Монголбанкны тэргvvн дэд ерєнхийлєгч Б.Энххуяг: Тєвбанк хийдгээ хийсэн тєр зарлагаа танах л vлдсэн




________________________________________
Нийтэлсэн: 2008-09-01 09:22:23 , Мэдээний дугаар: #1134331
Монголбанкны тэргvvн дэд ерєнхийлєгч Б.Энххуягтай эдийн засгийн зарим асуудлаар ярилцлаа.

МОНГОЛБАНК ЗАСГИЙН ГАЗРААС ХАРААТ БУС БАЙГУУЛЛАГА
-Инфляцийн єсєлт ямар хэмжээнд хvрээд байна вэ. Vvгээр ярилцлагаа эхлэх vv?
-Єнгєрсєн оны долдугаар сараас энэ оны долдугаар cap хvртэлх хугацаанд 33,1 хувийн инфляцтай байна. Монголбанкны эдийн засагчдын судалгаагаар инфляцийн 75 хувь нь хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлтєєр тодорхойлогджээ. Бас мєнгєний хvчин зvйл буюу банкны системийн зээлийн асар хурдтай єсєлт ч нєлєєлсєн. Монголбанкнаас бодлогынхоо хvvг нэмэгдvvлж, арга хэмжээ авлаа. Мєн банкуудын заавал байлгах нєєцийн хэмжээг ч нэмсэн. Улмаар зээлийн єсєлт ємнє нь жилийн 60-70 хувьтай байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар 58 хувь болж буурчээ. Харамсалтай нь, эдийн засагт эргэлдэж байгаа нийт мєнгєний єсєлт
саарсан ч тєсвийн зарлага нэмэгдсээр байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, одоо бvр сонгуульд єрсєлдсєн улс тєрийн хоёр гол намын их хэмжээний мєнгєний амлалт сонсогдож байгаа. Тиймээс тєсвийн vр ашиг муутай хєрєнгє оруулалтуудыг шууд зогсоомоор байна. Цалингийн єсєлтийг ч хязгаарлах хэрэгтэй. Ингэсэн цагт єндєр инфляцийг бууруулж чадна.

-Инфляцийг оны эцэст нэг оронтой тоонд оруулж чадах болов уу?
-Монголбанк мєнгєний хатуу бодлогоо vргэлжлvvлээд, Засгийн газраас арвич, хямгач тєсвийн бодлого явуулж эхэлсэн нєхцєлд инфляцийг бууруулж, нэг оронтой тоонд оруулах бололцоо бий.

-Тєвбанк УИХ-д зангарагтай мэдэгдэл хийж, шийдвэрт нь нєлєєлєхvйцээр ажиллаж чадаагvйгээс тєсвийн зарлага єссєн гэсэн шvvмжлэл зарим эдийн засагчид байдаг?
-Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдсаны дараа бид Ерєнхий сайд, Сангийн сайдад Монголбанкны байр суурийг илэрхийлсэн танилцуулга хийхээр бэлдэж байна. Инфляц, инфляцийн хvлээлтийг хазаарлахын тулд мєнгєний бодлогоороо шаардлагатай арга хэмжээг авъя, vvнтэй уялдуулан тєсвийн зарлагыг таная гэсэн агуулгатай юм.

- Танайх ємнє нь мэдэгдэл хийдэг байсан шvv дээ. Гэхдээ тєдийлэн vр дvнд хvрдэггvй байсан. Энэ удаагийнх юугаараа онцлогтой гэж?
-Зарчмын хувьд ялгаатай зvйл байхгvй. Мєнгєний бодлогоор ямар арга хэмжээ авснаа танилцуулна. Тєсєв талаас хэрхэн ажиллаж инфляцийг хазаарлах вэ гэдгээ тайлбарлана.

-Ер нь Тєвбанкны удирдлагууд улс тєрєєс хэр хараат байж чаддаг вэ?
-Хуулиар Тєвбанкийг зориуд Засгийн газраас хараат бус байдлаар тусгаарласан байдаг. Энэ бол дэлхий нийтийн сонгодог жишиг. Монголбанк vйл ажиллагаагаа УИХ-д тайлагнаж, мєн УИХ-аас тухайн жилийн мєнгєний бодлогыг хэлэлцэн баталдаг.

-Vvнээс єєрєєр ажиллах боломж байдаггvй юм уу?
-Бид Засгийн газарт зєвлєх л эрхтэй. Хуулийнхаа хvрээнд ч єєр боломж байхгvй.

-Яг эндээс дvгнэхэд Монголбанк бие даасан гэхээсээ илvv УИХ-ын хараат, эрх мэдэл багатай байгууллага шиг харагдаад байх юм?
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн тухайд Сангийн яам ажиллаж байгаа. Мєнгєний бодлоготой хамаатай бодлогын хvv, заавал байлгах нєєцийн тал дээр Монголбанк бие даасан бодлого явуулдаг. Ингэхдээ УИХ-аас баталж єгсєн тєрийн мєнгєний бодлогын хvрээнд бид ажилладаг. Энэ тал дээр манайх бие даасан байгууллага мєн. Хэн нэг нь бидний ажилд оролцож, бодлогын хvvгээ ингэ тэг гэдэггvй, нєлєєлєх бололцоо ч байхгvй.

БЭЛЭН МЄНГЄНИЙ НИЙЛVVЛЭЛТ БУУРСАН
-Гадаадын хєгжингvй орнуудад Тєвбанк нь vнэт цаас гаргадаг тохиолдол ховор юм билээ. Харин Монголбанк vнэт цаас гаргаж байгаа нь чухам ямар зорилготой юм бол?
-Тєрийн сангийнхаа єрийн бичгээр дамжуулан нээлттэй захаас мєнгє татах ажиллагааг олон орны Тєвбанк явуулдаг. Харин єєрийн vнэт цаас гаргадаг Тєвбанктай орнууд хуучин социалист улсуудын дунд бий. Ер нь аль, аль аргыг нь хослуулдаг. Манай улсын хувьд Тєрийн сангийн шугамаар гаргаж байгаа єрийн бичиг бол Сангийн яамандаа єєрийн гэсэн зорилготой. Ялангуяа, хавар манай эдийн засаг идэвхжээгvй vед тєсвийн зарлага нь орлогоосоо хэтэрчихдэг. Тэрхvv тvр зуурын дутуугаа нєхєхийн тулд Сангийн яам Тєрийн сангийн єрийн бичиг гаргадаг. Харин Тєвбанкинд зєвхєн хавар биш 365 єдрийн турш банк хоорондын захын илvvдэл нєєц, банкуудын зээлжvvлэх чадварыг уян хатан зохицуулахын тулд хэрэгсэл шаардагддаг учраас vнэт цаасыг гаргадаг. Андуураагvй бол, 1993 оноос гаргасан. Бид vнэт цаасан дээрээ голлож ажиллагаагаа явуулдаг.

-Тєвбанк vнэт цаасны хvvгээрээ дамжуулан инфляцийг бууруулах бодлого баримталж байна. Энэ нь хэр алсын хараатай шийдвэр вэ. Ирэх хавар ахиад инфляц єсвєл яах вэ?
-Улсын хэмжээнд эргэлдэж байгаа бэлэн болон бэлэн бус мєнгєний єсєлт єнгєрсєн оны долдугаар сард 42,2 хувьтай байсан. Харин энэ оны долдугаар сард 23,9 хувь болсон. Энэ єндәр єсєлт буурах хандлагатай байна. Иймээс мєнгєний бодлого vр нєлєєгєє vзvvлж байна. Харин зээлийн єсєлт хангалттай буурахгvй байгаа юм.

-Vнэт цаасны хvv дахин єсєх vv?
-Одоохондоо мєнгєний бодлогын ирээдvйн чиглэлийн талаар ямар нэг юм хэлмээргvй байна.

-Ирэх оны мєнгєний бодлогод ямар асуудалд тvлхvv анхаарах гэж байна?
-Санхvvгийн тогтвортой байдлаа эрхэмлэсэн зорилгодоо хvрэхvйц, инфляцийн савалгаа багатай банк, сан-хvvгийн орчинг бvрдvvлэхээр зорьж байна. Ханш нь хєдєлсєн ч урьдчилан тооцох боломжтой, банкны систем нь улам их хэмжээний зээл, мєнгийг эдийн засаг руугаа нийлvvлэхэд анхаарна.

"ЭХ ОРНЫ ХИШИГ"-ИЙГ БЭЛЭН БУСААР ТАРААВАЛ ИНФЛЯЦИД НЄЛЄЄЛЄХГYЙ
-Гэхдээ тєсвийн зарлага єєсєєр байвал яах вэ. Дэлхийд алдартай "Би эйч пи биллитон" компанийн ашиг 15,4 тэрбум ам.доллар хvрсэн. Харин манай тєр vvнээс ч илvv мєнгийг "Эх орны хишиг" нэрээр иргэдэд тараах гэж байна гэдгээс авахуулаад тєсвийн зарлага улам єсєх хандлагатай байна шvv дээ?
-Тэдгээр хишгийг бэлнээр тараахаас зайлсхийх ёстой. Нэг болон 1,5 сая тєгрєгийн хувилбарууд яагаад байж болохгvй гэж. Тэр бvхнийг нь банкны дансаар явуулъя л даа. Шууд хэрэглээнээс зайлсхийсэн хувилбарыг сонгож, хvvхдийн сургалтын тєлбєр, хадгаламж, ном, дэвтэр, гар компьютер гээд олон зvйлд хєрєнгє оруулж болно шvv дээ. Ингэвэл инфляцид тийм ч ихээр нєлєєлєхгvй.

-Саяхан АНУ-ын Холбооны нєєцийн банкны дарга Бен Бернанке "Бидэнд илvv эрх мэдэл, шинэлэг арга хэрэгтэй" гэж мэдэгдсэн. Тvvний адилаар инфляцийг бууруулахад єєр єнцєг, арга хэрэгслийг та бvхэн хайж байна уу?
-Тєвбанкнаас иргэд, бизнес эрхлэгч, банк санхvvгийнхний дунд инфляцийн хvлээлтийн талаар санал асуулга явуулахаар зэхэж байна. Инфляцийн хvлээлтэд чухал vзvvлэлт нуугдаж байдаг юм. Санал асуулгаас гарсан дvнгээс харж байгаад зарим нэг асуудлыг шийдвэрлэнэ.

-Жил дуусахад хэдхэн cap vлдээд байна. Єнгєрсєн оны тєрийн мєнгєний бодлого хэр сайн хэрэгжив?
-Єндєр инфляцийн эсрэг бид хэрэгжvvлэх ёстой арга хэмжээгээ хангалттай авсан гэж vзэж байна. Хатууруулсан мєнгєний бодлогыг манай арилжааны банкууд ойрын хэдэн жилдээ vзээгvй байж. Зээлдэгчдээ тавих шаардлагыг банкууд єндєрсгєсєн, хvv єссєн зэрэг vзэгдэл бий. Мєн Тєвбанкны тухай, Банкны тухай хуулийг орчин vетэй нь нийцvvлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулийн тєсєл УИХ-д оруулчихаад байна. Бас Банкны хадгаламжийн даатгалын тухай хуулийн тєслийн эхний хэлэлцvvлгийг УИХ хийсэн.

-Тєвбанкны тухай хуульд ямар нэмэлт, єєрчлєлт оруулахаар зорьж байгаа юм бэ?
-Тєвбанкны vйл ажиллагааг олон нийтэд илvv нээлттэй, ил тод болгох чиглэлээр єєрчлєлт тусгагдсан. Тєвбанкны удирдлагын хvлээх vvрэг, хариуцлага гэх мэт. Хоёрдугаарт, банкнаас гадна банк бус санхvvгийн vйлчилгээ явуулсан бvтән санхvvгийн нэгдэл бий боллоо. Санхvvгийн зохицуулах хороо, Сангийн яамтай хамтраад арилжааны банк, тэдгээрт ємчлєл нэг даатгал, лизингийн компаниудад нэгдсэн хяналт, шалгалтыг нэвтрvvлэх хэрэгтэй.

-Хяналт гэснээс саяхан "Чингэс хаан" банк, банк хоорондын захаас авсан зээлээ тєлєєгvйгээс багагvй асуудал vvссэн. Тєвбанкнаас энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэсэн vv?
-Би арилжааны 16 банкнаас аль нэгийг нь онцолж яримааргvй байна. "Чингэс хаан" банкийг Монголбанк шалгасан. Vйл ажиллагаанд нь зєвлємж єгсєн. Vнэндээ энэ банк, банк хоорондын захаас зээл авахаас ч аргагvй. Яагаад гэвэл зєвшєєрлийнх нь онцлог дотоодоосоо иргэд, байгууллагын хадгаламж татах эрхгvй. Тэгэхээр тэд єєрсдийн оруулж ирсэн мєнгє, дvрмийн сан, банк хоорондын захаас авсан хєрєнгєєрєє зээл олгодог. Энэ банкнаас манай нэлээд олон томоохон компани, пvvс урт хугацаатай хvv багатай зээлийг авсан.

БVХ ЄНДГЄЄ НЭГ САГСАНД ХИЙХ ХЭРЭГГVЙ
-Ер нь бусад банкны хувьд хариуцлага, эрсдлээс хамгаалах тогтолцоо, хяналт шалгалтыг хэр сайн хийж байна?
-2000 оноос хойш Монголбанкнаас арилжааны банкуудын зээлийн хариуцлагыг єндєрсгєсєн єєрчлєлтийг хvчтэй хийсэн. Энэ бvхний vр нєлєєгєєр зээлээ авсан хvн эргvvлж тєлдєг соёл тєлєвшсєн. Гэхдээ манай улсад ойрхон болоод єнгєрч байгаа асуудлыг дурдахгvй байж болохгvй нь. Казахстаны арилжааны банкууд Гадаадаас их хэмжээний зээл аваад vл хєдлєх хєрєнгє рvv хийсэн. Гэтэл тэнд нь байсан vл хєдлєх хєрєнгийн захын их "хєєс" энэ оны хавар "хагарч", байрны ам метр талбайн vнэ нэлээд буурлаа. Зээлийн багцын чанар муудсан. Казакстаны банкууд нь энэ жил гадаадын банкуудад 14,6 тэрбум ам.долларын тєлбєрийг тєлєх шаардлагатай болчихоод, заримынх нь ємнєєс тєр нь тєлбєр хийхэд хvрээд байна шvv дээ.

-Эндээс vvдээд асуухад манай арилжааны банкуудын гадаадаас татсан хєрєнгє хэр vр ашигтай зарцуулагдсан бол. Хяналт хэр байна?
-Худалдаа хєгжлийн банк оруулж ирсэн 75 сая ам .доллараараа дотооддоо зээл олгосон. "Голомт" банк "Кредит Суисс"-ээс авсан 10 сая ам.доллараа мєн зээл болгосон. Бусад банк ч гадаадаас эх vvсвэр татах боллоо. Тиймээс манай банкны хууль, тогтолцоо ч зээлээ эргэн тєлєх хариуцлагыг чанга тогтоосон, хэнд ч ойлгомжтой байх ёстой. Энэ хэмжээгээр банкны систем цаашид хєгжинє. Бас банкирууд маань их хашир, эрvvлээр сэтгэх хэрэгтэй байна. Орж ирсэн хєрєнгийг бvгдийг нь нэг зvйл рvv хийх ёсгvй. "Бvх єндгєє битгий нэг сагсанд хий. Сагс бага зэрэг хазайхад бvх єндєг чинь хагарна" гэдэг энгийн зарчим банкны системд vйлчилдэг шvv дээ.

Чанаргvй зээлийн хэмжээ ямар байна вэ?
-Зээлийн vлдэгдлийн жилийн єсєлт энэ онд 58 хувьтай байна. Єнгєрсєн жил 60-70 хувьтай байснаа бодвол жаахан саарсан. Чанаргvй зээлийн хувь гэдэг маань чанаргvй зээлээ нийт зээлийнхээ vлдэгдэлд харьцуулсан дvн шvv дээ. Ийм зээлийн хэмжээ нэг тєвшиндєє тогтвортой байгаа, нийт зээлийн єрийн vлдэгдэл буурч байна. Банк зээлээ тєлєхгvй байгаа харилцагчаас мєнгєє авч л сална. Тэгээд л гvйцээ. Сvvлийн vед хvмvvс зээлээ заавал тєлж барагдуулдаг болсон. Энэ бол банкны системд гарсан хамгийн том ололт.

-Манай банкууд олон улсад гарахын тулд илvv томрох хэрэгтэй, ялангуяа, зєвхєн хvvгээр єрсєлдєєд хол явахгvй гэж зарим томоохон эдийн засагч хэлдэг. Та энэ талд ямар байр суурьтай байдаг вэ?
-2000 оноос хойш бид банкуудын дvрмийн сангийн хэмжээг гурав дараалж нэмсэн. Ингэлээ гээд 16 арилжааны банкны тоо хэвээрээ л vлдсэн. Єрсєлдєєний тухайд энэ салбарт олон жил ажилласан хvний хувьд банкуудаа ємєєрчихье. Арилжааны банкууд их ухаан зарж тєрєл бvрийн зvйлийг сэтгэж, нэвтрvvлж, єрсєлдєж байна. Карт, и-банк, мобайл-банк гээд цєєнгvй шинэ хэрэгсэл нэвтэрсэн. Сумдад 2006 оноос банкуудын єрсєлдєєн бий боллоо. ХААН банкны ганцаар ноёрхсон байдал халагдсан. Харин магтсаны дараа эргээд харахад шинэ бvтээгдэхvvн нэвтрvvлнэ гэдэг нь эрсдэл дагуулж байдаг юм байна. Хууль, зохицуулалт нь гараагvй байхад банкууд маань цоо шинэ бvтээгдэхvvн нэвтрvvлчихээд байна. Тухайлбал, и-банкийг яаж ашиглах, и-гарын vсэг гарын vсэг мєн эсэхийг хэн баталгаажуулах, мєнгє зувчуулахаас хэрхэн хамгаалах, хамгаалдаг систем нь хаана байна, дотоод хяналтаа юугаар хянах вэ, хянаж чадаж байгаа эсэхийг нь Тєвбанк яаж баталгаажуулж байна вэ гээд шийдвэрлэх олон зvйл урган гардаг. Энэ бvхнийг бид сайтар зохицуулахын тєлєє л ажиллаж байна даа.

ХАДГАЛАМЖИЙН ХVV ЄРСЄЛДЄЄНИЙ ГАНЦ ХУВИЛБАР БИШ
-Арилжааны банкууд хадгаламжийн хvvгээрээ єрсєлдєєд байвал зээлийн хvv буурах боломж улам л бvрхэг болно биз дээ?
-Тийм ээ. Бид уг нь энэ тухай арилжааны банкууддаа байнга сануулдаг. Єнгєрсєн оноос арилжааны банкуудын дунд цоо шинэ хандлага ажиглагдах боллоо. Том арилжааны банкууд ємнє хэлсэнчлэн гадаадаас дотоодынхтойгоо харьцуулахад илvv хямд, урт хугацаатай хєрєнгийн эх vvсвэр татах болсон байна. Миний тооцоолсноор 110-120 сая ам.доллар банкны системээр дамжин Монголын эдийн засагт нэг жилийн дотор оржээ. ХААН банк Лондонд хувьцаагаа гаргавал энэ хэмжээ улам єснє. Эдийн засаг ингэж тэлж байгаагаас гадаадын банкууд ч манай арилжааны банкуудтай харилцах боллоо. Нэр хvндтэй Европын банкууд манай улсад тєлєєлєгчийн газраа нээхээр зэхэж байна. Тэдний хараанд Монголын банкны систем єртсєн байна.

-Гадаадын томоохон банкууд манайд салбараа нээгээд эхэлбэл банкны системд зєвхєн хvvгийн єрсєлдєєн ноёрхохоо болино гэсэн vг vv?
-Одоогийн байдлаар банкуудын эх vvсвэрийн 1,5 их наяд тєгрєг нь хадгаламж байна. 0,7 их наяд тєгрєг нь харилцах данс байна. Миний бодлоор нэгдvгээрт цогц vйлчилгээгээр єрсєлдєх болов уу. Харилцагч нэг дороос хэрэглээний зээлээ аваад, машинаа даатгаад, лизингийн зээлээ тєлєєд, еврогоо гуйвуулах зэргээр бvх vйлчилгээг нэг цэгээс авна гэсэн vг Хоёрдугаарт vйлчилгээний соёлоор єрсєлдєх байх. Нэг л их хємсгєє зангидсан теллер харагддаг шvv дээ, юу болчихсон юм гэмээр. Хамгийн гол нь хэн ч бусдын албадлагаар мєнгєє зориуд аль нэг банкинд хадгалуулдаггvй гэдгийг санах

ХИЛ ХУДАЛДААГ VНДЭСНИЙ ВАЛЮТААР ХИЙХ ЭСЭХИЙГ ЯРИЛЦАЖ БАЙНА
-Тєвбанкны хамгийн чухал vvргийн нэг нь валютын ханшийн єєрчлєлтийг хянах явдал. Сvvлийн vед тєгрєг ам.долларын эсрэг чангараад байна. Энэ зєв vv?
-Тєгрєг ам.долларын эсрэг 1,2 хувиар чангарч байгаа. Манайх бол жижиг мєртлєє их нээлттэй эдийн засаг. Ханш банк хоорондын захаар тодорхойлогдоод явж байна. Манай улсын гадагшаа хийж байгаа тєлбєр, тооцооны 75 хувь нь ам.доллар. Мєн Хятадын юаниар хийгдэх тєлбєр тооцоо нэлээд єсч байна. Банк хоорондын захын хийсэн гvйлгээний жигнэсэн дунджийг бид маргааш нь Монголбанкны ханш гэж зарладаг. Vнэн хэрэгтээ энэ нь Монголбанкны ханш биш. Энэ бол банк хоорондын зах дээр 16 банк, Тєвбанк, Сангийн яамын дунд хийсэн арилжааны дунджийг бид ийнхvv зарладаг.

-Тєгрєг ам.долларын эсрэг чангарч байгаа нь эдийн заегийнхаа жамаар явж байгаа vзэгдэл vv эсвэл Монголбанкны зориуд хийсэн vйлдэл vv?
-Манай улс руу чиглэсэн валютын урсгал сайн байна. Импорт ч ихсэж байна. Сvvлийн гурван cap дараалан худалдааны алдагдалтай болсонд Тєвбанкны эдийн засагчийн хувьд санаа зовж байна. Тєгрєг чангараад ирэхээр импортлогчдод ашигтай учир хэрэгтэй, хэрэггvй их юм оруулаад ирэх вий гэсэн болгоомжлол бас байна.

-Сvvлийн vед юань ам долларын эсрэг хvчтэй чангарч байна. Тиймээс ханшин дээр юаниар хийгдэх болсон тєлбєр тооцооны хувийн жинг хэрхэн оруулах гэж бай на?
-Энэ бол зєвхєн урсгал дансны хєрвєлттэй их євєрмєц валют. Тодруулбал, худалдааны тєлбєр, тооцоонд хєрш орнуудтайгаа хэрэглэхийг зєвшєєрдєг ч хєрєнгийн дансны хувьд хєрвєлт байхгvй. Хятадын гадаад валютын бодлогын хувьд юаниа чангаруулна гэж байгаа. АНУ-аас Хятадын эрх баригчдыг зориуд ханшаа доогуур байлгаж, экспортоо дэмжээд байна гэсэн ял тулгадаг. Иймд манай ханшийг тодорхойлдог багцад ам.доллар байгаа, vvн дээр юанийг нэмэх vv, нэмбэл vр дагавар нь юу байх вэ гэдгийг Монголбанк судалж байна. Урсгал дансаар хєрвєдєг, хєрєнгийн дансаараа хєрвєдєггvй хоёрдмол онцлогийг нь яаж тусгах вэ гээд бодох зvйл их бий. Хил худалдааг vндэсний валютаараа хийх vv гэдэг санаа ч явдаг.

-Ам.долларын ханш єнгєрсєн оны эцсээс дэлхийн бусад валютын эсрэг хvчтэй унасан. Єнгєрсєн сараас сэргэж байна. Ер нь бид тєлбєр тооцоогоо "ногоон" дэвсгэртээс єєр валютаар хийж болдоггvй юм уу?
-Ам.доллар єнгєрсєн сарыг хvртэл тогтмол сулраад Бээжингийн олимпийн нээлтээс хойш чангарлаа. Энэ хавар бид тєрийн ємчийн байгууллагуудад тєлбєр тооцоогоо болж єгвєл ам доллараас єєр валютаар хийгээч гэсэн санал илгээсэн. Дэлхийн валютын зах єнгєрсєн оны долдугаар сараас хойш их нvргээнтэй байна. Энэ хавар евро 1,60 ам.доллар хvрээд, єнєєдєр (єчигдєр) 1,46 ам.доллар хvртлээ буурчихлаа. Ам.доллараас зугтсан хvмvvс эргээд нефть, металл, алтаа хаяад эргэж "ногоон" дэвсгэрт рvvгээ хєдєлж эхлэв бололтой.

АЛТНЫ ЗАХ АРИЛЖААНЫ БАНКУУДАД НЭЭЛТТЭЙ
-Тєвбанк алт худалдан авсаар байх уу. Энэ нь хэтэрхий монополь байдал vvсгээд байх шиг?
-Энэ байгууллагад 1988 оноос хойш ажилласан хvний хувьд би "Алт" хєтєлбєрийг Монголбанк 1990 оноос хойш их хvчтэй дэмжсэнийг мэдэх юм байна. Vvний ачаар Монголын алт олборлолт хэд дахин нэмэгдсэн. Гэвч Тєв аймгийн Заамарын нутаг дэвсгэрийг сарны гадаргуу шиг болгоод нvхэлчихсэнийг нь харахаар "Ингэхийг нь мэдсэн бол дэмжихээргvй байж дээ" гэж заримдаа боддогддог. Монголбанкнаас арилжааны банкуудад хvсвэл алтны захад орж, худалдан авч, зарж болох эрхийг 2006 онд олгож, нэг ёсны либеральчилсан. Тєвбанк єєрийн монополь байдлыг халсан гэсэн vг. Монгол Улс нэг хэсэгтээ л энэ металлыг олборлож хєгжих учир арилжааны банкууд алтны бизнест орох нь гарцаагvй. Банкууд боловсон хvчин зэргээ бэлтгээд орж ирвэл Монголбанк байраа тавьж єгєх учиртай. Алтан дээр мєнгєє арвижуулах бололцоо тэдэнд бий. Гол нь эрсдлээ сайтар тооцох шаардлагатай.

-Ер нь Тєвбанк алт худалдан авах нь зєв vv?
-Гадаадын зарим Тєвбанкнаас ирсэн хvмvvс "Яагаад арилжааны vйл ажиллагаа хийдэг юм бэ" гэж гайхдаг. "Манай улс зардаг цєєхєн юмтай. Алтных нь vйлдвэрлэлийг босгохын тулд Тєвбанк єєрєє санаачилга гаргаж, санхvvгийнх нь эх vvсвэрийг дэмжиж "Алт" хєтєлбєрийг хэрэгжvvлсэн юм" гээд тайлбарлахаар ойлгодог.

Ж.Цогзолмаа
Дугаар 209/2969

Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=154&sid=1134331

No comments: