Монголын түүх: “1932 оны зэвсэгт бослого”


МҮОНРТ-ийн Үндэсний телевиз үзүүлж байна: Монголын түүх: “1932 оны зэвсэгт бослого”
Энд дарж нэвтрүүлгийг үзнэ үү.

Т.Цэгмид андын гэгээн дурсгалд

Нэгэн сэтгэлийн үзүүрээр хэрмэн ханыг ч нэвтэлнэ
Нэгэнт өнгөрсөн андыг дурсахад хүрэл зүрх ч хайлна
/Монголын эртний яруу найргаас/

            Бидний хэдэн залуус ерээд онд "Монгол улсын төлөө зүтгэе!" гэж цусан тангараг тавьж залуу халуу насныхаа эрчээр нэгдэн нийлж, тэмцсээр ирсэн билээ. Тэрнээс хойш унаж боссон ч төр түмнийхээ төлөө гэсэн тангарагтаа үнэнч үлдсэн нь бас тийм ч олон биш. Харин бурхан болооч Т.Цэгмид анд минь тангарагтаа үнэнч зүтгэсээр дүүрсэн, ёстой л дуунд гардаг шиг "хамаатнаас дутуугүй" анд, төрийн жинхэнэ түшээ явсныг эргэн дурсахад хүний энэ нас ямар ахархан, андын  журмын сэтгэл гэж ямар агуу болохыг л ухаарах байна даа. Хоолой зангираад олигтой үг гарахгүй байна.

            Өршөөгөөрэй!

            Үр хүүхэд, хань ижил, элгэн саданд нь эмгэнэл илэрхийлэх байна.

            Аум сайн амгалан болог!

            Халхын Сайнноён ханы Дайчин ван Я.Очирсүх