7 сарын 1-нд юу болов?

http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=comments&sid=17625&tid=3367822&mode=&order=&thold=
Үүнийг 7 сарын 3-ны сонинд гарсан нийтлэлд тайлбар байдлаар бичсэн байна. Сонин 7 сарын 2 -ны үдээс хойш гэхэд хэвлэлтэд орсон гэж бодвол үйл явдлын халуун мөрөөр бичсэн байж таарна. Миний хувьд хамгийн үндэслэл бүхий вээрси гэж одоо ч бодсоор байгаа. Засгийн газрын албан ёсны вээрсийг хамгийн үнэмшилгүйд тооцно.

7 сарын 1

Хэрхэхийг таны сэтгэл оюун мэдтүгэй!
/Цогт тайж/

7 сарын 1. Ху нарт


Андын журмыг дээш нь тавья
Улс үндэснийхээ эрх ашгийг тэргүүнд тавья
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг /С.Зориг/

7 сарын 1

Хүмүүс ээ, амьддаа бие биенээ хайрлая /Дашбалбар/

7 сарын 1

Сайн нөхдөөс илүү, мөнгө хөрөнгө, хүч чадалтай болохыг хүсдэг хүн тэнэг аж /Эврипид/

пост 7 сарын 1-ний Монгол

Төр улсын амьдрал үерийн устай төстэй: ямагт урагш тэмүүлж байхдаа л сайхан. Үерийн ус зогсохоороо мөс юм уу намаг болж хувирдаг
/Вильгелм Мюллер/

7 сарын 1

Өндөр алба хашдаг хүн эр зоригтой хийгээд үүргээ ухамсарладаггүй бол үймээн таригч болно, харин доогуур албаны хүн эр зоригтой хийгээд үүргээ ухамсарладаггүй бол дээрэмчин тонуулчин болно. /Хятадын зүйр цэцэн үг/

7 сарын 1. Ху нарт

Бидний зарим нь бусдын хамрын муруйг шоолон үнэн голоосоо шоолон инээхэд бэлэн явдаг ч хүний сэтгэлийн муруйг шоолох тухай санадаг ч үгүй. /Гоголь/

7 сарын 1. Санжийн Баярт


Хүн л ганцаараа дэлхийн татах хүчийг эсэргүүцэж явах юм. Тэр ямагт дээшээ унахыг хүснэ гээч /Ницше/

7 сарын 1. Монгол ТВ-д

Нэг хүний үг хараахан үг биш: хоёр талыг адилхан сонсох хэрэгтэй. /Мартин Лютер/

July1. Election fraud

Äýëõèé äýýð ãàíöõàí ë øèâøèã áèé: øóäàðãà áóñ õýðýã õèéõ
/Ôðàíö Ãðèëüïàðöåð/

7 сарын 1. Дарангуйлал

Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжих чадвартай, хөгжсөөр хөгжсөөр өвчин болж хувирдаг. Хамгийн сайн хүн ч зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтолоо бүдүүлэг мунхаг болдог. Мөнгө, эрх мэдэл хоёр хүнийг мансууруулж яваандаа ухаан мэдрэхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс амттай санагдахад хүрнэ. Дарангуйлал дунд эвдэрсэн хүн хичнээн гэмшивч эргээд хүн чанараа олж авахад бараг боломжгүй болно. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөө халдвар авч замаа алддаг.


/Фёдор Достоевский/



July 1. Re: Election fraud

Шийтгэхгүй орхино гэдэг гэмт хэрэг гааруулах шалгарсан арга мөн /Цицерон/

7 сарын 1. Эртний Египетийн хөшөөн дээрх бичиг

Сонгуулийн Ерөнхий Хороонд:
Буруу заадаг хэмжүүр, хуурамчаар үйлдсэн тамга,
Хууран мэхлэгч болсон шударга, нэр хүндтэй нөхөр
Энэ хэдээс илүү мууд тооцож болох зүйл
Энэ хорвоод юу байхсан бил ээ?

Бид яана гэлээ, зах зээл vv, нийгэм журам уу

“Зууны мэдээ” сонин Эдийн засгийн боловсролыг дэмжих сантай хамтран ажиллахаар болсноо ємнє нь мэдээлсэн билээ. Єнєєгийн хэвлэл, мэдээлэлд ус, агаар мэт дутагдаж байгаа эдийн засгийн мэдээ, мэдээллийг багтаасан тус сангийн тусгай нvvр энэ дугаараас эхлэн эрхэм уншигч танд хvрч байна. Манай сонины лхагва гариг бvрийн дугаарт Монгол Улсын Сангийн сайд асан, эдийн засгийн тоймч Я.Очирсvх энэ нvvрийг хариуцан ажиллах болно.
Зохистой засаг цомхон бєгєєд хямгач, ард иргэдийг бие биендээ гэм зэм хийхээс хол
байлгах vvрэгтэй. Бусдаар бол иргэнийг єєрийн ажил амьдралаа єєд татахын тєлєє
тэмцэх эрх чєлєєг хангавал зохино. Хамгийн гол нь хvмvvсийн хєдєлмєрлєж олсон талхыг булааж авахгvй байх ёстой. Энэ бол сайн засгийн нийлбэр дvр мєн.
(Томас Жэфферсон)

ЭДИЙН ЗАСАГТ ТЄРИЙН ОРОЛЦООНЫ ТУХАЙ 10 ЗYЙЛ ОЙЛГОЛТ
Сурвалж: Гуартни, Строуп, Ли. Эдийн засаг энгийнээр: Баялаг хєгжил дэвшлийн тухай хvн болгоны мэдвэл зохих зvйл. ННФ, Улаанбаатар, 2007, 112, 114, 148-153тт.
Засгийн газар хувь хvний эрх чєлєєг хангах, зах зээлээр хvргэж чадахгvй байгаа бараа vйлчилгээг нийлvvлэх замаар эдийн засгийн хєгжлийг урагшлуулдаг.Засгийн газар бол ямар нэг засч залруулах vvрэг бvхий багаж биш, Засгийн газрын зардал бол зєвхєн татвар биш.Yндсэн хуулиар хориглохгvй л бол тусгай сонирхлын бvлгvvд татвар тєлєгчид хэрэглэгчдийн мєнгийг салгах зорилгодоо ардчиллыг ашиглана.Yндсэн хуулиар хориглохгvй л бол тусгайлан хориглохгvй л юм бол хууль тогтоогчид тєсвийг алдагдалтай байлгаж, зардал хэтрvvлнэ.Тєр бусад /татвар тєлєгчид/-ыг хохироох замаар нэг хэсэг хvмvvст туслах гэсэн оролдлогод хэт гvнзгий оролцвол эдийн засгийн дэвшилд нэмэр болохоосоо нэрмээс болно.Аливаа орлогыг Засгийн газар /тєсвєєр дамжуулах болон бусад аргаар/ дахин хуваарилахад єртєг зардал нь ашиг тусыг хvртэх ёстой хvмvvсийн гар дээр очиж байгаагаас маш их давж гардаг.Тєвлєрсєн тєлєвлєлт нєєц баялгийг vрэн таран хийж, эдийн засгийн дэвшлийг хойш чангаасан улс тєрєєр зах зээлийг сольдог.Єрсєлдєєн нь зах зээлд чухал байдгийн нэгэн адил тєр ч бас чухал.Улс тєр, эдийн засгийн эрvvл зохицлыг бvрдvvлж чадсан Yндсэн хууль эдийн засгийн дэвшлийг хангана.
Эрх баригч системийн хvн бол єєрєє єєрийгєє их ухаалаг гэж бодно. Тэрбээр агуу их нийгмийн янз бvрийн гишvvдийг шатрын хєлєг єрж байгаа мэт амархан зохион байгуулж чадна гэж тєсєєлж байдаг. Тэр шатрын хєлєг дээрх дvрсvvдийг хvний гарын аясаар л хєдлєхєєс єєрєєр хєдлєхгvй гэдэг тухай боддоггvй. Яг vvнийхээ нэгэн адил хvний нийгмийн хязгааргvй шатрын хєлєг дээрх хvн бvр єєрийн гэсэн. Гэхдээ хууль тогтоогчдын зааж зааварласнаас єєр байж болох vйл хєдлєлийн зарчимтай гэдгийг авч vздэггvй. Хэрэв энэ хоёр зарчим давхцаж, нэг чиглэлд vйлчилж байвал хvний нийгмийн тоглоом хялбар бєгєєд хєг аяс нь нийлэн амар сайхандаа жаргах биз. Хар, энэ хоёр зарчим эсрэг тэсрэг, эсвэл ялгаатай бол тоглоом маань хєєрхийлєлтэй болж, нийгэм цаг vргэлж эмх замбараагvй байдлын оргилд бужигнаж байх болно.Адам Смит /1759/
Тєвлєрсєн тєлєвлєлт сайнаасаа саарыг илvvтэй дагуулдаг. Энэ нь дєрвєн vндсэн шалтгаантай. Yvнд:Нэгд, тєвлєрсєн тєлєвлєлт зах зээлийн шийдвэрийг ердєє л улс тєрєєр орлуулдаг.Хоёрт, тєрийн ємчит компаниуд єртєг зардлыг бага байлгаж, шинийг санаачилж, бараа бvтээгдэхvvний vр єгєєжтэй нийлvvлэх сонирхол бага.Гуравт, татвар тєлєгчийн мєнгийг захиран зарцуулж суугаа тєвлєрсєн тєлєвлєгчдийн дэргэд хувийн мєнгєєрєє эрсдэл гарган хийж байгаа хєрєнгє оруулагч илvv сайн сонголт хийнэДєрєвт, тєвлєрсєн тєлєвлєгчид утга учиртай тєлєвлєгєє зохиох, хэрэгжvvлэх, явцын дунд засч сайжруулах зэрэгт шаардлагатай хангалтай мэдээлэлтэй байх аргагvй.Аль ч тєр єєрєє баялаг бvтээдэггvй. Баялгийг бvтээгч нь татвар тєлєгч олон тvмэн, vйлдвэр худалдаа эрхлэгч гол тєлєв хувийн хэвшлийнхэн. Бvтэн жилд нэгэн улсын хилийн дээсэн дотор татвар тєлєгчдийн бvтээсэн баялгийн нийлбэр дvнг дотоодын нийт бvтээгдэхvvн буюу товчоор ДНБ гэнэ. Нэгэнт тєр баялаг бvтээдэггvй болохоор vйл ажиллагааныхаа зардлыг баялаг бvтээгчдээс татвар татаж санхvvжvvлнэ. Эзэрхэг тєрд тєр нь хурааж авсан татвараа эргээд татвар тєлєгч тvмнийг дарангуйлж, єєрийн засаглалыг бэхжvvлэхийн тулд зарцуулна. Харин ардчилсан нийгэмд тєр татвар тєлєгчдийн нийтлэг эрх ашгийн тєлєє, тэдний хяналтан дор татвараар цугларсан мєнгийг зарцуулдаг бєгєєд хувьцаат компанийн бvх гишvvдийн хурлаар сонгогддог хєлсний менежертэй тєстэй, тэдний нийтлэг эрх ашгийн тєлєє л зарцуулах vvрэгтэй. Хэрэв шамшигдуулж, зувчуулбал хувь нийлvvлэгчдийн хурлаар бут авахуулах ёстой. Хувь нийлvvлэгчдийн хурлын vvргийг дєрвєн жилд нэг удаа болдог улс тєрийн сонгууль гvйцэтгэх учиртай. Харамсалтай нь, хєлсний менежер байх ёстой тєр маань улиран сонгогдохын тулд хуралд суух эрхтэй. Татвар тєлєгчдийн тєлєєлєл сонгогчдыг тэдний єєрсдийнх нь тєлсєн татварын мєнгєний єчvvхэн хэсгээр эргvvлж худалдаж авах гэж оролдоно. Єєр тусдаа сэдэв тул одоохондоо ингээд орхиё.
Ìàíàé ýäèéí çàñãèéí òóõàé ýðãýö¿¿ëýë.
Тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих тухай бид 18 дахь жилдээ ярьж байгаа. Зарим нь бvр шилжилтийн vе аль хэдийнэ дуусч, бид зах зээлийн эдийн засагт шилжээд дуус¬чихсан мэт боддог, ярьдаг, бичдэг болсон. Энд vнэний хувь байгаа ч эргэлзээ тє¬рvvлсэн зvйл олон. Ямартай ч татвар тєлєгчийн мєнгєєр тєсєв бvрдvvлж тvvнийгээ тєр єєрийн хэрэгцээнд зарцуулж байгааг тєвлєрсєн тєлєвлєлт яах аргагvй мєн гэж тодорхойлохоос єєр аргагvй. Тэрхvv тєсвийн тєлєвлєлт, зарцуулалт яг л коммунист нийгмийн vеийн тєвлєрсєн тєлєвлєгєєний бvхий л муу шинжийг агуулж байгаа гэхэд болно. Дээр нь коммунизмын vед тєрєєс єєр шальтай эдийн засгийн тоглогч байхгvй байсан бол ардчилсан нийгэмд нєлєє бvхий хувь хvмvvс, дотоод гадаадын пvvс компани, бас засгийн эрхийн тєлєє тэмцэгч улс тєрийн намууд гээд єндєр зохион байгуулалт, бас хєрєнгє чадал бvхий хvчирхэг тоглогчид улс тєр эдийн засгийн бvлэглэлvvд болон гарч ирсэн. Энэ байдал єндєр зохион байгуулалт бvхий нэг хэсэг бvлэг нийтийн татвараар бvрдсэн тєсвийн хєрєнгийг завших сонирхлыг тєрvvлж, улсын тєсвийн тєвлєрсєн тєлєвлєлтийн гажуудлыг коммунизмын vеийнхээс ч улам ихэсгэх хvчин зvйл болсон. Тєр vндсэн vvргээ биелvvлэхээс хэтрэн юм болгон руу оролцох гэж харайснаас сонгуульд санал худалдаж авах, бас зvгээр л нийтийн хєрєнгєєс хуулийн болон хуулийн бус хvрээнд завшчих санаатайгаар тєр, засагт орж тєсвийн зарцуулалт, хуваарилалт /ялангуяа хєрєнгє оруулалтын томоохон тєсєл/-ын тєлєєх єрсєлдєєн улс тєрийн зах зээл (сонгууль)-ийн ханшийг тэнгэрт хадаав. Аз болоход нийт vйлдвэрлэсэн баялгийг коммунизмын vеийнх шиг 100 хувь тєр тєвлєрсєн байдлаар тєлєвлєж зарцуулахаа больсон. Харин зєвхєн нэг хэсэг буюу татвар тєлєгчийн мєнгєєр бvрдvvлсэн тєсєв гэгчийг л хамарна. Гэвч, хуучнаа эргэн дурсахуй клубын улаантнууд vе vе Улсын тєлєвлєгєєний комисс болон тvvний залгамжлагч Yндэсний хєгжлийн яамыг дахин байгуулах, нvсэр аварга, мянганы тєслvvдийг хэрэгжvvлэх vзэл санаа амь бєхтэй оршсоор байна. Жил тутам Монгол Улсын хилийн дээсэн дотор бий болгосон нийт баялаг буюу эдийн засагчдын хэлдгээр дотоодын нийт бvтээгдэхvvн (товчоор бол ДНБ)-д тєсвийн эзлэх хувийн жин нэмэгдэх, татвар тєлєгчийн мєнгєєр бvрдvvлэх тэрхvv тєсвийн хэмжээг нэмэх сонирхол эхлэл тєгсгєлдєє улаанаар эргэлээ. Алт зэсний vнийн єсєлтєєр алтан туяа сацруулсан баяртай сайхан сангийн сайдуудтай болчихов оо. Дєрвєн аргын тооноос цаашгvй. Эдийн засагч нєхєд “Та нар энийгээ ядаж телеви¬зээр бага гаргаж байгаач. Мэргэжил гутаачих юм” гэнэ. Цєхєрсєн л хvний vг дээ. За энэ ч яахав.

Тєсєв нэмэгдэх нь эдийн засаг суга єсч, сайхан болчихож байгаа зvйл ердєєс биш л гэдэг санаа нь чухал юм шvv. Тэрнээс биш “Хэзээ Монгол Улсын эдийн засаг, тєсєв ийм сайн сайхан байлаа” гэж баяртай мэдэгдэн, гайхуулаад байх зvйлгvй. Зvгээр л татвар тєлєгчдєєс засаг тєрийн онцгой эрхээр албадан хурааж авсан мєнгє л ихэсч байна гэсэн vг. Магтууштай нь, Сангийн яам вэб хуудас нээж. Тэр нь бусад яамдынхыг бодвол овоо, орох бvрт ажиллагаатай, тєсвийн тєсєл, тоо баримтыг сонирхсон хvн бvр орж харж болохоор болж.Уг нь энэ их мєнгийг татвар тєлєгчид нь vлдээсэн бол яах байсан бол.Зах зээл хєгжсєн нийгэмд тєсєлтэй этгээд мєнгєтэй хvн хоёрын уулзуулдаг газар нь хєрєнгийн зах буюу хєрєнгийн бирж. Тэрхvv захыг зохицуулж, хууль ном дvрмийн дагуу явуулахыг тєр хариуцаж, хянаж байдаг тул энгийн нэг захыг бодвол арай итгэлтэй. Тєрєєс хариуцсан газар нь Yнэт цаасны хороо гэж байсан, одоо Санхvvгийн зохицуулах хороо. Ямар ч хvн дарга цэрэг нь байдаг юм. Нэрийг нь би єєрєє ч сонсоогvй. Гэхдээ эрх мэдэл бvхий нэг тийм газар хариуцдаг учир “Найман шарга” дээр хулхидуулчихвал гомдоллох газаргvй шахмыг бодвол ч бас учиртай. Социализмын vед хєрєнгє оруулалт гэхээр барилга барих маягтай юм байсан. Зах зээлийн нийгэмд бол хєрєнгє оруулна гэдэг нь хєрєнгийн бирж гэдэг газар очиж эсвэл захиалга єгч, хувьцаа худалдан авахыг хэлж байгаа юм. Америкийн нийгэм эдийн засгийн хєдєлгєгч хvч нь чухамдаа л энэ хєрєнгийн зах. Америкийг Америк болгосон эд. Монгол хvн бvх дарга нараа, их хурлын гишvvдтэй нь бvр урьд орой аль бааранд хэнтэй сууж байгаад, хэн нь хэнтэйгээ vг сєрснийг нь хvртэл андахгvй байхад америк хvн бол бараг тэн хагас нь Ерєнхийлєгчийнхєє ч нэрийг мэдэхгvй. Миний туслахаар авсан Калифорни муж улсын иргэн залуу муж улсынхаа тугийг ч танихгvй байсан гээд бод доо. Тэрнийг мэдлээ гээд амьдралд нэмэргvй юм чинь. Гэвч, америк хvн єглєє босонгуут, цайгаа ч амсалгvй бараг бvх нийтээр (мэдээж тус тусдаа) шуудангаа задлаж, хєрєнгє оруулсан хувьцааныхаа vнийг харахаар єдєр тутмын сонины санхvvгийн мэдээний хуудсыг хамгийн тvрvvн хардгаараа монгол хvнээс ялгаатай.
Бидний монголчууд бол дєрвєн хvний нэг нь л хєрєнгийн биржийн талаар сонссон. Хоёр хvний нэг нь хувьцаа эзэмшихийг машид их сонирхсон. Гурван хvний нэг нь мєнгєтэй болмогц л огт дуулж байгаагvй бирж дээр очиж хувьцаа худалдаж авахад бэлэн (дахиад vнэгvй єгнє гэж бодсон юм болов уу, уг нь ч дээдэс уул уурхайн хишиг єгєх юм дуулдаад л, цагаан сарын ємнєхєн байна уу, хамба лам зєвхєн Монголд л тал дээрээс бэлэн юм олддог гэж байсан шvv, хvvгээ Америк явуулахаа ч больдог ч юм уу гэж бодсон байж магад), харин таван хvний нэг нь ерєєс хувьцаа энэ тэрийг тоодоггvй сайхан гарууд байна гэж саяхны нэгэн судалгаагаар гарсан байх юм. Бас мєнгєє хаана яаж байршуулдаг вэ гэсэн асуултад таван хvнээс хоёр (42.3%) нь энд тэнд байршуулаад байх мєнгєгvй, нєгєє хоёр (38.1%) нь банкинд хадгалуулдаг, 6.7 хувь нь хувь хvнд зээлдvvлдэг гэнэн хонгорууд гээд, жинхэнэ боловсон хєрєнгє оруулагч буюу хєрєнгийн бирж дээр очиж vнэт цаас буюу хувьцаа худал¬даж авдаг нь арван хvнээс нэг (9.1%) гарахтай vгvйтэй байна. Бирж дээр vнэт цаас авдаг гээд байгаа хувийнх нь хэд нь яг Монголынхоо хєрєнгийн бирж дээр ажилладаг, хэд нь шєнє¬дєє интернэтээр Америкийн бирж дээр ажиллаад, єдєртєє унтдаг, бас хэд нь Засгийн газрын єрийн бичгээс єєр юм авдаггvй судалгаа хийгчид асуухаа мартчихсан бололтой. Ямар ч байсан татварт єгч, тєрд хураалгаснаас хагасыг нь ч болов татвар тєлєгчдийн гар дээр vлдээвэл яам, Тамгын газрын тvшмэлээс арай л дээр зарцуулах байсан нь тодорхой. Магад хєрєнгийн бирж дээр очиж гайгvй тєсєл яриад байгаа Женко турын Чингэсийн жуулч¬ны цогцолбор ч юм уу, эсхvл Зоос банкны хувь нийлvvлэгч болчихсон гээд данайх ч юм уу, мэдээллийн эрин зууны хvн гээд “Оллоо” вэб хуудасны хувьцаа харуулж, нэгэндээ аархаж явахыг ч vгvйсгэхгvй. Зарим нь шатна. Дандаа хожихгvй нь жам, гэхдээ л єрєєлийн бус, харин єєрийнхєє мєнгийг эзний ёсоор эрсдэл хийж, долоо хэмжиж ганц огтолсон болохоор, алдахаасаа онох нь их, нийлбэр дvнгээрээ татварын байцаагчид хураалгаж, Улаанаагаар тєлєвлvvлж, 76 худалчаар батлуулж, эцэс тєгсгєлд нь авлигач тендерчний гараар орсноос л хэд нугалам дээр болох байсанд эргэлзэх зvйлгvй.
Ингэхэд бид хєрєнгєтний нийгэм байгуулна гээд зах зээл энэ тэр гэж хэдэн жил ярьж явсан шиг санагдах юм. Сvvлийн vед тэр тухай нэг л сонсогдохгvй болоод удаж байх чинь. Лав л Америк, Япон байтугай, хамт зах зээлд орно гээд нэг шугамнаас гарсан нєгєє хэдэн экс соц орнууд ч хєрєнгийн захын хєгжлєєр бараа ч vгvй болсон байна шvv. Орос, Польш, Унгар гээд бvгд давхар дугуйтай болсон байхад, бvр Казахстаныг хvртэл алдчихсан дан дугуйтай ч юм уу, тэрнийгээ ч алдаад байгаа юм уу. Улаан сайд хvчээ авч, улсын тєсєв жилд бvтээсэн хоёр тєгрєг тутмын нэгийг хурааж, тэгээд бас Сэлэнгийн нэг сахалтай тариачин, тэр нь ч дvvрсэн хэрэг, хачирхалтай нь тариачин мєртлєє арвай, улаан будааныхаа vнийг хаанаас харахаа мэддэггvй, доллар, цэнт хоёрыг ялгадаггvй, хараад байсан харин бvvр ноцтой нь, хєрєнгєтнийг vзэн яддаг нэг нєхєр нєгєє хєрєнгийн бирж гээчийн захирал гэхээр нээрээ арга ч vгvй байлгvй дээ. Хєрєнгєє арвижуулах гэж байгаа хєрєнгє оруулагч хvн хєрєнгєтнийг vзэн ядагч дээр очих нь юу л бол. Харин улс тєрийн зах руу л дєхвєл нєгєє татвар тєлєгчдийн мєнгийг зардаг тендер гээчийг гарддаг тvшмэлийг томилдог ч хусдаг ч дарга болоод явчихна шvv дээ. Нийгэм маань тэр цагт ч юун зах зээл мээл, улаан тугаа мандуулаад л нийгэм журам луугаа л шулуудчихна шvv дээ. Аан тийн, замдаа “Улс тєржихгvй шvv” гэж хэлэхээ мартуузай.
Я.Очирсvх
yochir@hotmail.com
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=3094

Эдийн засгийн чєлєєт бvсийн жаргал, зовлон

Монгол хvн бол бvдvvн євсєнд бvдэрдэг бєх мєн
Монгол хvн бол єєрєє босдог сvлд мєн
Монгол хvн бол сэтгэлд хамаг ойр
Монгол хvн бол сэтгэхэд хамаг хол
(Дулаан-1990)

ТОМ ЗОРИЛГО ТАВЬЖ ИХ ХЭРЭГ БYТЭЭНЭ

Тэртээ ерээд оны эхэнд Дэн Сяо Пин “Ємнє зvгт Гуанжоу, хойд зvгт Эрээн гэж ярьдаг болгоно” гэсэн гэдэг.
Эрээн гэдэг нь ханзаараа бол ‘аэр лиан’ гэсэн дуудлага гарах ба махчилбал “хоёр зуу” гэсэн утга бууна. “Хилийн цэргийн хоёрдугар отряд” ч гэнэ. Сvvлд хоёрыг холбогч гэх ч болсон. Харин 200 цэргийн хуаран буюу 200 цэрэгтэй хилийн застав гэсэн vг. Цэгцтэй туйлбартай тєрийн бодлого хоёр зуун цэргийн заставыг монголчуудын хєрєнгє оруулалт, хаялга их бага ч оролцуулан Хятадын хуурай газрын хамгийн том боомт болгон хєгжvvлсээр байгаа. Сэтгvvлч нєхєр маань цэцэрлэгийн охиноо газар vзvvлж Эрээн ороод Замын-Yvддээ буцаж ирэхэд охин гэнэт ихэр татан уйлсанд, яасан ийсэн чихэр жимс авах уу мєємєє идэх vv гээд хєл алдсанд “Би яа¬хаараа ийм ядуу Монголд амьдрах ёстой гэж” хэмээн арга мухардуулсан тухайгаа хуучилсныг дурьдах юун. Харин жаахан цаана 90-ээд оны сvvлээр болсон Азийн санхvvгийн хямралын шуурган дунд унаад нэг боссон Солонгос улсад бас нэгэн чєлєєт бvс-хот сvндэрлэж байгаа талаар монголчуул тєдийлєн мэдэхгvй байж болох. Тvvнийг Сонгдо хот-эдийн засгийн чєлєєт бvс гэдэг. Энэ бvтээн байгуулалтын жаргал зовлон бидэнд сонин байж магад тул нэрт “Форбс” сэтгvvлийн энэ оны нэгдvгээр сарын 7-ны єдрийн дугаарт Андрью Стейнер болон Салмоны бичсэнийг хєрвvvлэн хvргэе.

ХОТ БАРИГЧИД
Ємнєд Солонгосын нийслэл Сєvл хотын тєвєєс баруун урагш 50 майлын зайд хэдэн мянган барилгачин 1500 акр талбайд бvтээн байгуулалтад оролцоод чєлєє зайгvй. Таван сая квадрат фvvт нь орон сууцны хороолол, дєрвєн сая нь аж vйлдвэрийн цогцорбор хийгээд таван сая нь зочид буудал, 10 сая нь ногоон байгууламжид зориулагдах нийт 50 сая хавтгай дєрвєлжин фvvт нутаг дэвсгэр тэр чигээрээ засмал замаар хучигдсан бєгєєд ачигч, буулгагч хvнд машин механизмаар дvvрсэн барилгын талбай дундаас тэнгэр баганадсан 15 цамхаг цойлон харагдана. Эртний Ромыг нэг єдрийн дотор бариагvй гэдэг. Шинэ Сонгдо хот ч 2014 оноос нааш дуусахгvй. Тэр vед одоо зураг дээр байгаа энэ хотод 65 мянган хvн амьдарч, 300 мянган хvн ажиллах болно. Энд (барилгын ажил нь бараг дуусч байгаа) олон улсын сургууль, эмнэлэг, музейнvvд, хурал чуулганы цогцолбор тєв, бас Жак Даниельсийн удирдах гольфийн талбай, Даниель Либескиндын зураг тєслєєр барьсан молл хэмээх худалдааны аварга тєв, 65-давхар оффисны барилга зэрэг сvндэрлэнэ. Сонгдо хотыг орчин цагийн тоон системээр євч тоноглогдсон сvлжээ бvхий, нєгєє талаас загварын гэмээр ногоон хот болгохоор зураг тєслийг нь хийжээ. Тєсєвт єртєг нь 30 тэрбум доллар. Сонгдо хотыг Инчеоны олон улсын нисэх буудалтай холбох долоон майлын урттай (бараг дуусч буй) гvvр зэрэг Сєvлийн засаг захиргаанаас дэд бvтцэд оруулах 10 тэрбум долларыг оруулалгvй шvv дээ. Энэ тєсєлд 8.75 хувийн хувь нийлvvлэгч Морган Стэнли Риэл Эстэйтын дэд ерєнхийлєгч Кристофэр Ньюхаусын хэлснээр “Та Дубай юм уу, Хятадад очиж vзээгvй бол энэ бvхний цар хэмжээг тєсєєлєхєд ч бэрх”. Энэ аварга тєслийн цаана Манхэттэний нэг их зард гараагvй “Гэйл Интернэшнл” хэмээх компани байгаа. Байгуулагдаад 22 жил болсон. Хийж гvйцэтгэсэн ажлын туршлага гэвэл Нью Жерси дахь Флорамын паркийн цогцолборын нэг тэрбум долларын тєсєл, бас орон сууц, арилжааны барилга байгууламжийн тєслvvд, Бостон дахь Сийпортын талбайн гурван тэрбум долларын, Филенесийн хотын хуучин тєвийн Уан Франклины гудамжны бvтээн байгуулалтын 700 сая долларын тєсєл зэрэг байлаа. Сонгдо шиг цар хvрээний тєслийг Гэйл хэзээ ч хийж байсангvй. Гэйлын тvнш бєгєєд гvйцэтгэх захирал Жон Хайнесын хэлснээр “Энэ бол ганц нэг байшин барих тухай биш, харин бvхэл бvтэн шинэ хотын ерєнхий мастер тєлєвлєгєєний хvрээнд бvтээн байгууулах асуудал. Зургаан жилийн ємнє гэрээ байгуулан орж ирснээс хойш Гэйл хvнд суртлын тоо тоймшгvй гох дэгээг даван гарч, шуналтай Солонгос хамтрагчтайгаа ам зєрж, хот тєлєвлєлтийн тогтсон ойлголтыг эвджээ. Гадаадын хєрєнгє оруулагчийн талаарх олон нийтийн тэр бvр таагvй уур амьсгалтай ч нvvр тулсаар. Арилжааны талын ч хvндрэл байлаа. Єнєєг хvртэл технологийн олон тvрээслэгчийг Гэйл нvvлгэн шилжvvлсэн, бас дээр нь байгаль газарзvйн ч гэмээр бэрхшээл байв. Сонгдо хотыг байгуулах газар далайн ёроолд байсан тул Инчеоны засаг захиргаа Шар тэнгист 110 сая куб ярд элс хайрга, уулын чулуулаг цутгаж байж хот байгуулах газрыг далайн ёроолоос богсож авсан. Тэнгэр баганадсан єндєр барилгуудыг тогтоохын тулд 23 фvvт зузаан асгасан шороо, далайн ёроолын чулуулгийн 108 фvvт бас 56 фvvт гvний чулуулаг дундуур долоон фvvт голчтой єрємдєж тє¬мєр бетоноор баганан сууриуд цутгажээ. Гэйл Хайнэс хоёр урьд ємнє Азид ажилласан туршлага гэх юм байсангvй. 57 настай Гэйл Нью Йоркийн уугуул, євєг эцгээсээ уламжилж авсан vл хєдлєх хєрєнгийн бизнестэй байсан. Харин 49 настай Хайнэс 22 жилийн турш vл хєдлєх хєрєнгийн брокер хийгээд 1999 оноос Гэйлийн Бостон дахь салбарыг байгуулж удирдаж ирсэн. Харвардын их сургуулийн хоккейн багийн ахлагч асан Хайнес vнэхээр сурвалжит язгуурын хvн. Тvvний євєг эцэг Жонн В.Хайнэс 1950-1960 онд Бостон хотын даргын албыг хашиж байсан хотын Хурал чуулганы тєв єдгєє тvvний нэрэмжит байх жишээтэй. Хайнэсийн эцэг Бостоны телевизийг олон арван жилийн турш удирдсан.

СОНГДО: БYТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛБАР 2008 ОНЫ ЭХНИЙ САР
Хоёр найзын Сонгдо хvрэх зам Олон Улсын валюмын сан (ОУВС)-аас vvдэлтэй. 1990-ээд оны эцсээр болсон Азийн санхvvгийн хямралын дараа ОУВС Ємнєд Солонгост 58 тэрбум долларын тусламж vзvvлэхдээ хэд хэдэн нєхцєл тавьсны дотор валютын нєєцєє нэмэгдvvлэн гадаад хєрєнгє оруулалтыг хєхиvлэн дэмжих, тvvний дотор он удаан жил яригдсан гадаадын иргэнд Солонгост газар ємчлvvлэх шаардлагыг давхар тавьсан аж. (Энэхvv хуулийн єєрчлєлт удтал дуншсаны эцэст 2003 онд батлагдсан). Сеvлийн засаг захиргаа гадаадын барилга бvтээн байгуулалтын компанийг Сонгдогийн ерєнхий гvйцэтгэгчээр томилохыг зєвшєєрлєє. Вэстингхаусын атомын цахилгаан станцын зураг тєслийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан асан Солонгос гаралтай АНУ-ын иргэн Жэй Ким гэгчийг АНУ-аас сонирхсон бvтээн байгуулалтын компани хайж олохыг даалгасан байна. Ким бол Солонгосын дайны улмаас гэр бvл нь салж сарнин 50 жилийн ємнє Америкт очиж, Калифорни муж улсын Пасадэя хотод оршин суудаг нэгэн. Тvvний ах дvvс амьд байгаа бол хойд Солонгосын хаа нэгтээ л байгаа байх. Ким Америк даяар явж, хєрєнгє оруулагч хайсанч хаа холын далайн чанадад хєрєнгє оруулж, эрсдэл гаргах компанийг олоход бэрх байлаа. Анх Гэйлтэй уулзахад “Бvтээн байгуулалтын компаниуд яг эндээ мєнгийг тон тонноор нь хийж байна” гэж билээ. Ким анх интернетээс Уан Линкольны цамхагийн тухай нэгэн єгvvлэл олж vзээд Гэйл дээр хараагаа чиглvvлжээ. Хайнэс Кимтэй Бостоны нэгэн цайны газар 20 минут кофе уунгаа уулзахыг зєвшєєрсєн байна. Yдээс хойш нь Хайнэс Солонгос хамт нисэхийг зєвшєєрєв. Хоёр хоногийн дараа Хайнэс Гэйлрvv Инчеоноос утас цохиж “Стан, чи энд ирэх хэрэгтэй байна. Энэ залуус ажил ярьж байна. Yнэхээр бодитой шvv” гэв. (Ажил хэргийн хурд, эрч хvч, итгэл гэдэг энэ!)Гэйлийн компани хотыг зураг тєслийг зохиолгохоор Кон Пэдэрсэн Фокс Архитэктсийг хєлсєлж авав. Тэр нь Мохэган Сан Казино болон Шанхайн дэлхийн санхvvгийн тєв зэрэг олон тєслийн дизайныг хийсэн компани байлаа. Хот байгуулах газар байхгvй (далайн усан дор) байхад зураг тєсєл нь хийгдсэн байв. Yvнд олон хvн итгэхгvй байсанд гайхах юун. “Газар хуваарилалт тєлєвлєлт жаахан мєрєєдлийн юм шиг сонсогдож бай¬сан л даа” гэж тэр vеийн тухай хожим нь Хайнэс инээж алдан хvvрнэж сууна. Гэйл энэ тєслийн мастер тєлєв¬лєгєє, техник эдийн засгийн vндэслэл судалгаа хийхэд 2 жил бас 10 сая доллар зарцуулав. Гэйл 2002 онд мастер тєлєвлєгєєгєє хийж дуусгаад Морган Станлид vзvvлэхэд цаадуул нь 350 сая долларыг бэлнээр гаргаж бага ч болсон хувь эзэмшихээр тохиролцлоо. Энэ хєрєнгє оруулалтыг хараад Солонгосын банкууд Гэйлд дєрвєн тэрбум долларын зээл олгож тvvгээр нь Гэйл газар худалдан авах, барилга бvтээн байгуулатын ажлаа эхлvvлэхэд хангалттай болов. Тэрээр нэр хvнд бvхий зураг тєслийн компанийн боловсруулсан мастер тєлєвлєгєєгєє барин цаашид хэд хэдэн багцаар зээлжин ашиглалтад оруулах vл хєдлєх хєрєнгєє зарж олсон орлогоороо ємнєх зээлийнхээ vндсэн єрийг хvvтэй нь даран явсаар нийтдээ 20 тэрбум долларыг жилийн 7-8 хувийн хvvтэй зээлж аваад хотыг бvтээн байгуулалтын ажлыг хийж дуусгах юм. Олсон ашгаа Морган Станли, Лэхман Бравэрс мэтийн “жижиг” (мэдээж энэ тухайн тєслийн хувьд оруулсан хєрєнгийн хувьд жижиг, харин дэлхийн санхvvгийн зах зээл дээр бол эдэн шиг мангас тийм их таарахгvй) хєрєнгє оруулагч болон 30 хувийн хувь эзэмшигч болох 25 тэрбум долларын жилийн борлуулалттай Солонгосын ган барилгын аварга компани “Поско” мэтийн томоохон хєрєнгє оруулагч нартайгаа хувааж авна. Саяхан Инчеоны засаг захиргаа эхний ээлжийн 100 акрын газрыг багцлан 50 сая доллараар худалдахыг зєвшєєрєв. Мєн 150 сая долларын vнэ бvхий Хурал чуулганы тєвийг бариулж бэлгэнд авахаар Гэйлтэй тохиролцоод авлаа. Уг нь анхны гэрээгээр Засгийн газар энэхvv Хурал чуулганы тєвийн vнийг тєлєх байв. Харин тvрээсийн кондо маягийн орон сууцны хороолол барих зєвшєєрлийг шуурхай гаргах хураамжаас суутган тооцохоор байж. Хурал чуулганы тєв бол Сонгдо хотыг нvvр царайг тодорхойлох олон давхар дээврээр чимэглэсэн хамгийн хээнцэр барилга болох бєгєєд тvvнээс нь Сонгдогийн дуурийн театр урган гарах юм. Нэг vгээр хотын бэлэг тэмдэг болох учиртай юм. Бvтээн байгуулагч 100 арк нутаг дэвсгэр дээр цэцэрлэгт хvрээлэн барьж хотод бэлэглэх санал тави¬лаа. Хариуд нь газар доорхи гараж, ногоон бvс, урлагийн музей барих зєвшєєрєл хvссэн байна. Тэдгээрээр цэцэрлэгт хvрээлэнгийн барилга байгууламжид оруулах хєрєнгийн нєхєн тєлєлтийг хангахаар Гэйл тооцсон байна. Хотын захиргааныхан эхлээд саналыг хvлээн авч гэрээ байгуулсан боловч удалгvй эргэж буцав. Жил гаруй нааш цааш эргэлзсэн тээнэгэлзсэний дараагаар Гэйл тєлєвлєгєєгєє нэг батлуулж авлаа. Гэтэл Солонгос тvнш нь асуудал vvсгэх нь тэр. 2005 оны таван сард анхны орон сууцны хорооллыг зарж борлуулсны дараа болсон хэрэг. Анхны ашиглалтад єгсєн 2200 байрны тєлєє 170 000 санал єрсєлдєж, хоёр майл урт дараалал vvсэв. Нэг єдрийн дотор л тэдгээрийг нэг тэрбум доллараар борлуулж билээ. 30 хувийн хєрєнгє оруулагч болох Поско оффисоос орон сууцны хороолол барих нь ашигтай юм байна, харин офисных нь бол илvv эрсдэлтэй гэж сэтгээд оффисны барилгад ч мєн адил 30 хувийн урьдчилгаа олгох гэрээний vvргээсээ зєрєн зєвхєн орон сууцны барилгад оролцоно гэж зvтгэв. Гэйл энэ саналыг нь хvлээж аваагvй боловч, vлдэж байгаа 70 хувийн орон сууц¬ны барилгын ажлын тендерт оролцохыг “Поско”-д санал болгосон байна. Хайнэсийн хэлснээр “Тэд тендерт ялах ёстой болсон. Гэвч тэрэндээ сэтгэл хангалуун байсан уу гэвэл vгvй. Тэд огт эрсдэл гаргалгvй ашиг олохыг л хvсэж байв”. Хэрэв саналыг нь хvлээж авсан бол Гэйлийн бизнесийг бvхэлд нь нурааж, тєсєл ч бvхэлдээ “будаа” болох байсан. Yvн дээр бас Солонгосын зарим хэвлэлийн дайралтад єртєж, олз хайсан Америкийн ердийн нэгэн оппортунист гэх мэтээр янз бvрээр цоллуулаад авав. Яг энэ vед адилхан Америк гэхгvй л юм бол хаа хамаагvй Далласт тєвтэй Лоун стар капитал 2003 онд Солон¬госын хєрєнгийн биржийн уналтын vеэр “Кореа эксчэнж” Банкны 71 хувийг 1.2 тэрбумаар худалдаж аваад 2006 оны таван сард єєрийн хувьцааг vнэд хvрэхэд нь зарж борлуулах гэсэнд зах зээлийн vнэлгээ нь долоон тэрбум долларт хvрсэнд Засгийн газар худалдахыг нь хориглож, шvvхдэлцэхэд хvрэв. “Одоо биднийг Лоун Стартай зvйрлэх гэсэн уйгагvй оролдлого Солонгос даяар явж байгаа. Бидэнд ч єєрєєр байх аргагvй болж байна” гэж Хайнэс уулга алдаж сууна. Нутгийнхны зарим нь тєслийг бvхэлд нь бvтэшгvй зvйл гэж бодож байсан. Солонгосын гол хэвлэлийн нэг болох “Маэил Бинзес Ньюспэйпэ”-гийн эдийн засгийн тоймч Сон Хьюн-дак жишээ нь “Тєсєл амжилттай хэрэгжинэ, хэрэгжихгvй нь талаар миний хувьд яг одоо дvгнэхэд хэцvv байгаа ч, анхны сэтгэгдэл сєрєг талдаа байна” гэж байв. Арилжааны болон оффисны зориулалттай барилга байгууламж барихаас аль болох татзалзан орон сууцны хороолол тvлхvv барьж байгуулах дарам шахалт Гэйл дээр буулаа. Бас дээр нь солонгосчууд оффис болон арилжааны барилгуудад зєвхєн олон улсын єндєр зэрэглэлийн тvрийвч зузаантай компаниар л дvvргэхийг шаардаж байв. Гэйл ч гэсэн бас ийм хvсэлтэй, харин тvvнд одоохондоо аж vйлдвэрийн конгломерат Юнайтэд Техноложиз-єєс єєр тийм компани байхгvй байлаа. Харин энд Юнайтэд Техноложизийн захирал бєгєєд нэгэн цагт Нью Жэрси-гийн амбан Захирагч, бас Байгаль Орчны сайд асан бєгєєд Сондогийн Олон улсын зєвлєх зєвлєлийн гишvvн Кристин Тодд Витман тус болж нэр хvнд бvхий компаниудтай танилцуулав. Хэдийгээр Юнайтэд Техноложиз-ийн хэвлэлийн тєлєєлєгч “Одоогоор ямар нэгэн шийдэлд хvрээгvй” байгаа гэж мэдээлсээр байгаа боловч ажил эд єрнєж, Хайнэсийн хэлснээр Гэйл Боуинг, “Майкрософт” болон “Самсунг лайф”, “Шинхан банк”, “Кореан Эйр” болон бусад томчуултай яриа хэлэлцээ хийж байгаа гэсэн. Сонгдо дэлхийн хамгийн ногоон хотын нэг болно. Угаалтуур болон шvршvvрээс гоожсон хаягдал усыг цэвэршvvлэн эргэлтэд оруулж жорлонгийн гоожуур болон тариалангийн талбайн усалгаанд дахин ашиглана. Yvний тулд орон сууц, оффис бvрт єндєр даралтын хоёр ч усны хоолой оруулна. Отис-ийн лифт жирийн лифтнээс 75 хувь илvv цахилгааны хэмнэлттэй байх ба тослох материал шаардахгvй полиюретан хэмээх тусгай материалаар бvрсэн ган хийцтэй. Юнатэд Техноложиз-ийн Отис Реген Драйвд бас оролцох бєгєєд энд бvрэн ачаалалтай бууж байгаа лифт болон хагас дvvргэлттэй єгсєж байгаа лифтийн хєдєлгєєнєєс цахилгаан эрчим хvчийг гарган авч ашиглах юм. Бас нэгэн зорилт тавьж байгаа нь Сонгдо хотыг дэлхийн хамгийн хай-тек хот болгох бvх компьютер, поvтбоок, гарцан дээрх гэрэл, гар утас, телевиз тэрч байтугай талх шарагч гээд бvх л мэдээллийн системийг утасгvй холбооны сvлжээ болон радио-алсын удирдлагаар ажиллуулна. Оршин суугчид гэрээсээ гарахдаа л тавин давхарын дор байгаа авто зам дээр гарцын шугам дээр очиход ногоон гэрэл асч байх сонголттой байлгахыг зорьж байгаа юм. Барилга байшингийн халаалт, агааржуулалтын горим цаг агаарын єєрчлєлтийг автоматаар мэдэрч зохицож байхаар бодолцсон. Хайнэсийн хэлснээр “Дахиад долоон жил хэрэгтэй. Энэ бол холын зайн уралдаан. Гэвч эргээд харахад бидний єнгєрєєсєн зам урт бас ч олон даваа давсан, хийсэн бvтээсэн бас ч чамлалтгvй шvv”. Энэ л мєрєєдлийг биелvvлэх зайлшгvй шаардлагыг нєхцєлдvvлж байна. Инчеоныг тvргэн зуур байлдан дагуулах сvvлчийн оролдлогыг vvнээс ємнє 1950 онд Дуглас МакАртур л хийж байсан [Scratch Builders, by Christopher Steiner, Additional Story by Andrew Salmon, FORBES, Jan 7, २००८, Эх сурвалж: http://www.forbes.com/forbes/2008/0107/106_print.html] гэдгээр Форбсоос хөрвүүлсэн орчуулгын єгvvллэг жаргаж байна।

Харин бидний монголчууд одоохондоо замынхаа дунд яваа улсыг хараад л замдаа гарах уу даа, болих уу дээ гэж суусаар. Юутай ч, Замын-Yvдээ Эрээний дvv болгох уу, Сонгдогийн жишгээр явах уу гэдгээ шийдэх нь л анхны алхам болох биз. Уг нь цартайхан шиг сэтгэвэл ядаж л байгаль хийгээд хvний амьдрах орчинг сvйтгээд байгаа миний бас чиний хамаатан 100 мянган нинжа-гаа бусдыг хорлохгvй хvн шиг ажил амьдралтай болгох ажлын фронтын эхлэл болгож болох. Саяхан Орос улс нэг биш, хоёр ч биш, бvхэл бvтэн 16 гэв vv чєлєєт бvс байгуулах тухай шийд гаргасан тухай мэдээ чих дэлсэв. “Зєвхєн Монголд зориулсан мєнгє” гээд хєрєнгє оруулагчид хєрєнгєє дараад тийш хийлгvй тэвэрч суусаар биднийг мунгинаж нэг шийдэлд хvрэхийг сар, жилээр хараад суух нь юу л бол. Том зорилго тавьж гэмээн их хэргийг бvтээдэг гэнэ лээ. Жижигхэн хvсэл зоригоор, сарын цаадах сонирхлоор явбал хоосон хашаатайгаа бас дээр єр нэхэл дагуултай vлдэж балрах ч бас хувилбар бий. Энэ тал дээр зоримог шийдэлийг Монголын vрс хvсэн хvлээсээр.


Хэвлэлд бэлтгэсэн Я.Очирсvх
yochir@hotmail.com

Эх сурвалж:
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=4110

My Mongolia (фельетон)

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН ТЄСЄВ ТАЛ ТАНКНЫ YНЭТЭЙ ТЭНЦЭНЭ
Манайх хэдэн мянганаар тоологдох тvvхэндээ хорвоог хоёронтоо байлдан дагуулсан шилдэг армитай байв. Гэсэн ч армиа 1921 онд бий болсон гэж vзэн, єнгєрсєн гуравдугаар сард батлан хамгаалах салбар vvсэн хєгжсєний яруу алдарт 87 жилийн ойг тэмдэглэлээ. Нэн шинэ тvvхэндээ 1000 хvнд ногдох танкны тоогоор Азид тэргvvлж байсан.Энэ салбарын одоогийн тєсєв нь тал танкны vнэтэй тэнцэх боловч, дэлхий дахинаа энхийг сахиулах vйлсэд Ж.Буштай хамтарч байна.

СЭТГЭХҮЙ
Хүн ам өсөөд уудам талдаа ч багтахгүй болон хоорондоо солилцох зүйл байхгүй харин булаалдах бэлчээр байгаа тул байлдан самуурах үест нэг гайгүй дээрэмчин гарч ирээд цагаан хэрэмний урагш орж дээрэм хийе гэж итгүүлж чадсан нь үндэсний баатар болдог уламжлалтай. Ертөнцийн эзний сэтгэхүйтэй. Нүдэнд харагдаж, чихэнд сонсогдсоныг өөрийн мэт бодож, шууд захиран зарцуулна. Одоо Ланд унаж, гар утас барьсан боловч тэр сэтгэхүй нь хэвээр. Гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаас айлгадаг зүйл бол энэ.

ХҮН АМЫН БАЙРШЛЫН ХУВЬД
Ганц улаан гудамжтай болоё гэж дуугарсан нэгнийгээ ерээд оны эхээр нийлж нялга зодож хөөж явуулангуут хот даяараа улаан болсондоо Улаанбаатар гэдэг бас хот-улсын төрхтэй.

ЗАСГИЙН ГАЗАР
Сангийн сайд болсон хvндээ Улаан гэдэг цол шагнана, бvр улируулан сонгоно. Алт зэсний vнэ єсвєл баяртай, сайхан, алтан туяа гэдэг цол єгєх нь ч бас бий. Ийм vед Ерєнхий сайд болсон хvндээ зvгээр л Баяр гэдэг цол єргємжилнє.

ГАДААД ХАРИЛЦАА
Хойд хєрш. Манайх Орос, Зєвлєлтийн лидер, цэргийн хєшєєдийн тоогоор Оросоос давсан ганц улс. Насанд хvрсэн гурван эрэг¬тэй хvнийх нь нэгийг бид алчихаад байхад “Ах аа” л гээд наалдаад байдаг сонин улс шvv гэж оросууд хоорондоо бидний тухай хуучилдаг гэнэ лээ. Урьд чукча нарын тухай ярьдаг байсан. “Чукча” гэдгийг “монгол” гэж орлуулан ярих болж. Бас еврейчvvл Германы банкуудыг байж байгаад л шvvхэд єгч нєхєн тєлбєр гаргуулах боловсон “рекет” хийх нь байтугай, тэр тухай боддоггvйд нь баярлана.
Урд хєрш. Урд хєрш итгэлгvй, бас тэднийг дорд гэдэг vзэл бидний цусанд шингээстэй. Тэд ч Америкийг “хєєрхєн улс” гэж далдаганах атлаа Монголыг “мангуу, дvнхvv”-гээр дуудаж бичнэ. Ерєнхийдээ Монгол гэдгийг тодорхойлоход хэцvv байвал хятад биш бvхнийг монгол гээд Америкийн Бушд хэлэхэд тэр ойлгоно.
Гуравдахь хєрш. АНУ-тай гуравдах хєршийн харилцаатай гэж тунхагласан. Бас бусад оронд очихдоо ч “Танайх манай бас л гуравдах хєрш шvv” гэнэ. Гадныхан биднийг гурваас илvv тоо мэддэггvй гэж арай бодоогvй байгаа даа. Уг нь арвын жаран долоон зэрэгт хvртэл тоог нэрлэсэн тvмэн юмсан.
Голлох донор. Унаган коммунист сэтгэхvйтэй хvмvvсийг капиталист нийгэмд хайрцагласан Япон улс. Дэлхийн II дайнд ялагдахдаа ялагдлаасаа хоёр том бодлого барьсаных нь нєлєє єнєє ч Монголд туссаар. Бууж єгєх энхийн гэрээг АНУ-тай байгуулсан ч Оростой єнєєг хvртэл нутаг дэвсгэрийн маргаантай. Тємєр зам, “Эрдэнэт” мэтийн Оростой хамтарсан vйлдвэрт хєрєнгє оруулалт тэднээс татна гэж горьдолтгvй. Монголд уг нь де факто дайны нєхєн тєлбєр тєлж байгаа ч тэрнийгээ хандив тусламж гэж нэрлэн гадаад нэр хvндээ олон улсын тавцанд єргєжvvлнэ. Хэзээ ч их гvрэн байж vзээгvй тул Орос-Японы 1905-1907 оны дайны дараа Оростой хийсэн гэрээгээр Хятад, Євєр Монголыг єєрийн нєлєєллийн хvрээнд тооцож, харин манай улсыг Оросын бvс гэж vздэг тул олигтой хєрєнгє оруулалт хийхгvй. Худалдааны цаг vеийн ашиг хонжоо хайсан, хахууль єгч дадсан хэдэн пvvсийн тєлєєлєгчийн газраас цааш хэтэрнэ гэж хvлээлтгvй. Болж єгвєл эко-колончлолыг сэм шургуулчих санаатай. Мэдээж улаантныг дэмжинэ.

ГАДААД ХУДАЛДАА
Голлох экспорт. Гурван тєрлийн гадил жимс (алт, зэс, ноолуур) тарьж байснаас дэлхийн vйлдвэрлэлд 20, 30 хувь татах, стратегийн гэж хэлж болмоор ганц бараа нь ноолуур. Ноолуурын бирж ажиллуулна гэхээр арьс шир, vстэй холиод юу ч биш хэвээр байлгаж, хоёр жилийн ємнє тєрийн ордонг байгалийн гамшиг дайрснаар алт гэдэг гадил жимснийхээ ургацын талыг нь хулгайд алдах болж, ганц зэс шvдээ л гялтагануулж явна. Гэхдээ энэ улсын хамгийн гайхамшигтай экспорт бол дээд боловсрол¬той хар ажилчин. Бас тvрэмгий гvрэнд ертєнцийг эзлэх тvvхийн vнэгvй нэвтэрхий толийн vvрэг гvйцэтгэнэ.
Голлох импорт. Экспортолсон дээд боловсролтой хар ажилчид маань жаал мєнгє хийж ирээд тэрнийгээ олох явцдаа муутгасан биеэ урьд хєршид очиж эмчлvvлэхэд зарж, эрvvл мэндийн, заримдаа эд эрхтэний импортыг мєнгє тєлж хийнэ.
Боловсролын хувьд. Нэгж хvн амд ногдох хєрєнгийн биржийн тухай дуулаагvй эдийн засгийн докторын тоогоор дэлхий байтугай галактиктаа толгой цохино. Анх зах зээлд шилжижэд олон улсын банкнаас боловсролын хєтєлбєр хэрэгжvvлж хvvхдээс хол байлгах хvмvvсийг мєнгє єгч багш биш болгосон боловч 18 жилийн дараа нєгєє мєнгє нь дууссан юм уу нєгєєдvvл нь цєм боловсролын яаманд эргэж ороод бас зvгээргvй албан тушаалаараа “оюуны” хєрєнгє оруулалт хийнэ. Бvгд нэг нэг докторын диплом авилгалд аваад суусан хэвээр. Их, дээд сургуулиуд нь хvvхний наймаа, бусад орны хог дээрээс “цэцэг тvvн” компьютерийн сэгийг татвараас бултуулан оруулж ирэх зэргээр сургалтаас бусад бvх тєрлийн хар бизнесийг ашгийн тєлєє бус ард тvмний хvvхдийн нэрээр хийнэ. Дунд сургуулиудад социализмын vед орос хэл сурж амжаагvй vлдсэн хэд хоцорсноо хvvхдээрээ нєхvvлэх зуур медаль, сурах бичиг нэртэй боодол цаас зэргийг шахах бизнест гаршина. Одоо тэр хугацаагаа бvр 1-2 жилээр сунгаж байгаа сурагтай. Татвар тєлєгчийн мєнгєєр шvv. “Yдийн цай хєтєлбєр” гэдэг гепатит зэрэг уламжлалт, бас дээр нь глобальлалаас яаж хоцрох вэ гэж интервирусыг тараах компанит ажлыг хоёр жилийн ємнєєс эрчимтэй явуулж, тэрнийгээ ч сайн сурталчилж байгаа.
Эрvvл мэнд. Цианид, мєнгєн усанд хордсон аль эсвэл хамуурсан нь ойлгомгvй олон хvнтэй болов. Эмч нар нь улсын тєсвєєс цалин авдаг тул Архимедийн тангараг тэдэнд хамаардаггvй. Албан тушаал цалин єгєх суудалд хvргэсэн ачит намдаа л vнэнч байвал барав. Хvмvvс нь биеэ хайрлана гэж vгvй. Гимнастик хийх, єглєє босч гvйх гэсэн нэгнийгээ чулуугаар шидээд хашраана.
Эдийн засаг. 40 сая малтай, мах сvvг импортолно. Байгальд хамгийн халтайгаар нь ямааг сvvлийн жилд эрчимтэй єсгєж байгаа. Нэгж хvнд ногдох архи vйлдвэрлэлээр тэргvvлнэ. Азид хамгийн том тамхины vйлдвэр оруулж ирж байгаа. Алт зэсээ зєвєн цианид, мєнгєн ус хоёроор л тэгэхдээ ойр орчимд нь худаг, гол байвал гол дотор нь угааж олборлоно. Хамгийн тvгээмэл мэргэжил малчин байснаа болиод “нинжа” болсон. Хvний л тєлєє биш бол бvх бизнесийг зєвшєєрнє.
Эрхзvйн тогтолцоо. Бєєн парадокс. Талхны мєнгє хулгайлсан хvнд банкны талыг хулгайлсан хvнээс хэд дахин урт шоронгийн ял онооно. Бvхэл бvтэн хот суурингаа хордуулсан даргын хэргийг хэрэгсэхгvй болгоно. Ром-Германых гэх боловч италичvvд ч, германууд ч ирээд танидаггvй. Вышинский гэдэг хvн зохиосон юм гэнэ лээ. Гол зорилго нь єєрийгээ илчлэх “маршалын даалгаврыг” биелvv¬лэх. Єєрийгээ илчлэхгvй гvрийгээд жаахал авилгад¬вал яах ч vгvй.
Хvний эрх, шашин шvтлэг. Нэгэнт шударга ёсыг шvvх цагдаагаас олохгvй юм чинь лам хар дээр очиж хараал хийлгэх эрх чєлєєтэй. Эр эмгvй сvм хийд тийш очих олны зам балрахгvй. Аль шашин байх нь падгvй. Гол нь хараал жєтгєє л сайн хийх. Нvгэл хийчихээд тэрнийгээ цайруулна. Дараа хийх нvглээ ч бас даатгана. Сvм хийд vнэхээр хvчтэй тул зарим нам улс тєрд ашиглахаар шийдэв бололтой.

УЛС ТЄРИЙН ТОГТОЛЦОО
А.Тєвийн тvнтгэр буюу хєдєєний хvний санал илvv эрхтэй. Монголчуул ерєнхийдєє их шооч улс. Хєдєєнийх нь хотынхныгоо тєвийн тvнтгэр гэнэ. Морь маланд муугаар нь дуудна. Хотынхон нь уг нь боловсрол соёлоор арай европжуу. Арай ч илvv уншиж vзэж харсан. Гэсэн ч хvн амын тал шахам нь суудаг Улаанбаатар хотод сонгуулийн хорьхон тойрогтой буюу нийт тойргийн дєрєвний нэг л байдаг. Улсын хэмжээгээр бол хотын 3 сонгогч арай гэж хєдєєний 2 сонгочтой санал нь тэнцэнэ vг. Мал тєрийн хамгаалалтад байдаг л даа. Бид бултаараа л малчин гаралтай. Гэхдээ хотынх болохоороо яагаад заавал хєдєєний хvнээс дутуу саналын эрхтэй байдаг нь зєвхєн Монголын л бас нэгэн парадокс.
Б.Намууд. Улаантан, цагаантан, ногоонтон гээд улсынхаа дээд шvvхэд албан ёсоор бvртгvvлсэн хэдэн намаас илvv хvчтэй мєртлєє бvртгэлгvй Юу Би Эс, Ховдвард энэ тэр нам дамнасан намуудтай. Тэд нь энэ улсад цагдаа шvvх байтугай, НYБ-ийн тєлєєлєгчийн газрыг хvртэл байлдан дагуулсан дийлдэшгvй хvчирхэг. Нийлж аваад Зюгановын коммандыг єєрийг нь мэдээгvй байхад Монголын талд дархална. НYБ бас Монголд коммунизмыг vр дvнтэй тэтгэнэ.
Анх 1990 онд олон намын тогтолцоотой болсон. Ардчилсан шинэ хvчнvvд нэгдэж нийлсэн боловч, “нам нийлж сэм эвсэхээс” єєр намыг мэддэггvй байв. Тийм ч учраас vндсэндээ тvvнийхээ л багасгасан хувилбар, албадлагын шахам гишvvнчлэл шаардсан намууд насанд хvрсэн хvн амыг бараг тэрчигээр нь хувааж аваад євєр хоорондоо орондоо орох завгvй тэмцэлдэнэ. Ирэх сонгуульд зарцуулах нийт мєнгєний тоо бараг улсын тєсєвтэй тэнцэх юм дуулдана. Олон ч хvний бяр амтагдаж байгаа бололтой. Намар нэлээд нь байраа банкны барьцаанд алдана даа, хєєрхий.
В.Тєрийн алба ба намын гишvvнчлэл. Нам бvр “тєрийн албан хаагчийг улс тєржvvлэхгvй” гэнэ. Намаасаа гар гэж шахна. Гэтэл нэг том дарга ирээд манай нам элс, тэгвэл ажиллуулна гэнэ. Ялсан намын гишvvн байхгvй бол ажил амьдралтай байна гэж ярилтгvй. Тиймээс тэр хоосон лоозон. Хєєрхий тєрийн албан хаагчийг зовоохгvйн тул ерєєс намуудыг гишvvнгvй болгочихвол эдийн засаг бєгєєд тєрдєє ч асар нэмэр болох. Ядаж л гишvvний батлах хэвлэх vргvй зардал хэмнэнэ.
Я.Очирсvх
Yргэлжлэл бий.


21-May
Монгол мэдлэггvй эдийн засгийн докторын тоогоороо дэлхийд толгой цохих нь
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=4204


Тєсєв тарамдуулах тэмцээн буюу тонуулын тогтолцоо

СЭТГЭХYЙ.
Айл бvр, бас тєр нь “За” гээд гурилддаг. Гэвч заримдаа ярьсан тунхагласанаасаа 180 хэм тэс єєр vйлдэл хийх ч энvvхэнд. Олон улсын жишигт шилжинэ, гэхдээ монгол ухаанаар гэх нь бас элбэг.

ТОНУУЛЫН ТОГТОЛЦОО.
Уг нь “Ижил тэгш эрхтэй хууль тогтоох, гvйцэтгэх ба шvvх гэсэн нэг нэгээ хянадаг хариуцлагатай тогтолцоо байх учиртай” гэж тєрийн эрхмvvд ярина. Японыхоос жишиг авсан гэгддэг Yндсэн хуульдаа “Тєрийн эрх барих дээд байгууллагыг Их хурал гэнэ” гэж сум нэгдлийн дарга голцуу девтаат нар баталсан. Энэ нь явсаар яав чиг хариуцлага vл хvлээх 76 нєхрийг дуудав. Тэд єєрсдєє хариуцлага vл хvлээх хуультай тул нэг л сонгогдвол дєрвєн жилдээ бат. Гvйцэтгэх засаглалдаа зарим нь ороод суучихна. Yлдсэн хэд нь “Бид яагаад тэгж болдоггvй юм бэ” гээд засгаа татаж унагаах аян дайнд мордоно. Уг нь хууль батлах гишvvд маань тойрог бvртээ тєсвийг 76 тийш тарамдуулан цацах нь яг Казах ардын ямааны арьс булаалдах тэмцээнийг санагдуулам. Юун нэгдсэн бодлого энэ тэр. Тэднийг яаж сонгож, єєрчлєєд ч олигтой vр дvн гарахгvй. Сайн муу хvндээ биш тогтолцоондоо гол “но” нь бий. Эрvvл ухаантай зарим нь vvнийг “тонуулын тогтолцоо” гэх болсон нь эдийн засгийн утгаар бvрнээ нийцнэ. Уг нь тєрийн єндєрлєгт багтаагvй боловч нэгэнт “Улсын тэргvvн, ард тvмний эв нэгдлийн билэгдэл” гэсэн нэг их тодорхой бус чиг vvрэгтэй Ерєнхийлєгчийн нэгэн институци яг юу хийх ёстойгоо єєрєє ч vл ухаарна.

ХАГАС САЯ ДОЛЛАРЫН YНЭТЭЙ ХУУЛЬ.
Ерээд оноос хойш манай бараг бvх хуулийг Азийн хєгжлийн банк, бусад хандивлагчийн тусламжтайгаар боловсруулсан. Гадаадын єндєр цалинтай урт болон дунд хугацааны зєвлєх ирж хийсэн эдгээр тєсєл ойролцоогоор 500 мянган долларын єртєгтэй. Ихэнхийг нь гадаадын зєвлєх идээд дуусна. Монголын талд нэлээд хуучирсан нэг жийп, канон, хоёр гурван компьютер vлднэ. Нєгєє боловсруулсан хуулийн тєсєл бас vлдэнэ. Их хурлын гишvvд маань уншихгvй мєртлєє газар дээр нь очиж vзнэ, судлана гээд гадаад оронд очих бол тэрнээс ч их болно. Давхардсан тоогоор 100-гаад гишvvн гадаадад очиж туршлага судлуулсан хуулийн тєсєл ч бий. Мэдээж энэ бvгдийг Монголд єгч буй тусламжийн дансанд бичнэ. Гэвч нєгєє єртєг бvхий хуулийн тєсєл нь Их хуралд оронгуут 76 тийш ёстой татаж чангааж, хасахыг нь хайчилж, наахыг нь нааж гарна. Эцсийн дvнд єнєєх тєслийг боловсруулсан гадаад зєвлєх нь хараад ч танихгvй хууль гарна.

ХААНТ ЗАСАГ БА ЕРЄНХИЙЛЄГЧИЙН ЗАСАГЛАЛТ АРДЧИЛАЛ.
Америк явж vзсэн нэг нь “Ерєнхий сайдыгаа бvх ард тvмнээрээ сонгоод тvvнийгээ Ерєнхийлєгч гэж нэрлэчихье” гэнэ. Тэгвэл Ерєнхийлєгч гvйцэтгэх засаглалын тэргvvн болно. Харин тvvнийг алдаа хийвэл Их хурал дуудаж чангалдаг систем бол Америкийнх. Уг нь Ерєнхий сайдаа бvх нийтээрээ сонгож, Ерєнхийлєгч гэж нэрлэвэл тєр ч ойлгомжтой болно. Хариуцлагатай эдийн засаг, тєсєвт ч нэмэртэй, хэмнэлттэй санж. Парламентын гишvvд Засгийн газарт орж сайд болно гэж гvйхгvй, сэтгэл хоёрдолгvй хууль эх барих ажлаа хийнэ.

СОЁЛ УРЛАГ.
Францчуул зах манжет зэргийг зохион бvтээж хvн тєрєхтний хувцас соёлын тvvхэнд орсон. Англичуул тэрнийг нь цамцаар баяжуулсан гэдэг. Харин Хятадын олон мянган жилийн ємнєх сурвалж бичигт хойд зvгийн зэрлэг мангуу нартай байлдахын тулд морин цэргийнхээ банзалыг тайлж, тэдгээр мангуу нарын ємсдєг ємд гээч юмыг ємсvvл гэсэн шийдвэр vлдсэн аж. Монголын Юань улсын хааны театрт буман (100000) хєгжимчинтэй оркестр тоглодог байсан ч гэдэг. Харин єнєєгийн Монголд коммунизмын vеийн соёлыг урлаг гэгчийг “алтан vе” гэж дархлаад тэрнийгээ л тойрсон СД, клип, зуун дамжсан тоглолт хийдэг дороо эргэсэн ажилтай. Улаантан ялах бvрийд Орос гарахаа больсон “Родина-мать зовёт” мэтийн зєвлєлтийн цэрэг эх оронч байлдаантай кино гаргана. Бас тvvхийг гуйвуулсан “Сvхбаатар”, “Єглєє” мэтийн киноны хальс хуучирч муудсан гэхэд мєн ч амь бєхтэй шvv. Улаантандаа ижил дасал болсон миний тєрєлх ардчилсан нам хvртэл суртал ухуулгаа “Ардын элч” гэж нэрлэх болсон байна лээ. Ижилдэн даснаа гэж… Хєдєєнєєс шилжин ирэгсэд давамгайлсан тул нийтийн дууг олноор шvтнэ. Орчин vеийн урлагаас Нью-Йоркийн Харлемын Африк гаралтай америкчvvлийн ерээд онд шvтдэг байсан хип поп моодонд орно.

БИЕИЙН ТАМИР СПОРТ.
Уг нь спортын гvрэн. Дэлхийн мэргэжлийн сумогийн дэвжээг ноёлно. Урьд байсан нийтийн биеийн тамирын бvх талбайг хvvхдийн тоглоомын талбай нэгийг ч мєн орхилгvй устгасан. Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт байгаа спорт комплексын дуусаагvй барилга балгас болон зуун дамжсаар. Хvvхэд тоглох талбайгvй болсноор компьютер тоглоомд донтож, цэрэгт тэнцэх залуусыг єдєр лаа барин хайхад хvрч байгаа. Бээжингийн олимпоос заавал алт авч ирэх, бас сонгуульд суудал авах зорилт єєд хамтдаа!

Я.Очирсvх
28-May
Тєсєв тарамдуулах тэмцээн буюу тонуулын тогтолцоо
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=4307

Хар алтны аян дайн: Тексако, Петрочайна бас Роснефть

Мөнхийн нөхөр эсхүл дайсан гэж үгүй
Гагц эрх ашиг гэдэг мөнх оршино
(Уинстон Черчилль)

Дотоод эрхзүйн орчин: Монгол улсад газрын тосны илэрц байгаа, харин хайгуул хийгээд ядаж дотоодын хэрэгцээг хангачих хэмжээгээр олдоогүй ч, олборлолт явагдаж, бүр экспортлож ч байгаа. Яг хэдийг экспортод гаргаж байгаагаа засаг мэдэж байгаа болов уу? Сүүлийн жилд хайгуул олборлолт хятадын төрийн компаний мэдэлд очсоноос хойш хайгуул олборлолтод оруулах хөрөнгө оруулалт эрс өсч байгаа. Манай талаас Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэмээх байгууллага шийдэж, АМГТХЭГ (Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар) гэдэг Үйлдвэр Худалдааны сайдад хамаардаг ч, хамааралгүй ч юм шиг байгууллага хэрэгжүүлнэ. “Газрын тосны тухай” хуулинд чухамдаа энэ л байгууллага газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг төлөвлөж, өөрөө монголын төрийн төлөөлж байгуулах, бас хяналтыг нь “зөвхөн” дангаараа тавих эрхтэй гажиг хууль тогтоцтой. Ардын Их Хурал гэж байхад сум нэгдлийн дарга нар голцуу девтаат нар баталсан хуулийн энэ гажиг заалт амь бөхтэй зуун мянган дамжсаар байгаа тухайд нас дээр гарсан ч ажил мэдэх эрүүл ухаантай бас энэ хуулийг батлалцсан нэгэн төрийн хар хүн халаглана. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх тухай өөр нэгэн зөв хуулийг Ардчилсан холбоо эвслийн засгийн үед есөн жилийн өмнө баталсан. Тэр нь хэрэгждэггүй. Уг нь байгалийн нөөц баялгийг ашигласан орлогын тодорхой хувийг аймаг сум орон нутагт нь хуваарилах бөгөөд тэрнээс нь байгаль орны хяналт, хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх утгатай юм билээ. Бас орон нутгийнхан уурхай энэ тэрийн байгаль хамгааллын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих энэ тэр эрхийг өгсөн хуулиуд бас бий л дээ. Сайн хууль нь байгаа үгүй нь мэдэгдэхгүй, саар хууль нь ягштал хэрэгжинэ.

Үүссэн нөхцөл байдал:
Газрын тосны үнэ сүүлийн жилүүдэд эрс өслөө. Баррель нь 135 доллар болов.
200 хүрнэ ч гэсэн яриа байна. Урьд хожид үзэгдээгүй үнэ. Гэхдээ иймэрхүү үнийн өсөлт урьд болж байсан уу гэвэл байсан. Далаад онд. Тэр үед нефть олборлогч орнууд нэлээд баяжсан. Нигери улс бүр ирээдүйн орлогоороо барьцаалж зээллэгээ авч, манай мэтийн мянганы зам болон шинэ нийслэл барих аварга төслийг татвар төлөгчийн мөнгөөр хийж эхэлсэн. Гэтэл газрын тосны үнийн глобаль асуудлыг америк цэрэг ч биш харин технологийн хөгжил, зах зээл жамаараа шийдэж орхив. Шатахууны хэмнэлттэй машин гарч, нефтийн үнэ ч аажим буулаа. Нигери улс дуусаагүй нийслэл, бас дуусаагүй мянганы замтайгаа л үлджээ. Дээр нь дааж давшгүй бөөр өр. Ядуурал, гуйланчлал иргэний дайн самуунаас салахаа больсон.
Саяхан ерээд оны сүүлээр алтны үнэ унаж унци нь 250 (одоогийнхоос дөрөв дахин доогуур!) долларт хүрч шалдаа бууж билээ. Би гэрч нь. Монгол мэтийн зарим төр цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Хүмүүс цалин нэмэхээ байг гэхэд цагт нь тавихыг бод л доо гэдэг байв. Зарим олон улсын банк, дэлхийн нэртэй судлаачид хүртэл удахгүй алтаар жорлонгийн суултуур хийх болно гэж байлаа. Гэтэл одоо юу болж байна даа?

Шийдэл:
Засгийн газрын хувилбар:
Нэг хэсэг татвар төлөгчийн мөнгөөр үнийн өсөлтийг хаах гэж байснаа зах зээл нь шийдэг гээд орхив. Энэ бол Баярын тэргүүлсэн кабинетийн магад хамаг зөв шийд. Гэтэл Оросын нэгэн компани газрын тос нийлүүлсний төлөө Монголын засгийн газрыг барьцаалан хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан дотоодын зах зээлийг залгихыг оролдох аж. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэгчийн үлгэр ярина. Гэвчиг өнөө маргаашийг л аргалах төдий. Харин маргаашийн өөх биш, арай гэж гаргасан Орос цэргийг комисартай нь дагуулж ирвэл яана? Юутай ч өөсрсдийгээ дөрлүүлэх “Их өрийн хөшүүрэг”-ийг хэдэн жилийн өмнө устгаж дарсан нь олзуурхууштай. Монголыг тусгаар улс шиг элдэв дарамтгүй асуудалд хандах объектив нөхцлийг бүрдүүлж байна.

Засгаас бас нүүрсийг шингэрүүлж газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авах хувилбарыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Дэмжүүштэй л санал. Харин хэрхэн яаж дэмжихээ тодорхой хэлсэнгүй. Аль Дэлхийн 2 дугаар дайны үед Германд анх гаргаж хэрэглэж байсан гэхээр нэлээд туршигдсан технологи. Харин манайх ухсан газар болгонд шахуу нүүрс гарна. Юу байна, нүүрс байна. Хүрэн, хар, коскжих, коксжоогүйтэйгээ, нуль нүүрс. Татвар төлөгчийн мөнгийг ашиглахгүй бол сайнсан. Ирээдүйн татвар төлөгчийн мөнгийг ч ашиглахгүй бол бүр сайн.
Бас тэртээ тэргүй Монголыг олж хараад сонирхоод ирэх барууны хөрөнгө оруулагчийн ажлыг дэмжиж гавьдаггүй юмаа гэхэд хүнд сурталдаж саад тогтор болохгүй, бас дээрэмдэхгүй, ил далд авилга нэхэхгүй байвал барав. Гурван сар болоход (монгол хүний анхаарал нэгэн улирлаас илүүтэй төвлөрөх боломж гений хувьд дутуу гэдгээ хүлээе л дээ! Энэ тал дээр англи хэл заадаг Арго багшийн зөв.) ашиглалтад өгөхгүй бол шал худлаа гэж нүүр буруулахгүй, дараагийн засаг нь одооныхтойгоо нэг үгтэй л байвал боллоо. Мартсанаас, аль 1999-2000 онд ярьж байсан алт зэс, ноолуур, газрын тос зэрэг амин түүхий эдийн олон улсын зах зээлийн үнийн эрдслээс хамгаалах хөтөлбөрийг ухаж нэг гаргаж ирвэл ямар? Уг нь Дэлхийн банк дэмжиж байсан ш дээ. Тухайн үеийн Засгийн газар нас богинотой байснаас хэрэгжүүлж амжаагүй. Төрийн ажил уламжлал шинэчлэл гэдэг. Одоогийн засаг ухаж гаргах компани байгуулахаа л яриад байх юм. Бараг байгуулсан дуулдана лээ. Гэтэл асуудал нь ҮНЭ шүү дээ! Гээд үнийн эрсдэл ба түүнийг хэрхэн тойрон гарахаа л яримаар байна. Энэ бол уурхайчдын мэддэг асуудал биш харин санхүүчдийн тэр дундаа “муу нэртэй луу данстай” дилерийн асуудал.

Зах зээлийн хувилбар: Бид ч улс орноо Евро-Азийн хуучин машины хогийн цэг болгосоор. Тэрнийхээ өмнө хэдэн жил хотынхоо агаар униарт хувь оруулсаар л. Морьтон ард түмэн морийг нэг бүрийн тээврийн хэрэгслэл байдлаар хэрэглэж сурсан тул хүн бүр ганцаараа шахам явдаг атал заавал 4 хүний суудалтайг унана. Бэлтэй нэгэн хөрөнгөө гайхуулж бүр том жийп унана. Тэгэх мөртлөө түрээсийн байранд сууна. Соёлт ертөнцөд уг нь жийпийг хөдөөний, ажлын унаа гээд хотод дайгдсан нэгнээсээ уучлал гуйна. Мэдээж Орос, Монгол, Казахстан гуравт бол өөр л дөө. Англид нэг байгууллагад ажилладаг ойролцоо гэртэй хүмүүс дөрөв дөрвөөрөө хоршиж, нэгнийхээ машинаар ажилдаа ирж очдог зэргээр зохион байгуулалтын ч асуудлаар эко-хөдөлгөөнийг өрнүүлнэ. Бензин зарцуулалтыг 4 дахин бууруулна. Машинтайг чинь мэдэж байна гэсэн үг. Бас манайх шиг замын цагдаа нар машины тооллого, техникийн үзлэгийг хийхгүй, харин ногоон хөдөлгөөнийхэнд даатгажээ. Тэд үзлэгийг бичиг баримтыг цуглуулж ирээд тамгалаад хийх магадлал бага тул хар утаа баагиулсан тэрэг хотоор нь явдаггүй. Хөгжил дэвшил урагшилсаар зөвхөн бензинээр биш харин хийгээр явдаг, гибрид, шатахуун бага хэрэглэдэг машинууд зохиосон байна. Цахилгаан, нарны зайгаар явдаг машин ч хүртэл байна. Арай арваад жилийн өмнө дэлхийд нэртэй Америкийн Тексако-г үгийн солиогүй шахам хаалганаасаа буцаахдаа Роснефтийг бойжиж мөнгөтэй болохыг хүлээгээгүй биз? Чилид Сальвадор Альендэ унаагүйсэн бол оросууд өнөөг хүртэл Эрдэнэтийн овоонд зэс байхгүй гээд суух энүүхэнд. Ямартай ч, Роснефть “цор ганц” зөв шийдэл биш.

Газрын тос олборлолтын өнөөгийн байдал.
Хятад компаний асуудал.
Энэ хугацаанд түрүүн байгуулсан гэрээний хэрэгжилтээ нэг эргэн харж, чухам яг хэдийг олборлоод байгаа, бас хэдийг экспортлоод байгаагаа тодруулбал зүгээр. Петро Чайна Дайчин Тамсаг (Эх компани нь Хятадын хамгийн том төрийн өмчит нефтийн мангас болох Петро Чайна) компаний олборлолт “албан ёсоор” зогчихсон өвлийн улиралд очиход зөвхөн төв байрных нь л дэргэд хүнд даацын цистерн 60-70-ыг өнгөрсөн өвөл нүдээрээ харж билээ. Бүгд хятад бөгөөд ДОА гэсэн давхар монгол дугаартай. Харин Дорнодын тоо бүртгэл анги замын цагдаагийн хэлтсээсээ ДОА дугаартай энэ компаний нэр дээрх машины тоог долоо хоног шаардаад цаадуул нь партизан шиг гүрийгээд гаргаж өгөөгүйг бас санаж байна. Газрын тосны талбай гэдэг нь Улаанбаатарт олж харамгүй өргөн зам, уулзвартай. Энэ замууд хөрс, дараа нь элс гээд хийсч болдог нь дорнод Монголын ширүүн салхинд хийсч дуусаад чулуужин дагтаршсан газартай, учир утга нь олдохгүй шинэ хуучин нийлсэн хэд хэдэн дүүрэгтэй бүрэн хэмжээний Чайнатаун. Бүх хаяг, замын тэмдэглэл ханзаар. Энд тэндгүй улаан туг дарцаг. Хятадад оюутан байхдаа төөрөөд нэгэн тосгонд орчихсон мэт санагдсан. Энд монголоор ярихыг бүрмөсөн хориглосон. Монгол нь монголоо хараад зугтана. Зам заах монгол олдохгүй тул мартах шахсан хазгай хятад хэлээрээ нэгэн хятад ажилчнаар газарчлуулан дарга дээр нь очиж танилцаад, ярих гэсэн боловч Дайчин компанийхан биш харин туслан гүйцэтгэгч нэгэн жижиг хятад компаний удирдлага болж таарав. Байгаль хамгаалах ажлаар явж байсан тул нутгийн иргэдийн шаардлагыг дамжуулан толгой компанийхнийг нь заалган газарчлуулж нэг очиж билээ. Дарга нар нь хятадаас өөр хэлгүй боловч, Дорнодынхныг ажилд авахдаа англи хэлгүй гэж гадуурхана. Бараг л эсперанто эсвэл язу хэлний шалгалт авна гэх холгүй. Гол нь явуулын монголчуултай болон ер нь монголоор яривал шууд хална. Хорь гучин кмт байдаг Зүүн булаг руу зүгээр л хоёр зээрдээр нь алхуулна.

Төр ба түмэн: Усны төлбөр гээд сум орон нутагт ордог ганц төрлийн орлогын нэгэн жилийн 50 сая төгрөгийг түрүүчийн засаг дарга нь аваад алга болсон тухай Матад сумын иргэд гомдоллоно. Монголдоо л газрын тос ганцаараа олборлож байгаа энэ суманд явуулын хүн хоног төөрүүлэх буудал байтугай хооллочих нэг цайны газаргүй. Тамгын газрынхан лааны гэрэлд суусанд ардаа гэрэлтэй асаагуур нэгийг хандивлаж буян болов. Монголдоо хамгийн том нутаг дэвсгэртэй сумдад тооцогдох Матад хийгээд Халхгол гэсэн хоёр сумын нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг энэ компаний мэдлийн хайгуулын талбай эзэлдэг гэнэ. Хятад жолооч нар хүнд даацын машинаар хээр тал дээгүүр хэрэн хэсч, зээр болон бэлчээрийг сүйтгэж байгааг шүүмжлэн сумын насанд хүрсэн хүн амын 20-30 хувь нь гарын үсэг зурсан сонордуулга хүртэл аймгийн сониндоо хэвлүүлж хирдээ л нутаг орноо өмгөөлж тэмцсэн байна. Гэтэл Газрын тосны хуулийн дагуу цор ганцаар хяналт хэрэгжүүлэх эрх бүхий АМГТХЭГ. Асуудал эрхэлсэн төрийн төвийн энэ байгууллагын тухайн компани дээрх төлөөлөгч давхиж ирэн сумын иргэдийг цуглуулж “Хэн ийм юм зохион байгуулаад байна? Амьтай чинь ярина шүү” гэсэн тухай Матад сумынхан шивэр авир хийнэ. Жийптэй дарга нар малчдын хотоор ч явж айлган сүрдүүлсэн сурагтай. Хил гаалийн дарга нь тэр нөхрийн төрсөн хүү ч гэх шиг. Муу нэртэй луу данстай банкныхан харин ардчилсан засгийн үед шинэчлэл дорвитой хийсний дүнд юутай ч ашиг сонирхлын зөрчил, ойрын цусан төрлийг харилцан хамааралтай албан тушаалд тавьдаггүй журамтай, тэрнийгээ ч ягштал мөрддөг тул ийм юм сонсоод арай ч дээ гэмээр. Харин Дайчин компаний талбай дээрх байгаль хамгаалал хариуцсан удирдлага ч тэр, Монгол төрийн төвийн төлөөлөгч нөгөө том гар ч тэр урьдчилан хэлүүлсээр атал НҮБ-ийн зөвлөхийг очихоос арван минутын өмнө “онц яаралтай” ажлаар гараад явчихсан байв. Тэгэх нь гэм биш зан гэнэ. Газрын тосны Тамсагийн талбайгаас хилийн дээс хүрэх 180 км замаар зуу гаруй км давхихад энд тэндгүй 5-6, зарим газраа арав салаалж зэрэгцсэн замбараагүй замыг харан олны ам ортойг нүдээр үзэв. Цааш явах төсөвгүй бөгөөд Сүхбаатар аймагт зорьсон ажилтай байсан тул хил дээр очиж чадаагүй. Чадалтайгаараа, төр засаг минь хянаад Матадын түмэнд нэг хэлээч. Монгол улсад амин чухал болоод байгаа газрын тосны хэрэг нэг иймэрхүү хэрэгжиж байна. Хятадын компани, Монголын төрд хавсран цохиулсан Дорнод Монголын түмэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн үлгэр болж байна. Матадын талд шүдэнз зурахад мөргөлдөөн гарахад бэлэн болтлоо улайссаныг яалтай вэ? Саар хуулиа өөрчилж, сайн хуулиа хэрэгжих, хянах бодит механизмыг бодвол ямар.

P.S.
Эргэж ирээд “Эрдэс баялгийн хараалыг хариулахуй” номыг орчуулах хэрэгтэй гэж бодсон. Бас сэтгүүлчийн мэргэжлийн зах зухыг эзэмшихээр шийдэж билээ. “Замын-Үүдийн чөлөөт бүстэй бүсгүй бид хохирохгүй” гэдгийн адил газрын тосгүй бид бас хохирохгүй юм уу? Тосны зам бидэнд юу авчирнам бэ? Нүүрснээс бензин гаргахаа л өнгөрсөн дөрвөн сарын нэгэн бас битгий л болгоосой доо.

Гарц хайсан бодрол: Хойд Америк болон баруун Европын компаниуд бол гадаадад ч, тэр дотроо Монголд хахууль өгч, гар цайлгахыг хуулиар хориглосон, бас хөрөнгийн биржид бүртгэлтэй тул тухайн улсынхаа Үнэт цаасны хороо, байгаль орчинд ээлтэй олон хувьцаа эзэмшигчдийнхээ хяналтад байдаг. Харин өрнийхнийг зайлуулж, орос хятадыг давраах нь манай төрийн авилга мэтийн ахуйн асуудал уу, аль эсвэл хүчээ авч буй аварга хөршүүдийн маань хавсарсан геополитик уу гэдэг л уг нь Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн хэлэлцэх асуудал байлтай. Нэгд, гадаадад авилга өгөхийг хориглосон хуультай улсын хоёрт, өрнөдийн аль нэг санхүүгийн төвийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, зохих санхүүгийн чадавхи бүхий (түүний Монголд бүртгүүлсэн 100 хувийн мэдлийн охин компани биш) тийм л компанийг Монголд уул уурхай эрхлэхийг зөвшөөрсөн хуультай болоход олон хүнд асуудлаас монголчуулаа гэтэлгэнэ дээ.
Мөн Хилийн чанад дахь авилгын эсрэг хуультай болохыг Орос, Хятадын төрд уриалсан яриа хэлэлцээ эхлүүлэх тал дээр одоогийн Засгийн газрын үндсэн чиг үүргийн сайдуудыг сонгох УИХ-ын чуулган дээр манай Ардчилсан намаас сонгогдсон нэгэн гишүүн захиа даалгавар тод хэлж өгч байсныг санаж байна. Монголын баялаг хэрэгтэй бол манай дүрмээр тоглож бололгүй дээ. Хүний талбай дээр өөрийн дүрмээр тоглох гээд байдаг орос, хятад, ер нь хэнтэй ч тэр эрх тэгш харьцаж, олон түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах нь Монгол төрийн үүрэг.

“Орос шиг л бай”: “Орос ах”, “Орос шиг л бай” гэсэн өнгөрсөн зуунд үлдсэн Оросын боолын гуйлгачин сэтгэхүй манай талаас, Өрнийнхөнд хандан “Монголтой юу ярихгаад байгаа юм. Бидний боол. Бид очоод бүхнийг нь үнэгүй аваад ирье. Тэд дээр нь бас баярлалаа гэж хэлдэг юм” гэх ичгүүр сонжүүргүй зарлах дээрэмчин бароны сэтгэлгээ Оросын талаас, хоёр улсын эрх тэгш эрүүл саруул эдийн засгийн харилцааны хөгжилд гол саад бэрхшээл болсоор байна.

Манайд байрлаж байсан Зөвлөлтийн цэрэг офицерийг 1989 онд гаргахдаа Шивэрийн тэсгим хүйтэнд гэр бүл, нялх нойтонтой нь хамт майханд өвөлжүүлсэн гэдэг. Үнэн бол хэцүү л хэрэг. Үүнийг Монголын эсрэг Оросын олон түмний санаа бодлыг эргүүлэх гэсэн эзэрхэг түрэмгий хэтийн бодлого гэх үү, эсхүл цаг үеийн хүндрэл хямралаас улбаатай аргагүй үйлдэл гэж ойлгох уу. Язгуур эрх ашгаа ухаардаг улс бол нот бичиг явуулж албан ёсоор тодруулах л асуудлын нэг. Баримт хуучирдаггүй. Бас Монголыг доош хийхийг бараг л Оросын үндэсний язгуур урлагийн түвшинд хөхиүлэн хөгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ? Сав л хийвэл “Одоо Монгол хүртэл биднийг ойшоохоо болилоо” гэсэн утгатай юм хашгичиж суудаг Жириновский мэтийн Думын гишүүдийн үгсийн талаар Оросын төрийн байр суурийг албан ёсоор авч байхад ч илүүдэхгүй. Баримт гурав болохоороо хандлага болдог гэсэн болохоор үүгээр зогсоё. Аягүй бол хоёр улсын харьцаанд сэв суулгасан ялд унана. Ямартай ч өнөөгийн бидний ядрах үест голлох хандивлагч болох япончуул оросуудыг яг бид хятадыг муу санаатай гэдэг шиг үзнэ. Бараг тэрнээс мууд үздэг. Бид ерээд онд Америк болон тэдний дагуул улс орон оросыг ёстой “амьтан” болгож байсныг даган баясаагүй, жудагтай л явсан. Харин бидний талаар Оросын ямар хандлага харьцааг өөгшүүлж дэмжээд үр ач нартаа өвлүүлэх гээд байгаа талаараа бол бодууштай. Хөх Монголын үс сад үнэнийг мэдэх эрхтэй.

Орос төрийн гарал үүсэл. Орос улс ч гэсэн бидний нэгэн адил унаж босож, өнгөрүүлсэн эрт эдүүгээгийн түүхээ эргэн харж байгаа л цаг. Мушгаа гол дээрх тосгоныг Батхааны цэргийн толгойн сэргийлэх ангийн ганц аравт олж нээгээгүйсэн бол, бас 300-гаад жилийн турш өрнө зүгийн дайнч овгийнхноос өмгөөлж хамгаалан хөл дээр нь босгоогүй бол өнөөгийн Оросын төр байгаа ч уу, үгүй ч үү. (Монгол цэрэг анх очиход Днепр мөрний сав газар Киевын Урус хэмээх бичилхээн вант улс байж. Одоогийн Оросын төрд хамааралтай ч юм шиг, бас шинэ тусгаар болсон Украин хамааралгүй ч юм шиг. Товчоор хэлбэл маргаантай. Скандинав гаралтай викингийн дайчид байгуулсан гэж барууныхан үздэг. “Викингар” гэдэг нь тэр үеийн скандинавчуулын худам норс хэлээр “дайнч, түрэмгий дээрэмчин” гэсэн утгатай. Одоо бол Скандинавын викингаруудын удам өөр бусад газар дээрэм тонуул хийхээ болиод боловсон арилжаа худалдаа хийдэг ёс жудагтай христчид болсон. Энэ талаар тухайлбал, Ж.Даймондын “Сүйрэл: Мөхөж сөнөх, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухайд” номноос дэлгэрэнгүй харж болно. Зөвлөлт, Оросын албан ёсны үе үеийн түүхийн сурах бичиг энэ тэрд энэ тухай нэг үг үсэг олохгүй. Саяхнаас, түүхээ рэгэн харж бичсэн шинэчилсэн найруулгын талаар олон ангит баримтат кино гарсан боловч тэнд ч бас л юу ч байхгүй. Тиймээс, Мушгаа, Эрхүү хавьцаа боловсорсон нэгнээс Оросын үнэн түүхийг мэдээж үл сонсоно. Киевийн Урусынхан монгол элчийг хөнөөсөн тул Зэв, Сүвээдэй нарын тэргүүлсэн монгол цэргийн хошууч ангид мөхөөгдсөн. Хэдэн жилийн дараа нөгөө аравтын цэргийн олсон мушгирсан гол дээрх тосгон руу нийслэлийг нь нүүлгэж, Мушгиа хот гэж нэрийдсэн. Бас анх нээсэн аравтын цэргийн дурсгалаар гол гудмыг нь Аравтынх гэж нэрийдсэн нь өнөөгийн монголчуул Рыбаковын “Арбатын хүүхдүүд” романаас мэдэх болсон. Уг нь бол “Аравтын гудамны хүүхдүүд” гэж орчуулах байж. Ийнхүү монголын эрин үе Оросын түүхэнд 13 дугаар зуунд эхэлж, бараг Петр I хааны шинэчлэлийг хүртэл үргэлжилсэн гэж хэлж болно. Викингар болон монгол гээд нэг талаас ази европын гэмээр, нөгөө талаас хуурай газрын болон далайн хоёр зард гарсан дээрэмчиний цус холилдсондоо ч тэр үү Оросын үе үеийн төр цагаан улаан олон өнгөтэй байсан авч дээрэмчин төрх нь арилаагүй, нөгөө л Киевийн Урусын викингар мэт сэтгэж, хорь дугаар зууны эхний хагасыг дуустал бусад улс орны элч, төрийн тэргүүн, сайд нарыг хүртэл хөнөөсөөр ирсэн.

Монголын эсрэг үзэл: Ялангуяа гарал үүслийн хэлхээ холбоо нь хэнд ч тодорхой буурал бөгөөд буурай болсон Монголдоо өширхдөгөөрөө хорвоогийн чихийг дэлдийлгэнэ. Батхаан болон түүний Орост очиж үзээгүй өвөг Чингисхааны алтан ураг Боржигон овогтныг Ар Монгол гэдэг газар боловсон ёс нийтийн жишиг болсон 20 дугаар зууны 30-аад онд системтэй геноцидыг амжилттай гүйцэтгэсэн. Бусдад үрсчлүүлж аймаг сум дамнуулж гэмээн амь хэлтэрсэн цөөхөн хэдэн хойчисыг эс тооцвол Халхын хавтгайд лав Боржигон овогтон үлдээгүй. Ардчиллын буянаар хэт өсөж үржсэн Боржигинууд бол 99-өөс дээш хувь нь хоёроос таван буудал, усны гудамжны гаралтай хуачао нар. Жүүдийг аймаглан устгаж болно гэдэг санаа магад Гитлер мэтэд Оросууд үлгэрлэсэн ч байж болох. Муу юм халдвар сайтай. Орчин цагийн Оросын Монголын эсрэг үзлийн онолын үндэс нь бас л Герман буюу Дэлхийн II дайнтай холбоотой. Сталин өөрийгээ Гмтлерээс ухаантай тооцож байсан чинь нөгөөдөх нь гэнэдүүлээд дайрахад балмагдаад сар орчим үзэгдэж харагдахгүй болсон гэдэг. Арай гэж нэг юм ухаан ороод батлан хамгаалах зэр зэвсгийн болон балмагдсан олон түмнийг хүчийг нэгтгэх үзэл суртлын ажлын зохион байгуулалтад орсон. Тэр хүрээнд Гитлер бол шинэ цагийн Чингисхаан, харин немцүүд бол орчин цагийн монгол татаарууд гэсэн үзэл суртал гаргаж, В.Ян гэдэг нууц нэртэй Янчеевский бил үү нэгэнд даалгавар өгөн 13 дугаар зууны монголын байлдан дагууллын талаар захиалгат дөрвөн дэвтэр романыг шуурхай бичүүлсэн. Уншсан хүн бүхний сэтгэлд монгол гэж ямар балиар амьтас вэ? гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Мэдээж хэрэг, өрнийн зарим судлаачийн санаа бодлыг цухалзуулж, Орос бол тал нутаг болон Монголтой хүйн холбоотой гэсэн санааг гаргах тэрс үзэлтэн Гумилев зэргээр гарч байсан л даа. Тийм хүмүүсийг насаар нь цөлж хорин, хэвлэн нийтлэх эрхийг нь хэдэн арван жилээр хорьж байв.

Ерээд онд Оросын анхны “ардчилсан эзэн хаан” Елцин ХНО-ын уулзалт дээр согтчихоод “ах дүү” орнуудын ерөнхийлөгч нарын толгой дээр нь нэгдүгээр хоолны хүнд төмөр халбага хоёрыг гартаа барьж байгаад бөмбөр тоглох хоббийтэй байсан гэдэг. Монгол язгууртай гэдгээ хүлээн зөвшөөрдгөөрөө Хиргисийн ерөнхийлөгч хамгийн олон бөмбөрийн үүргийг гүйцэтгэсэн сурагтай. Одоогийн Оросын удирдлагын баг Гумилев болон декабристуудын төрсөн хот болох арай европжуу, соёл иргэншилээр ч илүү СанктПитерээс үүдэлтэй тул монголын талаарх албан ёсны үзэл баримтлалд өөрчлөлт гарах горьдлого байж болох. Эсрэг тохиолдолд Хятад төвтэй, Орос дагуултайгаас биш, Варшавын гэрээний байгууллагын шинэчилдсэн хувилбар болох Шанхайн тавд бус харин НАТО-д элсэхээс өөр хувилбар бидэнд үлдэх гэж үү? Гээд Оростой ураны асуудлаар хэлхэлдэнэ гэдэг ер юу болоод байна даа?

Тэрс хувилбар: Монголын төр хулчийгаад байвал овог язгуураа таслуулсан Боржгин овогтнууд иргэний шугамаар нөхөн төлбөр гаргуулах талаар Оросыг мөнгөтэй болсон дээр нь олон улсын шүүхэд хандвал хоосон хоцрохгүй нь лавтай. Энэ бол Чингис хааныг суу билгийг архи тамхи бас үнэт хөшөөн дээр мөнхлөхөөс хавьгүй даацтай хүндэтгэл болно.)
Шеремевийн хил гаалиар ороход ганц дүрэм барихгүй бол Оросын викингар сэтгэлгээний бүхий л үр дагаварыг биеэр үзнэ. Тэр дүрэм бол “Духан дээр чинь “монгол” гэж бичээгүй тул оросоор бүү ярь! Аягүй бол өөрийнхээ нэг бага явж байна гээд бодвол бүүр даварна. Англи, франц, герман, ер нь мэдэхгүй ч байсан ямар нэг европ хэлээр бол болно. Оросууд ойлгохгүй ч ‘Ямар овоо онигор вэ’ гээд гайгүй өнгөрөөх магадлал өндөр.” Мартаад, хэл хальтраад оросоор дуугарах бүрийд харуусах болно. Бас зөвхөн гар тээштэй яв!

Нүдээ нээгээд харвал, ой санамжаа харь гаригийнханд арчуулаагүй л юм бол Аравтын гудамны хүүхдүүд Хэрэм дотроо ороод суухаараа л хүн биш болдгийг олон баримт өгүүлнэ. ЗХУ гэж байхад оросууд зүүн Германтай хамтын ажиллагааны ашгаа ах дүүгийн ёсоор хуваая гэхэд цаадуул нь “Үгүй. Тэнцүүхэн хуваая” гэсэн онигоо байдаг. Ойртой хөндийвтэр, холтой урагсдаг улс төрийн гадаад бодлого дахь хуулийг Макиявелли гэгч уул нь манай Чингис хаанаас зээлсэн гэнэ лээ. Ре-экспорт хийх цаг болсон биз.
Бас чихээрээ сонсон уярч сэтгэлээ бусад бүхнийхээ хамт өгдөг эм үндэстэн байхаа больж, нүдээ нээн баримт харж, тархиараа шийд гаргадаг эр үндэстэн болууштай.

Нийтлэг эрх ашиг. Уг нь хөрш улс оронд нийтлэг эрх ашиг гэвэл зөндөө л байна. Монгол болон Монголоор дамжин Хятадтай худалдаагаа өргөтгөхийг хүсэж байгаа бол Орос орон манай голлох донор болох Азийн Хөгжлийн банкны гишүүн болохыг сонирхож болно. Үүнийг нь бид дэмжээд элссэн нөхцөлд Оросын компаниуд АХБ-ны тендерт амжилттай оролцож, бүтээгдэхүүнээ Монголын болон Азийн банкны гишүүн бусад орны зах зээлд нийлүүлэх бүрэн бололцоотой. Бас худалдаа тарифын хэлэлцээрээр манай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд тавьсан дээрмийн гэмээр гаалийн татвар хураамжаа хөнгөлбөл хэдэн сараар шахам мах идэхгүй болсон Шивэрийнхэн сайхан монгол хонь үхрийн шөл уух л байх. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн бүх улсыг АХБ-инд элсэхэд нь бид дэмжсэн явдал бас бидний эрх ашигт давхар нийцсэнийх л байсан. Оросыг Дэлхийн Худалдааны Байгуулллагад элсэнэ гэвэл бид санал өгч дэмжих нь бидний язгуур эрх ашиг. Роснефть Нью-Йоркийн биржийн ханшаар бүтээгдэхүүнээ нийлүүлэх шаардлагыг хүлээн авууштай. Харин манай үхэр хонины мах гээд мал аж ахуйн болон хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бас Нью Йоркийн биржийн ханшаар Оросууд авахад юу саад болоод байна? Ковыткинскийн байгалийн хийн ордоос заавал Монголыг тойруулж хоолойг Хятад руу оруулж шийдсэн л гэсэн. Бөөн харуусал. Нэгэнт өнгөрсөн гээд ямар орхилтой биш. Дахиад нэг хоолой Монголоор дамжуулж бариад дөтлөх нь Оросын ямар эрх ашигт харшлаад байгаа нь ойлгомжгүй. Орос л “За” гэвэл энэ төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагч хэзээд олдоно. Бид өөрснөө ч санхүүжүүлэхэд буруудахгүй. Манайхан л асуудалд мэдлэгтэй, бас тусгаар улс шиг эрх тэгш өөртөө итгэлтэй ханддаг болмоор. Газрын тос, эрчим хүч нуль геополитик тул сэдвээс хальсныг уншигч авхай уучилна биз.

Дотооддоо бол Эрдэс баялгийн хараалын бүх шинж тэмдэг илэрч, онолын биш харин практик тулгамдсан асуудал болоод байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүндрэхээс нь өмнө хариулахаа бодно байгаа.

Я.ОЧИРСҮХ
yochir@hotmail.com

Vнэ ханшийн єсєлтийг яах вэ

Нийтэлсэн: 2008-07-23 08:44:31 , Мэдээний дугаар: #110723

Инфляци гэдэг vгийг ярихгvй мэдэхгvй хvнгvй болж. Саяхан гадаадад гурав дєрвєн жил болоод ирсэн найзтайгаа уулзаж гаднаас ирсэн хvний соргог нvдээр манайд юу єєрчлєгдсєн харагдаж байна гэж сонирхоход
"урьд сая доллар гэж ярьдаг байсан бизнесvvд одоо тэрбум доллар л гэж ярьдаг болсон байх шив дээ. Яс юман дээрээ урьд нь ч сая долларгvй байсан, одоо ч тэрбумтан болоогvй л байна" гэв. Vндэсний Статистикийн газар гэж Их Хурлаас томилогддог бие даасан буюу Засгийн газраас хараат бус хvчирхэг байгууллага байдаг. Тэр нь бусад зvйлсийн дотор инфляцийг тооцож байх учиртай. Засгийн газар vргэлж зардал тєсєв хэтрvvлэх улс тєрийн дарамтан дор байдаг тул тэрхvv улс тєрийн дарамтаас л ангид байлгахын тулд ийнхvv бие даасан байлгах гэсэн хэрэг. Монгол тєгрєгийн тогтвортой байдал гадаад дотоод гэсэн хоёр талтай. Гадаад тал нь тєгрєгийн гадаад валюттай харьцах ханш, дотоод талдаа vнэ ханшны єсєлттэй холбогдоно. Энэ хоёрыг хамтад нь хариуцаж, тогтвортой байлгах vндсэн vvрэг бvхий Монголбанк гэдэг Засгийн газраас хараат бус Их хурлын харьяаны институци бий. Мэдээж хэрэг тєсвийн зарцуулалтыг ямар ч улс тєрийн дарамт байлаа гэсэн хямгач байж, зардлыг бууруулахгvй гэхэд ядаж нэмэгдvvлэхгvй байх нь Засгийн газрын vvрэг. Хэрэв тєсєв жил тутам нэмэгдээд л, улс тєрчид мянганы барилга байгууламж, тєсєл хэрэгжvvлэх улс тєрийн хэнээрхэлд хэт хєтлєгдвєл юун инфляци маци, гипэринфляци гэдэг болох нь тодорхой. Нэг хэсэг Югославын динарын нэгийн цифрийн ард 11 ширхэг "0"-той дэвсгэртийг хармайлж явдаг байсан минь санагдчихлаа. Тэр нь манай нэг тєгрєгтэй ханшаараа тэнцэж байл уу даа. Югослав динараар ч гэсэн тэрбумтан болох гэсэн дээ биш. Монгол тєгрєгєр ийм дэвсгэрттэй болгохгvй гэж нєхєддєє, гол нь єєртєє амлахын учир энэ.

ИНФЛЯЦИЙГ ТООЦОХ ТУХАЙД
Орчин цагийн макро-эдийн засгийн практикт инфляци буюу vнэ ханшны єєрчлєлтийг, хэрэглээний барааны vнийн индекс, vйлдвэрлэгчийн vнийн индекс, ДНБ-ний дефлятор гээд хэд хэдэн индексээр тооцдог. Монголд єнєєг хvртэл цор ганцыг нь буюу хэрэглээний барааны vнийн индексийг л тооцож нийтэд мэдээлж байгаа. Аргачлалыг нь боловсруулж (боловсруулах ч юу байхав олон улсад хэрэглэдэг аргачлалыг монголчлох) тооцож, мэдээлж байх учиртай, тэрнийхээ тєлєє татвар тєлєгчийн мєнгєєр санхvvждэг бvх аймаг хот, тэр тусмаа сумдад хvрсэн нvсэр бvтэц бvхий Vндэсний Статистикийн газар (одоо Хороо болсон єргєжсєн сурагтай) унтсаар л. Хэрэглээний барааны vнийн индексээ ч яг тогтсон аргачлалаараа тооцож буй эсэх нь эргэлзээтэй. Монголд инфляци хэзээ ч 20 хувьд хэзээ ч хvрч байгаагvй гэж гvрийсээр, арга буюу нийтэд ойлгомжтой болоод ирэхээр хоёр гурван сарын ємнєєс 20 хувьтай, харин сонгууль єнгєрєнгvvт 30 гаргаад тавьдаг байна ш дээ. Хэрэглээний сагсаа (тэр нь чухам vндэсний аюулгvй байдалд нєлєєлєх нууц юм шиг байдаг нь ч юу бил ээ?) ойр ойрхон эрх баригч намын даалгавраар єєрчлєн зохиомлоор бага гаргаж байна гэх хардлага эрvvл ухаантай хvнд аяндаа тєрнє. Давын ємнє VСГ-аас єєрєєс нь тооцож гаргадаг "Амьжиргааны доод тvвшин" гэдэг vзvvлэлтийг нэг аваад vзье. 2005-2006 онд хvн амын амьжиргааны доод тvвшин бvсvvдээр 39.2-69.5 хувиар, харин 2006-2007 онуудад 40.4-48.9 хувиар нэмэгдсэнийг инфляци биш гэж хэлэх vv. Инфляци арван хэдхэн л хувьтай байгаа гэж илтгэх болж байна уу?

ИНЦФЛЯЦИТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙД.
Инфляцитай тэмцэх vндсэн чиг vvрэг бvхий Монголбанкны ємнєх ерєхийлєгчийг хvмvvс юу ч хийж магадгvй эр гэдэг байлаа, одооных нь юу ч хийхгvй байна гэж хэсэг шуугисан. Гэтэл юм хийдэг хvн, инцпяцитай тэмцдэг баатар болох гээд тєв банкны vнэт цаасны хvvг єсгєж орхив. Учрыг тайлбарлая. Тєв банк vнэт цаасныхаа хvvг нэмэн хатуу мєнгєний бодлого явуулна гэдэг нь уг нь зээл болоод гарах учиртай мєнгийг татвар тєлєгчдийн мєнгєнєєс илvv хvv зарлан татан авч, мєнгєний нийлvvлэлтийг багасгах замаар vнэ ханшийн єсєлтийг багасгахыг зорино гэсэн онолтой. Харин тэр онол нь тогтсон тогтвортой зах зээлийн хувьд vйлчлэх боловч зах зээл гэгчид дєнгєж хєл тавьж буй манай мэтийн балчир эдийн засагт тэр бvр таарах нь юу л бол гэж зарим эдийн засагчид дуугараад байдаг.
Нэгдvгээр шалтгаан. Манай тоног тєхєєрємж, машин техник, масло, тос, шатахуун, химийн бодис гээд vйлдвэрлэлийн vндсэн эд анги, материал дан импортынх. Хэрэглээний барааны хувьд ч гэсэн гаднаас хамаарал харьцангуй ихтэй. Хvнсний бvтээгдэхvvн, ядахнаа мал аж ахуйн гаралтай мах сvvн бvтээгдэхvvний хувьд манай амиа аргацаасан мал аж ахуй, малын тоо толгой нь 40 саяд хvрээд ч дотоодын хэрэгцээний тал хувийг ч хангахгvй байгаа нь нууц биш. Тиймээс, vнэ ханшид нєлєєлєх мєнгєний бодлогын обьект нь угаас бага болж таарч байна. Нэгэнтээ л гадаадаас авах тул тэнд Монголбанк хичнээн хvvгээ єсгєєд байхыг vлгэрлэвээс Дон Кихот салхин тээрэмтэй байлдахтай агаар нэгэн шахуу.
Хоёрдугаар шалтгаан. Инфляцийг нэг оронтой тоонд оруулаад бараг арваад жил болоход зээлийн бодит хvvг олон улсын тvвшинд хvргэж чадалгvй, мєнгє хvvлэх капиталыг хєхиvлэн дэмжсээр ирлээ. Зээлийн хvvг бvр бодлогоор бууруулахгvй байх тал дээр харин гайхамгшигтай ажиллаж байгаа мэт. Яг жамаараа буурах гээд бvр болж єгєхгvй болохоор нь моод Монголоор дуусдагийн vлгэр болов. Хадгаламж зээлийн хоршооны нэрээр санхvvгийн пирамидын луйврыг системтэй хєгжvvлж банкны системд зээлийн эх vvсвэр болон очих учиртай хадгаламжийг луйврын єндєр хvv зарлан дайчлаад нэг хэсэгтээ л vймvvлээд орхив. Гуравдугаар шалтгаан, Нэгэнт зээл болон гарах ёстой мєнгийг тєв банк єндєр хvvгээр цохиод эдийн засгийн эргэлтээс татаад гаргачихаар, ялангуяа улирлын шинжтэй Монголын эдийн засагт яг мєнгєн хєрєнгє хэрэгтэй цагт нь татасхийв. Арилжааны банкууд зээлийн хvvгээ нэмэхээс аргагvйд хvрлээ. Vйлдвэрлэл ажил vйлчилгээний зардал ч тэр хэмжээгээр єсєж, зардлаа дагаад vнэ ханш ч нэмэгдэх, єєрєєр хэлбэл инфляцийг бууруулах бус, харин єсгєх тийш нєлєєлєл гарах бус уу?Тэгэхээр, инфляцитай тэмцэх нэрээр тєв банк vнэт цаасныхаа хvvг нэмж хатуурхах нь ерєєс инфляцийг бууруулах нєлєє vзvvлэхгvй юм бол яагаад ийм хачирхалтай алхам хийгээд байна вэ? Хvv нь нэмэгдсэн Тєв банкны vнэт цаасыг Тєрийн сангийн чєлєєт vлдэгдлээр худалдаж аваад байгаа юм биш vv? Єєрєєр хэлбэл, сонгуулийн жилд улс тєрийн сонирхол, дарамтаа дийлэхгvй байгаа Сангийн яаманд мєнгийг нь єсгєн нэмэгдvvлэх гэж байгаа юм биш биз гэсэн хар бууна. Монголбанк нь Засгийн газартаа мєнгє хийж єгєх мэргэн арга олсон юм биш биз. Уг нь инфляцитай vнэхээр тэмцэнэ гэвэл тvvнд яг ямар хvчин зvйл хамгаас их vйлчилж байгааг задлан шинжлээд тэр чиглэлд нь арга хэмжээ авууштай. Монголбанкны удирдлагаас дуулдаад байгаа Засгийн газар хэрэглээгээ бууруулбал vнэхээр шийдвэрлэх нєлєє vзvvлнэ. Гэвч сонгуулийн жил! Юун хэмнэлтэнэ тэр. Ерєнхий сайд наана чинь татвар тєлєгчийн мєнгєєр намаа заавал ялуулна гээд тангараг тавьчихаад байна шvv дээ.

МОНГОЛБАНК АЛТНЫ БИЗНЕСЭЭС "ГАРАХ".
Нєгєє талдаа Монголбанкны хувьд бас хийж болох ажил бас бий. Энэ бол тєв банкны vндсэн чиг vvрэгтэй тєдийлєн хамааралгvй мэт боловч бас мєн юм шиг, нєгєє талаас нь харвал ерєєс Тєв банкны хуулиар хориглосон арилжааны чиглэлийн vйл ажиллагаанд багтах юм шиг зvйл. Энэ бол алттай холбоотой арилжааны vйл ажиллагаа. Жил болгон Монголбанк 300-400 тэрбум тєгрєгний алт худалдан авч байгаа. Энэ худалдаж авсан алтаар улсын валютын нєєцийг бvрдvvлнэ. Улсын валютын нєєц бараг тэрбум доллар дєхєж байхад бодолцох зvйл гарч ирнэ. Зарим улс тєрчид энд шvлэнхийтэж, бас нэгэн луйврын бизнес сэтгэх сэдэл шунал хєдєлнє. Нєгєє талаар гурван сарын импортоос илvv валютын нєєц манайд байтугай єндєр хєгжилтэй оронд тэр бvр хэрэг байхгvй. Харин дээр дурьдсан хэмжээний мєнгийг тєв банк маань єєрєє зах зээлд жил болгон цутгаад, дараа нь тэрнийгээ мєнгєний бодлого, инфляцийн зорилттойгоо уялдуулж "стерилизаци" буюу буцааж татах ажил хийх гэж мунгинасаар. Валютын сантай хийдэг гол хэрvvлийн алим. 68 хувийн гэнэтийн ашгийн татвар энэ тал дээр харин тус болсон гэлтэй. Учир нь Монголбанкинд худалдаж авах алтны тэн хагас илvv нь хар зах руу гарсан хэдий ч, эдийн засагт тэр хэмжээний мєнгийг Монголбанкнаас цутгахыг болиулж, тэр хэмжээгээрээ инфляцийн дарамтыг бууруулсан.Харин одоо алт хєтєлбєрийн эдийн засаг-экологийн єртєг єндєрт тооцогдох боллоо. Хvн ард маань хордоод байдаг. Засаг vгvй гэж гvрийгээд нэмэр алга. Хэвлэлийнхний гавьяа. Гэтэл тєрийн нэгэн байгууллага энэ алтыг нь худалдаж аваад дэмжээд байдаг. Нєгєє талаар ерээд оны эхэн vеийн картанд орчихооргvй валютын нєєц тєрд ч, хувийн сектортч хангалттай бvрдсэн. Барилгынхан барьсан орон сууцаа vнэд opyyлах гэж хичнээн тєгрєгийн ханш унана гэж цуурхал тараагаад нэмэргvй. Харин ч доллар унаж, тєгрєгийн ханш гурван оронтой тоонд орох замдаа нэгэнт гарсан. Монголчууд л тєгрєгдєє итгэхгvй байгаа болохоос бvх нєхцєл бvрдсэн. Энэ бvхнийг бодолцвоос Тєв банк алтны бизнесээс "гарах" бодлого баримтлавал vнэхээр инфляцитай тэмцэх ажилдаа сэтгэл шулуудахад нэмэртэй гэмээр. Бас байгалийг тєрийн мєнгєєр бохирдуулахаас зайлсхийж буян болно. Хэрэв дээр дурьдсан 300-400 тэрбум тєгрєгийн алтыг тєв банк биш, харин арилжааны банкны сектор худалдаж авлаа гэхэд энэ нь мєнгєний нийлvvлэлтэд нєлєєлєхгvй, тиймээс инфляцийг ч хєєрєгдєхгvй болно. Тєв банк нэг гараараа мєнгийг эдийн засаг руу цутгаад, нєгєє гараараа эргvvлж авах гэж хvv нэмээд байдаг парадоксоос ангижирмаар амарна. Онол практикийн хувьд бууруулахад хамаг хэцvv жилийн 50-60 хувийн "архаг" инфляцитай тэмцэж нэг оронтой тоонд оруулах 1996-97 оны vест "Монголбанкны ерєнхийлєгчийг Vнэнбат гэдэг, бид vнэн бат хатуу бодлого хэрэгжvvлнэ" гэж байлаа. Гээд хэрэгжvvлсэн. Инфляцийг ч бууруулж, нэг оронтой тоонд оруулсан даа. Харин энэ засгийн нvvрэнд тавьж туугаад, эргээд архагшуулах нь. Бодлого барина гэдэг юм хийдэг хvн болж, ерєнхий сайдын дохио зангаагаар буруу зєрvv vйлдэл хийж байхаар ёстой юу ч хийхгvй, эс vйлдэл гэгчийг хийгээд л сууж байхыг ч бас заримдаа зєв байж болох. Тиймээс, "юу ч хийдэггvй хvн" гэдэг имиж тєв банкирын хувьд нэг ч муу биш. Атрын III аян гэгчээ Засгийн газар л хийг. Тэрнийх нь уршиг хангалттай. Харин тєв банк намчирхдаггvй л юм бол бvрэн бие даасан хараат бус эрхзvйн статустайгаа бодмоор.

Я.Очирсvх
yochir@hotmail.com
дугаар 175/2935/ Мэдээллийн эх сурвалж:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=154&sid=110723

Эвита Пэрроны сvнс монголын хээр талаар хэсvvчлэв

Нийтэлсэн: 2008-07-09 09:32:46 , Мэдээний дугаар: #109386

Латин Америкийг бид их ядуу улс гээд тэр чигт нь vл тоомсорлоно. Тэд маний л адил социализм, коммунизмыг байгуулсан. Зарим нь дэлхийн II дайны дараа зугтсан нацистуудыг мєнгєтэй нь хvлээн авч орогнуулан валютын нєєцєє нэлээд зузаалсан билээ.

Фашизм, коммунизм хоёр хачиртаа "ах дvv" тул гайхах асуудал биш. Нэг vгээр, ах дvv хоёрын XX зуунд хийсэн нийгмийн туршилт харин ч баялаг тул орчин цагийн эдийн засгийн онолд олон нэр томьёо, vзэгдлийг оруулсан. Тэдний нэгийг макро-эдийн засгийн популизм гэдэг.Аргентинд гучаад онд тєрийн эргэлтээр хурандаа Пэррон гэгч засгийн эрхэнд гарсан. Элдэв тєрлийн аварга тєслийг татвар тєлєгчийн мєнгєєр хийсээр тєрийн сан хємрєг хоосров. Гэтэл радио (телевиз байгаагvй тул) од байсан шинэхэн эхнэр Эва Пэррон цэцэн бэрийн ухаан сийлэх нь тэр. Гол санаа нь хэвлэлийн машиныг улайстал нь ажиллуулж, цаасан мєнгийг олноор vйлдвэрлэх явдал байв, Тэргvvн хатагтайн хувьд Эва єєрєє сан байгуулж, Тєвбанкны хэвлэсэн мєнгийг олон тvмэнд єєрийн гараар тарааж эхлэв. Тvvний офисын vvдэнд манай картын vеийнхээс ч урт дараалал vvсчээ. Манай мэт ядуу нийгэм байсан тул тэргvvн хатагтай удалгvй алдрын оргилд хvрч, олны дунд Эвита хэмээн єхєєрдvvлэн гэгээн Мария, Иисус Христ хоёр ч тvvний сvрд дарагдав. Vр дvнд нь хэдхэн жилийн дотор Аргентин улс гиперинфляци (90-ээд онд манай картын барааны vед жилийн инфляц 300-400 хувь хvрсэн нь vvний хажууд юу ч биш!) гэгчид нэрвэгдэж, олон тvмэн л ядрав. Дахиад тєрийн эргэлт энэ тэр гарч хангалттай зовлон амслаа. Энэ vзэгдлийг албан ёсоор макро эдийн засгийн популизм хэмээн эдийн засгийн онолд нэрлэх болсон. Албан бусаар Эвитагийн сvнс ч гэв. Орчин цагт Латин Америкийн олонх орон нэгэнт vvнийг даван туулж, улс тєрчдийн хоосон амлалт болон татвар тєлєгчийн мєнгийг хайр гамгvй захиран зарцуулах, бэлэн мєнгє олноор vйлдвэрлэхийн горыг биєэр vзэж туулсан тул тєр нь ч, ард иргэд нь ч дархлаатай болж. [С.Цогтбаярын "Тєрийн тєлєє оготно..." номын 49 дvгээр хуудсанд байгаа бамбаруушийг vзэсгэлэнт янхан хvvхэн болгон зураад дээр нь "Эвита", харин сvvдэрт нь "Vнийн галзуурал" гэж бичин шинээр зуруулаад оруулбал сайн байна.] Харин бидний монголчуудад тийм дархлаа суугаагvй.Хvн бvрийг юу ч хийлгvй сууж бай, таныг саятан болгоод єгнє, бvтэн хагас саятан, бvр 5-6 саятай болгож татвар тєлєгчийн мєнгийг олон тvмэнд тараана гэв, Эвитагийн сvнс Монголын талаар тэнvvчилж байна. Гай болж хэрэгжвэл инфляц юу нь єнєєдрийн 20 хувь энэ тэр болохыг ойлгоход суут эдийн засагч байх албагvй. Мєнгєний ханшийг хамгийн их унагах зvйл энэ. Дэлхийн I дайны дараахь Германы гиперинфляцийг нэг иймэрхvv жишээ ойлголт єгч магад. Нас дээр гарсан нэгэн немц энэ vеийн тухай "Аав маань цалингаа авангуут архины мухлаг руу харайдаг байж. Шууд хоёр шил дарс аваад нэгийг нь тэр дор залгилж орхидог байсан гэдэг. Нєгєєг нь талх тариагаар солих гэж эмээд аваачиж єгнє. Харин євєєг эхний шил дарсаа ууж дуусах vед мухлагт орж ирэх нєгєє ээлжийнх нь Хаанс гуай аавтай адил цалингаараа ганц л шил дарс авахад хvрэхтэй vгvйтэй болсон байж билээ".Сонгууль дєхєхєд борооны дараах мєєг шиг монгол Эвита нар энд тэнд тодорч эдийн засагчдад айдас хуруулан нойр хулжаасаар. Засгийн эрхэнд гарч, тогтохын тулд аль гучаад онд архивд орсон макро-эдийн засгийн популизмыг гарган ирж амилуулах нь тэр. Эвитагийн сvнс ингэж Тєв Азийн єндєрлєг, тал нутгаар минь тэнvvчилж байна. Ямартай ч нутаг нэгт, манай ангийн Хоорхэ лав тvvнийг дээд зэргийн янхан байсан, хэнийг, хэдийд, хэрхэн урхидахаа мэддэг байсан гээд нэг нvдээр vздэггvй байсныг санаж байна. Харин монгол Эвита хэнийг яах гэж байгаа бол гээд тvvнийг монголчууд хэрхэн угтах бол. Сєнєх vv, сэхэх vv.
Я.Очирсvх
Дугаар 165/2925/ Мэдээллийн эх сурвалж:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=109386&catid=171

Хvн биш ээ, оюутан байна


Ядуу байх нь дутагдал биш гэлтэй
Харин хоосон байна гэдэг гэмт хэрэг мeн
(ДОСТОЕВСКИЙ)

Мэргэжлийн боловсролын тухайд.
Зах зээлийн жамаараа Монголд eсeж хeгжсeн цор ганц мэргэжлийн сургууль бол жолооны курс. Хэдий Замын цагдаагийн хяналтан дор рэкет eндeртэй ч, энэ тeрлийн сургууль хэрхэн vvсэж хeгжсeн, сургалтын тeлбeрeeрee дангаар санхvvжин бас тeрийн элдэв албаны рэкетчдэд eгeхee eгeeд дээрэмдvvлэх хэдий ч зах зээлийн энэ хатуу ширvvн тэмцэл дунд амьдрах чадвартай салбар болон хeгжсeн тvvх, туршлагыг бусад салбар vлгэр болгох судлаач байна уу? Ерeeс манайд эдийн засагч олон гэвчиг боловсролын эдийн засагч байгаа бил vv? Нэг л сонсогдохгvй байх чинь. Арав гаруй жилийн eмнe АНУ-д сурч байхад 45 хоногт шаварчин, барилгачин болгоно, тeлбeр 800-1000 доллар гэсэн зар энд тэнд харагддагсан.
Хeдeeний хоёр гурван ч хамаатны хvvхэд манайд сууж ТМС, техникум тeгсeeд явсан, тэдний эцэг эхийн хуралд суудаг байсан тул соц vеийн зeвлeлт маягийн техник-мэргэжлийн сургалтыг ерeнхийд нь гадарлах юм. Оросоор бол ПТУ. “Помоги тупому устроиться” (Тэнэгт хeлee олоход нь туслаач) гэж оросууд тэрнийгээ шоолдог байлаа. Тэнд юу эсийг заана гээч. Орос хэл, ШУКО (шинжлэх ухааны коммунизмын онол), МАХН-ын тvvх, ЗХУКН-ын тvvх гээд бvтэн хоёр гурван жил тэжээгээд гаргахад харин шавардлагаа л хийж чадахгvй тeгсдeг байлаа. Шаварчны мэргэжил сургуулиар эзэмшээгvй ч формныхоо мeнгийг олох гэж зуны амралтаараа барилга дээр нагацыгаа дагаж халтуур хийдэг байсан маниас дор шахам. Ийм л vеэ eнгeрeeсeн зeвлeлт маягийн ТМС-ийг коммунистууд маань татвар тeлeгчийн мeнгeeр сэргээх гэж оролдох тул тэсэлгvй ам алдав. Сэдэв eгeхeeр л нeгee сурсан коммунист барилаараа зvтгэхийн нэгэн vлгэр.Боловсрол тойрсон бизнес. Бизнес гэхээр л зeвхeн луйвар, хулгайг ойлгохоо больё. Хуулийн хvрээнд ашиг олох ажиллагаа ш дээ, уг нь. 2000 он бил vv. Манай арван жилийн ангийн дeрвeн “толгой” охин нэг eдeр санаа нийлэн орос дунд сургуулийн хvvхдийн eдeр eнжvvлэх бvлэг байгуулан Оросоос багш хeлслeж авч ирээд орой эцэг эх нь ажлаасаа ирэхэд хvvхдийг сургуулиас нь аваад, eдрийн хоол хийж eгeeд даалгаврыг нь хийлгэчихсэн байх нэг тийм, гэгээлэг бизнес бодож олжээ. Бvр эхлvvлчихэж. Мэдээж хeлсeeр. Эцэг эхvvд ч мэдээж бeeн баяр. Зeвшeeрeл авахаар тeрд хандав. Гэтэл Боловсролын яам “Танай наад бизнес чинь бага дунд сургууль биш, бас цэцэрлэг ч биш энэ ер ямар тeрлийн бизнес байна” гээд л жил судалж байна энэ тэр гэж дарамталсаар нeгee дeрeв маань ч дампуураад eр ширэнд ороод хаалгаа барив. Харин ирэх жил нь сураг сонсохнээ боловсролын яамны нэгэн тvшмэл яг нeгee бизнесийг ангийн дeрвeн охиноос маань тeрийн нэрээр гаргуулж авсан тооцоо, баримтыг ашиглан гэхдээ маш eргeн хvрээнд нэгэнт эхлvvлсэн гэж дуулдана. Нэгэнт eeр хvний санаа байсан, даган дуурайсан тул нeгee тvшмэл ч олигтой менежмент яаж хийж чадах вэ аажимдаа дампуурсан.

ОЮУТАН - НИЙГМИЙН ЭМЗЭГ ДАВХРАГА
Миний оюутан ахуй, 80-аад онд нэг тийм онигоо байдаг байсан. Нохой хуцаад байна, хэн ирж байна гараад хар даа гэхэд айлын авгай хаалгаараа шагайснаа “Хvн биш ээ, хоёр ОЮУТАН ирж байна.” Тeлбeргvй сургалт, vнэ хeлсгvй боолын ажиллах хvчин. Атрын I ба II дугаар аяны дайчин гол хvч. Тракторчид алтан намраа хийн авдар авдраар архи сeгнeж байхад харин оюутан бид хоолны eргvй аж ахуй буувал баярлана. Анхны цасанд ангина, ханиад хvрэх юу ч биш. Коммунист vеийн сvvлчийн могикан-оюутан миний залуу насны дурсамж. Одоо бидний vе улс орноо авч явах шийдвэр гаргах насанд нэгэнт хvрчээ. Коммунист сэтгэхvйн, тeлбeргvй сургалтаа санагалзах сэтгэлгээ мэдээж бидний тархинд суулгасан чип мэт дагана. Гэвч, нэг сайн юм байсан. Сурлаа гэж бидэнд амьжиргааны тэтгэлэг (стипенди) eгдeг байлаа. Нэг vгээр хэлбэл, оюутан амьжиргааны зардалтай байж. Тиймээс ч, залуу насны ааг омгоор жаахан сахилгагvй гэнэн томоогvй гэлээ ч, eнeeгийнх шиг нийтээрээ хамтдаа улаан дэнлvvний гудмаар эм нь алхдаггvй, эр нь бас хамтдаа такси дээрэмддэггvй байж. Монголчууд болсон хойноо, эцэг эх нь ч vр хvvхдээ насанд хvрсэн амьдралд оруулахдаа сургалтын тeлбeрийг нь л цуглуулж eгeeд, тэгээд том хотод амьдрал vнэгvй юм шиг халаас хоосон явуулна. Эрэгтэй нь хулгай, дээрэм тонуул хийх, эмэгтэй нь байгаагаар нь тeрсeн биеэ vнэлэх зэрэг амьжиргааны тeлeeх тэмцэлд орно. Харин нийгэм дараагийн vед авч явах сэхээтэн ангиа “ичиг ичиг, пээ паа” гэж ам булаалдана. Єeрсдийн vр хvvхэд биш гэх нь холгvй. Тeр бол харин бороохойгоо л нэмнэ. Оюутны буруу гэж vv?

АМЬЖИРГААНЫ ЗАРДЛЫГ -ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГТ ОРУУЛАХ.
Тэгвэл тeрийн хувьд тэр нэмээд байгаа бороохойныхоо vнийн дvнгээр тeсвийг хасч, харин оюутанд амьжиргааны зардлыг нь сургалтын зээл, багахан хэмжээнд тэтгэлэгт оруулж eгeх шийдэл байна. Зах зээлийн орнууд ийм л замаар явж байна. Оюутан хvнд зориулсан том хотод биеэ хэрхэн авч явах, юунаас болгоомжлох, ямар бололцоо, ажил халтуур хаанаас олж хийх талаар ямар нэгэн зeвлeмжийн чанартай уншчих юм жаал гаргамаар. Английн оюутны зээлийн тухай хуулийг уншаад уур, атаархал тeрeх шиг. Ярихын ч хэрэггvй. Хэдэн арав, тэр байтугай зуу гаруй мянган паундын сургалтын зээл авч болно. Тvvнийгээ тэдээс дээш, яг хэд гэлээ маш eндeр цалинтай ажилд орсон vедээ л тeлж эхэлнэ. Гэхдээ сургалтын зээлийн тeлбeр цалингийнх нь 1.5 хувиас хэзээд хэтэрч болохгvй. Боловсрол гэгээрэлд тэмvvлсэн оюутнаа ингэж харж vздэг улс хeгжилтэй байдаг биз.

БОЛОВСРОЛЫГ АШГИЙН ТЄЛЄЄ САЛБАР БОЛГОЁ
Манай боловсролын хуулинд сургууль бол ашгийн тeлee бус салбар гээд заачихсан нь энэ салбарын уналт хийгээд коммунист сэтгэхvйтэй vлдээсэн гол буруутан. Эмч Болдсайхан манай эрvvл мэндийн салбар коммунизмдаа л vлдчихсэн тухай тодорхой бичнэ. Зах зээлийн оронд эмч хамгийн баян, хамаг eндeр цалин авдаг бол, манай эмчийн цалин vр хvvхдээ eдeрт гурав хооллоход хvрч байна уу vгvй юу. Боловсрол яг адил. Мэдээж, коммунист боловсролын системтэй орны дипломыг капиталист орнууд юу гэж хvлээн зeвшeeрeх вэ. Энд нэг их гайхах асуудалгvй. Бас бизнесvvд тойрч алхана, хeрeнгe оруулахгvй. Нэгэнт ашиг олохыг нь хориглочихсон юм чинь. Зарим нь бас vзнэ. Гэхдээ тeр гэдэг мангастай eрсeлдeх тийм ч амар биш. Бараг бvтэшгvй зvйл. Дээд боловсролд маань ганц гэгээ болж байгаа Хартфорд мэтийн олон улсын жишгийн сургуулийг яаж магадлан итгэмжлэл гэдэг цаасаар унагах вэ хаалгыг нь яаж бариулах вэ гэж л манай Боловсролын яам аппаратаараа толгой гашилгана. Дээд боловсролын хvйсний бvтэц эвдрээд гучаад жил явчихсан, нэг дээд боловсролтой эрд 4-5 дээд боловсролтой эмэгтэй ногдож байгаа, илvv гарсан хvvхнvvд нь eeрeeсee доош боловсролтой хvнтэй суухгvй гэж монгол эрэгтэйгээ голон гадаад тийш тэмvvлэх, vлдсэн нь гэр бvл vймvvлэх энэ тэр гээд эмийн 13 мэхээ хэрэглэж, монгол гэдэг vндэстэн эм vндэстэн болж байгаа гээд тeр vнэхээр анхаарвал зохих асуудал энэ яаманд ерeeс падгvй. Эрэгтэй хvvхдийг дээд боловсрол эзэмшихийг нь тeрeeс арай илvvтэй дэмжье л дээ. Хардаж байгаа бол надад хvv байхгvй. Гэхдээ охидуудаа бусдын охидтой нeхeр олох гэж маажилцуулмааргvй байна ш дээ.Тиймээс, боловсролыг ашгийн тeлee салбар болгох ажилд орцгооё, та минь. Бас оюутныг амьжиргааны баталгаатай болгоё. Амьжиргааны зардлыг хeдeлмeрийн хeлсний доод хэмжээтэй уялдуулан сургалтын зээл, тэтгэлгийн багцад оруулж байхаар хуульчилбал ямар вэ. Тэтгэлгээр бvгдийг хамарч яавчиг чадахгvй. Yсрээд л таван хувь нь энэ олон тeрлийн зарлаад байгаа тэтгэлгээс олж авбал авна, авахгvй бол vлдэнэ. Yлдсэн 95 хувийг нь зээлээр л шийдэх байх. Тeр татвар тeлeгчийн мeнгeнeeс оюутныг харж vзэх улс тeрийн мэргэн шийдэл гаргаж буян болох гээд байгаа бол цагдаа, хvчний байгууллагын зардлаас танаж тэр л дvнгээрээ оюутнаа харж vзвэл барав. Гэмт хэрэг эрс багасна л даа. Yндэслэл нь энэ. Тэгээд мeнгe дутаад байвал олон улсын байгууллагаас зээлээд ч болов хийж болдгийг бидний хар тамхины мафитай л гэж мэддэг Колумбын жишээнээс харж болно. Сургалтын зээлийг тeр, боловсролын яам, тvшмэл биш, харин банк мэдэж олгог. Банк байгууллагыг биш, харин хvнийг санхvvжvvлнэ. Оюутан маань харин сурах сургуулиа шийдэг. Yнэхээр ирээдvйтэй мэргэжилтэн болно гэж vзвэл банк зээлээ eгч л таараа. Ашигтай бизнес юм чинь. Орон сууцны зээл овоо хeгжeeд л байгаа биз дээ. Компани дампуурна. Амьд хvн бол аргатай. Тэр тусмаа боловсрол гэгээрэлд тэмvvлсэн, улс орны ирээдvй ОЮУТАН хvн.

Я.Очирсvх
yochir@hotmail.com
Мэдээллийн эх сурвалж:
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=4694