Олон улсын валютын сан Монгол дахь салбараа хаана

Олон улсын валютын сан Монгол Улс дахь суурин тєлєєлєгчийн газраа ирэх оны дєрєвдvгээр сарын 1-нээс хаахаар болжээ. Манай улс тус санд 1991 оны хоёрдугаар сарын 14-нд элссэн. Валютын сангийнхан Монгол Улсын эрх баригчидтай бодлогын тєвшинд хамтран ажиллаж, цєєнгvй хєтєлбєр хэрэгжvvлсэн юм. Энэхvv сангийн Монгол Улс дахь суурин тєлєєлєгч Бёнг Гюн Жангтай ярилцлаа.

-Олон улсын валютын сан Монгол Улс дахь суурийн тєлєєлєгчийн газраа хаах болсон гол шалтгаан юу вэ?
-Олон улсын валютын сан тєв дээрээ бvтцийн томоохон єєрчлєлт хийж байгаа. Yvнтэй холбогдуулан орон тооны цомхотгол явуулж, мэргэжилтнийхээ тоог цєєлж байгаа юм. Энэ хvрээнд дэлхийн олон оронд байгаа суурин тєлєєлєгчийн газраа хааж байна. Манай сантай хєтєлбєр тохирч, хэрэгжvvлээгvй байгаа улсууд энэ жагсаалтад багтсан.
-Гэхдээ яагаад заавал Монгол дахь суурин тєлєєлєгчийн газраа хаах болов?
-Аливаа орон Олон улсын валютын сантай хамтарч хєтєлбєр хэрэгжvvлнэ гэдэг нь эдийн засаг нь хvндрэлтэй байгааг илтгэдэг. Ялангуяа, тєлбєрийн тэнцэл нь муу vзvvлэлттэй байгаа улсууд Валютын сангаас мєнгє зээлж, алдагдлаа нєхєн санхvvжvvлдэг. Танай орны хувьд сvvлийн хэдэн жил эдийн засгийн єсєлт маш єндєр байна. Мєн гадаад валютын албан нєєц ч арвижсан. 2004 онд гадаад албан нєєц 208 сая ам.доллартай тэнцэж байсан. 2006 оны эцэст 718 сая ам.доллар болж, єнгєрсєн оны эцэст нэг тэрбум ам.долларт хvрлээ. Монгол Улсын эдийн засгийн нєхцєл байдал тааруухан байна гэж vзэж суурин тєлєєлєгчийн газрыг хаах шийдвэр гаргаагvй гэдгийг онцолмоор байна. Цаашид Монгол Улстай хамтран ажиллахгvй гэсэн vг биш. Бидний хамтын ажиллагаа цаашид ч vргэлжилж Валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсад ирж ажиллана, техник туслалцаа vзvvлэх болно.
-Єєр хэчнээн улсад байгаа суурин тєлєєлєгийн газраа хаах гэж байна?
-Азид Монголоос гадна Ємнєд Солонгос, Хонгконг, Зvvн Тимор, Папуа шинэ Гвиней, Камбодж зэрэг оронд байгаа суурин тєлєєлєгчийн газраа хаана. Ер нь дэлхийн хэмжээнд нэлээд олон суурин тєлєєлєгчийн газраа хаах гэж байгаа.

-Єнгєрсєн хугацаанд танай сангаас манай улсад vзvvлсэн зээл, тусламж хэр vр дvнтэй зарцуулагдсан гэж боддог вэ?
-Yр дvн нь ямар байв гэдгийг Монголын эдийн засгийн єнєєгийн нєхцєл байдал хэлээд єгнє гэж бодож байна. Эдийн засаг нь 10 жилийн ємнє ямар байлаа, одоо ямар тєвшинд хvрсэн байна гэдгийг харьцуулахад болно. Эдийн засгийн єсєлт ийм єндєр байсан нь нэг талаас Монголын экспортын гол бvтээгдэхvvн алт, зэсийн vнэ дэлхийн зах зээл дээр єндєр байсантай холбоотой. Мєн Засгийн газар шинэчлэлийн олон арга хэмжээ авч чадсан нь сайн vр дvнд хvргэлээ.
-Олон улсын валютын сангаас ємнє нь манай Засгийн газарт тєсвийг хэмнэлттэй зарцуулах зєвлємж єгдєг байсан. Сvvлийн vед улсын тєсвийн зарлага ихээр нэмэгдлээ?
-Тєсвийн зарлага єссєнийг нэг талаас тєсєвт тєвлєрєх орлого, ялангуяа эрдэс баялгийн салбарын орлого нэмэгдсэнээр тайлбарлаж болно. Єнгєрсєн оны нэгдvгээр сарын 1-нээс татварын шинэ хуулиуд мєрдєгдєж эхэлсэн. Хувь хэмжээ нь багагvй буурсан ч гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарч ирсэн зэрэг нь улсын тєсвийг зузаатгасан. Тєсвийн орлого єсєхийн хэрээр Засгийн газар хєрєнгє оруулалтын зарлагаа нэмэгдvvлсэн. Yvний зэрэгцээ, хvvхэд, шинээр гэр бvл бологсдын мєнгєн тэтгэмж олгох болж, тєрийн албан хаагчдын цалинг нэмэх гээд нийгмийн халамжийн чиглэлээр илvv их зарлага тєлєвлєсєн. Харин одоо инфляц их єндєр болсон учраас уул уурхайгаас орж ирж байгаа их орлогыг хэрхэн vр ашигтай зарцуулах вэ гэдэг том асуудал Засгийн газрын ємнє тавигдаж байна.
-Тэгвэл манай улсад єгч байсан зєвлємжvvдийн хэрэгжилтийг та хэрхэн дvгнэж байна вэ?
-Олон улсын валютын сангийн зvгээс єгсєн зєвлєгєє, зєвлємжийг Засгийн газар авч хэлэлцээд шийдвэрээ гаргадаг. Монгол Улсын Засгийн газарт уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг vр ашиггvй зарцуулахаас зайлсхийж хуримтлал бий болгоод, эдийн засгийн нєхцєл байдал муудах vед ашиглах нь зvйтэй гэсэн зєвлємжийг сvvлийн vед єгсєн. Єнєєдєр инфляц маш єндєр хэмжээнд хvрчихээд байна. Yvний багагvй хэсэг нь импортлогдсон ч дотоодын хvчин зvйлийн нєлєє бий. Монгол Улсын эдийн засаг нийлvvлэлтийн хувьд их хязгаарлагдмал байна. Єєрєєр хэлбэл, танай орон дотооддоо хангалттай олон тєр¬лийн бvтээгдэхvvн vйлдвэрлэж чадахгvй байгаа. Импортоор оруулж ирье гэхэд, жишээлбэл, Замын-Yvдээс Улаанбаатар хvртэлх тээврийн дэд бvтцийн хvчин чадал хязгаарлагдмал учраас олон бэрхшээл тулгарч байна. Засгийн газар энэ хvндрэлийг шийдвэрлэхэд арга хэмжээ авч байгаа ч бvрэн шийдвэрлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Инфляцийг бууруулахын тулд Монгол Улсын дотоодын эрэлтийг багасгах хэрэгтэй байна.
-Эрэлтийг хэрхэн багасгах билээ?
-Тєсвийн болон мєнгєний хатуу бодлого баримтлах шаардлагатай. Ач холбогдол багатай тєсвийн хєрєнгє оруулалтуудыг багасгах буюу хойшлуулах хэрэгтэй. Монголбанкны бодлогын хvvг дахин нэмэгдvvлэх нь зєв. Ингэвэл арилжааны банкуудын зээлийн хvv нэмэгдэж зээлийн єсєлтийг сааруулна. Энэ тал дээр Монгол Улсын эрх баригчид маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй болоод байна. Ард тvмэн ч яагаад ийм шийдвэр гаргаж байгааг нь ойлгох учиртай юм.
-Гэхдээ Монголбанк бодлогын хvvгээ 9,75 хувь хvртэл нь єсгєчихєєд байгаа шvv дээ?
-Монголбанк бодлогын хvvгээ 9.75 хувь болгож єсгєсєн хэдий ч инфляц єндєр хэвээр, мєн хувийн хэвшилд олгож буй зээлийн єсєлт асар хурдацтай нэмэгдэж байгаа. Энэ vед Тєвбанкны бодлогын хvvг одоо байгаагаас нэмж єсгєх шаардлагатай гэж vзэж байна. Мєн Засгийн газар ч зарлагаа багасгах ёстой. Цаашилбал, сонгуулийн vеэр єгсєн зарим амлалтуудыг хэрэгжvvлэхээ тvр хойшлуулах нь зvйтэй.
Ж.Цогзолмаа

Эх сурвалж: http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5170

No comments: