Хvн биш ээ, оюутан байна


Ядуу байх нь дутагдал биш гэлтэй
Харин хоосон байна гэдэг гэмт хэрэг мeн
(ДОСТОЕВСКИЙ)

Мэргэжлийн боловсролын тухайд.
Зах зээлийн жамаараа Монголд eсeж хeгжсeн цор ганц мэргэжлийн сургууль бол жолооны курс. Хэдий Замын цагдаагийн хяналтан дор рэкет eндeртэй ч, энэ тeрлийн сургууль хэрхэн vvсэж хeгжсeн, сургалтын тeлбeрeeрee дангаар санхvvжин бас тeрийн элдэв албаны рэкетчдэд eгeхee eгeeд дээрэмдvvлэх хэдий ч зах зээлийн энэ хатуу ширvvн тэмцэл дунд амьдрах чадвартай салбар болон хeгжсeн тvvх, туршлагыг бусад салбар vлгэр болгох судлаач байна уу? Ерeeс манайд эдийн засагч олон гэвчиг боловсролын эдийн засагч байгаа бил vv? Нэг л сонсогдохгvй байх чинь. Арав гаруй жилийн eмнe АНУ-д сурч байхад 45 хоногт шаварчин, барилгачин болгоно, тeлбeр 800-1000 доллар гэсэн зар энд тэнд харагддагсан.
Хeдeeний хоёр гурван ч хамаатны хvvхэд манайд сууж ТМС, техникум тeгсeeд явсан, тэдний эцэг эхийн хуралд суудаг байсан тул соц vеийн зeвлeлт маягийн техник-мэргэжлийн сургалтыг ерeнхийд нь гадарлах юм. Оросоор бол ПТУ. “Помоги тупому устроиться” (Тэнэгт хeлee олоход нь туслаач) гэж оросууд тэрнийгээ шоолдог байлаа. Тэнд юу эсийг заана гээч. Орос хэл, ШУКО (шинжлэх ухааны коммунизмын онол), МАХН-ын тvvх, ЗХУКН-ын тvvх гээд бvтэн хоёр гурван жил тэжээгээд гаргахад харин шавардлагаа л хийж чадахгvй тeгсдeг байлаа. Шаварчны мэргэжил сургуулиар эзэмшээгvй ч формныхоо мeнгийг олох гэж зуны амралтаараа барилга дээр нагацыгаа дагаж халтуур хийдэг байсан маниас дор шахам. Ийм л vеэ eнгeрeeсeн зeвлeлт маягийн ТМС-ийг коммунистууд маань татвар тeлeгчийн мeнгeeр сэргээх гэж оролдох тул тэсэлгvй ам алдав. Сэдэв eгeхeeр л нeгee сурсан коммунист барилаараа зvтгэхийн нэгэн vлгэр.Боловсрол тойрсон бизнес. Бизнес гэхээр л зeвхeн луйвар, хулгайг ойлгохоо больё. Хуулийн хvрээнд ашиг олох ажиллагаа ш дээ, уг нь. 2000 он бил vv. Манай арван жилийн ангийн дeрвeн “толгой” охин нэг eдeр санаа нийлэн орос дунд сургуулийн хvvхдийн eдeр eнжvvлэх бvлэг байгуулан Оросоос багш хeлслeж авч ирээд орой эцэг эх нь ажлаасаа ирэхэд хvvхдийг сургуулиас нь аваад, eдрийн хоол хийж eгeeд даалгаврыг нь хийлгэчихсэн байх нэг тийм, гэгээлэг бизнес бодож олжээ. Бvр эхлvvлчихэж. Мэдээж хeлсeeр. Эцэг эхvvд ч мэдээж бeeн баяр. Зeвшeeрeл авахаар тeрд хандав. Гэтэл Боловсролын яам “Танай наад бизнес чинь бага дунд сургууль биш, бас цэцэрлэг ч биш энэ ер ямар тeрлийн бизнес байна” гээд л жил судалж байна энэ тэр гэж дарамталсаар нeгee дeрeв маань ч дампуураад eр ширэнд ороод хаалгаа барив. Харин ирэх жил нь сураг сонсохнээ боловсролын яамны нэгэн тvшмэл яг нeгee бизнесийг ангийн дeрвeн охиноос маань тeрийн нэрээр гаргуулж авсан тооцоо, баримтыг ашиглан гэхдээ маш eргeн хvрээнд нэгэнт эхлvvлсэн гэж дуулдана. Нэгэнт eeр хvний санаа байсан, даган дуурайсан тул нeгee тvшмэл ч олигтой менежмент яаж хийж чадах вэ аажимдаа дампуурсан.

ОЮУТАН - НИЙГМИЙН ЭМЗЭГ ДАВХРАГА
Миний оюутан ахуй, 80-аад онд нэг тийм онигоо байдаг байсан. Нохой хуцаад байна, хэн ирж байна гараад хар даа гэхэд айлын авгай хаалгаараа шагайснаа “Хvн биш ээ, хоёр ОЮУТАН ирж байна.” Тeлбeргvй сургалт, vнэ хeлсгvй боолын ажиллах хvчин. Атрын I ба II дугаар аяны дайчин гол хvч. Тракторчид алтан намраа хийн авдар авдраар архи сeгнeж байхад харин оюутан бид хоолны eргvй аж ахуй буувал баярлана. Анхны цасанд ангина, ханиад хvрэх юу ч биш. Коммунист vеийн сvvлчийн могикан-оюутан миний залуу насны дурсамж. Одоо бидний vе улс орноо авч явах шийдвэр гаргах насанд нэгэнт хvрчээ. Коммунист сэтгэхvйн, тeлбeргvй сургалтаа санагалзах сэтгэлгээ мэдээж бидний тархинд суулгасан чип мэт дагана. Гэвч, нэг сайн юм байсан. Сурлаа гэж бидэнд амьжиргааны тэтгэлэг (стипенди) eгдeг байлаа. Нэг vгээр хэлбэл, оюутан амьжиргааны зардалтай байж. Тиймээс ч, залуу насны ааг омгоор жаахан сахилгагvй гэнэн томоогvй гэлээ ч, eнeeгийнх шиг нийтээрээ хамтдаа улаан дэнлvvний гудмаар эм нь алхдаггvй, эр нь бас хамтдаа такси дээрэмддэггvй байж. Монголчууд болсон хойноо, эцэг эх нь ч vр хvvхдээ насанд хvрсэн амьдралд оруулахдаа сургалтын тeлбeрийг нь л цуглуулж eгeeд, тэгээд том хотод амьдрал vнэгvй юм шиг халаас хоосон явуулна. Эрэгтэй нь хулгай, дээрэм тонуул хийх, эмэгтэй нь байгаагаар нь тeрсeн биеэ vнэлэх зэрэг амьжиргааны тeлeeх тэмцэлд орно. Харин нийгэм дараагийн vед авч явах сэхээтэн ангиа “ичиг ичиг, пээ паа” гэж ам булаалдана. Єeрсдийн vр хvvхэд биш гэх нь холгvй. Тeр бол харин бороохойгоо л нэмнэ. Оюутны буруу гэж vv?

АМЬЖИРГААНЫ ЗАРДЛЫГ -ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГТ ОРУУЛАХ.
Тэгвэл тeрийн хувьд тэр нэмээд байгаа бороохойныхоо vнийн дvнгээр тeсвийг хасч, харин оюутанд амьжиргааны зардлыг нь сургалтын зээл, багахан хэмжээнд тэтгэлэгт оруулж eгeх шийдэл байна. Зах зээлийн орнууд ийм л замаар явж байна. Оюутан хvнд зориулсан том хотод биеэ хэрхэн авч явах, юунаас болгоомжлох, ямар бололцоо, ажил халтуур хаанаас олж хийх талаар ямар нэгэн зeвлeмжийн чанартай уншчих юм жаал гаргамаар. Английн оюутны зээлийн тухай хуулийг уншаад уур, атаархал тeрeх шиг. Ярихын ч хэрэггvй. Хэдэн арав, тэр байтугай зуу гаруй мянган паундын сургалтын зээл авч болно. Тvvнийгээ тэдээс дээш, яг хэд гэлээ маш eндeр цалинтай ажилд орсон vедээ л тeлж эхэлнэ. Гэхдээ сургалтын зээлийн тeлбeр цалингийнх нь 1.5 хувиас хэзээд хэтэрч болохгvй. Боловсрол гэгээрэлд тэмvvлсэн оюутнаа ингэж харж vздэг улс хeгжилтэй байдаг биз.

БОЛОВСРОЛЫГ АШГИЙН ТЄЛЄЄ САЛБАР БОЛГОЁ
Манай боловсролын хуулинд сургууль бол ашгийн тeлee бус салбар гээд заачихсан нь энэ салбарын уналт хийгээд коммунист сэтгэхvйтэй vлдээсэн гол буруутан. Эмч Болдсайхан манай эрvvл мэндийн салбар коммунизмдаа л vлдчихсэн тухай тодорхой бичнэ. Зах зээлийн оронд эмч хамгийн баян, хамаг eндeр цалин авдаг бол, манай эмчийн цалин vр хvvхдээ eдeрт гурав хооллоход хvрч байна уу vгvй юу. Боловсрол яг адил. Мэдээж, коммунист боловсролын системтэй орны дипломыг капиталист орнууд юу гэж хvлээн зeвшeeрeх вэ. Энд нэг их гайхах асуудалгvй. Бас бизнесvvд тойрч алхана, хeрeнгe оруулахгvй. Нэгэнт ашиг олохыг нь хориглочихсон юм чинь. Зарим нь бас vзнэ. Гэхдээ тeр гэдэг мангастай eрсeлдeх тийм ч амар биш. Бараг бvтэшгvй зvйл. Дээд боловсролд маань ганц гэгээ болж байгаа Хартфорд мэтийн олон улсын жишгийн сургуулийг яаж магадлан итгэмжлэл гэдэг цаасаар унагах вэ хаалгыг нь яаж бариулах вэ гэж л манай Боловсролын яам аппаратаараа толгой гашилгана. Дээд боловсролын хvйсний бvтэц эвдрээд гучаад жил явчихсан, нэг дээд боловсролтой эрд 4-5 дээд боловсролтой эмэгтэй ногдож байгаа, илvv гарсан хvvхнvvд нь eeрeeсee доош боловсролтой хvнтэй суухгvй гэж монгол эрэгтэйгээ голон гадаад тийш тэмvvлэх, vлдсэн нь гэр бvл vймvvлэх энэ тэр гээд эмийн 13 мэхээ хэрэглэж, монгол гэдэг vндэстэн эм vндэстэн болж байгаа гээд тeр vнэхээр анхаарвал зохих асуудал энэ яаманд ерeeс падгvй. Эрэгтэй хvvхдийг дээд боловсрол эзэмшихийг нь тeрeeс арай илvvтэй дэмжье л дээ. Хардаж байгаа бол надад хvv байхгvй. Гэхдээ охидуудаа бусдын охидтой нeхeр олох гэж маажилцуулмааргvй байна ш дээ.Тиймээс, боловсролыг ашгийн тeлee салбар болгох ажилд орцгооё, та минь. Бас оюутныг амьжиргааны баталгаатай болгоё. Амьжиргааны зардлыг хeдeлмeрийн хeлсний доод хэмжээтэй уялдуулан сургалтын зээл, тэтгэлгийн багцад оруулж байхаар хуульчилбал ямар вэ. Тэтгэлгээр бvгдийг хамарч яавчиг чадахгvй. Yсрээд л таван хувь нь энэ олон тeрлийн зарлаад байгаа тэтгэлгээс олж авбал авна, авахгvй бол vлдэнэ. Yлдсэн 95 хувийг нь зээлээр л шийдэх байх. Тeр татвар тeлeгчийн мeнгeнeeс оюутныг харж vзэх улс тeрийн мэргэн шийдэл гаргаж буян болох гээд байгаа бол цагдаа, хvчний байгууллагын зардлаас танаж тэр л дvнгээрээ оюутнаа харж vзвэл барав. Гэмт хэрэг эрс багасна л даа. Yндэслэл нь энэ. Тэгээд мeнгe дутаад байвал олон улсын байгууллагаас зээлээд ч болов хийж болдгийг бидний хар тамхины мафитай л гэж мэддэг Колумбын жишээнээс харж болно. Сургалтын зээлийг тeр, боловсролын яам, тvшмэл биш, харин банк мэдэж олгог. Банк байгууллагыг биш, харин хvнийг санхvvжvvлнэ. Оюутан маань харин сурах сургуулиа шийдэг. Yнэхээр ирээдvйтэй мэргэжилтэн болно гэж vзвэл банк зээлээ eгч л таараа. Ашигтай бизнес юм чинь. Орон сууцны зээл овоо хeгжeeд л байгаа биз дээ. Компани дампуурна. Амьд хvн бол аргатай. Тэр тусмаа боловсрол гэгээрэлд тэмvvлсэн, улс орны ирээдvй ОЮУТАН хvн.

Я.Очирсvх
yochir@hotmail.com
Мэдээллийн эх сурвалж:
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=4694

No comments: