My Mongolia (фельетон)

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН ТЄСЄВ ТАЛ ТАНКНЫ YНЭТЭЙ ТЭНЦЭНЭ
Манайх хэдэн мянганаар тоологдох тvvхэндээ хорвоог хоёронтоо байлдан дагуулсан шилдэг армитай байв. Гэсэн ч армиа 1921 онд бий болсон гэж vзэн, єнгєрсєн гуравдугаар сард батлан хамгаалах салбар vvсэн хєгжсєний яруу алдарт 87 жилийн ойг тэмдэглэлээ. Нэн шинэ тvvхэндээ 1000 хvнд ногдох танкны тоогоор Азид тэргvvлж байсан.Энэ салбарын одоогийн тєсєв нь тал танкны vнэтэй тэнцэх боловч, дэлхий дахинаа энхийг сахиулах vйлсэд Ж.Буштай хамтарч байна.

СЭТГЭХҮЙ
Хүн ам өсөөд уудам талдаа ч багтахгүй болон хоорондоо солилцох зүйл байхгүй харин булаалдах бэлчээр байгаа тул байлдан самуурах үест нэг гайгүй дээрэмчин гарч ирээд цагаан хэрэмний урагш орж дээрэм хийе гэж итгүүлж чадсан нь үндэсний баатар болдог уламжлалтай. Ертөнцийн эзний сэтгэхүйтэй. Нүдэнд харагдаж, чихэнд сонсогдсоныг өөрийн мэт бодож, шууд захиран зарцуулна. Одоо Ланд унаж, гар утас барьсан боловч тэр сэтгэхүй нь хэвээр. Гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаас айлгадаг зүйл бол энэ.

ХҮН АМЫН БАЙРШЛЫН ХУВЬД
Ганц улаан гудамжтай болоё гэж дуугарсан нэгнийгээ ерээд оны эхээр нийлж нялга зодож хөөж явуулангуут хот даяараа улаан болсондоо Улаанбаатар гэдэг бас хот-улсын төрхтэй.

ЗАСГИЙН ГАЗАР
Сангийн сайд болсон хvндээ Улаан гэдэг цол шагнана, бvр улируулан сонгоно. Алт зэсний vнэ єсвєл баяртай, сайхан, алтан туяа гэдэг цол єгєх нь ч бас бий. Ийм vед Ерєнхий сайд болсон хvндээ зvгээр л Баяр гэдэг цол єргємжилнє.

ГАДААД ХАРИЛЦАА
Хойд хєрш. Манайх Орос, Зєвлєлтийн лидер, цэргийн хєшєєдийн тоогоор Оросоос давсан ганц улс. Насанд хvрсэн гурван эрэг¬тэй хvнийх нь нэгийг бид алчихаад байхад “Ах аа” л гээд наалдаад байдаг сонин улс шvv гэж оросууд хоорондоо бидний тухай хуучилдаг гэнэ лээ. Урьд чукча нарын тухай ярьдаг байсан. “Чукча” гэдгийг “монгол” гэж орлуулан ярих болж. Бас еврейчvvл Германы банкуудыг байж байгаад л шvvхэд єгч нєхєн тєлбєр гаргуулах боловсон “рекет” хийх нь байтугай, тэр тухай боддоггvйд нь баярлана.
Урд хєрш. Урд хєрш итгэлгvй, бас тэднийг дорд гэдэг vзэл бидний цусанд шингээстэй. Тэд ч Америкийг “хєєрхєн улс” гэж далдаганах атлаа Монголыг “мангуу, дvнхvv”-гээр дуудаж бичнэ. Ерєнхийдээ Монгол гэдгийг тодорхойлоход хэцvv байвал хятад биш бvхнийг монгол гээд Америкийн Бушд хэлэхэд тэр ойлгоно.
Гуравдахь хєрш. АНУ-тай гуравдах хєршийн харилцаатай гэж тунхагласан. Бас бусад оронд очихдоо ч “Танайх манай бас л гуравдах хєрш шvv” гэнэ. Гадныхан биднийг гурваас илvv тоо мэддэггvй гэж арай бодоогvй байгаа даа. Уг нь арвын жаран долоон зэрэгт хvртэл тоог нэрлэсэн тvмэн юмсан.
Голлох донор. Унаган коммунист сэтгэхvйтэй хvмvvсийг капиталист нийгэмд хайрцагласан Япон улс. Дэлхийн II дайнд ялагдахдаа ялагдлаасаа хоёр том бодлого барьсаных нь нєлєє єнєє ч Монголд туссаар. Бууж єгєх энхийн гэрээг АНУ-тай байгуулсан ч Оростой єнєєг хvртэл нутаг дэвсгэрийн маргаантай. Тємєр зам, “Эрдэнэт” мэтийн Оростой хамтарсан vйлдвэрт хєрєнгє оруулалт тэднээс татна гэж горьдолтгvй. Монголд уг нь де факто дайны нєхєн тєлбєр тєлж байгаа ч тэрнийгээ хандив тусламж гэж нэрлэн гадаад нэр хvндээ олон улсын тавцанд єргєжvvлнэ. Хэзээ ч их гvрэн байж vзээгvй тул Орос-Японы 1905-1907 оны дайны дараа Оростой хийсэн гэрээгээр Хятад, Євєр Монголыг єєрийн нєлєєллийн хvрээнд тооцож, харин манай улсыг Оросын бvс гэж vздэг тул олигтой хєрєнгє оруулалт хийхгvй. Худалдааны цаг vеийн ашиг хонжоо хайсан, хахууль єгч дадсан хэдэн пvvсийн тєлєєлєгчийн газраас цааш хэтэрнэ гэж хvлээлтгvй. Болж єгвєл эко-колончлолыг сэм шургуулчих санаатай. Мэдээж улаантныг дэмжинэ.

ГАДААД ХУДАЛДАА
Голлох экспорт. Гурван тєрлийн гадил жимс (алт, зэс, ноолуур) тарьж байснаас дэлхийн vйлдвэрлэлд 20, 30 хувь татах, стратегийн гэж хэлж болмоор ганц бараа нь ноолуур. Ноолуурын бирж ажиллуулна гэхээр арьс шир, vстэй холиод юу ч биш хэвээр байлгаж, хоёр жилийн ємнє тєрийн ордонг байгалийн гамшиг дайрснаар алт гэдэг гадил жимснийхээ ургацын талыг нь хулгайд алдах болж, ганц зэс шvдээ л гялтагануулж явна. Гэхдээ энэ улсын хамгийн гайхамшигтай экспорт бол дээд боловсрол¬той хар ажилчин. Бас тvрэмгий гvрэнд ертєнцийг эзлэх тvvхийн vнэгvй нэвтэрхий толийн vvрэг гvйцэтгэнэ.
Голлох импорт. Экспортолсон дээд боловсролтой хар ажилчид маань жаал мєнгє хийж ирээд тэрнийгээ олох явцдаа муутгасан биеэ урьд хєршид очиж эмчлvvлэхэд зарж, эрvvл мэндийн, заримдаа эд эрхтэний импортыг мєнгє тєлж хийнэ.
Боловсролын хувьд. Нэгж хvн амд ногдох хєрєнгийн биржийн тухай дуулаагvй эдийн засгийн докторын тоогоор дэлхий байтугай галактиктаа толгой цохино. Анх зах зээлд шилжижэд олон улсын банкнаас боловсролын хєтєлбєр хэрэгжvvлж хvvхдээс хол байлгах хvмvvсийг мєнгє єгч багш биш болгосон боловч 18 жилийн дараа нєгєє мєнгє нь дууссан юм уу нєгєєдvvл нь цєм боловсролын яаманд эргэж ороод бас зvгээргvй албан тушаалаараа “оюуны” хєрєнгє оруулалт хийнэ. Бvгд нэг нэг докторын диплом авилгалд аваад суусан хэвээр. Их, дээд сургуулиуд нь хvvхний наймаа, бусад орны хог дээрээс “цэцэг тvvн” компьютерийн сэгийг татвараас бултуулан оруулж ирэх зэргээр сургалтаас бусад бvх тєрлийн хар бизнесийг ашгийн тєлєє бус ард тvмний хvvхдийн нэрээр хийнэ. Дунд сургуулиудад социализмын vед орос хэл сурж амжаагvй vлдсэн хэд хоцорсноо хvvхдээрээ нєхvvлэх зуур медаль, сурах бичиг нэртэй боодол цаас зэргийг шахах бизнест гаршина. Одоо тэр хугацаагаа бvр 1-2 жилээр сунгаж байгаа сурагтай. Татвар тєлєгчийн мєнгєєр шvv. “Yдийн цай хєтєлбєр” гэдэг гепатит зэрэг уламжлалт, бас дээр нь глобальлалаас яаж хоцрох вэ гэж интервирусыг тараах компанит ажлыг хоёр жилийн ємнєєс эрчимтэй явуулж, тэрнийгээ ч сайн сурталчилж байгаа.
Эрvvл мэнд. Цианид, мєнгєн усанд хордсон аль эсвэл хамуурсан нь ойлгомгvй олон хvнтэй болов. Эмч нар нь улсын тєсвєєс цалин авдаг тул Архимедийн тангараг тэдэнд хамаардаггvй. Албан тушаал цалин єгєх суудалд хvргэсэн ачит намдаа л vнэнч байвал барав. Хvмvvс нь биеэ хайрлана гэж vгvй. Гимнастик хийх, єглєє босч гvйх гэсэн нэгнийгээ чулуугаар шидээд хашраана.
Эдийн засаг. 40 сая малтай, мах сvvг импортолно. Байгальд хамгийн халтайгаар нь ямааг сvvлийн жилд эрчимтэй єсгєж байгаа. Нэгж хvнд ногдох архи vйлдвэрлэлээр тэргvvлнэ. Азид хамгийн том тамхины vйлдвэр оруулж ирж байгаа. Алт зэсээ зєвєн цианид, мєнгєн ус хоёроор л тэгэхдээ ойр орчимд нь худаг, гол байвал гол дотор нь угааж олборлоно. Хамгийн тvгээмэл мэргэжил малчин байснаа болиод “нинжа” болсон. Хvний л тєлєє биш бол бvх бизнесийг зєвшєєрнє.
Эрхзvйн тогтолцоо. Бєєн парадокс. Талхны мєнгє хулгайлсан хvнд банкны талыг хулгайлсан хvнээс хэд дахин урт шоронгийн ял онооно. Бvхэл бvтэн хот суурингаа хордуулсан даргын хэргийг хэрэгсэхгvй болгоно. Ром-Германых гэх боловч италичvvд ч, германууд ч ирээд танидаггvй. Вышинский гэдэг хvн зохиосон юм гэнэ лээ. Гол зорилго нь єєрийгээ илчлэх “маршалын даалгаврыг” биелvv¬лэх. Єєрийгээ илчлэхгvй гvрийгээд жаахал авилгад¬вал яах ч vгvй.
Хvний эрх, шашин шvтлэг. Нэгэнт шударга ёсыг шvvх цагдаагаас олохгvй юм чинь лам хар дээр очиж хараал хийлгэх эрх чєлєєтэй. Эр эмгvй сvм хийд тийш очих олны зам балрахгvй. Аль шашин байх нь падгvй. Гол нь хараал жєтгєє л сайн хийх. Нvгэл хийчихээд тэрнийгээ цайруулна. Дараа хийх нvглээ ч бас даатгана. Сvм хийд vнэхээр хvчтэй тул зарим нам улс тєрд ашиглахаар шийдэв бололтой.

УЛС ТЄРИЙН ТОГТОЛЦОО
А.Тєвийн тvнтгэр буюу хєдєєний хvний санал илvv эрхтэй. Монголчуул ерєнхийдєє их шооч улс. Хєдєєнийх нь хотынхныгоо тєвийн тvнтгэр гэнэ. Морь маланд муугаар нь дуудна. Хотынхон нь уг нь боловсрол соёлоор арай европжуу. Арай ч илvv уншиж vзэж харсан. Гэсэн ч хvн амын тал шахам нь суудаг Улаанбаатар хотод сонгуулийн хорьхон тойрогтой буюу нийт тойргийн дєрєвний нэг л байдаг. Улсын хэмжээгээр бол хотын 3 сонгогч арай гэж хєдєєний 2 сонгочтой санал нь тэнцэнэ vг. Мал тєрийн хамгаалалтад байдаг л даа. Бид бултаараа л малчин гаралтай. Гэхдээ хотынх болохоороо яагаад заавал хєдєєний хvнээс дутуу саналын эрхтэй байдаг нь зєвхєн Монголын л бас нэгэн парадокс.
Б.Намууд. Улаантан, цагаантан, ногоонтон гээд улсынхаа дээд шvvхэд албан ёсоор бvртгvvлсэн хэдэн намаас илvv хvчтэй мєртлєє бvртгэлгvй Юу Би Эс, Ховдвард энэ тэр нам дамнасан намуудтай. Тэд нь энэ улсад цагдаа шvvх байтугай, НYБ-ийн тєлєєлєгчийн газрыг хvртэл байлдан дагуулсан дийлдэшгvй хvчирхэг. Нийлж аваад Зюгановын коммандыг єєрийг нь мэдээгvй байхад Монголын талд дархална. НYБ бас Монголд коммунизмыг vр дvнтэй тэтгэнэ.
Анх 1990 онд олон намын тогтолцоотой болсон. Ардчилсан шинэ хvчнvvд нэгдэж нийлсэн боловч, “нам нийлж сэм эвсэхээс” єєр намыг мэддэггvй байв. Тийм ч учраас vндсэндээ тvvнийхээ л багасгасан хувилбар, албадлагын шахам гишvvнчлэл шаардсан намууд насанд хvрсэн хvн амыг бараг тэрчигээр нь хувааж аваад євєр хоорондоо орондоо орох завгvй тэмцэлдэнэ. Ирэх сонгуульд зарцуулах нийт мєнгєний тоо бараг улсын тєсєвтэй тэнцэх юм дуулдана. Олон ч хvний бяр амтагдаж байгаа бололтой. Намар нэлээд нь байраа банкны барьцаанд алдана даа, хєєрхий.
В.Тєрийн алба ба намын гишvvнчлэл. Нам бvр “тєрийн албан хаагчийг улс тєржvvлэхгvй” гэнэ. Намаасаа гар гэж шахна. Гэтэл нэг том дарга ирээд манай нам элс, тэгвэл ажиллуулна гэнэ. Ялсан намын гишvvн байхгvй бол ажил амьдралтай байна гэж ярилтгvй. Тиймээс тэр хоосон лоозон. Хєєрхий тєрийн албан хаагчийг зовоохгvйн тул ерєєс намуудыг гишvvнгvй болгочихвол эдийн засаг бєгєєд тєрдєє ч асар нэмэр болох. Ядаж л гишvvний батлах хэвлэх vргvй зардал хэмнэнэ.
Я.Очирсvх
Yргэлжлэл бий.


21-May
Монгол мэдлэггvй эдийн засгийн докторын тоогоороо дэлхийд толгой цохих нь
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=4204


Тєсєв тарамдуулах тэмцээн буюу тонуулын тогтолцоо

СЭТГЭХYЙ.
Айл бvр, бас тєр нь “За” гээд гурилддаг. Гэвч заримдаа ярьсан тунхагласанаасаа 180 хэм тэс єєр vйлдэл хийх ч энvvхэнд. Олон улсын жишигт шилжинэ, гэхдээ монгол ухаанаар гэх нь бас элбэг.

ТОНУУЛЫН ТОГТОЛЦОО.
Уг нь “Ижил тэгш эрхтэй хууль тогтоох, гvйцэтгэх ба шvvх гэсэн нэг нэгээ хянадаг хариуцлагатай тогтолцоо байх учиртай” гэж тєрийн эрхмvvд ярина. Японыхоос жишиг авсан гэгддэг Yндсэн хуульдаа “Тєрийн эрх барих дээд байгууллагыг Их хурал гэнэ” гэж сум нэгдлийн дарга голцуу девтаат нар баталсан. Энэ нь явсаар яав чиг хариуцлага vл хvлээх 76 нєхрийг дуудав. Тэд єєрсдєє хариуцлага vл хvлээх хуультай тул нэг л сонгогдвол дєрвєн жилдээ бат. Гvйцэтгэх засаглалдаа зарим нь ороод суучихна. Yлдсэн хэд нь “Бид яагаад тэгж болдоггvй юм бэ” гээд засгаа татаж унагаах аян дайнд мордоно. Уг нь хууль батлах гишvvд маань тойрог бvртээ тєсвийг 76 тийш тарамдуулан цацах нь яг Казах ардын ямааны арьс булаалдах тэмцээнийг санагдуулам. Юун нэгдсэн бодлого энэ тэр. Тэднийг яаж сонгож, єєрчлєєд ч олигтой vр дvн гарахгvй. Сайн муу хvндээ биш тогтолцоондоо гол “но” нь бий. Эрvvл ухаантай зарим нь vvнийг “тонуулын тогтолцоо” гэх болсон нь эдийн засгийн утгаар бvрнээ нийцнэ. Уг нь тєрийн єндєрлєгт багтаагvй боловч нэгэнт “Улсын тэргvvн, ард тvмний эв нэгдлийн билэгдэл” гэсэн нэг их тодорхой бус чиг vvрэгтэй Ерєнхийлєгчийн нэгэн институци яг юу хийх ёстойгоо єєрєє ч vл ухаарна.

ХАГАС САЯ ДОЛЛАРЫН YНЭТЭЙ ХУУЛЬ.
Ерээд оноос хойш манай бараг бvх хуулийг Азийн хєгжлийн банк, бусад хандивлагчийн тусламжтайгаар боловсруулсан. Гадаадын єндєр цалинтай урт болон дунд хугацааны зєвлєх ирж хийсэн эдгээр тєсєл ойролцоогоор 500 мянган долларын єртєгтэй. Ихэнхийг нь гадаадын зєвлєх идээд дуусна. Монголын талд нэлээд хуучирсан нэг жийп, канон, хоёр гурван компьютер vлднэ. Нєгєє боловсруулсан хуулийн тєсєл бас vлдэнэ. Их хурлын гишvvд маань уншихгvй мєртлєє газар дээр нь очиж vзнэ, судлана гээд гадаад оронд очих бол тэрнээс ч их болно. Давхардсан тоогоор 100-гаад гишvvн гадаадад очиж туршлага судлуулсан хуулийн тєсєл ч бий. Мэдээж энэ бvгдийг Монголд єгч буй тусламжийн дансанд бичнэ. Гэвч нєгєє єртєг бvхий хуулийн тєсєл нь Их хуралд оронгуут 76 тийш ёстой татаж чангааж, хасахыг нь хайчилж, наахыг нь нааж гарна. Эцсийн дvнд єнєєх тєслийг боловсруулсан гадаад зєвлєх нь хараад ч танихгvй хууль гарна.

ХААНТ ЗАСАГ БА ЕРЄНХИЙЛЄГЧИЙН ЗАСАГЛАЛТ АРДЧИЛАЛ.
Америк явж vзсэн нэг нь “Ерєнхий сайдыгаа бvх ард тvмнээрээ сонгоод тvvнийгээ Ерєнхийлєгч гэж нэрлэчихье” гэнэ. Тэгвэл Ерєнхийлєгч гvйцэтгэх засаглалын тэргvvн болно. Харин тvvнийг алдаа хийвэл Их хурал дуудаж чангалдаг систем бол Америкийнх. Уг нь Ерєнхий сайдаа бvх нийтээрээ сонгож, Ерєнхийлєгч гэж нэрлэвэл тєр ч ойлгомжтой болно. Хариуцлагатай эдийн засаг, тєсєвт ч нэмэртэй, хэмнэлттэй санж. Парламентын гишvvд Засгийн газарт орж сайд болно гэж гvйхгvй, сэтгэл хоёрдолгvй хууль эх барих ажлаа хийнэ.

СОЁЛ УРЛАГ.
Францчуул зах манжет зэргийг зохион бvтээж хvн тєрєхтний хувцас соёлын тvvхэнд орсон. Англичуул тэрнийг нь цамцаар баяжуулсан гэдэг. Харин Хятадын олон мянган жилийн ємнєх сурвалж бичигт хойд зvгийн зэрлэг мангуу нартай байлдахын тулд морин цэргийнхээ банзалыг тайлж, тэдгээр мангуу нарын ємсдєг ємд гээч юмыг ємсvvл гэсэн шийдвэр vлдсэн аж. Монголын Юань улсын хааны театрт буман (100000) хєгжимчинтэй оркестр тоглодог байсан ч гэдэг. Харин єнєєгийн Монголд коммунизмын vеийн соёлыг урлаг гэгчийг “алтан vе” гэж дархлаад тэрнийгээ л тойрсон СД, клип, зуун дамжсан тоглолт хийдэг дороо эргэсэн ажилтай. Улаантан ялах бvрийд Орос гарахаа больсон “Родина-мать зовёт” мэтийн зєвлєлтийн цэрэг эх оронч байлдаантай кино гаргана. Бас тvvхийг гуйвуулсан “Сvхбаатар”, “Єглєє” мэтийн киноны хальс хуучирч муудсан гэхэд мєн ч амь бєхтэй шvv. Улаантандаа ижил дасал болсон миний тєрєлх ардчилсан нам хvртэл суртал ухуулгаа “Ардын элч” гэж нэрлэх болсон байна лээ. Ижилдэн даснаа гэж… Хєдєєнєєс шилжин ирэгсэд давамгайлсан тул нийтийн дууг олноор шvтнэ. Орчин vеийн урлагаас Нью-Йоркийн Харлемын Африк гаралтай америкчvvлийн ерээд онд шvтдэг байсан хип поп моодонд орно.

БИЕИЙН ТАМИР СПОРТ.
Уг нь спортын гvрэн. Дэлхийн мэргэжлийн сумогийн дэвжээг ноёлно. Урьд байсан нийтийн биеийн тамирын бvх талбайг хvvхдийн тоглоомын талбай нэгийг ч мєн орхилгvй устгасан. Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт байгаа спорт комплексын дуусаагvй барилга балгас болон зуун дамжсаар. Хvvхэд тоглох талбайгvй болсноор компьютер тоглоомд донтож, цэрэгт тэнцэх залуусыг єдєр лаа барин хайхад хvрч байгаа. Бээжингийн олимпоос заавал алт авч ирэх, бас сонгуульд суудал авах зорилт єєд хамтдаа!

Я.Очирсvх
28-May
Тєсєв тарамдуулах тэмцээн буюу тонуулын тогтолцоо
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=4307

No comments: