Vнэ ханшийн єсєлтийг яах вэ

Нийтэлсэн: 2008-07-23 08:44:31 , Мэдээний дугаар: #110723

Инфляци гэдэг vгийг ярихгvй мэдэхгvй хvнгvй болж. Саяхан гадаадад гурав дєрвєн жил болоод ирсэн найзтайгаа уулзаж гаднаас ирсэн хvний соргог нvдээр манайд юу єєрчлєгдсєн харагдаж байна гэж сонирхоход
"урьд сая доллар гэж ярьдаг байсан бизнесvvд одоо тэрбум доллар л гэж ярьдаг болсон байх шив дээ. Яс юман дээрээ урьд нь ч сая долларгvй байсан, одоо ч тэрбумтан болоогvй л байна" гэв. Vндэсний Статистикийн газар гэж Их Хурлаас томилогддог бие даасан буюу Засгийн газраас хараат бус хvчирхэг байгууллага байдаг. Тэр нь бусад зvйлсийн дотор инфляцийг тооцож байх учиртай. Засгийн газар vргэлж зардал тєсєв хэтрvvлэх улс тєрийн дарамтан дор байдаг тул тэрхvv улс тєрийн дарамтаас л ангид байлгахын тулд ийнхvv бие даасан байлгах гэсэн хэрэг. Монгол тєгрєгийн тогтвортой байдал гадаад дотоод гэсэн хоёр талтай. Гадаад тал нь тєгрєгийн гадаад валюттай харьцах ханш, дотоод талдаа vнэ ханшны єсєлттэй холбогдоно. Энэ хоёрыг хамтад нь хариуцаж, тогтвортой байлгах vндсэн vvрэг бvхий Монголбанк гэдэг Засгийн газраас хараат бус Их хурлын харьяаны институци бий. Мэдээж хэрэг тєсвийн зарцуулалтыг ямар ч улс тєрийн дарамт байлаа гэсэн хямгач байж, зардлыг бууруулахгvй гэхэд ядаж нэмэгдvvлэхгvй байх нь Засгийн газрын vvрэг. Хэрэв тєсєв жил тутам нэмэгдээд л, улс тєрчид мянганы барилга байгууламж, тєсєл хэрэгжvvлэх улс тєрийн хэнээрхэлд хэт хєтлєгдвєл юун инфляци маци, гипэринфляци гэдэг болох нь тодорхой. Нэг хэсэг Югославын динарын нэгийн цифрийн ард 11 ширхэг "0"-той дэвсгэртийг хармайлж явдаг байсан минь санагдчихлаа. Тэр нь манай нэг тєгрєгтэй ханшаараа тэнцэж байл уу даа. Югослав динараар ч гэсэн тэрбумтан болох гэсэн дээ биш. Монгол тєгрєгєр ийм дэвсгэрттэй болгохгvй гэж нєхєддєє, гол нь єєртєє амлахын учир энэ.

ИНФЛЯЦИЙГ ТООЦОХ ТУХАЙД
Орчин цагийн макро-эдийн засгийн практикт инфляци буюу vнэ ханшны єєрчлєлтийг, хэрэглээний барааны vнийн индекс, vйлдвэрлэгчийн vнийн индекс, ДНБ-ний дефлятор гээд хэд хэдэн индексээр тооцдог. Монголд єнєєг хvртэл цор ганцыг нь буюу хэрэглээний барааны vнийн индексийг л тооцож нийтэд мэдээлж байгаа. Аргачлалыг нь боловсруулж (боловсруулах ч юу байхав олон улсад хэрэглэдэг аргачлалыг монголчлох) тооцож, мэдээлж байх учиртай, тэрнийхээ тєлєє татвар тєлєгчийн мєнгєєр санхvvждэг бvх аймаг хот, тэр тусмаа сумдад хvрсэн нvсэр бvтэц бvхий Vндэсний Статистикийн газар (одоо Хороо болсон єргєжсєн сурагтай) унтсаар л. Хэрэглээний барааны vнийн индексээ ч яг тогтсон аргачлалаараа тооцож буй эсэх нь эргэлзээтэй. Монголд инфляци хэзээ ч 20 хувьд хэзээ ч хvрч байгаагvй гэж гvрийсээр, арга буюу нийтэд ойлгомжтой болоод ирэхээр хоёр гурван сарын ємнєєс 20 хувьтай, харин сонгууль єнгєрєнгvvт 30 гаргаад тавьдаг байна ш дээ. Хэрэглээний сагсаа (тэр нь чухам vндэсний аюулгvй байдалд нєлєєлєх нууц юм шиг байдаг нь ч юу бил ээ?) ойр ойрхон эрх баригч намын даалгавраар єєрчлєн зохиомлоор бага гаргаж байна гэх хардлага эрvvл ухаантай хvнд аяндаа тєрнє. Давын ємнє VСГ-аас єєрєєс нь тооцож гаргадаг "Амьжиргааны доод тvвшин" гэдэг vзvvлэлтийг нэг аваад vзье. 2005-2006 онд хvн амын амьжиргааны доод тvвшин бvсvvдээр 39.2-69.5 хувиар, харин 2006-2007 онуудад 40.4-48.9 хувиар нэмэгдсэнийг инфляци биш гэж хэлэх vv. Инфляци арван хэдхэн л хувьтай байгаа гэж илтгэх болж байна уу?

ИНЦФЛЯЦИТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙД.
Инфляцитай тэмцэх vндсэн чиг vvрэг бvхий Монголбанкны ємнєх ерєхийлєгчийг хvмvvс юу ч хийж магадгvй эр гэдэг байлаа, одооных нь юу ч хийхгvй байна гэж хэсэг шуугисан. Гэтэл юм хийдэг хvн, инцпяцитай тэмцдэг баатар болох гээд тєв банкны vнэт цаасны хvvг єсгєж орхив. Учрыг тайлбарлая. Тєв банк vнэт цаасныхаа хvvг нэмэн хатуу мєнгєний бодлого явуулна гэдэг нь уг нь зээл болоод гарах учиртай мєнгийг татвар тєлєгчдийн мєнгєнєєс илvv хvv зарлан татан авч, мєнгєний нийлvvлэлтийг багасгах замаар vнэ ханшийн єсєлтийг багасгахыг зорино гэсэн онолтой. Харин тэр онол нь тогтсон тогтвортой зах зээлийн хувьд vйлчлэх боловч зах зээл гэгчид дєнгєж хєл тавьж буй манай мэтийн балчир эдийн засагт тэр бvр таарах нь юу л бол гэж зарим эдийн засагчид дуугараад байдаг.
Нэгдvгээр шалтгаан. Манай тоног тєхєєрємж, машин техник, масло, тос, шатахуун, химийн бодис гээд vйлдвэрлэлийн vндсэн эд анги, материал дан импортынх. Хэрэглээний барааны хувьд ч гэсэн гаднаас хамаарал харьцангуй ихтэй. Хvнсний бvтээгдэхvvн, ядахнаа мал аж ахуйн гаралтай мах сvvн бvтээгдэхvvний хувьд манай амиа аргацаасан мал аж ахуй, малын тоо толгой нь 40 саяд хvрээд ч дотоодын хэрэгцээний тал хувийг ч хангахгvй байгаа нь нууц биш. Тиймээс, vнэ ханшид нєлєєлєх мєнгєний бодлогын обьект нь угаас бага болж таарч байна. Нэгэнтээ л гадаадаас авах тул тэнд Монголбанк хичнээн хvvгээ єсгєєд байхыг vлгэрлэвээс Дон Кихот салхин тээрэмтэй байлдахтай агаар нэгэн шахуу.
Хоёрдугаар шалтгаан. Инфляцийг нэг оронтой тоонд оруулаад бараг арваад жил болоход зээлийн бодит хvvг олон улсын тvвшинд хvргэж чадалгvй, мєнгє хvvлэх капиталыг хєхиvлэн дэмжсээр ирлээ. Зээлийн хvvг бvр бодлогоор бууруулахгvй байх тал дээр харин гайхамгшигтай ажиллаж байгаа мэт. Яг жамаараа буурах гээд бvр болж єгєхгvй болохоор нь моод Монголоор дуусдагийн vлгэр болов. Хадгаламж зээлийн хоршооны нэрээр санхvvгийн пирамидын луйврыг системтэй хєгжvvлж банкны системд зээлийн эх vvсвэр болон очих учиртай хадгаламжийг луйврын єндєр хvv зарлан дайчлаад нэг хэсэгтээ л vймvvлээд орхив. Гуравдугаар шалтгаан, Нэгэнт зээл болон гарах ёстой мєнгийг тєв банк єндєр хvvгээр цохиод эдийн засгийн эргэлтээс татаад гаргачихаар, ялангуяа улирлын шинжтэй Монголын эдийн засагт яг мєнгєн хєрєнгє хэрэгтэй цагт нь татасхийв. Арилжааны банкууд зээлийн хvvгээ нэмэхээс аргагvйд хvрлээ. Vйлдвэрлэл ажил vйлчилгээний зардал ч тэр хэмжээгээр єсєж, зардлаа дагаад vнэ ханш ч нэмэгдэх, єєрєєр хэлбэл инфляцийг бууруулах бус, харин єсгєх тийш нєлєєлєл гарах бус уу?Тэгэхээр, инфляцитай тэмцэх нэрээр тєв банк vнэт цаасныхаа хvvг нэмж хатуурхах нь ерєєс инфляцийг бууруулах нєлєє vзvvлэхгvй юм бол яагаад ийм хачирхалтай алхам хийгээд байна вэ? Хvv нь нэмэгдсэн Тєв банкны vнэт цаасыг Тєрийн сангийн чєлєєт vлдэгдлээр худалдаж аваад байгаа юм биш vv? Єєрєєр хэлбэл, сонгуулийн жилд улс тєрийн сонирхол, дарамтаа дийлэхгvй байгаа Сангийн яаманд мєнгийг нь єсгєн нэмэгдvvлэх гэж байгаа юм биш биз гэсэн хар бууна. Монголбанк нь Засгийн газартаа мєнгє хийж єгєх мэргэн арга олсон юм биш биз. Уг нь инфляцитай vнэхээр тэмцэнэ гэвэл тvvнд яг ямар хvчин зvйл хамгаас их vйлчилж байгааг задлан шинжлээд тэр чиглэлд нь арга хэмжээ авууштай. Монголбанкны удирдлагаас дуулдаад байгаа Засгийн газар хэрэглээгээ бууруулбал vнэхээр шийдвэрлэх нєлєє vзvvлнэ. Гэвч сонгуулийн жил! Юун хэмнэлтэнэ тэр. Ерєнхий сайд наана чинь татвар тєлєгчийн мєнгєєр намаа заавал ялуулна гээд тангараг тавьчихаад байна шvv дээ.

МОНГОЛБАНК АЛТНЫ БИЗНЕСЭЭС "ГАРАХ".
Нєгєє талдаа Монголбанкны хувьд бас хийж болох ажил бас бий. Энэ бол тєв банкны vндсэн чиг vvрэгтэй тєдийлєн хамааралгvй мэт боловч бас мєн юм шиг, нєгєє талаас нь харвал ерєєс Тєв банкны хуулиар хориглосон арилжааны чиглэлийн vйл ажиллагаанд багтах юм шиг зvйл. Энэ бол алттай холбоотой арилжааны vйл ажиллагаа. Жил болгон Монголбанк 300-400 тэрбум тєгрєгний алт худалдан авч байгаа. Энэ худалдаж авсан алтаар улсын валютын нєєцийг бvрдvvлнэ. Улсын валютын нєєц бараг тэрбум доллар дєхєж байхад бодолцох зvйл гарч ирнэ. Зарим улс тєрчид энд шvлэнхийтэж, бас нэгэн луйврын бизнес сэтгэх сэдэл шунал хєдєлнє. Нєгєє талаар гурван сарын импортоос илvv валютын нєєц манайд байтугай єндєр хєгжилтэй оронд тэр бvр хэрэг байхгvй. Харин дээр дурьдсан хэмжээний мєнгийг тєв банк маань єєрєє зах зээлд жил болгон цутгаад, дараа нь тэрнийгээ мєнгєний бодлого, инфляцийн зорилттойгоо уялдуулж "стерилизаци" буюу буцааж татах ажил хийх гэж мунгинасаар. Валютын сантай хийдэг гол хэрvvлийн алим. 68 хувийн гэнэтийн ашгийн татвар энэ тал дээр харин тус болсон гэлтэй. Учир нь Монголбанкинд худалдаж авах алтны тэн хагас илvv нь хар зах руу гарсан хэдий ч, эдийн засагт тэр хэмжээний мєнгийг Монголбанкнаас цутгахыг болиулж, тэр хэмжээгээрээ инфляцийн дарамтыг бууруулсан.Харин одоо алт хєтєлбєрийн эдийн засаг-экологийн єртєг єндєрт тооцогдох боллоо. Хvн ард маань хордоод байдаг. Засаг vгvй гэж гvрийгээд нэмэр алга. Хэвлэлийнхний гавьяа. Гэтэл тєрийн нэгэн байгууллага энэ алтыг нь худалдаж аваад дэмжээд байдаг. Нєгєє талаар ерээд оны эхэн vеийн картанд орчихооргvй валютын нєєц тєрд ч, хувийн сектортч хангалттай бvрдсэн. Барилгынхан барьсан орон сууцаа vнэд opyyлах гэж хичнээн тєгрєгийн ханш унана гэж цуурхал тараагаад нэмэргvй. Харин ч доллар унаж, тєгрєгийн ханш гурван оронтой тоонд орох замдаа нэгэнт гарсан. Монголчууд л тєгрєгдєє итгэхгvй байгаа болохоос бvх нєхцєл бvрдсэн. Энэ бvхнийг бодолцвоос Тєв банк алтны бизнесээс "гарах" бодлого баримтлавал vнэхээр инфляцитай тэмцэх ажилдаа сэтгэл шулуудахад нэмэртэй гэмээр. Бас байгалийг тєрийн мєнгєєр бохирдуулахаас зайлсхийж буян болно. Хэрэв дээр дурьдсан 300-400 тэрбум тєгрєгийн алтыг тєв банк биш, харин арилжааны банкны сектор худалдаж авлаа гэхэд энэ нь мєнгєний нийлvvлэлтэд нєлєєлєхгvй, тиймээс инфляцийг ч хєєрєгдєхгvй болно. Тєв банк нэг гараараа мєнгийг эдийн засаг руу цутгаад, нєгєє гараараа эргvvлж авах гэж хvv нэмээд байдаг парадоксоос ангижирмаар амарна. Онол практикийн хувьд бууруулахад хамаг хэцvv жилийн 50-60 хувийн "архаг" инфляцитай тэмцэж нэг оронтой тоонд оруулах 1996-97 оны vест "Монголбанкны ерєнхийлєгчийг Vнэнбат гэдэг, бид vнэн бат хатуу бодлого хэрэгжvvлнэ" гэж байлаа. Гээд хэрэгжvvлсэн. Инфляцийг ч бууруулж, нэг оронтой тоонд оруулсан даа. Харин энэ засгийн нvvрэнд тавьж туугаад, эргээд архагшуулах нь. Бодлого барина гэдэг юм хийдэг хvн болж, ерєнхий сайдын дохио зангаагаар буруу зєрvv vйлдэл хийж байхаар ёстой юу ч хийхгvй, эс vйлдэл гэгчийг хийгээд л сууж байхыг ч бас заримдаа зєв байж болох. Тиймээс, "юу ч хийдэггvй хvн" гэдэг имиж тєв банкирын хувьд нэг ч муу биш. Атрын III аян гэгчээ Засгийн газар л хийг. Тэрнийх нь уршиг хангалттай. Харин тєв банк намчирхдаггvй л юм бол бvрэн бие даасан хараат бус эрхзvйн статустайгаа бодмоор.

Я.Очирсvх
yochir@hotmail.com
дугаар 175/2935/ Мэдээллийн эх сурвалж:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=154&sid=110723

No comments: