Эвита Пэрроны сvнс монголын хээр талаар хэсvvчлэв

Нийтэлсэн: 2008-07-09 09:32:46 , Мэдээний дугаар: #109386

Латин Америкийг бид их ядуу улс гээд тэр чигт нь vл тоомсорлоно. Тэд маний л адил социализм, коммунизмыг байгуулсан. Зарим нь дэлхийн II дайны дараа зугтсан нацистуудыг мєнгєтэй нь хvлээн авч орогнуулан валютын нєєцєє нэлээд зузаалсан билээ.

Фашизм, коммунизм хоёр хачиртаа "ах дvv" тул гайхах асуудал биш. Нэг vгээр, ах дvv хоёрын XX зуунд хийсэн нийгмийн туршилт харин ч баялаг тул орчин цагийн эдийн засгийн онолд олон нэр томьёо, vзэгдлийг оруулсан. Тэдний нэгийг макро-эдийн засгийн популизм гэдэг.Аргентинд гучаад онд тєрийн эргэлтээр хурандаа Пэррон гэгч засгийн эрхэнд гарсан. Элдэв тєрлийн аварга тєслийг татвар тєлєгчийн мєнгєєр хийсээр тєрийн сан хємрєг хоосров. Гэтэл радио (телевиз байгаагvй тул) од байсан шинэхэн эхнэр Эва Пэррон цэцэн бэрийн ухаан сийлэх нь тэр. Гол санаа нь хэвлэлийн машиныг улайстал нь ажиллуулж, цаасан мєнгийг олноор vйлдвэрлэх явдал байв, Тэргvvн хатагтайн хувьд Эва єєрєє сан байгуулж, Тєвбанкны хэвлэсэн мєнгийг олон тvмэнд єєрийн гараар тарааж эхлэв. Тvvний офисын vvдэнд манай картын vеийнхээс ч урт дараалал vvсчээ. Манай мэт ядуу нийгэм байсан тул тэргvvн хатагтай удалгvй алдрын оргилд хvрч, олны дунд Эвита хэмээн єхєєрдvvлэн гэгээн Мария, Иисус Христ хоёр ч тvvний сvрд дарагдав. Vр дvнд нь хэдхэн жилийн дотор Аргентин улс гиперинфляци (90-ээд онд манай картын барааны vед жилийн инфляц 300-400 хувь хvрсэн нь vvний хажууд юу ч биш!) гэгчид нэрвэгдэж, олон тvмэн л ядрав. Дахиад тєрийн эргэлт энэ тэр гарч хангалттай зовлон амслаа. Энэ vзэгдлийг албан ёсоор макро эдийн засгийн популизм хэмээн эдийн засгийн онолд нэрлэх болсон. Албан бусаар Эвитагийн сvнс ч гэв. Орчин цагт Латин Америкийн олонх орон нэгэнт vvнийг даван туулж, улс тєрчдийн хоосон амлалт болон татвар тєлєгчийн мєнгийг хайр гамгvй захиран зарцуулах, бэлэн мєнгє олноор vйлдвэрлэхийн горыг биєэр vзэж туулсан тул тєр нь ч, ард иргэд нь ч дархлаатай болж. [С.Цогтбаярын "Тєрийн тєлєє оготно..." номын 49 дvгээр хуудсанд байгаа бамбаруушийг vзэсгэлэнт янхан хvvхэн болгон зураад дээр нь "Эвита", харин сvvдэрт нь "Vнийн галзуурал" гэж бичин шинээр зуруулаад оруулбал сайн байна.] Харин бидний монголчуудад тийм дархлаа суугаагvй.Хvн бvрийг юу ч хийлгvй сууж бай, таныг саятан болгоод єгнє, бvтэн хагас саятан, бvр 5-6 саятай болгож татвар тєлєгчийн мєнгийг олон тvмэнд тараана гэв, Эвитагийн сvнс Монголын талаар тэнvvчилж байна. Гай болж хэрэгжвэл инфляц юу нь єнєєдрийн 20 хувь энэ тэр болохыг ойлгоход суут эдийн засагч байх албагvй. Мєнгєний ханшийг хамгийн их унагах зvйл энэ. Дэлхийн I дайны дараахь Германы гиперинфляцийг нэг иймэрхvv жишээ ойлголт єгч магад. Нас дээр гарсан нэгэн немц энэ vеийн тухай "Аав маань цалингаа авангуут архины мухлаг руу харайдаг байж. Шууд хоёр шил дарс аваад нэгийг нь тэр дор залгилж орхидог байсан гэдэг. Нєгєєг нь талх тариагаар солих гэж эмээд аваачиж єгнє. Харин євєєг эхний шил дарсаа ууж дуусах vед мухлагт орж ирэх нєгєє ээлжийнх нь Хаанс гуай аавтай адил цалингаараа ганц л шил дарс авахад хvрэхтэй vгvйтэй болсон байж билээ".Сонгууль дєхєхєд борооны дараах мєєг шиг монгол Эвита нар энд тэнд тодорч эдийн засагчдад айдас хуруулан нойр хулжаасаар. Засгийн эрхэнд гарч, тогтохын тулд аль гучаад онд архивд орсон макро-эдийн засгийн популизмыг гарган ирж амилуулах нь тэр. Эвитагийн сvнс ингэж Тєв Азийн єндєрлєг, тал нутгаар минь тэнvvчилж байна. Ямартай ч нутаг нэгт, манай ангийн Хоорхэ лав тvvнийг дээд зэргийн янхан байсан, хэнийг, хэдийд, хэрхэн урхидахаа мэддэг байсан гээд нэг нvдээр vздэггvй байсныг санаж байна. Харин монгол Эвита хэнийг яах гэж байгаа бол гээд тvvнийг монголчууд хэрхэн угтах бол. Сєнєх vv, сэхэх vv.
Я.Очирсvх
Дугаар 165/2925/ Мэдээллийн эх сурвалж:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=109386&catid=171

No comments: