Улс орнууд Хятадаас сүүн бүтээгдэхүүн импортлохыг хориглосоор байна



Нийтэлсэн: 2008-09-23 14:56:57 , Мэдээний дугаар: #1136863

Өвчин үүсгэгч химийн хорт бодис меламин сvvн бvтээгдэхvvнээс илэрсэнтэй холбоотойгоор Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээл болон бусад сүүн бүтээгдэхүүнүүдийг импортлохыг Азийн хэд хэдэн орон хориглоод байна. Одоогийн байдлаар меламины найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас Хятадад 50,000 орчим нярай хүүхэд өвчлөөд байгаа юм. Тайваны Нийгмийн эрүүл мэндийн яамнаас Хятадаас сүүн бүтээгдэхүүн импортлохыг бүрмөсөн хориглоно гэж мэдэгдсэн байна. Яамнаас мэдээлснээр бол 2007 оны 12 сард импортоор орж ирсэн Хятадын Шаньдунь мужийн нэгэн компаний эрдэнэшишийн найрлагатай сүүтэй кофе зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнээс меламин бодис илэрсэн юм. Сингапур, Малайз улсууд мөн Тайваны нэгэн адил арга хэмжээ авч Хятадаас сүү, сүүн бүтээгдэхүүн импортлохыг зогсоосон байна. Одоогоор Хятадад үйлдвэрлэсэн бүх сүүн болон гурилан бүтээгдэхүүн, сvv оролцсон амттанд шинжилгээ хийж эхлээд байна.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136863&catid=2198

No comments: