйгээр єлсгєлєн зарлаад хэвтчихээр нь хvчээр аваачаад эмчилгээнд оруулчихна. /Єлсгєлєн зарлагчдыг vхээсэй гэсэн утгаар хэрэглэсэнгvй/
Єнгєрсєн зуны vймээн самуун ч айдсаас эхтэй. Ялагдчих вий гэж айсандаа булхай луйвар хийхийг сонгууль зохион байгуулж буй шат шатны дарга нартаа vvрэг болгочихсон.
Нєгєє хэд нь єгсєн vvрэг биелvvлээгvй гэсэн шалтгаанаар хоолноосоо салчих вий гэж айсандаа, хэлсэн бvхнийг нь давуулан биелvvлж ганц хоёр удаагийнхаа айдсыг гэтлэх эрх олж авах гэж хэт улайрснаас санал хулгайлахдаа хэтрvvлж орхисон. УИХ-ын сонгуулийн эхний дvн гарч эхлээгvй шахам байхад л "Манайх тэдэн суудал авах нь тодорхой" хэмээн єєр vр дvн єрсєєд гарчих вий хэмээн эмээсэндээ олон нийтэд зарлаж байв. Нээрэн л тэр тоондоо хvргэсэн л дээ. Тэгэхээр хэтэрхий эртнээс айж, тэр хэрээрээ луйварт бэлтгэж байсан нь тодорхой болж байгаа юм.
Иргэд єгсєн саналаа бие биенээсээ эрж сурсаар цуглаж, уурсан хашгиралдаж эхэлмэгц дуулгагvй цагдаа, бамбайгvй дотоодын цэргээ сєргvvлэн тавив. Хэн хэнээсээ айсан сєргєлдєгчид зэвсэг хийж болох бvхнийг хэрэглэн цус урсгасан. Эцсийн бvлэгт хэдэн хvний амь хохироод л єнгєрч байна. Єнєєдєр энэ vймээний буруутан болчих вий гэсэн айдас эрх мэдэлтнvvдэд, Ганц худаг руу ачигдчих вий гэсэн хvйдэс тэднээс бусдад нь нvvрлэжээ. Хожим ингээд эвсчих байсан л юм бол жагсах, шатаах, буудах хэрэг хэнд байсан юм бол.
Эмх замбараагvй байдлын дараа нийслэлийн зvvн хойно байх урьдчилан хорих тєвийн ханыг цууртал.нь хvмvvсээр дvvргэв. Тэдгээрийн дунд жирэмсэн эмэгтэй, мэдрэл муутай залуу, нялх хєвгvvд, эрvvгийн луугар гээд хэн эс байсан гэх вэ. Юуны учир ингэж хоморголон баривчилж, эрvvдэн шvvж буйг эрх бvхий хvнээс нь асуухаар "Ахиад гал шидэх вий гэж айсандаа" гэж байлаа. Цєєнгvй цагдаагаар хориг-догсдод бvл нэмэв. Хvчний харьцааг тэнцvvлж байгаа нь тэр гэв. Хилс хэргээр шоронд хатчих вий, эвгvйдвэл цаазаар авахуулах ял сонсч ч мэдэх нь хэмээн айсандаа саатуулагдсан цагдаа нар єлсгєлєн зарлав. Єлссєєр байгаад vхчих вий гэж мєн эмээсэндээ ганц нэгээр нь суллаж байна. Хvvхдээ хориулсан ээжvvд єлсєв.
Тэднийг дэмжиж энгийн иргэд нэгдэв. Тєр мєн л айв. Шєнє бvрийгээр сэмээрхэн тэгээд маш зєєлнєєр албадан эмчилгээнд хамруулав.
1990 оны ардчилсан хувьсгалаар анхны єлсгєлєнд амандаа хаалттай залуус нэгдсэн. Тэр vед тєр нь ч айсан. Тэнд суусан єлсєгчид ч єєрсдєє айсан. Угаас тухайн vеийн нийгэмд айх шалтгаан байсан билээ. Єдгєєгийн энэ олон єлсгєлєн хэмээх тэмцлийн хурц хэлбэр vvнээр улбаатай. Гэтэл энэ цагт маруужингийн мєнгє єгсєнгvй гэж жаалууд, хичээлээр дарамталлаа гэж сурагчид, архины мєнгє єгсєнгvй гэж нєхрvvд єлсгєлєн зарлах нь дєхєх болж. Сануулах, суулт хийх, ажил хаях, тайван жагсаал цуглаан хийх зэргийг аливаа тэмцэгчид сонгохоо больж. Учир нь vр дvн багатай. Шууд л єлсєєд эхэлбэл олон тvмэн ч анхаарлаа хандуулна, сэтгvvлчид ч салахгvй, дэмжигчдээр ч дутахгvй. Хамгийн гол нь ялах магадлал єндєр. Аймхай тєрийн тvшмэд авна гэснийг нь єгсєєр, болгоно гэснийг нь бvтээсээр байгаад муу зан сургачихсанаас тэр.
"Алтжин"-гийн САПУ худалдааны тєв шатав. Метр лангуун дээр оймс зардаг байсан нєхєр 25 саяыг нэхэв. Сурсан аргаараа єлсгєлєн зарлав. Г.Алтан айв. Тэрээр шазуур зууснаа ч нуулгvйгээр нэхэмжилсэн мєнгє бvрийг талбайд барьсан єлсєгчдийн гэрт нь єгч эхлэв.
Энэ vйл явдал тэмцлийн ийм хэлбэр ялалтад хvрч болдог гэсэн ойлголтыг хожим "Єєрийгєє шатаана, зулын гол болно" гэж хэлж мэдэх нєхдєд єгсєн. ХЗХ-ны хохирогчид гэсэн нэр томъёо, тиим бvлэглэл бий болсныг ч мартах яагаа ч vгvй байна, бид. Шар торгон дээлийнхээ хурган нударгыг эргvvлчихсэн авгай ч эгнэн жагссан хамгаалалтын цагдааг шанаадаж байгаа дvр зураг бидэнд дэндvv танил болсон байна. Энэ мэт омойтол явсаар жагсаал цуглааны vед цагдаа нарыг ер яаж ч болдог гэсэн ойлголтыг олон хvнд єгсєн нь долдугаар сарын 1-ны vйл явдлын бас нэгэн шалтгаан болсон ч байж мэдэх юм. Тэнд цагдаа ахынхаа єєдєєс чулуу шидэж зогссон оюутан ч байлаа.
Тєр нь тєр шиг байж, тєрийн хуулийг хэрхэн дагаж мєрддєгийг тvшээд нь єєрсдєє vлгэрлэн vзvvлж, хуулиас давж гишгэсэн нэгнииг нь ч, нэг хэсгииг нь ч жин банг нь тааруулан цээрлvvлдэг байсан аваас хэн "єлсч" хэнийг айлгах, хотол олноороо тийшээ хуйлрах шаардлага гарах байсан гэж vv. Хvчгvй, сул дорой тєрийн єнгєнд тэмцэгчийн дvрд тоглож буй хэн ч гэлээ айдастаа хvлээстэй байгаа.
МАХН, Ардчилсан нам хоёр эвсч засаг барих гэж байгаа нь ч айдсаас улбаатай. МАХН-ын удирдлага буу сумны хэрэгт буруутчих гээд, АН-ынхан болохоор эрх мэдлээс, бялууны vйрмэгээс хоцорчих вий гэж айсандаа "тостой тєсєв, тоглоомын нэгдэлд" хамаг юм аа дvрцгээж байна.
Айдсаас айдас л тєрдєг. Єєр юу ч биш.
П.Баттулга
дугаар 188/507/
Мэдээллийн эх сурвалж: "Ардчилал" сонин, Olloo.mn
Уул уурхайн салбарт хямрал нүүрлэж эхэллээ
(2008-09-03)
“Уолл стрит жорнал Ази” сэтгүүлд наймдугаар сарын 25-нд Патрик Бартагийн бичсэн нийтлэлийг хөрвүүлэв.
Бангкок. Металлын үнийн тогтворгүй байдал хийгээд өндөр зардал уул уурхайн салбарт шинэ гацаа үүсгэж эхэлжээ. Учир нь нэгэнт шинэ төслүүдэд зарцуулж буй олон тэрбум ам.долларыг эргүүлэн олоход нэлээдгүй олон жил шаардагдах нь тодорхой. Олон жилийн туршид “БиЭйчПи Биллитон” компани дэлхийн томоохон уурхайнуудын нэг болох Австралийн “Рейвенсторп” мөнгөний машин болно хэмээн хувьцаа эзэмшигчиддээ итгүүлсэн билээ.
Гэтэл одоо олон улсын уул уурхайн компани саяхнаас ашигтай ажиллаж эхлээд байгаа “Рейвенсторп”-ыг ашиггүй хэмээн мэдэгдсэн байна. 2007 оны дунд үеэс никелийн үнэ 60 орчим хувиар буурч буйн зэрэгцээ уул уурхайн зардал огцом өссөөр байгаа үед зарим шинжээч “Рейвенсторп” уурхайгаас ашиг олж болно гэдэгт эргэлзэж эхэлжээ. Энэ явдал зөвхөн “Би Эйч Пи Биллитон”-д тохиолдож байгаа явдал биш. Олон газарт ашиггүй уурхайнууд хаагдсаар байгаа нь энэ салбарын хувьд гэнэтийн цохилт болоод байна.
Түүнчлэн өнгөрсөн пүрэв гаригт дахиад нэг муу мэдээ дуулдав. Дэлхийн цайрын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Австралийн “ОЗ Минералс” компани энэ жилийн эхний хагаст 2006 онд нэг метр тонн нь 1800 ам.долларт хүрч байсан цайрын үнэ 60 орчим хувиар буурснаас бизнес нь алдагдалд ороод байгаа талаар мэдээлжээ.
Австралийн бас нэг компани “Периля” өнгөрсөн долоо хоногт цайрын үйлдвэрлэлээ нэг дахин бууруулж, 760 ажиллагсдынхаа тэн хагасыг цомхотгохоор болсноо мэдэгдсэн байна.
Дэлхийн зах зээл дээрх ханшийн уналт Канадад бас муугаар нөлөөлж эхэллээ. Канадын “Тек Коминко” болон Англи-Швейцарын хамтарсан “Экстрата” компани зах зээл дээрх үнэ ашиг авчрахгүй байгаа учраас Австралид хамтран эзэмшдэг цайр, хар тугалганы уурхайгаа төлөвлөсөн хугацаанаас нь өмнө хаахаар шийдвэрлэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт “Экстрата” дахин нэг мэдэгдэл хийж Доминикан улсад ажилладаг никелийн төслөө дөрвөөс доошгүй сарын хугацаанд түр зогсоохоор болсноо зарлажээ.
Ийнхүү металлын үнэ буурч, зардал өсч байгаатай холбогдуулан наад зах нь уул уурхайн гурван компани олборлолтоо зогсоох, уурхайгаа түр хугацаагаар хааснаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Шинжээчид ийм шийдвэр гаргах уурхайн тоо цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэхүү үйл явдал дэлхийн уул уурхайн салбарыг огцом өөрчлөх бололтой.
Хэдхэн жилийн өмнө эрэлт огцом нэмэгдэж, нийлүүлэлт бага байхад шинэ төсөл бүр анхаарал татаж байсан юм. Тэр үеэс хойш зардал огцом нэмэгдэж эрэлт аажмаар буурав. Шинжээчдийн ярьж байгаагаар үүний үр дүнд металлын эрэлт өндөр хэвээр байх хэдий ч шинээр эхэлж байгаа зардал өндөртэй уурхайнууд өртгөө нөхөх гэж нэлээд чармайх нь тодорхой.
Австралийн “Фортис Инвестментс” компанийн менежер Нейл Бойд-Кларк “Дэлхий даяараа ашигт малтмалын дутагдалд ороод байгаа энэ үед зарим уурхай ажиллахгүй байгаа нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэвч одоо цаг хугацаа урьдынхаас хэцүү болоод байна” хэмээн ярьжээ.
Азгүй явдал олон улсын металлын зах зээл дээрх эрэлт буусан гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ байна.
Ихэнх металлын үнэ хэдэн жилийн өмнөхөөсөө хавьгүй өндөр байгаагийн дээр ихэнх уурхай ашигтай ажиллаж буй. Гэхдээ энэ нь төмрийн хүдрийн уурхайнуудад хамааралтай. Энэ жилд гэхэд төмрийн хүдэр олборлох гэрээний үнэ 85 хувиар нэмэгдсэн байна. Төмрийн хүдрийн томоохон нөөцтэй “БиЭйчПи” саяхан жилийн орлого нь 15,4 тэрбум ам.долларт хүрсэн тухай мэдээлсэн юм. Хятадын болон бусад зах зээлийн металлын эрэлт ойрын жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.
Үүнээс гадна зарим шинжээч саяхан хаагдсан уурхайнуудыг урт хугацаанд металлын үнийг тогтвортой барихад нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн дээрх шийдвэр нь өнгөрсөн үеийн үнийн өсөлтөөс илүү санхүүгийн журмыг тогтоосонтой холбоотой хэмээн үзэж байгаа аж. Угаасаа уурхайчид үйлдвэрлэлээ багасгаж үнийг өсгөдөг билээ. Гэхдээ уул уурхайн эдийн засаг сүүлийн хэдэн жилийн дотор огцом өөрчлөгдсөн. Үүнээс болж өнгөрсөн үйл явдлыг эргүүлэн гольдрилд нь оруулж чадахгүй. Уурхайн том машинууд болон бусад тоног төхөөрөмжийг ажиллуулах газрын тосны үнэ тэнгэрт хадсаны зэрэгцээ ган болоод барилгын бусад материалын үнэ өссөөр байна.
Металлын үнэ өсөхөд хэрэглэгчид түүхий эд орлуулах материалыг ашиглах зэргээр хэрэглээгээ бууруулж байгаа нь уурхайчдад бас нэгэн асуудал үүсгээд байгаа юм. Барилгачид зэсэн хоолойны оронд хуванцар ашиглаж, зэвэрдэггүй ган үйлдвэрлэгчид агуулга багатай эрдсийн хүдрээс гаргаж авсан никель төмрийг илүүд үзэх болжээ. “Үүний дүнд ихэнх төслүүдийн никель үйлдвэрлэлийн өртгөөс бага үнэтэй” байна гэж Лондон дахь UBS-ийн металлын шинжээч Жон Рид хэллээ.
Хэдийгээр “Рейвенсторп” компани нь “БиЭйчПи”-гийн бизнесийн өчүүхэн хэсэг боловч энэ төсөл хаагдах өндөр магадлалтай байгаа юм. “БиЭйчПи”-гийн менежерүүд Австралийн баруун өмнөд хэсэгт орших уурхайн уг төслийг 2004 онд зарлаж байсан билээ. Компанийн төлөөлөгч тухайн үед “Зардал багатай уул уурхайн төсөл” хэмээн нэрлэж байв. Түүнчлэн дэлхийн ижил төстэй никелийн төслүүдээс “эрсдэлээ хамгийн сайн үүрэх” төсөл гэж мэдэгдэж байсан. Төслийн төлөвлөгдсөн өртөг 1,4 тэрбум ам.доллар байжээ.
Энэ уурхайн боловсруулалтын процесс нэлээд хүнд байсан учраас зарим хөрөнгө оруулагч асуудал дэвшүүлж байжээ. 2006 оны эцсээр “БиЭйчПи” “Рейвенсторп”-ын төсвийг түүхий эд, хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй уялдуулан 2.2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд төсөл нь “эерэг үр дүн өгөх сайн төсөл” хэмээн онцолж байв. Түүнээс хойш удалгүй никелийн үнэ урд хожид байгаагүйгээр огцом өсч нэг фунт нь 20 гаруй ам.долларт хүрсэн юм.
“Рейвенсторп”-ын үйлдвэрлэл 2007 оны эцсээр эхэлж 2010 он гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байсан аж. Гэтэл 2008 оны эхээр никелийн үнэ унаж, өдгөө нэг фунт нь 12 ам.доллар болоод байна. Лав өнгөрсөн баасан гаригт Лондонд никелийн гурван сарын гэрээний хаалтын ханш нэг фунт нь 9.50 ам.доллар байжээ.
Энэ төсөл одоогоор ашгаа олж эхлээгүй гэж төлөөлөгч нь мэдэгдсэн хэдий ч компани болоод салбарын зарим шинжээч өртгөө нөхсөний дараа ашигтай болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тус компанийн санхүүгийн захирал Алекс Ванселоу уг төслийг үргэлжүүлэхийн тулд никелийн үнэ нэг фунт нь 5-8 ам.доллар байхад хангалттай хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээр никелийн үнэ тасралгүй буурсаар байна.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31054
Лоренс Жеймс: Хөрөнгө оруулагчдыг Засгийн газар, банкуудтай холбож өгнө
Ж.МӨНХЗУЛ (2008-09-10)
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хөрөнгө оруулагчдын гуравдугаар чуулган Төрийн ордонд өнөөдөр, маргааш болж байна. Олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцох дээрх арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол ньюс” группийн “The UB post”, “Өнөөдөр” сонин ажиллаж буй юм.
Өнгөрсөн онд Монголын ДНБ-ийн өсөлт 8,7 хувьд хүрсэн нь хямралтай буй дэлхийн эдийн засгийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм. “Euromoney” байгууллагаас зохион байгуулах энэхүү чуулга уулзалтад Засгийн газрын бодлого тодорхойлогчид, олон улсын хөрөнгө оруулагчид болон бусад байгууллагаас бүрдсэн 500-гаад төлөөлөгч оролцож, Монгол Улсын ямар салбарт хөрөнгө оруулах нь оновчтойг хэлэлцэх юм.
Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
* Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн эерэг өсөлт бүрдүүлэхийн тулд ямар шинэчлэлт хийх шаардлагатай
* Чадавхи сайтай эдийн засгийг бий болгоход бондын зах зээл хэрхэн нөлөөлөх
* Ямар төсөл хэрэгжүүлбэл дэд бүтцийн салбарт хэрэгтэй
* Түлш эрчим хүчний салбарын шинэ бүтэц, тарифын өөрчлөлт эрчим хүч нийлүүлэх болон дамжуулахад хэрхэн нөлөөлөх
* Хятадын өсөн нэмэгдэж буй газрын баялгийн эрэлт хэрэгцээнд ашигт малтмалын компаниуд хэрхэн хандаж байна
* Байгаль орчны концерниуд тус салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх
Зохион байгуулагчдын хэлж буйгаар чуулганаар санхүү, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, макро эдийн засгийн салбарын талаар түлхүү судлан, санал солилцох юм байна.
Мөн Монголын эдийн засгийн дэлхийн хэмжээн дэх байр суурь, манай улсын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвийг тодорхойлох юм. Уулзалтын гол зорилго эрх баригч, бизнес эрхлэгчид санаа бодлоо солилцож, түнш бололцоход оршино.
Хөрөнгө оруулалтын гуравдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж буй “Euromoney”-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Лоренс Жеймстэй ярилцлаа.
-Энэ чуулганы гол зорилго юу вэ?
-Бид өмнөх жилүүдэд Нью Йорк, Лондонд болж байсан хурлын жишгээр гадаад, дотоодын олон зуун хөрөнгө оруулагчид боломж олгож, Засгийн газар, банкуудтай холбож өгөх болно. Мөн хөрөнгө оруулах олон арга зам зааж өгнө.
-Уул уурхайн олборлолтын салбарт маргаантай асуудал цөөнгүй байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Ард түмэн болон Засгийн газар ашигт малтмалаа зохистой ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа эсэх нь ашигт малтмалын хуулиар тодорхойлогдоно. Жишээ нь Монгол Улсын хамгийн том хоёр уурхай болох Тавантолгой, Оюутолгойн хууль маш удаан батлагдаж байна. Ийм байж яаж хөрөнгө оруулалт олох билээ. Гэхдээ би энэ асуудлыг удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байгаа.
Оюутолгойн “Рио Тинто” төсөл гэхэд одоо дахин шалгалтад орохоор хүлээгдэж байна. Саяны сонгуулиар дийлэнх болсон МАХН Засгийн газраа хурдан байгуулж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгвэл хөрөнгө оруулагчдын айдсыг дарна.
-Засгийн газар стратегийн орд газруудын баялгийн 34- 51 хувийг эзэмших хүсэлтэй. Энэ талаар таны бодол?
-Эхлээд тодорхой, ойлгомжтой хууль дүрэм баталж байж хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ. Жишээ нь МАХН-ын сонгуулийн ялалт “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн. Зарим хүмүүс Оюутолгойн хөгжил Монгол Улсын ДНБ-ийг гурав дахин өсгөнө гэж үзэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, эдийн засгийн өсөлт авчирна.
-Төрийн эзэмшилд байх нь буруу юм бол өөр ямар арга зам байж болох вэ?
-Оролцогч бүх талуудын дунд, ашигт малтмалын компаниуд болон Засгийн газар хооронд нээлттэй, ойлгомжтой хэлэлцээр байгуулах нь чухал. “Euromoney” чуулга уулзалтын зорилго ийм нөхцөл бүрдүүлэхэд оршино.
-Манайхны цөөнгүй нь гадаадынхан Монголын баялгийг цөлмөж байна гэж сэтгэл зовниж байгаа.
Гадны компаниуд энэ улсад хөрөнгө оруулан, ашиг олж байгаа ч өөр өнцгөөс нь харвал танай ард түмэнд боломж олдож, ажлын байр нэмэгдэж байгаа юм. Монгол бол цөөн хүн амтай улс. Иймээс зөв зохицуулалт хийж чадвал та бүхэнд маш их боломж байгаа. Энэ нь алс ирээдүйд зөвхөн Монголын ард түмэнд л тустай.
O’ Neal: US companies are ready to introduce their technology to Mongolia
Posted: 2008-09-18 11:01:31 , News number: #6943
The President of Mongolia N.Enkhbayar was called on by Mrs. Michel O’Neal, Deputy of the Vice Minister for International Trade of the US Trade Ministry.
The President N.Enkhbayar underlined, “The USA is our third partner. During the President of US G.W.Bush’s visit to Mongolia, he expressed, he agrees that Mongolia is the US third partner. This partnership relations is significant for the bilateral economic cooperation” and he expressed his believe that USD 285 million non-refundable aid from the US Millennium Challenge Corporation to Mongolia will make a great contribution to the development of our country.
In turn, Mrs. O”Neal informed to the State Head that the US Trade representative are visiting to Mongolia. And Mrs. O’Neal talked, “American businessmen are meeting with Mongolian counterparts on an issue of partnership. Among the US business representatives, there are representatives from movie restoring companies. They are talking about how to restore Mongolian movies which were made during the socialism period. Representatives of Rio Tinto and other mining companies are also visiting. The US companies are ready to introduce their up-to date technology to Mongolia. They have a willingness to work beneficially to each of the side and compete fairly in Mongolian market. Government officials are also included in the business team”.
The Extraordinary and Plenipotentiary Ambassador from the USA to Mongolia Mark S.Minton, and an advisor of the President Economic Policy B.Namkhaijantsan were at the meeting.
/Olloo.mn/ http://www.olloo.mn/en/modules.php?name=News&file=article&sid=6943&catid=3
О’Нил: АНУ-ын компаниуд технологио Монголд оруулж ирэхэд бэлэн байна
(2008-09-18)
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн дэд сайдын орлогч Мишель О’Нил бараалхлаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр “АНУ бол манай гурав дахь түнш. Тус улсын Ерөнхийлөгч Ж.Буш Монголд айлчлахдаа америкчууд Монголыг “гурав” дахь түнш хэмээн хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн. Энэхүү түншлэлийн харилцаа хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой” гэв. Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангаас 285 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож буй нь манай улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
АНУ-ын худалдааны баг төлөөлөгчид Монгол Улсад ирээд байгааг хатагтай М.О’Нил Төрийн тэргүүнд илтгэлээ. О’Нил “Америкийн бизнесийнхэн Монголын бизнесмэнүүдтэй түншлэх асуудлаар уулзаж байна. Бизнесийн төлөөлөгчдийн дунд кино сэргээж хадгалдаг мэргэжлийн байгууллагынхан ч бий. Тэд социализмын үед хийсэн Монгол киноны хальсуудыг сэргээн хадгалах талаар ярилцаж байгаа. “Рио Тинто” зэрэг уул уурхайн компанийн төлөөлөгчид ирсэн. АНУ-ын компаниуд өөрсдийн технологио Монголд оруулж, аль аль талдаа ашигтай ажиллах, Монголын зах зээлд шударга өрсөлдөхөд бэлэн байна” хэмээн ярилаа.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31449
Зэсийн vнэ 127 доллараар унавал тєсвийн зарлагыг юугаар нєхєх вэ?
“Дэлхийн зах зээл дээр тонн зэсийн vнэ 6927 “ногоон” хvрч унажээ. Манай улс энэ оны тєсєвтєє 6800 доллар байхаар тусгасан билээ.
Монголын улс тєрд ол¬борлоогvй уул уурхайнхаа ашгаас иргэн бvртээ нэг болон 1,5 сая тєгрєгийн хувь тараахаар ид яригдаж байх зуур дэлхийд ашигт малтмалын vнэ уруудаж эхэлжээ.
“Манай орон энэ оны тєсвєє батлахдаа нэг тонн зэсийн vнэ 6800, унци алт 690 ам.доллар байхаар тооцсон. Тухайн vед нэг тонн зэс 7000 доллараас хол давсан тул эрх баригчид энэ шийдвэрээр сэтгэл хангалуун байжээ. Ингэснээр гэнэтийн ашгийн албан татварын мєнгє улсын халаасанд цутгаж, тєсєв анх удаа хоёр их наяд тєгрєгєєс давах учиртай. “Эх орны хишиг” эсвэл “Эрдэнийн хувь”-ийг єгєхєд улсын єнєєгийн тєсвєєс хоёр дахин их хєрєнгє хэрэгтэй. “Блvvмберг” сайтад єчигдрийн 16:35 цагийн байдлаар мэдээлснээр нэг тонн зэс 6927, унци алт 784 ам.долларын ханштай байв. Зэсийн vнэ дахин 127, унци алт 94 “ногоон”-оор унахад Монгол Улсын тєсєв хасах тэмдэгт ойртох нь. Бvр хоосрол руу ч чиглэхийг vгvйсгэх аргагvй. УИХ-ын 2004 оны сонгуулиас эхтэй хvvхдийн 10000, шинэ гэр бvлийн 500 мянга, шинэ тєрсєн хvvхдийн 100 мянга, тєрийн албан хаагчдын цалингийн єсєлт гээд тєсвийн зарлага vргэлжилсээр. Тєрийн албаныхны цалинг нэмэхдээ хєдєлмєрийн бvтээмжийг хангалттай vндэслэл болгоогvй гэдгийг Сангийн яамныхан хэлдэг билээ. Энэ бvх зардал нь хєдєлмєрийн хvчээр хєгжлийн оргилд хvрэх замаас бэлэнчлэх сэтгэлгээтний армийг бэлтгэх тийш хазайлгажээ.
“Энэ оны тєсвийн хєрєнгє оруулалт сvvлийн дєрвєн жилийн дунджаас 2,2 дахин их буюу 641,9 тэрбумд хvрсэн. Энэ нь хєрєнгє оруулалтын шингээх чадвараас 230,1 тэрбумаар “хальсан” хар мэдээ байна. Зэсийн vнэ дахин 127 доллараар унавал Засгийн газар ихэдсэн зарлагаа багадсан ашгаар хэрхэн нєхєх вэ гэдэг нь эдийн засагчдын шvдний євчин болжээ. Тэр vед єнєєх бэлэн мєнгєний амлалтууд єнєєгийнх шигээ vргэлжилж чадах болов уу.
ХЯТАДЫН ЗЭСИЙН ИМПОРТ СААРЧ БАЙНА
Металлын хамгийн том хэрэглэгч, манай зэсийн ганц худалдан авагч урд хєршийн Шанхай хотын зах зээл АНУ-ын эдийн засгийн ниргэлтийг тэсч vлдэж чадах эсэх нь тодорхойгvй болжээ. Америкууд ядуурч, хэтэвчин дэх “ногоон” нь Хятадын экспортыг худалдан авч чадахгvйд хvргэж мэдэхээр байна. Өнгєрсєн арванхоёрдугаар сард 7800 ам.доллараас давсан зэсийн ханш єчигдрийн 16:09 цагийн байдлаар 6927 “ногоон” болтлоо “хасагдав”. “Lehman brothers”-ийн дампуурал санхvvгийн зах зээлийн дархлааг сийчэн хаясан нь ашигт малтмалын vйлдвэрлэлийг ийн тойрсонгvй. Лондоны бирж дээр тvvхий эдийн арилжаа зогсонги байдалд орох хандлагатай байгааг эдийн засагчид мєн анхааруулсаар. Хятадын зэс болон хайлшийн импорт єнгєрсєн сарынхаас 9,5 хувиар єсч 101,317 тоннд хvрчээ. “Нийлvvлэлт маш муу байна. Энэ бол АНУ-ын эдийн зас¬гийн хямралаас vvссэн гацаа. Yvнийг тvр зуурын vзэгдэл гэж болох ч АНУ-ын санхvvгийн зах зээлийн донсолгоо намжихгvй бол уналт удаан хугацаанд vргэлжлэхийг vгvйсгэхгvй” гэж Шанхай дахь “Great Wall Futures Co” компанийн шинжээч Ли Ронг хэлэв. Олонхи судлаачид “Хятадын зэсийн импорт болон хэрэглээ дєрєвдvгээр улиралд ихээр саарах нь” гэж vзэж байна. Урд хєршийн зэс болон тvvхий эдийн импорт эхний найман сарын байдлаар 16 хувь буюу 1,02 сая тонноор буурсныг тус улсын хэрэглэгчдийн хороо¬ноос мэдээлэв. Мєнгєний хатуу бодлого барьж зээл татарч, эрэлт ихэссэн нь байдлыг ийн хурцат¬гажээ.
Хэрэв ємнєд хєршийн зэсийн импорт “царцвал” манай тєсєв ямар байдалд хvрэх нь тодорхойгvй байна. Учир нь тєсвийн 87 хувийг татварын орлого бvрдvvлж байгаа билээ.
Ж.Цогзолмаа
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5273&mode=thread&order=0&thold=0
Д.Арвин: Улстөрчид нь хүн алж болоод яадаг ч үгүй, харин жирийн иргэн шүүгддэг байж болохгүй
Нийтэлсэн: 2008-09-18 08:12:46 , Мэдээний дугаар: #1136300
УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцсанаа толилуулж байна. МАХН тэр чигээрээ С.Баярын дарангуйлалд автаж, үгийг нь чимээгүйхэн дагаж байгаа энэ үед түүнийг сөрж хатуу үг хэлж буй энэ улстөрч эмэгтэй УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа билээ.
-Засгийн газрын бүтэц хэлэлцэж буй өдрүүдэд та бид хоёр ярилцаж байгаа болохоор энэ сэдвээр яриагаа эхэлье. Сайд болох сонирхолтой хүмүүст зориулж албан тушаал болон яамныхаа тоог нэмсэн бүтцийг өргөн барилаа. Та харин энэ талаар ямар бодолтой байна?
-Бид МАХН-ын XXV их хурал дээр С.Баярыг дэмжиж дарга болгохдоо намын шинэчлэлийг хийж, төрийн ажлыг идэвхжүүлж, төрийн нүсэр бүтцийг цомхотгон, найз нөхөд танил талын сүлбээг төрийн ажилтай хутгадаг, нэг хүн бүх албан тушаалыг хашдаг явдлыг таслан зогсоож, тийм хүмүүсээс намаа аварч улс орны амьдралыг өөд нь татаж ажиллана гэдэгт нь итгэж байлаа. Тиймээс ч бидний 13 хүн үүний төлөө С.Баярыг хүчтэй дэмжиж дарга болгосон. Гэвч өнөөдөр харамсч байна. Тэр бусдын л адил албан тушаалд дуртай хүмүүсийг сайд болгох гэж энэ жижигхэн улсдаа ахадсан бүтцийг бий болголоо. Уг нь гүйцэтгэх засаглал цомхон бөгөөд чадалтай ажиллах ёстой. Гэтэл бие биедээ тал засч тэргүүн Шадар сайд гэдэг албан тушаалыг зохиомлоор гаргаж ирлээ. Дахиад л улс орны хөрөнгө мөнгөөр тоглож эхлэх нь. Тэр утгаар би УИХ-ын гишүүнийхээ хувьд үгээ хэлсэн.
-Бүлгийнхээ хурал дээр үү?
-Ганцхан бүлгийн хурал ч биш анхнаасаа л би хамтарсан Засгийн газрыг байгуулах гэхэд нь эсэргүүцэж үгээ хэлж байсан. Бүлэг дээрээ ч хэлсэн. Сонгуулийн тухай хууль болон бусад хуульд "Олонхи болсон нь Засгийн газраа байгуулж ажиллана" гээд заасан байдаг. Гэтэл өнөөдөр хуулийг буруу тийш, өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж байна.
-Хамтарсан Засгийн газрыг байгуулахыг дэмжсэн танай намын Бага хурал өмнөх XXV Бага хурлаа бодвол ямар ч ардчилалгүй, нэг хүний дарангуйлалд хэтэрхий орсон, даган баяссан байдалтай болж өнгөрлөө. Та санал нийлэх үү?
-Тиймээ, санал нэг байна. Бага хурлын өмнөх өдөр "Хамтарсан Засгийн газрыг байгуулахыг дэмжиж болохгүй" гэж ярилцаж байсан гишүүд маргааш нь гараа ярсхийтэл өргөсөн нь нам дотоод ардчиллаа алдсаны тэмдэг. Манай Ц.Нямдорж дарга, Э.Мөнх-Очир гишүүн "Хэзээ ч хамтарсан Засгийн газар байж болохгүй" гээд л байсан чинь гэв гэнэт хувирчихсан шүү дээ. Намын анхан шатны байгууллагынхан ч тэгж л ярьж байснаа огт өөр санал өгсөн. Энэ бол намынхаа дүрэм журмыг зөрчиж, нөхдийнхөө хөдөлмөрийг үгүйсгэж, нэг хүнийг хэтэрхий тахин шүтсэн байдал үзүүлж бусдыгаа уруу татсан маш муухай үйлдэл болсон л доо. Үнэхээр харамсмаар шийдвэрийг Бага хурал гаргасан. Энэ намын төлөө олон жил зүтгэсэн бидний хувьд маш хүнд туссан. Одоо тэгээд юм л бол "намын Бага хурлын шийдвэр" гэсэн нэр бариад бүхэл бүтэн нэг салбарыг зохиомлоор бий болгож өөр намын хүнд бэлэглэж байгааг хараад тэвчихийн аргагүй байна.
-Бага хурал хуралдахын өглөө С.Баяр дарга Шадар сайд М.Энхболдтой хамт хөдөөнөөс ирсэн гишүүдээ хүлээн авч уулзаад хамтарсан Засгийн газрыг дэмжээрэй гэж хэлсэн гэсэн. Та энэ талаар юм сонссон уу?
-Тэгсэн гэсэн. Хамтарсан Засгийн газрыг байгуулж ажиллах нь зөв гэж гараа өргөөрэй энэ тэр гэж баахан юм ярьсан байна билээ. Манайхан чинь тэгээд даргаа хараад эргэчихдэг хачин улс юм. Бага хурал дээр үг хэлэх гэж байсан хүмүүс ч үгээ хэлэхээ больчихсон. Учир нь Удирдах зөвлөлийн гишүүд хүрээллээрээ нэлээд ажилласан байсан. Би хурлын төгсгөлд "Ийм улс төрийн байгууллага байх ч гэж дээ" гэж хэлсэн. Харамсалтай нь манай Бага хурал хаалттай болсон болохоор хэвлэл мэдээллийн сонорт хүрээгүй байх. Бас бүлгийнхээ хурал дээр ч энэ талаар ярьсан.
-Танай намын XXV бага хурлын дараа "МАХН шинэчлэгдэж эхэллээ" гэж ажиглагчид дүгнэж байлаа. Харин тэр шинэчлэл өнөөдөр яагаад алга болчихов оо?
-Манай намд үнэхээр боловсон хүчин алга. Бид С.Баяр даргыг оюунлаг, боловсролтой, нэр цэвэр хүн гэж итгээд намынхаа шинэчлэлийг улам цааш нь идэвхжүүлэх байх гэж бодсон. Гэтэл С.Баяр дарга намын дарга болонгуутаа шууд л маргаашнаас нь шинэчлэлийн төлөө явсан хүмүүсийг албан тушаалаар хахуульдаж амыг нь үдсэн. Бүр Улаанбаатар хотын сонгуулийн менежерээр хүртэл томилсон. Гэтэл хотын сонгуульд манай нам хэдэн хувиар ялагдав. Үнэн нүүр царай нь энэ л байна. Намд шинэчлэл хийгдэх нь байтугай бүр зогсчихлоо. Зүгээр л М.Энхболдыг С.Баяраар солих процесс л явагдаж. Бидний эхлүүлсэн тэр шинэчлэл ингээд амьсгал хураачихсанд миний хувьд харамсаад баршгүй юм боллоо. Нөгөө талаар манай намд одоо лидер алга. Сургаар л хэн нэгнийг сайн хүн гэж бодох худлаа юм байна. Хүний сайныг ханилан байж мэддэг юм байна шүү. Ард түмний төлөө хийж бүтээж байгаа юмаар нь л тухайн хүнийг үнэлэхээс сургаар үнэлж болохгүй гэдгийг харуулах шиг боллоо.
-МАХН лидергүй болчихлоо гэж үү?
-Тиймээ, лидергүй байна.
-Тэгэхээр Баярыг дэмжиж намын дарга, Ерөнхий сайд болгосон нь алдаа байжээ гэж ойлгож болох уу?
-Болно. Баярыг намын дарга болгосон нь алдаа байж. Учир нь тэр хүн улс төрийг завхруулж байна. Бүр бантан болгоод хаячихлаа. Өмнөх дөрвөн жилд манай нам Ардчилсан нам болон бусад жижиг намуудтай эвсч ажиллаж үзсэн. Харин ард түмэн энэ удаа биднийг дангаараа төр барь гээд 45 суудал өгсөн байхад ялагдсан намтай эвсэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Ард түмний сонголтыг ингэж дураараа өөрчилж болохгүй биз дээ. Намын нөхдийнхөө урмыг хугалж, хуулиа зөрчиж, парламентат ёсноосоо ухарч ийм шийдвэр гаргасан. Манай намынхан ч түүнийг нь сайн дураараа дэмжээгүй. Намын дарга тулгаж байж ийм шийдвэр гаргуулсан шүү дээ. Эв нэгдлийг хүссэндээ эвслийн Засгийн газрыг байгуулах гээгүй гэдэг нь одоо харагдаж эхэллээ. Дандаа л албан тушаалын төлөө үхэлдэж байсан, эрх мэдлийн төлөө хэнтэй ч хамаагүй холбогддог, нэр хүнд муутай тийм нөхдийг сайд болгохоор ил далд ярьж эхлээд байна. Ардчилсан намд сайн сайхан шударга хүмүүс олон бий. Гэтэл өнөөдөр С.Баярыг хэн хүрээлж байна. Дандаа л нэр муу, албан тушаалын бялууг хүртээд үзчихсэн тийм л хүмүүс түүнийг даган дуурайж байгаа биз дээ.
-Албан тушаалын амтыг амтлаад салж чадахаа байчихсан хүмүүс тийм үү?
-Тиймээ. Амтыг нь аваад салахаа байчихсан хэсэг хүмүүс бий. Тэд л С.Баярыг хөөрөгдөж түүнтэй нөхөрлөж байна. Бүр Монгол Улсын хуулийг засч байсан, газрын наймаачингаараа дуудуулаад албан тушаалаасаа огцорч байсан хүмүүс ажлын хэсэгт орж ажиллаж байна. Энэ бол дэндүү шударга бус. Манай нам тэр хүмүүсийг ажиллуулж үзсэн. Хотын дарга болгосон. Гэтэл хот ямар байна. Хог шороондоо баригдчихсан, танил тал нь бүх газрыг нь хуваагаад авчихсан л байгаа. Бас нэгийг нь УИХ-ын дарга болгож үзсэн. Хууль засаад намын нэр хөөдөөд огцорч л байсан. Тэгэхээр бид энэ удаа бас л тэднийг сайд болгохын төлөө сонгогдож ирсэн хэрэг үү. Үгүй. Ийм хүмүүсээр хүрээллээ бэхжүүлнэ гэдэг бол С.Баяр даргыг хэн болохыг харуулж л байгаа байхгүй юу.
-Хүнийг ханилж байгаа нөхдөөр нь дүгнэ гэж айхтар үг бий...
-Тиймээ, тэр үнэн үг. Бид энэ талаар ярилцаж байгаа. Манай намд алсаа хардаг, шударга хүмүүс олон бий. Бас Ардчилсан намд ийм хүмүүс байна. Тэд ч бас энэ тухай ярьж эхэллээ шүү дээ. Боловсон хүчний өндөр шалгуураар сайд нарыг тавьж, Засгийн газрын бүтцийг багасгах ёстой. Гэтэл энэ бүхнийг хийхгүй байна. Саяхан хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлыг намын бүлгийн хурал дээр танилцуулсан. Ерөөсөө л манай намын мөрийн хөтөлбөр тэр чигээрээ байна билээ. Тэгээд би Энхболд гишүүнээс "Ардчилсан нам, МАХН-ын Засгийн газрын хамтарсан мөрийн хөтөлбөр нь хаана байгаа юм бэ" гэж асуусан. Хариулах дургүй байна билээ. Манай намын мөрийн хөтөлбөр л биелэгдэж байвал бусад ямар хамаатай юм бэ гэсэн маягтай юм хэлж байгаа байхгүй юу. Зөвхөн албан тушаалын төлөө тэд нэгдэж байгаа нь энэ.
-Жирийн гишүүдээс чинь санал хүсэлт ирж байна уу?
-Ер нь намын гишүүд бүгдээрээ л шокийн байдалд байсан. Юу гэхээ мэдэхгүй алмайрчихсан байгаа нь үнэн. Бүлгийн хурал дээр "Парламентын нам гэдэг нэг суудал ч болтугай авч ялахын төлөө байж ялсан нь төрийн эрхээ барьж намынхаа бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Гэтэл та юу хийх гээд байна вэ" гэж би асуусан чинь Лүндээжанцан дарга "Арвин аа, наад асуудал чинь одоо өнгөрсөөн. Би яг чам шиг ингэж Удирдах зөвлөлийн хурал дээр үг хэлсэн чинь хүлээж аваагүй" гэж хэлж байгаа юм. Хэрвээ ингэж хамтарч Засгийн эрхийг барих байсан юм бол яах гэж биднийг өдөр шөнөгүй зүтгүүлэн байж суудал авахуулсан бэ, тийм үү. Тийм болохоор С.Баяр намын даргынхаа хувьд намынхаа үзэл баримтлалаас урвасан.
-Таны тэр асуултад хариулаагүй юм уу?
-Баяр дарга яг Ардчилсан намын дарга шиг байгаа юм чинь. Ардчилсан нам бол ийм тийм нам, тийм тийм сайн юм хийж байсан, цаашид хийнэ гээд яг л Ардчилсан намын дарга.
-Энэ янзаараа бол танай нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулах боломж бий юу?
-Их л хэцүү дээ. Маш хүнд байдалд орох байх. Гэхдээ харж л байя.
-Долдугаар сарын 1-нд болсон үймээний улс төрийн хариуцлагыг хүлээхээс зайлсхийсэндээ хамтарсан Засгийн газар байгуулах гэж байна гэсэн "онош" тавиад байгаа л даа. Та харин юу гэмээр байна вэ?
-Тэр өдөр маш аймшигтай, балмад үйл явдал болсон. Тавын таван хүн амь насаа алдсан. Нэг намын байр, Уран зургийн галлерей шатсан. Үүнд хэн буруутай нь тодроогүй байгаа. Ийм явдлыг дахин гаргуулахгүйн тулд таслан зогсоох ёстой. Хүний амь үрэгдсэн учраас маш онцгойлон анхаарах ёстой гэж үзэж байгаа. Хэдийгээр хуулийн байгууллага шалгаж тогтоох хэдий ч улс төрийн хариуцлагыг заавал хүлээх учиртай. Буруу нь энэ хоёр намаас хаашаа ч зайлахгүй. Тиймээс хариуцлага заавал үүрэх ёстой. Энэ хариуцлагаас мултрахын тулд хамтарсан Засгийн газар байгуулж булхайгаа дарах гэж байгаа байхгүй юу. Ардчилсан нам ердөө л сарын өмнө Баяр даргыг огцруулах гээд асуудал тавьж байсан атлаа өнөөдөр хамтарч Засгийн эрх барих гээд сууж байна. Энэ дэндүү шударга бус. Хэн буруутай нь мэдэгдэхгүй байгаа энэ үед хоёр нам нэгдэнэ гэдэг хэргийг улам л бүдгэрүүлнэ. Хэрвээ тийм бол энэ улсад шүүх, цагдаа, хууль гэж байхын хэрэг юун. Тэр "Ганц худаг"-т байгаа хүмүүсийг бүгдийг нь суллах хэрэгтэй. Улстөрчид нь хүн алж болоод яадаг ч үгүй, харин жирийн иргэн шүүхийн өмнө шүүгддэг байж болохгүй шүү дээ. Хэрвээ энэ удаа л тэр үймээний эздийг олж хариуцлага тооцож, улстөрчид нь ч улс төрийн хариуцлага үүрэхгүй бол 2012 онд Монгол Улсаа тэр чигээр нь шатаах хэрэг үү. Тэгэхээр энэ удаа үүрэх хариуцлагаас их юм шалтгаална. Энэ хоёр нам тэр хэрэгт яах аргагүй холбоотой. Ийм үед энэ хоёр нам нэгдэх юм бол хариуцлага тооцож чадахгүй. Тиймээс л би маш их харамсч үзэл бодлоо илэрхийлж байна.
-Хэрвээ хуулийн байгууллага танай намыг буруутгавал хариуцлагаа хүлээж чадах уу?
-Хүлээх ёстой. Аль нам нь хамаагүй, хариуцлага л хүлээх ёстой. Харин хэргийн эзэд нэгдэж байгаа бол хариуцлага гэж юм байхгүй болно л доо.
-Та Баяр даргыг ийм айхтар шүүмжилж байгаа атлаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр түүнийг дахин Ерөнхий сайд болоход дэмжсэн шүү дээ. Яагаад тэгсэн юм бэ?
-Намын дүрмээ хүндэтгэсэн. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайд болно гэсэн заалт бий. Тийм учраас дэмжсэн. Бас юм арай болоогүй байна. Засгийн газар бүрэлдээгүй байна. Баяр дарга алдаагаа залруулж дангаараа Засгийн эрхийг барьж болно шүү дээ. Хэрвээ галт тэрэг хөдөлчихлөө гэж бодоход зөв хүмүүстэй хамтарч Засгийн газраа байгуулж бас болно. Намууд нэгдэж ажиллаж болно. Гагцхүү боловсролтой, зөв хүмүүсийг олж ажиллуулах л хэрэгтэй.
-Танай нам Энхболдын Засгийн газартай хариуцлага тооцоод ээлжит бус хурлаа зарлан байж огцруулж байсан. Тэгэхээр Баярыг энэ мэт байх юм бол бас огцруулчихаж чадна биз.
-Үүнийг намын гишүүд л шийднэ. Би яг одоогоор хэлж мэдэхгүй байна.
-Таныг үе, үе хатуу үг хэлчихдэг болохоор хүмүүсийн дунд энэ удаа хүлээлт үүссэн байх. Тэгээд "Арвин хамтарсан Засгийн газарт сайд болох гээд үгээ хэлэхгүй байна" гэсэн таамаг бий болоод байгаа...
-Энэ талаар надад хэлэх үг бий. УИХ-д удаа дараа сонгогдож улстөрчийнхөө хувьд аль нэг салбарыг аваад явж чадахаар потенциал хуримтлуулж чадсан. УИХ-ын гишүүдээс сайд сонгох үед би сайд болох боломжтой. Хугацаа нь ч болсон. Гэхдээ би албан тушаалын төлөө ард түмнийхээ, сонгогчдынхоо итгэл найдварыг уландаа гишгэж чадахгүй. Надад сайд болох боломж байсан. Гэвч би болоогүй. Тиймээс намайг албан тушаалаар худалдагдах вий гэж хардах хэрэггүй. Тухай бүрт нь би үгээ хэлж л байсан. Цаашид ч хэлнэ.
-Ерөнхий сайд Баяр саяхан "Дөчин мянгатын атаманууд" гэх гэмт хэрэгтэн, халаасны хулгайч, дээрэмчдийн тухай номонд өмнөх үг бичсэн байна билээ. Ямар сонсогдож байна?
-Ойлгохгүй байна. Юун дөчин мянгатын атаманууд вэ. Дөчин мянгат гэж социализмын үед манай улсын хамгийн ялзарсан газар байсан биз дээ. Ардын хүүхдүүдийг ялгаварлан гадуурхдаг, хүнд сурталтнууд амьдардаг тийм л газар байсан шүү дээ. Тэндээс л манай нийгмийн завхрал бий болж байсан. Чадалтай, шударга боловсон хүчнүүдийг хэлмэгдүүлж, хөдөө цөлдөг байсан эрх мэдэлтнүүд тэнд амьдардаг, тэнд бүгдэг байсан. Харин тэд одоо устаж үгүй болж цаг сайхан болсон.
Одоо бол ардчилсан нийгмийн үед сайхан сайхан шинэ хорооллууд босч тийм муухай газар байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр юун дөчин мянгат вэ.
Л.Мөнхбаясгалан
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136300&mode=thread&order=0&thold=0
Цэнддоо: Ялагдах эрдэм
--------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-09-18 08:21:41 , Мэдээний дугаар: #1136307
Эхлэл.
Монгол хүн болж төрөх ямар юм бүү мэд. Учир нь монгол болж төрсөн бид нараас өөр хүмүүс энэ сэдвээр ярьдаггүй шүү дээ. Харин Монголд улс төрийн хүчин болж төрөх үнэхээр хэцүү болж. Ялагдвал намынх гишүүдийг ажлаас хална. Дарга нарыг барьж тавина. Бизнесийг нь шахна, тэтгэлгийг хасна. Ялагдсан намын ядуу гишүүнд очих хүмүүнлэгийн тэтгэмжийг хүртэл булаана. Ялах нь тийм сайхан юмуу гэхээр бас биш. Засгаа байгуулах, улс орноо авч явмар болох гэж үйлээ үзнэ. Өөрснөө хусч байгаагаасаа илүү зузаан мааслыг ялагдсан талынхаа талхан дээр түрхэхгүй бол ажил ахихгүй. Тэгсэн хэрнээ хамгийн их "хусдаг" нэрийг зүүнэ. Тэгж байтал дотроос нь зарим нь талхаа голж зовооно. "Тэрнийх хоёр минийх хоёрхон" хэмээн уруулаа унжуулан, ингээд байвал ялагдсан талтай нийлнэ гэж айлгана. Өмнөөс нь яс хавталзмаар.
Ёстой өнөө Д.Намдаг гуайн "Хярааны хонхор"-ын харуул зангийн догиож хэлдгээр "Гамин хүн тулдаа л ядардаггүй байх даа" гэмээр. Яагаад манай оронд ялж ч болдоггүй, ялагдаж ч болдоггүй болчихвоо.
Хүүхнээ алдахаар толгойгоо алд...
Аливаа яриаг түүх сөхөж эхлэхэд урамтай болдог тал бий. Гэхдээ хаанаас сөхөхөөс их хамаатай. Буруу газраасаа сөхөгдсөн түүх уйтгартайн дээр нотолгоо болохоосоо илүү эргэлзээ төрүүлж орхино. Ямар ч байсан зориг гаргаад түүх сөхөөд үзье л дээ. 1206 онд Онон мөрний хөвөөнд монгол ноёдын хуралдай болжээ. Туулын хөвөөнд бидний үед болж байгаа УИХ-ын хуралдайг бодвол элдэв бүлэг фракцгүй сайхан цаг байж. Одоо манай энэ хэн эд нар төрөөгүй цаг тул хааны сонгууль төдий л будилсангүй. Иргэн Е.Тэмүүжинд "Чингэс хаан" цол өргөмжлөөд гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалыг хамтад нь атгуулав. Ингээд монгол ноёд хаандаа тангараг өргөж байна. "Нууц товчоо"-нд нууж хаалгүй бичсэнээр бол энд тэнд дэл сул хүүхэн харагдвал л Чингэс рүүгээ зөөгөөд байхаа андгайлж "Олон дайнд оройлон явж, онц гуа охидыг олзолж ...олны эзэн Тэмүүжинд өгье" хэмээн тангараг тавьж байна. Нууц товчооны 123 дугаар зүйлд өгүүлснээр "Ордон сайхан гэр,..Хатир сайт морьд, ороо гөрөөс"... зэрэг эд өлгийг хаандаа өгч байх учиртай болсон боловч эдгээр нь "хүүхэн"-ий араас хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдсэн байх аж. Мөн буруудахын цагт хамгийн түрүүнд нь авгайгаа боссдоо өгч торгуулна. Чингэсийн үеийн төрийн албан хаагчийн тангараг "...хатуу зарлигийг хайхрахгүй явбал хатан эмээс минь хагацуулан салгаж" хэмээн эхэлж байна. Нууц товчоонд өгүүлснээр "хар толгой"-гоо тушаах нь хоёрдугаарт бичигдэж байж. Банк байхгүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй талын баатруудын "мөнгө" нь эхнэр хүүхэн нь байжээ. Их хааны аав Есүхэй найз нарын хамт дэл сул "мөнгө" хайж яваад Өүлэн эхийг олзолдог. Вестерн киноны ковбой нар банкны зузаатгалын мөнгө ачсан богоон руу дайрдаг шиг л юм болж.
Сүүлд мэргэдүүд Тэмүүжингийн отог руу дайрахдаа морь, мал, алт, мөнгө гэхээсээ илүү авгайг нь аваад явчихаж байна. Өнөөгийнхөөр бол хадгаламжийг нь хувхайлаад арилсан хэрэг. Нөхөд нь түүнийг тайтгаруулж "Мухлаг тутам охид бий" хэмээн аргадаж байгаа нь сортоотой байвал хаанаас ч мөнгө босгож болохыг сануулсан ажил хэрэгч санал. Нүүдэлчин баатруудад гулууз мөнгө ачаад ганзагалаад явах боломж байхгүй. Эмээл хазаар, зэр зэвсэг, өмсөх зүүхээ жаахан алтдаж мөнгөлнө. Гэтэл тэр нь хэмжээтэй байхгүй бол горьгүй. Морины нуруу хугарч болохоос гадна өөрөө дээлээ даахгүйд хүрнэ. Адуу мал олныг хурааж болох боловч хээр талд дуртай нь унаж, зарим нь чононд идүүлж болно.
Харин хацар гоо охид хүүхнүүд бол өөр аж. Үе үе дуудаад өмнөө жагсаагаад харахад ямар ч хадгаламжийн дэвтэр, мастер картнаас илүү кайф төрүүлнэ. Цаасан болон металл мөнгийг гарын салаагаар үрж болдог боловч ийм "амьд тэгээд гоо сайхан" мөнгийг хүнд алдах бүү хэл, үрнэ гэж бодоход ч бэрх. Үргэлж ялаад л байвал ийм төлбөрийн хэрэгслэл улам нэмэгдэнэ. Харин ялагдах юм бол энийгээ алдана. Үрсэн алдсан мөнгө мартагддаг, өөр мөнгө олчихоор сэтгэл ханадаг. Харин ийм гоо сайхан төлбөрийн хэрэгслэлийг алдах нь зүрх сэтгэлээ алдахтай дүйнэ. Ийм болохоор тал нутагт ялагдаж болохгүй, толгойгоо алдаж болно. Амьддаа ялагдан эмийгээ булаалгах нь шившиг, доромжлол. Нэлээд хожмыг хүртэл ахыгаа, эцгийгээ, дүүгээ бурхан болоход цусан төрлийн холбоогүй л бол эхнэрийг нь авч өөрийн болгодог байсан нь хадгаламжийг нь өвлөх хэлбэр байж. Он он улирсаар... Гэвч аливаа ялагдалд тэвчимгүй ханддаг омголон догшин цус нүүдэлчний үр удамд бургилсаар үлджээ. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нэг нь давын өмнө өрсөлдсөн хэдийнхээ авгайг булааж аваад Их тэнгэр рүү арилж өгөхөө больсон ч гэсэн, тэндерт ялагдсан компани хамаг хөрөнгөө ялагчдаа хураалгахаа байсан ч гэсэн бидний цусан дахь холестрин... биш ээ нэг тийм үзүүлэлт хэвээрээ үлджээ. Ялагдлыг монгол хүн эхнэрээ булаалгасантай дүйх хорслоор хүлээн авдаг хэвээрээ байна.
Хүүхнээ алдахгүй ч ялагдаж болохгүй
Ийм нөхцөлд бодит байдлыг зөв үнэлдэг хүн ч ялагдлаа хүлээх хэцүү. Манай тамирчид нь гадаадаас "би ялагдсан" гэж ирснийг санаж байна уу? Шүүгчийн буруу, өрсөлдөгчийн луйвар гээд аль ч талаас нь харсан өөрөө өчүүхэн ч буруугүй нэг шалтаг бодоод олчихсон "Медалийн оосроос атгаад алдлаа" гэсээр ирдэг байж. Болж өгвөл медалийн оосор хэдийг олоод ирээрэй гэсэн аятай. Гэтэл манайх хоёр алт, хоёр мөнгөтэй ирсэн Бээжингийн олимпийн шүүгч нар л анх учирсан шударга шүүгч байсан уу гэвэл тийм биш. Сонгуульд "би ялагдчихлаа" гээд ирдэг нэр дэвшигч манайд байдаггүй. Мэдээж луйвар их л байгаа л даа. Гэхдээ өөрөө бол хамгийн сайн нь байсан, сонгогчид түүнд сайн байсан гэхдээ ямар нэг юм хөндлөнгөөс ороод ялагдаад ирлээ л гэдэг. Орчин нөхцөл хүнийг гарцаагүй ялагдлыг ч боловч өөрөөр тайлбарлаж арьсаа хамгаалахад хүргэдэг.
Сайхан үндсийг таслагч
Уул нь Монголд ялагдлыг хамгийн ухаалгаар хүлээн авдаг хүмүүс улс төрийн тавцан дээр ардчилсан хүчнийхэн байлаа. Тэд 1996 оныг эс тооцвол сүүлийн 18 жил тувт ялагдаж байгаа. Ялагдал бол тэдэнд сайн танил нь. Тэд л Монголын улс төрийн тавцанд эрүүл ялагдлыг бий болгох гэж жигтэйхэн их зүтгэсэн. Ардчилсан хүчин 1990, 1992. 2000 онуудад өөрснөө ялагдсан ч ялсан намд баяр хүргэдэг хүмүүс байлаа. Ухаандаа Бат -Үүлийг санаж байна. 2000 оны сонгуулиар цөөхөн саналаар илт луйвардуулан ялагдсан юм. Гэтэл "за за нам ялагдаад байхад, дээр нь "унасан бөхөд шалтаг мундахгүй" гэгчээр заргалдах нь муухай гэж нэрэлхээд больсон гэдэг.
Гэтэл ялалт ялагдлын нөгөө талд нь 70-80 жил ялагдаж байтугай өрсөлдөгчтэй байж үзээгүй МАХН сөрөн зогсож энэхүү эрүүл гайхамшигт эхлэлийг тасар татан хаясан билээ. 1996 онд ардчилсан ертөнцөд байж болдог ялагдлыг хамгийн аймшигтай хүндээр тусган авсан юм. Тэд бүх эхнэрээ Ардчилсан намыханд тушаан өгснөөс хэд дахин хүчтэй хорссон байлаа. Учир нь тэдний аппарат, итгэж үнэмшин дагалдагчид "Хөрөнгөтний үзэл суртал, үзэл суртлын алдаа" гэдэг хоосон дайсантай насаараа байлдсан. Тэгээд үргэлж ялж байгаа гээд итгэчихсэн фанатууд байлаа. Тэдний хувьд Монгол орон сайн сайхан байх нь чухал биш Хувьсгалт нам ялагдахгүй байх нь чухал байлаа. Яг эхнэрээ Мэргэдэд булаалгасан Тэмүүжин шиг ардчилсан хүчнийг хорлож болох бүхэнд "булган дах" өргөн хамссаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ үеийг хүртэл сонгуульд булхай луйвар гарах нь гардаг байсан байх. Гэхдээ одоогийнхтой харьцуулахад хүүхэд нохойн тоглоом байсан гэдэг.
Ингээд ямар ч үнээр хамаагүй МАХН-ыг ялуулах гэсэн санаагаа биелүүллээ. Тэд МАХН-ыг л ялуулах гэснээс биш Монголыг хөгжүүлэх гээгүй болохоор программ хөтөлбөр гэхээр ч юм байсангүй. Ингээд улам ялагдашгүй байхын тулд хязгааргүй эрхээрээ идэж ууж эхэлсэн дээ. МАХН сонгуульд ялсныхаа маргааш өглөө өнөө шударга царайлсан Бат-Үүлийг шоронд хийв дээ. Хүмүүс "Зоригийн хэрэг"-т орсон юм бодсон байх. Үнэн хэрэгтээ МАХН ялалтаа тэмдэглэж, кайф авч байсан л хэрэг шүү дээ. Дээр үеийнхээр бол ялсан баатар нь нөгөөхийнхөө эхнэрийг булаан авч байгаа хэрэг. Даанч XXI зуунд айлын авгайг булаан аваад намын даргадаа өгөх нь зохисгүй байсан, дээр нь боссынх нь авгай уурлахаас айсан зэргээс болоод шоронг сонгожээ гэж ойлгож болно. Бод доо, ардчилсан хүчний үед засгийн зардлаар Америкт сургуульд явсан цөөнгүй хүний тэтгэлгийг зогсоож сургуулиас нь хасуулсан байгаа юм даа, шаарнууд.
Чухам энэ үеэс л ямар үнээр ямар ч аргаар хамаагүй, МАХН ялагч байх учиртай болж, цаг үеийн шаардлагаар гэлээ гэдэг шиг сонгуулийн луйвар жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн гэдэг. Бид нар мэдэж л байгаа шүү дээ. 2004 онд сонгуулийн шөнө Ардчилсан хүчин ялсан мэдээ гараад эхлэнгүүт л санал тоолохоо больчихсон шүү дээ. Гүтгэлээ гэхгүй байлгүй. Тэгээд таг байж байж гэнэт "МАХН ялсан" дүнг хармаанаасаа гаргаж ирэн зарласан даг. Энэ жил ч гэсэн санал шуурхай тоолсон газар нь Ардчилсан нам ялаад, удаан тоолохоор МАХН ялаад явчихав уу даа.
Шавийн эрдэм давах цаг
Монголын улс төрд ялагдсан намаа хэрхэн сарьсалж, авгайг нь булааснаас дутахгүй баалдгийг МАХН 2000-2004 онд заасан. Бас эрх барьсан намыг хэрхэн гацааж, үхдэл болгож болдгийг 1996-2004 онд сургасан. Энэ бүхний төлөө хэрхэн амь бие болон эх орныг үл хайрлан тэмцэхийн жишгийг эдгээр жилүүдэд үлгэрлэсэн. Өнөөдөр өөрийнхөө тарьсан үрийг өөрөө амсах нь их болжуу дээ. Сүүлийн хоёр ч удаагийн "МАХН-ын" хочтой Засгийн газрыг харахад. Заримдаа шавь нар нь багшдаа сүрхий мэх хийгээд байх болж. Ардчилсан хүчнийхэн ч гэсэн хүн, хүн хүндээ монгол хүн л юм болохоор дандаа л шударга царайлаад ялагдаад явчихгүй. Бар ирвэл барьцалдан тулагтун гэж өвөг дээдэс нь сургажээ. Тэд МАХН-ын давгүй суралцаад эхэлсний шинж, өнгөр бишгүй харагдах болж. Шавийн эрдэм багшаас давдаг нь ёс оо. Чухам энэ цагт манай оронд ялагч, ялалт хоёр оршин тогтнох аргагүй болно доо. Яана.
Төгсгөл:
Хавар өнөө Клинтоны хүүхэн сонгуулийн сунгаанд өрсөлдөж дуусаад бичсэн захиаг уншсанаа сананам. Ялагдаж сурах гэдэг нь ялалтаас олон хувь давуу эрдэм чадал нэхдэг зүйл аж. Бид яаж ийгээд, луйвар булхай хийгээд болов ялчихаж болоод байна. Бидний хэн ч ялагдаж сурахгүй болтой, сурч байсан нь хүртэл болиод явчихаж байна. Аргагүй юм даа. МАХН ялахаараа яадаг билээ?
Бямбажавын Цэнддоо
Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136307&catid=2186
Subscribe to:
Posts (Atom)