99 хувийг авья л даа!

Мэргэн хvн бусдын алдаанаас сурна
Ухаантай хvн єєрийн алдаанаас сурна
Тэнэг хvн алдаагаа давтана.
(Хэн хэлснийг нь мартав)

Yvссэн нєхцєл байдал:
•“стратегийн орд” хэмээх нэр томьёо буй боллоо.
•34-51 хувийг тєр эзэмшинэ гэв.
•vнэгvй эзэмшинэ гэсэн ойлголт ядуу ард тvмэнд тєрvvлэхээ мартсангvй.
•vнэгvй олдож байгаа юм чинь ер нь 99%-ийг тєр эзэмшинэ гэсэн ч яадаг
юм, мангар гадныхан 1%-ийг эзэмшихийн тєлєє хєрєнгє оруулалтынх нь 100% гаргана биз гэсэн гэнэн санаа, улс тєрчдийн хуурмаг, дутуу мээсэж єлсгєлєн тvмний хорхойг гозолзуулж, vнэ ханшны галзуурлыг даллана. Монголчуул 9-ийн тоонд дуртай юм чинь: ер нь хоёр есєєр ч яадаг юм, нэг мєсєн 99,99% буюу дєвєн ес болгоё гээд шунал ер гvйцэгдэх биш. Мєнгє хєрєнгєє зарж монголтой хамтрах нєгєє этгээд маань харин vvнийг юу гэх бол гэхээс яс хавталзана.

Yндэслэл нь: Ард тvмэн газар доорхи баялгийн эзэн гэсэн vндсэн хуулийн заалтыг иш vндэс болгон нэг удаад зарчихсан юмыг хоёр гуравдахиа гарган ирж, гадна дотныхны гайхашийг тєрvvлнэ. Учир нь бvх ард тvмний ємчийг ашигласны тєлєє нэгд, тэндэрт орж лицензийн нэг удаагийн тєлбєрийг тєлнє, хоёрт орлогын албан татвар тєлнє, гуравт, ашигт малтмалын нєєцийн татварыг тєлнє. Сонирхолтой нь, vнэхээр барууныхан хvлээн зєвшєєрч болох, байгаль орчны нєхєн сэргээлтийн баталгаа мєнгє, дэнчин энэ тэр нэхэхгvй шахам байгаа нь бvр гайхалтай.
Гэж байтал vйл явдал бvр ч сонин тийш эргэлээ.
•Айвэнхо майнз хувьцааныхаа 10%-ийг 1,5 тэрбум доллараар зарав.
•Тэгэхээр 34% нь ойролцоогоор 5,1 тэрбум доллар болно гэсэн vг. [Author: Correction-Rio is buying 9.95 pct of Ivanhoe immediately by subscribing for 37.1 mln shares at 8.18 usd each, or a total of 303 mln usd. Once Ivanhoe and Mongolian government have concluded an investment agreement, Rio will acquire a further 9.95 pct of Ivanhoe, or 46.3 mln shares, at 8.38 usd apiece, totaling 388 mln usd. Rio also has warrants to raise its Ivanhoe holding to 33.35 pct, representing a total investment of 1.5 bln usd. In addition, it has the right during the first five years to acquire up to an additional 6.65 pct of Ivanhoe through open market transactions, which would take its maximum holding to 40 pct; Source: www.forbes.com/afxnewslimited/feeds/afx/2006/10/18/afx3100345.html] Энэ бол манай улсын тєсєв байтугай нийт бvтээгдэхvvнээс ч давах их тоо юм. Ашигт малтмалын хуулин дахь тєрийн оролцооны тухай дээрх заалт хийгээд Айвэнхоу 10%-ийнхаа хувьцааг зарсан нь зvгээр л энэ мэтийн мєнгийг тєлнє шvv л гэдгийг харуулах гэж жишиг тогтоосон мэт. Бизнесийнхэнд тиймэрхvv гvйлгээ ухаан байлгvй дээ.
•Энэ их мєнгє єнєєдєр Монголын тєрд байхгvй тул тvрvvчийн Засгийн газрын ажлын хэсэг Айвэнхо майнз Оюу толгойн ордыг ашиглаад тєлєх татварын орлогоос тэр дvнгээр нь чєлєєлєх байдлаар тооцоо хийхээр Хєрєнгє оруулалтын гэрээгээр тохирсон байна. Тэгэхээр, Монголын засаг ямартай ч тєлбєрийг нь хийнэ гэдгийг хvлээн зєвшєєрсєн байна. Энэ тухайгаа олон тvмэнд ойлгомжтой тодорхой хэлчихэж чадалгvй дvлэгнэсээр єдийг хvрлээ. Єнєєдєр зvгээр л татвар, хураамжаа бvрэн авч байхыг хэдэн арван жилийн дараа орж ирж ч магад, vгvй ч байж болох ногдол ашигаар солихын хэрэг юу байна даа. Доллар ч гэсэн ханш нь унаж инфляцид орно. Арван жилийн ємнє галлон (манайхаар бол 4л орчим) бензин ганц доллар хvрэхтэй vгvйтэй байсан бол одоо 4 доллар давсан байна. Дээр нь мєнгєний єнєєгийн болон ирээдvйн єртєг гэж байдаг. Мєнгє гэдэг цаг хугацаа єнгєрєхєд хvv єгч єсєж байдаг зvйл.
•Стратегийн ордын жагсаалт гэж тоо тоймшгvй олон юм УИХ маань батлав. Тэр бvгдэд ногдох тєрийн ємчийн 34-51%-ийг худалдан авах мєнгийг Монголын тєр хэдэн арван жилдээ ч олохгvй. Гагцхvv шунал гэж юм хэзээд хязгааргvй.
•Одоо иргэн бvрт олгоно гэж нам бvр шахам зарлаад байгаа эх орны хишиг ч гэх шиг, эрдэнийн хувь ч гэх шиг алаагvй байвгайн арьсыг хуваах эрvvл бус амлалт болон ерєєс тєрийн vйлчилгээний зайлшгvй зардлыг хаанаас гаргах гээд байгаа нь ерєєс ойлгомжгvй хоцров. Нэг ч намын мєрийн хєтєлбєрєєс олж харсангvй.

Тєр хувь эзэмшихийн хэрэг юу байна даа?

Нэгэн зvйл. Менежментэд оролцох. Тэдгээр ордыг ашиглах компаний ТУЗ-д тєрийг тєлєєлж нэгэн болон хэсэг этгээд сууна. Тєрийн ємч давамгайлсанд нь бол ерєнхий захирлаар очих гэж эрх баригч намууд ёстой эрэгчинээ vзэх нь гэм биш зан. Тэгээд ч тєр хамгийн муу менежер гэдэг биш vv.

Нэгэн зvйл. Авилгал. Тєрийн ємчит компани байгуулаад тєрийн байгууллагын авилгалын асуудал нєгєє компани руу шилжинэ. Энэ тухай улиг болтол ярьсан.

Нэгэн зvйл. Ашиг сонирхлын зєрчил. Хянаж байх ёстой тєр маань єєрєє бизнесийн vйл ажиллагаанд нь орж хутгалдаад єєрєє єєрийгээ хянах мэтийн шал балай утгагvй асуудал vvснэ. Yvнийг ашиг сонирхлын зєрчил гэдэг. Нэг талаас тєр бvх ард тvмнийг тєлєєлж аж ахуйн vйл ажиллагаанд хяналт тавих чиг vvрэгтэй. Нєгєє талаас єєрийн биш (тєр ядахнаа нэг мєнгєний бvтээгдэхvvн ямар хийдэг биш) татвар тєлєгчийн мєнгєєр ашиг олох зорилгоор эрсдэлтэй vйл ажиллагаа эрхлэх болж байна. Энэ хоёрын хооронд vvсэх зєрчлийг хэлээд байна.

Нэгэн зvйл. Ногдол ашиг хvртэх. Тєрийн оролцооны хувьцаа эзэмшсэнээр хэрэв компани ашигтай ажиллавал ногдол ашиг хvртэнэ. Зэсийн vнэ хэзээд байгаагvй єндєр тvвшинд хvрсэн 2007 онд ч Эрдэнэтээс авч байгаа ногдол ашиг маань татварын орлогоосоо дєрєв дахин бага байна. 1999-2000 онд Эрдэнэтээс орж байсан татвар болон ногдол ашиг нийлээд хагас сарын ч цалин тавьж хvрэхгvй байсныг гэнэт санагдах нь юун? Ямар сайн даа л Оросын тєр 1999 онд єєрийн эзэмшлийн 49 %-ийг БЕЛАЗ-ны 4 дугуйны vнээр хувьчилж, манай ерєнхий сайд тvvнийг нь дэмжиж, манайх бас тийм аргаар єєрийнхєє 51%-ийг хувьчилна гэсэн утгатай захиа явуулснаас болж Засгийн газар огцорч байсныг єнєєдєр бvгд мартсан мэт. Хэрэв ашиггvй ажиллавал алдагдлаа хувь тэнцvv хуваалцаж таарна. Уул уурхайн тєслvvд эрсдэл єндєртэй тул олохоосоо алдах нь илvv ч байж мэднэ.

Нэгэн зvйл. Хариуцлага. Ємчтэй байж vзээгvй арад тvмэн 90 оны цагаан морин жилээс эхлэн гэнэт ємчтэй болж эхэлсэн. Ємчтэй хvн хариуцлагатай байх учиртай боловч эрхийг нь эдлээд, vvргээ умартах нь бидний араншин. Ємч хувьчлалын ягаан болон цэнхэр тасалбараа ерээд оны эхэнд шил архинаас єгчихсєн хvмvvсийг яалтай бил ээ? Одоо бас тэгэхгvй гэх ямар баталгаа байна.
Санхvvгийн хариуцлага ч гэж байна. Уул геологийн нєхцєл таамаглаж байснаас єєр болох, эсхvл дэлхийн зах зээл дээр тvvхий эдийн vнэ унах зэргээр давагдашгvй хvчин зvйл, аливаа жаргал зовлонгийн эрсдлийг татвар тєлєгчийн нуруун дээр тэднээс асуулгvй vvрvvлэх гээд байгааг юу гэж ойлгох вэ? Байгаль орчны цэвэрлэгээ, нєхєн сэргээлтийн зардал гэж бидний бараг мэдэхгvй асар их зардлын сураг дуулдаад байдаг. Yvнийг нь бас давхар тєсвийн хєрєнгєєр тухайлбал татвар тєлєгчийн мєнгєнєєс хувь тэнцvvлэн тєлж таарах болж байна.

Нэгэн зvйл. Хувьчлахын хооронд нийгэмчлэхийн хэрэг байна уу? Байсхийж байгаад л нэг олигархийнх нь шунал хєдлєєд болохгvй байна энэ тэр гэсээр хувьчилж авахын аян дайнд мордоно. Тєр хамгийн муу менежер байдаг vлгэрийг дахин давтан яриад яах вэ. Нэгэнтээ л хувьчлахын хооронд заавал татвар тєлєгчийн мєнгєєр тийм компани байгуулж, єр авлага vvсгэхийн хэрэг ер нь юу байна даа? гэж Худалдаа аж vйлдвэрийн танхимын Дэмбэрэлийн хэлсэн нь ортой л зvйл. Бас хувьчилж авахын тулд эхлээд юу ч vгvй болгож дампууруулан тартагт нь тулгадаг хувьчлалын Монгол хувилбар даанч хурдан бойжиж тєлєвшсєн дєє.

Нэгэн зvйл. “Yндэсний аюулгvй байдлын” асуудал.
Эрдэнэтийг монголын тєр оросуудтай 51:49-єєр хувааж эзэмшидэг нь бас монголын тєрийн сэтгэлгээнд ганц брих жишиг мэт vзэгдэж буй нь нууц биш. Харин Монголын талд Эрдэнэтийн 51 хувийг Оросууд май гээд бэлэглэчихсэн юм шиг бодож ярих нь vнэнд нийцэхгvй. Ганц Эрдэнэт ч биш, тємєр зам, Монголросцветмет гээд том жижиг нийлсэн нэлээд хэдэн хамтарсан vйлдвэрийн Монголын талын 50-51 хувь гэгчийг Оросууд зээдийн єрєнд бичиж бидний хэдхэн жилийн ємнє арай гэж дарсан нєгєє “их єр ” гэгч зээлийн дансны цємийг бvрдvvлсэн хэрэг. Энэ “их єр”-ийн хєшvvрэг нь Оросуудад монголын зэсийг зах зээлийн vнээс 4-5 дахин багаар авах, бас нэг резинэн ишиг (тоглоом)-ийг нас бие гvйцсэн амьд ямаагаар солих мэтийн яавчиг иргэншсэн орчин цагийн гадаад худалдаанд баймгvй дээрмийн гадаад худалдааг хийх онц эрхийг тэрчигт нь шилжvvлэх бололцоог олгосон гэлтэй. Энэ єнцгєєс нь харахул аливаа том тєсєлд тєр оролцох нь, тэр тусмаа томоохон хэмжээний єр зээл тавьж оролцох нь харин ч vндэсний эдийн засгийн аюулгvй байдалд халтай хийгээд халгаатай.

Асуудал: Ерээд оны эхэнд Соко интернашнл гэгч Америкийн компанид манайхан газрын тосны Тамсагийн ордыг єгсєн чинь нєгєєх нь хуншгvй зан гаргаж Хятадад зарчихаад алга болоод єгснийг монголчууд албан ёсоор ярьдаггvй боловч, араандаа зуусан. “Золбин америк” гэсэн vг тєрийн цагдаагаас аваад зарим сайдын амнаас хvртэл унах болсонд дан манийгаа єєчилж суудаг элчин сайд болон хэнэггvй америкчvvл ер ухаарч байгаа болов уу? Америк нь америк юм уу, эсхvл Хятадын хєлсний тєлєєлєл болж орж ирээд байна уу гэдэг асуудал монгол тєрийн толгойтой бvхний санааг чилээх шvдний євчин болсныг нуух юун. Тэр тусмаа тєрт ёсны уламжлалыг тєрд гарсан хэдээсээ илvv сайн мэддэг тvмэнтэй газар бол. Анх Жэймс Бэйкэр гэдэг дэд ерєнхийлєгч Монголд ирэхэд бид ардчиллын элч, бараг л Тэнгэрийн элч мэтээр хvлээж авч билээ. Радио телевиз байгаа бvх мэдээллийн хэрэгслээр гарч, айл гэр бvрт яриа хєєрєєний сэдэв, од болоод буцсан. Харин арав гаруй жилийн дараа Айвэнхогийн Фрийдландын зараалаар ирэхэд нь монголчуул дипломат ёс харуулж ирсэн ирээгvйг нь мэдээгvй мэт тєр нь ч тэр, тvмэн нь ч тэр чимээгvйхэн єнгєрсєн. Yнэндээ бол монголын талыг тєрийн оролцоо мэтийн гаж асуудалд тvлхэхэд Соко интернашнлын балаг магад шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн биз. Yvнийг Бутны хvvхдийн элч мэдэж ухалгvй улаантны сонгуулийн булхайг нуух гэж энэ зун хєгєє дэлгэж, хvvхэд нохойн доог болов.

Боломжит шийдэл: Сайтар бодолцож, ултай шийдэх асуудал. Хєнгєн гоомгой хєдєлж яавчиг болохгvй. Гэвч энэ нь зєвхєн Монгол-АНУ-ын харилцааны буюу америкийн нэг компани монголын тєрийг хульхидсаных нь, эсвэл хульхидсан гэж бид бодсоны тєлєє барууны бvх бизнесийг залхаан цээрлvvлэх тухай асуудал биш.
Бид єєрсдийн ашигт малтмалын хэрхэн яаж ашиглах вэ? Монголчууд єєрсдийн ирээдvйг хэрхэх вэ? гэсэн єнцгєєс асуудалд хандах нь зvйд нийцэх мэт.
Єєрийн талаас дараах байдлаар хуулиндаа нэмэлт єєрчлєлт оруулж болох.
Нэгд: барууны єндєр хєгжилтэй орны санхvvгийн аль нэг тєвийн хєрєнгийн биржид бvртгэлтэй компанийг Монголд ашигт малтмалын салбарт ажиллуулна.
Хоёрт: Хилийн чанад дахь авилгын эсрэг олон улсын жишиг хуультай оронд бvртгэлтэй байх.
Гуравт: Уурхай ашиглаж дууссаны дараа байгаль орчны цэвэрлэгээ, нєхєн сэргээлтийг хийх нийт зардлыг бvхэлд нь урьчилсан байдлаар санхvvгийн дэнчин тавьж чадах чадвар бvхий компанийг ажиллуулна гээд хуульчилбал болохгvй зvйлгvй мэт санагдана.

УИХ-ын гишvvн Амаржаргал, Батvvл нарын єргєн барьсан бvтээгдэхvvн хуваах гэрээний тухай хуулийн тєсєл ч бас боломжийн хувилбар. Олон улсын жишигт нийцсэн шийдлийн л нэг.

Харин тєрийн оролцоо энэ тэр бол яав чиг эрvvл бус vзэгдэл бєгєєд 1990 оноос хойш олсон эдийн засгийн либеральчлалын хамаг ололтыг vгvйсгэж, улмаар ардчилалд заналхийлсэн аварга том ухралт гэдгээ тєрийнхэн маань эрхбиш ухаарах биз. Юутай ч залуу ардчилагч Лу.Гантємєрийн “Ард тvмний мєнгийг хэмнэе!” гэсэн уриаг дэмжие. Дэмжихийн учир тэр нь зєвхєн дарга даамлын унаа тэргээр зогсчихгvй, элдэв тєрлийн эрсдэлтэй тєрийн ємчийн компанийг татвар тєлєгчийн мєнгєєр байгуулахаас сэргийлэхийг давхар агуулж байгаа гэж ойлгоё. Бизнесийг хувийн хэвшлийнхэн хийг. Харин тєр татвараа авч, хууль журмынхаа хэрэгжилтийг хангаад явахад буруудахгvй мэт. Хийдэг хийдэггээ л хийвэл, бас хийсэн шиг хийвэл ер нь ямар?
Я.Очирсvх
yochir@hotmail.com
ochirsukh.blogspot.com

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5528&catid=2

No comments: