Санаж байна шvv аав ээж хоёрыгоо



------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-09-06 13:58:09 , Мэдээний дугаар: #1134933

Аав ээж хоёр маань биднийг орхиод Бээжин нисчихлээ. Олимп vзэх юм гэнэ ээ. Аав маань ихээ том дарга. Ээж тэргvvн хатагтай гэсэн байх аа. Аавыг дагаад л явж байдаг юм. Явахынх нь ємнєхєн манай ах эгч хоёр, хоёр дvvг ємєєрєєд суулт муулт хийгээд байхаар нь угаалгын єрєє, жорлонд хийгээд тvгжчихлээ. Иртэл гаргаж болохгvй гэсэн командтай. Манайх гэдэг уг нь угсаа гарал сайтай айл. Тийм ч єнєр биш ч гэсэн хоёр саяулаа. Тэгээд бас овоо гайгvй газартай. Євєг эцгийн маань буян юм гэсэн. Тvvнийг Чингис гэдэг байсан юм гэнэлээ. Би ямар харсан биш. Одоо харин ах нар хувааж аваад хашаагаа гоё болгоё л гэдэг юм. Намайг том болтол тэд бараг байшингаа бариад, аягvйдвэл хєршид худалдаад дуусчихаж магадгvй. Гэхдээ би ах нартаа хайртай болохоор тэдэндээ итгэдэг. Нэг ахыг маань Ху, нєгєєг нь АН гэдэг. Тэд биднийг толгойлдог юм. Бас иймэрхvv нам нэртэй олон ах эгч, дvv надад бий. Хєрш айлыг маань Оросоо, Хужаагийнх гэдэг.

Тэдэнтэй тvнжин гайгvй ээ. Дутуу юмаа хааяа бие биенээсээ гуйгаад, худалдаад авчихна. Бvvр болохгvй бол хашааныхаа шороогоор сольчихно. Манай шороонд алт байдаг гээд л байгаа юм. Зарим ах нар маань нэг тийм алт хайдаг багаж гэдэг юм хєршєєс авчраад тоглоод байдаг болсон байналээ. Баахан шороо сэндийлж хаячихаад янзлах ч vгvй шvv. Залхуу гэдэг нь. Би дээрээ олон ах эгч, бас олон дvvтэй. Эгчийн хувцсыг ємсєж, дvvдээ шилжvvлэх нормтой. Хоёр идэхгvй хоосон хонохгvй. Том дарга аавтай мєртлєє юун сонин юм ярьдаг юм бэ гэж гайхаж байна уу. Аав ээж, том ах нар биднийг заримдаа бараг мартчихдаг юм. Аав ээж хоёр ажилдаа явахаараа аль гайгvй буудал, хоолны газраар хооллож, олон оронд аяладаг ч мань мэтийн нусан журыг хэзээ ч дагуулдаггvй.

Харин овоо гайгvй наймаа хийчихдэг ах эгч нар маань дагаад намирчихдаг юм. Юу хийж хэнтэй уулздагаа тэр бvр ярихгvй. Ярьлаа ч миний мэт нь ойлгох биш. Саяхан ХУ, АН хоёр ах маань нєгєє хэдэн нам нэртэй ах эгч дvv нарыг маань хооронд нь уралдуулж жvжиг тоглох гэж бєєн юм болов оо. Найруулагч мэргэжилтэй ах маань л дунд нь жаал бандганасан даа. Бид ч яахав холоос хараад л инээлдээд жаал шоолдог юм. Сvvлдээ жvжгээ кино болгоно гэж биднийг жаал бужигнуулж байгаад натурт гарахдаа байшингаа галдчихваа. Юун ... кино. Аймшгийн кино болоод хувирч байгаа юм чинь. Байраа шатаасан хэрэгт хоёр дvv маань буруутаад, аав уурандаа гараашид тэр хоёрыг цоожлоод мартчихсан. Бид нар яаж ч чадахгvй байгаа. Эсэргvvцээд аавдаа vг хэлбэл бороохойдуулна. Хоолгvй хононо. Ах эгч хоёр, бас хоёр хєєрхий дvvгээ єрєвдєєд чимээгvй л уйлцгаадаг. Гэхдээ нулимсгvй. Дуугvйгээр.

Хэрэв мэдэгдвэл бид ч тэдний араас марш. Аав ээж хоёрыг ирэхээр том ах зєрєєд явна. Бас олимп vзнэ. Яасан ч дуусдаггvй олимп байдаг юм. Айлын ах эгч нар тэндээс нь зєндєє л алт мєнгє vvрээд харьдаг сурагтай. Харин манай хашааны шороон дор зєндєє алт байдаг гэсэн.Тийм болохоор хаа холоос тийм юм чирч ирж тєвєг удаад яахав. Хажуу айлын ахад бид шорооноосоо єгвєл бидэнд чихэр єгдєг юм. Манай хашаа том юм чинь тэд хэзээ зєєж бардаг юм. Чихрээр шороо солиод байгаа юм аа. Мангар байх аа. Аав ээж хоёр хэзээ ирж бидэнд чихэр амсуулах юм бол оо. Ядаж байхад нєгєє бензиний vнэ єсчих юм. Тэр хоёр маань тэндээсээ ирж чаддаг л байгаа даа. Санаж байна шvv. Аав ээж хоёрыгоо.

Б.Товчхон
Дугаар 50 /51

Reprinted from: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1134933&catid=153

No comments: