Монгол улс хоосроход 20 хоног хангалттай


2008-10-13 08:08:03 , Мэдээний дугаар: #1138786

Тонн зэс 4869 доллар хvрлээ. 4500 "ногоон"-ы хязгаараас уруудаж, 20 хоног vргэлжлэхэд тєсєв хоосрох юм.

ЗЭСИЙН VНЭ СVVЛИЙН 22 ЖИЛД БАЙГААГVЙГЭЭР УРУУДЛАА

Дэлхийн санхvvгийн зах зээлийн дампуурал зэсийн vнийг сvvлийн 22 жилд байгаагvйгээр "ниргэв". Лондоны металлын бирж дээр єнгєрсєн баасан гаригт тонн зэсийн гурван сарын дараа биетээр хvргvvлэх vнэ 9,1 хувиар буурч 4830 доллар болсон билээ. Єнгєрсєн долоо хоногт энэ металлын vнэ 21 хувиар унаж, 1986 оны дєрєвдvгээр сараас хойшхи хамгийн бага ханшаа тогтоолоо. Ханш нь унахад MSCI World Index ихээр буурч, Францын vйлдвэрлэлийн гарц "сульдаж", Евро бvсийн дэлхийн хоёр дахь том эдийн засаг тэр чигтээ хямарсан нь нєлєєлсєн. "Даяаршсан санхvvгийн "хємрєлт" металлын vнийг хэний ч санаанд оромгvйгээр хямдруулсан" гэж Лондонд тєвтэй "Calyon" компанийн металлын шинжээч Робин Бар хэлэв. Харин манай улс зарим бvтээгдэхvvний гэнэтийн ашгийн 68 хувийн албан тагварыг алт, зэс олборлогчдбос авдаг болоод хоёр жилийг vджээ. Єнгєрсєн оны эхний найман сарын байдлаар Монгол Улсыг хєгжvvлэх санд 180,6 тэрбум тєгрєг цугласан. Vvний 177,2 тэрбум нь зэсийн 68 хувийн татвараас орж ирсэн хєрєнгє байв.

Єнгєрсєн хугацаанд эл металлын vнэ 4500 долларт байвал гэнэтийн ашгийн татвар аваад байх боломжтой гэж мэргэжилтнvvд тооцоолсон юм. Гэтэл єчигдрийн Улаанбаатарын 15:05 цагийн байдлаар "Блvvмберг" сайтад мэдээлснээр энэ металлын vнэ 4869,5 долларын ханштай байлаа. Vнэ нь цаашид 369 доллараар унахад бид 68 хувийн албан татвараа авч чадахгvйд хvрэх юм. Vнэ энэ хэвээр 20 хоног vргэлжлэхэд л Монгол Улсыг хєгжvvлэх санд тєвлєрєх мєнгєний урсгал зогсоно.

"ЭХ ОРНЫ ХИШИГ" БАЯРТАЙ
Дэлхийн зах зээл дээр vнэ цаг цагаараа байдаг юм шиг хэтэрхий цамаан аашилсан улстєрчдийн нvгэл нvдээрээ гарлаа. Зэс, алтны vнэд бvхнээ даатгаад Тєрийн ордны зєєлєн сэнтийд залрах гэж амалсан элдэв бэлэн мєнгєнийх нь амлалтууд одоо "тормоз" авах гэж байна. Хvvхдийн 100 мянга, шинэ гэрлэгсдийн 500 мянга, багачууд бvрийн 3000, алдарт эхийн одонтнуудын тэтгэмж гээд улсын тєсєв, Монгол Улсыг хєгжvvлэх сангаас єєрийн юм шигээр тараасан тэдний амлалт одоо багасч, бvр "0" болох нь. Бас УИХ-ын 2008 оны сонгуульд хоёр их намын уйлан дуугарч, єрсєн байж гаргаж ирсэн "Эх орны хишиг"-ийн 1,5, "Эрдэнийн хувь"-ийн нэг сая тєгрєг сураггvй болж байна. Дэлхийн санхvvгийн уур амьсгал ингэтлээ хvйтэрчихээд байхад манай улстєрчид одоо ч єнєєх амлалтуудаа нvvр улайхгvй цээжээр уншаад яваа нь гайхмаар. Монгол Улсыг хєгжvvлэх санд ганц ч тєгрєг орохгvй болчихоор тэд хэний мєнгєєр энэ амлалтуудаа биелvvлэх нь таавар боллоо.

САНГИЙН САЙД АА, МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ
С.Баярцогт шинэчлэлийн салхийг парламентын танхимд сэвэлзvvлнэ хэмээн Сангийн сайдын суудалд залрахдаа нэг бус удаа зоригтой мэдэгдэж байсан. Энгийн ард ч тvvний vгийг талархан угтсан юм. Олон улсын валютын санд шинжээчээр хvртэл ажиллаж байсан эрхэм сайд маань зэсийн vнэ унасан ч хоёр намын мєрийн хєтєлбєрт багтсан учир амлалтуудаа биелvvлэхээс аргагvй гээд улстєржєєд сууж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг биш vv, сайд аа! Зэсийн vнэ цаашид унасаар байвал элдэв амлалтууд ший жvжгээс хэтрэхгvй гэдгийг энгийн иргэдэд хэлэх цаг болҗээ. УИХ, Монгол банкныхан инфляциа 12 хувьд барина гэж хvvхэд чихрээр хуурахтай адил аашлах нь vнэнээс зєрж байна. Єнгєрсєн жил УИХ Тєрєєс баримтлах мєнгєний бодлогыг батлахдаа инфляцийг зургаан хувьд барих зорилт нь єдгєє зургаа дахин ухарсан нь том баталгаа биш vv. Гадаадын хєгжингvй улсуудад бодлого тодорхойлогчид нь ингэж худал хэлж, муйхар зvтгэвэл иргэний нийгмийн хатуу хяналт дор суудлаасаа огцрох хvртэл шийтгэл хvлээдэг биш vv. Импортлогдсон инфляц 8-9 хувьд хvрсэн. Урд єршийн хэрэглээний vнийн индекс есєн хувиас давж, хойд хєршєєс гадна Евро бvсийн инфляц савнаасаа "халих"-аар байгааг судлаачид хэдийнэ мэдэгдсэн.

Ж.Цогзолмаа

Мэдээллийн эх сурвалж: Дугаар 245/3005/

No comments: