Oлон улсын валютын сангаас хийсэн дvгнэлт, зєвлємж


Инфляци болон эдийн засгийн сvvлийн vеийн тулгамдсан асyудлаар олон улсын валютын сангаас хийсэн дvгнэлт, бодлогын зєвлємжvvд

---------------------------------
Нийтэлсэн: 2008-10-11 14:22:13 , Мэдээний дугаар: #1138781

Монгол улс нь Олон улсын валютын сангийн гишvvнээр 1991 онд элсэн орсноос хойш єнєєдрийг хvртэл тєсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулж, єсєлтийг хангах чиглэлээр бодлогын тvвшинд Сангийн яам, Монголбанктай нягт хамтран ажиллаж ирсэн билээ. 2007 оны сvvлийн хагасаас нэмэгдэж, єнєєдрийн байдлаар 34 хувьд хvрээд байгаа инфляци, 2008 оны тєсвийн тодотгол, 2009 оны тєсвийн тєсєл болон эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар тус яаманд дараах дvгнэлт, зєвлємжийг ирvvлснийг ард тvмний сонорт хvргэхийг зорив.

Хvнсний барааны vнийн єсєлтєєс шалтгаалан инфляцийн тvвшин 2008 оны 6-р сард 30 хувиас давсны зэрэгцээ хvнсний бус барааны инфляци мєн 16 хувьд хvрч єсєв. Хvнсний барааны дэлхийн зах зээлийн vнийн єсєлтєєс гадна тєрийн албан хаагчдын цалинг ихээхэн хэмжээгээр нэмж тєсвийн тэлэх бодлого баримталсан, мєн зээлийн хурдацтай єсєлт vргэлжилсэн хэвээр байсан нь vнийн хєєрєгдлийг бий болгов. Инфляци єндєр байх нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж, єрхийн орлого нэн багатай ард иргэдэд хамгийн хvндээр тусдаг учраас макро эдийн засгийн хатуу бодлого баримтлах нь шинэ засгийн газрын нэн тэргvvнд шийдвэрлэх ёстой асуудал болоод байна.

Тєрийн албанд орон тоог шинээр нэмэхгvй байж ач холбогдол багатай тєсвийн хєрєнгє оруулалтыг багасгахын зэрэгцээ нийгмийн хамгааллын бодлогыг зохих хэмжээнд vргэлжлvvлэх замаар 2008 оны тєсвийн орлого зарлагыг тэнцвэржvvлэх боломж байна. 2007 оны 10-р сараас хойш зээлийн хvv нэмэгдсэн нь зохих ёсны єєрчлєлт хэдий ч инфляцийг тогтоон барихын тулд мєнгєний бодлогыг нэмж чангаруулах шаардлагатай байна.

Мэдээллийн эх сурвалж:Дугаар 38 /486/ http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1138781

No comments: